В.Оюумаа
/МУИС-ийн багш, магистр/
Шинэ толь №43, 2003
ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙ ДЭХ “ХҮНИЙ ЭРХ” БА “ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙ”
Түлхүүр үг: Жам ёсны эрх, Заншлын эрх зүй, Олон улсын эрх зүйн үүсэл хөгжил, Хүний эрхийн ОУ-ын эрх зүй, ОУ-ын хүмүүнлэгийн эрх зүй, НҮБ
Эдүгээгийн эрин үе нь хүн төрөлхтний хөгжилд гүн гүнзгий өөрчлөлт гарсан үе. Улс орнуудын харилцаа гүнзгийрэн хөгжихийн хэрээр нийгэм, улс төр, эдийн засаг төдийгүй хүний эрх, хүмүүнлэгийн салбарт ч хамтран ажиллах нөхцөл шаардлага нэгэнт бий болсон гэдэгтэй хэн ч санал зөрөхгүй бизээ. Гагцхүү эдгээр хувьсал өөрчлөлт, хамтын ажиллагааны хөдөлгөгч нь “хүн”, тэдгээрийн эрхийг хамгаалах асуудлыг хүний эрхийн олон улсын эрх зүй болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн салбарт хэрхэн авч үзэж байгааг тодруулахын сацуу эдгээр салбар эрх зүйн хамаарлыг илэрхийлэхийг зорилоо.
Өнөөдөр дээрх хоёр салбар эрх зүйн нийтлэг болон ялгаатай зохицуулалтыг гарган судалж, олны хүртээл болгосон судалгаа нэн ховор бөгөөд тодорхой нөхцөл байдалд хэм хэмжээг хэрэглэх асуудал бүрхэг хэвээр байна.
Дээрх зорилгыг хүний эрхийн олон улсын эрх зүй болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн салбарын харилцан хамаарлын талаарх судлаачдын байр суурь, өнөөгийн түвшин, авч үзэж буй байдал болон цаашдын чиг хандпагыг тодорхойлох үүднээс хүний эрхийн олон улсын эрх зүй, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн төсөөтэй болон ялгаатай шинжийг тодруулах нь эдгээр салбар эрх зүйн хэм хэмжээг зөв зохистой хэрэглэх хүрээ, орон зайг тодорхойлох төдийгүй хууль зүйн сургалтанд цаашид ялгамжтай шинж чанарыг тодруулан судлах ач холбогдолтой гэдэг үүднээс:
Нэгдүгээрт, Хүний эрхийн олон улсын эрх зүй, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн онолын үзэл баримтлал.
Хоёрдугаарт, Хүний эрхийн олон улсын эрх зүй, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн харилцан хамаарал гэсэн хэсгээр харьцуулан авч үзлээ.
Хүний эрхийн асуудал
Өнөөг хүртэл хүний эрхийн талаарх нэгдсэн тодорхойлолт бий болоогүй байна. Энэ зууны эхэн үе хүртэл дотоодын эрх зүйн хувьд зохицуулагдаж байсан хүний эрхийн асуудал нь нийгмийн хөгжлийн янз бүрийн үед хүний эрхийн ойлголт, агуулга, хүний эдлэх эрх, эрх чөлөөний хэмжээ нь ижил байгаагүй.
Хүн төрөлхтөн өнөөгийн эдлэх эрх, эрх чөлөөгөө багагүй бэрхшээлт замыг туулж олж авсан. Эртний Грекийн философичид, түүхчид, хуульчид энэ асуудлын талаар үзэл баримтлалаа илэрхийлсэн нь олонтаа. Тухайлбал, Протогор болон Гиппи нар нь “хүн бүр тэгш эрхтэй” гэж үзсэн. Протогорын тэмдэглэснээр “хүн бол бүх юмны хэмжүүр” гэжээ.
Зенон болон Сенока нь жам ёсны анхны хуулийг гаргаснаар “бүх хүний үйлдэл болон байгалийн үзэгдэл нь түүнд захирагдаж шударга ёсны үндсийг тавина” хэмээжээ.
Ромын хуульчид жам ёсны хуулийг хүлээн зөвшөөрч, боолчлолыг эсэргүүцэж “хүн бүр тэгш эрхтэй тердөг” гэжээ. Боолын нийгмийн үед “хүний эрх” гэхээсээ өмнө “иргэний эрх” гэж ярьж байсан байна. Манай эриний өмнөх V зууны үед тухайлбал, олон нийтийн хуралд оролцох, төрийн алба хаших гэх мэт эрхүүдийг зөвхөн Афины иргэд эдэлдэг байсныг та бид түүхээс сайн мэдэх билээ.
Хүний эрхийн хөгжилд христын сургаал номлол ч чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү номлолд “бурханы хууль” нь “төрийн хууль”-иас давамгай байна гэж үзсэн. Төрийн эрх мэдэл газар авсан феодалын нийгмийн үед энэхүү хязгааргүй эрх мэдлийг хязгаарлахад Англи улс нэлээд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, Английн хаан байсан Иоанн Безземельный “Эрх чөлөөний Харти”-г боловсруулсан. Энэ Хартийн үндсэн дээр хүний эрхийн стандартын үндэс бүрэлдсэн билээ. Хэнийг ч дур мэдэн баривчлах, албадан саатуулж болохгүй гэж энэ баримт бичигт дурдсан явдал нь хүн төрөлхтөн хүний эрхийг хөгжүүлэх талаар тодорхой алхам хийж байсны илрэл юм.
Х\/II-Х\/III зууны үед хүний эрхийг хамгаалах үзэл санаа төлөвших үйл явцад заншлын эрх зүйн хэм хэмжээ бүрэлдсэн бас нэгэн шинэ алхам болсон юм.
Заншлын эрх зүйн гол төлөөлөгчид нь Жон Локк, Гоббс, Руссо нар юм. Тэд “заншлын эрх зүй нь төрийн тогтоосон хэм хэмжээнээс давуу байна” гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, төрийн хэм хэмжээ нь заншлын хэм хэмжээг зөрчихгүй байх ёстой. Энэ нь АНУ-ын 1776 оны “Эрх чөлөөний тухай Тунхаглал”-ц болон 1791 оны “Эрхийн тухай билль”-д тусгалаа олсон.
Хүн нэр төр, орон байр, эд хөрөнгөө төрөөр хамгаалуулах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхүүдийг 1787 оны АНУ-ын “Үндсэн хууль”-д зааж өгсөн.
Түүнээс гадна заншлын эрх зүйн үзэл санаа нь Францын хувьсгалын үед хөгжсөн. 1789 оны “Хүний болон иргэний эрхийн тунхаглал”, 1791 оны Францын “Үндсэн хууль”-д зааснаар “хүн бүр эрх чөлөөтэй төрөх бөгөөд тэгш эрхтэй байна” хэмээн тунхаглаж байсан нь тухайн нийгмийн сэтгэлгээний хүрээний илэрхийлэл байлаа.
Сэтгэлгээний онол, түүний илрэл болох дээр дурдсан баримт бичгүүд нь хүний эрхийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд болон холбогдох эрх зүйн актыг олон улс гүрнүүд батлахад нөлөөлсөн ч гагцхүү аливаа улсын дотоодын эрх зүйн хувьд бичигдэж байлаа.
Дэлхийн II дайны дараа хүний эрхийн асуудал нь зөвхөн дотоодын асуудал төдийгүй олон улсын асуудал болох хандлага бий болсон. Хүн төрөлхтөн дэлхийн хоёрдугаар дайны дараа ямар их гай гамшгийг амссанаар хүний эрхийг хангах асуудал зөвхөн улс гүрний дотоодын асуудал төдийгүй олон улсын асуудал байх ёстой гэдэгт итгэлтэй болсон нь энэ хандлагыг бий болоход нөлөөлсөн.
1945 онд НҮБ-ын Дүрэмд “Хүн төрөлхтөний түүхэнд анх удаа хүний эрхийн салбарт улс гүрнүүд хамтын ажиллагаа явуулах үүрэгтэй”-г баталсан нь дэлхийн ихэнх улс орнуудын хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл болсон. Түүгээр ч барахгүй НҮБ-ын Дүрмийн дагуу хүлээсэн үүргээ имх үүднээс улс гүрнүүд хүний эрхийн салбарт нэлээд хэдэн олон улсын баримт бичгийг баталсан билээ.
Хүмүүнлэгийн асуудал
Хүмүүнлэгийн шинж чанар бүхий анхны эрх зүйн хэм хэмжээ хэзээ, хаана үүссэн тухай ямар нэгэн баримтыг олоход нэн төвөгтэй.
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг хэн бүтээснийг нэрлэхэд ч бүр хэцүү. Эрт дээр үед аймаг овгууд хоорондоо дайтаж байх үед нэгнийгээ эцсийг нь дуустал устгахгүй байх бодол санааг агуулан, хүчирхийллийн хор нөлөөг хязгаарлах зорилго байсан гэсэн мэдээлэлийг түүхээс харж болох юм.
Өнөө үеийн олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн анхны шинж тэмдгүүд эртний соёлын дурсгалт зүйлсэд тусгагдсан нь бий. Тухайлбал, Энэтхэгийн “Махабхата туйлс”-т мөн “Библи”, “Коран” зэрэг судруудад дайн явуулах урлагийн хэм хэмжээний тухай бичсэн байдаг. Дундад зууны үед Европт жижиг вант улсууд дайтахдаа тодорхой хэм хэмжээг дагаж мөрддөг байсны илэрхийлэл нь зэвсэгт мөргөлдөөнд оролцогчид мөргөлдөөнд олзлогсдын хувь заяаны тухай тохиролцох явдал түгээмэл байсан нь өнөөг хүртэл зарим талаар хадгалагдаж ирсэн ч бий. Энэ нь орчин үеийн гэрээ хэлэлцээрүүдийн санаа гарч ирж байсан байж болох юм. Орчин үеийн олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хөгжпийг хоёр хүнтэй шууд холбон тайлбарладаг. Эдгээр нь Анри Дюнан, Францис Либер юм. Энэ хоёр хүн нь өнөө үеийн олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үзэл баримтлал болон уг эрх зүйн агуулгыг бий болгоход чухал хувь нэмрээ оруулсан юм.
Швейцар залуу Анри Дюнан нь Солефирино тосгоны ойролцоо Австри, Франц-Сардины армийн хооронд болсон тулалдааны дараа олон шархадсан хүмүүсийг хараад сэтгэл шимшрэн нутгийн залуучуудтай хамтарч тэдэнд туслах ажлыг зохион байгуулсан байна. Хожим тэрээр Женевт буцаж ирснийхээ дараа сэтгэлээс салахгүй аймшигт дүр зургийн тухай “Сольферино дурьдатгал” гэдэг ном бичиж 1862 онд хэвлүүлсэн нь дайны үед ажиллах цэргийн эмнэлгийн албыг бий болгох, үүнийг үндэсний нийгэмлэгүүд зохион байгуулж уг ажлыг гүйцэтгэх сайн дурын идэвхтнүүдийг энхийн цагт бэлтгэх, мөн түүнчлэн тулалдааны талбарт шархдагсад, тэдэнд тусламж үзүүлж байгаа хүмүүсийг төвийг сахигчид гэж үзэх санааны эхпэлийг тавьсан байлаа. Түүний энэ санааг дэмжиж, Швейцарын 4 иргэн хамтарч “Шархдагсдад туслах олон улсын хороо”-г байгуулж, хожим энэ нь “Олон улсын улаан загалмайн хороо” гэж нэрлэгдсэн. Энэхүү “Олон улсын улаан загалмайн хороо” олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үүсэлд том түлхэц үзүүлснээс гадна гол Дайнд Хэлмэгдэгсдийг хамгаалах Женевийн Конвенциуд болон түүний Нэмэлт Протоколууд зэрэг эх сурвалжуудыг батлуулахад ч нөлөөлж чадсан.
Анри Дюнаны санаа нь Женевийн дөрвөн конвенцид тусгалаа олсон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй юм. Эдгээр конвенци дайнд оролцогчдын эрхийг хамгаалах нь нэн чухал гэдгийг баталсандаа хүн төрөлхтөний дайны эсрэг хийх цуцашгүй хүслийн илэрхийлэл болж чадсан.
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн салбарт мэргэшсэн “Олон улсын улаан загалмайн хороо”-ны идэвхтэн, Хууль зүйн комиссын тэргүүн болох Жан Пэнкэгийн тодорхойлсноор “олон улсын хумүүнлэгийн эрх зүй нь олон улсын эрх зүйн чухал хэсэг бөгөөд хүнлэг ёсыг агуулж зэвсэгт мөргөлдеөний уед хувь хүнийг хамгаалахад чиглэсэн” гэжээ.
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь дотроо Хаагийн эрх зүй, Женевийн эрх зүй гэсэн хоёр хэсгээс бүрддэг ч, Хаагийн эрх зүй нь анхлан үүссэн бөгөөд мөн “дайны эрх зүй” Оив ас) ЬеПит) ч гэж нэрлэх нь бий. НҮБ-ын дүрэм батлагдаж “дайныг хуулиас гадуур үзэгдэл” хэмээн тогтоосноор дайтагч талуудын байлдааны ажиллагаа явуулах журам болон байлдааны арга хэрэгслийг тодорхойлж өгсөн буюу хаагийн эрх зүйг өөрчлөх нөхцөл бүрэлджээ.
Энэ үед дайнд оролцогчдын эрхийг хамгаалах, эрх зүйн байдлыг тогтоосон Женевийн эрх зүйн хөгжпийн оргил үе эхэлсэн. Эдгээр салбар эрх зүйг харьцуулан авч үзсэн үзэл баримтлал:
- ОХУ-ын зарим эрдэмтэд (О.И.Титунов, В.В.Пустогаров, Ю.М.Колосов) нь “Хүний эрхийн олон улсын эрх зүй”, “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” нь нэг салбар эрх зүй гэж үздэг бөгөөд “Хүний эрхийн олон улсын эрх зүй” нь дотроо хүмүүнлэгийн олон улсын эрх зүйг багтаадаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, олон улсын хүний эрхийн эрх зүй нь нэгэн иж бүрдэл болдог гэж үздэг.
О.И.Тиунов “Международное гуманитарное право” номондоо хүний үндсэн эрх, үндсэн эрх чөлөөг зохицуулж буй олон улсын эрх зүйн хэм хэмжээг тодорхойлон, хүний эрхийн асуудлыг иргэний харъяалал, гадаадын иргэдийн эрх зүйн байдал, дүрвэгсдийн эрх зүйн байдал, зэвсэгт мөргөлдөөний үед хэлмэгдэгсдийг хамгаалах асуудалтай холбож, тухайн нөхцөл байдалд хүний эрхийн мөн чанарыг авч үзэхдээ дээрх харилцан хамаарлыг илэрхийлсэн байна.
- Америк Улсууд Хоорондын Хүний Эрхийн Шүүхийн шүүгч, АНУ-ын Жоржия мужийн “Етогу”-ийн Их Сургуулийн профессор Томас Бургентал болон тус сургуулийн профессор Чарлз А.Шанор болон НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүн, ОХУ-ын шинжлэх ухааны ахлах ажилтан, шинжлэх ухааны доктор И.И.Лукашук нар нь дээрх салбаруудыг бие даасан ялгаатай салбар эрх зүй гэж үзсэн байна.
И.И.Лукашукын тэмдэглэснээр “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” гэдэг нь олон улсын болон олон улсын бус зэвсэгт мөргөлдөөний үеэр хэлмэгдэгсдийг хамгаалах, байлдааны үйл ажиллагаа явуулах арга хэрэгслийг хязгаарлахад чиглэсэн улс гүрнүүдийн заавал дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц. “Хүний эрхийн олон улсын эрх зүй” нь нийгэм дэх хувь хүмүүсийн уялдаа холбоо, хөгжпийн дүрэм, журмыг тогтооно гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн олон улсын эрх зүй нь гол төлөв хүний эдлэх эрх, эрх чөлөөг зааж, хангах механизмыг тодорхойлсон байдаг хэмээжээ. Тэдгээрийн саналын зөрөөтэй байр суурийг тандан, үндэслэлүүдийнх нь аль нь илүү жинтэй, өнөөгийн нөхцөлд нийцтэй болохыг тодруулан авч үзэхдээ маргаантай асуудлыг ямартаа ч нэг өнцөгөөс, нэг байр суурьнаас хатуу илэрхийлэхийг зорьсонгүй.
Хүний эрхийн олон улсын эрх зүй ба олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн гол зорилго нь ямар ч нөхцөл байдалд хүний эрхийг хамгаалахад чиглэж байдгаар тодорхойлогдоно. Хүний эрхийн олон улсын эрх зүй нь бүх хүний эрх, эрх чөлөөг зааж, олон улсын хэмжээнд хүний эрхийг энгийн үед хангах асуудлыг авч үзсэн байдаг. Гэхдээ хүний эрхийн тухай олон улсын баримт бичгүүдэд онц байдал болон дайны байдал бий болсон нөхцөлд улс гүрнүүд хүний зарим эрхийг хангах үүргээсээ татгалзаж болно гэж заасан байдаг. Тухайлбал, “Иргэний ба Улс төрийн эрхийн тухай Олон Улсын Пакт”-ь\н 4 дүгээр зүйлд зааснаар “улс оронд онцгой байдал учирч, үндэстэн оршин тогтноход аюул тулгуурласан үед оролцогч улсууд энэхүү Пактаар хүлээсэн үүргээсээ татгалзаж болох бөгөөд тэр нь олон улсын эрх зүйгээр хүлээсэн бусад үүрэгтэй харшилдаагүй, арьс өнгө, үндэс ялгаварлан гадуурхах явдалд хурэхгүй байх ёстой” гэжээ. Эдгээр заалтуудыг авч үзэхэд ямар ч нөхцөлд заавал хангагдах ёстой эрхүүдийн тоонд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ихэнх хэм хэмжээ багтаагүй байдаг. Тэгэхээр олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь хүний эрхийн олон улсын эрх зүйн зохицуулаагүй зүйлийг нөхөн зоУйцуулдаг байна. Өөрөөр хэлбэл, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь зэвсэгт мөргөлдөөний үед, тухайн нөхцөл байдалд нь тохируулан хүний эрхийг хангах талаас нь анхаарсан байна. Зэвсэгт мөргөлдөөн үүссэн нөхцөлд ч хүн бүр угаас заяасан эрхээ эдлэхээс гадна олон улсын хамгаалалтанд байна гэдгийг олон улсын хүмүүнлэгийн эрх зүй баталгаажуулж өгөв. Жишээлбэл, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь шархдагсад, өвчтөнгүүд, дайнд олзлогсод аль эсхүл байлдааны үйл ажиллагаанд оролцоогүй болон оролцохоо больсон хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдэнтэй нийгүүлсэнгүй ёсоор харьцах талаар хэм хэмжээг агуулсан байв. Гэтэл нөгөө талаас зарим хүний эрхүүд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйд огт тусгагдаагүй байдаг. Тийм болохоор олон улсын хүмүүнлэгийн эрх зүйгээр хангаагүй эрхийг хүний эрхийн олон улсын эрх зүйгээр хангадаг. Үнэхээр зэвсэглээгүй нүдээр харахад хүний эрх ба олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн уялдаа холбоо нь илт байгаа юм. Гэвч судалгааны ажлын гол зорилго нь хүний эрхийн эрх зүй болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүй хоёр нь бие даасан бөгөөд хоёр тусдаа олон улсын эрх зүйн дэд салбар гэдгийг тодорхойлоход оршино.
“Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” ба “Хүний эрхийн олон улсын эрх зүй” нь зохицуулах зүйл, хэрэглэгдэх хүрээ, эх сурвалж болон субъектүүдээрээ ялгагддаг.
Зохицуулах зүйлийн хувьд: Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон хүний эрхийн олон улсын эрх зүй нь хоёулаа хувь хүний мөн чанарын “илрэл буюу атрибут” руу чипюспн байдаг ч, тухайлбал, түүний эдлэх эрх чөлөө, эрх чөлөө, нэр хүнд болон нэр төрд ч энэ эрх зүйн хоёр салбарт хэрэглэгдэх өөр өөр материаллаг болон субъектын хүрээтэй юм.
“Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” нь зэвсэгт мөргөлдөөнд хэлмэгдэгсдийг хамгаалах, хүний эрхийг хангах, байлдааны үйл ажиллагаа явуулах зарим арга хэрэгслийг хязгаарлах асуудлыг зохицуулж буй хэм хэмжээний цогц.
“Хүний эрхийн олон улсын эрх зүй” нь энгийн болон зэвсэгт мөргөлдөөний үед аливаа ялгаваргүйгээр хүний үндсэн эрх, эрх чөлөөг хангах, хэрэгжүүлэх талаарх улс гүрний үүрэг болон хүний эрхийн зөрчлийн хариуцлагыг тодорхойлох, тогтоох асуудлыг зохицуулж буй хэм хэмжээний цогц. Энэ салбар эрх зүй нь хүний эрхийн олон улсын стандартыг тогтоож, түүнийг хангах механизмыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Хүний эрхийг хамгаалах олон улсын механизмыг бүрдүүлэх нь хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүд угаас заяасан нэр төр болон тэдний тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг иш үндэс болгон, хүний эрхийг үл тоомсорлох, басамжлах нь зон олны жигшлийг төрүүлсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үг хэл, итгэл үнэмшилтэй байх, эрх чөлөөтэй, айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзлэл мөн хэмээн үзэж, улс түмний хооронд нөхөрсөг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх шаардлагатайг чухалчилсан байдаг.
Хөгжлийн чиг хандлагын хувьд:Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь олон улсын шинж чанартай зэвсэгт мөргөлдөөний талбарт үүсэж, дараа нь дотоодын зэвсэгт мөргөлдөөнд нэвтэрч орсон бол хүний эрхийн олон улсын эрх зүй нь үүний эсрэг чиглэлтэй.
Хэрэглэгдэх хүрээний хувьд: Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд хэрэглэгдэнэ. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх нь объектив нөхцөл байдлаар тодорхойлогддог бөгөөд дайтагч талууд тухайн байдлыг яаж тодорхойлсноос үл хамаарна. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйгээр зэвсэгт мөргөлдөөнийг олон улсын шинж чанартай зэвсэгт мөргөлдөөн болон олон улсын бус шинж чанартай зэвсэгт мөргөлдөөн гэж хоёр хэсэг хуваан үздэг. Хэрэв хоёр буюу түүнээс дээш тооны улс гүрнүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэж, талууд дайны байдлыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч олон улсын зэвсэгт мөргөлдөөн гэж тодорхойлогдох бөгөөд Женевийн дөрвөн Конвенц болон Нэгдүгээр Нэмэлт Протоколоор зохицуулагдах болно. Олон улсын бус шинж чанартай зэвсэгт мөргөлдөөний үед Женевийн Конвенцийн Хоёрдугаар Нэмэлт Протокол болон Женевийн Конвенциудын 3 дугаар зүйлээр зохицуулагдах болно.
Гэрээнд оролцсон аль нэг улсын нутаг дэвсгэрт, хариуцлагатай удирдлага нь доор байгаа, түүний зэвсэгт хүч болон засгийн газрын эсрэг зэвсэгт хүч, аль эсхүл бусад зохион байгуулалттай зэвсэгт хүч оролцож байгаа тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн зарим нэгэн хэсгийг хяналтанд авснаар, зогсолтгүй, зохион байгуулалттай байлдааны үйл ажиллагаа явагдаж байгаа бол тус мөргөлдөөнийг олон улсын бус зэвсэгт мөргөлдөөн гэнэ. Хэрэв аливаа нэгэн дотоодын зэвсэгт мөргөлдөөн нь дээр дурдсан шинж чанаруудыг агуулаагүй бол Женевийн Конвенциудын 3 дугаар зүйлээр зохицуулагдах болно.
Үүнээс дүгнэхэд олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь зэвсэгт мөргөлдөөн үүссэн нөхцөлд хэрэглэгддэг бол хүний эрхийн олон улсын эрх зүи нь бүх үед хэрэглэгддэг, өөрөөр хэлбэл, энгийн үед ч, дайны үед ч хэрэглэгддэг.
Субъектын хувьд: Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй нь явцуу хүрээний хүмүүсийн хувьд хэрэглэгддэг. Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээ нь дайтаж байгаа талуудын улс гүрнүүдийн эрх мэдэлд байгаа хүмүүсийн хувьд хэрэглэгддэг бөгөөд төр болон иргэн хоорондын харилцааг зохицуулдаггүй. Харин дотоодын зэвсэгт мөргөлдөөний үе дэх олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээ нь улс гүрэн болон түүний иргэд хоорондын харилцааг зохицуулдаг. Гэтэл шархадсан өвчтөн болон тэнгисийн осолд нэрвэгдсэн бүх хүмүүст туслах үүргийг гишүүн улс гүрнүүдэд үүрэг ногдуулсан байдаг бөгөөд тэд нь тухайн улсын харъяалалд ч байж болно.
Эх сурвалжийн хувьд: Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндсэн эх сурвалж нь 1949 оны 8 дугаар сарын 12-нд батлагдсан дайнд хэлмэгдэгсдийг хамгшншх |ухпи Женевийн дөрвөн Конвенц, 1977 оны түүний хойр н:»м »т протоколуудыг дурдаж болно. Өнөөгийн байдлаар 1ВН улс. Женевийн дөрвөн Конвенцод нэгдэн орсон бол, Нэгдүоар Нэмэлт протоколд 152 улс, Хоёрдугаар Нэмэлт протоколд 144 улс нэгдэн орсон юм. Түүнээс гадна хэд хэдэн олон улсын хэлэлцээрүүд, ялангуяа дайн хийх арга, хэрэгслийг хязгаарлахад чиглэсэн гэрээ хэлэлцээрүүд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн эх сурвалж болдог. Тухайлбал, 1899, 1907 оны Хаагийн Конвенциуд. Гэхдээ олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ихэнх хэм хэмжээг олон улсын заншлын хэм хэмжээ гэж үздэг бөгөөд бүх улс гүрэн мөн тус гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн ороогүй улс гүрнүүд ч заавал дагаж мөрдөх ёстой байдаг гэдэг нь тэмдэглүүштэй юм.
Үндсэндээ олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээ нь байлдааны шаардлага болон хүмүүнлэг ёсны тэнцвэртэй байдлыг хангах зорилготой юм. Гэтэл хүний эрхийн олон улсын эрх зүйн эх сурвалжуудыг судлан үзэхэд тэдгээр баримт бичгүүд нь гол төлөв ямар ч нөхцөл байдалд хүний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг агуулж байдаг. Тухайлбал, “Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал”, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”, “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пакт”-уудад хүний улс төрийн, иргэний, эдийн засгийн эрхүүд буюу гол төлөв тоггвортой болон энгийн үед эдлэх боломжтой эрхүүдийг заасан байдаг.
Төгсгөл
Хүний эрхийн олон улсын эрх зүй болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг харьцуулж үзсэнээр “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй”, “Хүний эрхийн олон улсын эрх зүй” нь нэгэн зорилго бүхий хоорондоо уялдаатай бие даасан салбар эрх зүй гэж үзлээ. Учир нь энэ хоёр салбарын зорилго нь шууд буюу шууд бус хэлбэрээр хүний эрхийг хангахад чиглэсэн байдаг ч энэ хоёрын зохицуулж буй хүрээ, тогтолцооны хувьд ялгагдах нь энэ салбар эрх зүйг салгах гол хүчин зүйл болно. Бие даасан салбар эрх зүй гэдэг нь энэ хоёр салбар нь хоорондоо огт уялдаагүй харилцан хамааралгүй гэсэн утгыг илэрхийлэхгүй. Хүний эрхийн олон улсын эрх зүй нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйтэй зэрэгцэн хөгжиж ирсэн билээ.