Андреа Роэмелле
Шинэ толь №33, 2000
Түлхүүр үг:
Саяхан болж өнгөрсөн Германы Хрисгын Ардчилсан Холбооны хандивын скандал намын санхүүжилтын асуудлыг шинээр зохицуулахыг шаарддаг талынхныг дахин чанга дуугарахад хүргэв. Ялангуяа аж ахуйн байгууллагаас хандив авах явдлыг эсвэл вш Эрхарддын хандивыг бүхэлд нь хориглохыг шаардсан шаардлагыг олон хүн тавьж эхэллээ. Энэхүү ажлын зорилго нь эхлээд намын санхүүжилтын талаархи эрх зүйн асуудлын хөгжпийг тоймлосны үндсэн дээр түүний хоорондоо ялгаатай байдлыг онцгойлон авч үзэхэд оршино. Ялангуяа намд хандив өгөх асуудал дээр голлон анхаарлаа хандуулна. Дараа нь намын санхүүжилтын тухай шинэ хуулийг танилцуулна. Энэхүү шинэ журам тоо, чанарын өөрчлөлт гаргаж ирсэн эсэхийг эмпирик судалгаагаар мөн судалсан. Уг скандалаас эрх зүйн боломжийн талаар ямар үр дагавар гарах вэ?, АНУ, Канад, Франц, Их Британий туршлагаас ямар зүйлийг анхаарч, бодож үзэх хэрэгтэй вэ? гэдгийг сүүлийн хэсэгт оруулахыг хичээв.
- Намын санхүүжилтын талаархи эрх зүйн асуудлын хөгжил
Хандив бол улс төрийн оролцооны нэг хэлбэр мөн. Намын гишүүд, дэмжигчид бага хэмжээний хандив, татварыг тухайн намын улс төрийн бодпогыг ерөнхийд нь дэмжиж байгаагийнхаа илрэл болгон өгдөг тул түүнийг зарчмын хувьд сайн дурын ажилтай адилтган үзэхийн сацуу ардчиллын онолын үүднээс энэхүү мөнгө өгөх асуудлыг тусгайлан асуудал болгон гаргаж ирдэггүй. Онолын хувьд их хэмжээний хандив нь санхүүгийн хувьд бусдаас илүү байдалтай иргэдэд улс төрийн илүү оролцоог олгодгийн дээр магадгүй тодорхой зарим нзгэн шийдвэр гаргах үйл явцад хүчтэй нөлөө үзүүлэх боломжийг бий болгодог. Хувийн аж ахуйн нэгжийн хандив, өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн хандив асуудлыг илүү зовлонтой болгодог:
Зах зээпийн эдийн засгийн онолыг үндсээ болгосон нийгмийн аж ахуйн нэгжийн энэхүү онцгой байдал нь нэг талаас улс төрийн намуудтай эрчимтэй харьцаанд орох, нөгөө талаас энэхүү байдлаас болж их хэмжээний санхүүгийн нөөцтэй хэсэг бүлэг болон ардчиллын “Хүн болгоны санал чухал” хэмээх үндсэн зарчмыг баримталдаг бүлгийн хооронд жам ёсны дарамттай байдлыг үүсгэдэг. Амитай Этциони энэхүү хандивын асуудпыг ” Democracy -to plutocraty –Lader ” номондоо плутократизм /эд баялгийн ноёрхол/ тай холбож тайлбарпасан нь учиртай юм
Эрдэмтэн, судлаачид уг асуудлыг судалсны дүнд хандивыг хориглох хэд хэдэн хэлбэрийг санал болгон гаргасан байна. Кристине Ландфрийд, Карл-Хайнц Насмахер, Андреа Роэмелле нар зөвхөн хуулийн этгээдийн хандивыг хорихыг шаардсан байхад Тбодор Эшенбургбүхий л төрлийн хандивыг бүрмөсөн хорихыг уриалжээ. 1983 онд тэр үеийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан магадлагчдын комисс хандивыг хорих боломжийн тухай удтал санал солилцсоны эцэст “магадлагчдын комисс хуулийн этгээдийн хандивыг хорих ерөнхий хоригийн талаар саналаа нэгтгэж чадсангүй. Улс төрийн намд нөлөө үзүүлэх эсэх нь тухайн хандивлагчийн эрх зүйн хэлбэрээс гадна юуны түрүүнд түүний хандивын хэмжээнзэс хамаарна” гэжээ.
ХБНГУ-ын хувьд намын санхүүжилтын асуудал голдуу Холбооны Үндсэн хуулийн шүүхээр шийдвэрлэгддэг. Түүний тогтоолгүйгээр германы намууд 1960 оноос хойш намын санхүүжилтийн асуудлаар өөрсдийн зүгээс ямар ч санаачлага гаргаагүй байна. Үндсэн хуулийн шүүх байрладаг Карлсруэгийн шүүгчдийн гаргасан хоорондоо ялгаатай олон тогтоолоос хандивын бодлоготой холбоотой хэд хэдэн чиглэлийг ажиглаж болох юм. Маргааны гол дөмийг хандивлагчдын татварын хөнгөлөлтийн асуудал эзэлдэг байсан бөгөөд энэ нь дундаж орлоготой хандивлагчдын асуудал биш харин ихэнх тохиолдолд татварын хөнгөлөлт гэдэг үзүүлэлтээр улс төрийн намуудыг санхүүгийн хувьд дэмжих бодпого байсныг анхаарч үзэх хэрэгтэй.
1954 – 1957 оны үед байсан хувь хүний орлогын 5 хүртэлх, аж ахуйн нэгжийн нийт орлогын 0,002 хувь хүртэлх хэмжээний хандивыг татвараас чөлөөлөх явдлыг эвслийн намууд санхүүгийн бэрхшээлээсээ гарахын тулд өөрсдөө шаардаж байжээ. 1953 оны Бундестагийн сонгуулиар Христын Ардчилсан Холбоо, Христын Нийгмийн Холбоо 45,2%, Чөлеөт Ардчилсан нам 9,5%, бусад хоёр нам нийлж 9,1% санал авснаар иргэдийн чинээлэг амьдралын байдал тогтворжих боломжтой болжээ. Хувийн үйлдвэрлэгчдийн холбоо Бундестагийн хоёрдугаар сонгуулийн дараа Людвиг Эрхардын нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засагт учрах аюул арилсан тул цаашид санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардалагагүй хэмээн үзжээ. Тийм учраас энэ үед ялангуиа их хэмжээний хөрөнгө хандивлагчдад ашигтай тусдаг татварын таатай нөхцлөөр хандивийг цаашид үргэлжлүүпэн олох аргыг бий болгожээ. Германы Хессен мужийн засгийн газрын гаргасан нэхэмжлэлийн дүнд 1958 онд энэхүү амьдралд хэрэгжиж байсан өндөр орлоготой орлогын татвар төлөгчдийг хандив өгсний хувьд шагналын маягаар татвараас чөлөөлөх явдлыг үндсэн хуулийг зөрчиж байгаа явдал хэмээн үзжээ. Иргэдийн адил боломжтой байх явдал хийгээд улс төрийн намуудын боломжийн адил байдал зөрчигдөж байна гэж Үндсэн хуулийн шүүх үзсэн байна. Татварын хөнгөлөлт нь өндөр орлоготой хүмүүст бага орлоготой иргэдийг бодвол улс төрийн хүсэл эрмэлзэл төрүүлэх үйл явцад илүү нөлөө үзүүлэх боломжийг бий болгодог. Татварын хөнгөлөлтийн заалт нь мөн нөгөө талаар намын мөрийн хөтөлбөр, үйл ажиплагааныхаа хүрээнд чинээлэг иргэдэд үйлчилдэг тэр л улс төрийн намд дэмжлэг болдог. Үндсэн хуулийн шүүхийн тогтоолд “Хуупь тогтоогчид өрсөлдөөний одоо байгаа шударга бус байдлыг цааш нь улам үргэлжлүүлэх шийдөэрийг гаргасан нь үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй юм” хэмээн дүгнэсэн байна.
1967 оны Намын Хуулиар улс төрийн намууд сонгуулийн кампанит ажлын санхүүжилт нэрээр төрөөс намдаа зориуж хөрөнгө авах аргыг гаргаж иржээ. Түүнээс гадна улс төрийн намуудад өгсөн хандивт татварын хөнгөлөлт үзүүлэх заалтыг бий болгожээ. Гишүүний татвар, хандив болгон 600,00 хүртэлх дойч маркийг \гэр бүлийн хоёр хүний хувьд татварын тодорхойлолтоо хамтран хийсэн тохиолдолд 1.200,00 дойч марк\ татвараас чөлөөлех боломжтой болгожээ. Энэ байдлаас хожим бий болсон нэгэн үйл явдлын ялгаа нэлээд тодорхой ажиглагдана. Үүнд: 600,00 хүртэлх ДМ-ийг татвараас чөлөөлнө хэмээн тогтоосон хэмжээ болоод мөн дээр өгүүлсэн өгсөн хандивынхаа дагуу татвараас чөлөөлөгдөх явдлын эсрэг чиглэсэн үндэслэл нь улр төрийн удирдагчид хандивын бодлогын талаар иргэдээс ямар зөрөөтэй бодлого баримталдаг вэ? гэдгийг харуулж байна. Германы социалдемократ нам өнөөг хүртэл хүчинтэй байгаа татварын таатай нөхцлийг халах талаар тавьсан өргөдлөө сонгуулийн өмнө иргэдийг тэгш үзэх үндсэн зарчимтай холбон “хэдийгээр татвараас чөлөөлөгдөх хандиөын хэмжээг жилийн 600,00 дойч марк хэмээн хязгаарласан ч гэсэн энэ нь өндөр орлоготой иргэдийг бага орпоготой иргэдтэй харьцуулбал тэдэнд тодорхой хэмжээний эрх ямбыг опгож байгаа явдал тул сонгуулийн өмнө иргэдэд адил хэмжээгээр үйлчлэх ардчиллын үндсэн зарчмыг зөрчиж байна.” хэмээн өгүүлжээ.
Намын хандивын бодлогын асуудалд эргэлт оруулсан саналыг 1983 онд ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулсан магадлагчдын комисс гаргажээ. Их хэмжээний хөрөнгө, мөнгө хандивлагчдад зориулсан үүд дахин томоор нээгдэв. Тухайн үед улс төрийн намууд санхүүжилтын хэрэгцээ, шаардлага нь улам бүр ихэсч буй хүнд нөхцөлд орж, зарим нь бүр хууль бус аргаар хөрөнгө олох ажлыг хийж байжээ. Жишээлбэл, 1970-аад оны сүүлчээр тойруу замын санхүүжилт гэсэн шинэ арга бий болж түүнийгээ бүр илээр гаргаж ирж байв, Энэ үед Фликиин скандал орон даяар дэгдсэн байна. Фликийн концерн Мерседесийн хувьцааны худалдаанаас намд өгсөн их хэмжээний хандивын хариуд татвараас чөлөөлөгдсөн гэсэн сэжиглэлтэнд өртжээ. Магадлагчдын комиссын тавьсан: Намын санхүүгийн өнөөгийн байдал хангалттай юу? гэсэн асуултанд Германы Христын Ардчилсан Холбооны улс төрчид: “Улс төрийн намуудын үйл ажиллагаа нь өнөөгийн байгаа санхүүгийн бопомжийн хэмжээ, утгаар биеллээ олох ямар ч боломжгүй юм” хэмээн хариулжээ. Германы Социалдемократ Нам мөн адил байр суурийг илэрхийпж байсан байна: “Намын хуулийн 1 дүгээр бүлэгт заасан улс төрийн намуудад хариуцуулсан үйл ажиллагааны чиглэл, үүрэг даалгаөар нь тун өргөн хурээтэй бөгөөд шаардлага өндөртэй юм. СДН-д өнөөг болтол байсан санхүүжилтийн хүрээнд энэхүү үүргийг ойролцоогоор ч гэсэн биелүүлэх боломжийг олгож байсангүй” гэжээ.
Магадлагчдын комиссоос гаргасан саналын үндсэн дээр улс төрийн намуудыг ашгийн бус үйл ажиллагаатай эвсэл, холбоодтой адилтгаж үзсэн бөгөөд хувь хүний орлогын 5 хүртзлх, аж ахуйн нзгжийн нийт орлогын 0,002 хувь хүртзлх хэмжээний хандив болон гишүүний татварыг татвараас чөлөөлөх боломжийг гаргаж өгчээ. Хандивын дээд хэмжээг ийнхүү харьцангуй тогтоосон хэмжээгээр орлуулж өгчээ. Комисс “Улс төрийн намуудад өгсөн хувийн хандивыг цаашид татварын нааштай бодлогоор дэмжих хэрэгтэй. Намуудад оногдож байгаа олон талт, тоо, чанарын хэмжээнд үргэлж өсөн нэмэгдэж байгаа үүрэг даалгаврыг хөдөлшгүй баримт болгон авч үзвэл намын санхуүгийн шаардлага нь нэг талаас гишүүдийн татвараар нөхэгдөж чадахгүй бөгөөд нөгөө талаас төрөөс түүнийг санхүүжүүлэх боломжгүй юм. Ийм учраас хувийн хандивын асуудал нь цаашид ч байх ёстой асуудал бөгөөд нийтийн сонирхлын уүднээс түүнийг бас дэмжих хэрэгтэй.” хэмээн тодорхойлжээ. 1958 онд хүчингүй болгосон татварын таатай нөхцөл нь улс төрийн намуудад ирэх хандивын хэмжээг зарим талаар эрс бууруулахад хүргэсэн учир намуудын хоосорсон дансыг ямар нэгэн хэмжээгээр дүүргэх аргыг оллоо гэж үзсэн байна. Уг аргаар улс төрийн намууд томоохон хэмжээний аж ахуйн нэгжүүдээс хандив авахын тулд “бөөний худалдааны” аргыг санаачилж. энэ замаар тэднээс хөрөнгө авах болсон байна. Дүгнэлт: Татвараас чөлөөлөгдөх боломж ихсэхийн хэрээр өргөгдөх хандивын хэмжээ ихэсч иржээ.
Энэхүү шинээр бий болгбсон зүй тогтол нь улс төрийн намуудын хоорондын шударга өрсөлдөөнд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөх болсон учир – их хэмжээний хандив өгөх том аж ахуйн нэгжүүд голдуу том намыг дэмжиж ирсэн тул -намуудын хоорондын адил боломж, иргэдийн улс төрийн хүсэл эрмэлзэл төрүүлэх үйл явцад оролцох ижил боломжийг нэлээд ярвиггай аргаар тэнцүүлэх гэж үзжээ. Магадлагчдын комиссын тайланд: “Татварын бодлогоос шалтгаалан гишүүдийн татвар болон хандивын хэмжээ нам болгонд харилцан адилгүй байгааг харгалзан үзэж, намуудад хооронд нь ижил боломж бий болгож өгөхийн тулд төрөөс улсын төсвөөс тэнцүүлэх хөрөнгө гаргаж өгөхийг магадлагчдын комисс санал бопгож байна. … Төрийн тэнцүүлэх хөрөнгийн дүнд эцэстээ улс төрийн бүх намууд улс төрийн хүчин чадпынхаа дагуу ижил хэмжээний татварын нааштай байдал олж авсантай ялгаагүй байх болно.” Тэнцүүлсэн боломж хэмээн нэрлэгдсэн энэхүү ярвигтай загварыг улс төрийн намуудын адил боломжийг шинээр бий болгосон татварын бодлого угүйсгэж, зерчиж байгаагийн эсрэг арга болгон хийсэн байна. Уг нь бол анхнаасаа өгч буй хандивт татварын зөөлөн бодлого явуулах ундсэн хууль зөрчсөн шийдвэрийг гаргахгүй байх хэрэгтэй байсан юм.
1988 онд Намын Хуулинд хийгдсэн өөрчлөлтөөр хандивын бодлогод гарсан дараагийн чиглэл бий болжзз. Татвараас чөлөөлөх хандивын хэмжээг 60.000,00 дойч марк хүртэл бууруулсан байна. Энэ нь анх харахад уг алхмаар их хэмжээний хандив өргөгсдийн эрх ямбыг багасгасан мэт харагдавч – энэ тоог Үндсэн хуулийн шүүхээс зөвшөөрсөн 100.000. 00 хэмжээнээс хамаагүй доогуур тогтоож өгчээ. Гэхдээ намын хуулинд орсон энэхүү өөрчлөлтийг түүнтэй хамт оруулж өгсөн олны өмнө хэвлэн нийтлэх үүрэгтэй нь холбож тайлбарлах хэрэгтэй юм. Өгсөн хандивын хэмжээ болоод түүнийг хэн өгсөн болохыг нийтэд зарлах хоёрын хоорондын холбооны тухай Үндсэн хуулийн шүүх бүр урд нь “Сонгогчид намын бодпогыг тодорхойлж байдаг тэр хүчний талаар мэдээлэлтэй байх ёстой. Мөн түүнээс гадна намын мөрийн хөтөлбөр бопон санхүүгийн хэрэгслийн тусламжтайгаар намд нөлөөгөө үзүүлэхийг оролдож байгаа хүчний байдал хоорондоо хэр зэрэг зохицож байгааг шапгах боломжтой байх ёстой.” гэж хэлж байжээ. 1967 оноос эхлэн улс төрийн намууд 20.000. 00 дойч маркаас их хэмжээний мөнгө өгсөн хандивлагчдын мөнгөний хэмжээг, өгсөн хүн, байгууллагын нэр хаягтай хамт намын ажлын тайланд тусгаж байх уүргийг хүлзэсэн байна. Энэхүү тогтоосон хэмжээг дараа нь татвараас челөөлөгдөх хандивын хэмжээ багассантай бараг нэг зэрэг 40.000,00 дойч марк болгон өөрчилжээ. Татварын шагналын хажуугаар их хэмжээний мөнгө хандивлагчид нэрээ нууцлахыг их хүсдэг. Нууц нэрээр хандив өгөх, эсвэл тойруу замаар санхүүжилт олох явдал тэдний эл хүслийг улам тодорхой болгож өгсөн байна Нийтэд зарлах өстой хандивын хэмжээг 20 000,00 дойч маркаас 40.000,00 дойч марк болгосон явдал их хэмжээний хөрөнгө мөнгө ‘ хандивлагчдын нэрийг нууцлах хүслээр солигдох болжээ.
- Намын санхүүжилтын тухай шинэ хууль
Намын санхүүжилттэй холбоотой гарсан ХБНГУ-ын Үндсэн хуулийн Шүүхийн хамгийн сүүлийн болох 1992 оны шийдвэр намын санхүүжилтын бодлогыг үндсээр нь өөрчлөх чигийг тусгажээ. Уг шийдвэрийн үндсэн дээр 1994 онд намын санхүүжиптын тухай хуулийг шинээр баталсан байна. Уг хуулийн төслийг бэлтгэх ажлын хүрээнд ХБНГУ-ын ерөнхийлөгч Хойд Америкийн Намын санхүүжилтын асуудлын зарим элементийг Германы талд авч болох боломжийг судлах магадлагчдын комиссыг байгуулжээ. Түүнээс гадна улсык төсвөөс өгөх мөнгийг хэмжих шинэ шалгуурыг бий болгожээ. Үүнд: Тухайн улс төрийн намыг нийгэмд баттай суурилсны илрэлийг Үндсэн хуулийн Шүүх сонгуулийн саналаас гадна намын үйл ажиллагааг хувийн зүгээс \гишүүний татвар, хандив\ дэмжих ард иргэдийн дэмжлэгээс харна.
Хандивын бодлогын асуудал дээр иргэдийн ижил боломжийн тухай асуудал дахин сөхөгдөн гарч ирэв. Намд өгсөн хандивт татварын таатай нөхцлийг бүрдүүлэхдээ татвар төлөгчдийн ихэнх нь татварын энэхүү таатай нөхцлийг амьдралд хэрэгжүүлэх боломжтой байх явдалд анхаарна гэжээ. Өгсөн хандивт татварын хөнгөлөлт үзүүлэх явдал – ХБНГУ-ын Үндсэн хуулийн Шүүхий дүгнэснээр – “татвар төлөх ёстой бүх хүмүүсийн дийлэнх нь уг хөнгөлөлтийг ижип хэмжээнд ашиглах боломжтой” үед сая санаа зовоох зуйлгүй болно. Дундаж орлоготой иргэд өнөөг хүртэл хүчинтэй байгаа татварын хенгөлөлттэй хандивын хэмжээ болох 60.000,00 дойч маркийг \Гэр бүлтэй хүмүүс 120.000,00 дойч марк\ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Шинэ хууль 6.000,00 хүртэлх дойч маркийн\ Гэр бүлтэй хүмүүс 12.000,00 дойч марк\ хандивт 50%-ийн татварын хөнгөлөлтийг санал болгож байгаа юм байна. Хуулийн этгээдийн зүгээс хандив өргөсөн тохиолдолд түүнд татварын хөнгөлөлт үзүүлэх явдлыг болиулахаар шийджээ. Германы СДН-ын ерөнхий санхүүч Ингө Веттиг-Даниелмаерсийн дэвшүүлсэн санаа улс төрийн бүхий л намд хамаатай юм. “Эдийн засгийн сонирхпоос хамааралтай байх яөдап … хувийн аж вхуйн газрын өгсөн хандиөт татварын ямар ч ашигтай байдлыг бий болгохгүй байдлаар хязгаарлагдах юм. Хувийн хандивлагчдын хвндивыг татваравс чөпөөпөх явдлыг өнөөгийн хэмжээний 0,1-ээс бага хувиар бууруулна. Энэхүү зарчим нь өөрийн нөлөөллөө үзүүлэх гэсэн хандивлагчдыг өөрөөсөө түлхэн зайпуулж байгаад оршино.” гэжээ. Зөвхөн “бага” хэмжээний хандив өгсөн иргэнийг шагнаад зогсохгүй иргэдээс хандив авсан улс төрийн намуудыг урамшуулах болсон байна. Өөрийн хичээл зүтгэлээр олж авсан гишүүний татвар, иргэдийн хандив болох 1 дойч марк тутамд 0,50 дойч марк хүртэлх тусламжийг төрийн касснаас үзүүлэхээр болжээ. Иргэдийн оролцоо, төрийн тусламж биө биенээ нөхөх болсон байна. Энэхүү “намД хандив өгох явдлыг дэмжсэн хамгийн оригинал хэлбэр” нь юуны өмнө бага хэмжээний хөрөнгө мөнгө хандивлагчдыг урамшуулах, нөгөө талаас сонирхлын бүлэг болон их хэмжээний хандив өргөгсдийн нөлөөнөөс тодорхой хэмжээгээр зайлах гэсэн оролдлого юм. Хандивлагсдын нэр, хаягийг нийтэд зарлах хэмжээг дахиад 20.000,00 ДМ болгон бууруулжээ.
ХБНГУ-ын намууд энэ явдалтай холбогдуулан арга хэмжээ авч эхлэв. Үүнд: Намын еренхий санхүүчнйн шууд мэдлийн дор хариуцлага хүлээж ажиллах хандивын рөфератыг хоөр том нам байгуулав. ГСДН бүр 1993 онд хандивын реферөнтийн албан тушаалыг бий болгож, 1998 оноос хандивын рефератын албанд хагас өдрийн орон тооны нэгэн хүнийг дахин нэмж оруулсан байна. ХАХ энэ апбанд 1994 оноос хойш 3 референт, 2 хагас орон тооны хүнийг ажиллуулж эхэлжзэ. Энэ үеэс хойш хоёр намын ерөнхий нарийн бичгийн даргын газрын зүтээс гишүүд, сонгогчидтой эрчимтэй харьцахыг хичзэх болж, ялангуяа шууд маркетингийн арга хэлбэрийг хэрэгжүүлэхийг оролдох болжээ. Зөвхөн тодорхой хүрээний хүмүүст зориулсан шууд мэйлдэх буюу хувь хүн болгонтой ижил утгатай захиагаар харилцах аргаар улс төрийн намууд жижиг хандивлагчдыг өөртөө татах ажлыг идэвхтэй хийж эхэлсэн байна. Германы Чөлөөт Ардчилсан Нам, Эвсэл 90/Ногоон, Ардчилсан Социализмын Нам мөн энэ салбар дээр идэвхтэй болжээ. Гэхдээ эдгээр жижиг намууд орон тооны тусгай мэргэжлийн шинэ боловсон хүчнийг том намуудын адил тавьж чадаагүй. ГСДН 1994 – 1998 оны хооронд хандив өргөхийг хүссэн нийт 8 мэйлийн ажпыг, түүнээс 5-ыг өөрийн гишүүддээ зориулж, 3-ыг тусгайлан шилж сонгосон өөр хүмүүст зориулан зохион байгуулсан бол ХАХ мөн хугацаанд нийт 6 мэйпийн ажлыг зохион байгуулжээ. “Big money in little sums ” – дуслыг хурааж, тонныг олох гэсэн шууд мэйлийн аргаар хийж байгаа энэхүү жижиг хандивын сурталчилгаа нь ерөнхий санхүүчийн хэлснээр мөн өөр бусад зорилгыг агуулдаг байна. Ийм маягийн аргыг хэрэглэснээр улс төрийн намууд нийгмийн тодорхой бүлгийн хумүүстэй тулж ажиллах боломжтой болдог аж. Энэ нь нөгөө талаас намын гишүүдтэй харьцах холбоо суларч байгаа үед дээр өгүүлсэн хувь хүнтэй тулж ажиллах аргаар гишүүдтэй харьцах харьцаагаа дахин нэмэгдүүлэх, батжуулах, эрчимжуүлэх гэсэн бас нэгэн оролдлого юм. Улс төрийн намууд өөрийн дэмжигчидтэй уг аргаар байнгын харьцаа холбооны сүлжээ бий болгохыг систөмтэйгээр хичээж байгаа аж. ГСДН-ын нэрлэсэн “Иргэдтэй хийх ярилцлага” нэртэй уг ажил нь удаан хугацааны бөгөөд байнга давтан хийгдэж байгаагаараа улс төрийн намуудыг иргэдэд буцаан хүргэх амжилтын үзэл баримтлал яах аргагүй мөн.
Намын санхүүжилтын тухай шинэ хууль тэгвэл хандив олж авах бүтцэд тооны \гаднаас ирэх хандивын хэмжээ өрөнхийдөө ихэссэн, багассан зсэх\ болон чанарын \орж ирж буй хандив тус бүрийн хэмжээ ихэссэн багассан эсэх\ өөрчлөлт оруулж ирж чадав уу? 1990 -1998 оны хооронд улс төрийн намуудын авсан хандивт хийсэн ажиглалт дараах эхний дүгнзлтийг хийхэд хүргэж байна.
1990 -1998 оны хооронд намуудын авсан хандиван хэмжээ сая ДМ-аар
Бундестагт төлөөлөлтэй Ардчилсан Социализмын Намаас бусад бүх нам 1990 онд олж авсан шигээ их хэмжээний сайн хандивыг 1994 оны Бундестагийн сонгуулиар олж авч чадсангуй. Ялангуяа иргэний намууд ихээхэн хэмжээний хохирол амсахад хурчээ. ХАХ 1990 оны сонгуулийн үеэр 72,4 сая ДМ-ийн хандив авч байсан бол Намын Санхүүжилтын тухай Шинэ Хууль хүчин төгөлдөр болсны эхний жилд хандивын хэмжээ нь 57,0 сая ДМ болтлоо буурсан байна. Үүнтэй төсөөтэй жишээг Христын Нийгмийн Холбоо болон Чөлөөт Ардчилсан Нам дээр ажиглаж болох юм. 1994 оны сонгуулийн үеэр Христын Нийгмийн Холбооны олж авсан хандивын хэмжээ 1990 оныг бодвол хоёр дахин буурчээ. Мөн Чөлөөт Ардчилсан Намын хандивын хэмжээ 1990 онд 23,00 сая ДМ байсан бол 1994 онд дөнгөж 17,00 сая ДМ болсон байна. Христын Ардчилсан Холбоо, Христын Нийгмийн Холбоо, Чөлөөт Ардчилсан Намын өрөнхий санхүүчид 1994 оны Бундестагийн сонгуулийн үеэр эрс буурсан хандивын хэмжээг хуулийн этгээдийн өгөх хандивт урьд нь олгодог байсан татварын таатай нөхцөл алга болсны дараа хүмүүсийн өгөх хандивын хэмжээ эрс багассантай холбон тайпбарлаж байжээ. Нийгмийн тодорхой бүлгийн хүмүүст тууштай, зорилготой сурталчилгаа хийсний дүнд алга болсон хандивын хэмжээний томоохон хэсгийг дахин эргүүлж олох боломж бий болсон байна. 1998 оны сонгуулийн үеэр иргэний гурван том нам хандивын хэмжээ дахин нэмзгдсэнийг мэдэгдсэн бөгөөд 1990 онтой харьцуулбал энэ онд олсон хандив түүнтэй бараг тулж очсоныг зарлажээ.
Германы Социал Демократ Нам, Эвсэл 90/Ногоон, Ардчилсан Социализмын Намын хувьд байдал арай өөр байсныг тэмдэглэж хэлэх нь зүйтэй байх. ГСДН-ын олсон хандив 1994 онд 1990 оныхтой бараг адил хэмжээнд байсан бөгөөд 1998 онд олсон хандивынхаа хэмжээг бага ч гэсзн нзмэгдүүлж чадсан байна. 1994 онд уг намын олсон хандив 35,00 сая ДМ байсан бол 1998 оны сонгуулиэр 39,00 сая ДМ болж өсчээ. Эвсэл 90/Ногоон намын тухайд бол нүдэнд ил тусахаар онцгой өөрчлөлт бараг гарсангүй. Тэдний олсон хандив ойролцоогоор 10,00 сая ДМ хэвээр үлджээ. Ардчилсан Социализмын Намын хувьд 1990-ээд онд олсон хандивынхаа хэмжээг үргэлж дээшлүүлж иржээ. Энэ байдлаас нь үзэхэд ч гэсэн Ардчилсан Социализмын Нам нэгдсэн Германы улс төрийн намын системд байр сууриа олж авсан нь тодорхой байна.
Дээр өгүүлсэн зүйлээс эхний дүгнэлтийг дараахь маягаар гаргаж болно. Үүнд: 1994 онд Намын Санхүүжилтын Шинэ Хууль гарснаас хойш иргэний намууд эхэндээ нэлээд хэмжээний хохирол амсахад хүрчээ. Гэсэн хэдий боловч эдгээр намууд хандив цуглуулах арга хэмжээг идэвхтэй зохион байгуупсны дүнд гарсан хохирлыг нөхөж чадсан байна. Өөрийн намын улс төрийн мөрийн хөтөлбөрийн дагуу том том үйлдвэр, аж ахуйн байгууллага, их хэмжээний мөнгө хандивлагчдаас урьд нь бусад намуудтай харьцуулбал хамаагуй бага хэмжээний хандиө авдаг байсан намууд харин хандивын хувьд хохирол бараг амсаагүй өнгөрчээ,
Намын Санхуужилтын тухай шинэ Хуулийн нэг тодорхой эорилго нь улс төрийн намууд өөрийн үндэс сууриа нийгэмд улам гүнзгий суулгах явдал юм “Улс төрийн намууд нийгэмд байр сууриа опж аөсны тодорхой нэг илрэл нь ХБНГУ-ын Ундсэн хуулийн Шүүхийн үзсэнээр зөвхөн сонгуульд санап өгөх нөдлаор хязгвврлвгдвхгүй, хврин врд түмний улс төрийн намын үйл вжиллвгввг хувийн хэрэгсэп болох гишүүний татвар, хандивввр дэмжихэд 6 элэн байх явдпввр тооцогдоногэжээ. Ялангуяа өнөөг болтол хэрэгжиж ирсэн улсын төсвөөс намыг санхүүжүүлэх явдал үр дүнгээ үзүүлэн эсрэгээр үйлчилж, намууд анхан шатны байгууллагатайгаа илүү хамтран ажиллах болжээ. Санхүүгийн тайлан бүртгэлийн ажилд хүртэл бүгдийн хүлээн зөвшөөрсөн зарим нэгэн нарийн ширийн өөрчлөлт гарчээ. Жишээлбөл, анх удаагаа хувь хүн болон хуулийн этгээдийн өгсөн хандивыг хооронд нь зааглаж бүртгэх болсон байна. Намуудын хандивын санхүүгийн тайланд хийсэн шалгалтаас үзэхэд хуулийн этгээдийн өгсөн хандивын хэмжээ аль ч намд нийт хандивын гурваас дээш хувьд гарахгүй байгааг тогтоожээ. Энэ явдал нь татварын хөнгөлөлтийн шагнал байхгүй болсонтой холбоотой юм.
Санхүүгийн тайланд мөн хувь хүмүүсийн өгсөн хандив болон гишүүний татварыг 6.000,00 ДМ – аас доош болон 6.000,00 ДМ -аас дээш гэж ялгаатайгаар бүртгэх болсон байна. Намууд хандив болон гишүүний татварын орлогыг тэгвэл бүхнийг хамарсан, өргөн утгатай болгож чадав уу? Намуудын санхүүгийн ажилд хийсэн тайлангаас дараахь байдлыг ажиглаж болно. Үүнд: Бүх намуудын хувьд олж байгаа гишүүний татвар болон хандивын ихэнх хэсгийг 6.000,00 ДМ-аас доошхи хэмжээний мөнгө эзэлж байна. Их хэмжээний мөнгө хандивлагчдын ач холбогдол нүдэнд тусахуйцаар буурчээ. Бүх намуудын хувьд өөрийн олж байгаа гишүүний татвар, хандиваараа ард түмний бүхий л давхаргыг хамарч чадах болжээ.
- Хандивын скандалаас авсан сургамж, бусад орны туршлага
Сая болж өнгөрсөн намын санхүүжилтын скандал хуулинд өөрчлөлт оруулах шаардлагыг дахин гаргаж ирэв. Зарим нь хуулийн этгээдийн хандивыг бүхэлд нь хориглохыг санал болгож байхад зарим нь хандив өргөх явдлыг хориглоё гэж байв. Гэхдээ хандив өргөх явдлыг тэр чигээр нь хориглоө гэсэн санал нь өөрийг нь дэмждэг ард түмний хэсгээс авсан хандив, татварын санхүүжилтээр ард түмний дунд хөл дээрээ баттай зогсдог намуудын хувьд хандив гээч зүйл хичнээн чухал гэдгийг ойлгоогүй санал юм. Зөвхөн гишүүдийн татвараар намууд өөрийн урсгал зардлыг нөхөж дийлэхгүй бөгөөд нөгөө талаас төрийн хөрөнгөөр намуудыг санхүүжүүлэх явдал нь тэртэй тэргүй асуудал болоод байгаа төсвөөс байнга хөрөнгө харах болсон явдлыг улам л нэмэгдүүлэхээс биш бууруулж чадахгүй юм. Намын анхан шатны нэгж, үндсэн баазаасаа улс төрийн удирдагчид улам л холдох явдал үүний үр дүнд гарч ирнэ. Тийм учраас хандив бол улс төрийн намуудын хувьд орлогын гол багана болдог учир байх өстой зүйл. Харин гэхдээ иргэдийн адил боломжтой байх үцдсийг баталгаажуулахын тулд уьрдчилсан арга хэмжээг байнга авч байх хэрэгтэй.
Шинээр тавигдаж байгаа шаардлагын зарим нарийн ширийн зүйпийг нарийвчилж акхаарах хэрэгтэй нь мэдээжийн хэрэг. Гэхдээ урьд нь олсон байсан шийдвэр бас зөв зүг рүүгээ явж байсныг анхаарах хэрэгтэй. К.-Н.Насмахер “Улс төрийн зөвшилцлийн учир зүйгээ олж чадаагүй ертөнцийн өнөөгийн байдлын хувьд уг төслийг тун тохирсон төсөл боллоо гэж үзэж болно.” хэмээн хэлжээ. Энэхүү ажпын эмпирик судалгаа мөн дээр хэлсэн үгийг дэмжиж байгаа юм. Одоогийн байгаа Намын Санхүүжилтын тухай Хуулийг өөрчлөх хэрэггуй, харин түүний зарим шаардлагатай хэсэгт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Гөрманы хөрш зарим орнууд болон Америк, Канадын зарим жишээг тайпбарлая.
- Хуулийн этгээдийн хандивыг тууштай хориглох хэрэгтэй юм. Холбооны ерөнхий шүүх болоод магадлагчдын комисс хоёулаа үүний аюулыг бүрэн гүйцэд ойлгоогүй шиг санагдаж байна. Хуулийн этгээдийн өгсөн хандивт татварын хөнгөлөлт үзүүлэх нь улс төрийн хүсэл эрмэлзэл бий болох үйл явдалд иргэд ижил оролцох ёстой гэсэн зарчмыг зевхен зерчеед зогсохгүй юм. Хуулийн этгзэд сонгуульд санал өгөх эрхгүй учир тэд хандивын аргаар улс төрийн хүсэл зрмэлзэл бий болох үйл явцад нөлөөллөө гаргах эрхгүй. АНУ-д хуулийн этгээдийн хандивыг бүр 1907 оноос хойш Тилманы Актаар хоригложээ. Pederal Election Campaign act-аар 1974 онд хийсэн өөрчлөлт хүртэл Тилманы Актын зарчимд тулгуурласан байна. Гэсэн хэдий боловч хандивлагчдаас эхлээд улс төрийн удирдагчид хүртэл энэхүү хрригийг тойрч гарах аргыг удаа бүр олдог байсан байна. Ялангуяа 1974 онд сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлэх шинэ дүрэмтэй хамт бий болсон Роlitical Action Committees үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шууд бус, хуулийн дагуу хандив өгөх аргыг олж өгдөг байна. Америкийн туршлага хандивыг хориглох явдлын гол зовлон нь түүний өөрөө тойрч гарах элдэв аргыг олдогт байна гэдгийг харуулж байна. Түүнээс гадна намын санхүүжилттэй холбоотой бараг бүх асуудалд иймэрхүү маягийн тойрч, зайлж гарах явдал зарчмын хувьд байсаар байдаг. Гэхдээ нөгөө талаар энэхүү тойрон гарах арга замууд бий байдаг явдал чь эцэстээ бас хандивыг хориглох явдлыг эсэргүүцэх нотолгоо биш юм.
- Намын Хуулийг зорчих явдлыг ирээдүйд шийтгэж байх хэрэгтэй. Намын хуулийг зөрчсөн улс төрч бүрийг хувь хүнийх нь хувьд эрүүгийн хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой Жишээлбэл, хуулийг бүдүүлгээр зөрчсөн явдалд мандатыг нь хүчингүй болгох, хэдэн жилийн хугацаагаар сонгуулийн эрхийг хасах, төрийн албан тушаалаас огцруулах гэх мэт. Өнөөг болтол намын хуулийг зөрчсөн явдапд голдуу тухайн нам өөрөө л хариуцлага хүлээж байжээ. Гэхдээ үүнийгээ голдуу санхүүгийн хувьд, мөнгийг нь буцааж төлөх маягаар хариуцаж байж. Үүнтэй холбогдуулан Францад Нам болон Сонгуулийн кампанит ажлын санхүүжилтыг яаж зохицуулдгийг жишээ болгон авч үзэж болох юм. Хуулиар тогтоосон аливаа нэгэн зохицуулалтыг улс төрчид анхаараагуй бол тэднийг 1 жил хүртэл шоронд хорих ял хүлээж байдаг. Нэр дэвшигчийн хувьд хамгийн өндөр шийтгэл болох тойргоос нь нэрийг нь татаж авах явдал Францад 1988 – 1996 оны хооронд нэлээд хэдэн удаа болж байжээ. Үндсэн хуулийн Шүүхийн Зөвлөл 4 гишүүний мандатыг хүчингуйд тооцож байсан байна.
- Хөндлөнгийн хяналтын комисс намуудын санхүүгийн тайланг шапгаж байх ёстой. Ард түмэнд бүхэлд нь ил тодоор намуудын орлого зарлагыг тууштай нийтэлж байх нь зөвхөн мэдээллийн бус мөн иргэдийг удирдан залах ач холбогдолтой. Хандив өргөж байсан өмнөх туршлагаас үзвэл их хэмжээний хөрөнгө, мөнгө хандивлагчид зөвхөн татварын хөнгөлөлт авахыг хүсээд зогсохгүй мөн олонд зарлуулахгүй, олны өмнө ип гарахгүй байхыг хичээдэг. Санхүүгийн тайлангийн асуудлыг тухайн намд өөрт нь өгч болохгүй юм. Америкийн Реderal Election Commission (FEC) -ын жишээгээр хөндлөнгийн комиссын ажлыг харгалзаж үзэх хэрэгтэй. Ийм маягийн хараат бус, хөндлөнгийн хяналтын комисс нь намууд Намын Хуулийг хэрхэн сахиж байгааг хянаж байдаг байна. Намуудын санхүүгийн тайпанг эдгээр комисс дахин шалгаж байх хэрэгтэй юм. Мөн намын анхан шатны байгууллагаас эхлээд ерөнхий нарийн бичгийн даргын газар хүртэл санхүүгийн шалгалтыг тодорхой хугацаанд гэнэт хийх нь намын санхүүгийн асуудлыг шударга байлсах бас нэг хэлбэр болно. АНУ-д 10,00 $-аас дээш бүх хандивыг Реderal Election Commitees (РЕС)-т мэдэгдэх хэрэггэй болдог байна. 200,00 $-аас дээш бүхий л хандивлагчдыг нэр, хаяг, мэргэжил болон өгсөн хандивын хэмжээтэй нь бүртгэдэг. Түүнээс гадна нэр дэвшигчид 200,00 $-аас дээш гарсан бүхий л зардлыг РЕС-т мэдэгдэх өстой байдаг. РЕС-ийн тайлан улиралд нэг удаа гардаг байна.
- Улс төрийн намуудын орлогыг зарлагад нь хязгаарлалт хийх маягаар хянаж болох юм. Хэрвээ улс төрийн ажилд зөвхөн зааж өгсөн хэмжээний дагуу зардал гаргадаг болох юм бол байнга их хэмжээний мөнгө, хандивлагчдыг хайх явдал аяндаа хэрэггүй болно гэж үздэг аж. АНУ, Канадад улсын төсвөөс олгодог “Чихэртэй талх”-тай хамт зардалд хэмжээ тогтоосон “Ташуур”-ыг байнга өсөн нэмэгдэж байгаа “Ардчиллын зардал”-ын эсрэг радикал арга хэмжээ болгон хэрэгжүүлж эхэлжээ. Уг арга хэмжээний зорилго нь үүнийг хэрэгжүүлж буй хоөр оронд хоёуланд нь анхнаасаа тодорхой байсан байна. Үүнд: Улсын төсвөөс санхүүжилт өгөх явдал нь тухайн нэр дэвшигчийн бие даасан, хараат бус байдлыг дээшлүүлэх, авипгалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болдог. Их Британид бүр 19 дүгээр зуунд сонгуулийн тойрог дахь нэр дэвшигчийн сонгуулийн кампанит ажлын зардлын хэмжээг тогтоосон хууль гарч байжээ. 1880 оны сонгуулийн кампанит ажил ямар шударга бус аргаар хийгдэж байсан нь – сонгуулийн кампанит ажил хахууль, авилгалын л дүнд явагджээ – нийтэд дэлгэрсний дараа британий доод танхим 1883 онд олон нийтийн шаардлагаар Corrupt and illegal Practices Act-ыг гаргасан байна. Уг акт шударга бус үйл ажиллагааны хүрээг багасгах, цаашилбал бүр тэр үед анхаарал татахуйц өсен нэмэгдэж байгаа сонгуулийн кампанит ажлын зардлыг багасгахад чиглэгдэж байжээ. Тогтоож өгсөн зардлын хэмжээ хэдийгээр үргэлж нэмэгдэж байсан ч гэсэн эдийн засгийн хямралтай харьцуулбал харин бага хэмжээгээр өсч байсан байна. Энэ аспектыг ч гэсэн ХБНГУ-д болж буй маргаан харгалзаж үзэх хэрэгтэй юм.
Энэхүү ажил намын хандивын бодлоготой холбоотой эрх зүйн хүрээ нь улс төрийн намуудыг иргэд, ард түмэнтэй дахин ойртуулж, нөгөө талаар намуудын хандив болон гишүүдийн татварын орлого нь жижиг хандивлагчдын өргөн бааз дээр суурилж байгааг харууллаа. Намын санхүүжилтыг зохицуулж байгаа одоогийн зохицуулалт нь зөв замаар явж байгааг эргэлзэлгүй харуулж байна. Шинэ хуулийг шинэчлэх шаардлагагүй, харин шинэ хууль өөрийг нь хүндэтгэхгүй байх явдал, гажуудуулахаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Хатуу шийтгэл, хяналт зэрэг бусад оронд байдаг туршлагыг германд бас харгалзаж үзэх хэрэгтэй.