С.Түмэндэлгэр
/МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхмийн багш (Ph.D)/
Шинэ толь №62, 2008
Түлхүүр үг: Феменист үзэл баримтлал, Феменист онолын төлөөлөгчид, Жендерийн тэгш байдал
Социологийн сонгодог онолууд болох К.Маркс, Э.Дюркгейм М.Вебер, Г.Зиммель нарын бүтээлүүдэд эмэгтэйчүүдийн асуудлыг судалсан байдаг ч тэд хүйс хэмээх ойлголтыг шинжилгээний нэгэн хувьсагч болох талаас судалжээ. Түүнчлэн К. Маркс, Ф. Энгельс, З.Фрейд нар жендэрийн ялгаа, жендэрийн тэгш бус байдал, мөлжлөгийн асуудалд анхаарлаа хандуулсан байна, Ф. Энгельс “Өрх гэр бүл, өмч, төрийн үүсэл” номондоо эмэгтэйчүүдийн байр суурь нь биологийн угшилтай бус харин хувийн өмчийн үүсэлтэй холбоотой гэж үзжээ. Ийнхүү сонгодог социологичид эмэгтэйчүүд, жендэрийн асуудлыг тодорхой хэмжээгээр судалсан бөгөөд энэ нь социологи дахь өнөөгийн феминизмээс арай өөрөөр асуудалд хандсан болохыг та энэхүү Өгүүллээс олж харах болно. Гэхдээ сонгодог онолчид дотроос К.Марксын сургаал бусад үзэл баримтлалуудаас арай илүүгээр феминист байсан гэж үзэх үндэслэл бий.
Жендэрийн тэгш бус байдлыг тайлбарладаг социологийн онолууд нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн социал ялгаа нь нийгэм-эдийн засгийн тэгш бус байдлын үндэс болдог гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Энэхүү тэгш бус байдал нь биологийн өгөгдлийн ялгаанаас үүдэлтэй бус социал мөн чанартай. Социологи дахь феминизмийг либерал, марксист, радикал, социалист феминизм
гэсэн чиглэлүүдэд хуваан үздэг. Миний бие эдгээр урсгалуудыг дэлгэрүүлэн үзэхээс илүү феминизмийг нийгмийн судалгааны
арга зүйн хандлага болох талаас нь авч үзэхэд гол анхаарлаа хандууллаа.
Феминист арга зүйн судлаач Л.Нойманн нийгмийн ухааны гурван гол хандлагуудаас позитивизм шүүмжлэлт онол, интерпретив чиглэл/ олонд бага [1]танигдсан , одоо ч боловсруулагдах шатандаа явж байгаа хэмээн уахаа ад оны сүүлчээр гарч ирсэн феминизм нь одоо ч үр хөврөлийнхөө шатанд яваа аж. Феминизм нь позитивизмыг интерпретив, шүүмжлэлт хандлагууд дээр суурилсан тернатив үзэл санааг социологийн шинжлэх ухаанд санал болгож байна.
Социологич Л.Нойманн хандлага буюу approach нь судалгааны хөтөлбөр, судалгааны уламжлал, шинжлэх ухааны парадигматай төстэй хэмээн үзсэн байдаг бөгөөд түрүүний хэлсэнчлэн феминизм бол шинээр бүрэлдэн тогтож буй хандлага[2] юм хэмээн узсэн байдаг. Тэгэхээр феминизмийг тэрээр шинээр бүрэлдэн тогтож буй парадигма гэдэг талаас анхаарчээ. Феминизм нь арга зүйн хувьд ямар санаануудыг дэвшүүлж байгаагаараа социологийн шинжлэх ухааны шинээр гарч буй альтернатив хандлага буюу парадигма болоод байгаа вэ гэдэгт анхаарлаа хандуулъя.
Энэ нь эмэгтэйчүүдийн судлах, суралцах, мөн туршлага нь эрэгтэйчүүдээс өөр байдаг гэсэн үзэл санааг илэрхийлсэн Эмэгтэйчүүдийн танин мэдэх арга замууд” нэртэй (Беленки, Клинчи, Голдбергер, Тарюл нар. 1986) бүтээлээс эхтэй билээ.
Феминист судлаачид уламжлалт социологи нь академик ертөнцөд зонхилох байр суурь эзэлж буй эрэгтэй судлаачдын нүдээр нийгмийг харсан социологи байсан хэмээн шүүмжилдэг. Тодруулбал тэднийхээр позитивизм бол эрэгтэйчүүдийн үзэл Родол хэмээн үздэг. Позитивизм нь судалгаа обьективизмын арчим, логикийн дүрмийг баримтлах ёстой гэж хатуу итгэнэ. Мөн эрэгтэйчүүдийн гэгдэх асуудлууд болох хувийн өрсөлдөөн орчиндоо давамгайлах, орчноо хянах зэрэг баримтуудыг онцлон судална. Харин үүний эсрэгээр феминист чиглэл нь до тумын амьдралын явцад өөрчлөгдөн хөгжиж, боловсорч бие хүн, эмэгтэйчүүдийн байр суурь, асуудлуудад анхаарлаа хандуулдаг[3].
Феминист судлаачдын нийгмийн бодит байдлын талаархи онтологи төсөөлөл нь өвөрмөц. Тэд социал ертөнцийг хоорондоо итгэл үнэмшил, үүрэг хариуцлагаараа холбогдсон хүмүүсийн харилцаа холбоо гэж үзнэ[4]. Энэхүү онтологи баримтлал нь тэдгээрийн методологийн үзэл санаанд нөлөөлдөг. Эмэгтэй судлаачид социал ертөнцийн үйл явцад тулгуурласан, субьектив. ойр дотно харилцаа, агуулгын талыг онцлон үздэг. Эрэгтэйчүүдийн нvдээр харж буй социологи нь нийгмийн харилцааны зарим талуудыг, шинжүүдийг үл анзаарч, ажигладаггүй. Феминист бус судалгаа нь тухайн үед зонхилон буй соёлын итгэл үнэмшил, үнэт зүйлсээр тодорхойлогдсон буюу сексист байдаг гэж үздэг. Учир нь уламжлалт хүйсийн дүр дээр тулгуурласан мэдлэгээ бүх хүмүүсийн мэдлэг болгон ерөнхийлөн боловсруулдаг хэмээн шүүмжилдэг байна. Уламжлалт социологи нь гол төлөв эрэгтэйчүүдийн гэгдэх асуудалд анхаарсан судалгаа явуулаад түүнийгээ нийт хүн амд тархаан тайлбарлаж болно гэж итгэдэг хэмээн шүүмжилдэг. Жишээлбэл, өрх гэрийн ажилгүйдлийн асуудлыг судаллаа гэхэд тухайн гэр бүлийн эрэгтэй хүн нь ажилгүй байгаа эсэхэд анхаардаг.
Эдгээр санаанууд нь 1986 онд хэвлэгдсэн Беленки, Клинчи, Голдбергер нарын “Мэдлэгийн эмэгтэйчүүдийн арга зам” хэмээх бүтээлүүдэд дэвшигдсэн байна. Тэд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс өөрөөр танин мэдэж, суралцаж, илэрхийлж байдаг [5]гэжээ. феминистууд нийгмийн ертөнц бол харилцан өөр ална итгэлцсэн мэдрэмж, үүрэг хариуцлагаараа холбогдсон хүмүүсийн харилцаа хэмээн тодорхойлдог. Эмэгтэйчүүд нь илүү бектив баримжаатайгаар, нэг зүйлийг онцгойлон, тухайн тодорхой үйл явцыг илүү анхаарч, өөрөө дотор нь орж байж нийгмийн ертөнцийг танин мэддэг. Тэгэхээр феминист судалгаа нь илүү үйл ажиллагаанд /судалгааны үр дүнд ямар нэг зүйлийг нэвтрүүлэх, өөрчлөх г.м үйл ажиллагаа анхаарч, феминист үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэдэг.
Энэ хандлага нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн хооронд мөлжлегийн шинжтэй бус, найрсаг байдлаар хамтарсан харилцааг үүсгэх үүднээс судлаач нь обьектив байх гэсэн гол зарчмыг хоёрдугаарт тавьж, судалгааг өөрчлөгч болгон авч үздэг[6]. Судлаач Ладер уг хандлагын гол баримтлалын талаар өөрийн саналаа дэвшүүлсэн. Феминист судлаачид нь жендерийг гол зарчим, хүчин зүйлс болгон судална. Түүнийг тойрсон бүхий л зүйлийг томруулдаг шилээр харах явдал гэж үзсэн. Тэгэхээр эцсийн дүндээ нийгэмд эрэгтэйчүүдтэй харьцуулбал тэгш бус нөхцөлд амьдарч буй эмэгтэйчүүдийн байр суурийн талаарх анзаарагдахгүй болж харагдахаа байсан, жинхэнэ бодит зүй тогтлоос гажсан дүр төрхийг л илрүүлэх явдал юм. Феминист судлаачид нь уг асуудлыг сонирхон судлахын тулд дараахь горимыг заавал анхаарах ёстой байна[7]”.
- дотоод гүн рүү нэвтрэх үүднээс шат дараалсан ярилцлагыг судлаач өөрөө нэг хэсэг нь болон өөрийн санаа бодлоо илэрхийлсэн, харилцагч нөгөө хүнээ дэмжсэн байдлаар харилцан ярилцах хэлбэрээр явуулах,
- Боловсронгуй болсон зөрчил мөргөлдөөнд хариу олж авах, асуудлыг улам гүн гүнзгий байдлаар тодотгох үүднээс
- бүлгийн ярилцлагыг хийх,
- Судалгааны үр дүнгээс судалгаанд оролцогчдын бэрхша хэрхэн даван туулж байгаа утгыг олох,
- Буруу ойлголт, үзэл баримтлалтай холбогдох асуу талаар судлан тэмцэх,
- Судалгааг явуулж буй судлаач судалгааны явцад үзуур өөрийн хувийн хариу үйлдлээ тооцох.
Судлаач Стоверт феминист судалгаа нь дараахь зүйлсан анхаарлаа хандуулах ёстой гэжээ
- Нийгмийн шинжлэх ухаанд судлалгүйгээр орхигдуулсан хүйсийн адилсал, үүрэг, гэр бүлийн хүчирхийлэл, үр хөндөх, харьцангуй үнэ, аффирматив үйлдэл зэрэг эмэгтэйчүүдийн доогуур байр суурь, тэдгээрийн эрх мэдэлгүй байдалтай
- холбогдох асуудлыг юуны түрүүнд анхаарч судлах,
- Мөн эмэгтэйчүүдийн амьдралын талаарх хүмүүсийн
- ойлголтод хэрхэн нөлөө үзүүлэн өөрчилж болох вэ гэдгийг судлаач ухамсартайгаар, системтэйгээр өөрийг үүрэгт багтаан оруулсан байх,
- Мен эмэгтэйчүүдийг сонголт хийх, нийгмийн шахалт дарамтлалын эсрэг тэмцэх чадвартай болох талаас нь тусгах,
- Эмэгтэйчүүд жендер гэж юу болох талаар хэрхэн ойлгодог, жендер бол нийгмийн гэрээ гэдгийг хэрхэн мэдэж байгаа тухайд анхааран судлах,
- Мен эрх мэдлийн харилцааг судлан, хувь хүмүүсийн нийгмийн байр суурийг судлан, түүнд хэрхэн нөлөө үзүүлж болохыг судлах,
- Эмэгтэй хүн бүр ялгаатай, заавал тэднийг өөр хоорондоо уялдсан торон дор нэгтгэн авч үзэхээс татгалзах хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.
феминист судлаачид судлагдахууныг хөндлөнгөөс бус харин тэдгээртэй харилцан үйлчлэлцэж, хамтран ажиллах замаар дотор нь орох замаар судлах ёстой. Ярилцлага хийж буй судлаач нь өөрийн үзэл баримтлалаа судлагдагчидтай хуваалцаж болно.
Энэ нь судлаач с судлагдагч хооронд харилцаах хэрхэн бий болж байгааг харуулна. Энэ бол жинхэнэ бодит байдал. Тэгэхээр Феминист судлаачид нь тоон судалгааны арга зүйгээс татгалзаж, чанарын судалгааны аргууд, кейс стади зэрэг олон аргуудыг нэг судалгаанд ашиглахыг чухалчилдаг. Энэ байдлаараар интерпретив хандлагад багтаж болох оршин буй нийгмийн системдээ эргэлзэн шүүмжлэн авч үзэж, судалгааны үр дүнд тулгуурлан нийгмийн өөрчлөлтийг эхлүүлэх ёстой гэдгээрээ шүүмжлэлт хандлагатай холбогддог.
Дүгнэлт
Феминизм нь уламжлалт бус социологийн интерпретив болон шүүмжлэлт онолын хандлагын суурь үзэл баримтлалд үндэслэгдсэн нийгмийн бүхэллэг байдлаар буюу бие хүний нийгмийн оршихуй хийгээд түүнийг судлахуйн талаархи альтернатив үзэл санааг дэвшүүлсэн социологийн нэгэн хандлага гэж үзэх үндэслэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Феминизм нь анхнаасаа л позитивизмийг шүүмжлэхэд анхаарлаа хандуулсаны зэрэгцээ жендерийг гол зарчим, хүчин зүйлс болгон, түүнийг тойрсон эрэгтэйчүүдтэй харьцуулбал тэгш бус нөхцөлд амьдарч буй эмэгтэйчүүдийн байр суурийн талаарх анзаарагдахгүй болж харагдахаа байсан, жинхэнэ бодит зүй тогтлоос гажсан дүр төрхийг л илрүүлэхэд анхаарлаа хандуулдаг. Иймд тэд судлагдахууныг хөндлөнгөөс бус харин тэдгээртэй харилцан үйлчлэлцэж, хамтран ажиллах замаар дотор нь орж, яриа өрнүүлэх замаар судална. Энэхүү харилцан яриа судлаачийн хүрч мэдэх жинхэнэ бодит байдал гэж үздэг. Тэгэхээр феминист судлаачид нь чанарын судалгааны дагуу судалгаа явуулахыг чухалчилна.
Ном зүй
- Neuman L.W. (1991) Social research methods: qualitative and quantita
-tive approaches.
- Olesen, V (1994) Feminisms and models of qualitative research. In
N.K.Denzin (Eds) Handbook of Qualitative Research. Thousand Oaks, CA Sage. pp:158-174
- Farganis J (1993) Readings in Social Theory: The Classic Tradition to Post-Modernism. McGraw-Hill, Inc. p. 320
- Ramazanoglu J. Holland J (2006) Feminist Methodology: Challenges arch Design: Choos and Choices. Thousand Oaks, Sage. pp:2-3
Эмэгтэйчүүд ардчиллын он жилууд
Б.Дэлгэрмаа Доктор (Ph.D)
Цэнхэр тэнгэрийн монгол эх оронд минь цэцэг бүхэн ургадаг ертөнцийн хавар айлчлан ирж байна. Ертөнцийн хавартай зэрэгцээд хүүхнүүдийн хавар ирж бид “Лиш” – Дээд чуулганаа хийхээр төрийн ордондоо хуран цуглараад байна.
Өнөөдрийн төрийн их танхимын цэцэг, гэрэл гэгээ болсон хүүхнүүд та нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Одоогоос яг арван найман жилийн өмнө, гуравдугаар сарын салхи хавирга нэвт үлээсэн өдрүүдэд монголын эрэлхэг охид хөвгүүд улс эх орондоо шинэ цаг, хөгжил дэвшил, эрх чөлөөг авчрахаар амь насаараа дэнчин тавьж байсан билээ. Тэдний ард хүүдээ зовнисон монголын эхчүүд, ханиа хүлээсэн халамжит гэргий нар халуун сэтгэлтэйгээ хамт байсан. Тэр өдрүүдийг бахархалтайгаар эргэн дурсах эрхтэй хүмүүс билээ бид.
Монголчууд улс орныхоо хувь заяанд сэтгэл зовинож, туулсан замналаа эргэн цэгнэж, хүнээ дээдэлсэн нийгмийн шинэ тогтолцооны өмнө ирснээ мэдэрч байсан билээ.
Улс төр, эдийн засгийн шинэчлэлтийг нэгэн зэрэг хийсэн хувьсгал гэж ардчилсан хувьсгалыг түүхэнд нэрлэсэн нь түүний ач холбогдлыг үнэлсэн хэрэг юм.
Өнгөрсөн 18 жилийн ололт амжилт, бүтээл туурвил, зовлон бэрхшээлийн тэн хагас нь хүүхнүүдийн маань нуруун дээр байлаа. Түүнийх нь төлөө эрэлхэг, ажилсаг, бүтээлч, тэвчээртэй эрхэмсэг хүүхнүүд та нартаа дахин талархъя.
Ардчилал бидэнд юу авчирсан билээ
Бид өмчийн эзэн болсон. Орон сууцаа өмчилж авсан. Эзэгтэй нарын маань зарим нь өрөө байраа эдийн засгийн эргэлтэд оруулж, өнөөдрийн том бизнесийнхээ гарааг эхэлсэн. Ганзагын наймаанд явж, гахай чирж нойр хоолгүй зүтгэсний хүчинд үр хүүхэд, эх эцгээ төдийгүй эх орноо картын бараанаас салгаж чадсан гавъяатай. Ингэж унтах нойроо хагаслаж, залуу насандаа ахадсан ачаа үүрч явсан тэр хүүхнүүд маань өнөөдөр цахим өртөөгөөр хорвоотой түншилсэн пүүс компанийн эрхэмсэг эзэд хатагтай нар болжээ.
Ардчилал өнөө цагийн хөтөч болсон хүүхнүүдийг төрүүлсээн.
Бид гадаад паспортын эзэд болсон. 18 жилийн тэртээ Хавай аралд. Балид амрах тухай, Харвард. Оксфорд, Кембриж, Елийн их сургуульд өөрөө болон үр хүүхдээ суралцуулах тухай зүүдэндээ ч болов мөрөөдсөн билүү.
Холын Америк ойртож байна гэсэн сонины өгүүлэл үлгэрийн юм шиг хол санагдаж байгаагүй гэж үү.
Малчид маань малтай болсон. Малынхаа буянд машинтай, антентай, зурагттай, гар утастай малчин эзэн, малчин захирал болсон,
Хөгжил, дэвшлийн эрх чөлөө бол алдаж болохгүй эрх чeлөө.
Бид үнэт зүйлсээ тодорхойлох, сонголт хийх эрхтэй болсоон.
Монгол хүн үгээ айж эмээхгүй хэлж өөр өөрөөр сэтгэж сурсан.
Нийгэмд болохгүй, бүтэхгүй бүхнийг илчилдэг. бодит үнэнийг мэдээлдэг хэвлэлтэй болсон. Дөрөвдэх засаглалын тэргүүн эгнээнд эмэгтэйчүүд л түүчээлж яваа. Бид түүхээрээ, эзэн Богд Чингисийн үр удам гэдгээрээ бахархах эрхтэй иргэд Бурхан шүтээнээ айж эмээлгүй тахидаг сүсэгтнүүд
Бид Монголын газар шороонд ямар эрдэнэ байгааг хагас дутуу аас болсоон. Энэ хорвоод мэндлээд л эх орноосоо 10 000 ийн цалин сар бүр авдаг иргэдтэй болсон. Хөгжил дэвшил авчирсан шинэчлэлийн зохиогч нь дандаа ардчилал байлаа.
Гэхдээ бидний туулсан зам дардан байгаагүй. Хүнд суртал, арга он саад бэрхшээлтэй алхам тутамдаа тулгарч байсаан. Тэр бүрийд бид улс төрийн хат сууж, туршлага хуримтлуулж, өсч хөгжсен, өвдгөө шороодон унахын хэрээр эргээд босохдоо хөл дээрээ улам бат зогсох ухаан суусаан.
Өнөөдөр Монгол Улс их сонголтын өмнө ирлээ. Монгол хүн еерийн газар шороон дээрээ үеийн үед сэтгэл тэнэгэр, амар тайван эрхэмсэг аж төрөх урин дулаан гэрэлт өдрийг авчрах эсэхээ шийдэх дэндүү хариуцлагатай цаг үеийн өмнө зогсож байна. Энэ түүхэн боломжийг алдах эрх бидэнд байхгүй. Ийм цаг үед улс эх орон, ирээдүй хойчийнхоо төлөө цохилохгүй зүрх, шаналахгүй сэтгэл, хулжихгүй нойр үгүй болов уу.
Монголын нийгэмд арван найман жилийн өмнө бидний төсөөлөө ч үгүй, сэтгэл эмзэглүүлсэн бараан сүүдрүүд байгааг дурдахгүй байх арга алга. Ажилгүйдэл ядуурал амь бөхтэй оршиж, хөдөө нутаг маань эзгүйрч авилгал амлалтад монгол орон ганхаж байна. Ариунаас ариун байх учиртай охид маань биеэ үнэлж, хань ижлээ хангайн нуруу шиг түшиж тулах хөвгүүд минь архи тамхинд мансуурч, харийн нутагт хүнд хөдөлмөр эрхэлж явна.
Онгоц сүйрэхэд хэний нулимс урсдаг билээ. Цианит мeнгөн усны хор хохирлыг хэн хамгийн их амсдаг билээ. Үрээ зулбуулж, үсээ бууралтуулж эхчүүд, эмэгтэйчүүд л хамгаас илүү хохирдог.
Архинд эрэгтэйчүүд хорддог ч ард нь бүсгүй хүн л уйлж суудаг.Улаанбаатарын утаанд хордож хэзээ хэн маань хэцүү өвчинтэй учрах бол хэмээн эмэгтэйчүүд л бүхнээс илүү түгшүүр тээн амьдарч явна.
Хүрсэн ололтоосоо эргэж буцсан, эд хөрөнгө,хоосон амлалтаар ард түмнээ дэндүү басамжилсан эрх баригчд муухай оргидог хүмүүс бол эмэгтэйчүүд биш гэж үү.
Ардчилал гэнэн ариун, ардчилал омголон залуу байлаа.Одоо ардчилал өрийгөө сонгох эрийн цээнд хүрч .Арван найман жилийн өмнө төрсөн хүүхэд өнөөдөр 18 нас хүрч анхны сонгуульд оролцох гэж байна. Шинэ сонгогчдыг төрүүлсэн ээжу хүргэе.
Бид одоо юу хийх ёстой вэ?
Хүн бүхэн мэддэг чаддагаа л гаргуун хийе. Багш хүн сурагч эрдэм номд сайн сургая, эмч бол өвчтөнөө бүрэн эмч барилгачин нь барилгаа чанартай баръя. Харин чадахгүй мэдэхгүй дүрдээ тоглохоо л болъё. дуртай, чаддаг ажлаа хийгээд хангалуун амьдрах боломжийг харин төр нь иргэддээ бүрдүүлье.
Чухам энгийн ийм тогтолцоо алдагдсанаас монголын төр доройтож байгаа бус уу? Төрийн эрх баригчид өөрийн эрх мэдэл, эд баялгийн төлөө асуудалд хандахаа болъё. Сонгож чадсан юм чинь түмний итгэлийг хөсөрдүүлсэн түшээг эргүүлээд бас татдаг тогтолцоог бий болгоё.
Улаанбаатар луу нүүлгүй эх нутгаа манан төрийн тамга болж суугаа хөдөөгийнхнийхээ ухаан, хөдөлмөрийг үнэлье, Дэмжье. Эрх мэдлийг орон нутагт өгье.
Чин үнэндээ гэвэл монголоо монголоор нь авч үлдсэн хүм оол хөдөөгийнхөн, тэр дундаа малчид минь билээ. Тэд эрх ямба хөөгөөгүй, тэд эх орныхоо тал хязгаарыг эзгүй орхиогүй, нутгийн цэнхэр уулс шигээ ханхайн үлдсэн хүмүүс ээ.
хэдийд эрдэнэсийн үүцээ задлах, хэнтэй түншлэх, хэнийг сонгох, хэдэн хүнээр иргэдийн хурлаа бүрдүүлэхээ тэд мэдэг .харин тийм боломж олгох хуулийн зохицуулалт, төр дүүлэхээ тэд мэдэг. Харин ин зохицуулалт, төрийн бодлогыг, төрийн үйлчилгээг л төр хариуцъя. Би энд нэг жишээ хэлмээр байна. 2008 оны есөн сараас эхлээд зургаан настнууд сургуульд суралцах хөтөлбөр хэрэгжиж эхлэх нь ээ. Хотод бол болж байна аа. Дэлхийн сургалтын стандартад ойртоход, хүн төрөлхтөний хөгжилтэй хөл нийлэхэд энэ үнэхээр хэрэгтэй. Гэтэл би өөрийнхөө ач охиноороо төсөөлөн бодлоо. Зургаан настан гэдэг ээж аав, эмээ өвөөгийнхөө өврөөс гараагүй бяцхан амьтан. Тийм жаахан сөөсгөр хөвгүүд охид сумын төвд ирэх болох нь. Хэн тэдний хувцасыг нь цэвэрлэж, хэн бие засах газар луу хөтөлж, хэн гарыг нь угаалгах вэ.
Энэ бол жижиг асуудал бишээ. Бяцхан охиноо дагаад малаа орхиод сум руу нүүх үү, яах вэ? Боловсролын шинэ хуулийг хөдөөгийн амьдрал эх, үрсийн бэрхшээлийг мэддэггүй эр хүн, эрхэм эрчүүд санаачилсан байхаа.
Зургаан настныг хөдөөд сургах орчин боломжийг бэлдэж амжих болов уу, ачааны хүнд нь дахиад л эхчүүд, эмэгтэйчүүд дээр ирэх нь ээ. Төрийн бодлого хөдөөд хэрэгжихэд бэрхшээл учирдагийн нэг жишээ энэ ээ.
Ардчиллын нэг ололт нь үнэт зүйлсээ тодорхойлох, сонголт хийх эрхийг иргэддээ олгосон явдал билээ гэдгийг дахин дахин хэлмээр байна. Магадгүй хуучин юм шиг сонсогдох боловч бидний сонголт хийх эрхийг мөнгөөр худалдаж авдаг, муухай жишгийг халъя. Ялимгүй юманд хичнээн үнэт зүйлээ худалдсанаа сонгогчид одоо ойлгодог ухаардаг болсон. Сонгогчид хэрсүүжсэн
шүү гэдгийг авдар авдраар мөнгөө бэлдэж сонгуульд өөрийгөө сойж суугаа зарим мөрөөдөгчдөд хэлье. Эмэгтэйчүүдэд энэ удаа гучин хувийн квот өгөөгүй ч төрийн эрэгтэй түшээдийн энэ шийдвэр эмэгтэйчүүд, тэднийг дэмжигчдийн зоригийг улам хурцалсан юм.
Шийдвэр гаргах түвшинд хүрэхийн тулд мэдлэг боловсролоо улам ахиулж, улам сэтгэлийн хат сууж, улам эвлэлдэн нэгдэж улам олуулаа улс төрд орох ёстой юм байна гэдгийг эмэгтэйчүүд бидэнд дахин сайн ойлгуулсаан.
Сайн засаглалыг эмэгтэйчүүд хүсч байна. Иргэдээ хамгаалда иргэддээ үйлчилдэг төртэй байхыг мөрөөдөж байна. Уул нь ийм төртэй болох гэж л 18 жилийн өмнө өлсөж цангаж жагсаагүй бил уу. Арван найман жилийн өмнө цэл залуу насаа шинэчлэлийн үйл хэрэгт зориулж орон гэрийн ажлын хажуугаар ухуулах хуудас нааж, нөхдөө дэмжин итгэл сэтгэлийн дэм өгч, гадаа гандаж хөдөө хөхөрч явсан олон эмэгтэй “Лиш” дээд чуулганд энд ирээд сууж байна. Одоо та бид цагийн хяруу үсэнд нь гялтганасан.
ажил амьдралын нугачаанд сөхрөөгүй эхчүүд эмээ нар болжээ.
Хувь заяа та бидэнд дахиад хариуцлага оноож байна. –
Монголын төр доройтох бүрт эхчүүд эмэгтэйчүүд л төрийг түшиж явсан хэмээн их соён гэгээрүүлэгч Зава Дамдин айлдсан билээ.
Эмэгтэй хүн байгаа газар гэрэл гэгээ, дэг журам, эмх цэгц, энэрэл хайр байдаг нь ертөнцийн жам юм. Эхчүүд эмэгтэйчүүд үр хүүхдийнхээ өмнө ямагт шударга ариун билээ. Өэлүн эх, Бөртэ үжин, Мандухай хатан, С.Янжмаа, С.Удвалын үр сад билээ бид.
Уламжлалт ёсоо эрхэмлэн, эмэгтэйчүүдээ нам эвсэл харгалзалгүй дэмжиж, үр хүүхэд хойч ирээдүйнхээ төлөө эр зориг гаргахыг Монголын бүх ард түмэнд уриалъя.
Би монгол газар нутагт, монгол эмэгтэй болж төрснөөрөө ээж аав, тэнгэр бурхандаа баярлаж явдаг мянга мянган бүсгүйчүүдийн нэг нь билээ.
Та бид алдаж оносон, бүтээж шинэчилсэн хөгжиж дэвшсэн сонирхолтой цаг үед аж төрж байгаа маань их хувь заяа юм.
Монгол эмэгтэйчүүдийн зориг эрмэлзэл, үр хүүхэд, хань ижил, нутгийн олныхоо гэгээн хүслийг сэтгэлдээ тээж ирсэн хүүхнүүдийнхээ “Лиш” дээд чуулгандаа амжилт хүсье.
[1] Neuman L.W. 1991. Social research methods: qualitative and quan approaches.
[2] Neuman L.W. 1991. Social research methods: qualitative and quan approaches.
[3] Olesen, V (1994) Feminisms and models of qualitative research In N.K.Denzin(Eds)Handbook of Qualitative Research. Thousand Oaks, CA: Sage. Pp:158-174 4
[4] Farganis J (1993) Readings in Social Theory: The Classic Tradition to Post-Modernism. McGraw-Hill, Inc. p: 320
[5] Ramazanoglu nazanoglu J, Holland J (2006) Feminist Methodology: Challenges and Choices. Thousand Oaks, Sage. Pp:2-3
[6] Creswell, J.W. (1998) Qualitative Inquiry and Research Design: Choosing among Five Traditions. Thousand Oaks, Sage. Pp: 83-84
[7] Мөн тэнд