Х.Гүндсамбуу
/Дэд доктор/
Шинэ толь №34, 2001
Түлхүүр үг : Нийгмийн давхраажил, Сонгууль, Сонгуулийн сурталчилгаа, Нэр дэвшигч, УИХ ,Сонгогчдын санал, Социологийн судалгаа, УИХ-ын сонгууль, Нам
Орчин үеийн Монголын нийгмийн давхраажлын дээдсийн эгнээ, оройн хэсэг, язгууртны бүрэлдэхүүнд улс төрчид хүндтэй байр эзэлнэ. Улс төрийн нэг намын тогтолцоо үеэ өнгрөөж, олон намын тогтолцоо, олон ургальч үзэл, чөлөөт сонгууль бодит зүйл болж, ардчилал хөгжихийн хэрээр нийгэм-улс төрийн Тайзан дээр шинэ нам эвсэл, холбоо, шинэ улс төрчид гарч ирсэн билээ. Улс төрчид нийгмийн сувраган давхраажилтыг хмагийн бүрэн дүүрэн шатлал, зэрэг, дэв, зиндаатай нь илэрхийлдэг тул тэднийг тухайлан судлах зайлшгүй шаардлагатай. Одоо эл асуудалд анхаарлаа ханлуулъя. Хорьдугаар зууны наяад оны сүүлч, ерээд оны эхээр монголын нийгэм-улс төрийн амьдралд гадна талаас нь зөвлөлтийн өөрчлөн байгуулалт нөлөөлж, дотор талаас нь улс төрийн шинэ хүлээлт, нийгмийн шинэ эрэлт шаардлага, захиалга хүлээж байлаа. Гэтэл тэр үед засгийн эрхийг орь ганцаараа барьж байсан МАХН-ын эрх баригчид өөрчлөн байгуулалтыг талархан хүлээн авсан ч монголын нийгэмд буулгах дээрээ илт цааргалан сүүл барьж байв. Үүний улмаас манай улс төрийн хүрээнд хүчдэл, сэтгэл зүйн орчинд бухимдал үүсэв.
Зөвлөлтөөр зогсохгүй социалист орнуудад болж буй үйл явдлын өрнөл, даамжрал мэдрэмтгий, хүн амын үнэмлэхүй олонх залуучууд улс төрийн эр зориг гаргаж, зарчмын өөр байр суурь баримталж, шинэ шийдэлд хүрч, ардчилсан хувьсгалыг сэдэн санаачилж, манлайлж эхлэв. Чухамхүү тэр үед олон нийтийн дунд нэгд, МАХН-ын удирдлагад, хоёрт, манайд байрлаж байсан зөвлөлтийн цэрэг, ажиллаж ирсэн мэргэжилтнүүдэд дургүйцэх, үл итгэх явдал хуримтлагдсан учир шинэ тутам үүсэн байгуулагдсан Ардчилал холбоо хөдөлгөөнийг ард түмнийнхээ хамт МАХН-ын олон мянган гишүүд дэмжиж байв.
Монгол оронд сэхээтэн залуучуудын бүлгэм, зөвлөгөөн, жагсаал, цуглааны хэлбэрээр эхэлсэн ардчилсан хөдөлгөөн хоромхон зуур өргөжин тэлж, зохион байгуулалтад орж, дотоод гадаадын дэмжлэг авч, 1990 оны хоёрдугаар сард анхдугаар их хурлаа амжилттай зохион байгуулж, улс төрийн хоёр дахь нам-Монголын ардчилсан намыг байгуулан, олон намын тогтолцооны үүслийг тавив. МоАН үүсэн байгуулагдангуутаа үзэл бодлын зөрчилдөөн, өсөлтийн бэрхшээлтэй тулгарч, “нялхсын өвчин” туссан ч ухаалаг сонголт хийж, зохион байгуулалтаа бэхжүүлж, эгнээгээ өргөтгөж чадсан юм.
Өргөн олны хөдөлгөөн, түүний цөм болсон улс төрийн нам гэсэн “цагираган бүтцийн” жишгээр тун удалгүй Монголын социал демократ нам (МСДН), дараа нь Монголын үндэсний дэвшлийн нам (МҮДН) байгуулагдав. Тэднийг ардчилсан социалист ба шинэ дэвшилт хөдөлгөөн хүрээлж байв. Тухайн үедээ энэ хоёр нь улс төрийн намыг гэхээсээ нэг нь математик физикчдийн, нөгөө нь эдийн засагчдын мэргэжлийн клубыг илүүтэй санагдуулж байлаа. Бас МАХН-ыг уугуул нэрээ сэргээхэд тээг тавьж, Монгол ардын намыг (МАН) ардчилсан холбоог үүсгэн байгуулагчдын нэг хувраг Баасан байгуулав. Энэ мэтчилэн аль нэгэн улс төрийн үзэл баримтлалын үндсэн дээр, мөн мэргэжлийн болон хувийн сонирхлын үндсэн дээр шинэ залуу намууд байгуулагдсан. Тэдний тухай нэхэн ярих нь судлаачдад төдийлөн сонин биш, гишүүдэд нь дурсамжтай тул орхизноё. Харин тэр үеийн онолын сэтгэлгээнд холбогдох ажлын хоёр хэсэгт ажиллах завшаан тохиосноо цухасхан дурдъя.
Зөвлөлтийн нийгэмд зогсонги байдлын хэлбэрээр ужгирсан, социалист системийн мухардлыг ямар нэгэн хэмжээгээр мэдэрч, өөрчлөн байгуулалтын зайшгүйг эрх биш ухаарсан МАХН-ын удирдлага наяад оны сүүлчээр МАХН-ын программыг шинэчлэн найруулах, БНМАУ-ын Үндсэн хуулийг боловсруулах үүрэг бүхий хоёр комисс байгуулсан. Улс төрийн товчооны нэг, нэг гишүүнээр даргалуулан ажиллуулсан. Тэдгээр комисст манай улсын нийгмийн ухааны нэрт эрдэмтэд орсон бөгөөд гүйцэтгэх ажил нь мань мэтэд голдуу ноогддог. Үндсэн хууль боловсруулах комисс хэрхэн ажилласныг сайн мэдэхгүй, харин МАХН-ын программыг шинэчлэн найруулах комисс тааруухан ажиллаж, яваандаа “арван таван эрдэмтдийн” хэмээн нэрлэгдэх болсон, МАХН-ын программын хэсэгт санаачилгаа алдсан. Нөгөө нэг ажлын хэсгийг тэр үеийн ШУА-ын ерөнхийлөгч, академич Н.Содномын санаачлагаар доктор П.Нэргүйгээр ахлуулан, “Монголын нийгмийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах” үүрэгтэйгээр ажиллуулсан билээ. Эхний ажлын хэгсийн үр дүн МАХН-ын онц их хурлаас баталсан МАХН-ын мөрийн хөтөлбөр, дүрмийн үндэс болсон бөгөөд аар саархан засвар нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Хоёр дахь хэсгийн ажлын үр дүн Ардчилсан холбооны анхдугаар их хурал дээр жүжигчин Сосорбарамын уншсан улс төрийн илтгэлийн эх болсон юм.
МАХН-ын Төв хорооны VIII бүгд хурал дээр (1990 оны III сар) Улс төрийн товчооны гишүүд бүрэн бүрэлдхүүнээрээ огцорч, БНМАУ-ын үндсэн хуулийн “нийгмийн удирдан чиглүүлэгч цорын ганц хүч мөн” гэсэн үүргээсээ татгалзсаанаар улс төрийн шинэ нөхцөл байдал бүрэлдэж, нам, төр, засгийн үйл шинэ нөхцөл байдал бүрэлдэж, нам, төр, засгийн үйл ажиллагаа зааглан салахаар болов. 1990 оны V сард АИХ-ын чуулган болж, бүх нийтийн ардчилсан сонгууль явуулах, төрийн төрийн эрхийг барих дээд байгууллагын бүтцийг өөрчлөн шинэчлэх асуудал хэлэлцэн, төрийн эрх барих дээд байгууллага-Засгийн газрыг эмхлэн байгуулах эрх зүйн орчныг бүрэлдүүлэв. Үүгээр анхны чөлөөт сонгуулийн компанит ажил эхлэв. Тэр үед нэг талаас үндэсний эрх ашгийг дээдлэн хувьсгалын тайван замыг чухалчилж нөгөө талаас, төлөөллийг нэмэгдүүлэхийг эрмэлзэн, засаг захиргааны үндсэн нэгж болгоноос төлөөлөгч депутат сонгох бололцоо олгохуйц хууль тогтоомж, заавар журмыг боловсруулж байлаа.
Сонгуулийн компанит ажлын үеэр сонгуулийн тойрог болгонд улс төрийн хүчнүүд АИХ-ын гишүүнээр сонгуулахаар бие даан нэр дэвшүүлж, сонгогчдын дунд ухуулга, суртачилгааг чөлөөтэй хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод өрсөлдөж байв. Нэг тойрогт дор хаяад хоёр хүн, зарим тойрогт 63 хүн нэр дэвшүүлж байсныг дурсахад л өрсөлдөөний шинж төлөв тодорхой.
Олон намын болон гадны ажиглагчдын дор нэр дэвшигчдийн нэрээр болон улс төрийн намуудаар санал хураасан анхны чөлөөт сонгуулийн үр дүнд Монголын сонгогчдын 61,7% нь МАХН-ын, 24,3% нь МоАН-ын, 5,5% нь МҮДН-ын 1,2% нь Ногоон намын, 1,3% нь Чөлөөт хөдөлмөрийн намын төлөө саналаа өгчээ. Үүнийг үндэслэн УБХ-ын суудлын 60,4%-ийг МАХН, 39,6% улс төрийн бусад намын төлөөлөгчид эзлэх болов.
АИХ-ын 1990 оны сонгуулиар сонгогдсон депататууд нь нэг талаас номенклатурчид, нөгөө талаас ардчилагчид байсан болохоор социалогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байв. Бид эрдэм шинжилгээний “Шинжээч” хоршоог дөнгөж байгуулаад, чөлөөт, хараат бус судалгааны ажил эрхэлж эхэлсэн цаг. Бид 300 шахам депутатыг бэсрэгхэн анкетаар судалж, тэднийг хүний эрх, эрх чөлөө, өмчийн олон хэлбэр, олон ургальч үзэл, ил тод байдал гэсэн таван шалгуур үзүүлэлтийн тусламжтайгаар хэв шинжийн ангилал хийхэд нэг туйлд нь маш радикал өөрчлөн байгуулагчид, нөгөө туйлд нь өөрчлөн байгуулалтын үзэл санааг хүлээн авсан дүр эсгэсэн хуучныг баримтлагчид байсан бөгөөд тэр хоёрын завсардах бүлгүүд нь бас салбарлаж байсан. Тэдний тухай өнөөдөр ярих нь дурсамж мэт үзэгдэж, давталт, нуршилтанд тооцогдох учир товчлон өгүүлбэл: 6% нь хэт хувьсгалч өөрчлөн байгуулагчид, 18% нь ухаалаг өөрчлөн байгуулагчид, 13% нь завсрын үеийнхэн, 28% нь дундыг баримтлагчид (үүний тавны хоёр нь аядуу хэсэг, тавны гурав нь тууштай хэсэг), 35% нь хуучныг баримтлагчид (тэдний 30% нь хуучнаасаа хөндийрч буй хэсэг, 40% нь хуучинтайгаа зууралдаж буй хэсэг, үлдэх нь хуучныг тууштай баримтлагчид) гэмээр хуваагдаж байлаа.
Тус судалгааны үр дүнг дөнгөж, туурга тусгаарлаад байсан “Ардын эрх” сонины 33 дахь дугаарт нийтлүүлсэн бөгөөд “1/ Депутатуудын нийгэм-улс төрийн дүр төрх, тэдний доторх бүлэг, хэсгүүд манай нигймийн улс төрийн амьдралтай ерөнхий байдлыг нэлээд бодитойгоор тусгаж байна. Гэхдээ нийгмийн бүцтэд ойрын үед гарч болзошгүй өөрчлөлтийг депутатуудын бүрэлдэхүүн тийм ч сайн төлөөлж чадахгүй байгааг хэлэх хэрэгтэй. 2/ Депутатуудын дийлэнх олонх нь үйл ажиллагааны хуучин арга барилыг шүтсэн хэвээрээ байна. 3/ Депутатууд хүнлэг, ардчилсан, иргэний нийгмийн үзэл баримтлал, агуулгын талаар ихээхэн бүдэг бадаг ойлголттой байгаа нь зарчмын бус завсрын шинжтэй асуудалд хөл алдахад хүргэж байна. 4/ Судалгаанд оролцогсдын дийлэнх нь уламжлалт олон нийтийн байгууллагуудын ч, шинэ эвсэл холбоодын ч үйл ажиллагаанд гойд анхаарал тавихгүй байна. Энэ нь хуучин шигээ нэг намыг шүтэхээ больж , одоо болохоор төр засгийг шүтэх нөгөө туйл руу хэлбийсний шинж биз ээ. Тэр ч байтугай депутатуудын дийлэнх нь МАХН-ын гишүүд атлаа өөрчлөн байгуулалтын хувь заяанд МАХН-ын шинэчлэл нөлөөтэй бус хэмээн үзэж байгаа нь сонин. 5/ Шинэ хэв шинжийн улс төрийн зүтгэлтэн төлөвших үйл явц депутатын хувьд эхлэлийн шатандаа байна. гэсэн бодомж үнэлэлт дүгнэлт дэвшүүлснээ арван жилийн дараа эргэн үзэхэд голтой агаад ач холбогдлоо алдаагүй гэлтэй.
1990оны АИХ-ын сонгууль нь чөлөөт ардчилсан сонгуулийн нийтлэг жишигт маргаангүй хүрсэн ч сонгуулийн хуулийн хязгаарлалтаас болж, нэг тойрогт олон хүн өрсөлдөж, сонгуулийн ажлыг хүндрүүлж байсны дээр, тодорхой утгаараа тэр үеийн сум-нэгдлийн даргөа нарыг, шог илэрхийллээр “дов жалгын” депутатыг сонгож, намуудын нэрийн жагсаалтаар УБХ-ын гишүүнээр АИХ-ын гишүүн бус хүн хүртэл сонгогдож байв. Гэсэн хэдий ч парламентын доод танхим буюу байнгын ажиллагаатай парламентын эхлэл болох УБХ хоёр илүү жил ажиллахдаа Монгол орныг ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн олон чухал хууль баталсны дээр хамгийн гол нь шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулж, бүр ард түмнээр хэлэлцүүлэн, эцэслэн батламжлах бэлтгэлийг хангасан юм. АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн 2 дугаар чуулган 76 хоног хуралдаж, Монгол улсын шинэ Үндсэн хуулийг баталж, улс төрийн завсрын шилжилтийг өндөрлөж эрх зүйн шинэ орчныг бүрэн утгаар нь төлөвшүүлэв. Үүгээр орчин үеийн монголын улс төрчдийн өмнө шинэ боломж нээгдэн, өгсөлт уруудалт алаглах болов. [1]
Эдүгээ Монголын жирийн сонгогчоос эхлээд УИХ-ын гишүүн, ерөнхийлөгчид нэр дэвшин сонгогчдийнн өмнө улс төрийн эрх, эрх чөлөө бүрэн нээгдсэн бөгөөд тэр нь Монгол улсын Үндсэн хууль, түүний дагуу боловсрогдсон, нэмэлт өөрчлөлт хийгдсэн улс төрийн намуудын тухай хууль, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн хууль зэргээр баталгаажиж байна. Тэгэхдээ эрх зүйн орчны төлөвшилт, нийгэм улс төрийн бодит амьдралын онцлогоос шалтгаалан, манай улс төрчид янз бүрээр тодорч, сонирхогчоос мэргэжлийн улс төрч болон төлөвшиж, өгсөж уруудаж, унаж тусаж, өвөрмөц агаад содон сондгойдуу шинж төрхийг агуулж буйг Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуулийн дэвсгэрийн дэвсгэр дээр авч үзье.
Монгол улсын Ерөнхийлөгч бол өнөөгийн Монголын нигймийн улс төрийн шатрын хөлгөн дээрх “бэрс”, Үндсэн хуулийн илэрхийллээр бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн юм. Ерөнхийлөгчийг бусад улс төрчөөс буйлуулахын учир бол Үндсэн хуулийн агуулга мөн чанарыг сөрсөн хэрэг биш, гэхдээ түүнд шитгэсэн бүх ард түмний хоёр бөх” болох УИХ ба Ерөнхийлөгчийн сонгуулийг, дээр нь 1993, 1997 оны сонгуулийн үеэр хийсэн судалгааны “түүхийн эдээ” ашиглахыг бодсоных билээ. Энэ ялдамд их зохиолч Гюгогийн “хаадууд одож, ард түмэн үлддэг” гэснийг санахад илүүдэхгүй.
ХХ зууны Монголын засаглалын тогтолцоон Ерөнхийлөгчийн суудал бий болж, анхны ерөнхийлөгчөөр П.Очирбат тодорсон нь нэлээд сонирхолтой. Тоталитар дэглэмээс ардчилалд шилжих тэрхүү торгон зурваст, түүхэн эргэлт, огцом өөрчлөлтийн үед П.Очирбат хувь заяаны төөргөөр ч, хуулийн гулсалт, хийдэгдлээр ч, сонгуулийн үр дүнгээр ч хууль ёсны ерөнхийлөгч мөнийг үл үгүйсгэн хүний улыг шагайх утгаар биш, сургамж авах үүднээс цухасхан өгүүлмүү.
1990 оны өлсгөлөнгийн дараахан болсон МАХН-ын Төв хорооны VIII бүгд хурлаас нам, төр, засгийн удирдлагыг салгаж, залгуулаад болсон АИХ-ын чуулганаар АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар П.Очирбатыг, СН3-ын даргаах Ш.Гунгаадоржийг томилсон юм. Уг нь тэр үед Ш.Гунгаадоржийг АИХ-ын тэргүүлэгчдийн дараагаар, П.Очирбатыг Сн3-ын даргаар томилуулахаар нэр дэвшүүлэх санал дэвшсэнийг Сн3-ын дарга байсан Д.Содном тонгоруулан сольжээ. Ийнхүү “урт” настай ерөнхийлөгч, “богино настай” ерөнхий сайдууд төржээ.
АИХ-ын XII сонгуулийн анхдугаар чуулганаар П.Очирбат Ерөнхийлөгчөөр өрсөлдөгчгүй шахам сонгогдсон бол Дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ш.Гунгаадоржийг депутатуудын корпусыг тавны гурвыг бүрэлдүүлж байсан. МАХН-ынхан унагачихсан юм. Харин тэр УИХ-ын 2000 оны сонгуулиар улс төрийн тайзан дээр дахин гарч ирснийг жаахан түрүүлээд хэлэх байна. П.Очирбат ерөнхийлөгчийн хугацааг сунгахад 1993 оны сонгулуийн эцсийн үр дүн бус, харин тэрхүү сонгуулийн хуулийн хийлэгдэл онцгой тус болсон юм. Улс төрийн намуудын хууль ёсоор МАХН-ын гишүүдээс түдгэлзэлтэй байсан Ерөнхийлөгч П.Очирбат МАХН-ын бага хурал дээр Л.Түдэвийн хамт ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, гуравны нэг хувиар ялагдсан мөртлөө Ардчилсан хүний эвслийн өмнөөс дахин нэрээ дэвшүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, улмаар дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Одоо Ерөнхийлөгчийн 1993, 1997 оны сонгуулийн үеэр давталттай хийснэ бөгөөд судалгаанынхаа үр дүнд цаг хугацаа төдийлөн нөлөөгүй учир, зарим зүйлийг сорчлон өгүүлбэл:
- Орчин үеийн Монголын засаглалын тогтолцоон дахь ерөнхийлөгчийн институтчлэлийн учир холбогдлыг илэрхийлэхүйц 13 үзүүлэлтийг ашиглан сонгогчдын санал бодлыг тандан судлахад дараах хариулт өгсөн юм.
Хүснэгтээс харахад манай сонгогчид ерөнхийлөгчийн эрх мэдлийн талаар тогтсон ойлголт, үзэл бодол байхгүй, бүх ард түмнээс сонгогдох, зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх, онц байдал тогтоох мэтийн хэлбэрийн төдий зүйлд өндөр ач холбогдол өгсөн мөртлөө хүчтэй ерөнхийлөгчийн илэрхийлэл болсон төр, засгийн тэргүүн байх, нөлөө бүхий намын тэргүүн байх, парламентыг тараах зэрэг эрх мэдлийг төдийлөн хайхарсангүй.
- Ерөнхийлөгчийн сонгуулийн эрх зүйн үндэс болсон гурван хуулийн, гурван зүйлийн шийдлээр дамжуулан, сонгогчдын хуулийн мэдлэг, үнэлгээг давхар сонирхоход доорх хариултыг өгчээ.
Сонгогчдын хувьд хамгийн зохистой шийдэлд тооцогдож байгаа ерөнхийлөгчийн намын гишүүний түдгэлзэл нь нэг намын дарангуйллын эрчийг хариулах, хэт улс төржилт, намчирхалаас сэрэмжлэх, ард түмний эв нэгдлийг хангах талдаа,тухайн үедээ зөв шийдэл байсан сайж болно, харин ардчилал баталгаажсан өнөөгийн нөхцөлд намын гишүүний түдгэлзэл нь ёс зүйн цагаатгал өмгөөллөөр дулихан юм. Улс төрийн аль нэг нам,эвслийн хүчинд ерөнхийлөгчийн суудалд заларчихаад тэднээс нүүрээ буурууулах нэг хэцүү, далдуур ивээх бас нэг хэцүү. Үнэн чанартаа ерөнхийлөгч П.Очирбатын үед түүний тамгын газар МҮАН-ын, ерөнхийлөгч Н.Багабандийн үед нэг хэсэгтээ МАХН-ын штаб байр шахуу болсон нь хэн бүхэнд илэрхий.
Зөвхөн намуудаас л ерөнхийлөгчид нэр дэвшүүлж буйг сонгогчын зүгээс тааруухан үнэлж байна. Үнэндээ энэхүү хязгаарлалт нь намуудыг ялгаварлан гадуурхсан, хувь хүний нэрээ дэвшүүлэх эрхийг хаасан мэт сэтгэгдэл төрүүлж байгаа юм. Монгол улсын ерөнхийлөгч дөчин таваас дээш настай, сүүлийн таван жилд эх орондоо суурин суусан хүн байх ёстой гэж Үндсэн хуулинд заачихсан тохиолдолд ерөнхийлөгчид нэрдэвшигчдэд элдэв хязгаарлалт тавих нь илүүц, гагцхүү ёс зүйнбосгыг л өндөрлөх хэрэгтэй юм. УИХ-ын гишүүнд нэг тойрогтолон хүн өрсөлдөх магадлалтай, харин ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгчид хязгаарлагдмал “хүн нээрээ”, тэмээ тэнгээ” гэдэг шүү дээ. Мөн түүнчлэн бүх ард түмний сонгуулиар нэгэнт олохийн санал авч, өрсөлдөгчөө ялсан нэр дэвшигчийг парламэнтаар давхар батламжлах нь ёслолын араг хэмжээ болохоос бодит агуулга, учир холбогдлоор нэг их гавитай зүйл биш гэж сонгогчид наанатай цаанатай үзэцгээжээ.
- Нэр дэвшигч хоёр өрсөлдөгчийг төрийн тэргүүний болон ажил хэргийн багц шинжээр харьцуулан үнэлүүлэхэд дараах байдал ажиглагдаж байна.
Хүснэгт 4
Сонгогчдын ойрн ба алс хэтийн хүлээлт
Хүснэгтээс үзэхэд Л.Түдэв ерөнхийлөгчөөр сонгогдвол улс төрийн амьдрал тааламжгүй болж, тогтвортой байдал алдагдана гэсэн болгоомжлох өнгө аяс байхад, улс орны амьдралд болохоор илүүтэй дэвшил авчирна гэжээ. Иймэрхүү хандлага гадаад харилцааны хүлээлтэд ажиглагдаж байна.
Манай сонгогчид П.Очирбатын улирах ялалтыг тус орны нийгэм-улс төрийн бүрэлдэн тогтсон нөхцөл байдалтай холбож, ялангуяа улс төрийн тогтвортой байдлыг төвхнүүлэгч, тэнцвэржүүлэгч гэж үзэж байна. Одоогийн ерөнхийлөгч нь шилжилтийн үеийн монголын улс төрийн амьдралын тэмцэл, тэнцлийн илэрхийлэл болоод зогсохгүй ардчиллыг сонгосон шинэ монголыг гадаад ертөнцөд цөөнгүй төлөөлж байлаа. Тийм болохоор түүний үйл ажиллагааг манай сонгогчид сайн мэднэ.
Харин нийгмийн хүлээлтийн тодорхойгүй байдал цаг хугацааны хувьд ойрын жилүүдэд, нэр дэвшигчдийн хувьд Л.Түдэвт илүүтэй байв.П.ОЧирбат ялсан тохиолдолд нийгмийн хүлээлтийг “таамаглах хэцүү байна” гэсэн хариултын хувийн жиг ойрн үед 22.1 –ээс 24.2 , алсдаа 14.9 –өөс 15.6-гийн хооронд хэлбэлзэлж байхад Л.Түдэвийн хувьд харьцуулах үзүүлэлт 37.2-оос 48.2, 25.5-аас 36.7-гийн хооронд хэлбэлзэж байв. Нэн ялангуяа Л.Түдэвийн сонгуулийн хөтөлбөрийн зарим томьёолол, тухайлбал ДД( дэглэм, дэг журам) “хүн болгон үйлдвэрлэгч-айл бүр үйлдврлэл” гэх мэт сонгогчдод эргэлзээ төрүүлж, цэрвэлт бий болгосон юм.
- Сонгогчдыг сэдэл, байр сууриар нь нэлээд болзмол байдлаар “Очирбатыг тууштай дэмжигчид ”, “Түдэвийг тууштай дэмжигчид ” хэмээн хуваавал П.Очирбатыг дэмжигчдийн эхний сэдэл нь “төрийн тэргүүнээ ойр ойрхон солихтусгай” (67.5%), дараагийн сэдэл нь “гарман дээр монголчууд морио сольдоггүй” (34.1%) Л.Түдэвийг дэмжигчдийг нэгдэх сэдэл нь “хүнийг бус, улсаа бодож сонгох” (65.2%) хоёр дахь сэдэл нь “сэдэл нь ёс ёмбогор,төр төмбөгөр (25.4%) байлаа.
- Хэрэв маргааш сонгууль болбол хэний төлөө саналаа өгөх вэ? гэсэн асуултад судалгаанд оролцогчид дараах хариулт өгч байлаа.
Сонгогчдын санал өгөлтийг төлөгчилж үзэхэд П.Очирбатын төлөө залуучуудын 52.0%, ид насны хүмүүсийн 59,0% ,бага боловсролтой хүмүүсийн 60,0%, ажилчны 61,0%, МАХН-ын гишүүдийн гуравны нэг, МҮАН, МСДН-ын эвслийн гишүүд бараг бүгдээрээ, эмэгтэйчүүдийн тэн хагасаас илүү нь, Л.Түдэвийн төлөө МАХН-ын гишүүдийн гуравны хоёр нь,дээд боловсролтой хүмүүс болон эрэгтэйчүүдийн тэн хагасаас илүү нь, өндөр настны 56.0% оюутан, сэхээтний жар шахам хувь нь саналаа өгөх төлөвтэй байв.
Монгол улсын Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн үр дагавар, учир холбогдол улирах цагийн байдлаар тодорхойлогдох учиртай ч ктүүний зарим сургамжийн талаар эргэцүүлэн, ухаарлаа өнөөдөр илэрхийлж болохоор болжээ. Тухайлбаас :
- Бүх ард түмний ерөнхийлөгчийн сонгуулийн гол сургамж гэвэл Монгол оронд ардчилал гүнзгийрч, эргэлт буцалтгүй болсныг дахин харуулав. Тэрхэн үедээ парламентад хэдүүлэхнээ болсон сөрөг хүчнээс нэр дэвшигчийн ялалтаар төгссөнөөрөө бүр ч онцлог шинжтэй, гүнзгий утга учиртай юм. Ерөнхийлөгчийн бүх ард түмний сонгуулийн үр дүн нь эерэг утгаараа ардчилсан хувьсгалын өрнөл гүнзгийрлийг , сөрөг утгаараа ХХ зууны сэтгэгчдийн нэг К.Ясперсийн хэлсэнчлэн “биеэ хүмүүжүүлэх талаар зохих бэлтгэлгүй ард түмэнл гэв гэнэт эрх чөлөө олговол охлократад буюу үймсэн олны засаглалд хүргэдгийг “өөрөөр хэлбэл, зэрэгцсэн хувьсгал явагдаж баййгааг нотлов. Зэрэгцсэн хувьсгал нь эцсийн эцэст ардчилалд эсхүл охлократизмд хүрч төгсөнө”[2]
- Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн дүнгээс үзэхэд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэний 92,7хувь нь санал хураалтад оролцож тэднээс 592,6 мянган сонгогч буюу 8 хувь нь П.Очирбатын, 396,9 мянган сонгогч буюу 38,7 хувь нь Л.Түдэвийн төлөө өгч, бүх ард түмний сонгуулиар анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбат тодорсон юм. Сонгогчдын санал өгөлтийн газар зүйн байрлалыг ажиглахад том хотууд тэрчлэн төв, говь, зүүн бүсийн аймгуудын дийлэнх П.Очирбатын төлөө, Өрнөд мужийнхан Л.Түдэвийн төлөө саналаа өгчээ. Баруун монголчууд сондгойрхуу санал өгснийг зарим хүн баруун монголчуудын үндэсний хийгээд тусгаар тогтнолын мэдрэмж харьцангуй өндрийн илэрхийлэл гэж байхад, нөгөө нэг нь зах хязгаар нутгийн хоцрогдол гэж “оношилж” байх жишээтэй. Юутай ч атугай уугуул нутгийнхан нь П.Очирбатын төлөө 78,7 хувь нь, Л.Түдэвийн төлөө 77,8 хувь нь саналаа өгснийг бодоход хоёр өрсөлдөгч “алтан нутгийнхан” дундаа олонхийн дэмжлэгтэй, цөөнхийн харшилтай нь мэдэгдэв.
- Өрсөлдөгчийн нэр дэвшүүлэлт , сонгон шалгаруулалт, сонгуулийн сурталчилгаа, халз өрсөлдөөн зэрэг нь ардчиллын “стандартад” тэр болгон хүрэхгүй, сонгуулийн хууль сүрхий хйидэгдэл, цоорхойтой байгаа нь нааналдаж хөрөнгө хэмнэх, цааанадаж парламентат ёсыг тууштай баримтлах үүднээс ерөнхилөгийн сонгуулийг нэг шаттайгаар , тэгэхдээ парламентаасаа төрийн тэргүүнээ шууд сонгодог хувилбарт шилжиж шаардлагатай нь харагдав.
- Ардчилсан нийгэмд төр, ард түмний холбогч нь улс төрийн нам шиг нам байдаг, тэр нь намын гишүүнчлэлдээ, гишүүн нь намч чанартаа дулдуйдан төр, засгийн өндөр суудалд өрсөлддөг , сонгогддог бас огцордог, халагддаг нь дэлхий нитийн жишиг юм. Гэтэл манай улсын ерөнхийлөгч намын гишүүнээсээ түдгэлзэн ч намын “дарамтаас” гарсан мэт боловч далд намчирхлаас авсаар чөлөөлөгддөггүй болотой.
- Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн явцад манай нийгэмд засаглалын хомсдол нэлдээ, хошуучлагч, манлайлагчийн хомсдол жичдээ байгаа нь тод томруун харагдав нийгэмд ардчилал, урсгал байдлын аль аль нь алаглаж байна. Гэсэн хэдий ч ерөнхийлөгчийн анхны сонгуулийн үр дүн, сургамж нь төр засгийн дээд өндөрлөгүүдийг тэнцвэржүүлэх ардчиллыг баталгаажуулахад чухал ач холбогдолтой болов. Монгол улсын ерөнхийлөгчийн 1997 оны сонгуулийн үеэр миний бие намын гишүүнчлэлгүй болоод байсан тул нэрт эрдэмтэн , гавъяат хуульч, ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Чимэд гуайн зуулчлал, ивээлээр “Залуу лидер” клубтэй хамтран бэсрэгхэн ,давталт бүхий судалгаа хийсэн бөгөөд эхнийхэнд нь 742, сүүлчийхэнд нь 625 хүн хамрагдсан. Анхдагч мэдээллийг МУИС, “Шихихутаг” ХЗДС, “Шинжээч” НЭЗДС-ийн оюутнуудын оролцоотойгоор цуглуулж , цаг алдахгүйн үүднээс мэдээллийг гараар боловсруулсан билээ. Судалгааны үр дүнг бүхэлд нь энд оруулах боломжгүй тул зарим нэг сонирхол татмаар хэсгийг л сугалан өгүүлье.
- Сонгогчдыг 1993 оны сонгуулийн үеэр хэний төлөө саналаа өгсөн, хэний мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа, хэрэв маргааш сонгууль болбол хэний төлөө санал өгөхөөр нь шалгуур хийж, гурван үзүүлэлтийн хослолоор бодоход аль нэг нэр дэвшигчийг сонгосон атлаа мөрийн хөтөлбөрийг нь биш, нөгөө хоёр нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг сонгосон хүмүүс нэлээд байсан бөгөөд тэднийг эргэлзээтэй сонгочид гэж үзэж, хэн рүү хазайлттайгаар нь тооцоход дараах байдал харагдаж байв.
Хүснэгтээс харахад манай сонгогчдын гуравны нэгээс тэн хагасаас илүү нь эргэлзээтэй сонгогчдын бүлэгт хамрагдахаар,тэгэхэр ханаралт нь Н.Багабанди руу чиглэлтэй байна. Нөгөө талаас нь хэлбэл манай сонгогчид нэр дэшигчийн хөтөлбөрийг бус, хүнийг нь сонгох төлөвтэй гэсэн үг юм.
- Сонгогчдын сонголт хийх болзошгүй түвшинг нэр дэвшигч бүрээр болон нийтэд нь судалсныг дараах хүснэгтээс харж болно.
- Бие хүний буюу доод түвшинд сонголт хийх магадлал аль ч нэр дэвшигчийн хувьд ойролцоо, харин Н.Багабандид намын буюу дунд түвшинд хйих сонголт (45.3%), П.Очирбатын хувьд нийгмийн буюу дээд түвшинд хийх сонголт (40.0%) ахиу байгаа нь сонирхолтой
- Сонгогчдын сэдлийг нэр дэвшигч бүрээр давхар сонголтыг тооцон харуулбал
Н.Багабандийн хувьд МАХН-аас ,П.Очирбатын хувьд сонголтыг бататгах ба “АХ”-ээс нэр дэвшсэн явдал, Ж.Гомбожавын хувьд хөдөө орон нутагт олон жил ажилласан нь сонгогчдод нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулж буй бололтой.
- Судалгааны явцад хөндөгдсөн нэгэн сонин асуудал бол Ерөнхийлөгч П.Очирбатаас сонгогчдын нэлээд нь нүүрээ буруулж, түүний өрсөлдөгч нарт саналаа өгөх төлөвтэй болсонд оршино. Монгол улсын Ерөнхийлөгчийн анхны сонгуулийн үед түүний нэр хүнд согогчдын дунд өндөр,өрсөлдөгчөө баттайяа ялан, улиран сонгогдсон бол бүрэн эрхийн хугацаандаа ажлын арга барилдаа мэдэгдэм өөрчлөлт гарагаагүйн улмаас урьдын байр сууриа хадгалж чадсангүй. үүнийг МҮАН-МСДН- ын “ардчилан холбоо” эвслийн эрх баригчид сайн мэдэж байсан, гэхдээ өөр нэр дэшигчийн гаднаас эрэхлээр олдохгүй , дотроосоо дэвшүүлэе гэхлээр ерөнхийлөгчөөр сонгогдох насанд хүрсэн хүн байгаагүй учраас П.Очирбатын нэрийг дахин дэвшүүлэхээс өөр зам байгаагүй билээ.
Хүснэгтээс үзэхэд өндөр настнаас бусад нийгмийн бүлгүүдэд П.Очирбатын авах саанал буурахаар , түүгээр ч зогсохгүй 17.5 аас 34,0 нэгжээр хорогдохоор байв. Энэ бол саанаанд оромгүй их алдагдал мөн байв.
- Судалгааны үр дүнг сонгуулийн саанал хураалтын эцсийн үр дүнтэй харьцуулбал
Социологийн судалгааны ба сонгуулийн урьдчилсан дүн хоёрын хооронд нэгжийн зөрөө байгаа нь миний сайных биш, түүврийн төлөөлөл, оюутнуудын маань хүчин чармайлт, монгол сонгогчдын сэгтгэл зүйн онцлог шинжүүдээр тайлбарлагдана. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаарх судалгааг хотод хйисэн бөгөөд хот, хөдөөгийн сонгогчдын хооронд зармын ялгаа алга гэж хэлж болох бүрнээ үндэстэй.
Ерөнхийлөгчийн 1997 оны сонгуулийн гол сургамж гэвэл нэгдүгээрт, хуулийн дагуу парламентад суудалтай намуудаас нэр дэвшин, гурван өрсөлдөгч өрсөлдсөнөөрөө онцлогч, нийгэмд гуравдахь хүчний орон зай бүрэлдээгүйг харуулав.
Хоёрдугаарт, монголын сонгогчид аанай л улс төрийн мэдрэмжээр сул, соёлоор дулихан, урагшаа гэхээсээ гэдрэгээ харан сонголт хийж байна. Гуравдугаарт, сонгогчдын санал бодол улс төрийн нэг хүчнээс нөгөөгийн хооронд савлаж, ”долгион” маягтай байна. Дөрөвдүгээрт, манай сонгогчид улс төрийн хариуцлагыг гэхээсээ албан тушаал , алдар хүнд, наммын харъяалал зэргийг түлхүү харгалзан сонголтоо хийж байна. Тавдугаарт, ерөнхийлөгчийн сонгууль нь нэг улс-нэг тойрог учир улс төрийн социологийн болон улс төрийн судалгааг хийхэд дөхөмтэй, түүврийн хэмжээ авсаархан, төлөөлөл нь найдвартай, алдаа нь бага, магадлал нь өндөртэй байх үндэстэй болно.
Манай улс төрчдийн гарааны болон тулааны жинхэнэ талбар нь УИХ-ын сонгууль бөгөөд энэ чиглэлээр мөхөс би судалгаа хйихийн оронд, УИХ-ын гишүүд 1992 онд бие даан, 1996 онд МАХН-аас нэр дэвшин ,талийгаач О.Дашбалбартайгаа “зоосны нүхээр шахуулан” цаг алдсандаа харамсаад баршгүй. Харин УИХ-ын 2000 сонгуулийн үеэр мэргэжлийн социологчдын “Зотол” клубын нэр өөрийн улаан нүүрээр бэл хийж, жаал зугаа судалгаа хийлээ. Харамсалтай нь техникийн барцад тохиолдож, түрүүчлэн шивсэн , урьдчилсан дүн гаргасан мэдээлэл минь вирусийн хорлолоор арчигдсан учир энд бичиг баримтын судалгааг хачирлах төдийхнөөр сонирхуулъя.
Орчин үеийн монголын улс төрд орж ирэх, УИХ-ын гишүүд нэрээ дэвшүүлэх хоёр суваг байгаагийн нэгдэх нь аль нэгэн намын өмнөөс нөгөөдөх нь бие даан нэрээ дэвшүүлэх явдал юм. МАХН-ын өмнөөс нэр дэвшихэд өрсөлдөөн,шахцалдаан үүсдгийг эс тооцвол нэгдэх суваг нь шулуухан болно. нэр дэвшихэд өрсөлдөөн, шахцалдаан үүсдгийг эс тооцвол нэгдэх суваг нь шулуухан болно.Нэр дэвшихэд нь саад бэрхшээл учирмаар бол дор бүрнээ улс төрийн шинэ нам юм уу эвсэл байгуулж УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө шинэ намын төрдөг шинэ л төрчид олноор тодордог. Энэ нь монголын улс төрчдийн өвөрмөц онцлогийг гэхээсээ зүй тогтлыг илүүтэй илэрхийлнэ.[1]
Бие даан нэрээ дэвшүүлэх боломж хуулийн үүднээс нээлттэй ч “гох дэгээ” ихтэй. 801-оноос доошгүй хүний дэмжлэг авсан бол УИХ-ын гишүүнд нэрээ дэвшүүлэх эрхтэй гэвч шинэ нам байгуулахтай тэнцэхүйц хүмүүсээс, тэгэхдээ тухайн тойргоос бүрдүүлж ,гарын үсэг, хаяг, регистрийн дугаар зэргийг ямар нэгэн зөрчил,алдаа мадаггүй цуглуулах учиртай. Зарим нэг сонгогчид бие даан нэр дэвшигчийн бичиг баримт бүрдүүлэлтийг сонгуультай адилтгаж, саналаа өгч буй мэтээр төөрч будилдаг , элдвээр цааргалдаг нь бүр ч яршигтай агаад адармаатай. Гэсэн хэдий ч УИХ-ын гишүүд нэрээ дэвшүүлэгчийн тоо татраагүйгээр үл барам улам нэмэгдэх хандлагатай байна. Жишээлэхэд УИХ-ын 1992 оны сонгуульд 293,1996, оны сонгуульд 302, 2000 оны сонгуульд 660 хүний нэр дэвшжээ.
Орчин үеийн социологийн судалгааны “зөөлөн” гэгдэх намтар судлалын аргаар нэр дэвшигчдийг судалбал дараах дүр зураг тодорч байна. Үүнд :
- УИХ-ын 1992 оны сонгуульд шинэ намууд бие даан оролцож, тус бүрдээ,нэр дэвшүүлсэн бөгөөд МАХН-аас бусад нь 76 тойрогт нэр дэвшүүлээгүй учир өрсөлдөөнгүй шахам байв.харин 1996 оны сонгуульд түрүүчийн сонгуулийн ялагдлаасаа сургамж авсан. Ардчилсан хүчнийхэн “МҮАН-МСДН-ын” “Ардчиллын холбоо” эвсэл байгуулан, сонгуульд эртнээс бэлтгэж, нэр дэвшигчдээ нэгт, өөрчлөлт шинэтгэлийн үйлсэд оролцсон идэвх зүтгэл ,хоёрт, сонгуулийн кампанид өргөсөн хандиваар нь шаггүй шигшиж, сонгогчдтой гэрээ байгуулан оролцсон билээ. Сонгуулийн мөрийн хөтөлбөр болох тэрхүү гэрээ нь хэлбэрийн талаасаа төдийгүй,агуулгын талаасааа шинэлэг зоримог байсан.Гэтэл эрх бариг МАХН-ын сонгуульд оролцох хөтөлбөр бодитой шинжээрээ давгүй болсон ч нэгэн нөхрийн маань онож хэлснээр хэлбэрийн хувьд “Майн нэгийн юмуу октъябрийн баярын уриалгаасаа холдоогүй байсан нь үнэний хувьтай. Яагаад гэвэл сайх хөтөлбөрийг би бас боловсруулсан болохоор “гэдэс дотрыг” нь сайн мэднэ гэвэл биеэ тоосонд тооцогдохгүй буй заа.
Мордохын хазгай гэгчээр ч юм уу эрх барьж байсандаа түүртсэн ч юм уу МАХН сонгуулийн кампанид хөтөлбөрөөрөө төдийгүй өөр олон зүйлээр сүүл барьж, нэр[2] дэвшүүлэлт, тойргийн оноолтоороо сонгогчдод таагүй сэтгэгдэл төрүүлсэн. МАХН нэр дэвшүүлэлтээ сонгуулийн хуулийн хүрээнд, хугацааг нь шахуулаад нэр дэвшүүлэлтээ зарласан учраас эвслээс нэр дэвшин, УИХ-ын гишүүнд сонгогдох магадлалтай хүмүүсийн эсрэг зориуд сайн хүн дэвшүүсэн мэтээр ойлгогдох явдал илт ажиглагдаж
байлаа. Гэвч энэ сонгуульд “МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслийн нэр дэвшигчид тухайн үед хэний ч санаанд оромгүй гайхалтай ялалт байгуулж, ХХ зууны монголын түүхэнд МАХН анх удаа ялагдаж, засгийн эрх улс төрийн шинэ хүчинд тайван замаар шилжсэн юм. Тэрхүү сонгуулийн үр дүнг бус, харин орчин үеийн улс төрчдийн өгсөлт, уруудалтыг өрсөлдөг гол хоёр хүчний нэр дэвшигчдээр төлөөлүүлэн, УИХ-ын 1996 оны сонгуульд нэр дэвшигчдын онцлогийг илэрхийлбээс :
Сонгогч-сонгууль-ерөнхийлөгч. Ардын эрх .
Монгол улсын статистикийн эмхэтгэл.1999.УБ.2000. 20 дахь тал.
Хүснэгтээс харахад нэгт, УИХ-ын 1996 оны сонгуульд МАХН, МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвслээс нэр дэвшигчдын хооронд тоолог үзүүлэлтийн хувьд онцын ялгаа алга харин төр, засгийн өндөрлөгт хүрсэн байдал, нийгмийн давхраажил, дипломын дараах боловсрол зэрэг чанарын үзүүлэлтээрээ сүрхий ялагч байна. Тэдний төслөг ба ялгаатай тал нь улс төрийн хоёр хүчний шинж чанарыг илэрхийлж байгаа болохоос өнөөгийн улс төрчдийг төлөөлөх чадавхид эргэлзээ төрүүлэхгүй нь лавтай. Хоёрт, МАХН-аас нэр дэвшигчид түрүүчийн тогтолцооны үеийн Төв хорооны мэдлийн болон нөөцийн боловсон хүчний шинжүүдээ түлхүү харуулж байхад “Ардчилсан холбоо” эвслээс нэр дэвшигчид нь шилжилтийн хийгээд сонирхогч улс төрчдийн шинжүүдээ илүүтэй илэрхийлж байна. Ийм тохиолдолд улс төрийн аль хүчин ялснаас үл шалтгаалан ирээдүйн, өөрөөр хэлбэл одоо нэгэнтээ сонгогдоод ажиллаж буй парламентын бүрэлдэхүүн нь мэргэжлийн төрийн түшээд гэхээсээ цоохор баг, сонирхогчдын бүлэг гэсэн тодотгол авах нь магадлал өндөртэй байх болно. Гуравт, улс төрийн хоёр хүчнээс нэр дэвшигчдийн хувьд боловсролын түвшин хэлбэр агуулга, албан тушаалын шатлал, эрдмийн зэрэг болон алдар цол, нийгмийн байдал зэргээрээ нэлээд ялгаатай байна. Жишээлбэл : МАХн-аас нэр дэвшигчдээс тэн хагасаас илүү нь хуучны ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академи (21), ЗХУКН-ын дээд сургууль (8), МАХН-ын Төв Хорооны дэргэдэх намын дээд сургууль (10) төгсөж бараг тал нь эрдмийн зэрэг ( доктор 5, дэд доктор22 ) хамгаалжээ. Өөрөөр хэлбэл, МАХН-ынхан эхний сургуулийг эх орондоо төгсөөд, дараачийн шатны тэгэхдээ нийгмийн ухааны сургуулийг ЗХУ-д дүүргэж, албан тушаалаа ахиулсан юмуу бататгасан байна. Тэгвэл эвслийнхний дийлэнх (40) нь эхний дээд сургуулийг социалист гэгдсэн орнууд төгсөж,түүгээрээ дөрөөлж манайдаа гурав дахь гэж нэрлэгддэг барууны оруудад дамжаа дүүргэж, захаасаа магистрын (5) зиндаанд хүрчээ. Тодруулж хэлбэл, МАХН-ынхны дипломын драах сургалт нь – дээд сургууль дээр нэмэх нь академи”ё 20 байхад эвслийнхэн “дээд сургууь дээр нэмэх нь дамжаа”8 гэсэн дараалалта байна. Үүнээс МАХН-ынхан өндөр эвслийнхэн доогр боловсролтой гэсэн өнгөц дүгнэлт хийж болохгүй. Харинч МАХН-ынхан социлист боловсролын агуулга “дунпарч ” эвслэээс нэр дэвшигчдын барууны шинжтэй боловсрол “зузаарч” байна гэлтэй. Дөрөвт, Аль алиных нь нэр дэвшигчдийн хувьд технократчилал ойролцоодуу, ерөнхийдөө хүмүүнлэгийн чиглэл нь давамгаййлах шинжтэй байна. Энэ нь мэргэжлийн парламентын төлөвшилд эерэгээр ч, бас сөргөөр ч нөлөөлнө. Тавд, Мэргэжлийн парламентын эрх ашгийн үүднээс үзэх юм бол улс төрийн хоёр хүчнээс нэр дэвшигчдийн хувьдд нэг, нэг согог байна. МАХН-ын хувьд параментийн шинжээ олох бус харин чиг улам бүр төржиж байна. Үүний нотолгоо бол нэр дэвшигчдийн 40 нь УИХ-ын гишүүн, 21 нь засгийн газрын дээгүүр албаныхан байгаа явдал юм. Ийм зохисгүй хандлагыг парламентын залгамж чанараар хацайлж ирсэн. Гэтэл сонгогчид тэр утгаар нь бус харин хүнд сурталжил, хээль хахуульд автагдах янзтай болсноор нь хүлээн авч ,МАХН-д бус , түүний өрсөлдөгчдөд саналаа өгцгөөсөн билээ. Эвслийнхний сого гэвэл улс төр ,бизнесийн давхар эрхлэлт юм. Энэ үзэгдэл эвслийнхний дунд ил тод (16), МАХН-ын дээдсийнхний дотор далд багаагаараа онцлог бөгөөд ялгаатай. Зургаад, УИХ-ын 1996 оны сонгуулийн үр дүнд бол МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл парламентад олонхи болж, төр засгийн эрх мэдэл улс төрийн нэг намаас, всэлд шилжиж , олонхи, цөөнх байраа сольсон явдал мөн. Үүнийг дагадан төрийн албан хаагчдын чухал бүрэлдэхүүн хэсэг улс төрийн ажилтнууын ажил төрөл , албан тушаал өөрчлөгдөв. Албан тушаалын халаа сэлгээни явцад төрийн,үйлчилгээний, тусгай албаны үүүгээр ч зогсохгүй Улсын үйлдвэрийн газрын дарга захирал нар солигдов. Үүнийг зарим хүмүүүс нэг ёсны орчин цагийн хэлмэгдүүлэг гэж нэрлэж байгаа нь үнэний хувиар марууухан, харин хуулийн хийдэгдэл их буйг гэрчилнэ. Хэрвээ зээ орон нутгийн сонгуульд МАХН ялж, дээрээ, доороо МАХН-ын холимог засаглал тогтоогүй бол боловсон хүчний халаа сэлгээ замаа алдаж, хэрээс хэтэрч магадгүй байсан.
УИХ-ын 2000 оны сонгуулийн санал хураалтын дүнд нэгэнт тодорхой байна, харин нийгмийн учир холбогдол ,үр дагавар нь улирах цагийн сорилт, шүүлтээр тодрох биз ээ. Тэгэхдээ нэр дэвшигчдэд зарим нэг ялангуяа намын дарга, тэргүүн нарын дэвшсэн тойргуудад хийсэн судалгааны урьдчилсан дүнг сонирхуулах боломжтойг хэлсэн нь зүйтэй.
Миний урьдчилан төсөөлснөөр энэ удаагийн срнгууль нь улс төрийн олигарчлалын илэрхийлэл болно хэмээн таамаглаж байсан. Тодруулж хэлбэл, улс төрийн намуудын дарга нар УИХ-ын гишүүнэр сонгогдож дийлэнх нь МАХН-аас эр дэвшигчид болно, магадгүй 1992 оны байдал давтагдана гэсэн таамаглал дэвшүүлж байсаныг миний лекцийг сонсогчид эрх биш санаж багаа биз ээ. Гэтэл энэ таамаглал дурайтал батлагдаагүй ч ор тас үгүйсгэгдээгүй гэхэд болно.
“Ардчилсан холбоо” эвсэл задарч, субьектүүд нь сонгуульд дан дангаараа оролцох нь сонгуулийн кампаний өмнө тодорхой байсан, харин харьцангуй олон хүн нэрээ дэвшүүлнэ гэсэн төсөөлөл над байгаагүй. Гэтэл манайх шиг боловсон хүчний болон мэргэжлийн улс төрчдийн нөөц хязгаарлагдмал Монгол оронд 660 хүн УИХ-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн нь гайхалтай. Энэхүү “улс төрийн синдромыг” ардчиллын илэрхийлэл гэхээсээ үймсэн олны дарвилт, сэтгэлийн хөөрөл гэвэл илүү зохилтой. Ардчилсан холбоог үүсгэн байгуулагчдын нэг- Бошготын “Нийгмийн шадрага ёсны хөдөлгөөний” мухардлыг би хувьдаа үймсэн олны хувьсгалын замхрал гэж ойлгосон маань буруу байжээ. Ноднин иийн сонгуулин үед үймсэн олны хувьсгал доод түвшиндээ хэвээрээ хадгалагдаж байжэээ. Тэр нь сонгуулийн үед сэгсэрч, УИХ-ын гишүүнд олон хүн нэрээ дэвшүүлэхийн шалтгаан болжээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга С.Лхагвасүрэнгин мэдээллээс үзэхүл УИХ-н 76 тойрогт МАХН, МҮАН-МШАН-ын “ Ардчилсан холбоо” (АХ) эвсэл_ “Эх орон МАШСН” иргэний зориг-Ногоон намын эвсэл тус бүр 76, МБНН-59,МАжН-1, “МСМН-МУНН-МЭНТН-ын “их эвсэл”-30, МЭНН-7, МУШЕН-27,МоАН-72 ,МШСДН-10 хүн буюу нам , эвслээс 631, бие даан 29 хүн нэрээ дэвшүүлжээ. УИХ-ын 1996 сонгулийн үед улс төрийн хоёр хүч 76 тойрогт нэр дэвшигчээ (МАХН-аас гишүүнчлэлээ эцэслэн хасуулаагүйн учир эвслээс нэр дэвшигч Х.Баянмөнх, Д.Нармандах нар өрсөлдөгчдийн нэрийн жагсаалтад орж чадаагүй юм-Х.Г) гүйцээн дэвшүүлж, тэд нар нь нийт нэр дэвшигчдийн 49.7 хувийг эзэлж байсан бол ноднин жил бүрэн “анги дүүргэлттэй” таван нам, эвслийн нэр дэвшигчлийн хувийн жин 57.6 нэгж болж, зохих ахиц гарав. Манай улс төрийн намуудын болон сонгуулийн хуулинд намаас нэр дэвшигчдийн дэгийг үлэмжлэн хялбарчилсан мөртлөө, бүх тойрог гүйцэд нэр дэвшүүлэх талаар шахаж өгсөн зүйл бйдаггүй нь намууд дор бүрнээ бие даах , эвсэлд үл нэгдэн, хүчээ шүхэрлэн задлахын учиг ёэжүүр болж байгаа юм.
УИХ-ын 2000 оны сонгуулийн үеэр улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаа дэдд цэгтээ хүрээд зогсохгүй чөлөөт хэвлэлүүд идэвхтэй ажиллаж, бичигсбаримтын судалгааны “түүхий эд” чамгүй бэлтгэснээс хамгийн дөмөг нь “Өнөөдөр” сонины 2000 оны ҮI сарын 7-ны дугаарт нийтлэгдсэн “ Монгол Улсын Их Хурлын 2000 оны сонгуульд нэр дэвшигчлийн нэрийн жагсаалт” бөгөөд түүнд нэр дэвшигчдийн овог нэр, нас хүйс, боловсрол, мэргэжил, албан тушаал, аль нам, эвслээс дэвшсэн нь тусгагджээ. Үүнийг ашиглан нэр дэвшигчдийн нийгмийн талбарт хөргийг дүрсэлбээс : нэгдүгээрт, нэг тойрогт өрсөлдөгчдийн тоогоор нь бүлэглэвэл : дөрвн хүн өрсөлдөх тойрог-1, таван хүн өрсөлдөх нь -2, зургаан хүн өрсөлдөх нь – 6, долоог хүн өрсөлдөх нь -, найман хүн өрсөлдөх нь -15, есөн хүн өрсөлдөх нь -19, арван хүн өрсөлдөх нь -7, арван нэгэхн хүн өрсөлдөх нь -11, арван хоёр хүн өрсөлдөх нь -3, арван дөрвөн хүн өрсөлдөх нь2 байв.дунджаар нэг тойрогт наймаас есөн хүн өрсөлдсөн нь сонгууль шаггүй өрөлдөөнтэй болсныг маргаангүй илтгэнэ. Талийгаач С.Зоригийн дүү, иргэни зориг ногоон намын эвслийн тэргүүн С.Оюуны тойрог хамгийн “хатууд” 57,59-р тойргууд хамгийн зөөлөнд тооцогджээ. Сонгуулийн кампанийн сурталчилгааны төгсгөл хэрд гуч шахам тойрогт нэр дэвшигчид нэрээ татаж авах ,намууд нэр дэвшигчээ сольсон ч өрсөлдөөний шинж, санал хураалтын эцсийн дүн ер нь нөлөөлөөгүй юм.
Нэр дэвшигчдийн насны хувьд бүлэглэхэд 25-30 насныхан-13(2.3%), 31-40 насныхан 245 (43.8%)8 41-50 насныхан-278(49.7%), 51-60 насныхан 115(20.6%) , 61-ээс дээш насныхан 8 буюу ердөө л 1,4-хөн хувь нь байна. Тодруулбал нэр дэвшигчдэд дунджаар 44 настай, хамгийн залуу нь 65-р тойрогт нэр дэвшсэн, “ЖЕТ” ХХК-ний дэд захирал М.Доржпалам, 74-р тойрогт нэр дэвшсэн “Мон стиль” ХХК-ний дэд захирал Ч.Аянга нар 25 настай, 12-р тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн П.Жасрай 67 настай болно. нэр дэвшигчдийн дотор эмэгтэйчүүд 79 буюу 12.0 хувь байгаа нь манай феминистүүдийн цухалзуулах дуртай эмэгтэйчүүдийн алагчлал, гадуурхлыг биш, өөрөөсөө шийдвэр гаргах түвшинд өрсөлдөгч эмэгтэйчүүдийн бодит боломжийг л илтгэж буй хэрэг мөн.
Нэр дэшигчдийг мэргэжлээр нь бүлэгэхэд хуульч, улс төрчид 90 буюу 13.7 хувь нь, эдийн засагч, инженер-эдийн засагчид 139 буюу 21.1 хувь нь, багш, эмч мэтийн түгээмэл мэргэжлийн сэхээтэн 108 буюу 16.4 хувь нь инженерззд 207 буюу 31,4 хувь нь, сэтгүүлч, нийгэм судлаач, философич зэрэг хүмүүнлэгийн чиглэлийн мэргэжилтэн 70 буюу 10,6 хувь нь, цэргийн мэргэжилтэн 13 буюу 2,0 хувь нь, бусад нарийн мэргэжлийнхэн( палеонтологч нэг гэх мэт) 32 буюу 4,8 хувь нь байв. Хоёр өөр төрлийн хос мэргэжилтэй хүмүүс хорь гаруй байхад мэргэжилгүй , дээд боловсрол эзэмшиж чадаагүй хүн ч арваад болно. Ямар ч мэргэжлийн хүн УИХ-ын гишүүнд нэрээ дэвшүүлэх эрхтэй ч улс орны эрх ашгийн үүднээс үзэх юм бол инженерүүд улс төрийн талбарт бус, харин үйлдвэрийн үр ашиг тэргүүн технологи, шилдэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хүчээ үзэж авъяас билгээ соривол өлзийтэй санагдана. Мөн багш, эмч нар манай сэхээтний хамгийн өндөр бүрэлдэхүүн, ялангуяа хөдөө орон нутагт илүүдэхээсээ дутагдсаар л байгаа билээ.
Нэр дэвшигчдийг одоогийн албан тушаалаар нь ангилбал хамгийн олонх буюу 183 (27.8%) бизнесменчүүд,122 (18.5%) нь төр, засгийн түшмэд, 96 (14.6%) нь нам, үйлдвэрчний эвлэл, төрийн бус байгууллагын удирдах ажилтнууд ,94(14.3%) нь гол төлөв захиргааны алба хашдаг сэхээтнүүд, 57(8.6%) нь УИХ-ын гишүүд , 11(1.7%) нь Засгийн газрын гишүүд, 21(3.2%) нь нийслэл, аймгийн засга дарга, түүний орлогчид ИТХ-ын дарга нар, 11(1.7%) нь сум багийн дарга нар, 17(2.6%) нь зөвлөхүүд байх жишээтэй. Түүнчлэн хуулиар хориглоогүй боловч, төрийн албаны хуулийн үүднээс эргэлзээтэй дипломат ажилтнууд, цэргийн албан хаагчид , тэр битгий хэл хэд хэдэн яамны Төрийн нарийн дарга нар, Дээд шүүхийн гишүүн хүртэл гуч гаруй хүн нэрээ дэвшүүлсэн нь гайхалтай.[3]
УИХ-ын 76 тойрогт гүйцэд нэрээ дэвшүүлсэн нам эвслийн нэр дэвшигчдийн намтрын товчоог ашиглан, тэдэнд хэв шинжийн ангилал хийхэд дараах зүйлс ажиглагдаж байна.
Дээрх хүснэгтээс ажиглахад МАХн, Эх орон МАСШН хоёр хуучин, шинэ номенклатур шинжээрээ, МСДН “АХ” эвсэл хоёр ардчилагчид,бизнесмений тоогоороо, МоАН, “ИЗ-НН”-ын эвсэл хоёр улс төрчид, бүтээлч сэхээтний сэлбэлтээрээ төрөлсөх шинж ажиглагдаж байна. Бүхэлдээ манай улс төрийн намууд төржих хандлага нь давамгайлж, хуучин намууд оюунжилтын хомсдол газар авах янзтай
УИХ-ын 2000 оны сонгуулийн үеэр ажиглагдсан нэгэн сонин үзэгдэл бол “Эрэл”-ийн сондром бөгөөд түүний ерөнхий захирал нь бизнесийн ертөнцөд өр ширгүй, төсвиййн орлогыг бүрдүүлэгч, бүтээн байгуулагч, бүтээн байгуулагч эзний дүрийг ,улс төрийн ертөнцөд социализмыг санагалзуулсан, бизнесийн ашиг сонирхлоор нэгдсэн, зүүний чиглэлийн намын удирдагчийн орон заг олсноороо олныг шуугиулж, сонгогчдын анхаарлыг татсан билээ. Гэхдээ намын дараг, нам хоёрын нэр хүнд мэдэгдэхүц зөрөөтэй байсныг хэлэх хүн ч байсан, дүлий дүмбэд өнгөрөөсөн хүмүүс ч байсан. Түүнээс гадна тус намыг МАХН-ынхан ил далдаар нөхөн сэлбэж, өөрийн “мэнгэ толбыг” өвлүүлсэн юм. Энэ нь МАСШН-ын зүгээс парламентад бүлэгтэй болох дэврүүн, нөгөө талаас тус намд улс төрийн [i] орогнол эрж, түүнд дөрөөлөн, хөрөнгө мөнгөөр угжуулан,улс төрийн тайзан дээр гарахыг горилогчдын ашиг сонирхол давхацсанаас бас тайлбарлагдана.
Засгийн газар бол өнөөгийн улс төрчдийн өгсөлт, уруудалтын томоохон талбар юм. 1990 оноос хойш Монгол улсын засгийн газар сонгуулийн үр дүнгээр болон огцролтоор наймантаа солигдож, Ш.Гунгаадарж, Д.Бямбасүрэн,П.Жасрай, М.Энхсайхан , Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, Н.Энхбаяр нар Ерөнхий сайдаар томилогдов. Ихэнх засгийн газар танхимынх, нэг нам, эвслийнх байсан. Засгийн газрын танхим М.Энхсайхан , Ж.Наранцацралт ,Р.Амаржаргал нарын үед парламентаас гадуур, Ц.Элбэгдоржийн өнгөнд парламентын гишүүдээс бүхэлдээ П.Жасрай, Н.Энхбаяр нарын нүүрэнд холимог, Д.Бямбасүрэнгийн үед эвслийн байдлаар зохион байгуулж, зарим нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж ,зарим нь ойр ойрхон огцорсны дээр,үүрэг гүйцэтгэгчийнх нь хугацаа хууль ёсны хууль ёсны хугацаанаасаа хэтэрсэн ч бий. Энэ бүхний далбаан дор шинэ сайдууд тодорч, хуучин нь халагдаж байв. Нэн, ялангуяа М.Энхсайхан Засгийн газрын бүтцэд дэлхийн жишгээр өөрчлөлт хийж,яамдын тоог цөөлөөд зогсохгүй, адилавтар бүтэц-зохион байгуулалтанд шилжүүлэн,засгин газрын [4]тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагуудыг байгуулан ажилуулсан, тэдний тоогоор улс төрчид дэвшсэн, мөн уруудсан нь тодорхой.
Саяхан сонгуулийн үр дүнгээр засгийн эрхэнд гарсан МАХН засгийн газраа эмхлэн байгуулхдаа яамдын тоог нэмж, агентлагуудыг цөөлж, орлогч сайдын орон тоог шинээр бий болголоо.
Миний бие түрүүн цухуйлгасан арга зүй, таамаглалын дагуу улс төр судлал, улс төрийн социологийн чиглэлтэй цуврал асуулга УИХ-ын 2000 оны сонгуулийн үеэр хийснээ дэлгэж тавилгүй, зөвхөн Иргэний зориг намаас бусад томоохон намын дарга нар дэвшсэн тойргууд тус бүрээс ойролцоогоор 200 хүнээс авсан мэдээллийн хүрээнд л хязгаарлалт хийе
УИХ-ын сонгууль нь 76 тойргоор явагддаг болохоор тойрог тс бүрээр мэдээлэл цуглуулах шаардлагатаЙ БОЛДОГ УЧИР аргачлалын хувьд зохих зөрөөтэй, зардлын хувьд чирэгэлтэй болно. Тиймээс судалгааны үн, сонгууийн дүн хор зарим тохиолдоллд сүрхий зөрөхийг үгүйсгэх аргагүй . харин энэ жилийн хувьд манай сонгогчдын сонголтын учир шалтгаан, сэдэл, үнэлэмж, санал өгөлтөд нөлөөлөгч хүчин зүйлс ойролцоо байсан тул онцын хазайлт гарсангүй. Одоо УИХ-ын сонгуулийн өвөрмөц онцлог, туршлага, сургамжын талаар хэдэн үг хэлж, энэхүү зүйлийг өндөрлөх цаг болсон блолтой.Тухайлбаас: нэгдүгээрт, УИХ-ын 2000 оны сонгуулийн эцсийн үр дүн олон улс төрчид ажиглагчдын хувьд санаанд оромгүй зүйл мэт боловч манай нийгэмд ардчилсан хвьсгал үргэлжилж, тэгэхдээ энэ нь дщмократаас охлократи болон хувирах ёсгүй. Тийм хувирал явагдах нь ( одоогоор яг тийм байна) ардчиллыг хэврэг болгох осолтой гэснийг саанх юм бол тийм ч гайхмаар зүйл биш ээ. Өнөө үед цагаан морин жл эхэлсэн хувьсгалын ардчилсан шинж нь бүдгэрч, үймсэн олны хийгээд номенклатур шинж нь тодорч буй нийгмийн орчинд , Үндсэн хуулийн бүх ард түмний хоёр сонгуулийн эрх ззүйн орчны нөхцөлд сонгуулийн үр дүн нэг биш удаа савласан , цаашдаа ч савлах магадлалтай. Хоёрдугаарт, Орчин үеин Монголын улс төрийн амвдралын содон үзэгдэл бол бизнес-улс төрчийн давхраа бий болж, сонирхлын бүлгүүдэд хуваагдан, хоорондоо эрх мэдлийн төлөө шургууу тэмцэж, засгийн газрыг ойр ойрхон огцроход хүргэж байна. Одоо тэр нь МАХН-ын эрх барьж байгаа нөхцөлд Үндсэн хуулийн хямралаар солигдож буй болотой. Гуравдугаарт, УИХ-ын 1996 оны сонгуулийн дараахан орон нутгийн сонгуульд МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл ялагдаж “хоёр засгийн газар” тогтсон явдал 2000 оны хувьд давтагдаагүй ч сонгогчид дээд түвшний сонгуульд сулбагар оролцох болж аягүйдвэл цаашдаа орон нутгийн сонгуулийн босгонд бүдрэх охиолдол гарч болзошгүй гэсэн дохио санамжийг энэ жил өглөө. Дөрөвдүгээрт, Саяхан засгийн эрхэнд жилийн түүхэн уламжлалаа залгамжлахаасаа түрүүчийн эрх баригчдын замаар орж ,зөргөөр сажилж магадгүй байна. Энэ бол өнөөгийн Монголын нийгмийн улс төрийн тайз заслын үндсэн код, голдирол байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ түрүүчийн улс төрчдийн сонирхлын бүлгүүдийн хуваагдлыг , авилгалд өртөмтгий байдлыг, албан тушаалын арцалааныг, шудрага ёсны алдрал, хомсдолыг өвлөх ёсгүй гэдгийг цохон дурьдмаар байна.
[1] Ардын элч : социологийн зураглал.- “Ардын эрх” сонин. 1990.IX.20, № 33.
[2] Зохиогчийн номын санд хадгалагдаж байгаа жтнхэнэ эх орон, сонгуулийн кампанийн үеэр нам, эвслээс нийтлүүлсэн зүйлс нэлээд зөрөөтэйг анхаарна уу.
[3] Зарим нэр дэвшигчдийн намтар олдоогүй болно.