М.Шагдарсүрэн
/ЭШАА, дэд доктор (ЭМУМБТ)/
Шинэ толь №27, 1999
Түлхүүр үг:амьдралын чанар, хүн ам зүй, Хүн амны насжилт, нийгмийн хамгаалал, халамж, эдийн засгийн хямрал
Аливаа улс орны хөгжлийн үр шимийг хүн ам хүртэж байгаа эсэхийн нэг шалгуур бол амьдралын чанарын асуудал юм. Тэгвэл нийгэмдээ хувь нэмрээ оруулчихсан настны асуудал улс орнуудын засгийн газрын анхааралд байж тэдэнд тулгарч байгаа бэрхшээлийг хөнгөвчлөхөд чиглэгдэж байна.
Иймээс дэлхий дахинд, хүн ам зүйд настны тархвар зүйн судалгаа шилжилгээ хийж хэтийн төлөвийг тооцон, тулгарах бэрхшээлийг урьдчилан тооцож байна.
Хүн амны насжилтын хандлага дэлхий дахинд
Ирэх зуунд дэлхий нийтийн өмнө тулгарч байгаа нэг томоохон асуудал бол хүн амын насжилт болж байна. (Зураг 1). Дэлхийн хүн ам 1950 онд 2.5 тэрбум болж, хөгжилтэй орнуудад 0.8, хөгжиж буй орнуудад 1.7 тэрбум хүн амьдарч байсан бол 1990 онд 53 тэрбум хүрч, 1997 онд 5.8 тэрбум болов. НҮБ-ын тооцсоноор (1990 он) дэлхийн хүн амыг 2000 онд 6.3 тэрбум 2025 онд 8.6 тэрбум болж өсөх төлөвтэйг гаргасан байна.
Улиран одож буй XX зуунд дэлхийн улс орнуудад хүн амын төрөлт буурч нас баралтын түвшин багассан нь хүн амд настны үнэмлэхүй болон харьцангуй тоо түргэн хурдацтай өсөхөд нөлөөлж, хүн амын дундаж наслалт 30 жилээс илүү хугацаагаар уртасч энэ тоо цаашид ч улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа ажээ.
НҮБ нь 60 наснаас, дэлхийн улс орнууд хөгжлийн түвшин, хүн амын дундаж наслалт зэргээс хамааран “настан” гэж тооцох насны хязгаарыг 55, 60, 65 гэж олон янзаар авч үздэг байна. Настанг дотор нь насны байдлаар 60 – 74 залуу, 75-84 хөгшин 85 ба дээш (өндөр) настан гэж ангилан тухайн насны хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг онцлогтойгоор авч үздэг байна.
Дэлхий дахинд сар бүр 55 ба дээш насны 1.2 сая хүн настны эгнээг нэмэгдүүлдэгээс, 65 ба дээш настны тоо сар тутамд 750000 хүнээр эгнээгээ өргөтгөж байдаг бол настны 10 сая эрчим нь хөгжиж байгаа орнуудад ногдож байна. 60 ба дээш насны хүн дэлхийн хүн амд 1980 онд 8.5 хувь эзэлж байсан бол 2000 онд 9.6 хувь, 2020 онд 12.5 хувь болох төлөвтэй байна.
Дэлхийн хүн амын дундаж наслалт 1997 оны байдлаар 66 жил байгаа бол 2020 онд 73 жил болж нэмэгдэх төлөвийг тооцоолсон байна.
Ази, Номхон далайн бүсийн хүн ам зүйн насжилтын хандлага
Дэлхийд амьдарч байгаа өндөр настан хүмүүсийн бараг тал хувь нь Ази, Номхон далайн бүсэд амьдарч байгаа ба 2025 он гэхэд өндөр настай 5 хүн тутмын 3 нь Ази, Номхон далайн бүсэд хамаарах болж байна. (ЕSСАР 1996)
30 ба түүнээс дээш насны хүн 1995 оны байдлаар бүсийн нийт хүн амын 8.6 хувь буюу 304 сая байв. Харин 2020 он гэхэд өндөр настнуудын тоо бараг 2 дахин нэмэгдэж 603 саяд хүрсэнээр бүсийн нийт хүн амын 13 орчим хувийг эзлэх ба үүнээс 240 орчим сая нь 70 ба түүнээс дээш насны хүмүүс байх төлөвтэй байна.
Хотжилт, үйлдвэржит, эдийн засгийн өөрчлөлтүүд тус бүс нутгийн онцлог байх тул бүсийн хөгжиж байгаа орнуудад настны тоо түргэн өсөх магадлалтай байгаа ба зарим орнуудад онцгой хурдан өсөх төлөвтэй байна. (Зураг 2) Жишээлбэл, 1995-2020 оны хоорондох хэтийн төлвөөр 60 ба түүнээс дээш насны хүн ам Японд 20.0 хувь байгаагаас 30.0 хувь Филиппинд 5.4 хувиас 9.0 хувь, Хятадад 9.0 хувиас 14.0 хувь хүртэл, Солонгос улсад 9 хувиас 17 хувь хүртэл, харин Сингапурт 2 дахин илүү буюу 100 хувиас 23.0 хувь, Камбоди улсад 4.2 сувиас 5.8 хувь өсөх төлөвтэй байна.
Бүсийн хэмжээнд хүн амын дундаж наслалт 1995 онд 68.8 жил байгаа бол 2020 онд 74.4 жил болтол нэмэгдэнэ гэж тооцож байна. Хүний дундаж наслалт Японд 80 жил байхад Камбоди, Лаос зэрэг улсад 50 жил байна.
Ази, Номхон далайн бүсийн хүн амын насжилт дахь хүн ам зүйн үндсэн хандлага дараахь байдлаар илэрхийлэгдэж байна. Үүнд:
- Нас баралтын зарим үзүүлэлт буурч байгаа учраас өндөр настай хүмүүсийн тоо нэмэгдэж хүний нас уртасч байна
- Хүүхэд төрүүлэлтийн хувь буурч байгаагаас тодорхой хугацаанд ахмад настны эзлэх хувь хэвээр хадгалагдаж, асрамжинд байх хүний харьцаа өөрчлөгдөж байна
- Хотжилтын үйл явцын улмаас уламжлалт гэр бүлийн бүтцэд өөрчлөлт орж настай хүмүүс тэр дундаа ганц бие эмэгтэй хүн хот суурин газар ганцаар амьдрах үзэгдэл бий болж байна
Иймээс насжилтын асуудал нь дэлхийн улс орнуудын төр засгийн болон төрийн бус байгууллагуудын анхаарлыг зүй ёсоор татаж, настны эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулах зорилт дэвшигдэж байна. Үүний учир аливаа хөгжлийн шинж чанартай хөтөлбөрийн зайлшгүй чухал нэг бүрэлдэхүүн хэсэг нь идэвхтэй насжилтыг хангах асуудал гэж ДЭМБ үзэж байгаа ажээ.
Монгол улсын хүн ам зүй – настан
Өнөө үед нийгэм хурдацтай хөгжиж байгаагийн үр дүнд настны асуудал бие даасан шинжтэй боллоо.
Манай улсад хуульчилан эааснаар 55 ба дээш насны эмэгтэй, 80 ба дээш насны эрэгтэй хүнийг “Ахмад настан”-д хамааруулан авч үздэг. 55 ба дээш насны эмэгтэй, 60 ба дээш насны эрэгтэй ахмад настан хүмүүсийн тоо сүүлийн хоёр арван жилд (1969-1989) 8.9 хувь өсч, 1994 оныг 1989 онтой харьцуулбал 14.4 хувь нэмэгдсэн нь сүүлийн жилүүдэд настны өсөлт хурдассан байна.
Монгол улсын хүн амд 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба дээш насны эрэгтэй хүн ам 1989 онд 144.5 мянга буюу нийт хүн амын 71 хувь байсан бол 1996 оны эцэст 160.4 мянга буюу 68 хувь болж, 1989 – 1996 онд 11.0 хувиар нэмэгдсэн нь жил тутамд 1.3 хувиар өсчээ. 60 ба дээш настны тоо 1989 онд 118.9 мянга (хүн амд 5.8 хувь)-оос 1996 оны эцэст 133.0 мянга (5.7 хувь) болж 11.9 хувиар нэмэгдсэн байна.
1969 онд хүн амд 0-14 насны хүүхэд 44.4 хувь дээш настан 6.0 хувь эзлэж байсан бол 1996 онд мөн үзүүлэлт 38.1 ба 3.8 хувь болж., хувийн жин өөрчлөгдсөн байна. Өөрөөр хэпбэл, 1996 онд 1969 оныхоос 0 – 14 насны хүүхдийн эзлэх хувь нь 63 пунктзэр, 65 ба дээш настны эзлэх хувь 2.2 пунктээр тус тус буурсан байна. Энэ нь сүүлийн жилүүдэд төрөлт буурсантай холбоотой юм.
НҮБ-ийн тооцсон дэлхийн хүн амын дундаж хувилбараар 2025 онд Монгол улсын хүн амд 0 – 14 насны хүүхэд 24.5 хувь 65 ба дээш насны настан 6.0 хувь эзлэх төлөвтэй байна.
55 ба дээш насны эмэгтэй, 60 ба дээш насны эрэгтэй, 65 ба дээш насны эрэгтэй,эмэгтэй настангуудын хүн амд эзлэх хувийг хүснэгтээр харуулав.
Хүснэгт 2 Ахмад настны хүн амд эзлэх хувь
Хүснэгтээс харахад сүүлийн 29 жилд ахмад настны тооны, хүн амд эзлэх хувь 11.1-ээс 6.9 хувь болж буурсан боловч бодит тоо 24.7 хувиар, 60 ба дээш настан 25.3 хувь, 65 ба дээш настан 30.5 хувь болж тус тус өсчээ. 29 жилийн хугацаанд жил тутамд ахмад настны дундаж өсөлт 0.76 хувь, 60 ба дээш настных нь 0.78 хувиар өссөн ажээ.
Манай оронд хүн амын дундаж наслалт (Зураг 3) 1989 онд 62.6 жил (эрэгтэй 62.2, эмэгтэй 62.9), 1992 онд 63.3 жил (эрэгтэй 622, эмэгтэй 63.8), 1995 онд 63.8 жил (эрэгтэй 62.1, эмэгтэй 65.4)[1] байгаагаас үзэхэд 1989 – 1995 онд эрэгтэйчүүдийн дундаж наслалт нэг түвшинд хадгалагдаж, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2.5 жилээр нэмэгдсэн нь хүн амын дундаж наслалтыг 1.2 жилээр нэмэгдүүлжээ.
Амьдралын хэв маяг, ажлын өвөрмөц онцлог, хорт зуршлын хэрэглээ, амьдралд гүйцэтгэх үүрэг зэргээс шалтгаалан эрэгтэйчүүдийн зуурдын эндэгдлийн тоо эм хүйсээс ямагт давуу байдгаас эмэгтэйчүүд нь илүү урт наслах зүй тогтол ажиглагдаж байна.
Манай улсад эх нялхсын асуудлыг олон жилийн турш тэргүүн зэрэгт тавьж ирсний үр дүнд эмэгтэйчүүдийн нас баралтын түвшин буурч хөгжингүй орнуудын нэгэн адил ахмад насанд эм хүйс давамгайлж, ганц бие эмэгтэйчүүдийн тоо ихсэх хандлага нэгэнт гарсан нь тэдний нийгмийн хамгааллын асуудал онцлон анхаарах шаардлагатайг харуулж байна.
Манай улсын ахмад настны өнөөгийн төлөв байдлын талаар дараахь үндсэн гурван чиглэлээр авч үзье.
- Нийгмийн хамгаалал буюу амьдралын баталгаа,
- Эрүүл мэндийн үйлчилгээ,
- Настны сэттэл зүйн таатай орчин,
Хүн амын насжилт хурдацтай явагдсанаас үүсч байгаа эдийн засгийн үр дагавар нь нийгмийн асуудлыг нэлээд хурцаар тавихад хүргэж байгаа асуудал юм. Энэ нь эрүүл мэндийн үйлчилгээний зардал ахимаг насанд тэр бүр даахгүй түвшинд хүртэл өсч байгаа тул хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж байгаа үедээ цаашдын амьдралынхаа орлогын баталгаагай байдлыг бүрдүүлэх шаардлагатай болж байна. Энэ шаардлага, хэрэгцээ нь нийгмийн даатгалыг давхар дэмжсэн эрүүл мэндийн даатгалд хүмүүс хамрагдах эсхүл хүмүүс өөрийн хадгаламжийн мөнгөөр асуудлаа шийдэхэд хүргэж байна.
Хувийн эх үүсвэр нэгэнт хүрэлцэхгүй тохиолдолд ихэнх настангууд гэр бүлийнхээсээ дэмжлэг авдаг бөгөөд цаашдаа өнөөгийн нөхцөлд гэр бүлээсээ дэмжлэг авч чадахгүй настны тоо улам бүр нэмэгдэх хандлагатай болоод байна. Өөрөөр хэлбэл, ганц бие, тэтгэн дэмжих хүнгүй, ядуу, орон гэргүй настангуудын нийгмийн хамгааллын асуудлыг зохистой шийдэж чадах нийгмийн хамгааллын тогтолцоог бүрэлдүүлэх шаардлагатай болоод байна.
Ахмад настай хүмүүсийн аж амьжиргаа сайн сайхан байдалд нөлөөтэй дараагийн нэг чухал асуудал бол эрүүл мэндийн үйлчилгээ юм. 1999 оноос хэрэгжиж эхэлсэн эрүүл мэндийн салбарын Хөгжил хөтөлбөрийи хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээний хэпбэрийг өрх гэрт ойртуулан настан болон тахир дутуу, өрх толгойлсон эхчүүд, эмзэг бүлгийн хүн амын нэг хүнд ногдох зардлыг бусад хүмүүсийнхээс өндөр тооцох болсон нь өмнөх үеийнхээс бууруулахгүйгээр эмнэлгийн үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлэх нөхцөл болсон юм . Ингэснээрээ энэхүү тогтолцоо нь нийт хүн амд тэгш хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг хамгийн бага зардлаар үзүүлэх, мөн хувь хүмүүс өөрийн эрүүл мэндээ хамгаалахад оролцдог байх түүнчлэн өндөр настай хүмүүсийн хэрэгцээг хангах зорилтод хүрэх бололцоотой болно.
Дараагийн нэг асуудал бол өндөр настны сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх явдал юм. Ахмад үеэ хүндэлж, тэднээсээ ариун баялаг мэдлэг, туршлагыг нь өвлөн авч тэднийгээ амьдралын амтыг эдлэх энэ үед таатай нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой. Нөгөө талаас ахмад настангууд өнөөгийн эдийн засгийн хямралын сүүдрийг эмзэг хүлээн авч амьдралын гачигдалд, ядуурал, залуу үедээ үл ойшоогдсон сэтгэл санааны гутрал, дарамт зэрэг нь нөлөөлж байгааг энд дурдахгүй өнгөрч болохгүй юм.
1999 оныг олон улсын ахмадын жил болгосонтой холбогдуулж засгийн газрын зүгээс ахмад настай хүмүүсийн амьдралын чанарыг хангахад чиглэгдсэн санаачлага, арга хэмжээг өргөнөөр авч хэрэгжүүлэх боломж гарч байна. Эдгээр нь хүн амын насжилт, өндөр настны асуудалтай холбогдуулан нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол болон олон үе дамжсан харилцааны асуудлыг хөндсөн хууль эрхийн акт гаргах, бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх гэх мэт өргөн хүрээнд яригдах боллоо.
Энэ агуулгаар Монгол улсын Засийн газрын 1998 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 130 тогтоолоор Ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан билээ.
Ахмад настны эрүүл мэнд нийгмийн хамгааллыг сайжруулах замаар тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх нийгмийн дунд эрүүл идэвхтэй амьдрах таатай орчин бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ахмад настны эрүүл мэндийг дэмжих, амьдралын чанарыг дээшлүүлэхэд төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд хамт олон, гэр бүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагын шинэ тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх юм.
Анхаарал тавьсанд баярлалаа.
[1] ҮСГазар,Монголын хүний хөгжлийн индекс, 1997, тал20.