Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Улс төр > Төрийн алба > ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД
Төрийн албаТөрийн удирдлагаШинэ Толь Сэтгүүл

ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-06
Хуваалцах
19 min унших
Хуваалцах

Loading

Х.Гүндсамбуу
/Удирдлагын академийн профессор/

Шинэ толь №53, 2005

Түлхүүр үг: Төрийн албан хаагч, Эрх зүйт төр, Захиргааны албан хаагч, Нутгийн захиргаа,Улс төрийн байр суурь

Төрийн албан хаагчдын нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь төрийн жинхэнэ албан хаагчид болох захиргааны албан хаагчид юм. Тэд нар бол төрийн захиргааны албыг хашин гүйцэлдүүлж, гөр ард түмнийг хооронд нь холбож, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг, төрийг төлөөлдөг төрийн нэрийн өмнөөс ажилладаг гол хүмүүс билээ.

Манай орчин үеийн утга зохиолд “эрх зүйт төр”, “нам бус, төр төвтэй нийгэм”, “иргэний нийгэм”, “төр нь ард түмнээ дарангуйлах бус, харин төр нь иргэддээ үйлчилнэ”, “төр, иргэний харилцаа тэнцүүхэн” гэх мэтийн ойлголт, хэллэгүүд өргөн хэрэглэгдэж байгаа ч зүгширч, хэвшин тогтсон, нэгэн мөр болоогүй байна. Иймд элдэв нэр томъёог бодлоготой, бодлогогүй, мөчид гоймой хэрэглэх нь төрийн хэргийг будлиантуулах, цалгардуулахад хүргэх сөрөгталтай. Тэрхүү сөрөг тал нь давын түрүүнд төрийн э^хиргааны алба, түүний албан хаагчдад шууд болон дам тусч, сүрхий нөлөөлж буйг цаг алдалгүй анхаарч, гүнзгийрүүлэн судлууштай байгаа юм.

Төрийн албаны хууль ёсоор захиргааны албан хаагчдын бүрэлдэхүүнд: 1. УИХ, Ерөнхийлөгч, шүүх, Үндсэн хуулийн цэц, прокурорын байгууллагын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал, 2. Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны албан тушаал, 3. Монгол банк, үнэт цаасны хорооны болон ҮСГ-ын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал, 4. ҮАБЗ-ийн ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал, 5. Төрийн хянан шалгах хорооны ажлын албаны гүйцэтгэх албан тушаал, 6. Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын албаны удирдах ба гүйцэтгэх албан тушаал, 7. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, 8. Яамны төрийн нарийн бичгийн дарга, хуульд өөрөөр заагаагүй бол тохируулах ба хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засгийн газрын агентлагийн удирдах ба гүйцэтгэх албан тушаал, 9. Төрийн албаны зөвлөлийн удирдах ба гүйцэтгэх албан тушаал, 10. Аймаг, нийслэлийн ИТХ-ын болон засаг даргын ажлын албаны удирдах ба гуйцэтгэх албан тушаал, 11. Хуульд заасан бусад албан тушаал зэрэг багтана. Мөн түүн9лэн төрийн захиргааны албан тушаалыг: тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс, туслах түшмэл гэж ангилж, харин УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хүүлийн цэц, Улсын прокурор, Хүний эрхийн Үндэсний комисс, Төрийн албан зөвлөлийн ажлын албаны удирдах албан тушаалын ангилал, зэрэглэлийг УИХ тогтоохоор хуульчилжээ. Үүний дээр онцгой байдлын ерөнхий газрын удирдах албан тушаалын цол, ангилал, зэрэглэл сүүлд нь нэмэгдсэн юм.

Төрийн албаны зөвлөлийн статистик мэдээллээс үзэхэд захиргааны албан хаагчид дараахь байр суурийг нийгэм болоод төрд эзэлж байна.

Төрийн захиргааны албан хаагчдын туйлын ба харьцангуй хэмжигдэхүүний өөрчлөлт

 1 9972005
1.Төрийн захиргааны албан хаагчид (м я н .хүн )8.08.1
2. Нийт ажиллагчдад эзлэх хувийн ж и н1 .00.8
3. Улсын хэвшилд ажиллагчдад эзлэх хувийн жин7.04.6
4. Төрийн албан хаагчдын дунд эзлэх хувийн жин5.78.1

Захиргааны албан хаагчид нь тооны хувьд зуугаад хүнээр өсч, төрийн албан хаагчдын дотор эзлэх хувь бага зэрэг нэмэгдэж, харин нийт болон улсын секторын ажиллагчдын дотор эзлэх хувь нь буурчээ. Хэргийн гол нь төрийн захиргааны албан хаагчдын туйлын ба харьцангуй өөрчлөлт бус, харин тэд төр-ард түмэн, төр-зах зээл, төр-иргэний нийгмийг холбож, төрийн захиргааны шинэ удирдлагыг хөгжүүлж буйн хувьд нийгмийн үүрэг, ач холбогдол нь улам дээшилж байна. Энэ талаар нэлээд тогтож ярих болно.

  • Төрийн байгууламжийн тогтолцоог дагалдан, захиргааны албан хаагчид зайлшгүй шатлан давхрааждаг бөгөөд түүний нэгэн хэлбэр нь төрийн албан хаагчдын түшмэлийн суварган цац юм.

Төрийн албан хаагчдын түшмэлийн ангиллын суварган цацад сүүлийн жилүүдэд мэдэгдэм өөрчлөлт гараагүй нь хэд хэдэн учир шалтгаантай үзэгдэл юм. Хамгийн гол нь төрийн захиргааны түшмэлийн зэрэглэлийн ангилал нь түшмэдээ бус, албан тушаалын хэр зэргэмжид захирагдмал, түүний тодотгол төдий байгаа юм. Өөрөөр хэлбэл, албан тушаал нь дээшилбэл ангилал нь ахидаг болохоос биш тухайн түшмэл он удаан жил ажилласан, идэвх зүтгэл гаргасан, ур чадвараа дээшлүүлсэн, гавьяа шагнал хүртсэн зэргээс үл хамааралтай, төрийн албаны хууль, түүний дагуу гарсан заавар, журмаар тийм албан тушаалтай бол тийм ангилалд хамаарна гэж хуульчилчихсанд оршино. Зүй нь захиргааны албан хаагчдын түшмэлийн ангилал нь дан ганц албан тушаалаас гадна, тухайлбал төрийн алба хашсан байдал, ажилласан жил, өрсөлдөх чадвар, шан харамж горилох тэмүүлэл мэт бас бус зүйлийг тооцсон байгууштай.

  • Захиргааны албан хаагчдын ялгарал, шатлал, ур чадвар зэргийн бас нэгэн илэрхийлэл нь тэдний зэрэг дэвийн суварган цац юм.

Ерөнхийдөө одоогийн хууль тогтоомжоор захиргааны албан хаагчдын түшмэлийн ангилал нь тэднийг оршин тогтнох байдал руу, албан тушаалаа хадгалах чиглэлээр үйлчилдэг бол зэрэг дэв нь тэднийг хөдөлгөөнт байдал, ахих дэвших, урамшил хүртэх чиглэл рүү хөтөлдөг.

Албан тушаал ахиулж, түшмэлийн ангилалаа дээшлүүлэх үү? эсхүл түшмэлийн ангилал дотроо зэрэг дэвээ дээшлүүлэх үү? гэдэгтун нарийн асуудал юм. Албан тушаал ахих нь зүй ёсны бөгөөд сэтгэл татам зүйл. Гэхдээ шударга бусаар, ёс жудгаа алдаж, элдэв далд явуулга, матаас, татаас, түлхээс мэтийн хүчин албан тушаал дэвших нь ёс зүй, ёс суртахуунгүй зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой, нийтэд илэрхий.

Харин тодорхой албан тушаал буюу түшмэлийн ангилал дотроо ажил хэрэгч шинж, ур чадвар идэвх зүтгэл, мэрийлт чармайлт зэргээрээ өрсөлдөх нь илүү шударга талтай. Чингэхлээр түшмэлийн ангилал, зэрэг дэв хоёр шүтэн барилдаж, хоорондоо зохистойгоор үйлчилдэг байвал манай төрийн үйлсэд маш чухал юм.

  • Төрийн албаны хуулийн хэрэгжилтийн байцаас эрэгцүүлэн бодоход түшмэлийн ангилал нь давамгайлаад, зэрэг дэв нь удаалаад, хоёрдугаар зэргийн ач холбогдолтой байх шиг. Гэсэн хэдий ч зэрэг дэвээ ахиулах сонирхол аль ч ангилалд буйг дорх баримт харуулна.

1996-2005 онд төрийн албан хаачдын дунд зэрэг дэвтэй хүмүүс 2467-оос 4671 хүн буюу 73.4 хувиар, тэр дундаас гэргүүн түшмэдээс тэргүүн зэрэг дэвтэй бологчид 24.2, дэд зэрэгтэйнх 70.4, гутгаар зэрэгтэйнх 82.4, дөтгөөр зэрэгтэйнх 2.7 дахин тус тус өсчээ. Энэ нь нэг талаас төрийн албаны ,1жил цэгцрэн идэвхжиж, нөгөө талаас төрийн албан хаагчдын дунд зэрэг дэвээ дээшлүүлэн ахиулах сонирхол буйг харуулна. Одоо түшмэдийн 41.0-57.9 хувь нь зэрэг дэвтэй болжээ.

Социологийн судалгааны үр дүнгээс үзэхэд яам, агентлаг ба нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын хувьд оүрхий бөгөөд тааламжгүй ялгараа үүсэх төлөвтэй байна.

Түшмэлийн ангилал

 Яам, агентлагОрон нутаг
1 Ахлах түшмэл9.24.9
2 Дэс түшмэл64.539
Т Туслах түшмэл…7.3
4. Хариулаагүй26.248.8
Бүгд100100

Ерөнхийдөө түшмэлийн ангилал доогуур, тэр тусмаа орон нутагт бүр ч доогуур байна. Түүнийг дагалдаад зэрэг дэв ч  бас доогуур бөгөөд тодорхойгүй байна.

Статистик мэдээллээс үзэхэд захиргааны албан хаагчид зэрэг дэвээр дажгүй гарсан, гэтэл социологийн судалгаагаар болохоор тунчиг бүрэг ичимхий нь сонин. Үүнд хүндэтгэх шалтгаан цөөнгүй байх. Миний таамгаар бол нэгд, зэрэг дэвийн ач тус маруухан, хоёрт, зэрэг дэвтэй нэг нь шилжих хөдөлгөөнд ороод, ихэвчлэн зэрэг дэвгүй хэрнээ түшмэлийн аль нэг ангилалд багтагсад захиргааны албыг залгуулдаг байдалд орчихсон бололтой.

Түшмэлийн зэрэг дэв

 Яам, агөнтлагОрон нутаг
1. Тэргүүн зэрэг9.29.8
2. Дэд зэрэг3.97.3
3. Гутгаар зэрэг11.89.8
4. Дөтгөөр зэрэг13.26.1
5. Хариулаагүй61.968.1
Бүгд100100

Захиргааны албан хаагчдын орон тооны нөхөлт бол сонирхол татсан асуудлын нэг юм. Орон тооны нөхөлт сайн, ажлын байр бүхэн эзэнтэй байх нь өнгөн талаасаа төрийн ажил цалгардалгүй хэвийн ажиллаж, төрийн албан хаачдын үнэлэмж дээгүүр буйгхаруулна. Харин цаагуураа бол төрийн хүнд суртал хадгалагдаж, орон тооны цомхотгол хийх бололцоо олдохгүй, тогтмол цалин хангамж руу мэргэжилтэй боловсон хүчин тэмүүлсээр буйг илэрхийлнэ. Юутай ч болов сүүлийн жилүүдэд захиргааны албан хаагчдын орон тооны нөхөлт түшмэлийн ангилал тус бүрт дараахь байдлаар өөрчлөгдөж ирэв.

Захиргааны албан хаагч түшмэдийн орон тооны нөхөлт 1996 оноос нэмэгдсээр одоо бараг дээд түвшиндөө буюу 96.4-98.6 хувьд хүрч захиргааны албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Гэсэн хэдий ч ямар нэгэн албан тушаалын нөөц үлдэж, шинэ албан хаагчдыг хүлээж байна.

Орон тоо ба албан хаагчид

Ангилал19962003
Орон тооАжиллагчидХувьОрон тооАжиллагчидХувь
Тэргүүн түш мэл5252100515098.0
Эрхэлсэн түш мэл21620293.527126597.8
Ахлах түшмэл1162107492.41322128096.8
Дэс түшмэл3680341 192.63655352396.4
Туслах түшмэл2913283997.42628259398.6
Бүгд8023757894.47927771097.3

Захиргааны албан хаагчдын байршил буюу харьяалал бас л сонирхон судлууштай асуудал. Түүнийг а) төв орон нутгийн түвшинөөр нь, б) дотоод бүрэлдэхүүнээр нь авч үзвэл дараахь дүр зураг харагдана.

Дүрслэл 4. Захиргааны албан хаагчдын байршил

Төрийн албаны Зөвлөлийн статистик мэдээллээс үзэхэд захиргааны албан хаагчид болох 9284 түшмэдийн гуравны нэг шахам нь төрийн төв байгууллагын, гуравны хоёр нь орон нутгийн төр, захиргааны байгууллагын харъяалалтай байгаа юм. Энэ харъяалал бүхэлдээ, төрийн захиргааны шинэчлэл энүүхэндээ эргэлзээтэй тул өнөө үед зохистой эсэхийг үнэлэх боломжгүй. Төрийн захиргааны төв байгууллагын ажлын албанд 23424 албан хаагч ажиллаж буй дотоод бүрэлдэхүүнийг дүрслэн үзүүлбэл:

Дүрслэлээс харагдаж буй хамгийн гол зүйл бол хувийн жингийн харьцаанд бус, харин яам, агентлагийн тогтолцоонд төрийн захиргааны удирдлагад шилжсэнийг ил тод илэрхийлнэ.Манай яамд ерөнхий чиглэлийн ба салбарын, агентлагууд нь тохируулагч ба хэрэгжүүлэгч хэмээн өдгөө хуваагдаж байна.

Нутгийн захиргааны албан хаагчид нь нэгталаас захиргааны ,албан хаагчдын олонхи болдгийн хувьд, нөгөө талаас дотоод бүрэлдэхүүн нь ямархуу харьцаатай байдаг зүй ёсоор сонирхол татна.

Нутгийн захиргааны түшмэдийн бүрэлдэхүүний үнэмлэхүй Засаг дарга нарын эрхлэх ажлын хүрээний байгууллагын пжлын алба харъяалагддаг нь манай захиргааны удирдлагын гол бөгөөд үндсэн онцлог юм. Үүний үндсэн шалтгаан нь нутаг дэвсгэр-засаг захиргааны хуучин хуваарь өнөө хэр хадгалагдсаар байгаагаар тайлбарлагдана.

  • Захиргааны албан хаагчдын хамгийн маргаан, мэтгэлцээнтэй асуудал нь жендерийн төлөөлөл юм. Социализмын үед эмэгтэйчүүдийн квотын төлөөлөл байсан бол одоо жендерийн асуудал бодит хөрсөн дээрээ буув. Эмэгтэйчүүд ч тэр, эрэгтэйчүүд ч тэр энэ захиргааны албан хаагчдын дунд өөр өөрийн байр суурийг эзэлж буй нь өнөөдрийн яахын аргагүй дүр зураг юм. Үүнийг дараахь дүрслэлээс харж болно.
 19962005
1. Тэргүүн түшмэл1.97.7
2. Эрхэлсэн түшмэл10.420.4
3. Ахлах түшмэл20.840.8
4. Дэс түшмэл41.658.5
5. Туслах түшмэл51.251.4

Дүрслэл 7. Захиргааны албан хаагчдын дунд эмэгтэйчүүдийн

эзлэх хувийн жин

Сүүлийн жилүүдэд захиргааны албан хаагч түшмэлийн ангилал тус бүрт эмэгтэйчүүдийн эзлэх хувийн жин үсрэнгүй гэмээр нэмэгдэж, социализмын үеийн эмэгтэйчүүдийнх гэмээр байсан тэрхүү байдлыг бүрэн өөрчилсөн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсний дотор нэгд, сүүлийн гучаад жилд их, дээд сургууль төгсөгчдийн дунд эмэгтэй төгсөгчид зонхилонгуй болж, ерөнхийдөө боловсролын төвшингөөрөө эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг гүйцэж түрүүлсэн, хоёрт, ардчилал, зах зээл нь олон арван эмэгтэйчүүдэд өөрийгөө илэрхийлэх, нөөц боломжоо хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрэлдүүлсэн, гуравт, социализмын үеийн эрэгтэйчүүдийн “хаалттай” гэмээр бүсүүдэд эмэгтэйчүүд хүч түрэн ирж, байр сууриа эзэлж, эрэгтэйчүүдтэй ана мана өрсөлдөх болсон, дөрөвт, хүн амын хотшил ирмүүн болж, дийлэнх нь суурьшсанаас багийн даргаас эхлээд олон ажил, үүргийг мориор шогшин гүйцэтгэх хэрэгцээ гарахаа байсан, тавд, захиргааны ажилд мэдээллийн технологи бузгай нэвтэрсэн зэргийг цохон дурдалтай. Хэдий тийм болов чиг өнөө хэр нь захиргааны түшмэлийн ангиллын аль ч бүлэг дотор эмэгтэйчүүдийн хувийн жин илүү гарсан юмгүй. Ялангуяа, шийдвэр гаргах түвшний эрхэлсэн ба тэргүүн түшмэлийн хувьд 14-15 хувиас хэтрэхгүй байгаа юм. Үүнд нь эмэгтэйчүүдийн төрийн бус зарим байгууллагынхан сүрхий гонсойдог, гомдол тавьдаг. Тэгэхдээ энд хүйсийн гадуурхал байхгүй харин эмэгтэйчүүд маань олон нийтийн тогтсон үнэлэмж, албан тушаалын шалгуурыг даалгүй бүдэрдэг нь нэг их нууц биш. Иймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөөтэйгүүр монголд бүхэлдээ эрэгтэй хүйсийн асуудал хүндэрч, тэр нь хожмоо төрийн захиргааны албан хаагчдад нүүрлэнэ гэдгийг одооноос заавал бодолцох учиртай. Захиргааны албан хаагчдын хүйсийн тэнцвэргүйдэл түшмэлийн ангиллаас гадна хот, хөдөөгөөр мэдэгдэм ялгаатай байгааг энэ далиманд тэмдэглүүштэй. Орон нутагт эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр хүний нөөцийн талаар бодлогын шинжтэй арга хэмжээнүүд урьдын адил өгүүлэгдсээр байна. Мөн түүнчлэн багш эмч нарын эгнээнээс тэднийг “эргүүлэн татахуйц” том бодлого зайлшгүй шаардлагатай.

Захиргааны албан хаагчдын насны бүралдэхүүн

 БүгдБайршилТүшмэлийн ангилал
ХотхөдөөТэргүүн түшмэлТуслах түшмэл
30 хүртэл20.322.616.711.122.1
31-4032.132.531.662.034.5
41-5032.531.534.022.230.1
51-6013411.815.94.511.4
60-аас дээш1.71.61.8–1.9
Бүгд100100100100100
  • Захиргааны албан хаагчдын насны бүтцийг цаг хэмнэж, зайд багтаах үүднээс статистик мэдээллийг төв ба орон нутаг, тэргүүн ба туслах түшмэлээр төлөөлүүлж, бусдыг нь завсрын бүлэг хэмээн орхизнов.

Захиргааны албан хаагчдын 20.3 хувь нь 30 хүртэл; 32.1 хувь нь 31-40; 32.5 хувь нь 41-50; 13.4 хувь нь 51-60; 1.7 хувь нь 61-ээс дээш насныхан байна. Насны ийм бүтэц хот, хөдөөд төдийлөн ялгаагүй, харин залуу албан хаагчид хотод (22.6%); ахимаг насныхан (15.9%) хөдөөд илүүтэй байна. Насны бүрэлдэхүүний зөрөө түшмэлийн ангилалд илэрч буй бөгөөд тэргүүн түшмэлийн 62.2 хувь нь 31-40 насныхан байхад туслах түшмэлийн 34.5 хувь нь тийм л насныхан байна. Тэргүүн түшмэдийн 11.1 хувь нь 30 хүртлэх насныхан байхад туслах түшмэлийн хувьд хувийн жин нь хоёр дахин (22.2%) илүү байна. Иймд түшмэлийн ангиллыг нас дэвшилд нь бус, харин бүтээл, ур чадварт нь олгодог горимд шилжих нь чухал юм. Манай захиргааны албан хаагчдын дундаж нас дөч орчим жил байгаа нь манайдаа хижээлдүү, бусад орнуудынхтай харьцуулахад залууханд тооцогдоно. Захиргааны албан хаагчдын эгнээнд залуу үеийнхэн түрэн орж ирж буй нь сайн хэрэг, гэхдээ ахмад үеэ тулган тэтгэвэрт гаргаж болохгүй. Одоохондоо манай хүн амын залуужилт саараагүй ч мөдхөн хөгшрөх хандлагадаа огцом орно, тэтгэвэрт гарах нас сунана гэдгийг мартаж боломгүй. Яагаад гэвэл насжилттай нийт болон тухайн албан тушаалд ажилласан жилийн хэмжээ хамтдаа явдаг билээ.

  • Захиргааны албан хаагчдыг өөр нэгэн өнцөг буюу яам, агентлаг ба нутгийн захиргааны байгууллагаар нь харьцуулбал нэлээд сонин дүр зураг харагдаж буй бөгөөд түүнийг хоёрхон үзүүлэлтээр харьцуулбал:

Хөдөлмөрийн дунд насныхан яам, агентлаг, орон нутагт хувийн жингээрээ ойролцоо байна. Харин яам, агентлагийн албан хаагчдын бүрэлдэхүүн хэт залуужих, орон нутгийнх илт хижээлдүү хандлагатай болжээ.

Захиргааны албан хаагчдын хүйсийн харьцаа

 Яам, агентлагОрон нутаг
1. Эрэгтэй39.539
2. Эмэгтэй60 .560
Бүгд1 001 00

Сүүлийн хорь гаруй жил их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн зохистой харьцаа алдагдаж, эмэгтэйчүүд давамгайлсаар ирсэн нь өдгөө захиргааны албан хаагчдын хүйсийн харьцаанд шууд тусгалаа олох болжээ. Захиргааны албан хаагчдын статистикийн тоон мэдээллийг, мөн социологийн судалгааны тоолог шинжийн мэдээллийг задлан шинжлэх нь гарын дор ажил юм. Харин орчин үед нийгмийн шинжлэх ухаан, ялангуяа социологийн шинжлэх ухаанд тоолог шинжийн гэхээсээ чанарлаг хийгээд сүлжээний мэдээлэлд түлхүү анхаарах болов. Түүний сэжүүр болгон нэгэн баримтыг эшлэл татъя.

Улс төрийн байр суурь

 Яам,агентлагОрон нутаг
1. МАХН42.172.0
2. Эвсэл9.27.3
3. Гурав дахь хүч2.7–
4. Алинд ч биш4620.7
Бүгд100100

Улс төрийн байр сууриар яам, агентлаг, орон нутагт ажиллагчид нэлээд ялгаатай бөгөөд МАХН руу хазайлттай байгаа нь сонирхол татна. Иймд захиргааны албан хаагчдын улс төржилт, хэт намчирхалыг саармагжуулж, төвийг сахисан байдалд оруулах нь чухал юм. Захиргааны албан хаагчдыг төвийг сахисан, аль нэг улс төрийн нам, эвслээс хараат бус, товчоор хэлэхэд намын гишүүнчлэлгүй болгох нь албан хаагчиддаа бол тэдний ажлын байрны баталгааг сайжруулж, элдэв хүлээзгэнэ, тээнэгэлзлийг арилгаж, засгийн эрхэнд улс төрийн аль нэг хүч ялснаас хараат биш болгоно. Төрийн алба талдаа бол төрийн албаны ажлын тасалдалгүй байдлыг хангаад зогсохгүй түүний залгамж чанарыг нэмэгдүүлэх болно. Өгүүллийн төгсгөл болгон тэмдэглэхэд захиргааны албан хаагчид нь өдгөө эрх зүйн орчны хувьд “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн эхлэл үед, улс төрийн хувьд зөвшилцлийн их эвслийн засгийн газрын, мэдээллийн хувьд цахим өртөөчлөлийн, нийгмийн хувьд ядуурал гүнзгийрч, авилгал тэлсэн үед ажиллаж амьдарч байгаагаараа онцлог болно.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-12 2020-04-06
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?