Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > Орон нутгийн сонгууль, боловсон хүчний сонголт !!!
Шинэ Толь Сэтгүүл

Орон нутгийн сонгууль, боловсон хүчний сонголт !!!

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-25
Хуваалцах
10 min унших
Хуваалцах

Loading

О.Баттулга
/УТБА-ийн багш/

Шинэ толь №33, 2000

Түлхүүр үг: 

Орон нутгийн сонгууль нь иргэдийн зүгээс төрийн эрх мэдлийн салаа мөнирт оролцох үйл ажиллагааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ оны 10 дугаар сарын 1-нд болох орон нутгийн сонгууль бол УИХ-д олонхийн суудал авсан улс төрийн хүчний хувьд Их Хурлын сонгуулийн кампанит ажлын шууд үргэлжлэл, суудал аваагүй буюу цөөн тооны суудал авсан улс төрийн хүчний хувьд нэг талаас төрийн хяналтын механизмыг бүрдүүлэх, нөгөө талаас . 2004 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцох сонгуулийн кампанит ажлын эхлэл гэж ойлгож болно.

Монгол улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл буюу засаг захиргааны нэгжүүдэд хуваагддаг учраас төрийн эрх мэдлийн дунд, анхан шатны байгууллагын сонгууль, түүний үр дүнд бүрэлдэх ИТХ, түүнээс хамааралтай бүх шатны Засаг дарга аль улс төрийн хүчинд хамаарах вэ? гэдэг нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд шийдвэрлэх ач холбогдолтой. Төрийн эрх барих байгууллагаас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутгийн удирдлага, түүний боловсон хүчний сонголтоос шууд хамаарна.

Энэхүү тулгамдсан бөгөөд ач холбогдол бүхий асуудлыг дэвшүүлж байгаад өгүүллийн утга учир оршино.

Дэлхий нийтийн хандлагаас үзвэл зарим улс оронд орон нутгийн сонгууль нь төрийн эрх барих дээд байгууллагын сонгуультайгаа нэгэн зэрэг явагдах нь цөөнгүй байдаг. Энэ нь эдийн засаг, мөнгө төгрөгийн хувьд хэмнэлттэйн зэрэгцээ сонгогчдын үйл байдал, улс төрийн хүчнүүдийн хувьд саармагжих байдапгүйгээр нөлөө үзүүлдэг. Цөөнгүй оронд орон нутгийн сонгууль тусдаа явагддаг нь тухайн орны улс төрийн болон төрийн байгууллагын тогтолцоо, улс төрийн хүчнүүдийн төлөвшилт, сонгогчдын үйл байдалтай шууд холбоотой юм. Манай орны тухайд хоёр дахь чиглэлд хамаарна. Иймд бидний хувьд орон нутгийн сонгуулийн учир холбогдол бол тухайн орон нутаг буюу засаг захиргааны нэгжид амьдарч, аж төрж, оршин суугаа иргэд өөрсдийн нутаг орны асуудлыг аль улс торийн хүчин, нам, эвсэл, холбооны толоологчдоор бив даан шийдвэрлүүлэх, тэдний үйл ажиллагааг хэрхэн хяках, орон нутаг дахь тор, засгийн төлөөний хүн болох Засаг даргыг аль улс төрийн хүчнээс тавих, иргэд өөрсдөө төрийн үйл ажиллагаанд ямар арга замаар, хэрхэн оролцох, төрийн үйлчилгээг ямар байдлаар хүртэх вэ? гэдэгт оршино.

Монгол улсын орон нутгийн сонгуулийн арга зүйг 2000 оны 8-р сарын сүүлээр УИХ-аас баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль”-аар тогтоожээ. Орон нутгийн удирдлагын Үндсэн хуулийн үзэл баримтлал нь орон нутгийн оөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хоспуулах зарчимд үндэслэнэ гэсэн заалтаар тодорхойлогдоно. Энэ утгаараа орон нутгийн сонгууль нь иргэдийн өөрсдийнх нь ба’йгууллага болох ИТХ, төрийн удирдлагын орон нутаг дахь төлөөлөл Засаг даргын гэсэн хосолмол, давхардмал асуудлыг өөртөө агуулна.

Орон нутгийн сонгуулийн арга зүйн хувьд сонгуулийн пропорционал давамгайлсан холимог хувилбараар явуулах аргыг 1996 оны орон нутгийн сонгуульд хэрэглэж байв.

Өмнөх хуулиар ИТХ-ын төлөөлөгчдийг толоөлох ардчиллын зарчмаар буюу сумын ИТХ-уудаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөө сонгох аргыг хэрэглэдэг байсан. Өөрөөр хэлбэл, тухайн орон нутгийн иргэн та орон нутгийн сонгуулийн үед хоёр саналын хуудсанд тус бүр хоёр санап өгч байсан гэсэн үг. Үүнийг товчхон тайлбарлавал аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгохдоо сонгогч танд өгсөн саналын хуудсын нэг талд улс төрийн намуудын нэрийн жагсаалт, нөгөө талд тухайн орон нутгаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохоор нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт байв. Иймд танд өөрийн дэмжиж буй улс төрийн хүчин болон хувь хүнд хоёуланд нь санал өгөх өргөн боломж нээгдэж байжээ. Улс төрийн намууд нь авсан саналын тооны хувиар аймгийн ИТХ-д суудал авна, нэр дэвшигчдийн хувьд авсан саналын тоогоор ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдох боломжтой байлаа. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн сонгууль үүнтэй адил арга зүйгээр явагддаг байсан юм. Өнөөгийн батлагдсан хуулиар орон нутгийн сонгуулийн систем нь мажоритар боллоо. Сонгогч та бүхэн улс төрийн нам хүчний гэхээсээ илүүтэй нэр дэвшигчийн нэр хүнд, оюуны чадавх, имижийг нь илүү анхаарах байдлаар сонгуульд оролцоно.

Засаг захиргааны анхан шатны нэгж болох Багийн хувьд арай өөр зарчмаар багийн нийтийн хурлаа бүрдүүлдэг болохыг энд дурдах нь илүүц биз ээ. Сүүлийн үеийн байдлаас үзэхэд багийн ниитиин хурлын үүрэг, ач холбогдол сулрах явдал газар авсан нь энэхүү хурлаар эдийн засаг, төсөв мөнгөтэй асуудлыг хэлэлцдэггүйтэй шууд холбоотой юм. Тухайлбал, улс орон даяар хэрэгжиж эхэлсэн малжуулах төслийг багийн нийтийн хурлаар авч хэлэлцэхтэй холбогдон багийн нийтийн хурлын үйл ажиллагаа идэвхжиж эхэллээ. Нөгөө талаар багийн нийтийн хурлын үйл ажиллагаа суларсан нь багийн Засаг дарга нарын үйл ажиллагаа, жишээлбэл, төр засгийн бодлогыг багийн иргэдэд түргэн, шуурхай хүргэх, хуулийг таниулан сурталчлах, багийнхаа иргэдийг төр, засгийн байгууллагатай холбох, төрийн үйлчилгээг иргэдэд хургэх явдал хангалтгүй байгаатай шууд холбоотой.

Нутгийн удирлагын бүтцийн хувьд орон нутгийн иргэдийн эрх ашгийг илэрхийлэгч, орон нутгийн хэмжээний асуудлаа өөрсдөө бие даан хэрэгжүүлэгч   байгууллага-ИТХ, Түүний тэргүүлэгчид, засаг төрийн орон нутаг дахь төлөөлөгч-Засаг дарга, туүний тамгын газар гэсэн үндсэн хэсгээс бүрдэж байна. Орон нутгийн хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт ИТХ, Засаг дарга, түүний тамгын газрын хамтын ажиллагаанаас ихээхэн хамааралтай. Орон нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэгч байгууллага нь ИТХ, туүний чөлөө цагт ИТХ-ын Тэргүүлэгчид байна. Тухайн шатны ИТХ-аас Засаг даргад нэр дэвшүүлж, дээд шатны Засаг дарга нь томилно. Засаг дарга нь үйл      ажиллагаагаа тухайн шатны хуралдаа       хариуцан тайлагнана. ИТХ-ын шийдвэрт Засаг дарга нь хориг тавина, ИТХ нь тухайн шатны ЗасаГ даргыг огцруулах асуудлыг дээд шатны Засаг даргад тавина. Энэ бол хууль тогтоомжоор баталгаажиж амьдрал дээр хэвшил болсон үзэгдэл. Энгийнээр энэхүү бүтэц, бүрэлдэхүүнийг та бүхэнд ипүү ойлгомжтой болгох үүднээс нэгэн компанитай харьцуулан үзвэл доорх дүр зураг гарна. Үүнд: \ аймгийн түвшинд\

  • Тухайн орон нутгийн иргэд бол компанийн хувьцаа эзэмшигчид
  • Аймгийн ИТХ бол компанийн хувьцаа эзэмшигчдийн зөвлөл
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид бол компанийн төлөөлөн удирдах зөвлөл
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга нь компанийн ТУЗ-ын тэргүүн
  • Аймгийн Засаг дарга нь компанийн захирал
  • Аймгийн ЗДТГ-ын дарга нь компанийн ерөнхий менежер.

Дээрхээс ажиглавал хувьцаа эзэмшигчид болсон орон нутгийн иргэд терийн үйл ажиллагаанд идвхтэй санаачилгатай оролцож, хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэх нөхцөлийг бүрдүүлэх, тэдэнд үйлчлэх, эрх ашгийг нь илэрхийлэх, хамгаалахыг компанийн удирдах байгууллагууд болох ИТХ, Засаг дарга, түүний тамгын газраас шаардах эрхтэй болж байна. Орон нутгийн бодлогыг ИТХ тодорхойлж, Засаг дарга төрийн болон орон нутгийн бодлогыг хэрэгжүүлж, зохион байгуулах үүрэг компанийн менежер болох Тамгын газрын даргад оногдоно. Тамгын газрын дарга бол төрийн үйл ажиллагааны тасралтгүй, тогтвортой шинжийг хадгалж, компанийхаа өдөр тутмын үйл ажиллагааг зангидан, зохион байгуулна. Нутгийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн маш энгийнээр ийм юм.

Аливаа төр, засгийн үйл ажиллагааны эрхэм зорилго бол иргэддээ үйлчлэх, тэднийг эрүүл, аюулгүй орчинд сайн сайхан амьдрах нохцөлийг бүрдүүлэх явдал учраас үүнийг чадварлаг, мэдлэг боловсролтой, санаачилгатай, дадлага туршлагатай боловсон хүчнээс бүрдсэн баг, өөрөөр хэлбэл, ИТХ, түүний бүрэлдэхүүн, Засаг дарга, түүний тамгын газар сая хэрэгжүүлж чадна.

Төр, засгийн болон орон нутгийн бодлого, тулгамдсан зорилт, зорилгыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ? гэсэн асуулт нь багаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдгээс буюу боловсон хүчний сонголтоос ихээхэн шалтгаалах нь хэн бүхэнд ойлгомжтой. Иймд ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын тамгын газрын боловсон хүчнүүдийн хувьд тавигдах хамгийн ерөнхий, гол шалгуур бол орон нутгийн бодлогоо зөв тодорхойлох болон төр, засгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх чадвар юм. Өөрөөр хэлбэл, юуг, хэрхэн, яаж, ямар арга замаар, хэдий хугацаанд хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрэх вэ? гэдгийг сайн мэддэг байх явдал. Түүнчлэн төрийн албан хаагчид, боловсон хүчнүүдийн хувьд хуулиар тогтоосон мэргэшсэн, тогтвортой, гавъяа зүтгэлийн, улс төрийн хувьд төвийг сахисан байх ззрзг нийтлэг шаардлага зүй ёсоор тавигдана.

Орон нутгийн сонгууль, түүний үр дүн болох нутгийн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн нь терийн байгууламжийн хувьд нэгдмэл байдаг манай улсын хувьд ардчиллын ололтыг баталгаажуулах, төрийн хяналтын механизмыг бүрдүүлэх, орон нутгийн хөгжлийг тодорхойлох, эрх мэдлийн тэнцвэржилтийг хангахад чухал ач холбогдолтой болоод байна. Сонгуулийн үр дүнд улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, улс төрийн намуудын төлөвшил, сонгогчдын үйл байдал тодорхой хэмжээгээр нөлөөлөх боловч гол хүчин зүйл нь уг сонгуулийг явуулах арга зүй буюу орон нутгийн сонгуулийн хууль, түүгээр баталгаажих тогтолцоо болно. Орон нутгийн удирдлага, боловсон хүчний сонголтоос ирэх дөрвөн жилийн улс орны болон орон нутгийн хөгжлийн түвшин, ардчилсан нийгмийн ололт амжилт ихээхэн хамаарна.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-13 2020-03-25
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?