Ж.Золмаа
/УТБА-ийн Хэвлэлийн ажилтан/
Түлхүүр үг:
Эртний Герегүүдээс Demoskopie гэж юу вэ гэж асуусан бол тэд ихээхэн гайхах байсан Хэдийгээр тэд demos – ард түмэн, Skopein – үзэх, судлах гэдгийг мэдэх хэдий ч энэ хоёр хэсгээс бүрдсэн энэхүү үгээр эдүгээ санаа бодлын судалгааг илэрхийлдэг гэдгийг тэд төсөөлж чадахгүй байв. Учир нь энэ ойлголт тэр үед байгаагүй. Анх 1946 онд л америкийн социологч Стюарт Ц.Додд (5(StuartC.Dodd) энэхүү нийлмэл үг бүхий ойпголтыг гаргажээ. АНУ болон англи хэл бүхий орнуудад энэ үг хэрэглээнд хэвшиж чадаагүй. Тэнд public opinion reaearch эсхүл survey research хэмээн, харин Германд ихээхэн түгээмлээр, мөн Итали, Франц, Польш зэрэг орнуудад энэ нэрээрээ хэрэглэгддэг ойлголт болжээ.
Олон нийтийн санаа бодлын судалгаа нь манай цаг үеийн бүтээгдэхүүн бөгөөд ялангуяа сүүлийн зуун жилүүдэд хүн ам ихээхэн өссөнтэй холбогдож хөгжиж ирсэн. Сэргэн мандлын үеэс эхлэн, түүнчлэн XVIII, XIX зууны их хувьсгалуудын дараагаас хувь хүнийг илүү анхаарах болсонтой холбоотой. Ардчилал хөгжиж өрнөдийн орнуудад олон түмний ардчилал чөлөөт сонгуулиар дзэд илрэлээ олж эхэлснээс хойш зөвхөн нэг сонгууль дуусмагц дараагийн сонгуулиа бодож эхэлдэг улс төрчид, олон тумнийг манипуляцлах аргаа хайж байдаг суртал ухуулагчид төдийгүй санаа бодол судлаачид ард түмний санаа бодлыг сонирхох болжээ.” Олон нийтийн санаа бодлын судалгааг үндэслэгчид өөрсдийнхөө судалгааг ардчиллыг бэхжүүлэх хүчтэй хэрэгсэл хэмээн үздэг байжээ.
Олон нийтийн санаа бодлын судалгаа хүмүүсийн үзэл бодол, байр суурийг хэмжиж чадах найдвартай хэрэгсэл болж чадах эсэх талаар өнөөдөр ч маргалдсан хэвээр байгаа юм.
Тиймээс бид энэ асуудлыг аль аль талаас нь, өөрөөр хэлбэл дэмжигчдийн, шүүмжлэгчдийн байр сууринаас тодруулан үзэх нь зүйтэй юм.
1930 онд австрийн түүхч Вильгелм Бауэр “Олон нийтийн санаа бодол дэлхийн түүхнээ “нэртэй бүтээлдээ” …олон нийтийн санаа бодлын түүх судлаачдын байдал төрийн түүх судлаачдынхаас хавьгүй хүнд юм. төрийн мөн чанарын талаар эсрэг тэсрэг ойлголтууд байдаг хэдий ч төр улс гэдэг зүйл байдаг гэдгийн талаар маргаан байдаггүй. Харин олон нийтийн санаа бодлын хувьд байдал өөр юм. Ийнхүү тэрээр олон нийтийн санаа бодол гэж зүйл байдаг ч түүнийг тодорхой томъөолоход хундрэлтэй болохыг хэлжээ.
Олон нийтийн санаа бодлын талаарх маргаан бүр 1800-аад оноос эхэлсэн бөгөөд эдүгээг хүртэл дуусаагуй байгаа юм. Олон нийтийн санаа бодол гэдгийн цаана чухам юуг ойлгох вз гэдэг асуултанд тоймгүй олон хариулт байдаг. Бүх талаас хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны нэгдсэн ойлголт бүрэлдээгүй байгаа юм. Энэ нь мөн уг асуудлыг шинжлэх ухааны янз бүрийн чиглэл, нийгмийн бүлгүүд анхааралдаа авч янз бүрээр тайлбарлах гэсэн оролдлоготой холбоотой. Эл байдлыг америкийн улс төр судлаач Харвуд Л.Чайлдс (Harwood L.Childs ) 1965 онд тодорхойлохдоо: “олон нийтийн санаа бодол олон талын ашиг сонирхолтой холбоотой. Түүнийг ихээхэн хүндэтгэн үздэг, мөн түүнээс айн эмээж, харааж зүхдэг ч тал бий юм. Улс төрчид туүнд ая тал засч, төрийн зүтгэлтнүүд түүнийг анхаарахыг уриалж, философчид магтаж эсхүл хараан зүхэж, худалдаачид түүнд зохицож, статистикчид түүнийг хэмжиж, социологчид шинжлэн судалж байдаг. Эцэст нь хуульчид түүнийг ноёлогч, бүхнийг захирагч болгохыг хүсдэг. Энз ойлголтыг янз бүрийн талаас нь тодруулах гзсэн 50 гаруй тодорхойлолт байгааг Чайлдс тогтоожээ. Толгой эргүүлэм олон тооны тодорхойлолт байгаа учраас ер нь уг ойлголтоос татгалзая гэсэн санал ч гарч байв. Гэхдээ олон нийтийн санаа бодол нь нэгэнт улс төрийн сэтгэлгээний түүх, коммуникац болон улс төрийн шинжлэх ухааны, ялангуяа ардчилсан ноёрхогч тогтолцооны легитим чанарыг тодотгох гол категори болсон учраас түүнийг огт үгүйсгэж болох эсэхээ сайтар тунгаан бодох ёстой юм.
Олон нийтийн санаа бодлын талаарх олон янзын ойлголтыг цэгцлэн Германы эрдэмтэн Элизабет Нёлле-Нойманн дараах хоёр чиглэлд хуваажээ. Үүнд
- нэгдүгээрт, элитийн үзэл баримтлал,
- хоёрдугаарт, интеграцчлах үзэл баримтлал
Элитийн үзэл баримтлалд иргэдийн дийлэнх хэсгийг боловсрол дутмаг учраас улс төрөөс гадна байхаар авч үздэг. Олон нийтийн санаа бодол ухаалаг буюу рационал зарчим дээр тулгуурлан боловсролтой, модлэгтэй хумүүс хоорондоо санал солилцох явцад бүрэлддэг. Тэдгээр нь улс төрийн тодорхой дүгнэлт өгөхийг эрмэлзэж өөрсдийгөө нийтийн сайн сайхны төлөө зүтгэх ёстой гэж үздэг Элитийн үзэл баримтлалд олон нийтийн санаа бодлыг олон нийтийн дунд зохистойгоор явагдаж буй санаа бодол солилцох үйл явц гэж үздэг,
Интеграцчлах үзэл баримтлалд харин нийгмийн бүх гишүүдийг хамруулдаг бөгөөд олон нийтийн санаа бодлыг нийгмээс тавих хяналтын нэгэн хэлбэр хэмээн үздэг Эл үзэл баримтлалын хүрээнд рационал хандлага бус харин сэтгэл хөдлөл буюу эмоц олон нийтийн санаа бодлыг тодорхойлж “бичигдээгүй хуулиуд” түүнийг зохицуулдаг. Энд тодорхой асуудал хөндсөн үндэслэгээ, нотолгоонууд бус харин ёс зүйн ойлголтоор тодохойлогдсон үнэлэмж болон сэтгэл санааны илрэлүүд голлох байр суурь эзэлдэг.
Германы эрдэмтэн Херманн Онкэн 1904 онд элитийн болон интеграцчлах үзэл баримтлалын аль алиныг тусгасан олон нийтийн санаа бодлын дараах тодорхойлолт өгчээ:”Олон нийтийн санаа бодол гэдэг нь тухайн ард тумний доторх томоохон буюу багавтар давхаргын зүгээс нийгмийн амьдралын асуудлуудын талаар заримдаа урсгалаараа, зарим уеб зохиомлоор бий болгосны үндсэн дээр илэрч буй ижил төстэй санаа бодлын цогцыг хэлнэ; тэрээр янз бүрийн бүтцээр, өөрөөр хэлбэл эвсэл холбоо, хурал цуглаан, ялангуяа хэвлэл мэдээлэл эсхүл мөн эгэл жирийн нэгэн хүн эсхүл цөөн тооны сэхээтнийг хамарсан жижиг бүл.гийн гадагшаа илэрхийлээгүй байгаа мэдрэмж зэргийн аль алинаар дамжин илэрч болно; зарим үед тэрээр улс төрийн зүтгэлтнүүдийн зайлшгүй хараандаа авдаг, өөр нөхцөлд улс төрийн хувьд ач холбогдолгүй хүчин зүйл болдог…”
Олон нийтийн санаа бодол хэмээх ойлголтын түүхэн хөгжлөөс
XVIII зуун хүртэл олон нийтийн санаа бодол хэмээх ухагдахуун нэн ховор хэрэглэгдэж байсан хэдий ч түүнийг эрт дээр уеэс сонирхож иржээ.
Тухайлбал эртний Герег, Ромын түүхэн баримт бичгүүдээс үүнийг харж болно. Герегийн философч Плато (Христын тооллын өмнөх 427-347) улс төрийг зөвхөн мэргэжпийн хүмүүс оролдох ёстой. Түүний үзэж байснаар философчид засгийн эрхийг барьдаг эсхүл эрх баригчид философч болох ёстой байв. Ухаантан мэргэд бусдыгаа удирдаж, юм мэдэхгүй нь
Хүснэгт 1
Аристотөль (Христын тооллын өмнөх 384-322) хэдийгээр Плато-ийн адил ардчиллыг таашаадаггуй байсан ч ард түмний санаа бодолд түүнээс арай нааштай ханддаг байжээ. Иргэд хэд хэдүүлээ нийлээд гаргасан санал ганц нэгээрээ илэрхийлэх санаа бодлоос хавьгүй дээр хэмээн үнэлдэг байв.
Эртний Ромд жирийн ард түмнийг хоөрдмол байдлаар авч үздэг байжээ. Нэг талаас энгийн ард түмнийг эрүүл саруул ухаантай, нөгөөтэйгүүр бүдүүлэг харанхуй мэтээр авч үздэг байв. Ямар ч атугай нэг хүнээс хальсан нийтийн санаа бодол байдаг тухай ойпголт тэр үед байсан аж.
Дундад зууны үед олон нийтийн санаа бодлыг төдийлөн ойшоож үздэггүй байв.
Флоренц хотын иргэн Никколло Макиавелли (1469 -1527) нэгэн бүтээлдээ олон нийтийн санаа бодлыг эрх баригчид амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол умартаж болохооргүй чухал хүчин зүйл гэж тэмдэглэжээ. Ард түмнээс хүлээх хайр хүндэтгэл бол эрх баригчдын хувьд найдвартай цайз юм гэж тэрээр хэлж байв.
Английн философч Томас Хоббс (1588-1679) ард түмнээс үзүүлэх дэмжлэг чухал үүрэгтэй болохыг дурдаж байв. Нэгэн улс орны иргэдийн хооронд байгуулах гэрээ эрх барихын үндэс болдог. Байгалийн зэрлэг байдлаасаа ангижрахыг эрмэлзэж байвал ард түмэн өөрийгөө ямар нэгэн удирдагч буюу хурлын байгууллагаар удирдуулах нь ашигтай гэсэн ойлголтонд хүрсэн байх ёстой хэмээн тэр үзэж байв. Нийгмийн гэрээ байгуулснаар тэд эрх баригчийнхаа удирдлаган дор орохыг зөвшөөрсөн болдог.
Жон Локк (1632-1704) олон нийтийн санаа бодлыг нийгмийн хүчирхэг зэвсэг хэмээн үздэг байсан. Тэрээр олон нийтийн санаа бодлын хууль гэж байдаг бөгөөд тэр нь нийгэмд хяналтын үүрэг гүйцэтгэхдээ бусад хууль тогтоомжоос ч хүчтэй нөлөө үзүүлдэг гэдэг байжээ.
Руссо (1712-1778) “Нийгмийн гэрээ” бүтээлдээ олон нийтийн санаа бодлыг нийгэмд дэг журам, ёс зүйг сахиулагч нөлөөтэй гэж байжээ. Тэгэхдээ энэ үүрэг нь зөвхөн эрх баригчдад төдийгүй мөн нийгмийн гишүүн нэг бүрт хүрч үйлчилдэг гэжээ.
XVIII зуун хүртэл олон нийтийн санаа бодлыг нийгмийг хянах, нэгдэл нягтралтай байлгах хэрэгсэл гэсэн ойлголт давамгайлж байжээ. Энэхүү ойлголтын түүхэн хөгжлөөс сөхөе.
Олон нийтийн санаа бодлын тухай элитийн ойлголт 19 дүгээр зууны төгсгөл хүртэл зонхилж байв.
20 дугаар зуунаас түүнийг олон нийтийн бүтээл гэж ойлгодог болоход санаа бодлын судалгаа чухал үүрэг гүйцэтгэжээ. 1936 – 1937 онд олон нийтийн санаа бодлын судалгааны цоо шинэ үе эхэлсэн. Орчин үеийн олон нийтийн санаа бодлын судалгааг үндэслэгчдийн нэг болох Жорж Галлуп анх удаа хэдэн мянган хүнээс санал асуулга авч америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг урьдчипан хэлсэн. Урьдчилсан тооцоог бодит дүнтэй нь харьцуулахад ихэзхэн ойр байв. Энэ үндсэн дээр олон нийтийн санаа бодлыг шинээр тодорхойлох болсон: “Олон нийтийн санаа бодол гэж түүнийг судлаачдын гаргасан дүн юм”. ОНСБ-ын талаарх энэхүү практик тодорхойлолт тэр даруй шүүмжлэлд өртсөн. Хүн нэг бүрийн саналын нийлбэрээр олсн нийтийн санаа бодол гарахгүй. ОНСБ нь хоорондоо нарийн уялдаа холбоо бүхий янз бүрийн хэсэг бүлгээс бүрддэг нийгмийн харилцааны цогцолбор тусгал буюу органик нэгдэл гэдэг байжээ.
Зарим судлаачид дээрх практикийн талын тодорхойлолтыг онолын талаас баяжуулж аль алийг хослуулсан тодорхойлолт шаардлагатай гэж үзэж байв. Ийнхүү ОНСБ-ын талаар нэгдмэл ойлголтгүйгээр дээрх хоёр үзэл баримтлал зэрэгцэн оршсоор байна.
ОНСБ-ын улс төрд гүйцэтгэх үүрэг
Орчин үеийн нийгэмд ОНСБ ямар үүрэгтэй, тэрээр хэрхэн бүрзлддэг вэ? ОНСБ болон улс төр харилцан бие биендээ нөлөөлөх үндсэндээ дөрвөн боломж байдаг. Үүнд:
- ОНСБ улс төрийн шийдвэрийг бүрдүүлж, хянадаг
- Улс төр нь янз бүрийн сувгаар дамжуулан ОНСБ-ыг бүрдүүлж, түүнийг манипуляцалж, хянадаг
- ОНСБ ба улс төрийн хооронд харилцан нөлөөлөл байдаггүй
- ОНСБ ба улс төр харилцан нөлөөлж, бие биендээ харилцан түлхэц өгдөг
Эдгээрээс эхний гурван нь хэт туйлширсан хувилбар юм. Ялангуяа гуравдугаарх нь бодит байдалд нийцэхгуй хэтрүүлэг болно. Харин дөрөв дэх нь бодит байдалд арай илүү нийцэх юм.
Америкийн улс төр судлаач Харвүүд Л. Чайлдс 1965 онд ОИСБ-ын засгийн газар, улс төртэй харилцах харилцааг “хоөр талт харилцаа”, өөрөөр хэлбэл ОНСБ нь засгийн газарт нөлөөлж, засгийн газар нь мөн ОНСБ-д нөлөө үзүүлдэг гэж тодорхойлжээ Цаг хугацаа, тухайн нөхцөл байдлаасаа хамааран энэхүү харилцаа өөрчлөгддөг.
Өөр нэг хэсэг эрдэмтэн ОНСБ-ыг элитийн зүгээс тодорхойлж өгдөг “дээрээс – доошоо” чцглэлийн үйл явцад бүрэлддэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, элитэд хамаарах нэг буюу хэсэг хүний томъёолон тодорхойлсон үзэл санааг хүн амын томоохон бөгөөд зохион байгуулалтгүй хэсэг илэрхий буюу далд дэмжсэнээр бүрэлддэг. Уг үзэл санаа олны зүгээс дэмжигдэх эсхүл хүлээн зөвшөөрөгдөхгүй байх хоёр боломж байдаг; гэхдээ олон нийт бие даан шинэ узэл санаа дэвшүүлэх чадваргүй гэж үздзг.
Улс төрийн асуудлаар олон нийт бие даасан байр суурь байдаггүй эсхүл хэт туйлширдаг гэсэн үзэл бодлыг эсэргүүцдэг судлаачид байдаг. Тэдний судалснаар ОНСБ нь тухайн цаг үеийн байдлаас болж хайшаа л бол хайшаа хэлбийж болох тогтворгүй, иррационал бус харин ч рационал шинжтэй ажээ.
Хэдийгээр ийнхүү дүгнэж болох авч ОНСБ нь улс төрийн шийдвэр гаргах үйл явцад ямар замаар, хир зэрэг хүчтэй нөлөөлдөг вэ; дээрээс доошоо чиглэлд бус харин эсрэгээр олон нийт улс төрийн тоглоомын дүрмийг тодорхойлдог бус уу гэсэн асуултууд нээлттэй байгаа юм. Гэхдээ орчин үед ардчилсан тогтолцоонуудын нарийн төвөгтэй зохион байгуулалттай байдгийг харгалзвал ийнхүү загварчлан хялбарчилж болохгүй юм. Хэн нь чухамхүү улс төрийг, хэн нь ОНСБ-ыг тодорхойлж буйг тогтооход улам бүр ээдрээтэй болж байна.
Олон нийт улс төрийг хэрхэн хүлээн авч байна? Улс төрчид ОНСБ-ыг хэрхэн мэдэрдэг вэ? Энд үйлчилж нөлөөлөх хүчин зүйл, арга зам олон байдаг. Засгийн газар бүр явуулж буй бодлогоо танилцуулах, өөрийгөө аль болох эерэг талаас нь харуулах үүднээс хэвлэл мэдээллийн алба, сурталчилгаагаа санхүүжүүлдэг. Сонирхлын бүлэг, улс төрийн нам, парламентын гишүүдийн тойргуудтайгаа тогтоосон холбоо зэрэг нь улс төр болон ОНСБ-ыг хооронд нь холбох гүур болж өгдөг. Эдгээрийн зэрэгцээ энэ зууны дунд үеэс эрчимтэй хөгжиж ирсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн зах зээл, ялангуяа радио, телевиз, мөн сүүлийн үед гарч ирсэн интернет зэрэг шинэ хэрэгслүуд чухал үүрэг гүйцэтгэдэг, Зарим судлаачид эдгээрийг “дөрөвдэх засаглал” гэж нэрлэх болсон нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл зөвхөн мэдээ, мэдээлэл дамжуулагч гэхээсээ хавьгүй илүү үүрэг гүйцэтгэх болсныг гэрчилж байгаа билээ. ОНСБ бүрэлдэхэд сэтгүүлчид ихээхэн чухал үүрэг (үйцэтгэдэг.
ОНСБ-ыг тогтоох хамгийн шуурхай бөгөөд нарийн хэрэгсэл нь санаа бодлын судалгаа юм. Ийм судалгааны үр дүнг ямар ч нам, ямар ч улс төрч анхаарахгүй байхын аргагүй байдаг. Тухайлбал, явуулж буй бодлогоо олон нийтийн санаа бодлын судалгаагаар тодорхойлуулахыг хүсдэггүй байсан Франклин Д. Рузвельт ч тэр АНУ-ын ерөнхийлөгчдөөс хамгийн түрүүнд 1940 оноос эхлэн Принстоны Их сургуулийн сэтгэл зүйн тзнхмийн олон нийтийн санаа бодлын судлаач Кантрил гэдэг хунээс зөвлөгөө авдаг байжээ. Кантрил дэлхийн хоёрдугаар дайны омнө болон түүний үеэр санал асуулгын үндсэн дээр судалгаа хийдэг байжээ. Рузвельт гол шийдвэрээ олон нийтийн санаа бодлын судалгааны дүнгээс хамааралгүй гаргадаг байсан. Хүн омын санаа бодлын судалгаанаас олж авсан мэдээллийг гэрээр нарийн тактик боловсруулах, явуулж буй бодлогоо хэрэгжүүлэх зөв цаг хугацааг тогтооход ашигладаг байжээ.
Рузвельтын дараах америкийн ерөнхийлөгчдөөс хэн нь ч олон нийтийн санаа бодлын судалгааг ойшоохгүй байж чадаагүй. Линдон Б.Жонсон хүн амын дунд өөрийнх нь талаар явуулсан шинэхэн санал асуулгын дүнг өмднийхөө халаасанд авч явдгаараа цуутай байжээ. АНУ-ын Засгийн газрын ОНСБ-ын судалгаанд зарцууулдаг хөрөкге жилээс жилд өсөн нэмэгдсээр байв. Тиймээс хувийн байгууллагад захиалга өгч судалгаа хийлгэхийн зэрэгцээ засгийн газар өөрийн мэдлийн ОНСБ-ын судалгааны төвүүдийг бий болгожээ. ОНСБ судлаачдыг улс төрд зөвлөхөөр ашиглах нь түгээмэл болсон. Гэхдээ энэ нь улс төр өөрийнхөө тугийг ОНСБ-ын салхины аясаар хийсгэх болсон гэсэн үг биш юм.
Тухайлбал Германы канцлер’ асан Х.Коль ОНСБ ба улс төрийн хоорондын харьцааны тухайд 1993 онд: “. ..улс төрийн шийдвэрийг ОНСБ-ын судалгаанаас гарсан дүгнэлтээр орлуулж болно гэсэн ташаа ойлголт байдаг. Ардчилсан нийгэмд улс төрийн хариурлага үүрч буй этгээд, ялангуяа улс төрийн намууд ард түмний улс төрийн хүсэл зориг бүрэлдэх нвцад оролцох үүргийг хүлээдэг. ОНСБ энд урьдчилж дохио өгөх систем мэт үйлчилж, хаана ухуулга сурталчилгааны ижлаа эрчимжүүлэх ёстойг зааж өгдөг. Чухамхүү улс үндэстний оршин тогтнолтой холбоотой асуудлаар улс төрийн шийдвэр гаргагчид тухайн цаг үеийн олон нийтийн санаа бодопд хөтлөгдөхгүй бойх ёстой.. ОНСБ-ын судалсаоны дүнг улс төрд. хэрэглэж болох бэлэн жор мэт ойлгож хэрхэоч болохгүй” гэж хэлжээ.
Улс төрийн томоохон шийдвэрийг тухайн үеийн ОНСБ -ыг үл харгалзан түүний эсрэгээр гаргаж байсан жишээ дэлхийн түүхэнд олон байдаг. Тухайлбал, дэлхийн II дайны дараа амөрикийн засгийн газрын зүгээс олон улсын тавцан дээр идэвхитэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн Европын аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөөтэй хэвээр байх тухай шийдвэр гаргасан 1950-иад онд Францын засгийн газар цөмийн зэвсэгтэй болох, түүнчлэн 60-аад онд НАТО-гийн цэргийн холбооноос гарах тухай шийдвэр олны эсэргүүцэлтэй тулгарч байжээ Чарльз дө Голь НАТО-гоос гарах шийдвэрээ гаргахад ОНСБ-ын судалгаанаас хүн амын дийлэнх хэсэг түүний эсрэг байгаа нь илт байсан. Харин уг шийдвэрийг хэрэгжүүлсний дараа түүнийг дэмжих хандлага хүчтэй байгаа мь илэрчээ. Германы хувьд ч үүнтэй төстэй жишээ олныг дурдаж болно. Жишээлбэл, энд 1950-иад онд ХБНГУ зэвсэгт хүчинтэй болох, НАТО-д элсэх, түүнчлэн Людвиг Эрхард нийгмийн баримжаагай зах зээлийн эдийн засгийг нэвтрүүлэхэд дээрхтэй ижил байдал ажиглагдаж байжээ.
Эхлээд олон түмний дэмжлэг хүлээхгүй байсан бодлого сүүлд нь таашаагдаж уг бодлогыг хэрэгжүүлэгчдийг сулруулах бус харин хүчтэй болгож байсан жишээ амьдралд цөөнгүй байдаг. Улс төрчид ОНСБ —ын судалгааг шийдвэр гаргахдаа бус харин улс төрийнх нь төлөвлөгөөнүүд сэтгэл зүйн ямар орчинтой тулгарах вэ гэдгийг тандахад ашигладаг. ОНСБ-ын судалгааны үр дүн улс төрийн бодлогын агуулгыг бус харин улс төрийн алхмуудыг хэрэгжүүлэх цаг хугацаа, улс төрчдийн зүгээс өөрсдийнхөө арга хэмжээг олон нийтэд тайлбарлах үндэслэлүүдийг тодорхойлдог.
Дүгнэж үзэхэд:
- Улс төр болон ОНСБ хоёрын хоорондын харилцаа сэдэв, түүнчлэн улс орны онцлогоос хамааран өөрчлөгдөж байдаг. Зарим тохиолдолд энэ хоёрын хооронд харилцан нөлөөлөл байдаг, зарим үед байдаггүй.
- Хүн амын дунд зөвшилцөл хэр зэрэг хүчтэй бүрэлдсэн, олон нийт санаа бодлор хэрэгжүүлэхэд хэр зэрэг хүчин чармайлт гаргаж, санаа бодлоо засгийн газартаа хүргзх ямар сувгийг ашиглаж байгаа, олон нийтийн хэлэлцүүлэг явуулах цаг үе, тухайн сэдэв хэр зэрэг цогцолбор шинжтэй байгаа зэргээс ОНСБ-ын нөлөө хамаардаг.
- Улс төрийн тодорхой нэгэн асуудлын талаарх ОНСБ гэж чухам юу вэ гэдгийг тодорхойлоход бэрхшээлтэй юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдэж буй эргэлзээтэй мэдээлэл, нэг талыг баримталсан санал асуулга, нийт олны санаа бодлыг илэрхийлж байгаа мэтээр өөрсдийгөө танилцуулдаг сонирхлын бүлгүүд зэрэг нь энд бэрхшээл учруулдаг.
- ОНСБ нь улс төрийн шийдвэр гаргахад нөлөөлдөг тал бий. Үүнийг ОНСБ улс төрийн бодлогын агуулгыг тодорхойлдоггүй ч түүний хүрээ хязгаарыг тогтоож, урт хугацааны турш хяналт тавьдаг гэж ойлгож болно.
Олон нийтийн санаа бодол болон улс төр хоөрын хоорондын уялдаа холбооны асуудал, ялангуяа сонгуультай холбогдож зайлшгүй хөндөгддөг сэдвийн нэг нь санал асуулгын судалгаа юм. Зөвхөн судлаач эрдэмтэд төдийгүй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тэр санал асуулгын судалгааг байнгын анхааралдаа байлгадаг. Тэгэхдээ сэтгүүлчид энд хоёр өөр янзаар хэнддаг талтай. Нэг талаас тэд санал асуулгын судалгааг мэдээллийн хувьд ямар үнэ цэнэтэй болохыг сайн мэддэг боловч нөгөөтэйгүүр тэд санал асуулгын судалгаа, түүний хэрэглэж буй арга зүйг шүүмжлзх боломжийг алдахгүй байхыг хичээдэг. Ялангуяа сонгуулийн хампанийн явцад сонин сэтгүүлүүд болон телевиз бараг өдөр бүр сонгуулийн талаарх санал асуулгын судалгааны урьдчилсан дүнг мэдээлж буй тохиордолд шүүмжлэх нь их байдаг. Захиалга өгч судалгаа хийлгэж буй улс төрчид болон улс төрийн намуудад хүссэн дүнгийг нь гаргаж өгдөг, өөрөөр хэлбэл асуултыг нь тавьсан этгээд хүссэн хариултаа авдаг гэсэн шүүмжлэлийг тэдний зүгээс гаргадаг. Тэгэхдээ нэр хүндтэй судалгааны байгууллагуудаас олон жилийн турш гаргаж буй сонгуулийн талаарх прогноз бодит дүнтэй нийцдэгийг тэд дурдалгүй өнгөрдөг.
Улс төрийн янз бүрийн санал асуулгын судалгааны дүнгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийг дүүргэхээс сэргийлэх үүднээс үүнд хяналт тавих хуулийн хатуу арга хэмжээ авч байх шаардлагыг тавих нь их болжээ. Энд үлгэрлэж буй орны нэг нь Франц улс юм. 1970 оноос тус улсад олон нийтийн санаа бодлын судалганы дүнг нийтлэхийг хуулиар зохицуулж иржээ. Судалгааны дүнг нийтлэхдээ түүний чанар, үнэ цэнийн талаар олон нийт ойлголт авах боломжтой мэдээллийг хамт нийтэлж байхыг хуульчлан заасан. байдаг. Үүнд судапгаа хийсэн байгууллагын нэр, захиалагч, түүвэрт хамрагдсан хүний тоо, нийт оролцогчдын дунд асуултанд хариу өгөөгүй хүний эзлэх хувь хэмжээ, судалгаа явуулсан хугацаа, асуулгыг явуулсан хэлбэрийн талаарх мэдээлэл багтана. Олон нийтийн санаа бодлын судалгааны байгууллагууд судалгааныхаа материалыг тодорхой хугацааны турш хадгалж, шалгалтын комиссын шаардлагаар танилцуулах үүрэг хүлээдэг.
Поргугал улсын нэгэн адил Францад ч гэсэн сонгогчдод нөлоөлөхөөс сэргийлж сонгууль болохоос долоо хоногийн өмнө сонгуулийн талаарх санал асуулгын дунг нийтлэхийг хориглодог. Иймэрхуу зохицуулалт хэр зэрэг зохимжтой эсэхэд нэг мөр хариулахад төвөггэй юм. Ийм хууль Герман болон Англи улсын хувьд үйлчилж буй үндсэн хуулиар нь тоггоосон хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй зөрчилдөх болно. Иймээс судалгааны ур дүнг манипуляцчлах, урвуугаар ашиглахаас сэргийпэх хамгийн найдвартай баталгаа нь судалгааны янз бурийн байгууллагыг хооронд нь өрсөлдүүлэх, тэдгээрийн дүнг нийтлэх явдал юм.