Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Улс төр > Төрийн тухай > ЖОН ЛОККИЙН УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Төрийн тухайУлс төрУлс төрийн сэтгэлгээний түүх / Үзэл сурталХүний эрхШинэ Толь СэтгүүлЭрх, эрх чөлөө

ЖОН ЛОККИЙН УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-01
Хуваалцах
14 min унших
Хуваалцах

Loading

П. Доржсүрэн
/Түүхч, Улс төр судлаач, УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/

Шинэ толь №2, 1994

Түлхүүр үг: Төр, Нийгийн гэрээ, хүний эрх, эрх чөлөө, Итгэмжлэл, Жам ёсны эрх

Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК

Улс төрийн асуудлаар бичигдсэн аливаа зохиол тухайн цаг үеийнхээ тусгал байхын зэрэгцээ хүн төрөлхтний хувьд түгээмэл үзэл санааг агуулж байж сая алдартай бүтээл болдог. Английн гүн ухаантан Жон Локк (1632-1704) “Төрийн тухай хоёр шаштир” хэмээх бүтээлээ 1688-1689 оны хувьсгалын дараа хэвлүүлсэн баримтыг үндэслэн түүний зохиолыг ”Алдарт хувьсгалын” магтуу төдийхөн байсан юм гэсэн ойлголт нэлээд дэлгэрсэн байлаа. Гэвч судлаачид Локк ”Хоёр шаштир”-ыг 1679 онд бичиж эхлэн 1681 онд үндсэнд нь дуусгасан болохыг тогтоожээ. Уг бүтээл Европт анх үндсэн хуульт хаант засаг тогтоход хүргэсэн хувьсгалын гүн ухааны үндэслэгээ нь болсныг эдүгээ нийтээр хүлээн зөвшөөрөх болжээ. “Төрийн тухай хоөр шаштир”-т дэвшүүлсэн үзэл санаа олон үеийнхний оюун бодлыг эзэмдэн авч улс төрийн сэтгэлгээний хөгжилд гүн нөлөө үзүүлсэн төдийгүй  Британийн төрийн хөгжилд ул мөрөө үлдээж улмаар парламентат ёс бүхий ардчилсан олон орны Үндсэн хуульд тусгалаа олон хэрэгжиж байна.
Жон Локк бол либерализмыг улс төрийн талаар үндэслэгчдийн нэг юм. Локкийн гүн ухааны бүтээ- лүүдээс ”Төрийн тухай хоёр шашдир”-ыг энд онцлон үзсэний учир нь зохиогч эл бүтээлд улс төрийн үзэл баримтлалаа бүрэн цэгцтэй хэлбэрээр томъёолсон байдагтай холбоотой. Хувь хүн, төрийн хоорондын харилцаа, төрийн үүсэл мөн чанар, чиг үүргийн тухай Локкийн үзэл бодол тэр үед ихэд дэлгэрч байсан жам ёсны эрхийн хийгээд нийтийн гэрээний онолд үндэслэж байлаа.

Жам ёсны эрх.       Локк Гоббсын нэгэн адил жам ёсны байдлын тухай ойлголтод тулгуурлан хувь хүний эрх, төрийн тухай асуудлыг авч үзсэн байдаг. Локк ”Улс төрийн засаглалыг зөв ойлгож, үүсэн гарсан уг үндсийг нь тодорхойлохын тулд хүмүүс жам ёсны ямар байдалд байсныг бид авч үзэх ёстой…” гээд жам ёсны байдал бол хүн хэрэгтэй гэж үзсэн үйлдлээ бусдын хүсэл зориг, зөвшөөрөх эсэхээс үл хамааран хийх эрх чөлөөт байдал юм гэж бичиж байв. Локк, Гоббс нар энд нэг гараанаас эхэлсэн боловч цаашдаа асуудлыг өөр өөрөөр ойлгож, харилцан адилгүй дүгнэлтэд хүрц гэжээ. Тэдний үзэл бодлын ялгаа нь хүний мөн чанарын тухай ойлголтоос эхтэй хэмээн үзэж болох талтай. Гоббсын ойлголтоор, хүн хувиа бодсон атгаг муу санаатай, шунахай сэтгэлтэй амьтан бөгөөд хүмүүсийн хоорондын харилцаанд “хүн хүндээ чоно” гэсэн зарчим үйлчилдэг. Иймээс жам ёсны байдал бол аль хүч чадал, арга зальтай нь ноёрхсон, “бүгдээр бүгдийн эсрэг дайтан тэмцэлдсэн” байжээ. Гоббс жам ёсны байдлыг тодорхойлон бичихдээ, тэр үед ямар нэгэн хууль үйлчилж байсан тухай огт дурьдалгүй, гагцхүү жам ёсны эрхийн тухай ярьсан байдаг. Хүмүүс эрхээ хэрэгжүүлэхдээ хоорондоо ямагт зөрчилдөж байдаг тул эл байдлаас гарч эрх чөлөөт байдлаа хадгалан үлдэхийн тулд нийгмийн гэрээ байгуулсан аж. Гоббс эрх чөлөөг хангах явдлыг юуны өмнө төрийг үүсгэн байгуулахтай холбон ойлгож байсан нь эндээс тод харагддаг.

Локкийн үзэл үүнээс зарчмын ялгаатай байсан юм. Локк хүний мөн чанарын талаар өөдрөг үзэлтэй байсан бөгөөд тэрбээр жам ёсны байдлын үөд хүмүүс хэрэг дээрээ илүү эрх чөлөөтэй байсан гэдгийг нотлохыг зорьж байлаа. Энэ нь төрийн өргөн хязгаарлалт шаардлагагүй гэж үзэхийн нэг чухал урьдач нөхцөл нь болсон юм. Локк хүмүүсийн амьдралыг хууль, дүрэмгүйгээр төсөөлж байсангүй. Жам ёсны байдалд байгалийн хууль үйлчилдэг гэж тэр үзэж байлаа. Хүн оюун ухааныхаа ачаар тэрхүү хуулийг танин мэдэж, дагаж мөрдөх учиртай. Хэдийгээр хувь хүний эрхийг хамгаалах тусгай институт байгаагүй боловч жам ёсны байдал нь Гоббсын дүрслэн бичсэн шиг нийгмийн эмх журамгүй байдал ноёрхсон, бүгдээр бүгдийн эсрэг дайтаж байсан үө биш гэсэн ойлголттой байв.

Хүн бүр төрсөн цагаасаа л жам ёсны, салшгүй эрхтэй, жам есны зрхийн дотроос хамгийн чухал амьд явах, эрх чөлөөтэй баих, хөрөнгө эзэмших эрх юм гэж үзэж байв. Хүмүүсийн эрх байдал нь байгалийн хуулийн үйлчлэх хүрээгээр тодорхойлогдоно. Хүн бүр тэгш эрхтэй учир амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, өмч, хөрөнгөд хохирол учруулах ёсгүй.

Хувь хүний эрх чөлөө гагцхүү бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Хүний төрөлх эрхийн нэг болох хувийн өмчийн эрхийн талаар Локк нэлээд өвөрмөц үзэл бодолтой байлаа. Английн сонгодог либерал үзэлтнүүдийн нэгэн адил хувийн өмч бол хүний сайн сайхан байдлын уг сурвалж гэж үзэж байв. Хувийн өмчид ийнхүү өндөр ач холбогдол өгч байсан нь дараах хоёр нөхцөлтэй холбоотой. Нэгд, хувийн өмч хуримтлуулах явдал нь өөрийгөө болон гэр бүлээ амьдралын хэрэгцээт зүйлээр хангах боломжийг хүнд олгодог. Ингэснээр хувь хүн гадны даралт шахалтаас чөлөөтэй байж өөрийгөө хөгжүүлж чадна. Эндээс Локк хувийн өмчийг эцсийн зорилго бус, харин эрх чөлөөг олж авах хэрэгсэл хэмээн үзэж байсныг харж болно. Хувийн өмчийг хичнээн хэмжээгээр хуримтлуулж болох тухайд гэвэл энд зарим нэг хязгаарлалт байж болохыг Локк тэмдэглэж байсныг хэлэх хэрэгтэй. Хоёрт, хувийн өмч нь эзэмшигч хүний хувийн шинжийг тусган илэрхийлэхийн зэрэгцээ, түүнийг төлөвшихөд нь нөлөөлдөг гэдэгт Локк итгэж байсан юм. Хувь хүн, түүний эрх чөлөөг хувийн өмчтэй ингэж амьд холбоотойгоор авч үздэг нь өрнөдийн соёл иргэншил, сэтгэлгээний онцлог шинж болсон билээ. Хувийн өмч нийгэм, төр үүсэхээс өмнө оршин байсан бөгөөд хүмүүс жам ёсны байдлаас татгалзаж улс төрийн нийгэмлэгт нэгдэн орохын нэг шалтгаан, “аугаа их, нэн чухал зорилго” нь өмчийг хамгаалахад оршино. Үүнээс үүдээд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өмчийг нь хүнээс салгах эрх төрд байх ёсгүй гэж Локк үзэж байлаа. Хууль ёсны шийдвэргүйгээр хэнийг ч амьд явах эпх чөлөөтэй байх, өмчтэй байх эрхээс нь салгаж болохгүй гэсэн Локкийн үзэл санаа хожим нь олон орны Үндсэн хуульд болон олон улсын хүний эрхийн баримт бичгүүдэд тусгагдсан юм.

Нийтийн гэрээ.         Нийгэм, төр үүсэн бий болохоос өмнөх байдлыг Локк эерэгээр дүрслэн бичиж байсныг дээр тэмдэглэсэн. Жам ёсны байдалд хүмүүсийн хооронд бүхэлдээ найрсаг харилцаа тогтож байсан хэдий ч шийдвэрлэвэл зохих асуудал цөөнгүй байсныг Локк үгүйсгээгүй юм. Тухайлбал, хүмүүс бие биедээ муу санаагүй боловч хохирол учруулах буюу үе, үе хоорондоо зөрөлдөх явдал гардаг. Ийм үед мэтгэлцээнийг шүүх, хүмүүс жам ёсны эрхээ шударгаар хэрэгжүүлэхийг хангаж чадах байгууллага, хэрэгсэл байсангүй. Хүмүүс эрхээ хамгаалах чадвараар харилцан адилгүй байв. Ухаалаг амьтан болохын хувьд тэд шударга ёсыг хангах хэрэгтэйг ойлгон хоорондоо нийгмийн гэрээ байгуулснаар иргэний нийгмийг бий болгож өөрсдийгөө жам ёсны байдлаас гаргасан гэж үзэж байлаа.

Гоббс, Локк хоёрын аль аль нь нийтийн гэрээ байгуулахад хаан оролцоогүй (үүнээс өмнө хааныг гэрээний нэг тал гэж үздэг байсан) гэсэн үзэл бодолтой байжээ. Ингэж үзэхийн учир нь Гоббсын хувьд эзэн хааны эрх мэдэл нийтийн гэрээгээр хязгаарлагдах тийм үзэл баримтлалаас зайлсхийхэд оршиж байсан бол Локкийн хувьд үүний яг эсрэг, нийтийн гэрээгээр хүмүүсийн эрх чөлөөнд муугаар нөлөөлж болох ямар нэгэн илүү эрх мэдлийг төрд олгох ёсгүй гэсэн баримтлалыг үндэслэхэд оршиж байв.

Нийтийн гэрээний онолд Локкийн оруулсан хувь нэмрийг дараах байдлаар томьёолж болох юм. Локк нийгэм гэрээгээр бий болсон, харин төр нийтийн итгэлд /fiduciary trust/ үндэслэн байгуулагдсан гэж үзжээ. Итгэмжлэлийн тухай ярих үед ихэвчлэн итгэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, итгэмжлэлийг бий болгохыг сонирхогч буюу ашиг тусыг нь хүртэгч гэсэн гурван талын тухай яригддаг. Төрийн тухай Локкийн үзлээр бол энд зөвхөн хоёр талын асуудал тавигддаг у итгэмжлэгч бөгөөд итгэмжлэл ашиг тусыг хэрэглэгч нь ард нийтийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төр байх аж. Итгэл хүлээлгэхийн зарчмын шинжтэй нэг онцлог итгэмжлэгдсэн төлөөлөгч эдлэхээсээ илүү үүрэг хүлээдэгт оршино. Итгэмжлэлийн зорилго итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэл зоригоор бус, итгэмжлэгч, эсвэл тусламж авагчийн сонирхлоор тодорхойлогдоно, төр бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өөр юу ч биш юм. Ийнхүү шашны онолоор төрийн эрх барих эрх мэдлийг бурхнаас хүлээн авсан хаан ганцаараа эрхтэй, Локкоос өмнөх үеийн нийгмийн гэрээний онолоор ард түмэн, хаан хоёр гэрээнд оролцогч талууд болохын хувьд ижил тэгш эрхтэй, төр нийтийн итгэлд үндэслэн байгуулагдсан гэсэн Локкийн ойлголтоор бол гагцхүү ард түмэн эрхтэй ажээ. Төр зөвхөн үүрэг хүлээнэ.

Төрийн чиг үүрэг.              Гоббсын үзэж байснаар нийтийн гэрээнд оролцогсод бүх эрхээ төрд шилжүүлснээр төр бүрэн эрхтэй болно. Тэгвэл Локк хүмүүс жам ёсны эрхээ өөртөө хадгалан үлддэг гэж үзжээ. Төр нийгмийн зүгээс түүнд хүлээлгэсэн үүрэг зорилгыг хэрэгжүүлэхэд л шаардлагатай хамгийн бага эрхтэй байх бөгөөд үүнээс илүү эрх мэдэл төрд байх учиргүй гэдгийг Локк онцлон тэмдэглэж байв. Тэрбээр төрийн засаглалыг үлэмж хязгаарлахын төлөө байсан боловч, төр хэд хэдэн чухал чиг үүргийг хэрэгжүүлнэ гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм. Төр юуны өмнө, иргэдийн амь нас, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах, ард түмэнд үйлчлэх үүрэгтэй. Төр хөндлөнгөөс оролцоогүй үед хүмүүс зарим зүйлийг илүү сайн хийдэг, ихэнх хүмүүс эрхээ шударгаар хэрэгжүүлж чаддаг байсан. Хүний эрх, эрх чөлөөг илүү хангахын тулд төр хэрэгтэй ажээ. Үүнээс үзэхэд Локк төрд зөвхөн арбитрийн үүргийг ноогдуулж байжээ. Хувь хүмүүс эрх чөлөөгөө хэтрүүлэн ашиглаж бусадтайтай эөрчилдөх үед төр маргааныг шийдвэрлэх бөгөөд үүний дараа хүмүүсийн хэрэгт оролцох ёсгүй байв.

Локк төрийн засаглальг хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд хуваахын төлөө байсан юм. Өмч хөрөнгөгэй иргэдээс сонгогдон байгуулагдаж улс төрийн бодлогьг тодорхойлох парламентыг илүү чухалд тооцож, гүйцэтгэх засаглал нь түунд захирагдан шийдвэрийг нь хэрэгжүүлж. ажлаа тайлагнах бөгөөд парламентын хүсэл зоригийн дагуу солигдож, өөрчлөгдөж болно гэж үзэж байв. Хууль тогтоох байгууллага, төрийн бусад байгууллагууд- тай харьцуулахад л дээд засаглал болох учир эрх мэдэл нь хэмжээ хязгаартай байх ажээ. Локк хууль тогтоох засаглалыг хязгаарлах дөрвөн зүйлийн хязгаарлалт байна гэж үзсэн байдаг. Үүнд нэгдүгээрт, хуулийн заалт бүх хүмүүст адил тэгш хэрэглэгдэх ёстой; хоёрдугаарт, хууль хэрцгий байх бус харин хүний сайн сайхны тусын тулд зохиогдсон байх учиртай; гуравдугаарт, хууль тогтоох байгууллага ард олны зөвшөөрөлгүйгээр татварыг нэмэгдүүлэх эрх мэдэлгүй; дөрөвдүгээрт, хууль тогтоох эрх мэдлийг шилжүүлэх ёсгүй гэжээ. Үүгээр Локк засгийн газар, парламентын эрх мэдэлд халдаж болзошгүйг анхааруулахын зэрэгцээ, парламентын эрх хэмжээний хил хязгаар нь хүний амь нас, эрх чөлөө, өмч хөрөнгө гэдгийг онцолж байжээ.

Төр гадны түрэмгий халдлагын улмаас буюу дотоодын шалтгаанаар унаж болох юм. Төр задран унаснаар нийгэм задрах явдал зайлшгүй бус, хүмүүс өөртөө үйлчилж чадах шинэ төрийг эмхлэн байгуулна гэдэгт Локк итгэж байв. Локк ийнхүү төр, нийгэм гэсэн ойлголтыг эрс зааглан ялгаж, төрийг нийгэмд, нийгмийг хувь хүнд захируулан авч үзэж, хувь хүний эрх, эрх чөлөөг бүхнээс дээгүүр тавьснаараа либерализмын номлолын нэг чухал зарчмыг тунхагласан юм.

Ард олноос хүлээлгэсэн итгэлийг төрийн зүгээс эвдсэн тохиолдолд, төр дотроосоо задрах нөхцөл бүрддэг гэж Локк үзээд, үүнтэй уялдуулан ард түмний тэмцэн босох эрхтэй гэдгийг олон талаас нь үндэслэхийг зорьсон байдаг. Иргэний нийгэмд хууль тогтоогчид хувийн өмчид халдахыг завдсан, тэрчлэн гүйцэтгэх засаглалын тэргүүний зүгээс хуулийг үл ойшоон түүнийг зөрчсөн, чөлөөт сонгууль явуулах, хууль тогтоох байгууллага хуран чуулж, чөлөөтэй ажиллахад нь саад хийсэн, ард олныг боолчлолд унагасан бол иргэд өөрсдийн аюулгүй байдал, сайн сайхны төлөө эрх баригчдын эсрэг тэмцэлд босох эрхтэй. Харгис засгийн эсрэг тэмцэн боссоноороо ард түмэн хуульт ёсыг хамгаалж буй хэрэг юм гэж Локк үзэж байв. Ингэхдээ тэрбээр төрийн эсрэг тэмцэн босох явдлыг дараах хоёр нөхцөлд хүлээн зөвшөөрсөн байна. Нэгд, хүмүүс гагцхүү хуулиас гадуур, шударга бус засгийн эсрэг хүч хэрэглэх эрхтэй. Хоёрт, энэхүү эрхийг ганц нэг буюу хэдхэн цөөн хүн бус, харин ард түмний олонх эдлэх учиртай гэжээ. Ийм үзэл бодол үе үе гарах үймээн самуунд төр байнга автагдахад хүргэнэ гэсэн шүүмжлэлд Локк хариулахдаа зовлон зүдгүүрт унасан ард иргэд ямар ч төрийн үед тэмцэх болно, хүмүүс үл ялих шалтгаанаар ямагт бослого гаргахгүй хэмээсэн байдаг. Локкийн улс төрийн үзэл, онолоор өнөөгийн нарийн төвөгтэй бүхий л асуудлыг тайлбарлах гэвэл гэнэн зүйл болохсон. Гэхдээ ардчилсан үзлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан алдартай сэтгэгчийн онолын өвийг судлах нь монголчууд бидний хувьд нэн ач холбогдолтой билээ.

ХЯНАСАН:  Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-12 2020-03-01
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?