Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > Сонгох эрх ба Монгол улсын сонгуулийн тогтолцоог шинэчлэх асуудал !!!
Шинэ Толь Сэтгүүл

Сонгох эрх ба Монгол улсын сонгуулийн тогтолцоог шинэчлэх асуудал !!!

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-06
Хуваалцах
9 min унших
Хуваалцах

Loading

Ж.Бямбадорж
/УИХ-ын гишүүн/

Шинэ толь №24, 1998

Түлхүүр үг : 

Сонгох эрх нь тухайн улсын иргэний улс төрийн эрхийн дотроос хамгийн чухал нь юм.

1948 онд НҮБ-ын баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Ард түмний хүсэл зориг бол засаг төрийн үндэс мөн. Энэ хүсэл зориг нь бүх Нийтэд сонгуулийн тэгш эрх эдлүүлэх үндсэн дээр саналыг нууцаар хураах, эсхүл саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр бусад хэлбэрийг ашиглах замаар тогтмол, хуурамч бус сонгууль явуулахад илэрлээ олно” гэж заасан нь дэлхий нийтээр сонгох эрхийг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл бол бүх нийтийн сонгууль гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг юм.

Манай улсад ардчилсан төрийн байгуулал тогтсон 1921 оноос эхлэн иргэдийн сонгох эрхийг хуульчлан тогтоож хэрэгжүүлж эхэлснийг төр, эрх зүйн түүхээс харж болно. 1992 оны шинэ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Монгол улсын иргэд “шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг.

Үндсэн хуулиар олгогдсон иргэний улс төрийн энэхүү чухал эрхийг баталгаатай, бодитой эдлүүлэх явдал чухал байна. Ер нь сонгох эрх нь төрийг удирдах хэрэгт оролцох шууд хэлбэр, төрийн сонгуульт байгууллагыг бүрэлдүүлэх ардчилсан арга хэрэгсэл болдог.

Иргэдийн сонгох эрхийг хангах, түүний үр ашиг, үр дүн, төрийн байгууллагын ялангуяа, УИХ-ын зохион байгуулалт, үйл ажиллагаа, ажиллах чадварт зөв тусгалаа олоход өнөөгийн сонгуулийн тогтолцоо ихээхэн учир дутагдалтай байгаа юм.

1996 онд Улсын Их Хурлын сонгуулийг нэг мандаттай 76 тойргоор мажоритар буюу олонхийн саналаар сонгох системээр явуулсан билээ.

Улсын Их Хурлын 1996 оны сонгууль сонгогчдын сонгох эрхийн хэр зэрэг хангасан, түүний үр дүн өнөөдөр ямар байгааг зарим судалгаан дээр үндэслэн харж болно.

  1. Сонгогчдын хүсэл зоригийг хамгийн бага тусгасан сонгууль

болсон билээ. Энэ сонгуульд нийт сонгогчдын 92.15 хувь буюу 1057182 сонгогч оролцож 76 гишүүн сонгогдсон юм.

Эдгээр 76 гишүүний төлөө 542937 сонгогч буюу 51.35 хувь нь саналаа өгчээ. Үлдсэн 514245 сонгогч буюу 48.65 хувийн санал Монгол Улсын Их Хуралд орж ирсэнгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсийн сонгох эрх, хүсэл сонирхол ялагдсан нэр дэвшигчтэйгээ хамт үр дүнгүй өнгөрлөө гэсэн үг. Улсын Их Хурлын 76 гишүүүний 25 нь тухайн тойргийнхоо сонгуульд оролцсон сонгогчдын хүчинтэй саналын 50 хүрэхгүй хувийн санал авч сонгогдсон нь Түүнийг гэрчлэх нэг баримт мөн.

  1. Сонгогчдын өгсөн саналыг улсын хэмжээгээр тооцоход

хамгийн шударга бус болсон сонгууль. Нэг сонгогч нэг санал өгсөн, тэр өгсөн саналыг тухайн нэр дэвшигчийн намд нь өгсөн санал гэж үзээд хувь тэнцүүлэн бодож үзвэл санал гарсан үр дүн хоёр маш хол зөрөөтэй байгаа юм. “Ардчилсан холбоо” эвслийн төлөө 475267 сонгогч буюу 47.04 хувь нь, МАХН-ын төлөө 408977 сонгогч буюу 40.48 хувь нь саналаа өгчээ. Эдгээрийн зөрүү ердөө 6.56 хувь байгаа, харин үр дүнд нь “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал, МАХН 25 авч суудлын тоо 2 дахин бага байх жишээтэй.

  1. 1996 онд батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн хууль,

уг хуулийн дагуу явагдсан сонгуулиас харахад сонгууль болсон өдрийн үр дүн Улсын Их Хурлын тухайн бүрэн эрхийн хугацаанд өөрчлөгдөж ингэснээрээ төрийн тогтвортой байдал алдагдах муу талтай тогтолцоо бий болсон.

1996 оны сонгуулиас хойш 4 удаа нөхөн сонгууль хийж, 1996 оны үр дүн өөрчлөгдсөн төдийгүй нөхөн сонгууль бүрд зарцуулсан мөнгө, сүр дуулианаараа бараг бүх нийтийн сонгуультай адил болж байсныг бид санаж байгаа. Цаашид энэ тогтолцоо хэвээр байх тохиолдолд энэнээс ч таагүй байдал үүсч болохыг үгүйсгэх аргагүй.

Санал ойролцоо буюу аль нэг нам нь 39 суудал авч олонх боллоо гэж бодоход нөхөн сонгууль ямар ч хувь заяаг авч ирж, эрх баригч нам хэд дахин солигдож, Засгийн газар төдий хэмжээгээр өөрчлөгдөх магадлал нэн их.

  1. Улсын Их Хурлын сонгууль нь Улсын Их Хурлыг бүрэлдүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа боловч иргэд сонгох эрхээ хэрэгжүүлэх, улс төрийн нам сонгуульд оролцсон амлалтаа биелүүлэх боломжийг тус тус олж авдаг.

Ийм учраас Монгол улсын Үндсэн хуульд сонгуулиар олонхийн суудал авсан болон суудал авсан намууд засгийн газрыг байгуулахад тодорхой үүрэг рольтой болохыг заасан байдаг.

Гэтэл өнөөгийн сонгуулийн тогтолцооноос болж Улсын Их Хурлын үйл ажиллагаанд парламентад суудалтай намуудын үүрэг роль сүрхий суларлаа. Ингэж намын үүрэг роль суларсан нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд асар муугаар нөлөөлж өнөөдөр Улсын Их Хурал Засгийн газраа хуульд заасан хугацаанд нь байгуулж, улсын төсвөө ч хугацаанд нь баталж чаддаггүй болж олонхи болсон улс төрийн хүчний нэгдмэл бодлого алдагдлаа.

Энэ нь иргэд-сонгогчдын ажил амьдралд сөргөөр нөлөөлж байна.

Өөрөөр хэлбэл, Сонгогч-Улсын Их Хурал-Нам гэсэн гурван субъектын зөв харилцаа алдагдсан гэсэн үгээ.

  1. “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн заалтыг биелүүлэх боломжийг алдагдуулсан сонгуулийн тогтолцоо Монголд үйлчилж байна.

Сонгуулийн үеэр сонгогчдыг татах хууль бус үйлдэл олон арваараа гарч байсан. Тэгвэл өнөөдөр сонгогдсон тойрогтоо улсын болон олон улсын хандивын хөрөнгөөр бэлэг өгөх, ажил үйлчилгээ үзүүлж байсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж, бичигдэх боллоо. Мөн улсын төсөв батлагдахад зөвхөн өөрийн сонгогдсон тойрог руу татаж чангаах явдал ч хэвийн үзэгдэл болсон.

Дээр дурьдсан гажуудлыг арилгах гол арга зам бол сонгуулийн тогтолцоог шинэчлэх явдал гэж үзэж байна. Дэлхийд сонгууль явуулдаг 150 шахам арга байдаг гэсэн тооцоо бий. Эндээс харахад улс болгон өөрийн онцлогт тохирсон сонгуулийн тогтолцоог сонгож авсан байдаг биз.

Миний бодоход Улсын Их Хурлыг хувь тэнцүүлж (пропорционал) сонгох аргаар бүрдүүлдэг тогтолцоонд шилжих шаардлагатай байна. Энэ талаар гол зүйлүүдийг тайлбарлая.

Сонгуулийг улс нэг тойрог болгож зохион байгуулна. Сонгогч дэмждэг нам, эсхүл тухайн намаас нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Нам, нэр дэвшигчийн төлөө зэрэг өгсөн ч болно. Дээрхийн алинаар нь өгсөн ч энэ саналыг тухайн намын төлөө өгсөн саналд тоолно.

Харин нэг намын төлөө санал өгөөд өөр намын нэр дэвшигч эсхүл бие даан нэр дэвшигчийн төлөө өгч болохгүй.

Улсын хэмжээгээр намуудын төлөө өгсөн саналд нь хувь тэнцүүлж Улсын Их Хурлын гишүүний суудлыг хуваарилна. Тухайн намд оногдсон суудалд тэр намаас нэр дэвшигчдийн хэнийг нь сонгох вэ гэдгийг тогтоохын тулд нэр дэвшигчийн төлөө сонгогчоор санал өгүүлж байгаа билээ. Сонгуулийн пропорционал тогтолцоотой улсад намын төв байгууллагын монополь эрх их байдаг гэсэн шүүмжлэл байдаг.

Ийм учраас тухайн намын нэр дэвшигчдийн сонгогдох дарааллыг нам нь биш сонгогч шийдвэрлэж байгаа хэрэг юм.

Пропорционал тогтолцоог сонгож авсан нөхцөлд бие даасан нэр дэвшигч сонгогдох магадлал багатай хэмээн эмзэглэдэг хүмүүс бий. 1996 оны сонгуулийн дүнгээс харахад улсын хэмжээгээр Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдоход шаардлагатай дундаж санал 13291 байгаа юм. Хэрэв бие даан нэр дэвшигч үнэхээр нэр хүндтэй улс төрч мөн бол энэ саналыг зовлонгүй авах нь ойлгомжтой. .

Пропорционал тогтолцоотой орнууд парламентад олон жижиг нам оруулах сонирхолгүйн (шаардлага ч үгүй) улмаас тодорхой хувийн босго тавьдаг. Сонгогчдын 3-9 хувийн санал авч байж суудал хуваарилалтанд оролцох эрхтэй болох ба түүнийгээ босго гэж нэрлэдэг.

Улсын Их Хурлын 1996 оны сонгуульд оролцсон намуудын авсан саналыг хувилж харвал:

  1. “Ардчилсан холбоо” эвсэл 04%
  2. МАХН 48%
  3. “Ардчилсан төр” эвсэл 1%
  4. МУНН  8%
  5. МYЭНН 1%
  6. MXН 7%
  7. МАжН 03

Эндээс харахад манайд 4 эсхүл 5 хувийн босго тавихад л болж байгаа юм.

Сонгуулийн энэхүү тогтолцоог авснаар бид ямар үр ашгийг хүлээж байна вэ?

Хамгийн түрүүнд дээр дурьдсан дутагдал бүрэн арилах болно гэдгийг дахин тэмдэглээд зарим зүйлийг тодруулъя.

  1. Сонгогч бүрийн санал бараг бүгдээрээ Улсын Их Хуралд орж ирнэ гэсэн үг. Ингэснээрээ Улсын Их Хурал маань сонгогчдын төлөөлөл сайтай болно.
  2. Төрийн байгууллага, ялангуяа Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны чадавхи дээшилнэ.
  3. Намын үүрэг роль дээшилж ингэснээрээ төрийн албан тушаалтны хууль бус болон ёс зүйн алдаа гаргах явдал багасна. Өөрөөр хэлбэл, намын нэр хүндийг унагаж, төрийн албыг цалгардуулж байгаа гишүүдтэйгээ нам хариуцлага тооцох механизм бүрдэнэ гэсэн үг.
  4. Нам улс төрийн боловсон хүчний байршлыг зөв тогтоох чадвартай болно. Сонгогдсон гишүүдээсээ Засгийн газрын гишүүнээр томилох, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж өрсөлдүүлэхэд ямар нэгэн бэрхшээл учрахгүй билээ.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-13 2020-03-06
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?