Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > Кинофестивалиас төрсөн бодол !!!
Шинэ Толь Сэтгүүл

Кинофестивалиас төрсөн бодол !!!

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-25
Хуваалцах
10 min унших
Хуваалцах

Loading

Владислав Покорны

Шинэ толь №34, 2001

Түлхүүр үг: Коммунизм, Ардчилсан хүч, Уламжлал

“Нэг Ертөнц” нэрийн дор явагддаг Прагын кинофестивальд Монголын кино найруулагч Н.Уранчимэг хоёр уурхайчны гунигт хувь тавилангийн тухай өгүүлсэн “Амьдрах эрх ба гал манахын ухаан” хэмээн нэрлэсэн киногоороо оролцлоо. Коммунист тогтолцоо сүйрэн унаж,улсын уурхай ч дампуурчээ. Бүхий  л амьдралынхаа туршид улсын ажилд зүтгэсэн ажилчидад хэн ч хэрэггүй баярын бичиг, одон медиалаас өөр юу ч үлдсэнгүйгээр барахгүй тэдний цаашдын амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц хадгаламж, тэтгэвэр ч ноогдсонгүй. Ийнхүү төр засаг, бүх нийтийн сайхан амьдралын төлөө зүтгэж байсан иргэдээ хувь заяанд нь даатган хөсөр орхижээ. Үүнд хэн буруутай вэ? зөвлөлийн коммунист эзэнт гүрэнд амьдарч байсан бид бие биенийхээ талаар маш бага зүйлийг мэддэг байлаа. Ялангуяа,дээвэр нэгт ахан дүүсийнхээ амьдралыг ч сонирхдоггүй байж дээ. Бид зөвхөн намын заавраар найрамдсан ахан дүүс байжээ. Мэдээжийн хэрэг Төв болон Зүүн Европчууд бид Монголчууд болон хойд солонгосчуудтай нөхөрлөхөөсөө илүү Баруунтай холбоотой байхыг илүүд үзэж байсан. Бид коммунист дарангуйллын муу муухай, худал хуурмагийг мэддэг байсан учир Монголын байдал биднийхээс дор байгаа гэдгийг төсөөлдөг байсан л даа.

Монголын коммунизмын 68 жилийн үйл ажиллагааны үр дүн Монголын ард түмний сэтгэл зүрх, хүний мөс чанарыг бүрэн өөрчилжээ. Монголын хахир хатуу газар нутаг дээр амьдарч ирсэн ард түмнүүд хоёр мянга гаруй жилийн туршид аугаа их төр улсыг байгуулж , гайхамшигтай соёлын өвийг бүтээх монголын түүхийн янз бүрийн  үеүдэд христийн , лалын болон дэлхийн бусад шашин зэрэгцэн оршиж иржээ.

У.Черчилийн хэлсэнчлэн “Барууны том хотуудын шаарнууд “бэлтгэж, Германы жанжин штабын мөнгөөр хийсэн Октябрийн эргэлт нь сүүлд монголчуудын хувь заяанд гүн гүнзгий нөлөөлсөн билээ.

Энэ хувьсгалыг Монголд экспортлохдоо эхлээд Ульянов-Ленин,Бронштейн-Троцкий дараа нь Жугашвили-Сталин нар монголчуудын сайн сайхны төлөө төдий л санаа тавиагүй нь ойлгомжтой . Большевикуудын философи бол пролетари нарт эх орон үгүй тул гинжнээсээ өөр алдах юм үгүй гэсэн К.Марксын санаа юм. Марксын тухай аугаа их канцлер О.Бисмарк “ энэ нягтлан бодогчийн гайг дэлхийн ертөнц ч амсана даа” гэж хэлж байсан нь ортой байжээ. Оросын большевикууд өөрийнхөө ард түмэнд эхэлсэн нийгмийн аз сорьсон туршилтаа монголд  үргэлжлүүлсэн юм. Тухан үед  большевизуудын үйлдэлд эгдүүцсэн Оросын нэрт физиологич, Нобелийн шагналт И.П.Павлов энэ талаар “ Би энэ туршилтуудад туулай хэрэглэхдээ ч харамсах байсан” гэж бичжээ. Харин И.Сталины хэлснээр бол большевикууд өвөрмөц хэв магийн хүмүүс юм.  Түүхч, зохиолч Д.С.Меревковский Тэд (большевикууд) алуурчид дээрэмчид гэдэг нь тийм ч аймаар биш , харин тэд өөр ертөнцийн биетүүд гэдэг нь аймшигтай” хэмээн голыг нь олж хэлжээ. Үнэхээр большевикууд өөрсдийн утопи санаандаа хөтлөгдөн гэрэлт ирээдүйг бүтээж байхдаа замдаа бүртэлзсэн сөргөлдөгч болгоныг нухчин дарж байсан билээ.

Уламжлалт нийгэмд ялах боломж тун бага гэдгээ муугүй ойлгосон большевикүүд (Герман,1919 онд Унгарт эргэлт хийх гэсэн бүтэлгүй оролдлогууд), засгийн эрхийг гартаа авмагцаа үүнд нь дурамжхан хандсан, хүлээн зөвшөөрөөгүй бүхнийг хүйс тэмтрэн ,эрч хүчээ авч эхлэв. Тэгээд тэд бараг үргэлж энэ л замаараа урагшилсан гэж хэлж болно.  монголд лгэхэд язгууртан ,лам хуваргуудыг алж устган, сүм хийдийг тонон, галдан шатааж, хөдөлмөрч ,зүтгэлтэй учраас илүү чинээлэг малчдыг шууд л дээрэмджээ. Энэ бүхний эцэст ямарч ард түмний соёлын үнэт зүйл болох бичиг үсгийг нь үгүй болголоо. Ингэснээр монголчууд дөнгөж зэрлэг бүдүүлэг байдал, агуйн оромжноос гарсан мэт бүх зүйлийг шинээр эхлэх хэрэгтэй болсон. Дэлхийн ард түмнүүдийн  дийлэнх нь бичиг, соёлын өв уламжлалгүй байхад, соёлын баялаг өв уламжлалтай атлаа түүнийгээ большевикуудаар сүйтгүүлсэн нь монголчуудын нэн шинэ түүхийн нэгэн эмгэнэл гэлтэй.

Тийм ч хурдан бүх юм алга болчихооргүйгээр удаан хугацаанд коммунистууд монголчуудыг захирсан бөгөөд өөрсдийн туулсанаас өөр амьдралыг мэдэхгүй хүмүүсийн хэд хэдэн үе төрж,өссөн юм. Монголын эрх баиргчид улс ардын аж ахуйн хөгжлийн 5 жилийн төлөвлөгөөг батлахаас авахуулаад жирийн нэг үсчний газрын ажлын хуваарийг хүртэл бүх зүйлийг хянаж байлаа. Аливаад өөрөөр ханддаг,өөрөөр сэтгэдэг бүхнийг хайр найргүй дайрж байсныг академич Ринчен, яруу найрагч Чойном нарыг хэрхэн мөрдөн, хавчиж байснаас харж болно.

Коммунистуудын удирдуулж байсан золгүй улс орон болгонд зүсэн зүйлийн гэмт хэрэг, санаатай алдааны зэрэгцээ нийгмийн бүтцийг хүчээр хялбаршуулж байсан юм. Анги,давхарга ,язгуур угсаа, гэр бүл, садан төрлийн холбоо зэрэг нийгмийн нарийн түвэгтэй амьдралыг өөрт тааламжгүй бүхнийг устгах замаар хүчээр хялбарчилж, ийм л замаар ЗХУ болон бусад социалист гэгдэж байсан орнуудад хүмүүсийн шинэ төрөл болох – зөвлөлтийн ард түмнийг маш хэврэг үндэс болох ажилчин анги, хөдөлмөрийн тариачин (хоршоолсон ард), сэхээтний “ган бат” холбоонд  үндэслэн бий болов. Энэхүү зохиомол гурвал нь зөвхөн Зөвлөлт гүрний хаалттай хил хязгаарын дотор, бүхэлдээ хүчирхийлэл, албадлага, тэтгэлэг мөн нэг намын хэмжээлшгүй монополийн дор л оршин байж чадна гэдгийг түүх харуулсан.

Коммунизм нуран унасны дараа нийгмийн ихэнх хэсгийн дунд буй болсон яах учраа олохоо больсон, үгүйрэн хоосорсон зэрэг үзэгдэл нь чухамхүү намын хатуу хяналт , тэжээлгэн тэтгүүлэх сэтгэлгээтэй холбоотой юм. Органим хэдий чинээ нарийн түвэгтэй ,идэвхтэй байна, төдий чинээ  амьдралд дасан  зохицох чадвар нь сайн байдаг гэдгийг биологич, социологич, түүхчид андахгүй. Өөрийнхөө хүчинд найдаж сураагүй нийгмийн гишүүд, уур хилэн, гомдлоо ардчилагчдын эсрэг чиглүүлжээ. Монголд хйигдсэн ардчилсан шинэчлэлүүд хэрхэн төгссөн нь бусад посткоммунист улсуудынхтай ижил хандлагатай юм. ТТУН-ийн  орнууд, Румын, Болгарт ямар нэг хариуцлага хүлээлгүйгээр амьдарч сурсан хуучны амьдралын хэв маяг руугаа  улам бүр татагдсаар  байна. Энэ нь Фюрер бидний өмнөөс бодно! гэсэн утга нэг юм. Монголын нийгмийн, ялангуяа түүний сэхээтэн гэж нэрлэгддэг хэсгийн гол дутагдал нь тэд оюун сэтгэлгээний хувьд тун сул, хуучныг баримталдаг оршиж байгаа юм. Тэд тэрсүү үзлийн уламжлал  байхгүй, эрх баригчдыг эсэргүүцсэн үйл ажиллагааны  туршлагагүй, үндсэндээ ардчилсан бус, коммунистуудад аядуу ханддаг ажээ. Большевикууд тэднийг төрүүлж, хүмүүжүүлсэн агаад тэднийг дуулгавартай байж,тушаасан дүрд тоглож байхыг нь соргогоор ажиглаж байдаг. Харин тэдэнд тоглохыг тушаасан дүр нь намын мэргэн удирдлагын дор өөр бусдыг хүмүүжүүлж, ард түмнийг хөтлөгч оюунлаг элитийн дүр юм. Хэлмэгдүүлэлтийн айдас одоо хүртэл ихэнхи монголчуудын зүрх сэтгэлд гүн шингэжээ. Харин 2000 оны сонгуулиар МАХН ялсан нь одоо лнэг монголын ард түмээн хүн шиг амьдарч эхлэх нь гэсэн найдлагыг бүүдийлгэж байна. Монголын ардчилсан хүчнийхэн 1996-2000 онд ард түмнийг эрс шинэчлэл хийх нь зайлшгүй чухал гэдэгт итгүүлэн үнэмшүүлж, большевизмыг эсэргүүцэгчид болгож чадаагүй нь энэ найдварыг бүүдийлгэхэд бас нэмэр болжээ. Заримдаг, саармаг, хаггас хугас чанар нь орчин үеийн бараг бүх шинэ ардчиллыг гамшиг юм. Гэтэл үүн дээр нь дөрөөлж өөрсдийн хийрхсэн, бохир  хуурмаг яриагаараа шинэчлэлийг удаашруулах, болж өгвөл бүр зогсоох зорилготойгоор коммунистууд сонгуульд ялж тэд л  харин хожиж байна.

За ингээд хэн буруутай болов уу?

Баларч унасан амьдрал ахуйгаа өөд нь татах чадалгүй болсон, утопи үлгэрт маллуулсан ард түмэн үү? Тэдэнд шинэ амьдрал зохиох зориг, хүч, хүсэл байхгүй гэж үү? Ардчилсан, эрх зүйт нийгэм байгуулах тэвчээр хатуужил, тууштай чанар дутсан ардчилагчид уу?

ЗХУ-д эрх баригчид хэзээ ч өөрсдийн бурууг хүлээж байгаагүй. Харийн хүмүүс, тагнуул туршуулууд, еврэй нар, хорлон сүйтгэгчид, фашистууд, сионистууд, өвөл, хавар, зун, намар үргэлж гэм буруутан нь болж байсан. Монголчуудын хувьд буруутан нь хятадууд, өвөл зуд, зун ган, бүхнийг нураасан оросууд, тусламж дутуу өгдөг америкчууд, Олон Улсын Валютын Сан (ОУВС), ажиллах шаардлага байхгүй хөнгөн, тохь тухтай капитализмыг дор нь байгуулж орхиогүй ардчиллынхан буруутай юм шиг байгаа юм.

…Одоогийн Засгийн газарт сонгуулйн өмнөх амлалтаа биелүүлэхгүй байхад нь энэ өвлийн зуднаар хорогдсон мал, шүлхийний тахал харин их “тус болж” магадгүй. Учир нь эдгээр зовлон бэрхшээлийг тоочоод сууж байж болно шүү дээ.

Хуучин Чехословакт амьдрагсад бидэнд ч гэсэн Том ахынхаа дарамтанд амьдарч байсан, санахаас ичмээр, үндэстний шившиг болсон он жилүүд бий. Манайд коммунизм 41 жил бугласан юм. Чехословак улс Дэлхийн 2 дугаар дайнаас өмнө хүн ам нь чинээлэг амьдралтай, аж үйлдвэрийн хөгжингүй орон байсан билээ. Коммунизм бидэнд бүх зүйлийн хомсдлын зэрэгцээ өөрийн ард түмэн, тэдний эрх ашигт хүйтэн хөндий ханддаг бүдүүлэг хоцрогдсон удирдагчид, намын дарга нарыг бий болсон. Хушуу хүргэх, ажилдаа хайхрамжгүй хандах, хумслах, бэлэнчлэх сэтгэлгээ амьдралын хэм хэмжээ болж, дасал болсон мэдрэмж нь айдас хүйдэс болов. 1989 оны “аядуу хувьсгал”-аас хойш ардчилсан засаг, төр хуулийн хүрээнд коммунизмын үлдэгдэлтэй шийдвэртэй тэмцэл хийсэн. Польш, Унгар, Чехийн туршлага нь шинэчлэлийг шийдэмгий, эрс хийх хэрэгтэй гэдгийг харуулж байна. Зөвхөн ингэсэн тохиолдолд л коммунистууд эрх мэдлээ бүр мөсөн алдаж, нийгэм хэвийн ажиллаж, амьдарч эхэлдэг юм байна.

Харамсалтай нь “хэн буруутай вэ” гэсэн асуултанд нэг мөр өгөх хариулт байхгүй. Түүх, газар зүй, цаг агаар, коммунистууд, ардчилагчид, хувь тавилан, ард түмэн гэх мэт бүгд, бүх юм л буруутай ажгуу…

Харин одоохондоо хатагтай Уранчимэгийн кинондоо өгүүлсэн хоёр уурхайчны хүндхэн амьдралд аз тохиож, сайн сайхан амьдрана гэдэгт нь найдан, уг чадварлаг бүтээсэн киног үзсэн Чехийн олон үзэгчийн нэгэн адил би ч гэсэн тэдэнд аз жаргал, тайван амьдралыг хүсэн ерөөе!

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-12 2020-03-25
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?