Пүрэвсүрэнгийн Чинбат
/Налайх дүүрэг. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга. Төрийн удирдлагын магистр/
Шинэ толь №67, 2009
Түлхүүр үг : ядуурал, тэтгэмж, Нийгмийн халамж , нийгмийн шинжлэх ухаан, халамжийн үйлчилгээ
Удиртгал
Аливаа улс орны хүн амын дунд нийгмийн баялаг, орлого хуваарилалт жигд бус байгаагаас нийгэмд тэгш бус байдал бий болдог байна. Учир нь дэлхийн олон улс оронд эдийн засаг болоод нийгмийн зорилтууд нь хоорондоо уялддаггүй, эдийн засгийн үр шим ололт нь нийт хүн амд хүртээмжтэй байж чаддаггүй юм. Үүнээс шалтгаалан эрүүл мэнд дорой, ядуурал гүнзгийрсэн, боловсрол нийгмийн үйлчилгээнд оруулж буй хөрөнгө оруулалт бага ажилгүйдлийн түвшин өндөр байдаг байна.
Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээр улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг бүхий л тогтолцоонд өөрчлөлт шинэчлэлт өрнөсөн. Түүнчлэн хүн амын дунд ядуурал, ажилгүйдэл ихэсч архидалт, гэр бүл салалт, орон гэргүй тэнэмэл хүүхдүүдийн тоо олширсон. Өмч хувийн хэвшилд шилжсэнээр нийгэмд тэгш бус байдал бий болж баян ядуугийн ялгаа гүнзгийрсэн. Ийнхүү Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжих явцад өнгөрсөн үеийн нийгмийн халамж. үйлчилгээний тогтолцоо бүхэлдээ ч, бүрдэл хэсгээрээ ч тохирохгүй болов. Түүнчлэн сүүлийн жилүүдэд бусад орны нэгэн адил манай улсад ядуурал, ажилгүйдэл улам бүр нэмэгдэж, нийгмийн эмзэг бүлэгг хамаарах иргэдийн тоо нэмэгдэж, тэдгээрийн орлого хомсдон, амьжиргааны түвшин буурсаар байна.
Манай орны эдийн засгийн чадавхи нэн хязгаарлагдмал өнөөгийн нөхцөлд нийгмийн халамжид хамрах хүний тоо, түүнд зарцуулах төсвийн хөрөнгийн хэмжээ ихээхэн нэмэгдэж байгаа хэдий ч нэг хүнд ногдох гэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өнөөгийн амьдралын эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. Иймээс нийгмийн халамжийн бодлого, төлөвлөлт зохицуулалтыг оновчтой тодорхойлох, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, боловсон хүчний чадавхийг сайжруулах, халамжийн төвлерсөн үйлчилгээг сааруулж иргэд, хамт олон, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээний хүрээг оновчтой тогтоох, нэр төрлийг өргөтгөх, хүртээмжийг сайжруулах, хөрөнгийн нэмэгдэл эх үүсвэрийг бий болгох зэрэг тулгамдсан зорилт хуримтлагдаад байна.
- Нийгмийн халамжийн тухай ойлголт, үүсэл хөгжил, онолын үзэл баримтлал
Нийгмийн халамж гэдэг ойлголт анх тусламж, дэмжлэг үзүүлэх гэсэн утгаар үүссэн. Судлаачид нийгмийн халамжийн мөн чанарынх нь тал дээр одоо ч гэсэн нэгдмэл дүгнэлтэд хүрч чадаагүй байна.Үүнээс үзэхэд нийгмийн халамж нь тухайн улс орны нийгэм-эдийн засаг, улс төр, соёл иргэншил, оюуны үнэт зүйлс, шашин зэргээс шууд хамааралтай болохыг харуулж байгаа юм. Зарим судлаачид нийгмийн халамж зүйг өргөн утгаар нь авч үзээд “Хайр халамж тусламж дэмжлэг үзүүлэх төрийн системтэй үйл ажиллагаа” гэсэн байдаг бол нөгөө хэсэг нь “Нийгмийн халамж нь нийгмийн доторх тэгш бус байдлыг арилгах, хүн амын ядуурал хоосролыг зогсоох үүрэгтэй” гэж үзжээ. Нийгмийн халамж нь нийгмийн хамгааал ал гэдэгтомоохон бүлэг ойлголтын нэгээхэн хэсэг бөгөөд зорилт, хамрах хүрээ, хэрэгжүүлэх арга хэрэгсэл, үндсэн зарчмаараа нийгмийн хамгааллаас онцлогтой.
Нийгмийн хамгаалал нь тухайн улсын нийт иргэдийн амьдрах, үйлдвэрлэл болон хөдөлмөр эрхлэх, амрах хөгжих бүхий л болоцоог бүрдүүлэхийн тулд улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилт тавьдаг бол нийгмийн халамж нь нийгэмд бие даан амьдрах чадваргүй, нийгмийн зүгээс зайлшгүй тусламж дэмжлэг шаардсан хүмүүсийн амьдралын наад захын хэрэгцээг хангах, тусламж, дэмжлэг үзүүлэхэд чиглэгддэг.
Нийгмийн халамжийн хөгжлийг дэлхийи хэмжээгээр тоймлон авч үзвэл дараахь үечлэлд хувааж болох юм.[1]
- Эртний үе
- Дундад зууны үе
- Аж үйлдвэрийн үе
- Шинэ үе-ХХ зуун
Эртний үе. Энэ үеийн нийгмийн халамжийн гол санаа нь бусдад туслах хариуцлагад төвлөрч байсан. Аливаа хүн хүний тухай хариуцлагыг гэр бүлийн харьцаанаас сурдаг билээ. Биологийн болон хуулиар халамжлах үүрэг нь гэр бүлийн гишүүдийн хооронд байдаг. Жишээлбэл: Халамж, асрамжгүйгээр мялх хүүхэд хүн болохгүй, хоол унд, харилцааны дутагдлаас болж сэтгэлзүйн болон нийгэмтэйгээ харьцах чадвар буурдаг байна. Эх эцгийн хайр халамж хүүхэд гэсэн гэр бүлийн нуклиар хэлбэрт гишүүдийн бие биенээ халамжлан хайрласан харьцаанаас хүнийг халамжлах анхны хариуцлагыг сурдаг. Энэхүү утгаар гэр бүл гэдэг нь жаргал зовлон, нөөц баялагаа хуваалцаж мөн хүүхэдтэй гэр бүлд хүүхдийн төлөө хариуцлагыг хуваалцах бүлэг юм. Гэр бүл, айл хөрш, сүм дуган гэх мэт бүлгүүд газарзүйн нэгэн хэсэгт удаан хугацаанд суурьшин амьдарч олон нийтийн хэсгийг бүрдүүлдэг бөгөөд тэдгээр хүмүүсийн хоорондын харьцаа маш хүчтэй байдаг байна. Мөн энэ үед шашин шүтлэг нь хүмүүст нийгмийн халамжийг хүргэдэг байжээ. Энэ үеийн хамгийн гол онцлог нь бурхан шашинтай холбож байсанд оршино.
Дундад зууны үе. Энэ үе феодалын нийгмийн тогголцооны үе бөгөөд нийгмийн хөгжил нь феодал ба хамжлагат тариачин хоёр ангийн зөрчилдөөн дунд хөгжиж байсан. Олон нийтийн дунд нийгмийн олон бүлэг байдаг болохоор халамж дэмжлэгийн янз бүрийн хэлбэр байсан. Жишээлбэл; гэр бүл, хамаатан садан, чинээлэг давхрагынхан, шашны бүлэг гэх мэт. 1500 онд ядуусыг дэмжих тэтгэх үйлийг сүм хийдийн хариуцах ажил болгон тогтоожээ. Төр засаг нь баячуудаас ядуучуудад туслах үйл ажиллагааг дэмжихийн тулд сүм хийдийг дэмждэг байв. Энэ үеийн гол онцлог нь хүн рүү чиглэсэн хандлагатай байсанд оршино. Ийнхүү шашны нөлөө энэ үеийн нийгмийн халамж дэмжлэгийн ажилд чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Мөн энэ үеийн шашны үзэл номлолууд нь нийгмийн халамж дэмжлэгийн эх сурвалж болж байв. Тухайлбал, Протестантизм гэх энэхуү үзэл баримтлалыг анх Мартин Лютер (1483-1546) гаргасан. Католик сүмийн Протестант өөрчлөлт гэсэн нэрийг авчээ. Протестантизм нь калвинист, пуриган гэсэн 2 чиглэлтэй байсан бөгөөд энэ нь шашны сургаальд бурхны сургаалийг ажилсаг хөдөлмөрч байж биелүүлнэ. Залхуу байдал нүгэл гэж заажээ. Энэ үзэл баримтлал нь Америк тивд суурьшин амьдрагч анхны хүмүүсийг ажилсаг байлгаж, амьдралдаа сэтгэл хангалуун явахыг номлосон байна.
1601 онд Их Британий Вант улсын хатан хаан Елизабетын гаргасан “Ядуучуудад туслах хууль”-нд ч гэсэн нийгмийн чухамхүү ямар хүмүүст нь туслах тухай маш тодорхой заажээ. Католик сүмийн сургаалын эсрэг хүмүүнлэг энэрэнгүй үзэл гарч ирсэн. Энэ үзлээр бол сүм хийдийн сургаалийн дагуу биш харин бодит байдал хэрэгцээнд тулгуурласан тэгш эрхтэй хайр халамж хүртэх ёстой гэж үзжээ. Жон Лок, Жан Розе нар (1712-1778) энэ үзлийг төлөөлдөг бөгөөд энэ нь нийгмийн бүх гишүүдэд эрх тэгш үйлчлэх төр засгийн буюу нийгмийн бүтцийг бий болгохтой холбоотой юм. Франц, АНУ-д болсон хувьсгалуудад эдгээр үзлийг баримтлагчдын гол санаа голложээ. Гуманизм нь нийгмийн халамжийн үйл ажиллагаанд 2 чухал нөлөө үзүүлсэн.
- Төр засгийн санг зохион байгуулах боломжтой гэж үзсэн.
- Гуманист үзэл баримтпал шинжлэх ухааны үндэстэй халамж, тэтгэмжийг хөгжүүлэх их чухал гэжээ.
Аж үйлдвэржилтийн үе. Энэ үед шинжлэх ухааны үндэслэлтэй халамжийн болон буяны ажип зохион байгуулах санал гарчээ. XVIII зууны II хагасаас эхлэн “Нийгмийн өөрчлөлт” хэмээн нэрлэгдэх аж үйлдвэрийн эрин үед үйл ажиппагааны бие даасан төрөл болж, тэтгэлэг тусламж болон филантропистуудтай эн зэрэгцэн хөгжиж эхэлсэн. Улс орнуудын дотор байдаг байгууллагууд нь тухайн олон нийтийн гэр бүл бүлгүүдийн хэрэгцээ, тухайн үеийн байдлыг судалж, мэдээлэлдээ тулгуурласан бодит хэрзгцээний шаардлагыг тодорхойлж, төр засгийн байгууллагад уламжлан дамжуулах үүрэг гүйцэтгэж байжээ. Ийнхүү нийгмийн шинжлэх ухааны үндэслэлтэй аргаар нийгмийн амьдралыг судалж хөгжүүлэх нь нийгмий халамжийн ажпыг хөгжүүлэх өндөр ач холбогдол өгсон байна. (1800 оноос АНУ-д, 1877 оноос хойш Лондонд буяны байгууллага бий болсон) 1800 онуудад нийгмийн халамжийн үйлчилгээг баячуудын давхрагаас шашин шүтлэгийн сайн дурынхан явуулдаг байсан.
Ч.Дарвин “Био онол”, Херберт Спенсер “Хүч чадалтай нь амьдарч сул дорой нь энддэг” зэрэг онолууд гарч ирсэн бөгөөд Шотландын философич Адам Смит (1723-1790) хөндлөнгөөс үл оролцох эдийн засгийн хөгжил хамгийн тохиромжтой гэж үзэн эдийн зэсгийн үйл ажиллагаанд засгийн газар аль болох бага оролцох нь зүйтэй хэмээн санал дэвшүүлжээ. Энэхүү үзэл санаа нь протестант сүмийн номлолын эсрэг байсан төдийгүй нийгмийн халамжийн тогтолцоонд шинэ санаа өгчээ. Тухайлбал Америкийн хувьсгалын үеэр хөндлөнгөөс үл оролцох бодлого нь ядуучуудын хуулийг шүүмжлэх гол зэвсэг болсон төдийгүй баячуудаас татвар авч ядуучуудад өгөх нь ёс суртахуунгүй хэрэг бөгөөд хүмүусийн материаллаг баялаг хуримтлах үндсэн эрхийг зөрчиж байна гэж үзсэн. Ядуучуудыг үзэх нийгмийн хандлага өөрчлөгдөж, хэрэгцээ хангах явдал нь нийгмийн хариуцах үйл ажиллагаа биш гэж үзэхэд хүргэсэн байна. Ядуу байх нь хүний өөрийнх нь буруу. Нийгмийн хөдөлгөөнд чадвартай хүмүүсийг дэмжих явдал зогсож, халамж туслалцааны хэмжзэ нийтдээ маш багасжээ. Нийгмийн халамж хүртэх хүнийг сонгохдоо өөрийн хөдөлмөрөөр хамгийн багө төлбөртэй ажил эрхэлж байгаа ба хүмүүсийн амьдралын түвшингээс дор амьдралтай байх ёстой гэсэн зарчим үйлчлэх болсон байна.
Шинэ үе – XX зуун, 1800 оны үеэс олон нийт эдийн засгийн дэндүү хүнлэг бус хандлагыг ажиглаж баян ядуугийн ялгаа асар их болж байна гэж үзсэн. Лестер Вард “Динамик социологи” (1883) хөгжүүлснээр амьтны хөгжил, хүний хөгжлийн хоорондох ялгааг тод гаргаж үзүүлсэн.
Орчны нөөц бололцоог ашиглан нийгэм-эдийн засгийн хяналтын үр дүнд хун болгон оролцож нэмэр болно гэдгийг гаргасан. Энэ нь төр засаг ажил хэргийн үйл ажиллагааг зохицуулах хууль дүрэм гаргаж нийгмийн халамжийи үйлчилгээг бий болгоход хэд хэдэн шинэ арга хэмжээнүүдийг нэвтрүүлж эхэлсэн. Үүний үр дүнд 1900 оноос төр засгийн нийгмийн идэвх нойрноос сэрсэн адил ард иргэдийн эрүүл мэнд, орон сууц, ядуучуудын хороололд өөрчлөлт оруулж сайжруулах хөрөнгө оруулалт хийж эхэлсэн бөгөөд нийгмийн халамжийг мэргэжлийн ажил болгосноор нийгмийн халамж дэмжлэг урьд нь чинээлэг сайн дурынхан өөрсдийн үзэмжээр хийдэг байсан бол нийгэм-эдийн засгийн мэдлэгтэй хүмүүсийн хийх ажил болон хувирчээ.
Нийгмийн халамжийн хөгжилд асар их хувь нэмэр оруулсан нэг чиглэл бол социализм юм. Социализм нь “хувийн өмч бопон орлогын зарцуулалтыг нийгмийн зүгээс хянадаг хяналттай байх, үүний тулд нийгмийн зохион байгуулалтын тогтолцоо гэсэн эдийн засгийн философи оршино” гэж үздэг. Мөн социализм нь шударга бус, тэгш бус эрх зэрэг капитализмыг дагалдах хүнд асуудлуудын эсрэг бүх нийтээрээ төрийн үйлчилгээнд хамрагдах ёстой гэж үздэг. Энэ үед халамжийн ажил, нийгмийн ажил явуулдаг нийгмийн ажилтнуудыг сургах мэргэжлийн тогтолцооны үндэс тавигджээ. Ийнхүү нийгмийн халамж, тусламж дэмжлэг үзүүлэх тухай ойлголт нь олон зууны түүхтэй ч түүний шинжилгээ судалгааны ажил, онол, аргазүй, үзэл баримтлалууд нь харьцангуй хоцронгуй эхэлжээ. Энэ нь нийгмийн түрүү үеийн онол урсгал, сургууль, чиглэлүүдээс аваад сүүлийн үеийн нийгмийн ажпын тэргүүлэх чиглэлийн нэг болтлоо олон янзын онол үзэл баримтлал, төсөөллийн байнгын зөрчил тэмцэл бүхий нарийн төвөгтэй замыг туулж иржээ.
XVIII зууны төгсгөл XIX зууны эхэн үеийн Европын нийгмийн хөгжлийн явцтай уялдан дэлхий дахинаа аугаа их өерчлөлт эхэлсэн байна. Европын нийгэм-улс төрийн хамгийн том үйл явдал нь Францын хувьсгал байлаа. Энэ үеэр нийгмийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилт бүхий нийгмийн шинжлэх ухаан үүсч хөгжсөн гэж үздэг. Нийгмийн бүх шинжпэх ухаан, гэдгээрээс нийгмийн халамж зүйн үндсийг тавьсан Сен Симон, Шарль Фурье, Аугусто Комте, Карл Маркс нарын гол бүтээлүүд гарсан бөгөөд үүнд нийгмийн хамгааллыг гол төлөв ажилчин ангид хандуулснаараа онцлог байв.
Орчин үеийн нийгмийн шинжлэх ухааны сэтгэлгээнд нийгмийн хамгаалал, халамжийн талаар дараах түгээмэл онол, аргазүй, үзэл баримтлал бий болсон гэж үзэж болох юм. Рио де Жанейро хотноо 1992 онд чуулсан дэлхийн дээд хэмжээний уулзалтаас “Тогтвортой хөгжил”-ийн онол, үзэл баримтлалыг шинэ зуун дахь дэлхийн бүх улс орнуудын ирээдүйн хөгжлийн гарц болгон дэвшүүлэн тавьсан юм. Түүнд нийгэм /хүн/- эдийн засаг-байгаль орчин гэсэн гурвалсан зорилт, шалгуур, түгээмэл зарчим, хүчин зүйл, холбоо хамаарлыг тунхагласан. Энэхүү тунхаглалын үзэл санаа нь өнөөдөр дэлхийн бүх улс оронд түгэн дэлгэрч, тогтвортой хөгжлийн үзэд баримтлал, зарчим, хөтөлбөр хэлбэрээр хэрэгжиж байна.
- Монголын нийгмийн халамжийн тогтолцооны уламжлап, чиг хандлага
Монгол улсын халамжийн тогтолцоо нь өнө эртний уламжлал, түүхтэй бөгөөд нийгмийн хөгжлийн үе шатуудад хөгжин өөрчлөгдөж иржээ. Монголын төр, засаг байгалийн элдэв гамшиг, томоохон осол, дайн зэрэг нийгмийн тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн эмзэг бүлгийнхэнд чиглэгдсэн төрөл бүрийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн байна.Тухайлбал, Монголын нууц товчооны 280 дугаар зүйлд “Жил тутам зүг зүгийн мянгатаас зуун хониноос нэжгээд (нэг) зусаг хонь гаргаж, үгээгүй ядууст тусламж болгон өгвөл сайн бий” хэмээжээ.[2] Өгөдэй хаан өнчин ядуусыг тэтгэх, тэднээс албан татвар авахгүй байхыг зарлиг болгож, ядууст тусламж үзүүлэх caн байгуулсан байна. Энэхүү бодлого нь монголын дараа дараачийн хаадын бодлогод уламжлагдаж иржээ. Өнө эртнээс улбаатай бусдад туслах эрмэлзлэл, харилцан туслалцаа, нийгэмшил зэрэг үйл явц аажмаар өерчлөгдсөөр 13 дугаар зууны үеийн монгол улсад шинжлэх ухааны үзэл баримтлалын эхлэлийг тавьсан нийгмийн бодлого, нийгмийн тусламжийн үндсэн зарчим үүсчээ.
Манай орны хөгжлийн онцлог, халамжийн цар хүрээ, нэр төрөл, хүртээмж, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн эх үүсвэр, ард иргэдийн оролцоо, эрх зүйн орчин зэрэг хүчин зүйлийг харгалзан дараахь үе шатанд хуваах нь зүйтэй хэмээн үзлээ.
- Ардын хувьсгалаас өмнөх үе шат: 1921 оноос өмнө тухайлбал, Ардын хувьсгалаас өмнө Монголын ард тумэн гадаадын мөнгө хүүлэгчид, худалдаачид, дотоодын хүний үнэргүй ноёд, эрхтэн дархтаны мөлжлөгөнд дарамтлуулж байсан түүхэн үнэн билээ. Энэ үед Монгол орны нийгмийн нэг онцлог бол ард түмэн олон давхар мөлжлөгийн дарамтанд нэрвэгдэхийн зэрэгцээ тухайн үеийн нийгмийн ямар ч хангамж авч байгаагүй юм. Энэ үед манай улсын дийлонх иргэд үгээгүй хоосон ядуу тарчиг байдалтай, халдварт өвчин газар авснаар хүмүүс олноор үхэж хүн амын тоо эрс буурсан зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд их байсан.
- Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе шат: (1921- 1990 он). Энэ үеэс нийгмийн хангамжийн талаарх сэтгэлгээ, үзэл баримтлал өөрчлөгдөж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн онолд тохирсон нийгмийн халамжийн (нийгмийн хангамжийн) эрх зүйн орчин бүрдэж, нийгмийн халамжийн тогтолцоо бүрдэх эхлэл тавигджээ.
- Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үе шат: 1991 оноос өнөөг хүртэл. Улс орон төвлерсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих явцад уг тогтолцоо нь төрөл хэлбэрээрээ ч бүрдэл хэсгээрээ ч арга механизмаараа ч эдийн засаг, нийгмийн хөгжлийн шаардлагыг хангахгүй, зах зээлийн харилцааны нөхцөлд тохирохгүй болсон юм. Иймээс зах зээлийн харилцаанд нийцсэн нийгмийн хамгааллын тогтолцоо шаардагдаж, эрхзүй, бүтэц зохион байгуулалтын шинэчлэлт, өөрчлөлт хийх шаардлага хурцаар тавигдсан болно. Иймээс зах зээлийн эдийн засгийн онол, үзэл баримтлал, зарчимд уялдсан нийгмийн даатгалын болон халамжийн багц хуулиуд баглагдан мөрдөгдөж, нийгмийн халамжийн бие даасан анхны тогтолцоо бий болжээ.
1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хуулийг батлан “Хүмүүнлэг, энэрэнгүй иргэний ардчилсан нийгэм”-ийг цогцлоон хөгжүүлэхээр тунхагласан. Зах зээлийн эдийн засгийн үед нийгмийн хангамжийг сайжруулахын тулд “Нийгмийн даатгал”-д туслах үүрэг бүхий нийгэм дэх эмзэг хэсгийнхний амьдралын доод түвшний баталгааг хангах зорилготой “Нийгийн халамж”-ийн салбарыг хөгжүүлсэн.
1991 онд “Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай”, “Монгол улсын тэггэмжийн тухай”, 1994 онд “Нийгмийн даатгалын тухай” болон 1995 онд “Нийгмийн халамжийн тухай” багц хуулиуд тус тус батлагдан мөрдөгдөж эхэлсэн. Нийгмийн халамжийн тэтгэвэр авах иргэдэд сард 60 тегрөгийн тэтгэвэр олгохоор болж 1991 онд нийгмийн халамжийн тэтгэврийг 139 мянган хүнд шинээр олгохоор тогтоож, 13.3 сая тэгрөг олгожээ.[3] Мөн 1997 онд Улсын нийгмийн халамжийн газар шинээр байгуулагдснаар энэ чиглэлийн тогтолцоо бий болж, нийгмийн даатгалын байгууллагаас тусдаа үйл ажиллагаа явуулах болж, 1998, 2000, 2006 онд Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, багц хуулийг шинэчлэн баталсан байна. Ийнхүү зах зээлийн эдийн засгийн харилцааны шилжилтийн үед нийцсэн нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн багц хуулиуд батлагдсанаар нийгмийн зүгээс зайлшгүй дэмжлэг туслалцаа үзүүлбэл зохих бие даан амьдрах, өөртөө үйлчлэх чадваргүй эмзэг бүлгийн иргэдийг төр өөрийн ивээлд авч, тэдний амьдралын баталгааг хангах нийгмийн халамжийн тогтолцоо бүрдсэн юм.
- Нийгмийм халамжийн салбарын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа үндсэн чиглэл
Манай улсын Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо нь хөдөлмөр халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, сум, хорооны нийгмийн ажилтнаас бүрдэнэ. Үүнд: Улсын Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэптэс, 341 сумын нийгмийн ажилтан, 9 аймгийн асрамжийн газар, Батсүмбэрийн улсын асрамжийн газар, Тарни дахь ахмад иастны амралтын газар зэрэг газраас бүрдэж байна.
- Хууль тогтоох болон төрийн захиргааны дээд байгууллага. Монгол Улсын Их Хурал нь нийгмийн халамжийы тухай хуулийг боловсронгуй болгох, халамжийн холбогдолтой тогтоол шийдвэр гаргах, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажяллагааг эрхэпнэ. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо нь хүн амын бодлого, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал зэрэг асуудлыг эрхэлнэ. Нийгмийн халамжийн Төрийн захиргааны дээд байгууллага нь Монгол улсын Засгийн газар юм. Засгийн газар нь Нийгмийн халамжийн тухай хууль санаачилж УИХ- д оруулах, халамжийн талаарх тогтоол, шийдвэр гаргах, тэдгээрийг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй гүйцэтгэх засагпалын дээд байгууллага мөн.
- Нийгмийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага. Засгийн газрын танхимын өмнө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нь хөдөлмэр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлыг хариуцдаг. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага юм.
III. Хөдөлмөр эрхлэлт, халамжийн гуйцэтгэх төв 6айгууллага. Хөдөлмөр эрхлэлт, халамжийн гүйцэтгэх төв байгууллага нь Улсын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар юм. Энэ газар нь нийгмийн халамжийн асуудлыг улсын хэмжээнд эрхлэх үүрэгтэйгээр 1997 онд байгуулагдсан бөгөөд, 1998 онд УИХ-ын тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн статустай болсон нь нийгмийн халамжийн бие даасан тогтолцоог бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болсон гэж үзэж байна. 2004 онд Засгийн газрын тогтоолоор
Улсын нийгмийн халамжийн газар, Хөдөлмөрийн газар гэсэн 2 агенглагийг нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байгуулсан. Энэ газар нь байгуулагдсан цагаас хойш боловсон хүчин, материаллаг баазын хувьд тодорхой хэмжээгээр бэхжиж, нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст халамжийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвзр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, түр ажлын байраар хангах, мэргэжил олгох давтан сургалтад хамруулах, орон нутгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэсүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүргийг гүйцэтгэж байна.
- Аймаг, дуүргийн хөдөлмөр халамж үйлчилгээчий хэлтсүүд нь орон нутгийн ажилгүй иргэдийг бүртгэх, тэдэнд ажлын байрны талаар мэдээлэл өгч ажилд зуучлах, түр ажлын байраар хангах, мэргэжилгүй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулах, төрөөс үзүулэх нийгмийн халамжийн уйпчилгээг зохион байгуулах (хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох, шинэ төрсөн хүүхэд болон шинээр гзр бүл бологсдод мөнгөн тэтгэмж олгох г.м) хэрэгжүүлэх үүрэг бухий орон нутгийн байгууллага юм.
- Асрамжийн газрууд. Улсын болон орон нутгийн асрамжийн газар нь бие даан амьдрах чадваргүй, тэжээн тэтгэх төрөл садангүй, ганц бие, эсхүл тэжээн тэтгэгч нь дэмжлэг тусалцаа үзүүлэх бололцоогүй нь тогтоогдсон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрөөс байнга асрамжлах үйлчилгээг эрхэлж байна. Түүнчлэн асруулагчдыг байнга асрамжилж хоол, хувцас, хэрэглэл, эмнэлэг, соёл ахуйн үйлчилгээгээр хангах, замаар тэдний амьдралын хэвийн нөхцөл, хууль ёсны эрх ашгийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Одоогоор улсын болон орон нутгийн 8 асрамжийн газарт харж хандах хүнгүй, амьдралын хүнд хэцүү нөхцөлтэй 400 орчим хүн асруулж байна.
- Сувиллын газрууд. Өнөөдрийн байдлаар, Архангай, Баян- Өлгий, Булган, Говь-Алтай. Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Хөвсгөл, Орхон, Өмнөговь, Увс, Хөвсгөл аймаг, нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Налайх дүүргийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэсийн харъяанд сувиллын газрууд ажиллаж байна.
Ийнхүү дээрх бүтэц бүрэлдэхүүнээр Монгол улсад 2006 онд шинэчлэн батлагдсан Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн халамжийн тухай, Хөгжпийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль болон шииээр баталсан Хүүхдэд тэтгэмж олгох. хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хууль, мөн онд нэмэлт, өөрчлөлт орсон “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль’’-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлаас 2005 онд Нийгмийн Халамжийн багц хуулиудыг шинэчлэн найруулж, 2000 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус батлан хэрэгжүүлж байгаа билээ.
- Нийгмийн халамжийн тогтолцооны хамрах хүрээ, лэр төрөл, хүртээмжид хийсэн дүн шинжилгээ
Хүн амын нийгмийн хамгааллын системийн салшгүй нэг хэсэг нь нийгмийн халамж юм. Тулгамдаж буй хүндрэл бэрхшээлтэй тэмцэх чадваргүй, өөрт тохиолдсон эрсдэлээс нийгмийн даатгалын системээр дамжуулан хамгаалагдах нөхцөлийг хангаж чадаагүй хэсэг бүлэг хүмүүс аль ч нийгмийн үед, хөгжлийн ямарч түвшинд байсаар ирсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 239-р тогтоолоор Нийгмийн хамгааллын салбарын стратегийн баримт бичгийг сайшаан баталсан. Энэхүү баримт бичиг нь нийгмийн хамгааллын салбарын урт хугацааны хөгжлийн ерөнхий чиглэл, ойрын болон дунд хугацааны үйл ажиллагааны чиглэлийг тусгасан бөгөөд манай улсын хүн амд хүргэх нийгмийн хамгааллын үйлчилгээг чанарын шинэ шатанд хүргэх зорилт юм.
Нийгмийн халамжийн үйлчилгээ: Нийгмийн халамж, асрамжийн төвлөрсөн удирдлагатай үйлчилгээний хэлбэрийг хувийн хэвшил, иргэний нийгэм, хамт олонд түшиглэсэн, айл өрхийн хөгжлийг дэмжин туслах зорилго бүхий цогц үйлчилгээ болгон өөрчлөх бодлогыг хэрэгжүүлнэ. Үүний тулд үйлчлүүлэгчийн идэвхи санаачлага сонголт дээр тулгуурласан нийгмийн халамжийн олон талт үйлчилгээг хөгжүүлэх, халамжийн үйлчилгээнд хамрагдах шаардлагатай айл өрхийг сонгох эрхийг орон нутагт шилжүүлэх, хамрах хүрээг нийгэм, хамт олонд тулгуурласан аргаар тодорхойлох, нийгэм хамт олныг идэвхжүүлэх үүрэг зорилго бүхий нийгмийн ажлыг хөгжүүлэх, сайн дурынхныг татан оролцуулах замаар хэрэгжүүлнэ гэж заасан билээ. Энэхүү зорилтыг ханган биелүүлэхийн тулд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсүүд УИХ-аас шинэчлэн батлан гаргасан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хууль, Монгол Улсын хөгжлийн сангийн тухай зэрэг хуулиуд болон тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Улсын их хурал, Засгийн Газрын болон холбогдох яам, газруудын шийдвэр, дүрэм, журам, норм, норматив зэрэг эрх зүйн актуудын дагуу халамж, асрамжийн үйлчилгээг нийгмийн халамж, хамгаалал шаардлагатай иргэдэд үзүүлж байна.
2006 онд нийгмийн халамжийн үйлчилгээнд нийт 1324,2 мянган хүн хамрагдаж 75401.2 сая төгрөг, 2007 оны эхний хагас жилд 1301.6 мянган хүн хамрагдаж 49089.3 сая төгрөг зарцуулсан байна. Үзүүлсэн үйлчилгээ тус бүрээр нь авч үзвэл дараахь байдалтай байна. Үүнд:
Нийгмийн халамжийн тэтгэвэр олгох үйлчилгээ: Энэ үйлчилгээнд 2006 онд 45,4 мянган хүн хамрагдаж, 12024.2 сая төгрөг, 2007 оны эхний хагас жилд 44.6 мянган хүн хамрагдаж 7031.4 сая төгрөг зарцуулсан байна.
Тэтгэвэрийн шинэчлэлийг хэрэгжүүлэн 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвараа 50.0-70.0 хүртэл хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгч нь нас барсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нмйгмийн халамжийн тэтгэвэр шинээр тогтоогоогүй бөгөөд өмнө нь тогтоогдсон хөдөлмөрийн чадвараа 50.0-70.0 хүртэл хувиар алдсан иргэдийн тэтгэвэрийг хөдөлмөрийн чадвар алдалтын сунгалтын хугацааг дуусгаад зогсоож, тухайн өрхийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан, тэтгэвэр нь зогсоогдсон иргэн сум, хорооны засаг даргатай байгуулсан гэрээний дагуу жилийн тэтгэвэртэй тэнцэх хүртэл хэмжээтэй амьжиргаанд туслах нөхцөлт мөнгөн тусламж олгож байна. 2006 оны сүулийн хагас жилд 599 хүнд 2007 оны эхний хагас жилд 1967 хүнд амьжиргаанд туслах нөхцөлт мөнгөн тусламж олгосон байна.
Зураг 1. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан хүний тоо
Зураг 2. Нийгмийн халамжийн тэтгэвэрт зарцуулсан хөрөнгө
Дээрх тоо баримтаас харахад манай улсад нийгмийн халамжийн тэтгэвэр авах эрх үүссэн хүмүүсийн тоо харьцангуй тогтмол байна. Үүний шалтгаан нь Нийгмийн халамжийн тухай хуулинд өндөр настны тэтгэвэр тогтоолгох хуулийн заалт нь хэтэрхий чанга шалгуур өндөртөй байгаагаас шалтгаалж байна. Түүнд зарцуулах мөнгөний хэмжээ өссөн нь Засгийн газрын бодлоготой холбоотой байна.
Нийгмийн халамжийн тэтгэмж олгох уйлчилгээ: Тэтгэмжийн шинэчлэлийг хэрэгжүүлэн эх хүүхдэд олгож байсан 6 төрлийн халамжийн тэтгэмжийг нэгтгэн хүүхдийн тэтгэмж, жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхэд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж гэсэн 2 төрөл болгон үйлчилгээ үзүүлж байна. Мөн ахмад настныг асарч байгаа иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж гэсэн 2 төрлийн тэтгэмжийг шинээр олгож байна.
Нийгмийн халамжийн тэтгэмжийн төрөл: Шинэ хуулийн дагуу жирэмсэн болон нярай хөхүүл хүүхэдтэй эхэд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 2006 онд 20,2 мянган эхэд олгож 901,2 сая төгрөг, ахмад настныг асарч буй иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 2006 онд 1.1 мянган хүнд олгож 57,2 сая төгрөг, 2007 оны эхний хагас жилд 3.1 мянган хүнд олгож 227.7 сая төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 2006 онд 2.9 мянган хүнд олгож 199,1 сая төгрөг, 2007 оны эхний хагас жилд 5.2 мянган хүнд олгож 413.1 сая төгрөг тус тус зарцуулсан байна.
Нийгмийн халамжийи үйлчилгээ: Өмнөх хуулийн дагуу нийгмийн халамжийн үйлчилгээнд 2006 онд 19.6 мянган xүн хамрагдаж 755.4 сая төгрөг, шинэ хуулийн дагуу олон нийтийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээнд 2006 онд 6,3 мянган хүн хамрагдаж 365,3 сая төгрөг, 2007 оны эхний хагас жилд 6.4 мянган хүн хамрагдаж 287.3 сая төгрөг тус тус зарцуулсан байна. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг бий болгож иргэдийн тулгамдаж буй хэрэгцээг орон нутагтаа шийдвэрлэдэг болгоход анхаарч ажиллан энэхүү үйлчилгээний стандартыг боловсруулан батлуулах ажилд оролцож байна.
Зураг 3. Нийгмийн халамжийн тэтгэмжийн төрөл, түүнд хамрагдсан хүний тоо
Зураг4. Нийгмийн халамжийн тэтгэмжийи төрөл, түүнд зарцуулсан хөрөнгө
Зураг 5. Нийгмийн халамжийн үйлчилгээний төрөл, түүнд зарцуулсан хөрөнгийн хэмжээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөнгөлөлт, тусламж олгох үйлчилгээ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх тусламж, хөнгөлөлт үйлчилгээнд 2006 онд 25,3 мянган xүн хамрагдаж 1430,7 сая төгрөг, 2007 оны эхний хагас жилд 10.3 мянган хүн хамрагдаж 650.0 сая төгрөг зарцуулсан байна.
Ахмад настанд хөнгөлөлт, тусламж олгох үйлчилгээ: Энэ уйлчилгээнд 2006 онд 104,1 мянган xүн хамрагдаж 2666,5 сая төгрөг, 2007 оны эхний хагас жилд 65.3 мянган хүн хамрагдаж 1037.6 сая төгрөг зарцуулсан байна. Мөн алдар цолтой ахмад настнуудад үзүүлэх тусламж, хөнгөлөлт үйлчилгээнд 2006 онд 6,2 мянган хүн хамрагдаж 482,2 сая төгрөг, 2007 оны эхний хагас жилд 3.7 мянган хүн хамрагдаж 315.3 сая төгрөг, алдарт эхийн одонтой ахмад настан эхчүүдэд нэг удаагийн мөнгөн тусламжид олгох үйлчилгээнд 2006 онд 2006 онд 69.7 хүн хамрагдаж 4908,5 сая төгрөг тус тус зарцуулсан байна.
Асрамжийн байнгын үйлчилгээ: Өөрөө өөртөө үйлчлэх чадваргл/й, нэн ядуу амьдралтай, ганц бие ахмад настан, тахир дутуу иргэдийн асрамжийн байнгын үйлчилгээнд Баянөлгий, Увс, Ховд, Баянхонгор, Дорноговь, Дорнод аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх асрамжийн байнгын үйлчилгээний тасаг, Хөвсгөл аймаг, Батсүмбэр дахь асрамжийн газруудад нийт 450 орчим хүнийг хамруулж байна. Асрамжийн газруудыг ахмад настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болгон төрөлжүүлэх, улмаар үйлчилгээний чанарыг сайжруулж мэргэжлийн цогц үйлчилгээтэй болгох зорилт тавин ажиллаж байнэ. Асрамж, халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн 6, төрийн бус 42 байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж байна. Дээрх байгууллагуудад өнчин болон гэр орноосоо дайчсан 1817 хүүхэд асрамж, халамжийн үйлчилгээнд хамрагдаж байна.
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амрааж сувилах үйлчилгээ: 2006 онд Ахмад настны Тарни амралтын газар 2230 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч амрааж сувилсны зэрэгцээ 150 гаран өдрийн амрагч хүлээн авч үйлчиллээ. Мөн аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сувилалуудад нийт 6000 гаран иргэдийг амрааж сувиллаа. Төрийн бус байгууллагын 6 сувиллын газартай гэрээний үндсэн дээр хамтран ажиллаж ахмад настныг хөнгөлөлттэй үнээр амрааж сувилах үйлчилгээ үзүүлж байна. Магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалуудад 5000 гаран хүнийг сувилулж хөнгөлөлтийг нь олголоо.
Хүүхдийн тэтгэмж олгох үйлчилгээ: Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжуулэх ажлын хүрээнд Эх. хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд тусламж үзүүпзх тухай хууль батлагдан гарч 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 0-18 хүртэл насны хүүхдэд амьжиргааны түвшин харгалзахгүйгээр cap бүр 3000 төгрөгийн тэтгэмж олгож байна. Энэ тэтгэмжид улсын хэмжээнд 1046.0 мянган хүүхэд хамрагдах судалгаа байдаг боловч 2006 онд 452,0 мянган өрхийн 872,4 мянган хүүхэд хамрагдаж 26249,4 сая төгрөг, 2007 оны эхний хагас жилд 928.1 мянган хүүхэд хамрагдаж 16127.4 сая төгрөг зарцуулсан байна.
Шинэ төрсөн хүүхдэд мөнгөн тусламж үзүүлэх үйлчилгээ: Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн дагуу 2006 оны 01 дүгээр сарын 01- ний өдөр болон түүнээс хойш төрсөн хүүхдэд мөнгөн тусламж олгох үйлчилгээг хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хэрэгжүүлж байна. Энэ үйлчилгээнд 2006 онд 41,1 мянган хүүхдэд 4110,0 сая төгрөг, 2007 оны эхний хагас жилд 25.6 мянган хүүхэд хамрагдаж 2561.8 сая төгрөг зарцуулсан байна.
Залуу гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх үйлчилгээ: Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийн дагуу 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болон түүнээс хойш гэр бүл болж эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлд мөнгөн тусламж олгох үйлчилгээг хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс хэрэгжүүлж байна. Энэ үйлчилгээнд 2006 онд 23,6 мянган гэр бүлд 11814,0 сая төгрөг, 2007 оны эхний хагас жилд 11.7 мянган гэр бүлд 5841.0 сая төгрөг зарцуулсан байна.
Жирэмсэн болон хөхүүл, нярай хүүхэдтэй эхэд тэтгэмж олгох үйлчилгээ: Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдерөөс эхлэн хэрэгжиж, жирэмсэн болон хөхүүл, нярай хүүхэдтэй эхэд амьжиргааны түвшин харгалзахгүйгээр нийт 12 сарын хугацаанд cap бүр 20000 төгрөгийн тэтгэмж олгох үйлчилгээг хэрэгжүүлж байна. Энэ үйлчилгээнд 2007 оны эхний хагас жилд 54.6 мянган эх хамрагдаж 4832.6 сая төгрөг зарцуулсан байна.
Зураг 6. 2006 оны 7-р сарын 1,2007 оны 1-р сарын 1-ээс олгогдсон тэтгэмж, тусламжид хамрагдсан хүний тоо
Зураг 7. Дээрх тэтгэмж, тусламжид зарцуулсан хөрөнгө
Эхийн алдар одонтой эхчүүдэд мөнгөн тусламж олгох үйлчилгээ: Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж 2.007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонтой эхчүүдэд мөнгөн тусламж олгох үйлчилгээг эхчүүдийн нас харгалзахгүйгээр олгох үйлчилгээг хэрэгжүүлж байна. Энэ үйпчилгээнд эхийн алдар 1 дүгээр одонтой 32.4 мянган эх хамрагдаж 3240.9 сая төгрөг, 2 дугаар одонтой 87.0 мянган эх хамрагдаж 4577.3 сая төгрөг зарцуулсан байна.
Халамжийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр дараахь саналыг дэвшүүлж байна. Үүнд:
- Удирдлагын тогтолцоог шинэчлэх нь. Нийгмийн халамжийн салбарын удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох нь нийгмийн халамжийн тогтолцоог шинэчлэх нэн тэргүүний арга хэмжээ болох юм. Нийгмийн халамжийн тогтолцоог боловсронгуй болгох нэн чухал асуудал бол удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг зөв тогтоох, чадавхижуулах, төвлөрлийг сааруулах, хяналтыг чангатгах шаардлагатай байна .
- Халамжийн санхүүгийн тогтолцоог шинэчлэх. Халамжийн санхүүгийн эх үүсвэр улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс бүрддэг бөгөөд зарцуулалтын 80 гаруй хувийг тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээнд зарцуулдаг хөренгө эзэлж байна.
- Нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах нь. Нийгмийн халамж, асрамжийн төвлөрсөн удирдлагатай, бэлэнчлэх сэтгэлгээг тэтгэсэн тусламжийн хэлбэрийг хувийн хэвшил, иргэний нийгэм, хамт олонд түшиглэсэн, айл өрхийн хөгжлийг дэмжин туслах зорилго бүхий цогц үйлчилгээ болгон өөрчлөх шаардлагатай байна. Энэхүү шинэчлэлийг хийхийн тулд:
- Нийгмийн халамжийг голдуу бэлэн мөнгөөр үзүүлж буй идэвхгүй хэлбэрийн дэмжлэг туслалцааг айл өрх, хувь хүний идэвхи санаачилга, сонголт дээр тулгуурласан олон талт үйлчилгээ болгон өөрчлөх шаардлагатай. Энэ өөрчлөлтийг хийснээр нийгмийн тусламж дэмжлэг, үйлчилгээг жинхэнэ эзэнд нь хүргэж, айл өрх, хувь хүн мөнгөн тэтгэмжээс гадна бусад төрлийн үйлчилгээ сонгох боломжтой болно.
- Нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамрах хүрээг оновчтой тогтоох явдал шийдвэрлэх ач холбогдолтой. Үүний тулд иргэдийн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох шаардлагатай байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тодорхойлсон хуулийн заалт, түүнд тооцох өвчин, гэмтлийн жагсаалт нь хамрах хүрээ, агуулгаараа хэт ерөнхий байгаагаас хамрах хүрээг мэдэгдэхүйцээр нэмэгдүүлж байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын хэмжээг тогтоож буй механизмд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ энэ чиглэлээр тодорхой үүрэг гүйцэтгэх мэргэжпийн эмч, нийгмийн ажилтан болон нийгмийн даатгалын мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх нь чухал юм. Ингэснээр нийт зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээний чанарыг сайжруулах боломж бүрдэнэ.
- Нийгмийн халамжийн үйлчилгээний менежментийг боловсронгуй болгох явдал чухал байна. Энэ асуудлыг удирдлагын төвлөрлийг сааруулж, орон нутаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх боломжтой юм. Энэ нь нийгмийн халамжийн үйлчилгээний зардлыг багасгах, хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтад олон нийтийн зүгээс тавих хяналтыг сайжруулах боломж олгоно.
- Нийгмийн халамжийн үйлчилгээний арга зүйг боловсронгуй болгох шаардлагатай байна. Үүний тулд олон талт өвөрмөц онцлог бүхий энэ үйлчилгээг үзүүлэх чадавхийг нийгмийн халамжийн үйлчилгээний бүх шатны ажилтнуудад эзэмшүүлэх замаар бий болгож болох юм.
- Төсвөөс санхүүжилттэй төвлөрсөн асрамжийн газруудыг нийгэм хамт олонд тулгууралсан халамж үйлчилгээг хөгжүүлэх явцтай уялдуулан өөрчлөн зохион байгуулах шаардлагатай. Үүнд өндөр настан, хүнд хэлбэрийн тахир дутуу хүн зэрэг байнгын асаргаа шаардлагатай хэсгийг улсын асрамжид үлдээх, боломжтой заримыг нь асрамжаас гаргаж нийгэм хамт олны дотор интеграцчилах, бүтэн өнчин хүүхдийг гэр бүл, хувь хүний асрамжид шилжүүлэх, нийгмийн салбарын хувьчлалын хүрээнд цаашид тогтвортой ажиллах асрамжийн газруудын удирдлагыг мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, ТББ-аар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдгээрийн нөхцөл, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг асуудал багтаж байна.
Дүгнэлт
Монгол улсын нийгмийн халамжийн бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үйлчилгээний үр дүнд иргэдийн аж амьдралд зарим нааштай өөрчлөлт гарч, эрхээ хамгаалуулах, бие дааж ажиллаж амьдрах талаар нийгмийн сэтгэл зүйд эерэг хандлага гарч байгаа хэдий ч хүн амын дотор ажилгүйдэл, ядуурал өсөх хандлагатай байна. Иймд нийгмийн халамжийн шинэчлэлийн асуудлыг:
- Төвлөрлийг сааруулж орон нутгийн түвшинд бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх хүрээнд;
- Төвлөрсөн асрамжийн үйлчилгээг өөрчлөн зохион байгуулах хүрээнд;
- Нийгмийн ажлыг хөгжүүлэх хүрээнд шинэчлэн зохион байгуулах нь зүйтэй.
Зөвхөн аймгийн төв, дүүрэгт байгаа хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсүүдийг иргэдэд нь ойртуулах замаар зохион байгуулалт, бүтэц, удирдлагын өөрчлөлт хийж сумын төв, нийслэлийн дүүргүүдийн хороонд “Нийгмийн үйлчилгээний төв” байгуулах асуудлыг дэвшүүлж байна. Асруулагчдийн зарим боломжтой хэсгийг нийгэм, хамт олон тулгуурласан үйлчилгээнд шилжүүлэх замаар асрамжийн газруудын асруулагчдын тоог цөөрүүлэх, цаашид тогтвортой ажиллах асрамжийн газруудын менежмент, нөхцөл үйлчилгээний чанарыг сайжруулах явдал чухалбайна. Үүний тулд асрамжийн газрын ахуйн нөхцөлийг сайжруулах, үйлчилгээний чанарыг тодорхой шалгуураар хянах, үйл ажиллагааг илүү нээлттэй болгох шаардлагатай байна. Асрамж шаардлагатай иргэдэд гэрээр үзүүлэх үйлчилгээг хувийн хэвшил, иргэний нийгэм, сайн дурын оролцоотойгоор өргөжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хувийн асрамжийн газар байгууллах явдлыг дэмжих нь төрийн өмчийн төвлөрсөн асрамжийн газруудын хэрэгцээг багасгах болно.
Нийгмийн халамжийн хамгийн шинэлэг бөгөөд чухал хэлбэр нь нийгмийн ажлын үйлчилгээ юм. Нийгмийн ажилтан нь нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хэрэгцээг тодорхойлохын зэрэгцээ өөртөө итгэх, хүнтэй харилцах итгэл үнэмшил, ажлын ур чадвар, дадлага туршлагатай болгох, зөвлөн туслах, олон нийтийг зохион байгуулж манлайлах зэрэг хувь хүн, өрх, бичил хамт олныг хөгжүүлэх чиг үүрэгтэй ажиллах учиртай. Иймд тухайн орон нутгийн нийгмийн эмзэг бүлэгт хамрагдах иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлүүдийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх замаар шийдвэрлэх асуудалд ХХҮХ-ийн болон сум, хорооны нийгмийн ажилтнуудын хүч хөдөлмөр, мэдлэг чадварыг дайчлан ажиллах шаардлагатай байна.
Нийгмийн уйлчилгээний үндэсний хэмжээний сүлжээг бий болгож хөгжүүлэхэд шаардагдах нийгмийн ажлын ерөнхий болон олон нийтийн нийгмийн ажлын чадавхийг бий болгох болгохын тулд халамжийн салбарын хүний нөөцийн чадавхийн бэхжүүлэх, нийгмийн ажилтаны итгэмжлэлийн тогтолцоог бүрдүүлэх, нийгмийн ажлын аргачлал, арга зүйг боловсруулах, сургалтын хөтөлбөр болон сургалтын материалыг боловсруулан гаргах, нийгмийн ажлын сургалтыг магадлан итгэмжлэх, төрийн захиргааны төв байгуулагын нийгмийн ажилтны чадавхийг нэмэгдүүлэх, аймаг, орон нутгийн боловсон хүчнийг сургах асуудлыг шинэчлэх, сайжруулах, эрчимжүүлэхэд судалгаа, шинжилгээний ажлаа чиглүүлэх нь зүйтэй.
Ном зүй
Хуулиуд:
- Нийгмийн халамжийн тухай хууль, УБ, 2006
- Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, УБ, 2006
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, УБ,2006
- Хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хууль, УБ, 2006
Ашигласан ном:
- ШУТИС. ХүУС, Нийгмийн ажлын түүх, УБ, 2000,
- “Монголын нууц товчоо’’, УБ, Мөнхийн үсэг, 2005,
- О.Жамбалдорж. Монгол улсын нийгэм хангамжийн эрх зүй, УБ, 2000,
- Ч.Дагвадорж, Нийгмийн хамгааллын тулгамдсан асуудал, УБ, 2002,
- С.Бумхорол, Нийгмийн бодлогын зарим асуудлууд, УБ, 1998,
- Ц.Сүхбаатар, Н.Ванданмагсар, Нийгмийн даатгалын үүсэл, хөгжил, УБ, 2002,
Эмхтгэлүүд:
- Ч.Дагвадорж, Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн хууль тогтоомжийн эмхтгэл, УБ, 2006,
Илтгэл, тайлан:
- Нийгмийн халамжийн сангийн тайлан, 2004
2 Нийгмийн халамжийн сангийн тайлан, 2005
3 Нийгмийн халамжийн сангийн тайлан, 2006
- Нийгмийн халамжийн сангийн тайлан, 2007 (эхний хагас жил)
- “Халамжийн үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид тавих зорипт” Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын дэддарга Б.Мөнхцэцэг илтгэл
- “Нийгмийн хамгаалал ба үйлчилгээ”. Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Чойжилсүрэн илтгэл
[1] “Нийгмийн ажлын түүх”, ШУТИС, УБ, 2000, хуудас 6-11
[2] “Монголын нууц товчоо”, Сонгомол эх, УБ, 2005, хуудас 149
[3] “Нийгмийн даатгалын үүсэл, хөгжил, шинэчлэл” Д.Ванданмагсар, Ц.Сүхбаатар, УБ, 2002, хуудас 83