![]()
Юн-хан Чу, Мин-хуа Хуан нар1
Чу, Хуан нарын Journal of Democracy сэтгүүлд (2010) нийтлэгдсэн “Азийн оньсого тайлах нь” нийтлэлд ардчиллын чиг баримжааг шинжлэх дөрвөн ангиллыг санал болгож, объектив хэмжүүрээр үзэхэд Тайвань, Өмнөд Солонгос бүс нутгийн бусад орноос илүү ардчилсан мөртлөө яагаад ардчиллыг бага дэмжсэн болохыг тайлбарласан байна. Хамгийн гол дүгнэлт нь Тайвань, Өмнөд Солонгост дарангуйллаас шилжин, ардчиллын үйл явцыг дөнгөж туулж байгаа учраас дотоодын улс төрийн өрсөлдөөн нь ширүүн байгаатай холбожээ. Тиймээс, ардчилсан систем тогтворжсон ч олон нийт төр засгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан хэвээр байна. Энэхүү шүүмжлэлт хандлага нь ардчилал (D-word) гэсэн үг хэрэглэсэн асуултад илүү сөрөг хариу өгч буй байдалд тусгалаа олжээ. Гэсэн хэдий ч либерал-ардчилсан үнэт зүйлсийг баримталдаг нь гүн гүнзгий үндэс суурьтай ба бусад нийгмээс ардчиллыг илүү өндөр түвшинд дэмждэг нь тогтоогдсон (D-word хэрэглэсэн). Өөрөөр хэлбэл, Тайвань, Өмнөд Солонгосын ард түмэн ардчилсан институцийг дэмжихгүй байгаадаа биш, харин ардчилал бодит амьдрал дээр хэрхэн хэрэгждэгт илүү их шаардлага тавьж байсан юм. Энэ нь Пиппа Норрисын (Pippa Norris 1999) тодорхойлсончлон “чухал иргэн”-ийн төрлийг бий болгосон. Тайвань, Өмнөд Солонгосоос гадна Хонконгод ч мөн ийм хандлага ажиглагдсан юм. 2010 оны нийтлэлд дүн шинжилгээ хийсэн хоёр судалгаа арван жилийн дараа тав болж өссөн байна. Үүний зэрэгцээ бүс нутгийн улс орнуудын улс төрийн нөхцөл байдал эрс өөрчлөгджээ. 2014 онд Тайландад төрийн эргэлт гарснаас хойш Прают Чан-о-ча (Prayut Chan-o-cha) тэргүүтэй цэргийн засгийн газар ардчилал руу буцахыг хүсэхгүй хэвээр байна. Сүүлийн жилүүдэд өнгөрсөн үеийн Шар ба Улаан цамцтны жагсаалаас ялгаатай цэргийн эсрэг, тэр байтугай хааны эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнүүд шинээр гарч ирэв (Strangio 2020). 2011 онд Хонконгийн Төвийг эзлэх хөдөлгөөн (Occupy Central Movement) эхэлснээс хойш ХКН-ын эсрэг ардчиллын хөдөлгөөн улам бүр радикал болж байна. Тодруулбал, 2014 онд “Шүхэр” хөдөлгөөн эхэлснээс хойш цагдаа нар болон жагсагчдын хооронд хүчирхийлэл даамжирсаар байна. Үүний хариуд Хятадын засгийн газар 2020 онд Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталж, албадан баривчлах, ардчиллын төлөөх хөдөлгөөнд оролцсон хүмүүсийг шоронд хорих болов (Davidson 2020). Камбожид Хун Сенийн (Hun Sen) дэглэм нь иргэний эрх чөлөө, улс төрийн эрхийн талаар муу үнэлгээ авсан бөгөөд сөрөг хүчний намуудыг хэлмэгдүүлэх, улс төрийн өрсөлдөөнийг хязгаарлахад шүүх эрх мэдлийг ашиглаж ирсэн түүхтэй. 2017 оны сүүлээр сөрөг хүчний гол удирдагчийг баривчилж, улмаар гол сөрөг хүчний намыг татан буулгаснаар эрх баригч Камбожийн Ардын намыг (CPP) сорих бүхий л нөхцлийг устгасан юм. Үүний үр дүнд 2018 оны 7-р сарын сонгуульд 2013 онд нийт суудлын 44 хувийг авсан гол сөрөг хүчин байхгүй болж, Ардын нам бүх суудлыг авчээ (Morgenbesser 2019). Эдгээр болон бүс нутаг дахь бусад олон үйл явдлуудын хүрээнд энэ бүлэгт Азийн Барометрын (ABS) бүх таван судалгааг ашиглан, Чу, Хуан нарын 2010 онд нийтэлсэн ардчилсан чиг баримжааны хэв маяг ашиглан бүс нутаг дахь ардчиллын хууль ёст байдлын өөрчлөлтөд дүн шинжилгээ хийсэн болно.
Хэв маяг, хэмжилт ба эмпирик загварын тойм
Чу, Хуан нарын гаргасан (2010) ардчиллын чиг баримжааны хэв маяг нь ардчиллыг илт дэмжих (“D-үг”-ийг дурдсан) болон либерал-ардчилсан үнэт зүйлс (“D-үг”-ийг дурдахгүйгээр) гэсэн ардчилалд хандах хоёр хандлагын хэмжилт дээр суурилдаг. Хэрэглээний хувьд хоёр хэмжүүр нь нийлмэл хэмжүүр юм. Ардчиллын хэмжүүр нь хүсүүштэй байдал, тогтвортой байдал, давуу байдал, үр дүнт байдал ба тэргүүлэхүй (desirability, suitability, preferability, efficacy and priority) зэрэг таван зүйлтэй. Либерал-ардчилсан үнэт зүйлсийн хэмжүүр нь авторитар хандлагыг хэмжих долоон зүйлтэй. Авторитар эдгээр чиг баримжааг үгүйсгэх нь улс төрийн тэгш байдал, ард түмний өмнө хүлээх хариуцлага, улс төрийн либерализм, улс төрийн олон ургальч үзэл, эрх мэдлийн хуваарилалт (political equality, popular accountability, political liberalism, political pluralism and separation of power) зэрэг либерал-ардчилсан үнэт зүйлсийг баримталж байгааг харуулна. Бид шатлалыг гаргахдаа ангиллын хүчин зүйлийн шинжилгээг ашигласан. Мөн бид түүврийн хэмжээг тохируулсан бөгөөд ингэснээр улс бүрийг жигд жинлэсэн юм. Таван судалганд хамрагдсан 61 орны судалгааг нэгтгэн хүчин зүйлийн нэгдсэн оноог бүрдүүлсэн. Улмаар ардчилал, либерал-ардчилсан үнэт зүйлсийн дэмжлэгийн талаар судалгаанд оролцогчдын оноог өндөр/бага гэсэн ангилалд хуваахын тулд нийт дундажийг ашигласан. Ардчилсан чиг баримжааг дараах байдлаар хос хосоор нь ангилсан болно.
- Тууштай ардчилагч (Consistent Democrat): ардчиллыг дээд зэргээр дэмждэг, либерал-ардчилсан үнэт зүйл өндөртэй.
- Шүүмжлэлт ардчилагч (Critical Democrat): ардчиллын дэмжлэг бага, либерал-ардчилсан үнэт зүйлс өндөр.
- Ардчилсан бус (Non-democrat): ардчиллыг дэмждэггүй, либерал-ардчилсан үнэлэмж багатай.
- Өнгөц ардчилагч (Superficial Democrat): ардчиллын дэмжлэг өндөр, либерал-ардчилсан үнэлэмж бага.
Тууштай ардчилагч болон ардчилсан бус гэсэн ангилалд хоёр хэмжүүрийн үр дүн тогтвортой байгаа нь иргэдийн оюун санаанд ардчиллыг хүлээн зөвшөөрөгдсөн нь эсвэл байнга өндөр эсвэл доогуур түвшинд байгааг харуулж байна. Бусад хоёр ангилалд зөрүүтэй үр дүн гарч байна. Шүүмжлэлт ардчилагч нь “шүүмжлэлтэй” байдаг нь тэдний дотоод шинж чанар дахь либерал-ардчилсан үнэт зүйлсээс үл хамааран тэд улс төрийн тогтолцоог үнэлэхдээ харьцангуй хатуу ханддагт оршино. Өнгөц ардчилагчид “өнгөцхөн” байдаг нь тэд ардчиллыг өндөр түвшинд дэмжиж байгаа ч нэгэнт “D үг” байхгүй бол либерал-ардчиллын үнэт зүйлс рүү чиглэх хандлага бага байдаг.
Чу ба Хуан нар (2010) ардчиллын чиг баримжааны таван загварыг тодорхойлжээ. Эдгээр нь мөн энэ бүлэгт дүн шинжилгээ хийх үндсэн нэгж юм. Улс орон бүрийн ардчиллын чиг хандлагын хувьслыг эдгээр таван загварын хоорондох шилжилтээр илэрхийллээ. Загваруудыг дараах байдлаар тодорхойлно.
- I загвар: зонхилох Тууштай ардчилагчид, үндсэндээ Шүүмжлэлт ардчилагчидын хамт.
- II загвар: зонхилох Шүүмжлэлт ардчилагчид, үндсэндээ Тууштай ардчилагчидын хамт.
- III загвар: зонхилох ангилал байхгүй, бүх төрөл нь их бага хэмжээгээр жигд тархсан.
- IV загвар: Өнгөц ардчилагчидын нягт төвлөрөл.
- V загвар: Өнгөц ба Ардчилсан бусчууд дөрөвний гурвыг бүрдүүлдэг.
Зонхиолох гэдэг нь респондентын 50 орчим хувь эсвэл дор хаяж 40 гаруй хувийг илэрхийлэх бол үндсэндээ гэдэг нь дөрөвний нэгээс дээш гэсэн үг. Энэ бүлэгт хүчин зүйлийн шинжилгээ хийхдээ таван судалгааны өгөгдлүүдийг нэгтгэсэн тул үр дүн нь Чу ба Хуан (2010)-ын үр дүнгээс арай өөр байх болно.
Хөгжиж буй ардчиллыг хүлээн зөвшөөргдсөн байдлын замнал
2020 оны 9-р сарын байдлаар, ABS-д багтсан 16 улс бүрийн мэдээлэл дараах байдалтай байна: Австралийн зөвхөн нэг судалгааны мэдээлэл бий; Мьянмар улсын хоёр судалгааны мэдээлэл; Камбож, Сингапур гурван судалгааны мэдээлэл; Вьетнам, Малайз, Хонг Конгын дөрвөн судалгаа; Япон, Өмнөд Солонгос, Хятад, Монгол, Филиппин, Тайвань, Тайландын таван судалгааны мэдээлэл тус тус байна. Иймд, статистикийн дүгнэлтийг Хүснэгт 6.1-д тархалтын хэв маягаар үзүүлэв. Гэхдээ улс орны хэмжээнд өрнөж буй үйл явдлыг авч хэлэлцэхдээ улс орон тус бүрээр нь дүн шинжилгээ хийсэн юм.
Замнал 1: I болон II Загварын хоорондох хэлбэлзэл: Япон, Өмнөд Солонгос
Таван судалгаанд Япон, Өмнөд Солонгосын ардчилсан чиг баримжааны дөрвөн хэв маягийн хуваарилалт нь Загвар I болон Загвар II хооронд хэлбэлзэж байв. Хоёр улсын хоорондын ялгаа нь өнгөрөх цаг хугацааны хувьд замналуудын чиглэлд оршисон. Японы хувьд эхний хоёр судалгааны үед Загвар I тодорхой харагдсан бөгөөд респондентуудын дийлэнх нь (50 хувь) Тууштай ардчилагчид гэж ангилагдсан байна. Гэсэн хэдий ч сүүлийн гурван судалгаанд Японд дийлэнх нь Шүүмжлэлт ардчилагчид буюу 51 – 56 хувийн хооронд хэлбэлзэж Загвар II-т шилжсэн. Япон дахь замнал нь I загвараас II загварт шилжсэн хувьсал мөн бөгөөд япончууд одоо ардчилсан системдээ сэтгэл дундуур байгаагаа ил тод илэрхийлж байна. Өмнөд Солонгосын хувьд замнал нь тодорхой чиглэлгүй. Эхний ба хоёр дахь болон дөрөв дэх судалгаагаар Загвар II-ыг харуулсан бол гурав ба тав дахь судалгаа нь Загвар I-ийг илтгэнэ. Бид Өмнөд Солонгосыг үндсэндээ Загвар I/ Загвар II-ын эрлийз гэж үзэж болох бөгөөд судалгаа тус бүрийн өвөрмөц агуулгаар ардчиллын чиг баримжаа нь энэ хоёр загварын аль нэгт илүү ойртож байгаа эсэхийг тодорхойлогдож байна.
Замнал 2: Тогтвортой Загвар II: Тайвань, Хонг Конг
Тайвань дахь бүх таван судалгаа, Хон Конг дахь эхний дөрвөн судалгаан дээр үндэслэн ардчилсан чиг баримжааны тархалтад тогтвортой Загвар II-ыг олж чадна. Тайванийн судалгааны үр дүнг сайтар ажиглавал Шүүмжлэлт ардчилагчид тогтмол нэмэгдэж байгааг харна. Тууштай ардчилагчидтай нийлүүлбэл 2001 онд 64 хувь байсан нь 2018 онд 84 хувь болж өссөнийг бид олж харлаа. Энэ нь Тайваньд эрх чөлөө, ардчиллыг гүнээ баримталж буйг харуулж байгаа нь ардчилал гүнзгийрч байгаагийн тод нотолгоо юм. Хонг Конгод гурав дахь давалгааны судалгаагаар зарим нэг хэлбэлзэл, тухайлбал, Шүүмжлэлт ардчилагчдын эзлэх хувь мэдэгдэхүйц буурч, Өнгөц ардчилагчидын эзлэх хувь нэмэгдсэн нь ажиглагдсан ч эхний ба хоёр дахь болон дөрөв дэх судалгаа Загвар II тогтвортой буйг харуулсны дотор Шүүмжлэлт ардчилагчид хамгийн өндөр хувийг эзэлжээ. Үүн дээр Тууштай ардчиллагчидыг нэмбэл 70 орчим хувьд хүрч байна. Гурав дахь судалгааны хазайлтыг авч үзвэл, судалгааны цаг үе нь 2010 онд Хонконгт ардчилсан хөдөлгөөн эхэлсэн үетэй давхцаж байгааг харж болно. 2010 онд гарсан “2012 оны сонгуулийн шинэчлэл”-тэй холбоотой маргаан нь Хон Конгт ардчиллын төлөөх хөдөлгөөний эхлэлийн цэг байсныг харгалзан үзвэл Хон Конгт хэр олон хүн жагсаал цуглаанд дайчлагдсаныг харж болно. Ардчилсан шинэчлэл хийх эсвэл ХКН-ыг уурлуулахгүй байх хоёрын аль нэгийг сонгох асуудалтай тулгарах үед энэ бүхэн нь шүүмжлэлт хандлагыг өдөөсөн. Хямралын энэ үед Шүүмжлэлт ардчилагчдын эзлэх хувь 10 шахам хувиар буурсан нь улс төрийн идэвхжлийн хувьд бүх иргэд одоо байгаа тогтолцоонд шүүмжлэлт байр сууринд бус харин нэлээд хувь нь уг тогтолцоог дэмжих чиглэл рүү буцсаныг харуулж байна. 2016 оны судалгааны үр дүн хэвийн байдалдаа эргэн орж байна уу (эхний болон хоёр дахь судалгааны үр дүнтэй төстэй), эсвэл шинэ тэнцвэрийг олох үйл явц уу гэдгийг илтгэж байгаа эсэхээс үл хамааран мэдээлэл бүхий дүгнэлт гаргахын тулд тав дахь судалгааны үр дүнг хүлээх хэрэгтэй болно.
Хүснэгт 6.1 Ази дахь ардчиллын чиг баримжааны хэв маягийн харьцуулалт (Давтамж хувиар)



Source: Asian Barometer Survey. Authors prepared.
Замнал 3: (Загвар III)-аас Авторитаризмруу (Загвар V) шилжих шилжилт: Индонези, Филиппин, Сингапур
Чу, Хуан (2010) нарын хувьд III загвар нь шилжилтийн загварыг илэрхийлэх бөгөөд үүнд респондентуудын ардчилсан чиг баримжаа нь дөрвөн ангилалд ойролцоогоор жигд хуваарилагдсан байх ба ингэснээр ямар нэгэн онцлох үр дүнг тодорхойлох боломжгүй юм. Индонезид (2006), Филиппинд (2002), Сингапурт (2006) хийгдсэн ABS-ийн анхны судалгаагаар авторитаризм ба ардчиллын хооронд шилжилтийн төлөв байгааг харуулж байна. Гэсэн хэдий ч цаг хугацаа өнгөрөхөд Индонезийн Тууштай ардчилагчдын эзлэх хувь буурсаар байгааг бид харж байна (2006 онд 40 хувь байсан бол 2016 онд 20 хувь, 2019 онд 27 хувь). Үүний зэрэгцээ, ардчилсан бус болон Өнгөц ардчилагчидын (2006 онд 41 хувь байсан бол 2016 онд 56 хувь, 2019 онд 53 хувь) нийлбэр эзлэх хувь зохих хэмжээгээр нэмэгдэж, Загвар III ба V-ын эрлийзийг үүсгэн илүү авторитаризмын хандлагыг бий болгосон. Сүүлийн үед Индонезид угсаатны үндсэрхэг үзлийн огцом өсөлт нь онцгой үзэгдэл болж байна. Жакартагийн амбан захирагч Басуки Тжахажа Пурнамагийн (Basuki Tjahaja Purnama) доромжлол зэрэг лалын шашинтнууд өсөн нэмэгдэж буйтай зэрэгцээд шашны фундаментализмын өсөлт нь либерал ардчилсан орчин яагаад улам бүрхэг болсныг тайлбарлах гол хүчин зүйл болно. Үүнтэй төстэй хандлагыг Филиппиний таван судалгаанаас харж болно. Чухамдаа Филиппин хоёр дахь судалгаанаас эхлээд ардчиллын чиг баримжааны дөрвөн ангиллын ойролцоо хуваарилалтаас Шүүмжлэлт ардчилагчид болон ардчилсан бус бүлэгт төвлөрөх хүртэл өөрчлөгджээ. Мөн ардчилсан бусчуудын эзлэх хувь 2001 онд 24 хувь байсан бол 2018 онд 43 хувь болж, 19 хувиар өссөн байна. Шүүмжлэлт ардчилагчдын эзлэх хувь 2001 онд 26 хувь байсан бол 2014 онд 36 хувь болж өссөн ч 2018 онд 23 хувь болж буурсан нь 2001 оны түвшнээс доогуур байна. Үүний үр дүнд ардчилсан бусчууд болон Өнгөц ардчилагчдын эзлэх хувь 2001 оны 50 хувиас 2018 онд 66 хувь хүртэл өсчээ. Энэ нь Филиппин улс Дутертегийн маргаантай удирдлагын хэв маягтай давхцаж, илүү авторитар чиглэлд явж байгаагийн тод илрэл юм. Сингапурын гурван судалгааны мэдээлэлд (хоёроос эхлэн дөрөв дэх судалгаа) хэдийгээр дөрвөн чиг баримжаа хоорондын хуваарилалт харьцангуй жигд байгаа ч ардчилсан бус болон Өнгөц ардчилагчдын нийлсэн эзлэх хувь аажмаар өргөжиж, хоёр дахь судалгаанд 50 хувь байсан бол гурав, дөрөв дэх судалгаанд тус бүр 55 хувь, 59 хувь болж өсч байна. Энэ нь сөрөг хүчний намууд өссөөр байгаа улс төрийн орчныг тодорхой хэмжээгээр харуулж байна (сөрөг хүчин 2020 онд дөрвөн суудал нэмж авсан). Эрх баригч болон сөрөг хүчний намуудын өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед улс төрийн хөдөлгөөн өрнөж илүү авторитар чиглэлд өөрчлөхөд хүргэж болзошгүй юм.
Замнал 4: Авторитаризмаас салах шилжилт (Загвар IV-өөс III загвар): Малайз, Хятад
Хэдийгээр Малайз, Хятадын улс төрийн систем нь иргэдийн ардчилсан чиг хандлагын хувьд тэс өөр боловч гурав дахь судалгаа хүртэл хоёр улс хоёулаа авторитар хандлагатай байсан бөгөөд Өнгөц ардчилагчид хамгийн том хувь (30 гаруй) эзлэж байв. Гэсэн хэдий ч сүүлийн хоёр удаагийн судалгаагаар Малайз, Хятад хоёр илүү жигд хуваарилалт руу шилжсэн. Энэ нь уг хугацаанд хоёр орны эдийн засаг, нийгмийн эрчимтэй хөгжилтэй нягт холбоотой юм. Нэг хүнд ногдох орлогын хэмжээгээрээ Малайз, Хятад улс Зүүн Азийн эдийн засгийн хувьд суулд хөгжсөн орнуудын тэргүүн эгнээнд бичигддэг. 2019 онд Хятадын нэг хүнд ногдох орлого 8254 ам.доллар байсан бол Малайзынх 12120 ам.доллар байжээ. Хоёр орны нэг хүнд ногдох орлого нь ойролцоогоор 10,000 ам.доллар байгаа нь ардчилсан тогтолцоонд шилжих магадлал өндөртэй орлогын түвшинд хүрсэн гэж эрдэмтэд үзэж байна. Гэсэн хэдий ч хоёр улсын хооронд зарим нэг нарийн ялгаа бий. Малайзид 2013 оноос хойш сөрөг хүчний талынхны хурдацтай өсөлтийн улмаас Барисан Насионал (Barisan Nasional) 2018 онд анх удаа эрх мэдлээ алдсан. Үүний зэрэгцээ шашин шүтлэг, угсаатны дайчилгаа эрчимжиж байна. Үүний үр дүнд авторитаризмын үүднээс үзвэл Өнгөц ардчиллаас ардчилсан бус талруу шилжих шилжилт байгааг харж болно. Үүний эсрэгээр, Си Жиньпин засгийн эрхэнд гарсны дараа Хятад улс Тууштай ардчилагчдаас Шүүмжлэлт ардчилагчид руу шилжих шилжилт ажиглагдсан. Гэсэн хэдий ч ийм өөрчлөлт нь дэглэмийн үйл ажиллагаанд олон нийтийн шүүмжлэлийг тусгаж байна уу, эсвэл Си Зиньпиний эрх мэдлийн монополь улс төрийн орчноос үүдсэн ардчилсан институциудыг дэмжих дэмжлэг буурсан уу гэдгийг зөвхөн бусад хувьсагчийн шинжилгээгээр тодорхойлох боломжтой.
Замнал 5: Илүү авторитар болох нь (Загвар IV загвараас V руу шилжих): Тайланд, Вьетнам, Монгол, Камбож
Тав дахь замнал бол авторитаризмын бэхжилт явдал юм. Тайланд, Вьетнам, Монгол, Камбожийн эхний хоёр, гурван судалгааны мэдээллээс үзвэл Өнгөц ардчиллагчидын давамгайлал (Загвар IV) ажиглагдсан (2010 оноос өмнө Тайланд, 2015 оноос өмнө Вьетнам, 2010 оноос өмнө Монголд, 2012 оноос өмнө Камбожид) нь нийтлэг шинж юм. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн судалгаагаар Өнгөц ардчилагчид Ардчилсан бус талруу шилжих хандлага ажиглагдаж байна (Загвар V-руу). Гэхдээ Өнгөц ардчиллагчид болон Ардчилсан бусчуудын хувь нийлээд дөрөвний гуравт хүрэхгүй байж магадгүй ч 55 хувиас дээш давамгайлал байгааг харуулж байна. Ялгаа нь гэвэл, сонгууль явуулж буй Тайланд, Монгол, Камбожид хүн амын багагүй хувь нь Тууштай ардчилагчид (Тайландад таван судалгаа; Монголд нэг ба гурав дахь судалгаа), Шүүмжлэлт ардчиллагчид (Камбожид дөрөв дэх судалгаа) хэвээр байгааг харж болно. Мөн эдгээр тохиолдлуудын заримд нь Шүүмжлэлт ардчилагчидын тоо жил ирэх тусам нэмэгдэж, ялангуяа Монгол, Камбожид сонгуулийн өрсөлдөөн ширүүн болж, эцэст нь Монголын тухайд 2019 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах (илүү их парламентат ёс руу шилжих), Камбожид хууль ёсны төрийн эргэлт хийхэд тус тус хүргэсэн. Энэ нь IV загвараас III/V загварын эрлийз тархалт хүртэлх замнал юм. Үүний эсрэгээр Вьетнамд ардчилсан бусчуудын эзлэх хувь 2005 онд 4 хувь байсан бол 2018 онд 28 хувь болж тогтвортой өсч байна. 2005 онд чухал үүрэгтэй Тууштай ардчилагчдын эзлэх хувь 2015 онд 10 хувь, 2018 онд 13 хувь болтлоо буурчээ. Энэ нь Тайланд, Монголын улс төрийн нөхцөл байдал улам их авторитаризмын чиглэлд шилжиж байгааг харуулах хэдий ч албан ёсны сонгууль явагдах тусам дэглэмийг тэнцвэржүүлэх Тууштай ардчилагчид эсвэл Шүүмжлэлт ардчилагчид байсаар байх болно гэдгийг харуулж байна. Гэсэн хэдий ч энэ сорилт Камбожийн хүчирхэг удирдагч Хун Сенийг сөрөг хүчнийхний мэдэгдэхүйц өсөлтийн хариуд шүүхийн төрийн эргэлт хийж, улс орны ардчиллын дэвшлийг эргүүлэхэд хүргэв. Вьетнамд эрх баригч нам доторх фракцуудын хоорондын өрсөлдөөн нь өөрчлөгдөж Вьетнамын де-факто дээд удирдагч, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Зэвсэгт хүчний Хорооны нарийн бичгийн дарга, Төрийн тэргүүн зэрэг албан тушаал хашиж буй Нгуен Фу Тронгийн (Nguyễn Phú Trọng) гарт эрх мэдлийн төвлөрөл нэмэгдсээр байна. Нгуен Фу Тронгийн удирдлагын эрх мэдлийн төвлөрөл нь нам доторх фракцуудын тэмцлийн үр дүнг илэрхийлээд зогсохгүй, Си Жиньпиний удирдлаган дорх Хятадад эрх мэдлийн төвлөрөл нөлөөлсөн болохыг харуулж байна.
Замнал 6: Авторитаризмдаа үлдэх нь (V загвар): Мьянмар
Мьянмар улс Аун Сан Су Чигийн (Aung San Suu Kyi) тэргүүлдэг урт хугацааны сөрөг хүчний намд анхны эрх мэдлээ шилжүүлж дууслаа. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс ихээхэн хүлээлттэй байгаа хэдий ч Аун Сан-гийн удирдлага зөвхөн рохинжагийн хямралыг зохицуулахад бус, харин манлайлах арга барилаа харуулан маргаанд автсаар байна. ABS-ийн судалгааны хамгийн сүүлийн хоёр давалгаанаас бид Аун Сан Су Чиг албан тушаалд очихоос өмнөх (2015)-өөс албан тушаалд сууснаас хойш дөрвөн жилийн (2019) хүртэлх хугацаанд Бирмийн ард түмний ардчилсан чиг хандлагын хуваарилалтад дорвитой өөрчлөлт гараагүйг олж харж болно. Энэ нь ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн талаарх үзэл бодлыг нь хэт үнэлсэн хүлээлтээс давсан Аун Сан Су Чигийн засаг захиргааны талаарх гадаад ертөнцийн үнэлгээ юм. Түүний засаг захиргаа Мьянмарт ардчиллыг мэдэгдэхүйц ахиулж чадаагүй бөгөөд үнэндээ өмнөх цэргийн дарангуйлалтай ижил төстэй байдгийг харуулжээ. Ардчиллын чиг баримжааны зургаан ангиллын хоорондох замналаас гадна Австрали, Энэтхэгийг тав дахь судалгаанд анх удаа оруулсан юм. Хүлээгдэж буйчлан Австрали улс үндэсний түүвэр дотроос хамгийн хүчтэй либерал-ардчилсан чиг баримжааг харуулж байгаа бөгөөд Тууштай ардчилагчдын хамгийн өндөр хувь (51 хувь) төдийгүй, Тууштай ардчилагч болон Шүүмжлэлт ардчиллагчдын хоёр дахь хамгийн өндөр хувь буюу (85 хувь) Японы (87 хувь) ард байна. Энэтхэгт ангиллын хооронд харьцангуй жигд хуваарилалт ажиглагдаж байгаа ч тэнцвэр нь авторитаризмын чиглэлд бага зэрэг хазайсан нь Ардчилсан бусчуудын эзлэх хувь (33 хувь) арай өндөр байгаа нь харагдаж байна. Энэ нь Модигийн (Modi) Хинду үндсэрхэг үзэл ба авторитар үзлийн хослол ард түмний томоохон дэмжлэгтэй нийцэж байна.
Дүгнэлт
Модернизацийн онолын сонгодог зохиолууд онолын үндсэн хоёр таамаглал дэвшүүлдэг. Нэгдүгээрт, эдийн засгийн тогтвортой өсөлт нь нийгэм, соёл, улс төрийн хөгжлийг дэмжинэ. Энэ чиг хандлагын нэг гол илрэл нь нийгмийн идэвхжилтийн өсөлт нь олон ургальч, либерал чиг баримжаа руу чиглэсэн нийгмийн үнэт зүйлсийн хөгжлийг хурдасгах болно (Deutsch 1961). Хоёрдугаарт, улс орон ардчилсан өөрчлөлтийнхөө дараа ардчилсан тогтвортой системтэй байхын тулд нийгэмд ардчилсан хууль ёст байдал өндөр байх шаардлагатай. Азийн барометрийн таван судалгаа нь энэ хоёр таамаглалыг тодорхой хэмжээгээр дэмжиж байгаа боловч улс бүрийн улс төрийн өвөрмөц нөхцөл байдлын хүрээнд үүнийг ойлгох шаардлагатай. Нэг, хоёрдугаар замналаар явж буй Япон, Тайвань, Өмнөд Солонгосын хувьд Тууштай ардчилагчид болон Шүүмжлэлт ардчилагчид олонх болсон нь ардчилсан системийн тогтвортой байдлыг харуулж чадна. Гэсэн хэдий ч энэ хоёр төрлийн ардчилсан байр суурийн харьцангуй эзлэх хувь нь Япон, Өмнөд Солонгосын засгийн газрын үйл ажиллагааны сүүлийн үеийн хэлбэлзэлд нөлөөлж байгаа бол Тайваньд Шүүмжлэлт ардчилагчдын эзлэх хувь урт хугацаанд тогтвортой өсөлттэй байна. Хоёр дахь замналын Хонконг, гурав дахь замналын Индонези, Филиппин, Сингапур, дөрөв дэх замналын Малайзид хуучин колончлолын эрх баригчдын (Их Британи, Америк, Голланд) соёл, улс төрийн систем ихээхэн нөлөөлсөн байдаг. Эдгээр нийгэмд субьектив ардчилсан чиг баримжаа нь дөрвөн ангилалд илүү жигд хуваарилагдсан байдаг. Тодруулбал, Тууштай ардчилагчид болон Шүүмжлэлт ардчилагчид нийлээд нийт хүн амын 40 хувьд дөхөж, давсан байна. Энэ нь улс орнууд илүү авторитар (Индонези, Филиппин, Сингапур) эсвэл илүү их ардчилал руу явж байгаа эсэхээс үл хамааран (Малайз) ардчилсан хууль ёст байдлыг дэмжих томоохон суурь хэвээр байгааг харуулж байна.
БНХАУ-ын замналыг эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд ардчилал, эрх чөлөөнд чиглэх хандлага нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж болно. Сөрөг хүчний огцом өсөлт, улмаар Малайзид сүүлийн жилүүдэд засгийн эрхэнд гарсныг энэ нь бас тайлбарлаж болох юм. Гэсэн хэдий ч Хятад, Малайзийн аль алиных нь дотоод улс төрд эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжил нь үндсэрхэг үзлийг нэмэгдүүлэхэд хүргэсэн. Эрх мэдэлд байгаа хүмүүс дотоод болон гадаад улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд иймэрхүү санааг ихэвчлэн ашигладаг. Иймээс, хоёр орны ардчиллын хүлээн зөвшөөрөгдсөн байдал эерэг чиглэлд явж байгаа ч ирээдүйд энэ чиглэлээ өөрчилж, илүү их авторитаризм руу буцах магадлал байсаар байна. Эцэст нь, илүү авторитар болсон эсвэл дарангуйллын замналаа үргэлжлүүлж буй орны тоонд Тайланд, Вьетнам, Монгол, Камбож, Мьянмар зэрэг орно. Тайланд бол нийгмийн эрс өөрчлөлтийн дунд хэвийн тэнцвэрт байдалдаа хараахан хүрээгүй байгаагийн нэг жишээ юм. 2006 оноос хойш Таксины Пхеу Тай (Pheu Thai) намын эсрэг цэргийн эргэлт гарснаас хойш Шар цамцтнууд болон Улаан цамцтануудын эсэргүүцлийн жагсаал сүүлийн хоёр жилийн хугацаанд арми болон хааны гэр бүлийн эрх мэдлийг хязгаарлахыг шаардсан оюутны эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн нь Тайландад ардчилсан шилжилтийн нөхцөл бүрдээгүй ч цэргийн дарангуйллын дэглэмд хэвээр байсаар байгааг харуулж байна. Камбожид өрнөж буй ижил төстэй үйл явдлын хариуд тус дэглэм сөрөг хүчнийхний эсрэг шүүхийн эргэлт хийж, засаглалдаа ямар нэгэн сорилт гарахаас сэргийлж чадсан юм. Хятадын жишээг дагаснаар Вьетнам ч мөн нам доторх ардчилал, олон ургальч үзлээс хүчирхэг хүмүүсийн засаглал руу ухарч байна. Эцэст нь Монгол, Мьянмарт үндсэрхэг үзэлтэй улс төрийн дайчилгаа, авторитар хүчтэй удирдагчийн засаглал хэвээр байна. Ардчиллын чиг баримжааны ангиллын хуваарилалтаас харахад хоёр орны ардчиллын үнэт зүйлс харьцангуй сул хэвээр байгааг олж болно.
Ном зүй
- •Chu, Yun-han, and Min-hua Huang. 2010. “Solving an Asian Puzzle.” Journal of Democracy 21 (4): 114-122. doi:10.1353/jod.2010.0009.
- Davidson, Helen. 2020. “Hong Kong Security Law ‘May Break International Laws.’” The Guardian. September 04. Accessed March 4, 2021. https://www. theguardian.com/world/2020/sep/04/hong-kong-security-law-may-break- international-laws-china-human-rights-un.
- Deutsch, Karl W. 1961. “Social Mobilization and Political Development.” American Political Science Review 55 (3): 493-514. doi:10.2307/1952679.
- Morgenbesser, Lee. 2019. “Cambodia’s Transition to Hegemonic Authoritarianism.” Journal of Democracy 30 (1): 158-171. doi:10.1353/ jod.2019.0012.
- Norris, Pippa. 1999. Critical Citizens: Global Support for Democratic Government. Oxford: Oxford University Press.
- Strangio, Sebastian. 2020. “Defying State of Emergency, Thailand Student Protests Roll Onward.” The Diplomat. October 19. Accessed March 4, 2021. https:// thediplomat.com/2020/10/defying-state-of-emergency-thailandstudent- protests-roll-onward/.Авторитар хуульт ёсны байдлын оньсого
- Yun-han Chu. Min-hua Huang PhD is Professor in the Department of Political Science at the College of Social Sciences in National Taiwan University and the Principal Investigator of the Asian Barometer Survey. He specializes in the politics of China, democratic legitimacy, methodology, and democratization. His recent writings include “The Anti- Corruption Campaign, Luxury Consumption, and Regime Trust in China: Changing Patterns of Perceived Political Risk and Their Consequences” with Chi- Hsien Kuo and Ching-I Huang, Journal of Contemporary China (2022); “Evaluation of COVID-19 Governance in China: The Effects of Media Use, Pandemic Severity, and Provincial Heterogeneity” with Ruixia Han and Jian Xu, Journal of Asian Public Policy (2022); and “Cognitive Explanations of Indian Perceptions of China” with Yongrong Cao and Hsin-Che Wu, Asian Survey (2021). ↩︎
