Д. Отгончимэг
/МУИС. Улс төр судлалын докторант/
Шинэ толь №72, 2011
Түлхүүр үг: Үндэсний ардчилсан хувьсгал, Монголын нийгмийн тогтолцооны хөгжил, Монгол дахь ардчилал шинэчлэл, нам, хөдөлгөөнүүд, ардчилсан сонголт
1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялснаар Монголд төрийн хэлбэрийн хувьд хэмжээт эрхт хаант засаг тогтжээ. Тэр үеийн Монголын удирдах зүтгэлтнүүдийн их эонхи ч үндэсний ардчилсан чиг шугам барьж, үзэл бодол, үйл ажиллагаагаараа Үндсэн хуульт хаан; ёс тогтоох агуулга чиглэлийг барьж байлаа. Гэвч Зөвлолтийн удирдлага, Коминтерний шахалт нөлөөгөөр 1924 оны XI сард ЗСБНХУ-ын Үндсэн хуулийг жишиг болгосон Үндсэн хууль батлаж, Ардын Эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглажээ. Энэ нь цаашид ардын төр, социалист төрийн хэлбэрээр гүнзгийрэн хөгжиж, намжсан төрийг төлөвшүүлжээ. Тухайлж хэлбэл, нэг намын хязгааргүй ноёрхол тогтож, төржсөн нам бүхнийг мэдэх болов. Монголын нийгмийн амьдралд төрийн үүрэг буурч, ардчилал эрс хумигдсан байна. Иймд; монголын нийгмийн улс төрийн тогтолцоо, ялангуяа төрийн тогтолцоог шинэчлэх түүхэн зайлшгүй шаардлага тулгарсан юм. Энэхүү шаардлага нь дор дурдсан гол гол хүчин зүйлээр тодорхойлогдож байв. Үүнд:
Нэгдүгээрт, нийгэмд бүхэлдээ хүнд сурталт, захиран гушаах дэглэм олон жилийн турш ноёрхож, түүний гнесологийн үндэс нь төвлөрлийг хэтрүүлэн үнэмлэхүй байдлаар тавьж байсан, нийгмийн үндэс нь ардчилсан аргад болгоомжлон хандаж, ард олонд үл итгэж байсан явдал юм.
Хоёрдугаарт, нэгэнт тогтсон нэг хүний дангаар захирах дэглэм нь улс төрийн ганц намыг цөмөө болгож, түүний үзэл суртал, дэг сургуульд гүнзгий автсан, хөшингө байдлыг өөрийн эрхгүй бүрэлдүүлжээ.
Гуравдугаарт, энэхүү тогтолцоо нь ардчилал, улс төрийн амьдралын хүрээнд үүссэн саад бэрхшээл, зөрчлийг тухай бүр нь илрүүлэн, олж харж, тэр бүр эерэгээр шийдвэрлэх чадваргүй болсон байв. Иймээс улс төрийн харилцаанд шийдвэрлэвэл зохих маш олон асуудал архагшин хуримтлагджээ.
Дөрөвдүгээрт, монголын нийгмийн тогтолцооны хөгжил, удирдлагын субьект болсон энэхүү системийн сөрөг тал нь түрэх, давамгайлах шинжтэй бүрэлдсэнээс болж, нийгмийн амьдралын эдийн засаг, оюун санааны зэрэг хүрээнд хөгжлийг түргэтгэх биш, харин саатуулагч механизм болон хувирсан байна.
1980-аад оны сүүлч 1990-ээд оны эх гэхэд Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөн, эхлээд социализмыг өөрийнх хүрээнд, дараа нь монголын нийгмийг тогтолцооных нь хувьд бүрмөсөн эвдэн өөрчлөх замд эргэлт буцалтгүй шилжиж эхэлжээ. МАХН-ын Төв Хорооны V бүгд хурал: (1988) “Эдийн засаг, улс төрийн систем, нийгэм, оюун санааны хүрээг бүхэлд нь хамарсан өөрчлөн байгуулалт хийх нь нам, ард түмний хойшлуулшгүй зорилт болж байна”[1] гэж заажээ. Энэхүү шинэ сонголт бол аль нэг улс төрийн хүчин, ямар нэг эрдэмтэн, мэргэн хүний ухаарал биш, монголын түмний эгээрэл сэхээрэл, хүн төрөлхтөний шинэ сэтгэлгээ, ухаарлын хаялга, түүнийг тосон хүлээж авсан монгол түмний хичээл зүтгэлийн соёолсон үр мөн болой.
Монгол дахь өөрчлөлт шинэчлэлийн явцыг гадаад ертөнц тун анхааралтай ажиглаж, бодол санаагаа илэрхийлж байлаа. Гэвч тухайн үеийн монголын эрх баригчид хөгжлийн шинэ сонголт-нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг зоримог хэрэгжүүлэхийн оронд хэт хаширлаж, цааргалж, удаашруулснаас болж, нийгмийн дотор бухимдал бий болж, иргэдийн сэтгэл зүй, үзэл үнэлэмжийн тогтвортой байдал алдагдан, эрх баригчдад итгэх итгэл эрс суларчээ.
1989 оны эцэс болоход айсуй цагийн өнгийг таньсан дэвшилтэт залуус гудамж талбайд ухуулах хуудас нааж, дугуйлан, клуб байгуулан, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийгмийн шударга ёс, ардчилал, ил тод байдал тогтоохыг уриалах болов. Цагийн жам ёсны түрэлт, ардчилал, эрх чөлөөг хүсэн тэмүүлсэн хотол олны тэмцлийг тогтоон барих арга байсангүй. Удалгүй Монголын Ардчилсан Холбоо байгуулагдаж, XX зууны түүхнээ анх удаа эрх баригч МАХН-ыг сөрөн зогсох улс гөрийн хүч болон төлөвшиж эхлэв. Түүнчлэн Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, Ногоонтны хөдөлгөөн зэрэг улс төрийн бусад олон хөдөлгөөн ар араасаа цуван бий болж, ардчилал, эрх чөлөөний төлөө хүчирхэг түрлэгт улам хөг нэмж байлаа. Тэд яваандаа олон намын тогтолцооны нийгмийн бааз болж, 1990 оны II сард Монголын Ардчилсан Нам, 1990 оны III сард Монголын Социал-Демократ Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Ногоон нам, Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Нам гал голомтоо бадрааж, тулгын чулуугаа тулжээ.
Монголын Ардчилсан Холбоо болон бусад нам, хөдөлгөөний шууд идэвхитэй оролцоо, дэмжлэгтэйгээр ард олон урьд өмнө, тэр бүр ёсоор нь амталж мэдрээгүй байсан эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан зохион байгуулах, санаагаа чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдэлж эхэлсэн юм. Эрх чөлөөний талбайд болсон нэгэн цуглааныг нээж, ардчилсан хөдөлгөөнии удирдагчдын нэг Ц.Элбэгдорж: “Сайн цагийн түрүү ирж байна. Хүн бүр хүний бодлоор, хүний албадлагаар биш, өөрийнхөөрөө амьдрах цаг ирээд байна”[2] гэжтэмдэглэсэн юм. Тэд олон намын тогтолцоо төлөвшүүлэх, хүний эрхийг дээдлэх, парламентат ёсыг жинхэнэ утгаар нь бий болгох, ардчилсан үндсэн дээр сонгууль явуулах, эрх баригч – МАХН-ын Онц их хурлыг зарлан хуралдуулж, намын удирдах бүрэлдэхүүнийг сэлбэн өөрчлөх, нам, төрийн үүргийг зааглах зэрэг шаардлагыг тавьж байлаа. Гэтэл эдгээр шаардлагад эрх баригчид хангалттай хариу өгөлгүй, алмайрч тэвдэж, булзааруулж байсан учраас тэмцлийн дараагийн шатны хурц хэлбэр болох улс төрийн өлсгөлөн зарлах замыг сонгон авсан юм. 1990 оны III сарын 7-нд 14 цагаас Сүхбаатарын талбайд улс төрийн шинэ хүчний төлөөлөгчид оролцсон өлсгөлөн эхэлж, дээр дурьдсан шаардлагуудыг дахин дэвшүүлэн тавьсан нь төр, түмнийг цочирдуулав. Нөхцөл байдал хүндэрсэн ийм үед эрх баригч МАХН асуудалд уян хатан хандаж, хэлэлцээрийн ширээнд суусан билээ. Ингэж харилцан зөвшилцөж, хүлээц тэвчээртэй байж хамтран ажилласны ачаар хоёр талаас хүлээн зөвшөөрсөн шийдлийг олж, улс төрийн өлсгөлөн зогссон юм. Үүний үр дүнд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, нийгмийн улс төрийн югтолцоог шинэчлэн өөрчлөх практик үйл ажиллагааны эхлэлийг тавьсан билээ. Ингэж улс төрийн тэмцлийн давалгаа туйлдаа хүртэл хурцадсан хаврын “халуун” өдрүүдэд тухайн үеийн эрх баригчид “хэрхэвч хүч хэрэглэж болохгүй”[3] хэмээх зарчмыг баримталж, тэмцэлд оролцогчид “монгол хүлцэмж”-ийг эрхэмлэн, сэтгэлийн догшролоо номхотгожхүлээцтэвчээр, зөвшил, нигүүлсэл бүхий хандсан учраас эрс шинэтгэлийн тайван ухаалаг замыг сонгон, цус асгаруулахаас зайлсхийж чадсан юм. Улс төрийн ардчилсан шинэчлэлийн тулгуур цэг бол олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрөх явдал байв. Ийм учраас МАХН-ын Төв Хорооны VIII бүгд хурал (1990) тэр үед хүчин төгөлдөр үйлчилж байсан БНМАУ-ын Үндсэн хуулийн 82 дугаар зүйлийн “Улсын ба хөдөлмөрчдийн олон түмний бусад бүх байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч Монгол Ардын Хувьсгалт Нам” гэсэн онцгой эрх бүхий заалтуудаас татгалзах саналыг Ардын Их Хурлын ээлжит чуулганд оруулах шийдвэр гаргасан байна. Энэ саналыг 1990 оны III сард хуралдсан АИХ-ын 11 дэх удаагийн чуулган ёсоор болгосон билээ. Энэ нь нийгмийн улс төрийн шинэ ардчилсан тогтолцоог бүрэлдүүлэн төлөвшүүлэх өргөн бололцоог нээж өгсөн юм.
БНМАУ-ын АИХ-ын 11 дэх удаагийн сонгуулийн IX чуулган (1990) БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг баталж, уг хуулинд нам, төрийн эрх үүргийг зааглах, улс төрийн тогтолцооны гол цөм нь төр байх, түүний чиг үүргийг бүх талаар өндөржүүлж, эрх хэмжээг өргөтгөх, цааз эрхэмжийн үүрэг ролийг хүчтэй болгох, парламентын нэгдмэл ардчилсан тогтолцоог бүрдүүлэн төлөвшүүлэх, ардчиллын тулгуур зарчмыг өдөр тутмын хэрэгцээ болгон төлөвшүүлэх заалт орсон юм. Үүнийг шийдвэрлэхдээ БНМАУ-ын Ардын Их Хурлаас гадна байнгын ажиллагаатай парламент-БНМАУ-ын Бага хурал хийгээд төрийн тэргүүн-Ерөнхийлөгчийн институтийг бий болгож, тэдгээрийн хооронд эрх мэдлийн харилцан хамаарал, түүнийг зөв тэнцэлтэй хуваарилах явдлыг гол болгосон бүлгээ.
Улмаар тус чуулганаар “Улс төрийн намуудын тухай” Монгол улсын хуулийг батлан гаргасанаар олон намын тогтолцооны эрх зүйн үндсийг тавьж, МАХН болон шинэ залуу улс төрийн хүчнүүд 1990 оны V сард улсын бүртгэлд бүртгүүлсэн юм.
Ардын Их Хурлын IX чуулганаас олон намын тогтолцооны үндсэн дээр бүх нийтийн чөлөөт, ардчилсан сонгууль явуулах шийдвэр гаргав. 1990 оны III сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар улс төрийн намуудаас нэр дэвшүүлсэн санал хураалтанд МАХН нийт сонгогчдын 61,7 хувь, шинэ залуу намууд 39,3 хувийн дэмжлэгийг хүлээжээ.
1990-1992 оны шилжилтийн зурвас үед Монголын парламент нь Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоёртанхимтай байв. АИХ нь Монголын ард түмний бүрэн эрхийг илэрхийлсэн, төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага, харин УБХ улсын хууль тогтоох эрх бүхий анхны байнгын ажиллагаатай парламент байсан гэж хэлж болно. Улсын Бага Хурал нь тус улс дахь эрх зүйн шинэчлэлийн эхийг тавьж, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж хэлэлцэн, улмаар Ардын Их хуралд оруулж ахархан хугацаанд их зүйл амжуулсан юм.
1990-1992 оны шилжилтийн зурвас үед Засгийн газрыг эрх баригч болон сөрөг намуудын оролцоотойгоор хамтаараа хариуцлага хүлээх танхимын зарчмаар байгуулан ажиллуулжээ. МАХН энэ сонгуульд ялсан ооловч, улс төрийн шинэ залуу өрсөлдөгчдийнхөө төлөвшил, хөгжлийг хөхүүлэн дэмжиж, эвслийн Засгийн газар байгуулан, хууль тогтоох дээд байгууллага, бүх шашны төрийн захиргааны байгууллагад олон намын нөлөөлөлийг анх удаа бий болгосон байна.
БНМАУ-ын Ардын ИхХурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаан нийт 76 хоног хуралдаж, 1992 оны 1 сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн Хууль бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг гүнзгий тусгасан хууль болсон юм[4].
Манай орон ардчилсан сонголт хийсний улс төрийн гол илэрхийлэл бол Монгол улс шинэ Үндсэн хуулийнхаа дагуу төрийн бүтэц, үйл ажиллагааны хувьд парламентын Бүгд Найрамдах Улс хэмээх олон улсын жишигт шилжиж, төрийн шинэ тогтолцоог бүрдүүлсэн явдал юм.
Улиран өнгөрсөн жилүүдэд УИХ-ын чөлөөт ардчилсан сонгууль дөрвөн удаа болж, парламентын тогтолцоог шинээр бүрдүүлж ирэв. 1992, 2000 онд МАХН үнэмлэхгүй олонхийн, 1996 онд “Ардчилсан холбоо” эвсэл олонхийн суудал авч, парламентын эрх баригч нам болсон юм.
Харин 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН, “Эх орон- ардчилал” эвсэл тэнцүү санал авч, их эвслийн Засгийн газрыг бүрдүүлэв. 2006 онд Их эвслийн засгийн газар огцорч, эдүгээ Үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулагдан ажиллаж байна. Энэ үеийн онцлог бол парламентын намууд улс орны амьдралын амин чухал асуудлыг зөвшилцлийн замаар шийдэж эхэлсэн явдал бөгөөд гарц, мухардлын аль алиныг амсан урагшилж байна.
Ардчилсан парламентат ёсны төлөвшил хөгжлийн явцад шинэ Үндсэн хуулийн дагуу төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх бүрдлийн тухай хуулиудыг баталж, тэдгээрийн дагуу уг бүтцийг шинээр бий болгож, хэвийн ажиллах нөхцөлийг нь хангажээ. Түүнчлэн нийслэл, орон нутаг, хот тосгоны эрх зүйн байдлыг хуульчлан тогтоосноор төрийн удирдлагыг орон нутгийн өөрөө удирдах ёстой шүтэлцүүлэн барилдуулж, шинээр зохион байгуулсан юм. Эдүгээ төвлөрлийг аль болохоор сааруулж, орон нутгийн удирдлагын эрхийг өргөтгөх, өөрөө удирдах ёсны байгууллагууд бэхжүүлэх эрх зүйн орчныг төгөлдөржүүлэх шаардлага тулгарч байна.
УИХ зах зээлийн эдийн засгийн эрх зүйн үндсийг тодорхойлсон нэн шаардлагатай хуулиудыгбатлан гаргаж хэрэгжүүлж байна. Түүнчлэн төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхийн байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан болон нийгмийн хүрээ, хүн амын нийгмийн хамгаалалттай холбоотой хууль тогтоомж, хүний эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн үндсийг тодорхойлсон хуулиуд гаргаж, амьдралаар урган гарсан шинэ шинэ харилцааг нэмэлт, өөрчлөлт оруулан зохицуулсаар байна. Гэвч хууль тогтоох ажлыг улам боловсронгуй болгож, парламентын засаглалын нөөц бололцоог бүрэн дүүрэн инитах талаар их зүйл хийх шаардлагатай байна.
Үндсэн хуулиар төрийн тэргүүн-Ерөнхийлөгчийн институт бий болсноос хойш дөрвөн удаа Ерөнхийлөгчөө бүх ард түмнээр сонголоо. Үндсэн хууль ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Ерөнхийлөгчийн институт биежин цэгцэрч, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь тус дөхөм үзүүлж байна.
Ардчилсан хөгжлийн жилүүдэд манай оронд болсон Ерөнхийлөгчийн болон парламентын, түүнчлэн орон нутгийн сонгуулийн явц, үр дүнг цэгнэн үзвэл, манай иргэдэд улс төрийн соёл эерэгээр төлөвшиж, сонгох, сонгогдох, саналаа өгөх хариуцлага өсч, бусдаас хараат бус бие даасан сонголт хийх талаар харьцангуй хангалттай хийгээд хүрэлцэхүйц дадал, чадвар, туршлага суусан гэж хэлж болохоор байна. Харин улс төрийн намууд сонгуулийн үед бие биедээ үл итгэх, хардах, луйвар бульхай хийх явдал багагүй гаргасаар байна. Харин сонгуулийн тогтолцооны талаар улс төрчдийн дунд харилцан адилгүй үзэл бодол бий. Ийнхүү манай оронд давтамжтай, чөлөөт, өрсөлдөөнт, шударга, ардчилсан сонгуулийн тогтолцоо төлөвших хандлага бүхий байна.
Ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг түргэтгэхэд шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэж байна. Шүүх эрх мэдлийн хэнээс ч хараат бус, бие даасан байдлыг хангах талаар тодорхой алхмууд хийгдэж байна.
Тус улсад анх удаа бий болсон Үндсэн хуулийн цэц хэмээх Үндсэн хуулийн дээд хяналтыг хэрэгжүүлдэг байууллага парламентаас баталсан цөөн биш хуулийн зүйл заалт, Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байна хэмээсэн дүгнэлт гаргаж, УИХ Үндсэн хуулийг өөрийнхөөрөө ойлгож, бүхнийг дангаараа шийдвэрлэх эрхтэй цорын ганц байгууллага биш юм шүү гэдгийг анхааруулж өглөө.
Улстөрийн намуудын төлөвшил бол ардчиллын хөгжлийн нэг гол шалгуур үзүүлэлт юм. Өдгөө манай улсад улсын бүртгэлтэй улс төрийн 22 нам байна. Тэднээс МАХН, МоАН, Эх орон нам, Иргэний зориг нам, Бүгд Найрамдах нам, парламентад суудал авчээ. 2004 оны сонгуульд орсон “Эх орон-ардчилал” эвсэл МАХН-тай тэнцүү санал авсан хэдий ч сүүлдээ задарснаар УИХ-д зөвхөн МАХН- ын бүлэг л ажиллаж байна. Ингэснээр парламентын оппозиц хүчний тухай ярихад түвэгтэй болжээ.
Манай улс төрийн намууд үзэл номлолын хувьд бүгд үндэсний ардчилсан чиг шугам барьж, харин үзэл баримтлалаа хэрэгжүүлэх арга хэлбэрээрээ хоорондоо зөрөлдөөнтэй байна. Намууд шинээр байгуулагдах, салж, нийлэх, эвсэх үйл явц үргэлжилсээр буй.
Манай оронд ардчилал хөгжиж буй нэг тод илэрхийлэл бол төрийн бус байгууллагууд буюу иргэний нийгмийн байгууллагууд “манангийн дараахь мөөг шиг” олон зуугаар байгуулагдаж байгаа явдал юм. Төрийн бус байгууллагууд иргэдэд зорин тэмүүлж буй нийгмийнхээ мөн чанар, утга учрыг сайтар ойлгуулж, ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үйлсэд оролцох илүү ухамсартай сонголт, илүү бүтээлч чанарыг төлөвшүүлж байгаагаараа онцлог бүлгээ.
Иргэдийн нийгмийн идэвхийн нөгөө нэг илрэл нь хэвлэн нийтлэх эрхээ бүрэн дүүрэн эдэлж, хэрэгжүүлжбуй байдал юм. Эдүгээ манайд албан ёсны бүртгэлд 1200 орчим сонин, сэтгүүл бүртгэгдээд байна. Хэвлэл мэдээллийнхэн хий дэмий хэл амаа билүүдэж, тагнай ташиж шуугиан дэгдээх биш, үнэн магадыг олоогүй хуурмаг сэжигтэй зүйлийг баалан шүүмжилж, ард иргэдэд ардчилсан шинэ сонголтын учир утгыг ойлгуулах, сурталчилахад соргог мэдрэмжтэй байж, үнэтэй санаа, оноогоо түгээж чадаж байвал сая “дөрөв дэх засаглал”-ынхаа үүргийг |үйцэтгэж, иргэний нийгэм, ардчилалын үйлсэд нэмэр хандиваа оруулах болно.
Өнөөгийн Монголын улс төрийн тогтолцооны хөгжпийн хандлага нь эрх зүйт төр, сайн засаглал тогтоох, иргэний нийгмийн байгууллагуудын зохистой тогтолцоог бий болгох, ард иргэдэд нийгмийн идэвхитэй байр суурь, улс төрийн ухамсар төлөвшүүлэх хандлага бүхий байна.
Энэ үеийн Монголын төрийн бодлогын нэг гол ололт нь улс орноо зах зээлийн харилцаанд шилжүүлж, эдийн засгийн амьдралыг ардчилж буй явдал юм. Улс орны эдийн засгийн амьдралд хувьчлал, хувийн өмчийн харилцаа түрэн орж ирснээр социалист өмчийн ноёрхол задарч, эдийн засгийн бүтэц бүхэлдээ өөрчлөгдсөн билээ.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх эрх зүйн үндэс бүрэлдэж, зах зээлийн жам ёсны эргэлтэнд орж эхэллээ. Иинхүү Монгол улсад өмчийнхөө эрхийг эзэн нь өөрөө мэдэн хэрэгжүүлдэг хэв шинж давамгайлж, хувийн өмчид голлон тулгуурласан цогц харилцаа эдийн засаг, нийгмийн амьдралын ахиц дэвшлийн өнгө төрхийг юдорхойлох болж байна.
Арав гаруйхан жилийн өмнө манай иргэдийн их зонхийн оюун сэтгэлд зах зээл, бизнес, хувийн өмч хэмээх ойлголтууд хол хөндий, чихэнд чийртэй сонсогдож байсан бол өдгөө энэ бүхэн жирийн иргэний сэтгэлгээ, үйл, үйлдлэгийн төрх, хэв шинж, эгэл амьдрал болон хувирчээ. Тухайлж хэлбэл, айсуй цаг-“Ардчилал-зах зээл”-ийн хүчирхэг давалгааныг сөрж нүүх сэтгэл, бодол өнөөгийн нэг ч монгол хүнд байхгүй болсон гэж бүрэн дүүрэн хэлж болно.
Манай оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн бас нэг онцлог бол ардчилсан бүх орон, олон улсын байгууллагатай холбоо харилцзга тогтоох нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого боловсруулж, хэрэгжүүлсэн явдал юм. Монгол улсын гадаад бодлого улам бүр либеральчлагдан, улс орон өөдлөн дэвжихэд чухал хүчин зүйл болж байна.
Ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн 16 жил бол төр ёсны хөгжил зарчмын цоо шинэ шатанд дэвшсэн хувьсал, өөрчлөлтийн он жилүүд байлаа. Шинэ сонголт хийснээсээ хойш монголчуудын үзэл ухал, хичээнгүй зүтгэлээрээ бүтээсэн нийтлэг бүтээл гэвэл “Ардчилал- зах зээл” хэмээх хоёрхон үгээр тэрлэсэн дэлхий дахины аугаа их үнэт зүйлсийг тосон хүлээж авч, улс орондоо бодит байдал болгож байгаа явдал юм. Ардчилсан хөгжпийн замынхаа туулж өнгөрүүлсөн жилүүдийг эргэн дурсахад монголчууд бид дэлхийн улс түмний төр ёсны сэтгэлгээ, үйл ажиллагаанд хэр чадлынхаа хэмжээгээр бага боловч түлхэц өгч, тодорхой хувь нэмэр оруулсан гэж хэлж болох байх. Зарим нэг сургамж, онцлог болох зүйлийг базаж дүгнэвэл: •
- Төрийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих чанарын өөр шилжилтийг улс төрийн хүчнүүд хүчирхийлэл, зэвсэгт тэмцлийн замаар бус тайван, ухаалаг зөвшилцлийн аргаар хийж болохыг;
- Улс орондоо улс төрийн болон эдийн засгийн эрсшинэчлэлийг нэгэн хамтад хийх боломжтойг;
- Улс төр, үзэл суртлын дарамтаас болж хүний эрх, эрх чөлөөг хомсхон эдэлж байсан ард түмэн нөхцөл байдал бүрдсэн үед ардчиллын үнэт зүйлсийг илүү хурдацтай хүлээн авах бололцоотойг,
- Орчин үеийн дэлхий дахины ардчилалын хэм хэмжээ, сэтгэлгээний сүүлийн үеийн ололтыг тусгасан эрх зүйн цогцолбор шинэчлэл хийх боломжтойг;
- Бага буурай улс орон үндэсний эрх ашгаа дээдэлсэн нээлттэй олон тулгуурт харьцангуй бие даасан төрийн гадаад бодлого явуулж болохыг нотолж өглөө. Дүгнэж хэлбэл товчоор: Монгол оронд ийнхүү ардчилал өөрийн бүтэц, бүрдлээрээ хөгжин боловсорч байгаа боловч, түүний чанарын үзүүлэлтэд зарим согог (defective), хомсдол байсаар байгааг тэмдэглэх ёстой. Үүнд:
- Эрхээ шилжүүлсэн (delegtive) буюу төлөөлөгчийн ардчилалын хүрээнд парламентын болон бусад сонгууль хүлээсэн улс төрийн албан тушаалтнууд сонгогдох үедээ толгойдоо багтсан бүхнийг амалж “хайлсан тугалга мэт” аашилж байснаа хэргээ бүтээсний дараа сонгогчдоо үл тоон, бүхнийг мэдэгч, дур зоргоороо авирлагч болон хувирч, улсын эрх ашгаас хувийнхаа ашиг сонирхолыг үнэмлэхүй дээгүүр тавих нь олонтаа болсон,
- Бүх шатны төрийн байгууллагын ажилтнууд хуулийг мэргэжлийн үүднээс бүрэн дүүрэн, үр ашигтай хэрэгжүүлэх, хэрэв алдаа гаргавал тэдэнд хүлээлгэх хариуцлагын механизм дутагдаж буй Улс төрийн намууд нийгмийн тодорхой бүлэг, давхрагын эрх ашгийг илэрхийлэхээсээ илүү албан тушаал, ашиг хонжоо хайгч цөөн хүний улс төрийн зэвсэг болон хувирах хандлагатай болсноос иргэд улс төрийн намд үл итгэх, сэтгэл алдрах уур амьсгал бий болсон,
- Иргэд эрхээ илүү мэдэрч, үүргээ умартах нь элбэг тохиолдож, миний эрх чөлөө бусдынхаар хэмжигдэнэ гэдгээ тэр бүр ухамсарлахгүй байгаа,
- Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй хэмээн Үндсэн хуулиар тунхагласан авч, эрх мэдэл, мөнгө хөрөнгөтэй хүнд илүү үйлчлэх хандлага ажиглагдаж буй,
- Улс төр, захиргааны болон шүүхийн салбарт авилгал газар авах шинжтэй байгаа зэргийг онцлон хэлж болох юм.
Шинэ зуунд эрх зүйт төрийг төлөвшүүлэх, ардчилалыг бататгахын төлөө тал талаасаа хамтран зүтгэх нь иргэний нийгэм рүү дөхөх, урагшлах гол хүчин зүйл мөн. Ардчилал Монгол руу ирж байна[5]. Монголчууд ч ардчилал руу улам бүр тэмүүлж байна.
Эшлэл, зүүлт
- МАХН-ын Төв Хорооны V бүгд хурал. УБ.1988.
- Trutk, history And Politics in Mongolia. The memory of heroes. Rutgers Cufzon. Taylor and Francis Group. London and New York. 2004.
- Монгол Улсын Үндсэн хуулиуд, тэдгээрт орсон нэмэлт, өөрчлөлтүүд. (1924-1992). УБ, 1998 он.
- Ц.Элбэгдорж, Үнэний цагаан мөр. УБ, 1999 он.
- Ж.Батмөнх, Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй. УБ, 2001 он.
- Монгол Улсын Үндсэн хууль. УБ, 1992 он.
[1] МАХН-ын Төв Хорооны V бүгд хурал. УБ.1988.Х-5
[2] Ц.Элбэгдоржь Үнэний цагаан мөр, УБ, 1999 он, т.17.
[3] Ж.Батмөнх, Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй, УБ,2001 он
[4] Монгол Улсын Үндсэн хууль.УБ,1992 он.
[5] Kaplonski. Trutk, history And Politics in Mongolia. The memory of heroes. Rutgers Cufzon. Taylor and Francis Group. London and New York. 2004.p.48