О. Өнөрцэцэг
/МУБИС-ийн багш/
Шинэ толь №69, 2010
Түлхүүр үг : Хүний эрхийн үндэсний комисс, олон улсын гэрээ хэлэлцээр, бодит нөхцөл байдал, боловсрол олгох
Монгол улс нь НҮБ-ын гишүүн орны хувьд хүний эрхийн олон улсын 40 гаруй гэрээ конвенцид нэгдэн орсон буюу соёрхон баталсан билээ. Мөн тус улсын Засгийн газраас олон улсын гэрээний эрх зүйн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, НҮБ-ын Хүний эрхийн хороо болон бусад төрөлжсөн байгууллагуудад 10 гаруй удаа өөрийн орны тайланг хэлэлцүүлж, зохих санал зөвлөмжийг хүлээн авсан байна. Мөн УИХ-аас Монгол улсын «Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль»-ийг 2000 оны 12-р сарын 7-ны одөр баталж, хүний эрхийн үндэсний байгууллагуудын статусыг тдорхойлдог Парисын зарчмын дагуу бие даасан байгууллагыг байгуулсан, улмаар 2003 оны 10-р сарын 23-ны өдөр «Монгол улсад хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр» баталсан билээ. Ийнхүү Монгол улс нь хүний эрхийн үзэл баримтлал, олон улсын хэм хэмжээ, стандартыг үндэсний хууль эрх зүйн баримт бичгүүдэд тунхаглан мөн олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орох замаар баталгаажуулсан байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 26-р зүйлийн 26.1-д[1] “Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Наад зах нь анхан шатны болон ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байвал зохино. Анхан шатны боловсролыг заавал эзэмшүүлэх ёстой. Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн 28 дугаар зүйлд[2]:
Оролцогч улсууд хүүхдийн сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг тэгш боломжийн үндсэн дээр аажмаар хэрэгжүүлэхийн тулд дараах арга хэмжээ авна:
(а) бага боловсролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшүүлэх;
(б) дунд боловсролын олон хэлбэр, түүний дотор ерөнхий болон мэргэжлийн боловсролыгхүүхэд бүрт хүртээмжтэй болгох, хөгжүүлэх, шаардлагатай тохиолдолд санхүүгийн тусламж үзүүлэх буюу үнэ төлбөргүй боловсрол олгох;
(в) хүн бүр чадвартаа түшиглэн дээд боловсрол эзэмших бололцоог шаардлагатай бүх арга замаар хангах;
(г) боловсрол, мэргэжлийн бэлтгэл олгох талаарх мэдээллийг хүүхэд бүрт хүртээмжтэй болгох;
(д) хүүхдийн хичээлийн оролцоог тогтмолжуулах болон сургууль завсардалтын түвшинг бууруулах.
Мөн боловсролын салбарт холбогдох бусад олон хөтөлбөрүүд, үйл ажиллагааны төлөвлөгөөнд олонтаа тусгагдаж ирсэн. Тухайлбал, ЮНЕСКО-гийн «Боловсрол бүх нийтэд» (1990), «Боловсролын талаарх Дакарын тунхаглал» (2000) зэрэг баримт бичгүүдэд боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэх тодорхой зорилтууд тавигдаж ирсэн. Үүнээс улбаалаад «чанартай боловсрол» хэмээх ойлголт гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, хүн зөвхөн сурч боловсрох эрхтэй төдий биш, харин чанартай боловсрол эзэмших эрхтэй билээ. Чанартай боловсрол нь соёлын ялгаа заагийг хүлээн зөвшөөрөх, энхийг эрхэмлэх, хүчирхийллийг үл тэвчих, тогтвортой хөгжлийг бий болгох, амьдрах ухаанд сургах зэргээр орчин үеийн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байхыг шаардаж байна.
Монгол улсын хувьд хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Үндсэн хуулиндаа энэ эрхийг баталгаажуулж, төрөөс боловсролын талаар баримтлах бодлогоо тодорхойлж, боловсролын тухай багц хуулиа батлан мөрдөж байгаа билээ. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 16.7-д “сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно.” гэж заасан болно. Нэг талаас, сурч боловсрох эрхийн хэрэгжилт нь чанартай боловсрол эзэмшиж чадаж буйгаас хамаарах бөгөөд нөгөө талаас, чанартай боловсрол нь хүний зрхийн боловсролыг эзэмших гол түлхүүр билээ. “Чанартай боловсрол”-ын талаарх ухагдахуун нь олон улсын гэрээ конвенцид төдийлөн нарийвчлан тусаагүй тул энэ асуудлыг оөрийн орны хууль тогтоомжид нарийвчлан тусгах асуудал нь энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачид, төрийн албан хаагчдын хийх нэг чухал ажил юм. Энэхүү асуудлыг боловсруулахдаа олон улсын гэрээ хэлэлцээрт тусгагдсан үл ялгаварлан гадуурхах зарчим болон боловсролын агуулгад тусгах шаардлагатай хүний эрхийн асуудлууд болно.
1990 онд Монгол улс ардчилал, зах зээлийн тогтолцоог сонгосон үеэс эхлээд хамгийн гол зорилгын нэг нь боловсролын салбарыг шинэчлэх, нийгмийн хөгжлийн загваөрт нийцүүлэн өөрчлөх явдал байв. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн хууль эрх »үйн баримт бичгүүдийг тухайлбал, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Боловсролын тухай хууль, Бага, Дунд болон Дээд боловсролын тухай хуулиудыг 1995 онд Улсын Их Хурлаас батлан гаргажээ. Тэдгээр хууль эрх зүйн баримт бичгүүд нь боловсролын удирдлагын хүрээнд ардчилсан, нээлттэй, ил тод байх, улсын сургуулиудын удирдлага, санхүүжилтэнд гөвлөрлийг сааруулах, сургуулийн менежментийг аймаг, орон мутгийн удирдлагад шилжүүлэх, их дээд сургууль, коллежүүдийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх болон хувийн боловсролын байгууллага байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг зарчмуудыг баримталж байна.
Боловсрол нь хүний эрхийн зөрчил, эрсдлээс сэргийлэх, тэгш байдал, тулхтай хөгжлийг дэмжих, ардчилсан тогтолцооны шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэгт хувь нэмэр оруулж байдаг нийгмийн оюуны соёлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг билээ. Ялангуяа, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүн бүрийг нийгэмд оролцох, хөгжих боломжийг хамгаалахын тулд хүний болон хүүхдийн эрхийн боловсрол нэн чухал ач холбогдолтой гэдэг дээр дэлхий нийт санал нэгдэж байна. Хүний эрхийн боловсрол нь нийгэм дэх шударга бус зүйлийн эсрэг тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хэрэгсэл болохынхоо хувьд чөлөөт, ардчилсан, хариуцлагатай, зүй ёсны нийгмийг бүтээн байгуулах нэгэн үндэс болдог. Тийм учраас “хүний эрхийн боловсрол бол бүх хүнд зайлшгүй хүртэх ёстой суурь боловсрол” хэмээн үзэх хандлага дэлхий нийтэд тогтож буй.
Дэлхий нийтэд гарч буй ихээхэн үр дүнтэй хандлага бол бүх хүнд, тэр тусмаа хүүхэд залуучууд, өсвөр үеийнхэнд амьдралын бодит нөхцөл байдалд нь тохируулан хүний эрхийн тухай мэдлэг ойлголт өгөхөд ихээхэн анхаарч байна. Үүний тулд боловсролын тогтолцоонд хүний болон хүүхдийн эрхийн боловсролыг нэвтрүүлэх нь шаардлагатай болоод байгаа. Харин манай улсын хувьд үндэсний хэмжээнд боловсролын тогтолцоонд өөрчлөлт хийхэд дараах үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах шаардлагатай болно.
- Хүний эрх, эрхэм зэргийг хүндэтгэн үзэх, нийгмийн харилцан уялдаа холбоо, энх тайвныг хангах зэрэг үнэт зүйлсийг сургалтын хөтөлбөрүүдэд интеграцчлан оруулах,
- Уламжпалт сургалтын арга хэлбэрүүдийг оролцоонд суурилсан, ардчилсан шинжтэй болгон өөрчлөх,
- Багш боловсролыг боловсролын зорилгуудтай уялдуулан нийцүүлэх,
- Сургууль болон сургалтын менежментийн дотоод бүтцийг ардчилах, Үүний тулд сургуулийн хамт олон, сурагчдын зөвлөлийг байгуулах, суралцагчид харицан зөвлөх зэргээр хүүхдийг сургуулийн амьдралд оролцуулах боломжийг аль болох нээж өгөхөд эрмэлзэнэ.
- Сургуульд холбогдох асуудлаар эцэг эх, багш нарын оролцоог нэмэгдүүлэх,
- Сургуулийн нийт гишүүдийн хооронд хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэх уур амьсгал,механизмыг бүрдүүлэх, ялангуяа багш сурагчдын хоорондын харилцааг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.
- Ялгааг хүлээн зөвшоөрөх, харилцаа холбоог баталгаажуулах бодит амьдралын жишээ, үйл ажиллагаанаас суралцах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг нь чухал алхам болно.
Сургуулиуд нь хүний эрхийн боловсролыг дэмжихийн тулд одоогийн албан боловсролын тогтолцооны олон бүрэлдэхүүн хэсгүүдэд өөрчлөлт хийх шаардлагатай. Сургуулийн хөтөлбөрүүдэд хүний эрхийн хичээлийг оруулах буюу өөр бусад хичээлүүдтэй нэгтгэн интеграцчилах, одоогийн ашиглаж буй сурах бичгүүдийг хүний эрхийн стандартад нийцүүлэн шинэчлэх, мөн хүний эрхийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг болон бусад сургалтын материалуудыг боловсруулах, сургуулийн дүрэм журмыг хүний эрхийн зарчмуудад нийцүүлэн өөрчлөх зэргээр хүний эрхийн соёлыг сургуулийн орчинд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж болно. Мөн уг хичээлийг үзэж буй суралцагчдын нас, тэдгээрийн нийгмийн оролцоо, ойлгоцын түвшнээс хамааран олон талт байдлаар зохион байгуулж болно.
Монголчуудын хүний эрхийн боловсролын түвшинг тодорхойлох, гэдний зүгээс нийгмийн харилцаанд өөрсдийн эрх, эрх чөлөөгөө бодитой эдэлж чадахуйц мэдлэг, чадвар байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор хэд хэдэн удаа үндэсний хэмжээнд судалгааны ажлууд хийгдсэн болно. Тухайлбал, Монгол улсад хүмий эрхийн хэрэгжилтийг дэмжих зорилго бүхий НҮБ-ын Хшжлийн хөтөлбөрийн HURISTMON төсөл «Монгол улс дахь хүний эрхийн төлөв байдал» үндэсний хэмжээний судалгааг 2001 онд, 2004 онд Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн «Төв Азийн судалгааны санаачлага» төслийн хүрээнд хэрэгжүүлсэн -Монголчуудын хүний эрхийн боловсрол ба соёлын хэм хэмжээ» судалгаа, мөн Монголын Хүүхэд Залуучуудын хөгжил» ТББ-аас зохион байгуулсан «Өсвөр үеийнхний хэрэгцээг үнэлэх судалгаа», Азийн Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас «Эрх зүйн гэгээрэл-Монгол улсад» зэрэг үндэсний хэмжээний судалгааны ажлууд олон зохион байгуулагдаж байсан. Үүнээс гадна Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх хүний эрхийн байдал» зэрэг судалгаануудыг төрийн болоод ТББ- ууд авч хэрэгжүүлж байсан. Эдгээр судалгааны үр дүн болон түүнээс үндэслэн гарч буй санал зөвлөмжүүд бүгд хүний эрхийн боловсролын түвшин хангалтгүй, энэ чиглэлээр тодорхой бодлого боловсруулан ажиллах шаардлагатай болохыг харуулдаг.
МННХ-ийн «Хууль бидний амьдралд» хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд эрх зүйн хичээлийг 1-10-р анги хүртэл үзэхээр заасан бөгөөд 6-р ангид «Хүний эрх» хичээлийг бие даалган оруулсан явдал бол хүүхдийн эрхийн боловсролыг хөхүүлэн дэмжих чиглэлээр гарсан томоохон дэвшил болсон билээ. Энэ ажлын хүрээнд хүний эрхийн хичээлийн сурах бичгийг шинэчлэн, 2003 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуульд ашиглаж эхэлсэн байна.
Үүний дараагаар 2004 онд батлагдсан «Ерөнхий боловсролын стандарт», түүний бүрэлдэхүүн хэсэг болох «Түүх, нийгмийн ухааны боловсролын стандарт»-ын хүрээнд хүний эрхийн боловсролын агуулга, үнэлгээний стандартыг тусгаж өгсөн нь хүний эрхийн боловсролыг эзэмшүүлэх ажпыг шинэ шатанд гаргасан ач холбогдолтой юм. Тухайлбал, нэг ангийн хүрээнд яригдаад өнгөрдөг байсан хүний эрхийн агуулгыг «ай»-аар дамжуулан боловсролын бүх түвшинд судалж, сурагчдад хүний эрхийн мэдлэг, хандлага, чадварыг төлөвшүүлэхээр оруулсан байна. Энэ нь нас, сэтгэхүйн онцлбгт тохируулан хүний эрхийн тухай ойлголт, мэдээллийг хүргэх тухай НҮБХЭДКГ-аас гаргасан зөвлөмжид нэлээд дөхөж очсон чухал өөрчлөлт болсон.
Хүний эрхийн боловсролыг хөхүүлэн дэмжих явдал нь Монгол улсын Хүний эрхийн Комиссын нэг үндсэн чиг үүрэг юм. Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13.2.5-д «Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих», Хүний эрхийн Үндэсний Комиссын Стратеги төлөвлөгөөний 1.2-д «Холбогдох яам, газруудтай хамтарч дунд сургууль, их, дээд сургуулиудад хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаагдэмжих, мэдээлэл түгээх, сурталчилгаа хийх иж бүрэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх» хэмээн эрх зүйн үндсийг зааж өгсөн.
Энэ салбар дахь ХЭҮК-ийн томоохон санаачлагын нэг нь ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр «Хүний эрхийн боловсрол- Ерөнхий боловсролын сургуульд» төслийг хэрэгжүүлж байгаа явдал билээ. Энэхүү төслийн хүрээнд 2005 онд Ерөнхий боловсролын сургуульд орж буй «Хүний эрх» хичээлийн чанар, үр нөлөө, сургалтын агуулга, заах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээ, багшлах боловсон хүчний өнөөгийн байдал, сургуулийн хүний эрхийн орчинд судалгаа хийж, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид энэ хичээлийн хөтөлбөр төлөвлөгөөг боловсронгуй болгоход чиглэсэн үндэсний хэмжээний судалгааны ажлыг зохион байгуулсан. Судалгааны үр дүнд хүний эрхийн хичээл нь сургалтын зорилго, агуулга, арга зүйд нийцэхүйц хэмжээнд хүрч чадаагүй, уламжпалт болон идэвхигүй арга зонхилсон хэвээр, энэхүү хичэээлийг заах багшийг бэлтгэх, багшид тавигдах шаардлага боловсруулагдаагүй бөгөөд ЕБС-дахь хүний эрхийн орчин төдийлөн хангалттай сайн биш гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Үүнээс уламжлан тус хичээлийн заах арга барил, чанар, үр өгөөжийг сайжруулах зорилгын үүднээс холбогдох бүхий л талуудад хандсан зөвлөмж гаргах, мөн тус хичээлийг заах багшид тавигдах шаардлагуудыг боловсруулан холбогдох яам, байгууллагуудад өргөн бариад байна. Энэхүү хүний эрхийн боловсролд холбогдох зөвлөмж, «Хүний эрх» хичээлийг заах багш нарт тавигдах шаардлага зэргийг «Хүний эрхийн боловсрол-Ерөнхий боловсролын сургуульд» судалгааны тайлангийн хавсралт болгон оруулсан байна. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн HURISTMON төслөөс «Хүний эрхийн боловсролын үндэс» хэмээх гарын авлагыг хэвлүүлэн багш, сургуулийн удирдах ажилтнуудад түгээсэн байна.
Монгол улсад хүний эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэхийн тулд албан болон албан бус боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсролын үр дүнтэй, цогц хөтөлбөр боловсруулах шаардлагатай байна. Хүний эрхийн боловсрол нь иргэдийн дунд мэдээлэл түгээх, сургаж чадваржуулах, оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлдэг тул шилжилтийн үеийн нийгмийн зүй ёсыг тогтоох хүчирхэг арга хэрэгсэл болж өгнө. Тиймээс хүний эрхийн боловсролыг олгохын тулд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй.
- Олон нийтийн дундах хүний эрхийн мэдлэг ойлголт, чадварыг нэмэгдүүлэх сургалт мэдээллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах,
- Хүний эрхийн олон улсын стандартын хэрэгжилтийг өөрийн орны нөхцөлд тодорхойлох, түүнд үнэлгээ шинжилгээ хийх арга зүй, удирдамжийг боловсруулах,
- Нийгэмд хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, энэ талаар үндэсний хэмжээний санал санаачлага, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх,
- Бага, дунд болон дээд боловсролын түвшинд хүний эрхийн боловсролыг оруулах, одоогийн хөтөлбөрүүдэд интеграцичлах замаар нэвтрүүлэх,
- Дээрх боловсролын хөтөлбөрүүд нь шүүмжпэлт сэтгэлгээ, харилцааны чадвар, асуудал шийдвэрлэх, хүчирхийллийн бус арга замыг сонгох зэрэг чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн байх,
- Хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллага, хувь хүн судлаачдын чадавхийг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, сурталчлах,
- Хүний эрхийн боловсролын нөөц, эх сурвалж хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулах, олон нийтийн болон боловсролын байгуулагуудад түгээх,
- Хүн бүхэнд хүртээмжтэй, ямар нэгэн хязгаарлалтгүй мэдээлэл олж авахуйц мэдээлэл харилцааны дэд бүтцийг бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байна.
Хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаа нь өнөөгийн хүний эрхийн боловсролын төлөв байдал, нийгмийн хэрэгцээ шаардлага, багш мэргэжилтнүүдийн чадвар бололцоон дээр тулгуурлан албан ба албан бус боловсролын тогтолцоотой зэрэгцүүлэн хэрэгжүүлэх хандлагыг баримталан явагдах шаардлагтай юм.
Ном зүй
- “Монгол улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, УБ. 1998
- Монгол улсад Хүний эрхийг хангах Үндэсний Хөтөлбөр, УБ. 2003
- Б.Дэлгэрмаа нар, Хүний эрхийн боловсролын үндэс, УБ, 2005
- ХЭҮК, Хүний эрх сэтгүүл, 2007 оны дугаар 1, УБ, 2007
- ЮНЕСКО, Хүний эрх – Бүх нийтэд, УБ, 1998
- UNICEF, “Child friendly schools” manual, New York, USA, 2009
- George T, Andreopoulos and Richard Pierre Claude, (1997) Human Rights Education for the Twenty-First Century University of Pennsylvania, Philadelphia
- Eds. Nancy Flowers (1998) Human Rights; Here and Now, Human Rights Educator’s Network, Amnesty International USA
- Flowers, N. and Rudelius Palmer, K. (2000, July 25). An introduction to human rights education.
- UN OHCHR, Teaching human rights: .Practical activities for primary and secondary school. UN Publication, 2004
- Vishwanath D. Karad Eds, (1999) Human Rights Education, Social Changes and Human Values, Balwant Printers, F.C.Road, Pune
- HURIGHTS OSAKA (1999) Human Rights Education in Asian Schools
[1] Хүний эрхийн түгээмэл тунхаглал Төрийн мэдээлэл сэтгүүл, Тусгай дутар, I боть, 10 хуудас, Улаанбаатар 2004
[2] Хүүхдийн эрхийн тухай конвенц Төрийн мэдээлэл сэтгүүл, Тусгай дутпр, I боть, 71 хуудас, Улаанбаатар 2004