Ж.Золмаа
/УТБА-ийн ажилтан/
Шинэ толь №49, 2004
Түлхүүр үг: Иргэдийн үүсгэл санаачлага, Хэвлэл мэдээлэл, Ардчиллын шалгуур үзүүлэлт, Ардчиллын хэлбэр, Либерал ардчилал, Иргэдийнн чадавхи
Сүүлийн үед манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэсэг иргэд эрх ашгаа хамгаалж, захиргааны байгууллагын шийдвэрийг хянуулах, эсэргүүцэх, үүссэн маргаан, асуудлыг шийдвэрлэх үүднээс тэмцэж буй тухай мэдээлэл үе үе гарах болсон билээ. Тухайлбал, “Газрыг шударгаар хувьчлахын төлөө” хөдөлгөөн, Өвөрхангай аймгийн 5, Дундговь аймгийн 1, Өмнөговь аймгийн 2 сумын иргэдийг хамарсан “Онги голынхон” хөдөлгөөн энд орно. Уг хөдөлгөөнийг 2001 оны 8 дугаар сард Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгаар дайрч урсдаг Онги гол, түүний сав газрыг тэнд ажиллаж буй олон тооны алтны уурхай, хувиараа олборлогчид сүйтгэж, байгаль орчинд ихээхэн хөнөөл учруулж буйг эсэргүүцсэн, амьдарч буй орчноо авран хамгаалах эрмэлзэл бүхий нутгийн иргэд санаачлан байгуулжээ.
Гол төлөв иргэдийн эрх ашиг шууд хөндөгдөх, амьжиргаа, ажлын байр, цалин хөлс, амьдардаг орчных нь баталгаа алдагдах, эдгээрт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэх тохиолдолд (жишээлбэл, хүүхдийн тоглоомын талбайг устгах, зөвшөөрөлгүй байшин барилга барих, байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулах, амьдардаг орчных нь ойролцоо нисэх буудал барих г.м.) иргэд ийм алхмыг хийж эхэлдэг нь тодорхой. Эдгээр үзэгдлийг манай орны иргэдийн улс төрийн ухамсар, идэвхи санаачлага, оролцоо дээшилж, ардчилал гүнзгийрч буйн илрэл хэмээн шууд ойлгож болох уу? Ийм үзэгдэл бусад улс оронд хэр зэрэг түгээмэл байдаг вэ? Бусад улс орны иргэдтэй харьцуулахад бидний идэвхи санаачлага, улс төрийн оролцоо нмяр түвшинд байгаа зэрэг асуудлыг энэ сэдвийн хүрээнд тодруулах нь зүйтэй.
Амьдралын явцад урсгалаар гарч ирдэг, хамрах сэдэв, цаг кутцаа, орон зайн хувьд харьцангуй хязгаарлагдмал, ихэвчлэн иртдийн эрх ашгийг шууд хөндсөн тодорхой нэгэн асуудлыг иртд шууд өөрөө өөртөө туслах эсхүл олон нийтийн санаа бодолд нөлөөлж улс төрийн шахалт үзүүлэх “шууд бус” аргаар шийдвэрлэх үүднээс түр зуур эвсэн нэгдэхийг иргэдийн үүсгэл санаачлага хэмээн ойлгож болно. Иргэдийн үүсгэл санаачлага дээр тулгуурласан хөдөлгөөн амьдралаас байнга урган гарч, тавьсан зорилт, тулгарсан асуудлаа амжилттай шийдвэрлэж чадсан эс бөгөөс хүч нь мөхөсдсөн нөхцөлд тарж үгүй болдог.
Тэгэхлээр иргэдийн үүсгэл санаачлагын хөдөлгөөнийг зөвхөн опиваа болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг шүүрэн авч үүсдэг, засаг захиргааны байгууллагын шийдвэрийг эсэргүүцсэн, төртэй сөргөлдсөн ажиллагаа хэмээн өрөөсгөл ойлгож хэрхэвч болохгүй юм. Төрийн анхаарлын гадна үлдсэн асуудлыг ирмдийн зүгээс анхааруулан, шийдвэрлэх ёстой гэсэн дохио “14, асуудлыг хамтран хэлэлцэж, шийдвэрлэх талаар иргэн, төр хоёр хамтран ажиллаж, харилцан бие биенээ дэмжих арга хэлбэр хэмээн ойлгох нь зүйтэй юм.
Иргэдийн үүсгэл санаачлагын хөдөлгөөн ямар онцлогтой вэ?
Зорилго нь тодорхой нэг асуудал дээр төвлөрдөг.
- Иргэдийн хөдөлгөөн нь улс төрийн нам, эвсэл холбоотой харьцуулахад тодорхой хэлбэр, загварт баригддаггүй, илүү хөдөлгөөнтэй, байнга шинээр гарч ирж, тарж үгүй болж байдаг үзэгдэл юм.
- Улс төрийн нам, эвсэл холбоо зэрэг зуучлагч институцийг алгасан, тэднээр дамжуулахгүйгээр шийдвэр гаргах эрх бүхий төлөвлөлт хариуцсан, зөвшөөрөл олгодог байгууллагатай шууд харьцан, тэдгээрт шахалт үзүүлдэг.
- Ингэхдээ тэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашигладаг.
- Түүнд хэн ч нэгдэж болдог нээлттэй чанар, үндсэндээ ямар ч асуудлыг барьж авч ажиллах чадвараараа олныг татаж чаддаг.
- Богино хугацаанд өргөн олон дэмжигчтэй болж чаддаг.
- Эгнээнд нь нэгдсэн гишүүдийн, идэвхийн түвшингээрээ иргэдийн хөдөлгөөн улс төрийн намтай харьцуулахад хавьгүй өндөр байдаг. Тухайлбал, ХБНГУ-ын жишээнээс үзэхэд тэдний улс төрийн намуудын 4-5 гишүүн тутмын 1 нь л идэвхитэй, бусад нь зөвхөн бүртгэл төдий “амьгүй гишүүд” байдагбол иргэдийн хөдөлгөөний үйл ажиллагааны үр дүн, амжилт хүн бүрийн оролцооноос хамаардаг тул идэвхийн ерөнхий түвшин нь өндөр байдаг.[1]
Иргэдийн хөдөлгөөн үйл ажиллагааны ямар хэлбэрийг ашигладаг вэ?
Зөөлөн хэлбэр: захидал бичих, өргөдөл гаргах, өргөх бичиг барих, энгэрийн тэмдэг хэрэглэх, өдөрлөг, үдэшлэг хийх, ухуулах хуудас, мэдээллийн самбар, илтгэл, нээлттэй мэтгэлцээн, зурагт хуудас, уралдаан, төрийн ордонд чимээгүй цуваа зохион байгуулах, гарын үсэг цуглуулах, маргаантай асуудлаар мэргэжлийн хүнийг оролцуулсан уулзалт зохион байгуулах, явуулын үзэсгэлэн
Аядуу хэлбэр: судалгааны ажлын тайланг олон нийтэд танилцуулах, сонин хэвлэл, радио телевизид ярилцлага өгөх, хүндрэл бэрхшээл гарсан голомт руу сэтгүүлчдийн аялал зохион байгуулах, тахилга, мөргөлийн аялал хийх, алдар цуутныг татан оролцуулах, шүүхэд хандах, олныг хамарсан эсэргүүцлийн цуглаан хийх, жагсаал, чимээгүй марш, хүн-гинж зохион байгуулах
Хурц хэлбэр: замын хөдөлгөөнийг хаах, өлсгөлөн зарлах, захиргааны байгууллагын үүдэнд саад бий болгох, байшин барилга эзлэх г.м.
Ардчиллын замаар олон жил хөгжиж буй улс орны иргэдийн хөдөлгөөнд зөөлнөөс эхлээд замын хөдөлгөөнийг хаах хүртэл үил ажиллагааны хурц ширүүн хэлбэрийн аль аль нь түгээмэл ашиглагддаг.
Иргэдийн үүсгэл санаачлагын хөдөлгөөн нийгэмд нмар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Иргэдийн хөдөлгөөн нь дараахь үүрэг гүйцэтгэдэг учраас ардчилсан зарчмыг бэхжүүлэх, нийгмийг урагшлуулан хөгжүүлэхэд онцгой чухал байр суурь эзэлдэг:
- Иргэдийн хөдөлгөөн нь улс төрийн нам, сонирхлын бүлгийн анхаарлын гадна үлдсэн асуудлыг тодорхойлон хөндөж чаддаг.
- Төрийн зүгээс шийдвэрлэхгүй байгаа асуудалд олон нийт болон төрийн анхаарлыг хандуулдаг
- Иргэдийн хувьд ардчиллын жинхэнэ сургууль болж, улс төрийн мэдлэг, туршлага олох талбар болдог.
- Хамтын ажиллагааны давуу тал, хүчийг мэдрүүлснээр нийгэмд хамтач үзэл санааг төлөвшүүлэхэд түлхэц үзүүлдэг.
Иргэдийн үүсгэл санаачлагын хөдөлгөөн анх үүсэх гол түлхэцийг Өрнөд Европын орнуудын хувьд техник, эдийн засгийн өсөлтийг хэт баримжаалсан хөгжлийн бодлого өгчээ. Өрнөд Европын орнуудад 1960-аад оны сүүл, 70-аад онд байгаль орчныг хамгаалах хөдөлгөөнүүд үүсэн гарч идэвхитэй үйл ажиллагаа өрнүүлэн зарим нь 80-аад онд Ногооны нам болон төлөвшин хөгжиж ирсэн түүхтэй. Хамгийн анхны ийм нам ХБНГУ-д үүссэн байна. Уг хөдөлгөөнийг анх үүсэн хөгжихөд АНУ-ын жишээ ихээхэн нөлөөтэй байжээ.
Иргэдийн үүсгэл санаачлагын хөдөлгөөн ямар үе шаттаЙгаар өрнөдөг болохыг дараахь жишээг ашиглан бүдүүвч дээр толилуулав.
Иргэдийн үүсгэл санаачлага ардчиллын шалгуур үзуүлэлтүүдийн нэг болох нь
Аливаа улс оронд иргэдийн идэвхи санаачлага, хөдөлгөөн нийгмийн тогтвортой үзэгдэл болж чадсан эсэхийг тухайн улс ардчилсан уу эс бөгөөс авторитар дэглэм бүхий орон уу гэдгийг илтгэх шалгуур үзүүлэлтийн нэг гэж ойлгож болох талтай. Ер нь ардчилсан тогтолцоог иргэдийн идэвхи санаачлага, оролцоогүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.
Нийгмийн аливаа асуудлыг тодруулахад хамрах хүрээг нь тодорхой тогтоох, системийн доторх уялдаа холбоог нягтлах, харьцуулалт, зэрэгцүүлэлт хийх нь чухал байдаг. Тэгэхлээр иргэдийн үүсгэл санаачлага, оролцооны асуудлыг бид ямар хүрээнд, ардчиллын ямар загварын хүрээнд авч үзэх ёстойгоо годруулах нь зүйтэй юм. Энэ дашрамд ардчиллын хэм хэмжээний үндсэн гурван буюу либерал, бүгд найрамдах болон зөвшилцлийн загвар байдаг болохыг тэмдэглэе. Эдгээрээс сүүлийн хоёр нь хоорондоо нэлээд ойролцоо бөгөөд эртний Герег болон Руссогийн ардчиллын онол, практикт тулгуурладаг. Эл хоёр загварт олон нийтийн дунд өрнөх өргөн хэлэлцүүлгийн явцад тодордог рационал үндэслэлүүдийг итгүүлэн үнэмшүүлэх чадвар сайтайд тооцон, харилцан санал солилцох ардчилсан үйл явцад иргэд нийтлэг хэм хэмжээ, зорилтуудыг зөвшилцөх замаар харилцан тохиролцоонд хүрч чаддаг хэмээн үздэг. Энэ хоёр загварыг суурь ардчиллын шинжийг илүү агуулсан боловч амьдралд хэрэгжих магадлал багатайд тооцдог. Эдгээртэй харьцуулахад либерал ардчиллын загвар нь илүү бодитой бөгөөд элитийг баримжаалсан шинжтэй. Энд хувь хүний хамгаалал, түүний эдийн засгийн субъект болохынхоо хувьд илэрхийлдэг хувийн ашиг сонирхолыг чухалчлан үздэг. Энэ . ашиг сонирхол нь нийтлэг зорилтуудыг хэрэгжүулэхэд чиглэсэн хамтын ажиллагаанаас илүү чухал байдаг. Энэ үндсэн дээр пиберал ардчиллын загварт иргэдийн оролцоог улс төрийн хүрээгээр хязгаарлаж, нийгмийн зөрчлийг төлөөлөл болон оролцооны институтжсэн бусад хэлбэрээр зохицуулахыг чухалчилдаг. Эл загварт ардчиллыг засаглалаас гадна . Амьдралын нэг хэлбэр гэж үзэлгүй, харин илүү арга зүйн талаас нь, зах зээлийн харилцаатай адилтгавал хоорондоо уралдаж буй элитүүдын (намуудын) дунд өрнөдөг өрсөлдөөн гэж оилгодог. Иргэдийн улс төрийн оролцоо ардчиллын энэ загварын хүрээнд үндсэндээ эрх баригч аль нэг хүчин буюу тэдний мөрийн хөтөлбөрийн сонголтоор хязгаарлагддаг.
Ардчилал олон хэлбэрээр хөгждөг. Улс төрийн шинжлэх ухаанд түүнийг янз бүрийн үүднээс дараахь хэлбэрээр ангилан үздэг:
- нийгмийг хөгжүүлэх үзэл баримтлалынх нь үүднээс:
- адилсалд тулгуурласан; тоталитар нэгдмэл; олон ургальч иргэдийн оролцооны хэв маягийн үүднээс: шууд; хамтын шийдлийн;төлөөллийн
- иргэдийн оролцооны түвшин болон цар хүрээгээр нь: хүчтэй, өөрөөр хэлбэл нийгмийн аль болох олон хүрээг хамарсан; сул буюу зөвхөн улс төрийн хүрээг хамарсан
- улс төрийн шийдвэр гаргах загварынх нь хувьд: олонхийн; зөвшилцлийн
- улс төрийн арга барилынх нь үүднээс: өрсөлдөөний; санал нэгдэх; хувь тэнцүүлэх
Ардчиллын дээр дурдсан олон загвар, хэлбэр нь бодит амьдрал дээр цэврээрээ оршин байдаггүй, ямар нэгэн байдлаар хоорондоо хоршин нарийн уялдаа холбоо бүхий цогцыг бүрдүүлдэг. Эдгээр нь ямар байдлаар хоорондоо хоршиж болохыг тодруулъя. Тухайлбал ардчиллын шууд хэлбэр нь ихэвчлэн мөн хүчтэй нь байдаг бөгөөд засаглал, амьдралын арга хэлбэрийн аль аль нь болдог. Либерал буюу олон ургальч загвар нь ихэвчлэн төлөөллийн ардчиллын шинжийг өөртөө агуулдаг.
Өрнөд Европ, Умард Америк, Шинэ Зеланд, Япон зэрэг өндөр хөгжсөн орнууд ардчиллын чухам энэ хувилбараар замнаж байгаа билээ. Либерал ардчилал нь эртний Афинд хэрэгжүүлж байсан шууд ардчилалаас дараахь хоёр чанараараа ялгардаг. Нэгдүгээрт, эртний афинчууд шиг 40.000 хүн жилдээ 40 орчим удаа цуглараад үндсэн асуудлаа шийдвэрлэх замаар бус харин өөрсдийг нь төлөөлөн шийдвэр гаргадаг улстөрчдийг сонгодог. Өөрөөр хэлбэл төлөөллийн засаглал юм. Хоёрдугаарт, гол онцлог нь засаглалын хуваарилалт юм. Либерал ардчилсан бүх улс оронд энэ хоёр зарчмыг мөрдлөг болгодог. Гэхдээ улс орнууд энэ хоёрт харилцан адилгүй ач холбогдол өгдөг. АНУ-д засаглалын хуваарилалтыг онцолж үздэг бол Их Бртанид либерал ардчиллын төлөөллийн зарчмыг илүү чухалчилдаг.
Ардчиллын олон загвар, хэлбэрээс манай улсын хувьд хэрэгжих магадлал хамгийн ихтэй нь чухам аль нь вэ гэсэн асуулт зайлшгүй гарна. Манай улс либерал ардчиллын замаар хэтдээ хөгжих болно гэсэн байр суурьтай эрдэмтэн судлаач цөөнгүй байдаг. Либерал ардчиллын дээр дурдсан хоёр үндсэн зарчмыг манай улс сонгож аваад арав гаруй жил болсон ч энэ замаар олон зуун жилийн турш хөгжиж буй улс орнуудтай харьцуулахад тэдгээрийн жинхэнэ утга учир нь бодит биеллээ олоогүй байгаагаас гадна тодорхойлогч бусад шинж чанар ньтөлөвшин тогтоогүй байгаа билээ. Либерал ардчилал ямар шинж чанары зайлшгүй агуулсан байх ёстойг тодруулбал[1]
- Сонгох эрхийн хувьд: эрх баригчдын үйл ажиллагааг лжиглах, хянах, шаардлагатай тохиолдолд нөлөөлөл үзүүлэх хэмжээнд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн аль нэг улс төрийн хүчин буюу тэдний мөрийн хөтөлбөр сонгосноор хязгаарлагдахгүй юм.
- Үзэл бодлын эрх чөлөөний хувьд: үзэл бодлын эрх чөлөөг нийгмийн оршин тогтнох суурь үнэлэмж хэмээн үзнэ, түүнийг хамгаалах механизм хүчтэй хөгжсөн
- Эвсэн нэгдэх эрх чөлөөний хувьд: өөрсдийн эрх ашиг, сонирхлоо хамгаалах үүднээс эвсэн нэгдэх эрх чөлөө нь төрийн зүгээс хөхиүлэн дэмжигддэг, төртэй харилцах сувгийг хуульчлан мөрдөнө.
- Иргэний нийгмийн төлөвшлийн хувьд: төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг төрийн зүгээс хөхиүлэн домжиж, тэдгээрийн шаардлагыг хүлээн авах төрийн суваг үйлчилнэ.
- Улс төрийн соёлын хувьд: өөрсдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалах сэтгэлгээ олонхид байна. Иргэний соёл нь “захирагдах – идэвхитэй” хэв маягаар тодорхойлогдоно.
Дээрх шалгууруудаас тухайлбал, сонгох эрхийн бодит хэрэгжилтийг авч үзвэл иргэдийн идэвхи санаачлага, туршлага дутмаг байгаа нь манай иргэний нийгмийн бүтцүүдийн үйл ажиллагааны практик дээр тод илэрдэг. Сонгосон эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрийг хянан тодорхой дүгнэлт өгөх, хариуцлага тооцох, шаардлага тавих, бодлого боловсруулагчдад нөлөөлөх арга хэлбэр, боломжийг манай иргэд, төрийн бус байгууллагууд хангалттай ашиглаж чадахгүй байгаа юм. Түүнчлэн иргэний нийгмийн төлөвшлийн асуудлыг авч үзвэл ихэвчлэн янз бүрийн чиглэлийн сургапт, семинар явуулдаг, хурал зохион байгуулдаг, гадны дэмжлэг, санхүүжилт, хөрөнгө мөнгөн дээр түшиглэн оновчтой, оновчгүй элдэв төсөл хэрэгжүүлдэг төрийн бус байгууллагууд манай иргэний нийгмийн өнөөгийн байдлыг тодорхойлж байна гэж хэлэхэд хэлсдэхгүй юм. Манай ихэнх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа нь тэр бүр жирийн иргэддээ хүрч чадахгүй, байнга л сургалт, хурал, чуулганд оролцож байдаг нэг л хэсэг хүмүүсийг хамруулдаг учраас иргэний нийгмийн хөгжил одоогоор үндсэндээ нийгмийн элит хэсгээр хязгаарлагдаж байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байгаа юм.
Манай улс нэгэнт либерал ардчиллын замаар хөгжих магадлал өндөр учир уг загварын хүрээнд голлох үүрэг хүлээдэг нийгмийн эпит хэсгийн ухамсар, төлөв байдлыг тусгайлан авч үзэх нь зүйтэй юм. Австри улсад төрж АНУ-д бүтээн туурвиж байсан эдийн засагч Й.Шумпетер (1883-1965) нийгмийн элит хэсэг хууль дүрмийг зайлшгүй тогтоодог гэдгийг хүлээн зөвшөөрдөг байв. Энэхүү хууль дүрэм нь гэхдээ ардчилалд харшлахгүй, ардчиллыг хоорондоо өрсөлдөж буй элитийн тогтолцоо гэж тодорхойлсонд түүний онолын хөгжилд оруулсан хувь нэмэр оршиж байгаа юм. Түүний ойлголтоор ардчилсан нийгэмд сонгогч тодорхой асуудлаар шийдвэр гаргах үүрэг хүлээдэггүй. Сонгогчийн үүрэг зөвхөн өрсөлдөгч талуудын санал болгож буй бодлого, улстөрийн лидерүүдын олонлогоос өөрийн сонголтоо хийхэд оршино хэмээн тэрээр үзэж байв. Жирийн иргэн хүн улс төрийн тавцан дээр гарангуут хүүхэд шиг авирлаж эхэлдэг хэмээн үзэж Шумпетер сонгогчийн улс төрийн чадавхийг ийнхүү доогуур үнэлж байв.
Нийгмийг тэргүүлэх ёстой элит хэсгийн оролцоо, идэвхи санаачлага ямар түвшинд байна вэ? Ийм нөхцөлд иргэдийн диилэнх хэсгийн хувьд ямар дүгнэлт хийж болох билээ? Нийт нийгмийн ухамсар, оюун санаанд өөрчлөлт гартал ихээхэн урт удаан хугацаа шаардлагатай болох ньтодорхой. Үүнийгхуучин социалист системд хамаарч байсан, одоо шилжилтийн үеэ туулж буй улс орнуудын жишээ ч нотолж байна. Энэ асуудлыг тухайлбал, Оросын эрдэмтэд ч ихээхэн анхааран судалж байна. Тухайлбал оросын нэгэн судлаач нийтлэлдээ манай нөхцөл байдалтай уялдуулан эргэцүүлэн бодож үзүүштэй оонирхолтой дүгнэлт хийжээ. Тэрээр: “… Оросын элит идэвхгүй. Гэрээр ухаалаг зорилтуудыг шийдвэрлэх үүднээс нийгмийг зохион байгуулахын оронд лоббидох, эрх баригчдаас хэрэгцээт бүхнээ нэхэж шаардахыг урьтал болгодог. …Жишээлбэл петербургийн хэсэг эрдэмтний нийгмийн элит хэсгийн дунд оросын эдийн засгийн хямралын учир шалтгааныг юу гэж үзэж буйг тандахад, судалгаанд хамрагдагсдын 2/3 нь хариуцлагыг өөрөөсөө бусдад (эрх баригчид, хувь тавилан г.м.) тохож байхад дөнгөж 1/4 нь л өөрсдөө буруутай хэмээн тайлбарлажээ. Оросын нийгмийн элит хэсгийн дунд хүртэл өөрсдийгөө эрх баригчдаас зааглан, түүнд бүх болохгүй бүтэхгүй зүйлийн хариуцлагыг хүлээлгэн, өөртөө харин үйл ажиллагааных нь ололттой талыг нь нялзаах хандлага хүчтэй илэрч байна. Энэ нь иргэний нийгэм төлөвшөөгүйн тод илрэл юм. Иргэний үүсгэл санаачилга манайд байхгүй байгаа нь тохиолдлын чанартай зүйл биш юм. Түүнийг гаргах хүн нь байхгүй юм чинь…”[2] хэмээн өгүүлжээ. Гэтэл Орос оронд иргэний нийгмийгхөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байгаа бөгөөд Өрнөдийн орнуудын зүгээс ч мөн сүүлийн жилүүдэд янз бүрийн шугамаар энэ чиглэлд маш их хөрөнгө оруулалт хийж байгаа билээ.
Иргэний нийгэм буюу төрийн бус байгууллагуудын хөгжлийн хувьд манай улс шилжилтийн үеэ туулж буй улс орноос дутахааргүй, зарим талаараа илүү ч байгаа гэж дүгнэх хүн магад гарна. Учир нь үнэхээр ч сүүлийл жилүүдэд өнгөцхөн харахад энэ салбар манайд ихээхэн эрчимтэй хөгжиж байгаа дүр зураг тодорно. Нийгмийн хуучин тогтолцоо нуран унаж ардчиллын салхи үлээж эхэлсэн эхний үед өөдрөг үзэл, урам зориг, сэтгэл хөдлөл, шинэ хөдөлгөөн, эвсэл холбоо байгуулах хүчтэй давалгаанд автагдсан иргэд эвлэлдэн нэгдэж олон тооны төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсныг бид мэднэ. Үүнийг манай орны иргэдийн улс төрийн ухамсар, идэвхи санаачлага, оролцоо дээшилж нийтийг хамарсан үзэгдэл болсон хэмээн шууд ойлгож болохгүй нь тодорхой. Зарим тоо баримтыг иш татвал манай улсад (2002 оны 7-р сарын байдлаар) 2700 гаруй төрийн бус байгууллага Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэлтэй байв. Гэхдээ гагцхүү тоон үзүүлэлтээр бодит байдлыг дүгнэх боломжгүй болохыг бид либерал ардчиллын шалгууруудын тухай авч үзэхдээ дээр дурдсан билээ. Түүнээс гадна мөн уг тоон үзуүлэлтийн цаана албан ёсоор бүртгүүлсэн боловч тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй олон байгууллага нуугдаж байгааг анхаарах ёстой юм. Энэ талаар манайд хийсэн нарийн судалгаа байхгүй боловч оросын судлаачид тэдний ашгийн төлөө бус, албэн ёсны бүртгэлтэй нийт байгууллагын 30-аад хувь нь л амьд, бодит ажиллагаатай байдаг хэмээн тооцоолжээ.
Иргэний нийгмийг бүрдүүлэгч чухал хүчин зүйлийн нэг болох иргэдийн үүсгэл санаачлагын түвшин доогуур байх нь нийгмийг ардчилах үйл явцад дараахь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм:
- Либерал ардчилсан тогтолцооны оршин тогтнох зайлшгүй нөхцөлийн нэг болох иргэдийн хувийн ашиг сонирхол, амьдралын хүрээний баталгаажилт алдаг-дана. Өөрөөр хэлбэл, уг хүрээг төрийн халдлагаас хамгаалах асуудал доголдоно.
- Иргэдийн зүгээс төрд тавих хяналт суларна. Ингэснээр хариуцлагад татах механизм ажиллахгүй болно гэсэн үг юм.
- Иргэдийг ардчилсан оролцооны чиглэлээр нийгэмшүүлэн шийдвэр гаргах түвшинд ардчилсан элитийн төлөөлөгч-дийг татан оролцуулахад хүндрэлтэй болно. Ингэснээр ардчилал тогтвортой хөгжиж чадахгүй болно.
Зарим тоо баримтыг иш татвал
Дэлхийн улс орнууд иргэдийнхээ үүсгэл санаачлага, нийгмийн амьдрал дахь оролцоог дэмжих талаар ихээхэн анхаарал хандуулдаг. 2001 оныг НҮБ-аас “сайн дурынхны” жил болгон зарласныг бид санаж байгаа. Үүнтэй холбогдуулан 123 улс үндэстэн хамтарсан мэдэгдэлдээ иргэдийн үүсгэл санаачлага дээр тулгуурласан үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлжээ. Ингэснээр сайн дурын үйл ажиллагааны үнэлэмж дэлхий даяар дээшилж олон мянган хүн түүнд үндэснийхээ төдийгүй олон улсын хүрээнд шинээр элсэн орсон юм. НҮБ-аас сайн дурынхны чролцоог дээшлүүлэх; сайн дурынхны ажилд дэмжлэг үзүүлэх; үндэсний болон олон улсын сүлжээг өргөжүүлэх; тэдний нийюмд оруулж буй чухал хувь нэмрийг зохих ёсоор үнэлэх асуудлыг нийтлэг зорилт болгон дэвшүүлсэн байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн өндөр хөгжилтэй улс орны иргэдийн сайн дурын үндсэн дээр бий болсон эвлэл холбоо, хөдөлгөөний хувьд сонирхол татахуйц өөрчлөлт гарч байна. Тухайлбал, Өрнөд Европт он удаан жилийн түүхтэй томоохон эвсэл холбоо, улс төрийн нам, үйлдвэрчний байгууллагуудын гишүүдийн тоо сүүлийн жилүүдэд цөөрч байгаа боловч иргэдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн нийт байгууллага, тэдний гишүүдийн тоо нэмэгдсээр байна. Гэхдээ уг салбар үндсэндээ зогсонги байдалд орсон хэмээн судлаачид үзэжбайна. Иргэдийн үүсгэл санаачлага дээр тулгуурласан нэгдэл, хөдөлгөөн, үйл ажиллагааны хэлбэр өсөх хандлагатай байгаа юм.
Европын улс орнуудын иргэдийн идэвхи санаачлага харилцан адилгүй байгааг доорхи хүснэгт тодруулж байна. Тухайлбал, Орос улсад насанд хүрсэн иргэдийнх нь дөнгөж 8% нь сайн дурын үндсэн дээр сонгуульт ажил хийдэг бол Голландад энэ үзүүлэлт 50%, Шведэд бүр 56% байна. Ийнхүү Европын улс орнуудын дундаж үзүүлэлт болох 28%-иас дээш, доош хэлбэлзэх тохиолдол нэлээд ажиглагдаж байна.
Хүснэгт 1
Европын улс орнуудын иргэдийн сайн дурын байгууллагад гишүүнээр хамрагдсан, сонгуульт үүрэг хүлээсэн байдал, 1999-2000 оны байдал хувиар
Улс | Доод тал нь нэг сайн дурын байгууллагад гишуүнчлэлтэй | Доод тал нь нэг байгууллагад сонгуульт үүрэг хүлээдэг |
Герман (Өрнөд) | 50,9 | 22,0 |
Герман (Дорнод) | 42,0 | 16,4 |
Франц | 39,7 | 27,1 |
Их Британи | 33,6 | 42,3 |
Австри | 66,8 | 30,4 |
Итали | 42,1 | 26,1 |
Испани | 30,9 | 17,6 |
Португал | 27,6 | 16,4 |
Голланд | 92,4 | 49,2 |
Белги | 65,2 | 35,4 |
Дани | 84,4 | 37,2 |
Швед | 95,7 | 56,1 |
Финланд | 80,1 | 38,0 |
Исланд | 93,1 | 32,6 |
Умард Ирланд | 46,4 | 21,1 |
Ирланд | 57,1 | 32,6 |
Эстони | 33,5 | 18,0 |
Латви | 31,4 | 22,4 |
Литва | 18,6 | 15,8 |
Польш | 25,0 | 13,9 |
Чех | 60,2 | 33,2 |
Словак | 65,0 | 51,4 |
Унгар | 30,8 | 15,4 |
Румын | 21,1 | 15,7 |
Болгар | 22,9 | 18,8 |
Хорват | 43,1 | 23,6 |
Грек | 56,4 | 39,8 |
Орос | 31,5 | 7,8 |
Мальта | 42,2 | 28,6 |
Люксембург | 58,2 | 30,2 |
Словен | 51,7 | 28,5 |
Украин | 34,5 | 13,0 |
Белорус | 45,8 | 18,8 |
Европын Холбооны гишүүн улс орны дундаж | 57,0 | 31,6 |
Төв ба ЗүүнЕвроп | 36,8 | 21,2 |
Нийт дундаж | 50,6 | 28,0 |
Эх сурвалж: Europaeisches Wertesurvey 1999-2000
Хүснэгтээс үзэхэд судалгаанд хамрагдсан Өрнөд Европын улс орнуудын насанд хүрсэн иргэдийн дунджаар 28 хувь нь сайн дурын үндсэн дээр идэвхтэй байсан бөгөөд тэдгээрээс хоёр, хүн тутмын нэг нь доод тал нь нэг байгууллагын гишүүнчлэлтэй байсныг European Value Survey судалгаагаар тогтоогджээ.
Энэхүү үнэлэмжийн судалгаанаас гадна 1995 онд хийсэн нарийвчилсан “Eurovol” судалгаанаас иргэний идэвхи санаачлага гаргадаг гэж өөрийгөө мэдүүлсэн нийт иргэдийн 2/3 нь чиглэлийн ажилд дунджаар сард доод тал нь нэг удаа оролцдог, сард 5-10 цаг зарцуулдаг болох нь тодорхой болжээ.
Европын Холбооны гишүүн улсуудын дундаж үзүүлэлт Төв болон Дорнод Европын шилжилтийн улс орнуудын дунджаас өндөр байсныг мөн тэмдэглэх нь зүйтэй.
Эдгээр улс оронд иргэдийн идэвхи санаачлага нийгмийн дараахь салбарыг хамарч байна:
- Биеиин тамир, амралт чөлөөт цаг (судалгаанд хамрагдсан и|м гдийн 28% нь өнгөрсөн жилд угсалбарт идэвхтэй байсан гэж мэдүүлжээ)
- Нийгмийн үйлчилгээ 17%
- Хүүхдийн цэцэрлэг, хүүхэд асран саатуулах 13%
- Амьдарч буй орчинтой хамаатай ажил13%
- Шашны чиглэл 13%
- Эрүүл мэнд 8%
- Соёл, урлаг 7%
- Тодорхой асуудлыг шийдвэрлэх, иргэдийн үүсгэл санаачлага 7%
Судалгаанаас дээрх улсын иргэд биеийн Тамир, чөлөөт цаг, соёл урлагийн салбарт илүү идэвхтэй баидаг нь тодорхой байна.
Манай улсын иргэдийн нийгмийн амьдралд оролцох идэвхи санаачлага ямар түвшинд байгааг тодруулах үүднээс 2002 онд Улс Төрийн Боловсролын Академиас “Ардчиллын үйл явц болон түүний үнэлэмжийн өөрчлөлт” сэдвээр явуулсан судалгааны дүнгээс иш татъя. Уг түүвэр судалгаанд Улаанбаатар, Дархан, Төв, Өвөрхангай, Хөвсгөл, Ховд, Дорнод, Дундговь аймагт оршин суудаг нийт 1152 иргэн хамрагдсан байна.
Цаашид анхаарах зарим асуудал
Ардчиллын он удаан жилийн уламжлалтай орнуудын туршлагаас харахад тэнд иргэдийнхээ чадавхийг нийгмийн тусын тулд ашиглах үүднээс иргэдийн үүсгэл санаачлагыг хөхиүлэн дэмжихэд ихээхэн анхаарч, тодорхой арга хэмжээ авдаг. Тухайлбал, ХБНГУ-ын эрх баригчид 1998 оноос иргэдийг “идэвхижүүлдэг”, тэдэнд “боломжийг нь бүрдүүлдэг” төрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж байна. Германы Бундестаг 2000 оны эхээр иргэдийн сайн дурын үйл ажиллагааны хэтийн төлөвийг судлах ажлын хэсэг байгуулан ажилласан юм. Уг ажлын хэсэг иргэдийн сайн дурын, ашгийн төлөө бус үйл ажиллагааны өнөөгийн байдлыг судлан, түүнийг дэмжих стратегийг боловсруулах үүрэгтэйгээр ажилласан бөгөөд 2002 оны хавар тайлангаа нийтэд танилцуулжээ.
АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннедигийн илэрхийлж байсан “Та нарын төлөө улс юу хийж чадах вэ гэж асуулгүй харин та бүхэн улс орныхоо төлөө юу хийж чадах вэ гэсэн асуултыг тавь” гэсэн санааг иргэдийн дийлэнх хэсэг амьдралынхаа гол зарчим болготол тодорхой цаг хугацаа шаардлагатайгаас гадна төрийн зүгээс тусгайлан бодлого явуулах хэрэгтэй байдаг. Иргэдийн үүсгэл санаачлагыг дэмжихэд чиглэсэн бодитой арга хэмжээ хэрэгжүүлж баймааж иргэний нийгмийн хөгжилд дорвитой өөрчлөлт орох юм. Зөвхөн хууль батлан гаргаснаар асуудлыг шийдвэрлэх боломжгүйг бусад улс орны түүхэн туршлага харуулж байна. “Төрийн бус байгууллагын тухай” хууль 1997 онд батлагдсаныг эс тооцвол энэ чиглэлээр хийж буй тодорхой алхам харагдахгүй байгаа юм.
[1] Handwoerterbuch des politiscen System der Bundesrepublik, Bonn 1997, 41-j
[2] Д.Ганбат “Ардчиллын онолын хэрэгжилт: загвар, шалгуурын зарим асуудал”. Диссертацийн ажил, 2002.
[3] Д Травин “В поисках гражданского общества. Когда власть можно передавать народу?”