Ё.Энхбаяр
/УТБА-ийн багш/
Шинэ толь №44, 2003
Түлхүүр үг: Улс төрийн оролцоо, Нийгмийн сэтгэл зүй, Сонгуульд оролцох,Олон нийтийн санаа бодол, Улс төрийн шийдвэр
Улс төрийн шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн түвшин нийгмийн сэтгэлгээний гол гол ололтуудтай улс төрийн асуудлыг шууд хамааралтайгаар авч үзэж тайлбарлах болжээ. Түүний дотор XX зууны гол ололт хэмээгдэж буй Сэтгэл зүйн нэг урсгал болох психоанализтай улс төрийн асуудлыг уялдуулан авч үзэх нь практик ач холбогдолоороо үлэмж чухал юм.
Сонгодог психоанализ[1] нь нийгмийн хүний сэтгэл зүйн бүтцийг тодорхойлоод олон түмний сэтгэл зүй, бие хүний сэтгэл зүй гэсэн хоёр төрөлд сэтгэцийг хуваан авч үздэг. Ингэхдээ бие хүний сэтгэл зүй болон олон түмний сэтгэл зүй нь олон талаараа төсөөтэй гэж үздэг. Төсөөтэй ба ялгаатай талуудыг ялган заах замаар нийгмийн хөгжилд ашигтай шийдлүүдийг эрэлхийлэх үндсэн арга зам нь ухамсартай сэтгэцийг ухамсаргүй сэтгэцтэй сөргүүлэн тавих явдал гэж үздэг билээ. Харин сонгодог бус психоанализ[2] нь ухамсаргүй ба ухамсартай сэтгэцийн нийгэмтэй харилцах харилцааг буюу нийгмийн сэтгэл зүйд ухамсаргүй, ухамсартай хоёрын зүй зохист харилцааг олох арга замыг эрэлхийлдэг.
Нийгмийн сэтгэл зүйн нэг чухал асуудал нь улс төрд олон түмний санаа бодол хэрхэн нөлөөөлдөг вэ? гэсэн асуудал юм. Олон нийтийн санаа бодлыг социологийн судалгаагаар тодорхойлохос гадна олон нийтийн санаа бодлын сэтгэл зүйн судалгаагаар мэдэх арга байдаг. Мэдээж социологийн судалгааг хэрэглэнэ л дээ. Гэхдээ энэ нь тухайн эгшин тохиолдолыг гэхээсээ ерөөс ямар шинж, хандлаг байгааг ерөнхийлөн тодорхойлдогоороо онцлогтой. Магадгүй нийгмийн сэтгэл зүйг бий болгож буй зүйлээ нийтийн санаа бодол гээд байж ч болох. Олон ний санаа бодол гэдэг ойлголт нь ерөнхий агуулгатай ойлг бeгeeд юуны тухай вэ? гэдгээрээ ялгагдана. Жишээ шашны тухай, эдийн засгийн тухай, харь гариг, хойд сүнсний тухай, глобальчлалын тухай, хувцасны загва тухай гээд өөр өөр агуулгатай байдаг. Энд голлон терийн үйл амьдралын хүрээн дэх олон нийтийн санаа бодлын тухай ярих гэж буй билээ.
Улс төрийн оролцооны тухай олон нийтийн санаа бодол болон улс төрийн оролцоо ба олон нийтийн санаа бодол гэдэг ойлголтын логик ялгаа байгааг дурьдах нь зүйтэй Өгүүллэгийн агуулгыг хоёр дахь утгаар томъёолсон гэдгийг сануулах нь зүйтэй бизээ.
Улс төрийн оролцооны дараахь үндсэн хэлбэрүүд байдаг. Үүнд:
- Сонгуульд оролцох: саналаа өгөх, сонгуульд өрсөлдөх
- Намын үйл ажиллагаанд оролцох: гишүүн болох, аппаратад ажиллах, санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх
- Сонирхолын бүлгийн үйл ажиллагаанд оролцох гишүүн болох, шахалт үзүүлэх үйл ажиллагаа явуулах
- Олон нийтийн үйл хэрэгт оролцох: жагсаал, цуглаан зохион байгуулах, оролцох, улс төрийн агуулгатай нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, оролцох
- Хуулийн төсөл хэлэлцэх, улс төрийн шийдвэр гаргахад оролцох: Хэлэлцүүлэгт санаа бодлоо оруулах, шийдвэрийг гаргахад төрөл бүрийн аргаар нөлөөлөх
- Хэвлэл мэдээллийн ажиллагаанд оролцох улс төрийн агуулгатай мэдээ, мэдээлэл хэвлэн нийтлэх, Хэвлэл мэдээлэлтэй харилцах
- Судалгаа, шинжилгээнд оролцох: судалгаа хийх, судалгаанд оролцох, дүн шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний ном бүтээл, өгүүллэг зэрэг бичиж олны хүртээл болгох гэх мэт.
Эдгээр улс төрийн оролцооны хэлбэрүүдэд шууд болон дам байдлаар нийгмийн гишүүд татагдан орж байдаг болохоор хувь хүн үүнээс хараат байх боломж тун бага юм. Тиймээс “улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдоно Гэсэн хэлц үг бий болсон хэрэг. Улс төрөөс ямар ч хамааралгүй гэж өөрийгөө тооцдог хувиараа хөдөлмөр эрхлэгч байлаа гэж бодъё. Түүнд улс төрийн асуудал шууд хамаатай биш боловч түүний ажил хэрэгт барааны үнийн өсөлт, бууралт нөлөөгүй байж чадахгүй. Барааны үнийн өсөлт, бууралт нь улс төрийн нөхцөл байдалтай дам холбоотой. Ингэхлээр уг хувиараа хөдөлмөр эрхлэгч дам байдлаар улс төртэй холбоотой гэдэг нь харагдана. Тэгвэл улс төрийн аливаа оролцоонд улс төрийн боловсрол, соёл зэрэг нөлөөлөхөөс илүүгээр нийгмийн сэтгэл зүй хүчтэй нөлөөлдөг гэж судлаачид үздэг байна.
Улс төрийн оролцооны дээрх хэлбэрүүдээс хамгийн чухал, идэвхтэй хэсэг нь сонгуульд оролцох явдал бөгөөд сонгууль өгөх явцад хувь хүнд олон нийтийн санаа бодол хүчтэй нөлөө үзүүлдэг. Хүн бүр улс төрийн өндөр боловсрол, мэдлэг, итгэл үнэмшилтэй байж чаддаггүй тул сонголт хийхдээ бусдын санаа бодлыг асар ихээр харгалзан үздэг байна. Олон нийтийн санаа бодлыг харгалзан үздэггүй хэсэг нийгэмд өчүүхэн бага буюу нийгмийн сэтгэл зүйгээс итгэл үнэмшлээрээ салж чадсан хүмүүс хуруу дарам байдаг. Тиймээс сонгуулийн үйл явц хийгээд түүний үр дүнд олон түмний буюу массын сэтгэл зүй асар их нөлөөтэй байдаг. Масс бол хүчтэй бөгөөд массын санаа бодлыг мэдэх явдал улс төрийн хувьд хамгийн чухал. Аль улс төрийн хүчинд түлхүү санал өгөхийг мэдэж болох боловч яг хэн гэдэг хүнд саналаа өгөх вэ? гэдэг нь сонгуулийн дүн гарах өдөр хүртэл мэдэгдэхгүй байдаг. Би яг тэдэн хувийн санал авна гэж мэддэг хүн бараг үгүй бизээ. Тиймээс масс гэж юу вэ? Массад хэрхэн нөлөөлөх вэ?, Массад яаж талтай болох вэ?, Масс юу хүсдэг вэ? зэрэг массын сэтгэл зүйг тооцох зайлшгүй шаардлага гардаг. Тиймээс улс төрийн лидерүүд одоо үед сэтгэл судлаачдын болон бусад судалгааны багийг дэргэдээ авч ажиллуулдаг болжээ.
Массын сэтгэл зүйн үндсэн онцлогийг нэлээд ончтойгоор гаргаж тавьсан хүн бол З.Фрейд билээ. Энэ талаар түүний “Олон түмний сэтгэл зүй ба “би”-гийн задлан шинжлэл” бүтээл нь магадгүй энэ талын судалгааны эхлэл болсон байх. Түүнийхээр масс нь горьдомтгой, туйлшрамтгай, консерватив, тогтвортой биш, шүүмжлэлт сэтгэлгээ муу, логик сэтгэлгээ муу, бодитой ханд прагматик, уйдамтгай шинжүүдтэй гэнэ. Хувь хүний сэтгэл зүй ч мөн адил харьцангуй утгаараа бас ийм юм уйдамтгай, горьдомтгой, шүүмжлэлт сэтгэлгээ байда бидний өмсдөг хувцасны өөрчлөлт, орчны өөрчлөлт, гал тусламж хүсч байдаг, өөрийгөө муу гэж боддоггүй зэр. тодорхой харж болно. Хүн хэзээд шүүмжлүүлэх дур байдаг. Тиймээс Дейл Карнеги хүнийг битгий шуум болж л өгвөл магт” гэсэн харилцааны сэтгэл зүйн зарч боловсруулсан хэрэг. Тиймээс масстай хэрхэн хары тухайд энэ санааг ашиглах явдал улс төрд аль эрт ба болсон байдаг. Эртний Грек, Ромиин үеийн улс төрчид олон түмнийг санаа бодлыг өөртөө татахын тулд бусдаас ялгарахыг оролддог байсан нь нийгмийн сэтгэлгээнд олон шинэ зүйл авчирч байв. Энэ үед л эрх зүйн анхны систем улс төрийн шинжлэх ухаан, илтгэх урлаг зэрэг үүсэн биз болсон түүхтэй.
Өгүүллэгийн эхэнд ишлэл болгон авсан алдарт философии Ницшегийн үгийг энд хамаатуулж болно. Масс хэзээ ч бусдыг өөрсдөөс нь илүү байлгахыг хүсддэггүй бөгөөд урд байгаа хүнээс тэр дороо уйдаж эхэлдэг. Масс өөрсдөдөө таалагдаагүй л бол урагш гаргана гэж үгүй, тиймээс массад таалагдахын тулд тэдний аяыг дагах шаардлагатай болдог. Магадгүй бусдын адил байх гэсэн зарчим ихэнх хүмүүст таашаан баримталдаг явдал бусдаас ялгаатай байх нь өөрт нь ашиггүй байдагтай холбоотой юм. Гэхдээ тэнэгүүд нэг дор цуглаад бусдыг өөрсөд шигээ байлгах, ухаантнууд цуглаад өөрсөд шигээ байлгах гэсэн эрмэлзлэлүүдийн хооронд хөгжил, дэвшлийн ялгаа байж л таарна. Гэвч хүн бусдаас ялгарч байж л “би” гэж зоримог хэлэх эрхтэй болно. Өнөөдөр ямар хүнийг сонгох вэ? гэдэг асуудал сэтгэл зүйн утгаараа надаас ялгаатай хүнийг урдаа гаргах уу?, өөр шигээ хүнийг урдаа гаргах уу? гэсэн сонголт юм. Бид бүх хүнийг өөр шигээ санаад би ч гарч болох л юм байна гэж боддог болсон гэвэл хэлс болохгүй биз. Тиймээс хэн ч гарсан ялгаагүй дээ гэсэн явган яриа их сонсогдох болжээ. Бид Ницшегийн хэлсэн шиг урдаа байсан шилдэг нэгнээ гүйцэж бариад овжин нэгнийгээ урдаа гаргаад түүнийхээ хойноос хөөгөөд ч байгаа юм бил ү бүү мэд. Хэтэрхий холдчихвол гүйцэхэд төвөгтэй шиг массаас хэт ангид удирдагчид байвал хариуцлага тооцож чадахгүйд хүрнэ.
Ардчилал бол шалгаруулах замаар нэг хэсгийгээ урдаа гаргаад, болохгүй бол хол явахаас нь өмнө зогсоож болдог, буруу замаар явсан бол явах эрхийг нь хасч, хариуцлага тооцдог, бүгдээрээ явах зам, хүрэх газраа тодорхойлоод хэрхэн тэндээ хүрэх зохицуулалтаа л хийлгэх гэж нэг хэсгийгээ урдаа гаргадаг тогтолцоо юм. Үүнд саад болж буй бидний сэтгэл зүйн онцлог бол дорны хүмүүсийн генд шингэсэн гэж болохоор дээрээс бүхнийг зохицуулдаг, хянадаг, удирддаг эцэг-төр байдаг тухай ухамсаргүй сэтгэц юм. Хэн маань ч адил эцэг, эхийнхээ ард явдаг, тэдний зохицуулалт үгүй бол оршиж чадахгүй болсон тийм их бэлэнчлэх ухамсаргүй сэтгэлгээтэй болон өсчээ. Би ингэж өссөн болохоор миний хүүхдүүд ч ийм л байх болно. Үүнийг л хамтын ухамсаргүй буюу нийгмийн сэтгэл зүй гээд байгаа юм. Би өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээнэ гэдэг ухамсарын оронд хэн нэгэн эцэг, эх, ах дүү нар туслах байх гэсэн ухамсаргүй горьдлого биднийг ийм болгожээ. Бидний сонсож өссөн олон үлгэр домог ийм чиглэлтэй байдаг нь хамтын ухамсаргүйтэй холбоотой. Ийм логикоор бид улс төрд оролцож байна. Хэдхэн хүнийг ямар ч хяналтгүйгээр эрх мэдэлд шилжүүлчихээд бид зүгээр л хараад, горьдоод л сууж байгаа. Өөрсдөө төр засгийг удирдах ёстой гээд мянга хэлүүлээд ч бүхнийг захирагч ухамсаргүй сэтгэцээсээ ангид байж зүрхлэхгүй байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл хүүхдүүд нь эцгийнхээ удирдлагыг би авч болохгүй***[3] гэдэгтэй яг адил ухамсаргүй сэтгэц бидэнд байгаа юм.
Массын сэтгэл зүйн онцлог хэмээн дээр өгүүлсэн шүүмжлэлт сэтгэлгээ бага болох тухай санаа улс төрийн оролцооны бас нэг чухал хэсэг юм. Социалист тогтолцооноос өвлөсөн сэтгэл зүйн нэг чухал шинж бол шүүмжлэх, шүүмжлүүлэх дургүй явдал юм. Хэзээ ч юм бүү мэд дарга нарыг шүүмжилвэл өөрөө баларна гэсэн ухамсаргүй бодол бидний толгойд гүн шингэжээ. Энэ нь магадгүй социалист үеэс ч өмнө үүссэн байж магадгүй. “Ноёноороо оролдвол толгойгүй, нохойгоор оролдвол хормойгүй” гэж зүйр цэцэн үг хүртэл бий. Энэ нь “дарга нарыг бүү шүүмжил” гэсэн зан суртахууны хэм хэмжээ биш гэхэд хэцүү юм.
Ажил хийж байгаа хүнд алдаа оноо аль аль нь бий. Гэхдээ улс орныг алдаа бага хийдэг хүнээр удирдуулах гэж л сонгож, уралдуулдаг. Алдаа оноо өдөр тутмын амьдралд бүү хэл шинжлэх ухаанд ч бий. Алдарт философич, бидний сайн танил К.Поппер “алдаж онох арга” гэдэг дээр тулгуурлан фальсификацийн зарчмаа***[4] боловсруулж сруулж байх үед бид дээрх цэцэн үгэнд итгэж суусан байж таарч байна. “Aрд түмэн засгийн эрхийг барина гэдэг олон олон хүн барина гэсэн үг, олон хүн байгаа болохоор олон санаа анаа байж таарна. Олон санаа байгаа юм чинь зарим нь шүүмжлэл байж таарна гэсэн энгийн ипликатив бодлоос шүүмж уумжлэл бол зүй ёсны, энгийн үзэгдэл гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Шүүмжлэл угvй бол олон ургальч үзэл угуй, олон ургальч үзэл үгүй бол ардчилал үгүй болно. Манай нийгмийн сэтгэл зүй шүүмжлэл эсрэг утгатай байдаг. Жишээ нь, өөрийнхөөрөл байдаг хүнийг хожиг, ганцаардмал гэнэ, няп намбай хүний харамч, аминч гэнэ, өглөгч хүнийг тэнэг гэнэ, өөрийнхөe төлөө тэмцэгчийг заргач гэнэ, төрийнхөө эсрэг үг хэлвэл тэрс үзэлтэн гэнэ, тогтолцоогоо шүүмжилвэл террорист гэнэ. Шүүмжлэлийг дээрээс доош өгөх ёстой болохоос доороос дээш чиглэлтэй байдаг тухай бодож чаддаггүй тийм ухамсаргүй сэтгэц бидэнд тогтжээ.
Бидний нийгмийн сэтгэл зүйн бас нэг онцлог бол туйлшрамтгай шинж билээ. Бид хүнийг эсвэл тэнгэрт гаргадаг, эсхүл газарт булдаг тийм л хоёрхон арга замтай нийгэмд амьдарч байсны ул мөр одоо ч тод хэвээрээ. Ийм туйлшрал нь хүний гол алдаа гэдгийг үе үеийн сэтгэгчид хэлээд ч нэмэргүй. Бидний хүндэлж дээдэлж ирсэн буддизмыг үндэслэгч Будда “хоёр хязгаарыг тэвч” хэмээн сургаж, бас Нагаржунай төв үзлийн номлолоо үлдээсэн ч тус болсонгүй дээ. Энэ зууны томоохон хүмүүнлэг үзэлтэн Фромм “хүн бол тал нь бурхан, тал нь чөтгөр юм” хэмээн философидсон байх юм. Тиймээс угаас муу эсхүл сайн хүн гэж үгүй. Хүн бид бүгд адил. Бага иддэг, их иддэг хүн байхаас огт иддэггүй хүн байх бололцоогүй. Туйлшрал нь биднийг юмс үзэгдлийг бодитойгоор хардаггүй, эргэцүүлдэггүй, муйхар гэдгийг харуулна.
Туйлшрамтгай байдал улс төрийн оролцоонд бүр ч тод харагддаг. Сонгуульд оролцогч улс төрийн хүчнүүд, нэр дэвшигчид өөрсдийгөө бүхнийг чадагч бурхан, өрсөлдөгч нараа юу ч чаддаггүй чөтгөр гэж харуулахыг улайран оролдоно. Тэр ч битгий хэл нэг зорилготой намууд биеэ хулгайч, дээрэмчин, дайсан гэж үзнэ. Төрийн алба бүхэлдээ улс төржиж, хэдэн хэсэгт хуваагдан бие биенийхээ мууг үзэхийг л оролдохоос нийгэмд нийтийн тусын тулд ажиллахаа зарим нь огтоос мартжээ. Сонгогчид ч гэсэн туйлшралын эх үндсийг тавьж байна. Мэдээж сонгуулийн тогтолцооны гажиг мэдрэгдэж байв ч сонгогчдын санал хүчтэй туйлшрал, савалгаанд байна. Өнгөрсөн хэдхэн сонгуульд эхлээд өмнөх үеэ сангалзан МАХН-ыг, дараа Ардчилсан залуучуудад өгөөд үзье, дараа нь тэд огтоос хэрэггүй гэж МАХН-ыг гэсэн сэтгэл зүйгээр сонгожээ. Ардчилсан үзэлтнүүдэд алдаа оноо байсан ч тэгтлээ туйлширч тэдний нэг хэсгийнх нь мэдлэг, туршлагыг үнэлэхгүй орхихгүй байсан юм.
Одоо дараа яаж туйлшрах бол гэхээс айж байна. Туйлширч боллоо биш үү. Бидний амьдралд юу сайжрав, ямар ашиг өгөв. Ардчилал, эрх чөлөөг буруу ойлгож туйлширсаны хариуд архичид, гэмт хэрэгтнүүд, авилгач нар, ядуурал л нэмэгдэх шив.
Нийгмийн сэтгэл зүйн өөр нэг онцлог шинж нь уйдамтгай байх явдал. Магадгүй зарим зүйл дээр бид тийм л дээ. Гэхдээ улс төрийн хувьд уйдамтгай биш харин ч шүтэмтгий юм. Барууныхан л тийм уйдамтгай байдаг байх. Төрийг дээдэлдэг уламжлал зөвхөн манайд л байдаг юм шиг ярихыг би л лав зөвшөөрөхгүй. Хаа ч байдаг, төртэй улс болгонд л байдаг зүйл. Барууныхан улс төрчдөө шүүмжлэх нь их бол манайд улс төрчөө ялангуяа төрд ажиллаж буй улс төрчөө л магтаад байна. Түүнийг шүүмжлэх зоригтон ховор байна. Саяхан Английн хамгийн муу хүмүүсээр Тони Блейр. Маргарет Тетчер нар шалгарсан байсныг та үндэсний телевизээр сонсоо бизээ. Магтаал нэг л алхам хэтэрвэл зөөлөн дарангуйлал болдог юм. Манай масс сайн улс төрч гэхээр л төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа улс төрчдийг заадаг нь сүүлийн үеийн судалгаануудаар тодорхой болжээ. Яагаад ч юм “төрийн эрхэнд л байгаа бол сайн л байж таарна” гэсэн ухамсаргүй бодол мөн л бидний ухамсарт шингэжээ. Гэхдээ төрийн эрхийг барилцаж буй улс төрчдийг муу гэж байгаа хэрэг биш шүү. Бид шилдэг сайн хүнээсээ, шударга нэгнээсээ уйдаад харин өөр шигээ хүмүүст л хайртай болоод байгаа юм шиг. Нэг тэрэгний дугуй гэж. Хэн нэгэн өөрөөсөө дээгүүр хүнийг дарах гэж оролдох ёс болсон сэтгэхүй ухамсаргүйгээр бидэнд шингэжээ.
Улс төрийн оролцооны бусад хэлбэрт ч мөн адил би ухамсарт шингэсэн ухамсаргүй сэтгэцийн сөрөг нөлөөлөл их байна. Жишээ болгон хуулийн хэлэлцүүлэг, ший гаргахад оролцох оролцоонд ямар байгааг товч авч Ардчилал бүрэлдэн бэхжиж чадсан орнуудад ямар хууль, улс төрийн чухал шийдвэрүүд нь ард олны өрге хэлэлцүүлэггүйгээр батлагдан гардаггүй байна. Энэ нь талаас төр, засгийн нээлттэй байдлыг нөгөө талаас а иргэд төрийн эрх мэдэлд оролцож, хянаж буйн бол илэрхийлэл болдог.
Иймээс хүмүүс “Төр, засаг надад ойр, хажууд бий” гэсэн ойлгоцтой байдаг бол манай нийгмийн хувьд байдал өөр байна. Хүмүүс төрийг өөрөөсөө хол “тээр дээр байдаг хүршгүй зүйл” гэж үздэг үзэл одоо ч амь бөхтэй байна Уламжлалт сэтгэлгээгээр “төрийн хэрэг бол жирийн хүний ажил биш” гэсэн сэтгэц хэлэлцүүлэг хийх, шийдвэрт нөлөөлөх зэрэг үйл ажиллагаанд оролцох хүсэл зориггүй болгодог. Манай уламжлалт сэтгэлгээнд байдаг “Төрийн төлөө огтоно боож үхэх хэрэггүй” гэсэн номлол нь бидний ухамсарт ухамсаргүйгээр шингэж улс төрийн оролцоонд чөдөр тушаа болж байгаа гэдэгтэй олон хүн санал нийлнэ байх. Өөрөөр хэлбэл, төрийн хэрэг жирийн иргэдэд хамаагүй гэсэн хаалттай нийгмийн үлдэц ойлгоц бидний сэтгэцэд хүчтэй нөлөөлсөөр байна гэж болно. Уг нь төрийн төлөө огтоно боож үхэхгүй бол төр зохистой байхгүй байхсан. Учир нь эрх мэдэл хэзээ ч эргэж хардаггүй, амаа авдаг адуу адил юм. Төрийн эрх мэдлийг хэтрүүлэхээс сэргийлэх анхдагч эд эс нь хувь хүн юм. Хувийн идэвх санаачилгыг хөгжүүлж чадсан нийгэм хөгжиж, тогтолцоо төгөлдөрждөг гэдгийг түүх гэрчилнэ.
Бидний сэтгэцийн гүнд амь бөхтэй оршин буй магадгүй үл анзаарагдам ухамсаргүй хэсэг бол хамгийн их нөлөөтэй, магадгүй өнөөдрийн нийгмийн ямар байгаа байдлын үнэн нүүр царай байж болох талтай. Психоаналитикч Юнг аль эрт “хүний ухамсарт эрт үеийн сэтгэц одоо хүртэл агуулагдан байдаг төдийгүй нийгмийн харилцаанд нөлөөлж байх нь ч бий” хэмээн нотолсон байдаг. “Хүн бол ухамсартай талаараа биш ухамсаргүйдээ л жинхэнэ мөн чанараа илэрхийлдэг гэсэн неофрейдистуудын санаанаас өнөөгийн нийгмийн төрх байдлын мөн чанар нь тогтолцоо, сонгууль зэрэг гадны зүйлд биш массын ухамсаргүй сэтгэц, ухамсартай хоёрын харилцаанд байна уу? гэж эрхгүй бодогдуулдаг.
Бид бүхний ухамсарын гүнд буй дээр өгүүлсэн болон өгүүлээгүй олон тооны ухамсаргүй бодол өгүүлээгүй олон тооны ухамсаргүй бодол санаанууд нийгмийн хөгжлийн хурдацад саад болж байна гэхээс тус болох нь бага юм. Тиймээс тэдгээр ухамсаргүй, ашиггүй сэтгэцээс бүтээлч, эрүүл саруул ухаан л ангижирч чадна.
[1] “Фрейдийн онолыг ийн нэрлэдэг
[2] Фрейдийг залгамжлагчдыг буюу Фромм, Юнг, Адлер, Маркузе нарын онолыг eрeнхийд нь ийн нэрлэнэ.
[3] ***Фрейдийн онолд эцгийгээ хөнөөж, эхтэйгээ суусан тухай “Эдип хаан хэмээх Эсхилийн” зохиолын похиоанализ бий.
[4] ***Шинжлэх ухааны онол нь угаасаа алдаатай болохоор түүнд няцаагдах шинок байгаа гэдэг шинжлэх ухааны танин мэдэхүйн зарчим