Н. Болд
/Удирдлагын Академийн багш/
Шинэ толь №65, 2009
Түлхүүр үг: шинэтгэл, захиргааны шинэтгэл, Авлига, Мэдээллийн технологи, төрийн алба тусгаар тогтнол
- Оршил
Барууны хөгжингүй орнууд 1980-аад оноос захиргааны шинэтгэлийн хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр шинэтгэлийн хөтөлбөрүүдийн шинж чанар, хамрах хүрээ нь шинэ захиргааг бий болгох мэдлэг, туршлага хуримтлуулах туршилтууд байсан хэмээн үзэж болох юм. Учир нь урьд өмнөх үеэс огт өөрөөр төрийг удирдах хэрэгцээ шаардлага бий болж, мөн тодорхой үзэл баримтлалууд эрдэмтэн судлаач, профессоруудын ширээн дээр боловсруулагдаж, засгийн газрыг өөрчлөн байгуулах, сайжруулах талаар олон судалгаа шинжилгээ хийж байна. Эдгээр зориуд эхлүүлсэн захиргааны шинэтгэлүүд нь нийгэм-эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож, хөгжлийн эерэг үр нөлөө үзүүлж байлаа. Их Британи, Шинэ Зеланд, Канад зэрэг хөгжингүй улс оронд 1980-аад оноос эхлүүлсэн захиргааны шинэтгэл нь дараахь үндсэн чиглэлийг агуулж байсан. Үүнд:
- Шаардлагатай төрийн үйлчилгээний чанар, үр нөлөө, үр ашгийг бий болгох,
- Маш ихээр төвлөрсөн, нүсэр, шат дамжлага бүхий бүтцийг эс төвлөрсөн удирдлагын бүтцээр сольсон байна.
- Захиргааны үйл ажиллагаанд шинэ удирдлагыг нэвтрүүлж, нийтийн сонголт, агент, ажил гүйлгээний өртөг зардлын зарчмыг хэрэгжүүлж эхэлсэн байна.
- Төрийн монополь хэлбэрээс татгалзаж, иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоо бүхий олон туйлт, нээлттэй, ил тод зарчимд шилжсэн.
- Технологийн дэвшлийг захиргааны бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлсэн зэрэг хандлагууд байжээ.
- Шинэтгэлийн орчин үеийн чиглэл хандлага
Шинэтгэлүүд нь засгийн газрын хувьд нийтлэг бөгөөд улсаас улсад тэд өөрсдийн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд өөр байгаа боловч тэдний хэрэгжүүлж буй байдал, зохион байгуулалтын хүрээ нь глобал шинэтгэл гэдэг нь илэрхий байна. Өөрөөр хэлбэл, захиргааны шинэтгэлийн орчин үеийн үндсэн чиглэл нь ерөнхийдөө бюрократ парадигмаас пост бюрократ парадигмийн шилжилт хэмээн ойлгож болох юм.
Хүснэгт 1. Бюрократ ба пост бюрократ парадигмийн харьцуулалт
“Улсын Салбарын Шинэ Удирдлага”, “Шинэ хэв маягийн Засгийн Газар” хэмээн нэрлэгдсэн шинэтгэлийн давалгаа нь улсын салбарыг шинэчлэх олон үзэл баримтлалын үндэс болсон бөгөөд Их Британи, Шинэ Зеландаас 1980-аад онд эхлэж улмаар бусад орнуудад дэлгэрсэн юм. Энэ шинэтгэлийн эхлэл нь М.Тетчэртэй салшгүй холбоотой ба тэрээр 1979 онд Их Британы шинэтгэлийг удирдсанаар халдашгүй дархан төрийн албыг шинэчлэж, захиргааны онолчид, судлаачдын дунд энэ шинэтгэлийн талаархи өрнөсөн маргаан одоог хүртэл үргэлжилсээр байна. Түүний сонгуулийн ялалтын дараахан 1980 онд АНУ-д Р.Рейган, 1984 онд Канадад Брайн Малрони нар засгийн эрхэнд гарч ирснээр бюрократ тогтолцоог М.Тетчэрийн адил хүчтэй шүүмжлэх компани өрнөсөн. Дээрх орны төрийн алба нь улс төрийн ширүүн маргаан дунд байсан ба төрийн олон албан хаагчид идэвхигүй байр суурь баримтлах болсон. Ингэснээр төрийн захиргааны шинэтгэлд улс төрийн, нийгмийн бүхий л хүрээнийхэн гол анхаарлаа хандуулах болж, зарим тохиолдолд шинэтгэлд сөрөг нөлөө ч
үзүүлж байсан. Орчин үеийн захиргааны шинэтгэлийн чиг хандлагуудыг дараахь байдлаар томьёолж болох юм. Үүнд:
Дэлхийн улс орны захиргааны шинэтгэлийн хөдөлгөөн нь сүүлийн хорин жил зарим судлаачдын үзэж байгаагаар, дээрхи чиглэл, загварыг хөгжүүлж, төсвийн зардлыг багасгах, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, шударга, тунгалаг захиргаа, цахим захиргаа, мэргэжлийн захиргаа бий болгоход тодорхой туршлагуудыг хуримтлуулж чадсан байна. Энэ өгүүлэлээр шударга, тунгалаг захиргаа, цахим захиргаа, мэргэжлийн захиргааны талаар улс орнуудын хуримтлуулсан туршлагын талаар авч үзье.
ІІI. Шударга, тунгалаг захиргаа
Авлигатай тэмцэхийн тулд ёс суртахууны өндөр шаардлагыг сахин биелүүлэх учиртай. Трансперанси Интернэшнл байгууллагыг үндэслэгч, Петер Айгэн “Авилга нь бидний нийгмийн гэрээг сахин биелүүлэхэд шууд нөлөөлж, иргэд, засгийн газрын хоорондын харилцааны орчинг өөрчилж, улмаар төрийн албан хаагчид иргэдийн хүсэж буй хүлээлтийг биелүүлж чадахгүй учир иргэд тэдэнд цаашид итгэхгүй болдог”[1] хэмээн анхааруулсан байна. Авлигын өндөр түвшин бүхий улс оронд ядуурал газар авч, гэмт хэрэг, шударга бус байдал энгийн үзэгдэл болсон байдаг.
Хүйтэн дайны дараагаар шинээр хөгжиж буй ангилалд шилжсэн орны эдийн засагт хувийн салбарын хөрөнгийн хэмжээ маш ихээр нэмэгдсэн. Олон улсын валютын сан 1990 оны эхэн үед улсын болон хувийн салбарын хөрөнгийн эргэлт ойролцоо байсан бол 21 дүгээр зууны эхэнд улсын салбарын хөрөнгийн эргэлтээс даруй 6 дахин их байна хэмээн тооцоолсон байна[2].
Өсөн нэмэгдэж байгаа хувийн салбарын хөрөнгийн эргэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөхцөлүүд нь үр нөлөөтэй, шударга зохицуулалтын бүтэц, оюуны өмчийн хамгаалалт, хууль дээдлэх ёс, авлигын бага түвшин зэргийг шаарддаг.
Олон жилийн турш хөгжиж буй орнуудад авилга оршиж, тэдгээр улс орны улам бүр доройтуулж, зарим орнуудад бизнесийн зардалд хээл хахуулийн зардлыг суутгадаг “бизнесийн өртөг”-ийг онцлон үзэн хүлээн зөвшөөрч байсан.
Гэвч 1999 оноос байдал өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд “… авилга нь иргэдэд амин чухал суурь үйлчилгээнүүдийг хүргэхээс татгалзах, маш өндөр зардал бүхий үр ашиггүй улсын салбарын хөрөнгө оруулалт, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж олон тэр бумтан улс төрчид, төрийн албан хаагчид бий болж байгаа…” учраас ЭЗХАХБ (OECD) нь Олон Улсын Бизнесийн Харилцаан дахь Гадаадын Төрийн албан хаагчдын Авлигатай Тэмцэх Конвенцийг сайшааж улмаар түгээх талд тэргүүлэн ажилласан байна[3]. Конвенцийн зорилго нь Конвенцэд нэгдэж, гарын үсэг зурсан 35 гаруй оронд гадаадын төрийн албан хаагчид өөрсдийн улс оронд хээл хахуулийн гэмт хэрэг хийж, хэрэгжүүлж буй системдээ зөвхөн хуулийг баталснаар хязгаарлагдсан байдаг.
Иймээс дэлхийн улс орны засгийн газрууд өөрсдөө шинэ зуун эхлэхэд албан ёсны авлигыг багасгах зорилтыг тодорхойлох хэрэгтэй. Бид үүнийг хэрхэн, яаж тодорхойлох вэ? Үүнд дараахь асуудлыг авч үзэх шаардлагатай байна:
- Төрийн албыг жинхэнээр нь нээлттэй, тунгалаг болгох ёстой
- Иргэдэд “мэдээллийн соёл”-ыг бий болгохдоо улс, салбарын мэдээллийг олж авах эрхээ ухамсарлаж, бодитойгоор эдлүүлэх ёстой
- Трансларенси Интернэшнлийн жил бүрийн авлигын түвшин нь олон улсын зүгээс тухайн улсад авилагыг буруулах оролдлого хийлгэх галаар хийж буй шахалт юм
- Хуулийг дээдлэн сахиж, авлигад идэгдсэн албан хаагчдыг мөрдөн шүүх ёстой
- Гэхдээ, авлигын үндэс, эх сурвалжийг олж илрүүлэх бөгөөд хэрэв засгийн газрын үйл ажиллагаа нь авлигын шалтгаан болж байвал зохицуулалгыг багасгах, хялбарчлах зэрэг аргыг хэрэгжүүлэх
- Дэлхийд улсын салбар дахь авилагын хэмжээгээр бага орнуудын засгийн газрын албан хаагчид луйврыг хянах, бүтээмж, үйлчилгээ зэрэг үйл ажиллаагааны зөв харьцааг олох ёстой байдаг.
Швед улс нь дэлхийд авлига багатай улсад удаан хугацааны турш багтсаар ирсэн. Шведийн амжилтын хамгийн том чухал хэсэг нь төр нээлттэй, тунгалаг байх маш удаан хугацаанд хүчтэй мөрдөгдөж ирсэн уламжпалтай байсан юм. Шведийн Парламентын Омбудсмэн Анна-Карин Лудин “Тунгалаг, хариуцлагатай байдал нь Шведийн засгийн газрын системийн хоёр үндсэн зарчмууд юм. Энэ нь яагаад Шведэд авилга ховор үзэгдэл болохын нэгэн шалтгаан гэдэгт эргэлзэх хэрэггүй”[4]. Шведийн Үндсэн хууль 1766 оноос албан ёсны баримт бичиг болон эрхийг баталгаажуулж, иргэн бүр засгийн газрын бичиг баримтуудтай танилцах, унших эрхийг өгсөн. Төрийн албан хаагчид иргэдэд зориулан засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтуудыг танилцуулах, ялангуяа төрийн албан хаагчид засгийн газрын бичиг баримтыг хэвлэн нийтлүүлэх тусгай эрхтэй бөгөөд, хэвлэгдсэн тохиолдолд эх сурвалжийг хайхыг хориглосон байдаг. Энэ бол төрийн албан хаагчдыг хамгаалсан онцгой системийг бий болгосон. Мөн засгийн газрын бичиг баримт нь нууц хэмээн тамгалагдсан ч Шведийн үндсэн хууль болон хэвлэл мэдээлийн чөлөет байдлын хуулиар нарийвчлагдан шүүгдэх ёстой болдог байна.
Мексик2003 оны зургаан сард Засгийн газрын мэдээллийголж авах, тунгалаг байдлын тухай Холбооны хууль батлагдахад гунгалаг байдалд чиглэсэн шийдвэрлэх алхам хийсэн байна.
Энэ нь ямар нэгэн шалгалтгүйгээр янз бүрийн сонирхлоор засгийн газрын аль ч байгууллагаас төрийн мэдээллийг авахыг зөвшөөрсөн юм.
Нээлттэй, тунгалаг байдал нь авлигын эсрэг тэмцэх маш ач холбогдол бүхий нээлттэй соёлыг бий болгосон арга хэрэгсэл бөгөөд тунгалаг төр нь иргэдэд энэ соёлыг эзэмшиж, засгийн газар юу хийж байгаад анхаарал тавих зарчимд үндэслэгдсэн байдаг. Хятадын Гуанжоу мужийн Гуйяанг хот иргэдийн төлөөлөгчдийн Ардын Хурлын байнгын хорооны 2002 оны нээлтийн хурлаар Хятадын Орон Нутгийн Засаглалын Шилдэг Шинэчлэл хэмээх шагналыг хүртсэн байна. Энэ бол нээлттэй соёлыг бий болгохтой холбоотой маш чухал алхам байсан юм. Иргэдийн оролцоо нь улс төрийн үйл явцад иргэдийн оролцоо нь илүү туршлагатай…”[5]байх шаардлагатай.
Тунгалаг, нээлттэй соёл нь авлигатай тэмцэх чухал анхны алхам учраас Транспаренси Интернэшнл 1990 оны дунд үеэс дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Энэ байгууллагын анхны тайлангаас эхлэн засгийн газар, хувийн салбарт ялгаагүй үндэстний авлигын түвшинг үндсэн мэдээл эл болгож ашиглаж ирсэн. Үндэсний авлигын түвшин нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байдаг нь тодорхой, энэ нь ихээхэн бэрхшээлтэй, маргаантай байдаг боловч шинэчлэлийн гол харгалзан үзэх нэгэн элемент юм.
Улс орнууд авлигад автсан төрийн албан хаагчдыг мөрдөн шалгаж байдаг. Энэтхэгт засгийн газар нь интернэтээр авлигад холбогдсон төрийн албан хаагчдын нэрсийг зэрлаж, мөрдөн шалгах үйл ажилпагааг эхлүүлсэн байна. Энэ нь орон даяар өргөн хүрээтэй ажиллагаа явуулах боломжтой болж, хэвлэл мэдээлэл болон бусад хэрэгслийг ашигладаг учир хурдан шийдвэрлэгддэг байна. Ньюс Уийк сэтгүүлд “Э- Гутамшиг” хэмээн нэрлэгдэж хэвлэгдсэн ба энэ стратеги нь авлигатай холбоотой төрийн албаг хаагчдыг тоог өсгөхгүй байх хязгаарлалт болж өгсөн байна.
Хэрэв сонгосон систем нь улам ярпигтай, хүнд хэцүү болох тусам тэнд авлига улам үржих нөхцөл бий болж авлигатай тэмцэх, төрийн албан хаагчдыг мөрдөн шалгах. сэргийлэх тохиромжтой арга аргачлал байхгүй болох аюултай байдаг байна. Боливийн ЛаПаз хотын мэр байсан Ронни МкЛейн олон талт авлигын системийг нээсэн. Тэрзэр авлигатай холбогдсон төрийн албан хаагчдыг мөрдөн шалгахдаа тухайн үйл явц нь засгийн газарт тунгалаг, илүү хялбар ойлгомжтой байхаар зохион байгуулсан байна. Түүнийг авилагын системийг шинэчпэж байх явцад зуу гаруй янз бүрийн татварыг иргэд төлөхөөр, хөрөнгийн татвар өчүүхэн төдий, лиценз, зөвшөөрлийн нүсэр зохицуулалт, засгийн газрын худалдан авах үйл ажиллагаанд дахь авлига ихээхэн газар авсан байжээ. Энэ шинэчлэлийн нэгэн хэсэг нь засгийн газрын цалинг хувийн салбарын цалинтай харьцуулахуйц байлгахдаа төрийн албан хаагчдын тоог цөөрүүлэх, чанарыг нэмэгдүүлэхэд чиглэж байсан. Тэр засгийн газрын худалдан авах системийг 26 үе шаттай байсныг 6 болгон бууруулж нээлттэй тунгалаг, өрсөлдөөнт байдлыг бий болгосон байна. Мөн татваруудыг хялбарчилж 126 төрлийн татварыг 7 болтол бүүрүүлж, эрүүл мэндийн болон барилга барих зөвшөөрлийн холбогдох бүхий зүйлийг хялбарчилж чадсан байна. Ямар үр дүнд хүрсэн бэ? Төсвийн орлого нэмэгдэж (олон улсад үнэлэгдсэн), авилга буурч, тэрээр хотын мэрээр дөрвөн удаа сонгогдсон байна[6].
Эцэст хөгжингүй орны засгийн газрууд зохицуулапт болон бүтээмжийн тэнцвэрт харьцааг бий болгох хэрэгцээтэй байна. Зарим орнуудад зохицуулалтуудын бүтэц нь маш их нүсэр учир зохицуулалтын чухал зорилтыг биелүүлэхэд бэрхшээлтэй, бүтээмжийн түвшин бага байдаг.
- Цахим захиргаа
Мэдээллийн технологийн хувьсал өөрчлөлт нь хувийн салбартай нэгэн адил улсын салбарт шинэчлэх хийх үндэс болсон. Дэлхийн улс орны улсын салбарын шинэчлэлийн нэгэн гол цөм нь мэдээллийн технологи бегөөд одоо бараг бүх Засгийн газар янз бүрийн түвшинд өөрийн гэсэн вэб хуудастай болсон байна. НҮБ-ын судалгаагаар дэлхийн улс орны засгийн газруудын 89% нь интернетийг ашиглан мэдээлэл, үйлчилгээг хүргэх чадавхитай болсон нь нотлогдсон байна. 2008 оны байдлаар дэлхий даяар 100000 орчим засгийн газрын вэб хуудас байгаагийн 44000 орчим АНУ-ын Холбооны засгийн газар дангаараа эзлэж байгаа ба 1996 онд www-д (world wide web) 50 орчим вэб хуудастай байжээ.
Иимээс засгийн газар юуг on-line-aap хийх вэ? Зарим орны вэб хуудас нь тухайн улс орны тухай, түүний удирдагчдаас тухай, Гадны улс орны хүмүүст мэдээлэл өгөхөөр зориулагдсан байдаг. Үүнийг НҮБ Э-Засгийн газрыг “нэвтрүүлж” буй улс орнууд хэмээх ангилалд оруулсан байдаг. Харэв тухайн улс интернэтийн хэрэглэгчдийн тоо цөөн тохиолдолд тэдэнд зориулсан улс төр, нийгэм эдийн засгийн янз бүрийн мэдээлэл, бусад шаардлагатай зүйлийг санал болгох бараг боломжгүй юм. Иймээс хогжиж буй олон орны вэб хуудсыг НҮБ-ын ангилалаар “сайжруулагдсан” хэмээн үздэг ба иргэд нь хэдийгээр чухал ач холбогдол бүхий мэдээллээр хангагддаг ч гэсэн, яам, агентлагуудын вэб холбоосууд цөөн байдаг нь мэдээллийн үйлчилгээ иргэдэд бүрэн зориулагдсан арга хэрэгсэл болж чадахгүй байгаа юм. Жишээлбэл, Оманы вэб хуудас нь бизнесийг хэрхэн хийх талаархи мэдээлэл болон Оманы визийг авах талаар л байдаг.
Засгийн газрын вэб хуудсуудын гурав дахь ангилал нь “олон талт-интерактив” хэмэзн нэрлэдэг ба хөгжингүй, хөгжиж буй зарим улс орон багтдаг. Эдгээр вэб хуудсуудаас иргэд яам, агентлагуудын янз бүрийн маягтууд, мздээлэл, хүсэлтийг татаж авах боломжтой боловч тэд засгийн газраас on-line-aap бүрэн үйлчилгээг авах боломжгүй юм. Ийм учраас дараагийн түвшин болох ‘гүйлгээ” бүхий түвшинд шилждэг. OECD-ийн гишүүн 17 улс энэ ангилалд багтаж, банкны системд өргөн хэрэглэгддэг төлбөрийн карт байгаа нөхцелд урьдчилан боловсруулсан нөхцөлийн дагуу хэрэглэдэг байна. (Ихэнх улс оронд одоо хүртэл бэлэн мөнгөний төлбөр тооцоо давамгайлж байгаа нь “гүйлгээ’’ бүхий on-line хэлбэрийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байдаг). Эдгээр оронд иргэд үйлчилгээнд зориулагдсан телбөрийг on-line-aap бүрэн хийж болно. Жишээлбэл: Испанийн иргэд өөрсдийн үл хөдлөх хөрөнгийн, хүн амын орлогын, борлуулалтын гэх мэт бүхий л татваруудыг on-line-aap төлөх боломжтой байдаг. Түйлгээ” бүхий түвшин дэх улс орон зардал багасгах болон шинэчлэл хийх асар их боломжийг өөртөө агуулсан байдаг. On-line төлбөр тооцоо нь оффист төлбөр тооцоо хийх, эсхүл е-майл-ээр эсхүл телефон утсаар хийхээс хэд дахин хямдхан юм. АНУ-ын Худалдааны яамны төлбөр тооцооны өртөг 1.65- 2.70 ам доллар бол вэб боловсруулалтын аргаар хийсэн төлбөр тооцоо нь 0.60-1.00 ам доллар болтол нь бууруулах боломжтойг тооцоолсон байна. АНУ-ын Боловсролын яаманд 20 сая оюутны зээлийн данс бүртгэлтэй байдаг ба төлбөргүй чөлөөт телефоноор гэрээ байгуулах мэдээллийн өгөгдөл оруулах төлбөр нь 12 ам доллар байдаг байсан бол вэб-д тулгуурласан зарчмаар адил өгөгдөл оруулахад хэдхэн цент болсон байна.
Тухайн улсын засгийн газар дижитал хэлбэрийг нэвтрүүлж иргэдийг хэрэглэгч хэмээн тодорхойлж, ертөг зардлыг хямдруулах, үйлчилгээг сайжруулах шинэчлэл хийх боломж бүрдэх юм. Жишээ нь, Мексикийн Үндэсний Хөгжлийн Банк (Nacional Financiera) нь жижиг, дунд бизнест анхаарлаа хандуулж, тэдэнд зах зээлд нэвтрэхэд шаардлагатай зээл болон бусад тусламжийг үзүүлсэн юм. 2000 оноос өмнө тэд алдагдалтай ажиллаж байсан. Гэвч Ерөнхийлөгч Фүкс гарч ирснээр тэд мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, өөрчлөн байгуулалтыг хийх шийдвэр гаргасан байна. Өнөөдөр тэд электрон хэлбэрийг ашигласан зээлийн хэмжээ нь 85% хүрч хэдхэн жилийн дотор 15000 байсан зээлдэгч бизнесийн тоо одоо 300000 гаруй болж нэмэгдсэн байна. Чанаргүй зээлийн хувь хэмжээ 3.2%-иас 1.8% хүртэл буурснаар шинээр орлого ашгаа нэмэгдүүлж чаджээ. Энэ баикаар өдөрт 2.8 сая гүйлгээ хийдэг болсон нь засгийн газрын агентлагууд мэдээллийн технологи ашиглах боломжтойг харуулж байна.
Засгийн газарт IT (Мэдээллийн технологи)-ийг нэвтрүүлж байгаа нь Сингапурын туршлага иргэдэд зориулсан үйлчилгээг нэмэгдүүлэх, зардлыг бууруулахад чиглэж байна. 1997 онд Сингапурын засгийн газар мэд ээл эл, үйлчил гээний дан сүлжээг еСитизен портал сайтаар бий болгосон байна. Сингапурын Инфоком-ийн гүйцэтгэх дэд захирал By Чой Пенг еСитизен нь “… боловсрол, орон сууц зэрэг нарийвчилсан ангилалаар шаардлагатай мэдээлэл, үйлчилгээг нэгггэн иргэд-төвтэй үзэл баримтлалыг анхлан санаачилсан юм.”[7] хэмээн бичсэн байна.
Канад, Их Британи, АНУ зэрэг бусад улсад маш хурдан энэ үзэл баримтлалыг дагаж, бюрократуудад хялбар гэхээсээ илүү иргэдэд хэрэглэхэд ойр, хялбар нөхцөлүүд бүхий вэб хуудсуудыг хийсэн байна.
Засгийн газарт мэдээллийн технологи нь иргэдэд сайн үйлчилгээг хүргэх, ажил үйлчилгээний гүйлгээний өртөг зардлыг багасгахад туслах юм. Энэ нь мөн засгийн газрын тунгалаг байдлыг нэмэгдүүлж, авилгатай тэмцэх чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. АНУ-д Холбооны засгийн газрын бүхий зохицуулалтууд нь олон нийтийн санал, шүүмжлэлээс, ангид байдаг байсан ба интернэтээс өмнө иргэд зохицуулалтын талаархи санал, шүүмжлэлийг мэдэхийн тулд Вашингтонд очих болдог байсан бол одоо засгийн газрын оффист суугаад чөлөөтэй уншиж болно. Хэдэн жилийн өмнө АНУ-ын Хөдөө аж ахуйн яам органик фермерт зорчулсан зохицуулалтыг агуулсан вэб хуудас байрлуулах шийдвэр гаргасан байна. Фермерүүд, байгаль орчны судлаачид болон бусад хүмүүс энэ улсын хаанаас ч өөрсдийн компьютераас олон нийтийн санал, шүүмжлэлд өөрсдийнхөө санаа бодлыг нэмэрлэн оролцож чадахаар болсон байна. Олон мянган давуу тал бүхий боломжийг хүлээн авч, үүний үр дүнд ойрын арван жилд органик фермерийн зохицуулалтыг зөвшөөрөх боломжтой болох юм. АНУ-ын Хөдөө аж ахуйн яам энэхүү төслөөр Америкийн Засгийн Газрын Инновацийн нэр хүндтэй шагналыг хүлээн авсан байна. Цаашдаа Бушийн захиргаа э- Засгийн газрын бүрэлдэхүүн хэсэгт э-хууль тогтоох үйл явцыг санал болгож, холбооны агентлагуудын хууль, дүрэм журмыг боловсруулах үйл явцад интернет хэрэглэхийг нэмэгдүүлэх төлөвлөгөөг боловсруулсан байна. Анхны алхам нь иргэд зохицуулалтууд болон өөрсдийн санал бодлын талаар олж мэдэхэд туслах засгийн газрын томоохон хэмжээний портал Regulation.gov сайтыг хийсэн байна. Үүнтэй адил on-line “Normetecca” хэмээн нэрлэгдсэн засгийн газрын сайт Мексикийн иргэдэд засгийн газрын зохицуулалтууд, бодлогын талаар санал бодлоо илэрхийлэх боломжийг олгосон.
Мөн Мексикийн засгийн газрын төсөл хетөлбөрүүд, гэрээ хэлцэлүүдийг агуулсан олон нийтэд зориулагдсан “Соm-pranet” хэмээн нэрлэгдсэн вэбийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Дээрхи IT төсөл, хөтөлбөрүүд нь авлигын эсрэг тэмцэх чухал бүрэлдэхүүн хэсгүүд бөгөөд цаашдаа бусад улс оронд нэвтрүүлэх шаардлага бүхий шинэчлэл болсон.
Канадын засгийн газар нь албан ёсны шийдвэр гаргах үйл явцад иргэдийн саналыгтусгахдаа э-Засгийн газрыг хэрэгжүүлж буй дэлхийд тэргүүлэгч гүрэн юм. Канадын Мэдээллийн газрын дарга Мишэл Д’Ори тэмдэглэхдээ “2003 оны гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын нэгний хооронд 10000 аас ч илүү Канадчууд э-Засгийн газрын үйлчилгээг ашиглан Канадын засгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, фокус бүлгүүдтэй харилцах зэргээр оролцож чадсан байна. Энэ бүх үйл ажиллагаа нь бидний цаашдын үйл ажиллагаанд шаардлагатай асар их санап, мөн бидний үйл ажиллагааг олон арван мянган хүнд нэгэн зэрэг өгөх завшаан тохиосон юм.”[8]гэжээ.
Бразилийн Ипатинга мужид мэдээллийн технологийг ашигласан шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ засгийн газрын шийдвэрийн тунгалаг байдлыг нэмэгдүүлсний зэрэгцээ засгийн газарт иргэдийн оролцоог нэмэдүүлсэн байна. Тэд оролцооны төсөвлөлтийн загварыг авч, үүнийг online хэлбэрээр сайжруулан, geo-processing аргаар дэмжиж, илүү өргөн хүрээтзйгээр хэрэгжүүлсэн байна. Иргэд хотын бүхий л төслүүд, төлөвлөлт, on-line зэрэг зүйлүүдийг бүгдий нь эзэмшиж чадахгүй бөгөөд харин тэд хэрэгжүүлэх гэж буй төслүүд, төсвийн зарцуулалт зэргийн талаар санал өгч чадна. Энэ бүхэн тэдний амьдрал, ажилд шууд нөлөөлж байдаг, тэд энэ бүгдийн хэрэглэгч учраас иргэдийн санал бол хамгийн чухал үнэлгээ байдаг. Эдгээр э-Засгийн газрын дэвшилтэт арга хэрэгсэлийг компьютер, программ хангамж, сургалтгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй юм. Мөн энэ технологи нь тунгалаг байдал болон иргэдийн оролцоог нэгэн загварт нэгтгэсэн байна. Цахим засгийн газар дараахь давуу талуудыг бий болгож байдаг:
- засгийн газрын зардлыг бууруулах
- засгийн газарт иргэдийн санал бодлыг тусгах явдал нэмэгддэг
- шийдвэрийн чанарыг сайжруулдаг
- засгийн газрын үйл ажиплагааны нээлттэй, тунгалаг байдал нэмэгддэг байна.
Цахим технологи нь улсын салбарг хурдтай нэвтэрч чадахгүй байна. Ихэнхи засгийн газрын э-гүйлгээ нь нууцлал, мэдээллийн аюупгуй байдлын тодорхой түвшин шаарддаг ба одоогоор интернетэд энэ байдал тийм ч баталгаатай байж чадахгүй байна. Олонхи системүүд олон улс оронд баталгаат цахим гарын үсэгний найдвартай байдлыг нэг мөр шийдвэрлэж чадаагүй, тодорхой бус байна. Мөн засгийн газрын on-line системд эвдрэл, согог гарснаар нууцлалд ноцтой хадлага гарч болохыг үгүйсгэхгүй байна. 2002 оны зун Британы засгийн газрын on-line татварын гайлангийн системд алдаа гарч иргэд маш хялбараар бусдын татварын тайланг унших, өөрчлөх, арилгах зэргээс шалтгаалан зогсоохоос өөр аргагүй болсон байдаг.
Хувийн салбарт маш сайн хөгжсөн IT-г улсын салбарт нэвтрүүлэх нь эрчимтэй байж чадахгүй байна. Хувийн салбарт IT нь бүтээмжийг их нэмэгдүүлэх явдлыг авчирсан бөгөед олон мянган ажиллагсдыг солихоос өөр аргагүй болсон. Харин улсын салбарт IT хэрэглэхээр хоёр шалтгаанаар хүмүүсийг сольж чадахгүй юм. Юуны өмнө баян орны олон иргэд одоо хүртэл интернет байхгүй л байна. Интэрнэт гүйлгээ нь биеэр очиж, шуудангаар хийхээс илүү хямдхан учраас засгийн газар хуучин, шинэ зарчмаар авах арга замыг хоёуланг хэрэглэхээс
аргагүй бөгөөд хүн амын бодит байдалтай тохируулан уян хатан байх шаардлагатай болж байна. Хоёрдугаарт, бид улс төр, эдийн засгийн бодит хүндрэл бэрхшээлээс шалтгаалан олон орны улсын салбарт ажилпагсадыг цомхотгох, хэмжээг багасгах тухай авч үзэж байсан. Иймээс улсын салбарын удирдагч нар ажиллагсадын тоог багасгахад дургуй байдаг.
Эцэст нь мэдээллийн технологийн хувьсгал нь зөвхөн цорын ганц зам биш юм. Энэ нь засгийн газарт хэрэглэгдэж болохоос гадна засгийн газрын байр суурийг бэхжүүлэхэд чиглэж болох юм. Пиппа Норис иргэдийн чөлөөтэй санал бодлоо солилцох чадварын талаар мониторинг хийх, мэдээллийг хянах оролдлого хийх зорилгоор 20 гаруй улс орон интернетийн мрим хэлбэрийг хаах оролдлого хийж байгаа талаар бичсэн лаина. Зарим улс орны засгийн газрын хувьд интернет нь давхар иртэй илд юм. Өргөн хүрээ бүхий интернетийн хэрэглээ нь орчин үеийн засгийн газар, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой ч өнөөгийн эрх зүйн дэглэмд томоохон митворгүй байдал үүсгэж магадгүй юм. Иймээс улс орнууд ардчилалыг бэхжүүлэх, бататгахад интериетийн асар их боломжийг ашиглахад анхаарах хэрэгтэй байна.
V Мэргэжлийн захиргаа
Бамиделе Оловугийн Африкийн терийн албаны шинэтгэлийн тухай бичсэн өгүүлэлд”… Үр нөлөө бүхий төрийн тухай үндсэн төсөөлөл нь үр нөлөө бүхий төрийн алба (иргэний үйлчилгээ) юм” гэсэн байдаг. Улсын салбарын чанарыг сайжруулах асуудлын хамгийн гол нь үр нөлөө бүхий хүний нөөцийг бий болгоход байдаг. Хорин нэгдүгээр зууны эхэнд дэлхийн олон засгийн газрууд өөрсдөөсөө дараахь асуудлыг олж харсан байна. Үүнд:
- Улсын салбар нь хувийн хэвшилтэй (хөгжингүй орнуудад), иргэний нийгмийн байгууллагатай (хөгжиж буй орнуудад) өрсөлдөхөд бэрхшээлтэй байдаг учир засгийн газраас чадварлаг удирдлага шаардаж байдаг.
- Улсын салбар нь хүний нөөцийг сургах, хөрөнгө мөнгө зарцуулах зэрэгг оновчтой бодлого байдаггүй, үр ашиг сул байдаг.
- Улсын салбарт ажиллагсад цалин хөлсний дарамт шахалтанд байдгаас өндөр ур чадвар бүхий хүний нөөц гадагш шилждэг.
- Төрийн алба нь хууль, дүрмээр маш их хязгаарлагдсан учир сайн гүйцэтгэлийн төлөө хумүүсийг урамшуулах боломж байдаггүй.
- Хэтэрхий их улстөрөөс хамаарап гай учир мерит тогтолцоо алдагдаж, төрийн албанд ажиллагсадын шилжилт хөдөлгөөн ихтэй, тогтвортой байж чаддаггүй.
- Төрийн албан хаагчид үргэлж хууль ёсыг дээдлэн үйл ажиллагаагаа явуулдаггүй.
Дэлхий даяар л улс орны засгийн газрууд өрсөлдөх ур чгдвараа нэмэгдүүлэх хангалттай хөрөнгө мөнгө олоход бэрхшээлтэй байдаг. ОХУ-д 5-10 жил төрийн үйлчилгээнд ажилласан дундаж түвшний мэргэжлийн төрийн албан хаагчдын сарын цалин нь 140-250 ам. доллар байгаа нь үүнтэй адил хувийн салбар дахь ажпын байрны сарын цалин нь дунджаар 700- 1500 ам. доллар байна. Олову Африкийн төрийн албаны цалин нь мөнгөний ханш уналт, валютын ханшны зөрөө, ялангуяа хамгийн өндөр ур чадвар шаарддаг албан тушаалтны хувьд маш их багассан хэмээн тэмдэглэсэн байдаг. Африкийн улс орны засгийн газрууд цалингийн хувьд харьцангуй өндөр хувийн салбартай уралдах боломжгүй учир иргэний нийгмийн байгууллагуудтай цалингаараа өрсөлдөж болох юм. Мөн Олову-ын тэмдэглэснээр “ТББ-уудын тогтвортой дэмжпэг нь гадаад санхүүжилтийн эх үүсвэртэй бөгөөд энэ нь ихэнх оронд төрийн албыг санхүүжүүлж буй хөрөнгө оруулалтаас хавьгүй их байдаг” гэж тэмдэглэсэн байдаг.
АНУ болон бусад хөгжингүй орнуудын засгийн газар иймэрхүү асуудалтай тулгарч байдаг боловч хөгжиж буй орнуудаас зарим талаараа ялгаатай гэхдээ өрсөлдөх ур чадвар бүхий тусгай боловсон хүчний төлөө ихэнхдээ хувийн салбартай өрсөлддөг. 1990-ээд онд нэвтэрсэн мэдээллийн эдийн засгийн үед хувийн салбар нь өндөр ур чадвар бүхий мэргэжилтэн, менежерүүдэд илүү цалин өгч эхэлсэн учир засгийн газар түүнтэй өрсөлдөхөд улам их хүндрэлтэй болсон. 1999 онд хийгдсэн нэгэн судалгаагаар дундаж түвшинтэй хувийн компаниудын гүйцэтгэх ажилтнуудад дунджаар 221000 ам доллар төлж байсан бол түүнтэй адил засгийн газрын байгууллагууд 126000 ам доллар төпж байсан байна. Улсын болон хувийн салбарын хоорондын энэ зөрүүтэй байдал цаашдаа улам хурцдаж, ихэнх хөгжингүй орны улсын салбарт өндөр ур чадвар бүхий ажиллагсадын тоо буурч, ур чадвар султай албан хаагчид нэмэгдэж байна. АНУ-ын засгийн газар өнөөдөр хувийн салбартай физикч, биологч, хапдварт өвчний мэргэжилтнүүд, инженер, компьютер программч, хуульчид, ня-бо зэрэг мэргэжилтнүүдээр өрсөлдөж байна. Хэдийгээр хувийн салбар өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүдэд өндөр цалин хөлс олгох тал дээр илүү байгаа боловч засгийн газар төрийн албан хаагчдыг сургаж, хөгжүүлэхэд оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээгээр илүү их байна. Сургах боломжоор дутагдалтай, цалинг хязгаарлах заавар бүхий улс гөрийн сонирхолтой нийлэхээр дэлхийн олон улс орны төрийн тбанд “brain-drain” буюу оюуны гадагшлах үзэгдэл бий болж, засгийн үргэлж л ур чадвартай хүмүүсээр дутагдахболно.
Энэ нөхцөл байдал нь төрийн албанд (ихэнхдээ хөгжингүй орнуудад) урт хугацаанд уламжилж ирсэн тогтвортой байдлыг алдагдуулж байна.
Эдгээр улс оронд эрх зүй, зохицуулалт нь ашиг сонирхолд тулгуурлан боловсруулагдаж, энэ дүрэм журам нь тэдэнд модернизацийг хэрэгжүүлэхэд саад тотгор учруулж, засгийн шзрын үйлчилгээнд дундыг баримтлагч болон бардамнах баидлыг бий болгодог. АНУ-ын төрийн албаны тэргүүн Кей Колес Жеймс ”1950-иад онуудад хүний нөөцийг үндсэндээ түшмэл шинж чанартайгаар бэлтгэдэг байсан бол одоо манай систем өндөр хурдтай (зах зээлд чиглэсэн) мэдлэгтэй ажиллагсдыг бий болгохоор чармайж байна” гэсэн байна.
Хөгжиж буй орнуудад энэ асуудал нь ихэнхдээ эсрэгээр байдаг Төрийн албан хаагчид өөрсдийн ажлын идэвхигүй байдалд сэтгэл ханамжтайгаар олон жил ажилладаг, хөгжиж буй орнуудад боловсон хүчний сэлгээ нь хязгаарлагдмал учир тэр болгон үр нөлөө бүхий засгийн газрыг байгуулж чаддаггүй. Энэ нь улс төрийн системийн сул тал харуулж байгаа бөгөөд тогтвортой мерит тогтолцоо сайн бурэлдэж төлөвшөөгүй байна. Жишээлбэл: ОХУ-ын Холбооны засгийн газрын яамд, агентлагуудын дарга, тэдний орлогч нарын зөвхөн тавны нэг нь төрийн албатай холбоо бүхий үндсэн боловсрол эзэмшсэн бөгөөд тэдний дөрөвний нэг нь төрийн менежментийн мэдлэг эзэмшсэн байна.
Эцэст нь, төрийн албаны сул тал нь магадгүй авилга үржих хөрс болж болох юм. Ялангуяа, төрийн албан хаагчдын цалин бага орнуудад төрийн албан хаагчид өөрсдийн орлогыг амьдралын боломжтой түвшинд хүргэх зорилгоор янз бүрийн хэлбэрээр авилга авах арга замыг эрэлхийлж байдаг. Энэ нь тэднийг өөр ажил эрхлэхэд хүргэж, орлогын өөр эх үүсвэр бий болгодог ажээ. Олон Улсын Валютын Сангийн суурь судалгаагаар улсын салбарын цалин болон үйлдвэрлэлийн цалингийн хоорондын харилцан хамаарал нь тухайн орны авлигын түвшинг тодорхойлж болохыг харуулжээ. Энэ нь авилагыг бууруулахад төрийн албан хаагчдын цалин нь 2.8- 7.4 дахин өндөр байх хэрэгтэйг тооцоолсон байна.”
Гэхдээ цалин нь төрийн албан хаагчид авилагад өртөх дан ганц хүчин зүйл биш юм. Тухайн улс оронд хууль ёсыг дээлэх нь ямар байгаагаас төрийн алба үйл ажиллагаагаа хуулийн дагуу гүйцэтгэхгүй юм. ОХУ-ын албан хаагчдын судалгаагаар “бүлгүүд ихэнхдээ хууль дээдлэх ёсыг маш бага хүлээн зөвшөөрдөг. ‘Хуулиуд энд сайн хэрэгждэггүй’ хэмээн нэг нь тэмдэглэсэн байхад ‘хууль энд үйлчилдэггүй’ хэмээн бусад хэлж байх жишээтэй, ‘манай хуулиууд өөр хоорондоо зөрчилдөж’, ’даргын үзэл бодлоор хууль өөрчлөгдөж, өнөөгийн зохицуулагч болж байдаг ба үүнээс хамгаалах, эсэргүүцэх ямар ч боломж байдаггүй’ хэмээн төлөөлөгчид тэмдэглэсэн байдаг.”
Иймээс улс орнууд хэрхэн улсын салбарт тулгарч байгаа томоохон асуудлыг шийдвэрлэхэд төрийн албан хаагчдын чанарыг сайжруулах вэ?
Дэлхийд хамгийн өндөр цалинтай төрийн албан хаагчидтай Сингапураас гадна цөөн орнууд төрийн болон хувийн салбарын цалингийн зөрүүтэй, цалингийн дарамттай холбоотой асуудлыг шийдвэрлэж чадсан байна Сингапурын засгийн газрын авилагын эсрэг маш амжилттай, олон талт арга хэрэгслийн нэг нь цалинг нэмэгдүүлэх оролдлого байсан юм. Гэхдээ Сингапурын нөхцөл нь давтагдашгүй цорын ганц билээ. Бусад олон орны цалинг нэмэгдүүлж буй байдал нь улс төрийн хүнд асуудалтай тулгарч байдаг.
Олонхи хүмүүст баян хэмээн харагдах төрийн албан хаагчидад зориулсан ихээхэн хэмжзэний мөнгийг улс төрийн дэмжлэгтэйгээр босгох нь хэцүү бөгөөд улсын болон хувийн цалин хөлсний ялгаа ихсэх тутам орлогын хувь хэмжээ өсөхөд чиглэж байдаг. Гэхдээ Их Британи Маргарет Тетчэрийн удирдлагын дор гүйцэтгэлээс хамаарах ихээхэн шагналын хувь бүхий боломжууд ба тусгайлсан цалингийн гэрээгээр засгийн газрын үндсэн сегментэд хүмүүсийг оруулж эхэлсэн байна. Энэ нь зөвхөн дээд түвшний төрийн албан хаагчдын цалинг өсгөж байгаа биш, мөн хувийн салбараас төрийи албанд зарим авьяаслаг лидерүүдийг татах, төрийн албанд шинэ гарцыг зөвшөөрч байсан. Бусад улс оронд улс төрийн асуудалгүйгээр гүйцэтгэлийн шагналын хувийг ашиглаж байсан.
Өмнөд Солонгос нь олон жилийн турш өөрсдийн төрийн албанд модернизацичлах оролдлогыг хийхээр шийдсэн орны нэг юм. Тэд хаалттай байсан төрийн албыг нээлттэй бол гохоор нарийвчлан оролдсон. Иймээс 1999 онд “Албан Тушаалын Нээлттэй Өрсөлдөөнт Систем”-ийг бий болгож, улсын болон хувийн салбараас шилдэг боловсон хүчнийг элсүүлж эхэлсэн байна. Энэ системийн тусламжтайгаар яаманд нийт албан тушаалын 20 хувийг нээлтэйгээр зарлаж томилсон байна. Энэ арга зам нь Солонгосын нийгмийн бусад салбаруудаас шинэ санаа бүхий хүмүүс төрийн албанд элсэх боломжийг бий болгожээ. Мөн Солонгосын улсын салбарт гүйцэтгэлтэй холбоо бүхий төлбөрийн системийг хэрэгжүүлэхэд асуудалтай байсныгшийдэхдээтөрийналбанхаагчдындундерсөлдөөнийг дэмжихийн тулд гүйцэтгэлийн шагналын хөтөлбөр болон жилийн шагналын хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Солонгосын Төрийн Албаны Зөвлөлийн дарга, профессор Чаиг-хюн Чо- гийн удирдлагаар “Энэ төлөвлөгөөний гол зорилго нь төрийн албан хаагчдын цалин улсын болон хувийн салбарын хооронд бага зэрэг зөрүү байсан ба цалингийн бүтцийг дахин зохион байгуулж оновчтой болгох байлаа”[9]гэжээ.
Мексикт төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 2003 онд батлагдсан төрийн албаны хуулийн дагуу хэрэгжүүлсэн байна. Олон жилийн турш Мексикийн засгийн газрын ихэнх албан тушаал нь улс төрийн нөлөөнд тулгуурлаж, ерөнхийлөгч нь 6 жил тутам өөрчлөгдөхөд засгийн газрын ихэнх удирдагч нар өөрчлөгдснөөр “sexenio” хэмээх хямралыг бий болгосон байна. Шинэ хууль нь тэдний чадавхи, мэргэжлийн болон менежерийн түвшинг шалгаж тодорхойл оход чиглэж байна. Тэд шалгалтыг зөвхөн хоёр удаа л өгөх боломжтой байдаг. Хэрэв хоёр удаа амжилтгүй өгвөл дахин өгөх боломжгүй болдог. Төрийн Албаны Зөвлөлийн дарга Жоуз Луйз Мендезийн үзэж байгаагаар “Энэ хууль олон талаар авилагыг бууруулахад тусалдагаараа маш чухал юм… ардчилсан засаглалыг гүйцэтгэлийн үнэлгээгээр бэхжүүлэх чадварыг бий болгож байна. Энэ нь улс төрчидөд засгийн газрыг сайн удирдах боломжоор хангаж байгаа юм.”[10]гэжээ.
Ихэнх улс орнууд засгийн газар дахь улс төрийн нөлөө ба мэргэжлийн эсхүл мерит тогтолцоо хоорондын тэнцвэртэй харьцааг бий болгоход ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Мексик, ОХУ зэрэг улсад улс төрийн нөлөө маш өргөн хүрээтэй байдаг ба энэ нь засгийн газрын мэргэжлийн үйл ажиллагааг зарим талаараа үгүйсгэдэг байна. Гэхдээ эдгээр орны хүчирхэг, тогтвортой төрийн алба бүхий засгийн газар нь улс төрийн нөлөөг хязгаарлах боломжтой байдаг. Их Британи нь урт удаан баялаг түүхтэй хүчирхэг төрийн албатай бөгөөд ерөнхий сайд Тони Блейрийн удирдлагаар бюрократизмын тухай маргааныг улс төрийн нөлөөг ашиглан өрнуүлсэн байна. Эдгээр орны удирдагчид тоггвортой засгийн газрыг бүрдүүлж буй төрийн албан хаагчид болон чөлөөт сонгуулиар засгийн газарт орж ирж буй улс төрийн лидерүүдийн хоорондын тэнцвэрт харьцааг бий болгох талаар мэтгэлЦэж л байна.
АНУ-д хуучин төрийн албанд байдаг нүсэр дүрэм, журмуудын заримыг нь хүчингүй болгоход илүү анхаарлаа хандуулж байна. Бушийн захиргаа шинэ Дотоодын Аюулгүй Байдлын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийг батлууснаар хуучин төрийн албаны хуулийн олон заалтуудыг хүчингүй болгосон байна. Мөн зарим мужулсууд Холбооны засгийн газрыг дагаж олон арга хэмжээг авсан байна. 1996 онд Жорж муж улс хувийн салбарын орчин үеийн боловсон хүчний туршлагыг илүү их нэвгрүүлсэн боловсон хүчний системийг бий болгож, хуучин төрийн албаны системийг хүчингүй болгожээ. Дэлхийн олон оронд төрийн албаны чадавхийг нэмэгдуүлэх оролдлогууд түгэн дэлгэрч, төрийн албаны чадавхийг нэмэгдүүлэх гөрөл бүрийн арга замаар оролдож эхэлсэн байна. Ямар ч улс орон Өмнөд Африкт хийгдсэн арьс (хар, цагаан) өнгөөр ялгаварладаг төрийн албыг бүх иргэдэд тэгш үйлчлэх терийн алба болгох зорилттой тулгарч байгаагүй юм. Гэхдээ зарим орнууд эмэгтэйчүүд болон үндэсний цөөнхийн төлөөллийг төрийн албаид бий болгох оролдлогуудыг хийж байсан.
Дүгнэвэл, дэлхийн улс орны засгийн газруудын чанартай, мэргэжлийн засгийн газрыг бий болгох оролдлогууд нь:
- Хувийн, ТББ, улсын салбарын цалингийн ялгаа заагийг багасгах оролдлого
- Төрийн албанд дахь төлбөрийн дарамтыг багасгах оролдлого
- Төрийн албаны хуучирсан дүрэм журмуудыг шинэчлэх
- Гүйцэтгэлд тулгуурласан цалингийн системийг байгуулах
- Шинэ авьяаслаг янз бүрийн хүмүүст нээлттэй системийг бий болгож, ур чадвартай хүмүүсийг татах
- Засгийн газар дахь улс төрийн заавар, чиглэлийг мерит тогтолцоонд тулгуурласан тогтвортой тэнцвэртэй харьцааг бий болгох
Мэргэжлийн засгийн газрын хүрээн дэх шинэчлэл нь бидний харж байгаагаар ихээхэн бэрхшээлтэй боловч маш их боломжийг агуулж байна. Орчин үеийн төрийн албаны систем нь Англо-Америкийн уламжлалаас эхтэй бөгөөд энэ нь хууль дээдлэх ёсыг хэрхэн сайн тогтоож чадсанаас их хамаардаг юм. Дэлхийн олон оронд хууль дээдлэх ёс сайтар бэхжээгүй байгаагаас сайн засгийн газрыг байгуулах зорилт нь уламжлалт төрийн албаны үйл ажиллагаа нь зогсонги байдалд оруулж болох юм. Одоогоор олон улс орнууд үр нөлөө бүхий засгийн газарт хувь нэмэр оруулж чадах, хэрэгцээ шаардлага байгааг ухамсарлан ойлгосон. Петер Фузейни Харуна нь Гана улсын төрийн албаны шинэчлэлийн талаар тэмдэглэхдээ Гана улсын засаг захиргааны нэгж нь соёл, нийгэм эдийн засаг, улс төрийн байгууллагын органик нэгж юм” гээд төрийн үйлчилгээнд “менежериализм”~ийг импортлон авахаас илүү тосгоны зөвлөлийн загварыг бий болгожхэрэгжүүлэх нь Ганын сайн засгийн газрын зорилт болж болох юм гэсэн байна.
- Дүгнэлт
20 дугаар зууны сүүлч үе бол захиргааны шинжлэх ухааны хувьд их шинэчлэл өөрчлөлтийн эрин үе байж, улс орнууд өөрсдийн төрийн захиргааг шинэчлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж энэ талаар олон судлаач, захиргааны онолчид янз бүрийн үзэл баримтлалууд боловсруулан дзвшүүлсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөж, техник, технологийн дэвшил бий болж, социалист систем задран ардчилах үйл явц дэлхий дахинд ноёрхож улмаар нийгэм эдийн засаг, оюун санаа соёл зэрэг бүхий л салбарт нөлөелж цаашдаа төрийг удирдах, төрийн үйлчилгээнд парадигмийн шилжилт хийх үндэс болсон юм.
Шударга, тунгалаг байдал нь бүхий л шинэчлэлүүдтэй холбоотой. Төрийн албан хаагчид сэтгэлд хүрэхүйц цалинтай болсноор авилагаас ангид байх нөхцөл бүрдэнэ. Үүнтэй төстэйгөөр иргэд засгийн газрын үйлчилгээг шударга, үр нөлөөтэй хүргэхийг хүсэн хүлээх ёстой болж, засгийн газрын зохицуулалтын бүтцэд итгэх хэрэгтэй болж байна.
Мэдээллийн технологи нь мэдээж, захиргааны шинэчлэлийн бусад салбаруудаас хпмгийн чухал арга хэрэгслийн нэг юм. Жишээлбэл: мэдээллийн технологигүйгээр захиргаа нь бутээмжтэй, хямд ажиллах боломжгүй гэдэг нь ойлгомжтой Төрийн албан хаагчид дараагийн арван жилд шинэ технологийн ачаар үр нөлөөтэй ажиллах болно. Шинэ технологи нь авилгатай тэмцэхэд маш чухал болох тунгалаг байдлыг бий болгох мэдрэмжтэй зохицуулалтын чухал арга хэрэгсэл юм.
Мэргэжлийн засгийн газрын хүрээн дэх шинэчлэл нь ихээхэн бэрхшээлтэй боловч маш их боломжийг агуулж байна. Ялангуяа, улсын салбарын удирдлагыг сайжруулснаар хувийн салбартай өрсөлдөхүйц мэргэжилтнүудээр төрийн алба бүрдэж, мэргэжлийн үйл ажиллагаа улам хөгжих юм.
Ашигласан материал
Монгол хэлээр:
- Азийн сан, АНУ-ын Хөгжлийн Агентлаг “Монгол дахь авлигын түвшин тогтоох судалгаа 2008 оны 9-р cap
- Болд Н, “Хөгжиж буй орнуудын захиргааны шинэтгэл”, Шинэ толь сзтгуүл, Улстөрийн Боловсролын Академи, 2008/4.
- Норовсамбуу.Ж, 2006, “Төрийн алба, мэргэшсэн, тогтвортой байх” буюу “Мерит” зарчим, Ардын эрх сонин, 2006, 10 дугаар сарын 11, № 197.
- НҮБ-ын ардчилалын сангийн санхүүжилтээр Монгол улсын Шинжлэх ухааны академийн Филсофи, социологи, эрхийн хүрээлэнгийн хзрэгжүүлж буй “Ардчилсан засаглал, хүний эрхийг хангах Мянганы хөгжлийн 9 дүгээр зорилтын хэрэгжилтэд дэмжлэг үзуүлэх төсөл”, Ц.Даваадуламын орчуулга, Эдмон 2008 он.
- НҮБ-ын ардчилалын сангийн санхүүжилтээр Монгол улсын Шинжлэх ухааны академийн Филсофи, социологи, эрхийн хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Ардчилсан засаглал, хүний эрхийг хангах Мянганы хөгжлийн 9 дүгээр зорилтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх төсөл”, Т.Эрдэнэбилэг, П.Доржсүрэн нарын орчуулга, Сансудай 2008 он.
- Фукуяама, Франсис, (2004): Төрийн бэхжүүлэх нь: Хорин нэгдүгзэр зууны засаглал ба дэлхийн дэг журам, (Г.Ганболдын орчуулга), Улаанбаатар хот.
Англи хэлээр:
- Ahmad, М. 1997. Improving Public Service in Malaysia. Paper read on occasion of the Innovations Conference: Best Practice in Public Administration Commonwealth, State and Local Government Convention Center. 25 – 27 February 1997. Canberra, Australia.
- Aucoin, P. 1990. Administrative reform in Public Management: Paradigms, Principles,Paradoxes and Pendulums. Governance. Vol.3, No.2, April.
- Caiden Gerald E., 1999. Administrative reform-proceed with caution: International Journal of Public Administration 22 (6), 815-832 (1999).
- Common, R. 1998. The new public management and policy transfer: the role of international organisations sector in Wayne Parson (Ed.). Beyond the New Public Management. Edward Elgar. Cheltenham, UK.
- Doern, G. B. 1992. Implementing the U.K. Citizens Charter. Canadian Centre for Management Development. Ottawa.
- 6. Donald J. Savoie (1994) Thatcher, Reagan and Mulroney: In Search of a New Bureaucracy, Pittsburgh, University of Pittsburgh Press.
- Global Forum on Reinventing Government, Washington, D.C., 14 January, 1999.
- Global Forum on Reninventing Government, Mexico City, 3 November, 2003.
- Global Forum on Reinventing Government, Seoul Korea, 3 July 2005.
- Global Forum on Reinventing Government, Vienna Austria, 26-29 June, 2007.
- Halligan, J. 1997. Comparing Public Sector Reform in the OECD: Performance and Progress. Paper Read on occasion of the Innovations Conference: Best Practice in Public Administration. Commonwealth, State and Local Government Convention Center. 25 – 27 February 1997. Canberra, Australia.
- Flood, C. C. 1991. A public management for all seasons. Public Administration. Volume 69. 1991.
- Guido Bertucci, at the UN Thessaloniki Centre for Public Service Professionalism, Human Resource Division, 2003
- Kettl Donald F, 2005.The Global Public Management Revolution: A Report on the Transference of Governance, Brookings Institution.
- Kicked, VV. 1997. Public Management in the United States and Europe in Kicked, W. J. M. and E. Elgar. Public Management and Administrative reform in Western Europe. Elgar Publishing Limited. Cheltenham, UK.
- Jose Antonio Ocampo Under-Secretary United Nations, 7th Global Forum on Reinventing Government, Building Trust in Government 26-27 June 2007 Vienna, Austria
- Minogue, M. 1998. Changing the State, concepts and practice in the reform of the public sector in Wayne Parson (Ed.). Beyond the New Public Management. Edward Elgar.
- Cheltenham, UK. Presidential Review Commission. 1998. Developing a Culture of Good Governance.
- Repod on the Reform and Transformation of the Public Service of South Africa. 27 February 1998. Pretoria..
- Cuah, Jon. ST. 1992. Administrative Reform and National Development in Commonwealth Secretariat. The Changing Role of Government: Administrative Structures and Reforms. Proceedings of a Commonwealth Roundtable in Sydney, Australia. London.
- Polidano, C. Hulme, D. and Minogue, M. 1998. Conclusions: Looking beyond the new public management in W. Parson (General Editor.). Beyond the New Public Management. Edward Elgar. Cheltenham. UK
- UNDP, 2005. Public Administration reform practice note,
- United Kingdom, 1994. The Civil Service: Continuity and Change. Presented to Parliament by the Prime Minister. July 1994. London. Command Paper 2674. HMSO. London.
[1] Fifth Global Forum on Reinventing Government, Mexico City, November 3-5, 2003.
[2] Governance, Corruption and Economic Performance, (Washington, D.С., International Montary Fund, 9/23/02.)
[3] OECD, working paper, September 2000/23.
[4] Мөн тэнд
[5] ’“Public Meeting and Hearing of the Standing Committee of the People’s Congress of Guiyang Municipality, Guizhou Province, Innovations and Excellence in Local Chinese Governance, edited by Yu Keping, Beijing, China, 2002.
[6] Jose Antonio Ocampo Under-Secretary United Nations, 7th Global Forum on Reinventing Government, Building Trust in Government 26-27 June 2007 Vienna, Austria I ighting Corruption in La Paz, Bolivia: A Case Study,”
[7] ‘ Fifth Global Forum on Reinventing Government, Mexico City, November 3, 2003.
[8] ‘ Fifth Global Forum on Reinventing Government, November 3, 2003.
[9] Fifth Global Forum on Reinventing Government, Mexico City, November 3, 2003.