![]()
Хёнжин О, Чон Мин Парк1
Ардчиллын доройтол буюу элэгдэл нь дэлхий даяар томоохон санаа зовоосон асуудал болоод байна (Graber, Levinson, and Tushnet 2018; Ginsburg and Huq 2018; Lьhrmann and Lindberg 2019). Хуучин, шинэ гэлтгүй олон ардчилал либерал ардчиллын зарчим, механизмыг бүрэн тусгаж чаддаггүй. Зүүн Азийн ардчилсан орнууд ч үүнээс ангид биш байна. (Shin 2018; Croissant and Diamond 2020; Chu et al. 2020). Хэрэв иргэд өөрсдийн дэглэмийн ардчилсан чанарыг үл тоомсорловол төрийн эрх барих системд итгэх итгэлээ алдаж, улмаар дэглэм тогтворгүй болоход хүргэдэг (Park 2017). Энэхүү богино эссэнд бид АБС-ны сүүлийн гурван судлгаанаас үндэстэн дамнасан олон нийтийн санаа бодлын мэдээллийг ашиглан Зүүн Азийн ардчилсан дэглэмийн чанарын талаарх олон нийтийн ойлголтыг судалсан болно.
Ардчиллын чанарын утга учрыг үнэлэхдээ тухайн улс ардчилсан байхыг шаарддаг (Roberts 2010). Ийм учраас, бидний дүн шинжилгээнд Freedom House-аас “сонгуульт ардчилалтай” гэж үнэлдэг Зүүн Азийн зургаан тохиолдол, тухайлбал Индонез, Япон, Монгол, Филиппин, Өмнөд Солонгос, Тайвань багтана. Бид жирийн иргэдийг ардчиллын хамгийн сайн биш юмаа гэхэд эцсийн шүүгч гэж үздэг. Олон нийтийн санал асуулгын мэдээллийг ашиглан бид жирийн иргэд өөрийн орны ардчиллын ерөнхий болон хэмжээст чанарыг хэрхэн харж байгааг судалдаг. Ингэхдээ бид Зүүн Азийн ардчиллын сул тал болон тэдний институцийн сорилтуудыг жирийн иргэдийн байр сууринаас тодорхойлохыг эрмэлздэг. Судалгааны үр дүнг танилцуулахаас өмнө өөр өөр орны жирийн иргэд өөрсдийнхөө ардчиллын чанарыг үнэлэхийг хүсэхэд харгалздаг жишиг нь ижил биш байж болохыг тэмдэглэх нь зүйтэй. Гэсэн хэдий ч “ардчиллын талаарх суурь ойлголт дэлхий даяар өргөн тархсан” гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй (Dalton, Shin, and Jou 2008).
Мэргэжлийн үнэлгээ
Ардчиллын чанарын талаарх олон нийтийн ойлголтыг танилцуулахын өмнө бид ардчиллын бодит түвшингийн үзүүлэлт болох хоёр алдартай шинжээчдийн үнэлгээг танилцуулж байна. Эдгээр нь Freedom House-аас улс төрийн эрх, иргэний эрх чөлөөний үнэлгээ, V-Dem хүрээлэнгийн ардчиллын хэмжүүр юм.

Freedom House жил бүр улс төрийн эрх, иргэний эрх чөлөөний талаарх улс орны өнөөгийн байдлыг 1 (хамгийн чөлөөтэй)-ээс 7 (хамгийн чөлөөгүй) хүртэлх шатлалаар мэдээлдэг. Хүснэгт 9.1-д үзүүлснээр 2019 онд Япон, Тайвань тус бүр 1, Монгол 1,5, Өмнөд Солонгос 2 дундаж оноо авчээ. Бүгдийг нь “чөлөөт” гэж ангилсан. Индонез 3, Филиппин 3.5 дундаж оноо авчээ. Тэд хоёулаа “хагас чөлөөтэй” гэсэн үнэлгээ авсан. Freedom House-аас эдгээр зургаан улсыг “сонгуульт ардчилал” гэж тодорхойлсон нь өрсөлдөөнт олон намын тогтолцоо, бүх нийтийн сонгуулийн эрх, байнгын өрсөлдөөнтэй сонгууль, улс төрийн томоохон намууд сонгогчдод тэгш оролцох зэрэг минималист ардчиллын шинж чанартай болохыг харуулж байна. Хүснэгт 9.1-ээс харахад сүүлийн 10 жилд Япон, Тайвань, Монголд дундаж зэрэглэл өссөн бол Өмнөд Солонгос, Индонези, Филиппинд буурсан байна. Тодруулбал, Индонезийн зэрэглэлийг “чөлөөт”-өөс “хагас чөлөөт” болгон бууруулжээ.
Ардчиллын тухай янз бүрийн үзэл баримтлалыг ялгахын тулд V-Dem хүрээлэн нь ардчиллын таван индексийг боловсруулсан. Сонгуульт ардчиллын индекс (САИ) нь бүх нийтийн сонгох эрх, чөлөөт, шударга сонгууль, олон намын өрсөлдөөн гэх мэт “нимгэн (thin)” ардчиллын шинж чанарыг онцолж өгдөг (Dahl 1971). Ардчиллын сонгуулийн зарчмыг төлөөллийн ардчиллын бусад үзэл баримтлалд ч чухал элемент гэж үздэг. Либерал ардчиллын индекс (ЛАИ) нь сонгуульт ардчиллын хэмжүүр дээр либерал эрхийг хамгаалах, хууль дээдлэх, бие даасан шүүх засаглал, гүйцэтгэх эрх мэдлийн хэрэгжилтийг хязгаарласан үр дүнтэй хяналт, тэнцвэрт байдлыг үүн дээр нэмдэг. Хүснэгт 9.2-т харуулснаар, 2019 онд Өмнөд Солонгос хамгийн өндөр САИ болон ЛАИ оноог үзүүлж араас нь Япон, Тайвань жагссан бол Филиппин хамгийн бага САИ болон ЛАИ оноог үзүүлэв. Freedom House жил бүр улс төрийн эрх, иргэний эрх чөлөөний талаарх улс орны өнөөгийн байдлыг 1 (хамгийн чөлөөтэй)-ээс 7 (хамгийн чөлөөгүй) хүртэлх шатлалаар мэдээлдэг. Хүснэгт 9.1-д үзүүлснээр 2019 онд Япон, Тайвань тус бүр 1, Монгол 1,5, Өмнөд Солонгос 2 дундаж оноо авчээ. Бүгдийг нь “чөлөөт” гэж ангилсан. Индонез 3, Филиппин 3.5 дундаж оноо авчээ. Тэд хоёулаа “хагас чөлөөтэй” гэсэн үнэлгээ авсан. Freedom House-аас эдгээр зургаан улсыг “сонгуульт ардчилал” гэж тодорхойлсон нь өрсөлдөөнт олон намын тогтолцоо, бүх нийтийн сонгуулийн эрх, байнгын өрсөлдөөнтэй сонгууль, улс төрийн томоохон намууд сонгогчдод тэгш оролцох зэрэг минималист ардчиллын шинж чанартай болохыг харуулж байна. Хүснэгт 9.1-ээс харахад сүүлийн 10 жилд Япон, Тайвань, Монголд дундаж зэрэглэл өссөн бол Өмнөд Солонгос, Индонези, Филиппинд буурсан байна. Тодруулбал, Индонезийн зэрэглэлийг “чөлөөт”-өөс “хагас чөлөөт” болгон бууруулжээ. Ардчиллын тухай янз бүрийн үзэл баримтлалыг ялгахын тулд V-Dem хүрээлэн нь ардчиллын таван индексийг боловсруулсан. Сонгуульт ардчиллын индекс (САИ) нь бүх нийтийн сонгох эрх, чөлөөт, шударга сонгууль, олон намын өрсөлдөөн гэх мэт “нимгэн (thin)” ардчиллын шинж чанарыг онцолж өгдөг (Dahl 1971). Ардчиллын сонгуулийн зарчмыг төлөөллийн ардчиллын бусад үзэл баримтлалд ч чухал элемент гэж үздэг. Либерал ардчиллын индекс (ЛАИ) нь сонгуульт ардчиллын хэмжүүр дээр либерал эрхийг хамгаалах, хууль дээдлэх, бие даасан шүүх засаглал, гүйцэтгэх эрх мэдлийн хэрэгжилтийг хязгаарласан үр дүнтэй хяналт, тэнцвэрт байдлыг үүн дээр нэмдэг. Хүснэгт 9.2-т харуулснаар, 2019 онд Өмнөд Солонгос хамгийн өндөр САИ болон ЛАИ оноог үзүүлж араас нь Япон, Тайвань жагссан бол Филиппин хамгийн бага САИ болон ЛАИ оноог үзүүлэв.

Ерөнхийдөө Freedom House болон V-Dem индексээс гаргасан шинжээчдийн дүгнэлтээс харахад Япон, Өмнөд Солонгос, Тайвань нь либерал ардчилалтай, харин Монгол, Индонези нь сонгуульт ардчилалтай улс гэдгийг харуулж байна. Филиппин бол Freedom House-ын тэмдэглэснээр сонгуульт ардчилалтай эсвэл V-Dem ардчиллын индексийн дагуу сонгуульт автократ улс юм. Мэргэжилтнүүдийн үнэлгээ болон Дэлхийн банкны орлогын бүлгүүдийн ангиллыг харгалзан бид Япон, Өмнөд Солонгос, Тайванийг чинээлэг либерал ардчилалтай орнууд гэж үздэг бол Монгол, Индонези, Филиппинийг сонгуульт ардчилалтай гэхдээ бага түвшний гэж үздэг.
Ерөнхий чанар
Манай түүвэрт орсон орнуудын жирийн иргэд төрийн системийнхээ чанарыг хэрхэн үнэлж байна вэ? Ардчиллын чанар нь олон хэмжүүрт, олон давхаргат ойлголт юм (Diamond and Morlino 2004; Bьhlmann et al. 2012). Ардчиллын хуваагдмал хэмжээст чанарыг танилцуулахын өмнө бид нэгтгэсэн ерөнхий чанараас эхэлье.
Ардчиллын цар хүрээ
2010-аад оны эхээр тэдний улс орны ардчилал хэр зэрэг ардчилалтай вэ гэсэн асуултад түүврийн ихэнх улс орнуудад зонхилох засаглалын систем нь бүрэн эсвэл бага зэрэг дутагдалтай ардчилал гэж үнэлдэг хүмүүс санал асуулгад оролцогчдын дийлэнх хувийг (Филиппинд 54 хувиас Өмнөд Солонгост 67 хувь хүртэл) эзэлж байсан. 2010-аад оны дундуур тэд харин дийлэнх хувийг (Индонезид 54 хувиас Японд 68 хувь хүртэл) эзэлж, 2010-аад оны сүүлээр тэд Монголоос бусад түүвэр орнуудад дийлэнх хувийг (Индонези, Тайваньд 58 хувиас Өмнөд Солонгост 68 хувь хүртэл) эзэлж байв. Судалгаанд хамрагдсан эл арван жилийн хугацаанд Филиппинд олон нийтийн дэмжлэг (54 хувиас 71 хувь хүртэл), Индонезид (47 хувиас 58 хувь хүртэл) өссөн байна. Үүний эсрэгээр Монгол Улсад олон нийтийн дэмжлэг мэдэгдэхүйц буурсан (56 хувиас 40 хувь хүртэл). 2010-аад онд дунджаар зургаан улсын тавд (Монголоос бусад) олон нийтийн олонхи нь (Индонезид 53 хувиас Өмнөд Солонгост 68 хувь хүртэл) тэдний системийг бүрэн буюу бараг бүрэн ардчилал гэж үзсэн. Мэргэжилтнүүдэд суурилсан үнэлгээтэй харьцуулахад Филиппиний жирийн хүмүүс ардчиллын түвшинг хэтрүүлэн үнэлдэг бол Тайвань дахь хүмүүс үүнийг дутуу үнэлж байна. Дэлгэрэнгүйг Хүснэгт 9.3-аас үзнэ үү.

Ардчилалд сэтгэл хангалуун байна
2010-аад оны эхээр тэдний улс оронд ардчилал үйлчилж байгаад хэр сэтгэл ханамжтай эсвэл сэтгэл хангалуун бус байна гэсэн асуултад эерэг хариулсан хүмүүс Индонезид (67 хувь) болон Монголд (50 хувь) санал асуулгад оролцогчдын дийлэнх хувийг, харин үлдсэн орнуудад зөвхөн цөөнх (Филиппинд 28 хувиас Таванийн хувьд 38 хувь) байсан бол 2010-аад оны дундуур тэд Индонезид (67 хувь) болон Филиппинд (65 хувь) олонхийг төлөөлж харин үлдсэн орнуудад зөвхөн цөөнх (Тайваньд 24 хувиас Өмнөд Солонгост 48 хувь хүртэл); 2010-аад оны сүүлээр тэд Филиппинд (80 хувь) болон Индонезид (72 хувь) олонхийг төлөөлж байсан боловч үлдсэн улсад зөвхөн цөөнх (Тайваньд 31 хувиас Японд 47 хувь хүртэл) байсан.
Судалгаанд хамрагдсан арван жилийн хугацаанд Филиппинд олон нийтийн сэтгэл ханамж (28 хувиас 80 хувь хүртэл), Японд (33 хувиас 47 хувь хүртэл) өссөн байна. 2010-аад онд дунджаар зөвхөн Индонези (67 хувь) болон Филиппинд (58 хувь) нийт иргэдийн дийлэнх нь сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн байна. Үүний эсрэгээр бусад улс орнуудад (Тайванийн хувьд 31 хувиас Монголын хувьд 45 хувь хүртэл) цөөнх нь сэтгэл хангалуун үлджээ. Сонирхолтой нь чинээлэг либерал ардчилсан улсууд сонгуульт ардчилалтай ядмаг орнуудаас бага сэтгэл ханамжтайгаа илэрхийлжээ. Сүүлийн 10 жилийн хугацаанд либерал ардчилсан орнуудын алинд нь ч олонхи сэтгэл ханамжтай гэж хариулаагүй бол сонгуульт ардчиллын зарим улсад олонхи сэтгэл ханамжтай гэдгээ илэрхийлжээ. Судалгааны үр дүнд чинээлэг либерал ардчилсан орнуудын жирийн хүмүүс сонгуульт ардчилалтай, чинээлэг бус улс орнуудын жирийн хүмүүсээс илүү өндөр үзүүлэлттэй байж болохыг харуулж байна.
Хэмжигдэхүүний чанар
Ардчиллын чанарт хандах бидний хандлага олон талт, хуваагдмал юм. Мэдээллийн хүртээмжийг харгалзан бид либерал ардчилалтай холбоотой таван хэмжигдэхүүнийг сонгодог, тухайлбал ард түмний хяналт, сонгуулийн өрсөлдөөн, хяналт ба тэнцвэр, хууль дээдлэх ёс, эрх чөлөө. Нийтийн хяналт, сонгуулийн өрсөлдөөн нь ардчиллын сонгуулийн зарчимтай ихээхэн холбоотой бол хяналт, тэнцвэрт байдал, хууль дээдлэх зарчим нь ардчиллын либерал зарчимтай ихээхэн холбоотой байдаг. Эрх чөлөө нь улс төрийн өрсөлдөөнийг хэр хөнгөвчлөхийн хэрээр сонгуулийн зарчимтай холбоотой. Гэсэн хэдий ч эрх чөлөө нь төрийн буюу олонхийн дарангуйллаас сэргийлдэг тул энэ нь бас либерал зарчимтай холбоотой (Coppedge et al. 2011). Эдгээр таван хэмжигдэхүүн нь жирийн хүмүүс ардчиллын олон талт чанарыг үнэлдэг үнэлгээний стандартыг бүрдүүлдэг.
Нийтийн хяналт
Ардчиллын чанарын хэмжүүр нь иргэдээс сонгогдсон төлөөлөгч хүртэл хариуцлага хүлээхийг онцлон тэмдэглэж, ард түмний бүрэн эрхт байдлын зарчмыг тусгасан байдаг. Нийтийн хяналт нь сонгуулийн хариуцлагаас илүү хэрэгтэй. Энд сонгуулиас гадна сонгуулийн хооронд төр засагт олон нийтийн зүгээс тавих хяналтын хамрах хүрээ багтана. Нийтийн хяналтын талаарх олон нийтийн үнэлгээг гаргахын тулд бид хоёр асуултыг сонгосон: нэг нь “Ард түмэн өөрт таалагдаагүй Засгийн газраа өөрчлөх эрхтэй” (тав дахь судалгааны хувьд: “Иргэд өөрт таалагдаагүй Засгийн газраа сонгуулиар огцруулж чадна”) болон нөгөө нь “Сонгуулийн хооронд ард түмэн төр засагтай хариуцлага тооцох боломжгүй” гэсэн өгүүлбэртэй санал нийлэх эсвэл санал нийлэхгүй байгаа эсэхийг асуусан болно. 2010-аад онд хийсэн гурван судалгаанд хоёуланд нь үүнтэй санал нийлж байгаа хүмүүс бүх түүвэр улсуудад цөөнх буюу 2010 оны эхээр Өмнөд Солонгост 17 хувиас эхлэн Филиппинд 34 хувь, 2010 оны дундуур Өмнөд Солонгост 12 хувиас Филиппинд 28 хувь, Филиппинд 28 хувь хүртэл, 2010-аад оны сүүлээр Японд 17 хувиас Тавайньд 41 хувь хүртэл тус тус санал нийлдэг хүмүүс цөөнх байв. Судалгаа явагдсан 10 жилийн хугацаанд Тайваньд эерэг төсөөлөл (26 хувиас 41 хувь хүртэл), Өмнөд Солонгост (17 хувиас 27 хувь хүртэл) ихээхэн өссөн бол Филиппинд (34 хувиас 25 хувь хүртэл) буурсан байна. 2010-аад онд дунджаар нийтийн хяналтын тухай асуултыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс бүх түүврийн улс орнуудад зөвхөн цөөн тооны цөөнхийг төлөөлсөн байна (Япон, Өмнөд Солонгост 19 хувиас Тайваньд 31 хувь хүртэл). Либерал ардчилсан улсад (19 хувиас 31 хувь хүртэл) болон сонгуульт ардчилсан улсад (21 хувиас 29 хувь хооронд хэлбэлзэж) нийтийн хяналтын тухайд санал нийлэх нь тийм ч их ялгаа ажиглагдсангүй. Зүүн Азийн либерал эсвэл сонгуульт ардчилал аль аль нь ард түмний бүрэн эрхт байдлын талаарх төсөөлөл олон нийтийн хүлээлтээс хол дутсан хэвээр байна.
Сонгуулийн өрсөлдөөн
Чөлөөт, шударга сонгууль, олон намын өрсөлдөөн нь минималист ардчиллын үндсэн шинж чанарыг бүрдүүлдэг. Ардчиллын чанарын энэ тал нь улс төрийн намууд эсвэл нэр дэвшигчид сонгуульд хэр шударга өрсөлдөж байгаатай холбоотой. Сонгуулийн өрсөлдөөний талаарх олон нийтийн үнэлгээг үнэлэхийн тулд бид хоёр асуултыг сонгон авсан: нэг нь “Манай сонгууль сонгогчдод олон нам/нэр дэвшигчдийн хооронд бодит сонголтыг хэр олон удаа санал болгодог гэж та бодож байна вэ?” Харин нөгөө нь “Сонгуулийн үеэр улс төрийн нам, нэр дэвшигчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ижил тэгш эрхтэй сурталчлуулдаг” гэсэнтэй санал нийлэх үү, эс зөвшөөрч байна уу гэсэн асуултыг тав дахь судалгааны хувьд: “Манай улсад эрх бариагүй нам, нэр дэвшигчид мөн төрд сонгогдох боломж бий” гэсэн байна.
2010-аад оны эхний хоёр судалгаагаар дээрх хоёр асуултад эерэг хариулт өгсөн хүмүүс бүх түүврийн улс орнуудад цөөнх байсан (2010 оны эхээр Монгол Улс 31, Индонезид 47 хувь, Өмнөд Солонгос 28, Индонезид 46 хувьтай байсан); 2010-аад оны сүүлээр тэд зөвхөн Тайваньд олонх (55 хувь) болж, үлдсэн орнуудад цөөнх байсан (Өмнөд Солонгост 21, Филиппинд 39 хувь). Судалгаанд хамрагдсан арван жилийн хугацаанд Тайваньд санал нийлсэн олон нийтийн хувь (43 хувиас 55 хувь) мэдэгдэхүйц өссөн бол Индонезид (47 хувиас 29 хувь), Өмнөд Солонгост (33 хувиас 21 хувь хүртэл) тус тус буурсан байна. 2010-аад онд дунджаар сонгуулийн өрсөлдөөний талаар эерэг ойлголттой хүмүүс бүх түүвэр улсуудад цөөнх (Өмнөд Солонгост 28 хувиас Тайваньд 45 хувь хооронд) болж байв.

Жич:
- 1. “Ард түмэн өөрт таалагдаагүй Засгийн газраа өөрчлөх бүрэн эрхтэй” (тав дахь судалгааны хувьд: “Иргэд өөрт таалагдаагүй Засгийн газраа сонгуулиар огцруулах боломжтой”), “Сонгуулийн хооронд ард түмэн Засгийн газарт хариуцлага тооцох боломжгүй” гэсэн асуултад эерэг хариулт өгсөн хүмүүсийн хувь.
- 2. Дараах асуултад эерэг хариулт өгсөн хүмүүсийн хувь: “Манай сонгууль сонгогчдод өөр нам/ нэр дэвшигчдийн хооронд бодит сонголт хийх боломжийг хэр олгодог гэж та бодож байна вэ?” “Сонгуулийн үеэр улс төрийн нам, нэр дэвшигчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ижил тэгш сурталчлагдах эрхтэй ” (тав дахь давалгаа: “Эрх бариагүй нам, нэр дэвшигчид мөн сонгогдох боломжтой”).
- 3. “Хүмүүс юу бодож байгаагаа айдасгүйгээр чөлөөтэй хэлж чадна”, “Хүмүүс дуртай байгууллагадаа айдасгүйгээр эвсэж болно” гэсэн асуултад эерэг хариулт өгсөн хүмүүсийн хувь.
- 4. “Төр засгийн удирдагчид хууль зөрчвөл шүүх юу ч хийж чадахгүй”, “Хууль тогтоох байгууллага төрийн удирдлагуудыг хэр зэрэг хяналтад байлгаж чадаж байна вэ?” гэсэн асуултад эерэг хариулт өгсөн хүмүүсийн хувь.
- 5. “Төрийн удирдагчид хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг гэж та хэр боддог вэ?” гэсэн асуултад эерэг хариулт өгсөн хүмүүсийн хувь. болон “Таны бодлоор авлига, хээл хахууль үндэсний засгийн газарт хэр өргөн тархсан байна вэ?”
Эх сурвалж: Азийн барометрийн судалгаа. Зохиогчид бэлдсэн.
Энгийн хүмүүсийн нүдээр бол либерал ардчилалтай орнуудад ч минималист ардчиллын сонгуулийн институци дутмаг хэвээр байна. Либерал ардчилсан улсуудын (28 хувиас 45 хувь) болон сонгуульт ардчилсан улсуудын (30 хувиас 41 хувь) хооронд олон нийтийн энэ үнэлгээ ялгаа багатай байна. Бүс нутгийн либерал төдийгүй сонгуульт ардчилсан улсуудын хувьд эрх мэдлийн төлөөх ардчилсан олон нийтийн өрсөлдөөний тухай ойлголт олон нийтийн хүлээлтээс доогуур байна.
Эрх чөлөө
Ардчиллын чанарын энэхүү хэмжигдэхүүн нь улс төрийн эрх, иргэний эрх чөлөө хэр баталгаажсантай холбоотой. Одоогийн дүн шинжилгээ хийхдээ бид үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд анхаарлаа хандуулсан юм. Эдгээр либерал эрхүүд нь улс төрийн өрсөлдөөнийг дэмждэг учраас ардчиллын сонгуулийн зарчимтай холбоотой байдаг. Гэсэн хэдий ч эдгээр эрх нь гүйцэтгэх эрх мэдлийн хэрэгжилтийг хязгаарлахын хэрээр либерал зарчимтай холбоотой байдаг. Олон нийтийн эрх чөлөөний талаарх ойлголтыг үнэлэхийн тулд бид хоёр асуултыг сонгон авсан ба нэг нь “Хүмүүс юу бодож байгаагаа айдасгүйгээр чөлөөтэй хэлж чадна”, нөгөө нь “Хүмүүс дуртай ямар ч байгууллагад айдасгүйгээр эвсэж болно” гэсэнтэй санал нийлэх эсвэл санал нийлэхгүй байгаа эсэхийг асуудаг.
2010-аад оны эхээр Өмнөд Солонгосоос бусад ихэнх оронд (Японы 50-аас Индонезид 74 хувь хүртэл) санал асуулгад оролцогчдын дийлэнх хувийг уг хоёр асуултыг хүлээн зөвшөөрсөн хүмүүс эзэлж байна. Сүүлийн хоёр судалгаанд Япон, Өмнөд Солонгосыг эс тооцвол ихэнх улс оронд дийлэнх хувийг (2010-аад оны дундуур Монголын 54 хувиас Тайваньд 68 хувь хүртэл, 2010 оны сүүлээр Монголд 50 хувиас Тайваньд 73 хувь хүртэл) төлөөлсөн байна. Судалгаанд хамрагдсан арван жилийн хугацаанд Индонезид (74 хувиас 57 хувь хүртэл) болон Японд (50 хувиас 40 хувь хүртэл) олон нийтийн дэмжлэг мэдэгдэхүйц буурчээ. 2010-аад оны байдлаар Өмнөд Солонгос, Японоос бусад ихэнх оронд эрх чөлөөний талаар эерэг ойлголттой хүмүүс дийлэнх хувийг (Монголын 52 хувиас Тайваньд 70 хувь хүртэл) эзэлж байна. Япон, Өмнөд Солонгос зэрэг “чөлөөт” либерал ардчилсан улсад Индонез, Филиппин зэрэг “хагас эрх чөлөөтэй” сонгуульт ардчилалтай харьцуулахад олон нийтийн дэмжлэг бага байгаа нь анхаарал татаж байна.
Хяналт ба тэнцвэр
Ардчиллын чанарын энэ хэмжигдэхүүн нь гүйцэтгэх эрх мэдлийг шүүх болон хууль тогтоох институцээс хянадаг хяналтад хамаарах юм. Хэвтээ хариуцлагын үйл ажиллагаа нь үндсэн хуулийн эрх мэдлийн институц хоорондын харилцан хязгаарлалтаас хамаарна. Энэхүү институци хоорондын хариуцлагыг эрх мэдлийг хуваарилах, хяналт тэнцвэржүүлэх замаар хэрэгжүүлдэг. Хяналт, тэнцвэрт байдлын талаарх олон нийтийн үнэлгээг үнэлэхийн тулд бид хоёр асуултыг сонгосон: “Хууль тогтоох байгууллага төр засгийн удирдлагыг хэр зэрэг хянах чадвартай вэ?” болон “Төр засгийн удирдлагаас хууль зөрчвөл шүүх юу ч хийж чадахгүй” гэсэнтэй санал нийлэх үү, эс зөвшөөрөх үү гэж асуудаг.
2010-аад онд хийгдсэн гурван судалгаанд хоёр асуултанд эерэг үнэлгээ, байр суурьтай хүмүүс бүх түүврийн улс оронд цөөнх болж (2010 оны эхээр Монгол Улсын 4 хувиас Филиппины 42 хувь хртэл, 2010 дунд үед Монголын 10 хувиас Филиппины 43 хувь хүртэл; 2010 оны сүүлээр Монголын 8 хувиас Филиппины 49 хүртэл хувьтай тус тус байв).
Судалгаа хамарсан арван жилийн хугацаанд Өмнөд Солонгост хэвтээ хариуцлагын талаарх эерэг ойлголт мэдэгдэхүйц нэмэгдсэн (22 хувиас 32 хувь хүртэл). 2010-аад онд дунджаар эдгээр бүх улс оронд цөөнх буюу харьцангуй их цөөнх (Монголд 11 хувиас Филиппинд 45 хувь хүртэл) хэвтээ хариуцлагын талаар эерэг ойлголттой байсан. Баян чинээлэг либерал ардчилсан орнууд болох Япон, Өмнөд Солонгос, Тайвань нь сонгуульт ардчилалтай Филиппин, Индонезитэй харьцуулахад эерэг ойлголт багатай байгаа нь мөн анхаарал татаж байна.
Хууль дээдлэх ёс
Ардчиллын чанарын энэхүү хэмжигдэхүүн нь төр засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд хууль ёсны хязгаар тогтоодог хуулийн байгууллагуудад хамаатай. Төр засаг нь хуульд захирагдах нь хууль дээдлэхийн зайлшгүй нөхцөл юм (Kleinfeld 2006). Хууль дээдлэх тухай өргөн ойлголт нь улс төрийн болон нийтийн алба дахь авлигын хяналтыг агуулдаг. Хууль дээдлэх ёсны талаарх олон нийтийн үнэлгээг үнэлэхийн тулд бид дараах хоёр асуултыг сонгосон: “Засгийн газрын удирдагчид хэр олон удаа хууль зөрчдөг эсвэл эрх мэдлээ хэтрүүлдэг гэж та боддог вэ?” болон “Таны бодлоор авлига, хээл хахууль үндэсний засгийн газарт хэр өргөн тархсан бэ?”
2010-аад онд хийгдсэн гурван судалгаанд хоёр асуултанд эерэг үнэлгээ, байр суурьтай хүмүүс бүх түүврийн улс орнуудын цөөнх болж, 2010 оны эхээр Монгол Улсын 6 хувиас Японд 49 хувь, 2010 оны дундуур Монголын 12 хувиас Японд 46 хувь, 2010 оны сүүлээр Монголын 8 хувиас Японы 37 хувь хүртэл тархсан байлаа. Япон улс энд хамгийн өндөр эерэг хариултыг байнга үзүүлж байсан бол Монгол хамгийн доод түвшнийг байнга харуулсан нь тэмдэглүүштэй. Судалгаанд хамрагдсан арван жилийн хугацаанд Өмнөд Солонгос (19 хувиас 35 хувь) болон Филиппинд (15 хувиас 27 хувь хүртэл) олон нийт энэ байдлыг сайжирсан гэсэн байр суурь ихээхэн өссөн бол Японд (49 хувиас 37 хувь хүртэл) буурсан байна. 2010-аад онд дунджаар бүх улс оронд уг байдлын талаар шүүмжлэлтэй хариулт өгч байсан нь цөөнх (Монголд 8 хувиас Японы хувьд 44 хувь хүртэл) байж бүс нутгийн либерал болон сонгуульт ардчилсан улсын аль алинд нь хууль дээдлэх ёсны хэрэгжилт олон нийтийн хүлээлтээс дутмаг хэвээр байгааг харуулж байна.
Ерөнхий байдал
Иргэдийнх нь нүдээр харахад судалгаанд хамрагдсан улс орнуудын улс төрийн дэглэмүүд өөрийн гэсэн сул талтай. Япон дахь улс төрийн дэглэм ардчилсан хариуцлагын тал дээр сул хэвээр байна. Тайвань, Филиппиний дэглэмүүд хууль дээдлэх ёс тал дээр сул. Өмнөд Солонгос, Индонези, Монголын улс төрийн дэглэмүүд ардчилсан хариуцлага, хууль дээдлэх ёс тал дээр сул хэвээр байна. Сонгуулийн институциудыг олон нийтээр хүлээн зөвшөөрөх нь либерал институциудынхаас өндөр байгаа нь жирийн хүмүүсийн нүдээр улс төрийн дэглэмүүд минималист ардчиллын шаардлагад нийцэж байгааг харуулж байна. Гэсэн хэдий ч ардчилсан хариуцлага, хууль дээдлэх ёсны тухай олон нийтийн үзэл бодол, байр суурьнаас харахад бүс нутгийн либерал ардчилалтай улсууд хүртэл либерал ардчиллын стандартадаас дутмаг хэвээр байна.
Дүгнэлт
Шинжилгээнээс харахад Зүүн Ази дахь ардчилсан нийгмүүд нь хяналт, тэнцвэрт байдал, хууль дээдлэх ёс зэрэг либерал ардчиллын зарчим, механизмыг өөртөө шингээхийн тулд минималист сонгуулийн ардчиллаас цааш хөгжих шаардлагатай байна (Park 2017). Ардчиллын чанарын талаарх олон нийтийн үнэлгээ нь шинжээчдийн үнэлгээнээс ихэвчлэн зөрүүтэй байдаг (Ferrin and Kriesi 2016). Шинжээчдийн дүгнэлтээс ялгаатай нь Япон, Өмнөд Солонгос, Тайвань ард түмнийхээ өмнө өндөр чанартай либерал ардчилалтай улс гэдгээ хараахан баталж чадаагүй байна. Судалгааны үр дүнгээс харахад улс орон хэдий чинээ ардчилсан байна, тэр хэрээр иргэд нь засаглалын тогтолцооныхоо ардчилсан чанарт шүүмжлэлтэй хандах хандлагатай байдаг. Чинээлэг либерал ардчилсан орнуудын жирийн хүмүүс чинээлэг бус сонгуульт ардчилсан орнуудын жирийн хүмүүстэй харьцуулахад улс төр, засгийн газрын талаар илүү мэдээлэлтэй байж болох юм. Түүгээр ч зогсохгүй либерал ардчилалд ардчиллын талаарх илүү нарийн стандарт бусадтай харьцуулахад илүүтэй байж болно (Kruse, Ravlik, and Welzel 2019; Mauk 2020). Шалтгаанаас үл хамааран ардчилсан шинэчлэлийн төлөөх олон нийтийн шахалт чинээлэг либерал ардчилсан орнуудад сонгуульт ардчилсан орнуудтай харьцуулахад илүү их байгааг судалгааны үр дүн харуулж байна. Жирийн хүмүүсийн нүдээр тус бүс нутгийн либерал эсвэл сонгуульт ардчилсан улсын аль алинд нь ардчилсан хариуцлага, хууль дээдлэх ёсны зарчим үндсэндээ сул хэвээр байгааг харуулна. Гэтэл эдгээр нь төрийн эсвэл олонхийн дарангуйллыг хязгаарлах гол хоёр механизм юм. Зүүн Азийн ардчилсан орнуудад тулгамдаж буй институцийн сорилтуудын дунд ардчилсан хариуцлагын бодит институцуудыг бэхжүүлэх, хууль дээдлэх ёс багтсаар байна.
Талархал
Энэхүү ажлыг БНСУ-ын Боловсролын яам, Солонгосын Үндэсний судалгааны сан (NRF-2018S1A3A2075609) дэмжин ажилласан юм.
Жич
Энэхүү шинжилгээний өгөгдлийг Азийн Брометрын гурав дахь (2010-2012), дөрөв дэх (2014-2016), болон тав дахь судалгаанаас (2018-2020)-аас авсан болно.
Ном зүй
- Bьhlmann, Marc, Wolfgang Merkel, Lisa Mьller, and Bernhard WeЯels. 2012. “The Democracy Barometer: A New Instrument to Measure the Quality of Democracy and its Potential for Comparative Research.” European Political Science 11 (4): 519-536. doi:10.1057/eps.2011.46.
- Chu, Yun-han, Kai-Ping Huang, Marta Lagos, and Robert Mattes. 2020. “A Lost Decade for Third-Wave Democracies?” Journal of Democracy 31 (2): 166-181. doi:10.1353/jod.2020.0029.
- Coppedge, Michael, John Gerring, David Altman, Michael Bernhard, Steven Fish, Allen Hicken, Matthew Kroenig et al. 2011. “Conceptualizing and Measuring Democracy: A New Approach.” Perspectives on Politics 9 (2): 247-267. http:// www.jstor.org/stable/41479651.
- Croissant, Aurel, and Larry Diamond. 2020. “Introduction: Reflections on Democratic Backsliding in Asia.” Global Asia 15 (1): 8-13.
- Dahl, Robert A. 1971. Polyarchy: Participation and Opposition. New Haven: Yale University Press.
- Dalton, Russell J., Doh C. Shin, and Willy Jou. 2008. “How People Understand Democracy.” In How People View Democracy, edited by Larry Diamond and Marc F. Plattner, 1-15. Baltimore: Johns Hopkins University Press.
- Diamond, Larry, and Leonardo Morlino. 2004. “The Quality of Democracy: An Overview.” Journal of Democracy 15 (4): 20-31. doi:10.1353/jod.2004.0060.
- Ferrin, Monica, and Hanspeter Kriesi. 2016. How Europeans View and Evaluate Democracy. Oxford: Oxford University Press.
- Ginsburg, Tom, and Aziz Z. Huq. 2018. How to Save a Constitutional Democracy. Chicago: The University of Chicago Press.
- Graber, Mark A., Sanford Levinson, and Mark Tushnet. 2018. Constitutional Democracy in Crisis? New York: Oxford University Press.
- Kleinfeld, Rachel. 2006. “Competing Definitions of the Rule of Law.” In Promoting the Rule of Law Abroad: In Search of Knowledge, edited by Thomas Carothers, 31
- 74. Washington, D.C.: Carnegie Endowment for International Peace. http:// www.jstor.org/stable/resrep12779. • Kruse, Stefan, Maria Ravlik, and Christian Welzel. 2019. “Democracy Confused: When People Mistake the Absence of Democracy for Its Presence.” Journal of Cross-Cultural Psychology 50 (3): 315-335. doi:10.1177/0022022118821437.
- Lьhrmann, Anna, and Staffan I. Lindberg. 2019. “A Third Wave of Autocratization Is Here: What Is New about it?” Democratization 26 (7): 1095-1113. doi:10.1080 /13510347.2019.1582029.
- Mauk, Marlene. 2020. “Disentangling an Elusive Relationship: How Democratic Value Orientations Affect Political Trust in Different Regimes.” Political Research Quarterly 73 (2): 366-380. doi:10.1177/1065912919829832.
- Park, Chong-Min. 2017. “Quality of Governance and Regime Support: Evidence from East Asia.” Asian Journal of Comparative Politics 2 (2): 154-175. doi:10.1177/2057891116675769.
- Roberts, Andrew. 2010. The Quality of Democracy in Eastern Europe: Public Preferences and Policy Reforms. Cambridge: Cambridge University Press.
- Shin, Doh Chull. 2018. “The Deconsolidation of Liberal Democracy in Korea: Exploring Its Cultural Roots.” Korea Observer 49 (1): 107-136. Seoul: Institute of Korean Studies. doi:10.29152/koiks.2018.49.1.107.
- Hyunjin Oh is Assistant Professor in the Department of Policy Studies at Hanyang University. She received her Ph.D. from the Department of Politics at the University of Virginia. She worked as a Research Professor at the Institute of Governmental Studies and Research Fellow at the Varieties of Governance Center of Korea University. Her research interests include comparative political attitudes and behaviors, the quality of democracy, and democratic citizenship. Chong-Min Park is Professor Emeritus of Public Administration and former Dean of the College of Political Science and Economics at Korea University. He has directed the Asian Barometer Survey in South Korea. ↩︎
