Д.Дашжав
/Шинжлэх ухааны магистр, Нийслэлийн Засаг дарын Статистик мэдээлэл, судалгааны газрын мэргэжилтэн/
Шинэ толь №44, 2003
Түлхүүр үг: Хүн ам зүйн хөгшрөлт, Гэрлэлтийн байдал, Ахмад настан, Хүн амын насжилт, Нийгмийн асуудал, Дундаж наслалт, Эдийн засгийн үйл ажиллагаа
Зарим нэр, ухагдахуун
1.Хүний нас
Төрөхөөс эхлээд амьдралын эцэс хүртэл үргэлжлэх хугацаа юм. Насыг олон улсын практикт дор дурдсанаар ангилж буй Үүнд:
- 10 өдөр амьдрагсадыг нярай хүүхэд,
- 10 өдрөөс 1 жил хүртэл амьдрагсадыг нялх хүүхэд.
- 1-3 жил амьдрагсадыг балчир нас,
- 4-12 настай хүнийг бага нас,
- 13-16 настай хүнийг өсвөр нас,
- 17-21 настай хүнийг залуу нас,
- 22- 35 настай хүнийг идэр нас,
- 35-60 настай хүнийг дунд нас,
- 61-74 настай хүнийг хижээл нас,
- 75-90 настай хүнийг өтөл хүмүүс,
- 90 ба дээш настай хүмүүсийг өндөр нас гэж ангилдаг аж.
- Насны үечлэл
Энэ бол хүний амьдралыг нийгмийн, эдийн засгийн, биологийн шинж чанараар нь харгалзан хэмжээ тогтоон бүлэглэн үзүүлэх явдал юм.
МЭӨ IV зууны үед амьдарч байсан гүн сэтгэгч Пифагор хүний амьдралыг жилийн 4 улиралтай уялдуулан 4 үечлэл тогтоожээ. Энэ нь хавар – төрснөөс 20 нас хүртэл, зун – 20- 40 нас залуу үе, намар – 40-60 нас цэцэрлэх хүчтэй үе, өвөл – 60-80 ахмад, доройтох үе гэж жилийн дөрвөн улиралтай зүйрлэн хуваажээ.
МЭӨ III зууны үед амьдарч байсан сэтгэгч Гиппократ хүний амьдралыг 7 жилийн хугацаатай 10 үед хувааж үзжээ.
Германы физиологич М.Рубнер (1854-1932) хүний амьдралын үеийг нялх үе 0-9 сар, балчир 9 сараас 7 нас, бага нас 13-14, хүүхэд үе 19-21, дунд үе 41-50, ахмад 50- 70. хөгшин 70 наснаас дээшхийг хамруулжээ.
Орчин үеийн английн физиологочид 5 үед хар бага нас 0-7 нас, хүүхэд нас 7-14 нас, залуу нас 14-25 нас, идэр нас 25- 50, ахмад үе 50 наснаас дээшхийг хамруулжээ.
- Хүн ам зүйн хөгшрөлт буюу насжилт Нийт хүн амын тоонд хижээл ба хөгшин насны хүмүүсийн хувийн жин нэмэгдэх үйл явц юм. Энэ нь хүн амын төрөлт багассанаас болж хүүхдийн тоо цөөрөх, хүн амын үхэл багасахаас шалтгаална. Насжилтыг тодорхойлохын тулд насны коэффициентийг тодорхойлох шаардлагатай.
- Хөгшрөлтийн насны коэффициент
Үүнээс гадна хүн амын наслалтын хүснэг, хүн ам зүйн ачаалалийг тооцож үзвэл зохино.
Францын судлаач Ж.Божеrарны хөгшрөлтийн үеийг дор дурдсанаар тогтоожээ.
НҮБ-ын хүн ам зүйчид хөгшрөлтийн 3 үе шатны хуваарийг боловсруулсан байна. 4 хувь түүнээс бага байвал залуу хүмүүс, 4-7 хувь байвал хөгшрөлтийн босгон дээр байгаа, 7 ба түүнээс дээш бол хөгшин насны хүмүүс гэж тодорхойлжээ.
Улаанбаатар хотын хүн амын насжилтын өнөөгийн байдал
Улаанбаатар хотын хү амын өсөлт, хөгжлийн түүхэн хандлагатай уялдаатайгаар ахмад настны тоо, бүтэц өөрчлөгдсөөр ирсэн байна.
Нийт хүн амд ахмад настны эзлэх хувь буюу насжилт коэффициент 1956 онд 7,8 хувь, 1963 онд 7.7 хувь, 1969 он 7.4 хувь, 1979 онд 6.8 хувь, 1989 онд 5.6 хувь, 2000 онд 50 хувь болж, НҮБ-ээс тогтоосон шалгуураар авч үзвэл 1956 1969 насны хооронд нийслэлийн хүн ам хөгшин насны хүмүүсээс хөгшрөлтийн босгон дээр байгаа хүн рүү (1979 2000 онуудад) явж байгаа нь тодорхой байна. Монгол Улсад 1960-1980-аад онуудад улс төр харьцангуй тогтвортой, ахмад настанд нийгмээс үзүүлэх тусламж дэмжлэг одоогийнхоос илүү сайн байсан нь ахмад настаны тоог тогтвортой өсөхөд нөлөөлсөн нь нийслэлийн хүн амд мөн адил хамаатай юм.
НҮБ ахмад настанг дотор нь насны байдлаар 60-74 насыг залуу, 75-84 насыг хөгшин, 85 ба түүнээс дээшхийг өндөр настан гэж ангилан, тухайн насны хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг онцлогтойгоор авч үздэг байна. Дэлхийд 90 ба түүнээс дээш насалж байгаа хүмүүсийг урт наслагчид гэж нэрэлдэг билээ.
Энэхүү шалгуураар авч үзвэл 2000 оны тооллогоор нийслэлийн нийт ахмад настаны 78.7 хувь нь 60-70 насны залуу, 17.7 хувь нь 75-84 насны хөгшин, 3.6 хувь буюу 85-аас дээш настай 1355 өндөр настан амьдарч байв. Түүнчлэн 90-ээс дээш настай урт наслагчид 348 амьдарч байсны 12 нь 100-аас дээш настай хүмүүс байсан билээ.
Ахмад настны тоо, нийт хүн амд эзлэх байршил дүүргээр нэлээд ялгаатай байна. Үүнийг 1-р зурагт харуулав.
Насаар авч үзвэл нийт хүн амд 60-64 насны хүн 1.7 хувь, 65-69 насны хүн ам 1.4 хувь, 70-74 насны хүн ам 0.8 хувь, 75-79 насны хүн ам 0.6 хувь, 80-84 насын хүн ам 0.29 хувь, 85-89 насны хүн ам 0.13 хувь, 90 дээш насны хүн ам 0.05 хувийг тус тус эзэлж байна.
Нийслэл хотод 100 эмэгтэд ногдох эрэгтэйчүүдийн тоо 94.4 байгаа нь улсын дунджаас 4.1 пунктээр бага байгаагийн зэрэгцээ 65-аас дээш насанд хүйсийн харьцаа 44.380.9 байгаа нь нас дээшлэх тутам эрэгтэйчүүдийн нас баралт нэмэгдэн, эмэгтэйчүүд харьцангуй илүү насалж, хүйсийн харьцаа буурдагийг 2-р зурагт харуулав.
60-64 насанд 100 эмэгтэйд 94 эрэгтэй ногдож байхад 90 дээш насанд энэ тоо бараг 2.3 дахин буурч зөвхөн 40 эрэгтэй ногдож байна. Хүн амын насны бүтцийн өөрчлөлтийг илэрхийлэх нэг гол үзүүлэлт нь хүн ам зүйн ачаалал юм. Энэ нь хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох тэжээлгэгч хүний харьцааг тодорхойлдог. Хөдөлмөрийн насны (16-59 насны) буюу тэжээгч, тэжээлгэгчийн (0-15 настй хүүхэд, 60ба түүнээс дээш насныхан) харьцааг тодорхойлж байгаагаараа энэ үзүүлэлт эдийн засгийн хөгжилд хүн ам зүйн хүчин зүйлийн нөлөөг илэрхийлдэг ач холбогдолтой юм. 1989 оны хүн амын улсын тооллогоос хойшхи 11 жилд тэжээлэгчийн тоо 22 хүнээр буурсаны дотор хүүхдийн ачаалал 21 хүнээр, хөгшдийнх 1 хүнээр буурчээ. Сүүлийн жилүүдэд төрөлт багасч байгаатай уялдан хүн ам зүйн ачааллын доторх хүүхдийн ачаалал буурч, харин ахмад настаных ойролцоо түвшинд 1989 онд 15, 1989 онд 12, 2000 онд 10 хүн болжээ.
Ахмад настны гэрлэлтийн байдал нь нийт хүн амын болон залуучуудын гэрлэлтийн байдлаас нэлээд ялгаатай, огт гэр бүл болоогүй хүний эзлэх хувийн жин бага, бэлбэсэн хүний эзлэх хувийн жин нэлээд өндөр байдаг. Ахмад настай бэлбэсэн эмэгтэйчүүдийн тоо, эрэгтэйчүүдийнхээс олон байдаг нь эмэгтэйчүүдийн нас баралт эрэгтэйчүүдийнхээс харьцангуй бага байж, эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс өндөр байдагтай холбоотой юм.
Ахмад настны гэрлэлтийн байдлыг насны бүлэг, хүйсээр ангилахад зарим зүйл нэлээд ялгаатай байгааг 3-р зургаас харж болно.
Нийт ахмад настны дотор гэр бүлтэй эрэгтэйчүүдийн эзлэх хувь эмэгтэйчүүдийнхээс насны бүлэг тус бүрд бараг 2-3 дахин илүү байгааг дараахь зургаас харагдаж байна. Энэ нь эрэгтэйчүүд гэр бүл салах, бэлбэсрэх тохиолдолд өөрөөсөө нэлээд олон нас дүү эмэгтэйчүүдтэй дахин гэрлэх боломж эмэгтэйчүүдээс арай илүү байдагтай холбон тайлбарлаж болох юм.
Нийслэлийн ахмад настай хүмүүсийн өрхийн тэргүүлэгчийн хамаарал насны бүлэг, хүйсээр нэлээд ялгаатай байгааг хүснэгт 5-аас харж болно.
Ахмад настай өрхийн тэргүүлэгчийн дотор эрэгтэйчүүд 85.2 хувь, эмэгтэйчүүд 30.0 хувийг эзэлж, эрэгтэйчүүд бараг 3 дахин илүү байгаа нь гэр бүлийн хосын нөхөр нь амьд сэрүүн байгаа тохиолдолд эрэгтэй нь өрхөө тэргүүлдэг Монголын уламжлалт заншилтай холбоотой.
Өрхийн тэргүүлэгч эрэгтэйчүүдээс 775 нь, эмэгтэйчүүдээс 1004 нь ганц биеэр амьдарч байна. Өндөр настай 21 хүний нэг нь ганцаараа амьдарч байгаад нийслэл, дүүрэг, хороодын төр захиргааны байгууллагаас нийгмийн асуудалд нь илүүтэй анхаарах шаардлагатай. Нийслэлийн ахмад настныг гэрлэлтийн байдлаар авч үзвэл эрэгтэй хүний 2 хувь нь огт гэр бүл болоогүй, 71.3 хувь нь гэр бүлтэй, 2.2 хувь нь цуцалсан, 24.5 хувь нь бэлбэсэн, эмэгтэй хүний 1.0 хувь нь огт гэр бүл болоогүй, 35.2 хувь нь гэр бүлтэй, 1.2 хувь нь цуцалсан, 62.6 хувь нь бэлбэсэн байна.
Ахмад настны 54.4 хувь буюу 20852 хүн өрх тэргүүлэн амьдарч буйн 69.2 хувь буюу 14437 хүн нь эрэгтэй, үлдэж буй 30.7 хувь буюу 6415 хүн нь эмэгтэйчүүд аж.
Нийслэл хотод амьдарч буй нийт ахмад настны 17.6 хувь буюу 6741 хүн нь нийслэлд төрөөд амьдарч буй хүн бөгөөд үлдэж буй 31532 хүн буюу 82.4 хувь нь бусад аймаг хотод төрөөд нийслэлд байнга оршин сууж буй суурьшсан иргэд юм.
Нийслэлд төрөөд хөдөө нутаг руу суурьшихаар 354 хүн явсан нь бусад аймагтай харьцуулахад ихээхэн бага байна.
Нийслэлийн ахмад настан өрхийн 40.2 хувь буюу 153726 айл тохилог байшинд амьдарч буйн 65.4 хувь төвлөрсөн халаалттай, 6.6 хувь нь төвлөрсөн халаалттай, 62.9 хувь нь халуун хүйтэн устай, 34 хувь зөөврийн усаар хангагддаг аж.
Ахмад настны 59.2 хувь буюу 22501 өрх айл гэрт амьдар буйн 74.7 хувь нь хог зайлуулах зориулалтын цэгтэй, 95.8 хувь нь бие засах зориулалтын цэгтэй байна. Нийт ахмад настны 86.1 хувь нь ямар нэгэн боловсрол эзэмшсэний дотор 17.7 хувь нь дээд, 10.4 хувь нь бүрэн бус дээд, 17 хувь нь техник мэргэжил, 9.0 хувь нь бүрэн дунд, 16.2 хувь нь бүрэн бус дунд, 37.5 хувь нь бага боловсролтой байна Ахмад настны 20 хувь нь боловсролгүйн дотор 12.8 хувь нь бичиг мэддэг, 7.2 хувь нь бичиг мэддэггүй аж. Хүйсээр авч үзвэл, эрэгтэй хүмүүсийн 93 хувь ямар нэгэн боловсролтой байхад, эмэгтэй хүн түүнээс 12.3 пунктээр доогуур 80.7 хувь нь боловсролтой буйн дээд боловсрол 21.3, техник мэргэжил 0.6, бүрэн дунд 2.5, бүрэн бус дунд 3.0 пунктээр тус тус доогуур байна.
Улаанбаатар хотын ахмад настны 6.5 хувь нь эдийн засгийн идэвхитэй хүн ам байгаагийн 6.4 хувь нь ажил эрхэлдэг, 0.1 хувь нь ажил хайж байгаа, 93.5 хувь нь эдийн засгийн идэвхигүй хүн ам байгаагийн дотро 1.4 хувь нь тохирох ажил олдохгүй байгаа, 91.5 хувь нь тэтгэвэр нөхөн олговорт байгаа. 1.3 хувь нь тахир дутуугийн групптэй, 0.4 хувь нь гэрийн ажилтай юм. Ажиллаж буй нийт өндөр настан 2447 хүний 65.4 хувь буюу 1600 нь 60- 64 насны, 25.2 хувь нь буюу 617 нь 65-69 насны, 6.0 хувь буюу 147 нь 70-74 насны, 2.1 хувь буюу 51 нь 75-79 насны, 1.3 хувь буюу 32 нь 80 дээш насны хүмүүс буйн 79.1 хувь нь эрэгтэйчүүд аж.
Эдийн засгийн үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл хөдөө аж ахуйн салбарт 60-64 насны хүний 11.4 хувь, 65-69 насны хүний 18.6 хувь, 70-74 насны хүний 21.1 хувь, 75-79 насны хүний 29.4 хувь, 80-аас дээш насны хүний 9.4 хувь, боловсруулах салбарт 60-64 насны хүний 7.4 хувь, 65-69 насны хүний 4.1 хувь, 70-74 насны хүний 4.1 хувь, 75-79 насны хүний 5.9 хувь, бөөний ба жижиглэн худалдааны салбарт 60-64 насны хүний 10.6 хувь, 65-69 насанд 10.0 хувь, 70-74 насанд 8.8 хувь, 75-79 насанд 5.9 хувь, 80 дээш насанд 9.4 хувь, тээвэр, агуулахын аж ахуй, холбооны салбарт 60-64 насны хүний 6.9 хувь, 65-69 насанд 4.4 хувь, 70-74 насанд 1.4 хувь, 75-79 насанд 2.0 хувь, 80 дээш насанд 3.1 хувь, үл хөдлөх хөрөнгө, түрээс, бизнесийн бусад үйл ажиллагааны салбарт 60-64 насны хүний 8.0 хувь, 65-69 насны хүний 9.9 хувь, 70-74 насны хүний 10.9 хувь, 75-79 насанд 7.8 хувь, төрийн удирдлага, батлан хамгаалах, албан журмын нийгмийн даатгалын үйл ажиллагааны салбарт 60- 64 насны хүний 124 хувь, 65-69 насны хүний 9.9 хувь, 70- 74 насанд 7.5 хувь, 75-79 насанд 5.9 хувь, төрийн удирдлага, боловсролын салбарт 60-64 насны хүний 17.9 хувь, 65-69 насны хүний 20.6 хувь, 70-74 насны хүний 24.5 хувь, 75-79 насны хүний 11.8 хувь, эрүүл мэндийн салбарт 60-64 насны хүний 6.2 хувь, 65-69 насны хүний 7.0 хувь, 70-74 насны хүний 6.8 хувь, 75-79 насны хүний 3.9 хувь, нийгэм бие хүнд үзүүлэх үйлчилгээний салбарт 60-64 насны хүний 6.7 хувь, 65-69 насанд 8.1 хувь, 70-74 насанд 6.8 хувь, 75-79 насанд 3.9 хувь нь тус тус ажиллаж буй.
Улаанбаатар хотын хүн амын насжилтын цаашдын төлөв байдал
Хүн амын дундаж наслалтыг тооцон үзэх нь хүн амын насжилт хэрхэн нэмэгдэж буйг харуулах таамаглах хэмжигдэхүүн болдог нэг гол үзүүлэлт юм. Дундаж наслалт нь насны бүлэгдэх нас баралтын коэффициентийг үндэслэн тооцогддог бөгөөд тухайн хүний цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацааг тодорхойлох үзүүлэлт юм. Дундаж наслалтыг тодорхойлохдоо насжилтын хүснэгтийг ашигладаг. Насжилтын хүснэгтийг 1663 онд Английн эрдэмтэн Жон Грайнт үндэслэсэн бөгөөд анхны загвар насжилтын хүснэгтийг 1693 онд мөн Английн эрдэмтэн Хели зохиожээ. Насжилтын хүснэгт нь хүн амын эсхүл хүн амын тодорхой хэсэг бүлгийн нас баралтын хандлага, хэв маягийг тодорхойлох нэг арга юм. Насжилтын хүснэгтийг 10 жилийн динамикаар сүүлийн гурван арван жилийн хүн амын мэдээ болон нас баралтын мэдээн дээр үндэслэн PAS багц программын LTPOPDTH автомат хүснэгтийг ашиглан бодож гаргалаа. Улаанбаатар хотын хүн амын дундаж наслалт 1980 онд 58.5, 1990 онд 60.6, 2000 онд 64.8, 2002 оны мэдээг үндэслэн бодож үзэхэд 67.5 болтлоо өссөн байна. Үүнийг хүйсээр салгаж үзвэл эрэгтэйчүүдийн хувьд 1980 онд 54.5, 1990 онд 67.3 байснаа 2002 онд 61.4 болж, 2002 онд 63.9 болтлоо өсжээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд авч үзвэл дундаж наслалт нь эрэгтэйчүүдийнхээс өндөр буюу 1980 он гэхэд 64.0 байгаа нь эрэгтэйчүүдийн дундаж наслалтаас 10 насаар илүү, 1990 онд 69.0 байгаа нь эрэгтэйчүүдийн дундаж наслалтаас 4 насаар илүү болж, 2002 онд бүр 71.5 болтлоо өссөн үзүүлэлт харагдаж байна. Эндээс үзвэл Улаанбаатар хотын хүн амын дундаж наслалт 1980 оноос өнөөг хүртэл тасралтгүй өссөр ирсэн байна.
Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын дүнг үндэслэн хийсэн Монгол Улсын хүн амын 2000-2025 оны хэтийн тооцооны дунд хувилбараас үзэхэд Улаанбаатар хотын өндөр настны тоо 2005 онд 2000 оныхоос 26,9 хувь буюу 10.3 мянган хүнээр, 2010 онд 2005 оныхоос 23.1 хувь буюу 11.2 мянган хүнээр, 2015 онд 28.4 хувь буюу 17013 хүнээр, 2020 онд 38.9 хувь буюу 29861 хүнээр, 2025 онд 39.8 хувь буюу 42437 хүнээр нэмэгдэхээр урьдчилан төсөөлөл байна.
Энэхүү тооцооноос үзэхэд 2020 оны үеээс нийслэлийн хүн ам хөгшрөлтийн өмнөх 2-р үе рүү орж, эрэгтэй 7.9 хувь, эмэгтэй 9.0, бүгд 8.5 хувь болж, 2025 оноос хөгшрөлтийн 3-р үе рүү шилжиж 10.3-11.7 хувь болох нь харагдаж байна.