В.С.Найпол
Шинэ толь №36, 2001
Түлхүүр үг:
“Утга зохиолын салбар дахь 2001 оны Нобелийн шагналыгВ. С. Найполд олгохоор болсныг сонсоод: Яагаад? Яг одоотүүнд олгохоор болов? гэсэн асуулт өөрийн эрхгүй төрнө,Түүнээс өмнө уг шагналыг хүртэж байсан Дарио Фо, ВиславаЦимборская аль эсхүл, Гюнтер Грасс нарын хувьд хэн хэнд ньөөрийн гэсэн тайлбар байсан тул тэдний хэнийх нь ч тухайдийм бодол төрж байгаагүй билээ.
Ер нь өнгөрсөн зууны сүүлийн хорин таван жилд энэхүүшагналыг зүй ёсоор хүртэх ёстой хүн хэн билээ гээд эрэгцүүлжүзэхэд, хамгийн түрүүнд Найполийн нэр орж ирдэг юм. Иймдшагнал эзнээ олж дээ гэхээсээ илүү зууны доревний нэгтэйтэнцэх хугацааны туршид уг шагнал түүнийг хичээнгүйлэнтойрч явсан нь анхаарал татаж байна. Хатуухан хэлэхэд, бидутга зохиолын хамгийн дээд шагнал Фо шиг маргиналуудадюмуу, Грасс шиг өчигдрийн зохиолчид, үгүй бол үндэстнийдарааллаар Шимборскаяд, эсхүл үзэл суртлын талбартбайгуулсан гавьяагаар нь олгогддог явдалд бүр дасч орхижээ.
Үүнийг тайлбарлахын тулд Найполийн өөрийнх нь уран бүтээлд хандах хэрэгтэй. Түүнийг Карибын тэнгисийн бүс нутгийн зохиолчдын эгнээнд багтааж, шагналыг Карибын дарааллаар хүртсэн гэж үзвэл хамгийн том эндүүрэл болно. Зохиолч Тринадад төрсөн бөгөөд бүр сургуулийн сурагч байхдаа л түүнийг бүр мөсөн орхихоор шийджээ. Энэ аралтай Найполийн идэр насны дурсамж, амьдралын анхны туршлага холбоотой ба эдгээр нь түүний анхны бүтээлүүд болох “Шидэт бариач”, “Ноён Бисвасийн байшин” зэрэг зохиолынх нь эх материал болсон юм. Эндээс явсан нь зөвхөн түүний амьдралд бус, бас уран бүтээлд нь нөлөөлсөн. Учир нь түүний урин дулаан, алиа хошин өнгө аястай зохиолуудын оронд эх орон, харийн нутаг хоёрыг нь соёл иргэншил бүхэлд нь орлосон Насанд хүрсэн хүний хатуу, хахир ертөнцийн үнэнийг харуулсан зохиолууд бий болсон билээ. Тринидад, үүнээс хойш энэхүү ертөнцийн нэг л хязгаар болон үлджээ.
Тодорхой үеэс эхлэн Найполийн уран бүтээлд аяллын хүүрнэл гэсэн шинэ төрөл буй болсон. Гэхдээ энэ төрлөөр бичдэг зохиолчдоос тэрээр бүх үзсэн, харсан зүйлээ сайн талаас нь харуулах гэж хичээдэгтүйгээрээ ялгаатай ажээ. Найполийн аяллын уран бүтээлд түүний манай үеийн дэвшилтэт зүйлийг үл тоосон байдал нь гайхал төрүүлдэг хийгээд энэ чанар ньoлон жилийн турш Нобелийн шагнал түүнийг тойрсны шалтгаанболсон ч байж болох талтай.
Энэтхэг, Латин Америк, Өмнөд Америк, мусульман шашинтайорнуудаар аялаж явахдаа тэрээр тэдгээрийн дурсгалт газрууд,нэр цуутай үзмэрүүдэд анхаарлаа хандуулдаггүй. Түүнийанхаарлыг татдаг ганц зүйл бол хүмүүс. Хүмүүсийг л тэрээралагчилалгүй анхааралтай ажиглаж, тэдний нуршсан яриагТэвчээртэй сонсдог юм. Эдгээр замын тэмдэглэлүүдийн бидэнддүрслэн үзүүлж буй ертөнц бол хэрцгий бөгөөд аюултай,энэхүү ертөнц нь бидний өрнөдийн аялагчдын номынхуудаснаас уншиж дассан тэр ертөнц бишээ. Найпол өөрийнхамтран ярилцагчдыг бараг шүүмжилдэггүй ч гэсэн, бастэднийг ерөвддөггүй, тэднээс уучлал гуйдаггүй юм.
Найпопд утга зохиолын дээд шагналыг олгох болсон шалтгааннь мэдээж хэрэг лалын шашинтай орнуудын тухай түүнийзохиолууд юм. Есдүгээр сарын эмгэнэлт явдлаас хойш олонжилийн турш биднийг сэрэмжлүүлж байсан дуу хоолойганхааралтай сонсох шаардлагатайг ухаарч эхэлсэн билээ.
1981 онд Найполийн “Сүсэгтнүүдийн дунд лалын ертөнцөөр аялсан нь” хэмээх ном хэвлэгдсэн ба энэ бол дөнгөж болж өнгөрсөн Ираны хувьсгалд зориулсан лалын шашинтай орнуудын тухай түүний анхны ном байсан. Ингээд та бүхэнд уг номын хэсгээс толилуулъя.
Сүсэгтнүүдийн дунд
Садек Тегеранаас урагш 150 километрт орших ариун хот Кумруу надтай хамт явах ёстой байлаа. Би Caдeктай уулзаагүй,бүх зүйлийг утсаар ярьж тохирсон юм. Надад иран орчуулагчхэрэгтэй байсан тул түүний нэрийг элчин сайдын яамны хэн нэгнь надад өгсөн.
Садек олонхи иранчуудын нэгэн адил хувьсгалын дараа ажилгүй болсон учир чөлөөтэй байсан ба түүнд бас машин байлаа. Биднийг утсаар ярихад тэрээр Кум руу машинаар явах нь дээр, яагаад гэвэл ираны автобусаар явах нь аюултай, учир нь тэдгээрийг юунаас ч айхаа больчихсон жолооч нар барьж аймшигтай хурдтай давхидаг гэсэн юм.
Садек машинаа барьж явах, орчуулга хийх үнийг бид тохирсон ба түүний хүссэн үнэ нь хүлээж авч болохуйц байв. Тэр маргааш өглөө бид маш эрт хөдлөхгүй бол найман сарын аагим халуунд шатах болно гээд, эхнэрээ ажилд нь хүргэж бөгөөд шууд зочид буудал руу ирнэ гэлээ. Би долоо гучид бэлэн байх ёстой болов.
Садек наймд хэдэн минут дутуу байхад ирлээ. Тэрээр гуч орчим настай, намхавтар нуруутай, нямбай хувцасласан, аятайхан залуу ажээ. Гэвч тэр надад таалагдсангүй. Тэр энгийн гаралтай, жирийн боловсролтой мөртлөө маш бардам, гомдомтгой, хийж байгаа ажлынхаа төлөө өөрөө өөртөө дургүй тийм л хүний дүр төрх надад харагдлаа. Ийм л хүмүүс ямар нэгэн улс төрийн сургааль, номлолгүйгээр зөвхөн гомдлоо тайлах замаар Иранд хувьсгал хийсэн юм.
Түүнтэй нэг, хоёр цаг ярилцахад сонирхолтой л байх л даа,харин бидний тохирсон шиг хэдэн өдөр хамт байна гэхэд нэг лхүнд санагдаад явчихав. Тэр над руу инээж, машин нь Кумхүртэл явж дийлэхгүй болов уу гэсэн муу мэдээг дуулгав. Битүүнд итгэсэнгүй, зүгээр л явахаа болихоор шийдэж дээ гэжбодлоо.
“Машинаар явъя гэдэг чинь таны л санаа байсан шүү дээ. Өчигдрөөс хойш юу болов? хэмээн асуув. “Машин эвдэрчихлээ”. “Гэрээсээ гарахаасаа өмнө надруу утасдахгүй яагаав? Тэгсэн бол бид найман цагийн автобусанд амжих байлаа. Одоо бид хожимдсон”. “Эхнэрээ ажилд нь хүргэж өгсөний дараа машин эвдэрчихлээ. Та үнэхээр өнөөдөр Кум явъя гэж бодож байна уу? “Юу нь эвдэрчихсэн юм бэ”, “Хэрэв та үнэхээр өнөөдөр Кум явъя гэж бодож байвал оролдоод үзье, Асахгүй байгаа юм. Асчих л юм бол болох нь тэр”.
Бид машиныг харахаар гарцгаав. Машин зочид буудлын хашаанаас хол замын хажууд нэг л сэжигтэй сайхан байрлуулан тавьсан байв. Тэр хажуугаар явсан тегераны хий сэлгүүцэгчдийн нэгийг дуудан бид машиныг түлхэж эхлэв. Бичгийн хавтас сугавчилсан конторын албан хаагч болов уу гэмээр залуу гуйлгалгүй бидэнд туслалаа. Зам нь гэж бөөн тоос, энд тэндгүй ухсан нүхтэй, халуун гэж жигтэйхэн, хажуугаар өнгөрөх машины яндангийн утаатай нийлээд бүр ч халуун байлаа. Бид машиныг ийш тийш нь хамаг хүчээрээ түрж, Садек жолооны ард тайван суусаар. Хажуугаар явж байсан хүмүүсээс зарим нь ирж хэсэг түлхэн, дараа нь замаа хөөн, өөрийн ажлыг гүйцэлдүүлэхээр одоцгоож байв. Гэнэт би ч гэсэн өөрийнхөө ажлыг бодъё, Садекийн машиныг нааш, цааш түлхэх нь намайг Кумд ойртуулахгүй нь лавтай гэсэн бодол орж ирэв. Би хэнд ч, юу ч хэлэлгүй Садек, түүний машин, сайн дурын түлхэгчдийг орхин зочид буудалдаа буцаж ирлээ.
Би Бехзадруу утасдлаа, түүнийг орчуулагчаар авч болно гэж надад бас зөвлөсөн юм. Тэр чөлөөт оюутан учир Caдeктай тохирохоос өмнө би түүнийг олж чадаагүй юм. Харин одоо би түүнд миний төлөвлөгөө нурчихлаа гэхэд тэрээр ямар нэгэн асуудал босгож ирсэнгүй, завтай хэвээр байгаа, цагийн дараа очъё гэв. Энэ нь надад аятайхан сэтгэгдэл төрүүлэв. Бид Кумруу машинаар явах хэрэггүй гэж тэр шийджээ. Автобусаар явах нь хямд, тэгээд ч та замдаа олон иранчуудыг харна гэв. Тэр явахаасаа өмнө харин сайн хооллож авах хэрэгтэй, учир нь мусульманчууд үүр цайхаас, нар шингэтэл мацаг барьдаг рамадан сар эхэлсэн тул шашны мяндагтнууд байдаг Кум хотод идэж, уух юм олдохгүй гэж хэлэв.
Бехзадын утсаар ярих нь хүртэл Садекаас их ялгаатай байлаа. Садек, дөнгөж өндийж эхэлж байгаа жижиг хүн, магадгүй, тариачнаас нэг шат ахичхаад, бас ираны дундаж түвшнээс дээгүүр зиндааны хүн гэж өөрийгөө харуулахыг оролдоод байгаа юм. Хэрэг дээрээ энэ нь тийм биш, түүний инээмсэглэж байгаа нүдэнд нь хүртэл ирaны хийрхэл, учраа олохоо байсан байдлын аль аль нь харагдаж байв. Харин Бехзад, өөрийн орны бүрэн эрхт иргэний ёсоор улс орноо тайлбарлаж байхдаа илүү ул суурьтай хандаж байгаа нь мэдрэгдэж байсан юм.
Тохиролцсон цагтаа бид зочид буудлын үүдний танхимдуулзалдахад, би түүнтэй илүү чөлөөтэй байгаагаа мэдэрчбайлаа. Тэр Садекаас залуу, өндөр нуруутай, илүүболовсролтой залуу байв. Түүнд Садекийн гангамсаг байдал,их зан, хийрхүү байдлын аль аль үгүй ажээ.
Бид чиглэлийн таксинд суун Тегераны өмнө зүгт автовокзал рууявлаа. Умард Тегеран-өдрийн утаан дундаас сүүмийсэн хүрэнтолгод дээр сунаж байрласан, цэцэрлэгт хүрээлэн, гоёмсогбайшин барилгатай, цэцэрлэгт гудамжтай, зочид буудал,ресторан бүхий хотын гоёмсог хэсэг нь юм. Харин өмнөдТегеран нь хүн амьтан бужигнасан, зах зээл үргэлжилсэн,хөдөөний хүмүүсээр дүүрсэн дорнын хот хэвээр үлдсэн юмбайна.
Жижигхэн, бохир контор дотор хэн нэг нь Бехзадад автобус гучин минутын дараа хөдөлнө гэж хэлэв. Гэтэл дээвэр дээрээ ваадантай юмнууд тавьсан автобус гадна, дотноо огт хүнгүй зогсож харагдах нь мөд хөдлөх шинжгүй байв. Түүнийг гучин минутын дараа явна гэдэгт бич, Бехзад ч итгэсэнгүй. Найман сарын халуун шатаж эхэллээ агаар тоостой холилдон амьсгалахад хэцүү болов.
Чиглэлийн такси бидний Тегераны төвд орших өөр нэг станцид авчирав Босоо самбар дээр Ираны хотын хотуудыг жагсаан бичсэн байх агаад Туркээр дамжин Европ орох өдөр тутмынрейс хүртэл байв. Харин Кум орох өглөөний автобус аль хэдийнь явчихсан дараачийн автобусыг удаан хүлээх хэрэгтэйболов. Бидэнд зочид буудалдаа буцан ирж, цаашид хэрхэхээбодохоос өөр юм үлдсэнгүй.
Чиглэлийн такси пиг дүүрэн байсан тул бид явган явлаа.Хөдөлгөөн хтэй байлаа. Хувьсгалын дараах хөдөлгөөнгүйөргөх цамхаг, дутуу орхисон барилга бүхий Тегераныг ажилүйлс өрнөсөн хот гэж хэлэхийн аргагүй ажээ. Гэвч хүмүүсмашинтай учир ажилдаа улайрсан хүн олонтой юм шигсэтгэгдэл төрүүлж байлаа. Энэхүү улайрсан байдал ньиранчууд яаж машин барьж байгаагаас нь бүр ч их илэрхийбайв. Машин тэдний хувьд цоо шинэ зүйл шиг, машиныг явганявж байгаа юм шиг, гэнэт зогсох юмуу, үгүй бол гэнэт цойлондавхих зэргээр л жолооддог улс даа, Тегераны онцгой аз гэжбайхгүйгээс хойш ингэж жолоодсоны үр дүн болж хоёр машинтутмын нэгнийх нь хаалга, ард тал нь хонхойсон, чихэгдсэн, тэрчигээрээ засаагүй давхиж явдаг юм билээ.
Орон нутгийн сонины нэгэн өгүүлэлд (шахыг хотод орчин үеийн зам бариулаагүй гэж шүүмжилсэн) замын осол нь Тегеранчуудын үхлийн гол шалтгаан болж, сар бүр хоёр мянган хүн гэмтэл авах болон амь насаа алдаж буй тухай мэдээлжээ.
Бид замын уулзварт очиход би Бехзадыг алдчихав. Бихөдөлгөөн зогсохыг хүлээж зогссон юм. Харин Бехзад надтайадил хүлээсэнгүй, зам сүлжин машинаас машиныг тойрон,нүхэн дээр тавьсан модон дээгүүр явж байгаа хүн эргэжхардаггүйтэй адил явж одов. Тэр замын нөгөө талд гарсанхойноо л эргэж харан надруу гараараа далласан боловч бибайрнаасаа хөдөлж чадахгүй байлаа. Бехзад миний аргагүйбайдлыг ойлгож надруу буцаж ирэн, намгийн ятуун дэгдээхэйгээширүүн урсгалтай голоор гаргаж байгаа мэт, агшин бүрт намайгарчин өнгөрөхөөр заналхийлэх аюулын дундуур авч явав. Тэрминий гараас хөтлөн, ятуу дэгдээхэйнээсээ арай дээгүүр хөвөнурсгалыг хагалан эрчийг нь сааруулдгийн адил Бехзад машиндайрвал эхэлж түүнийг дайрахаар надаас арай түрүүлэн явлаа.
Замын нөгөө талд гарсан хойноо тэр “Та надад үргэлж гарааөгч байх хэрэгтэй” гэлээ.
Би түүний хэлсэн ёсоор болгож байв. Бехзадгүйгээр, түүний залгуулж буй хэлгүйгээр би Тегеранд харалган хүн шиг л байх байсан байхдаа. Ялангуяа хөндлөн гулд., персийн хэлхээ бичгээр, өнгө өнгийн будгаар тэр тусмаа цусан улаан өнгөөр бичсэн уриа лоозон бүхий гудамжинд хэл мэдэхгүй хүнд бүр ч хэцүү байх нь ойлгомжтой.
Харин одоо Бехзадтай хамт байхад, энэ хананууд ярьж эхэлсэнбөгөөд миний хувьд хот тэр аяараа өөрчлөгдөв.Эхлээд Бехзад орчуулагчийн үүргээсээ халихыг хүсэхгүй, хэлжярихаа цэгнэсэн байдалтай байсан нь тэрээр хувьсгалыгдэмжин, шахыг түлхэн унагахыг хүсч байсан хэдий ч Ирандболсон шашны хувьсгал Бехзадын хүсч байсан хувьсгал бишбайсантай холбоотой юмсанж. Бехзад сүсэг бишрэлгүй хүнажээ.
Иран шиг улсад, захын жижигхэн хотод өсчихөөд яаж сүсэг бишрэлгүй болж хүмүүжсэн юм бэ?
Маш амархан гэж Бехзад хариулав. Эх эцэг нь түүнд шашинномлоогүй, сүмд явуулаагүй юм байна.
Лалын шашин бол нарийн, ээдрээтэй шашин бөгөөд философийн юмуу, спекулятив (шашныг өөр зорилгоор ашиглах) шинжтэй бус, бүгдийн мэлмийг нээсэн лүндэн, зөнч, хувилгаантай, нарийн цогц дэг жаягтай шашин юм. Сүсэглэхийн тулд уг шашны араб гарал үүслийг арван хуруу шигээ мэдэх хэрэгтэй аж.
Иран дахь лалын шашин бол бүр ээдрээтэй. Энэ нь Христийнмэндэлсний 632 онд тэнгэрт хальсан гэгээн хутагтын үезалгамжлалын асуудлаар гарсан улс төр-угсаатны маргаанаасүүдэн, үндсэн гол бишрэлээсээ салан тусгаарласан хэсэг юм.Ислам бүр эхнээсээ шашин төдийгүй бас түрэмгийлэл байсан,түүний бүр эхэн үеийн түүх нь хот улсаас хойгийн эзэнзахирагч, сүүлдээ эзэнт гүрэн болсон эртний Ромын дайчинтүүхтэй төстэй билээ.
Ираны салан тусгаарлалт нь ягшмал номлолын хэлбэртэй хийгээд, түүн дотроо бас бүлэг, урсгал болон салдаг болно. Иранчууд гэгээн хутагтын залгамжлалыг онцгой шугамаар өвлүүлэхийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл ираны энэ шугамын дөрөв дэх хүнд буюу дөрөв дэх имамд үнэнч хэсэг байхад, нэг бүлэг хүмүүс долоо дахь имамыг шүтэж байх жишээтэй. Эдгээрээс зөвхөн нэг имам буюу наймдугаар (дөрөвдүгээр имамын адил түүнд хор өгч алжээ) имамыг л Иранд онголсон ба Оросын хилийн ойролцоо машхид дахь түүний онгон ариун мөргөлийн газар болжээ.
“Асар олон хүн хорлогдож үхсэн” гэж Бехзад өөрийн сүсэггүй байдлаа зөвтгөх мэт өгүүлэв.
Ираны ислам буюу шийтийн ислам нь адармаатай шашин бөлгөө. Эртнээс бие, биесээ үзэн ядсан, дайсагналцсан, хувийнөшөө хонзонг мянган жилийн дараа ч гэсэн тээж явах, дайчинбаатрууд, зовлон эдлэгчид, адгийн шааруудыг ялгаж салгахзэрэгт тусгайлан сургадаг байна. Бехзад харин ийм сургалтандороогүй үлдсэн ба түүний оронд коммунист эцгийнхээшашингүйн үзэлд суралцжээ. Түүний эцэг ариун гэгээнтнүүдийноронд ядуучуудын тухай ярих дуртай хүн байсан гэнэ.
Зам зууртаа бид дахин хувьсгалын тухай ярилцлаа. Хотын олон районд би ижил хэмжээтэй хамтад нь хийсэн бололтой хоёр зурагт хуудас харсан. Нэг дээр нь талбайд ажиллаж байгаа тариачдыг дүрсэлж, харин нөгөө дээр нь винтовк, автомат буугаар ёслолын буудлага хийсэн бөөн хүний зураг бүхий ардын хувьсгалын лоозонгууд байх ажээ: ухаарч сэргэсэн ард түмэн, хөдөлмөрчдийн шинэ нүүр царай гэсэн утгыг илэрхийлж байгаа юм байна. Харин энэ дээд талд нь персээр юу бичсэн юм бэ?
Бехзад: “Арванхоёрдугаар имам бид Танийг хүлээж байна”. “Энэ юу гэсэн үг вэ?”. “Энэ нь тэд арванхоёрдугаар имамыг хүлээж байна гэсэн үг.
Арванхоёрдугаар имам бол Ираны хутагтуудын угсаа залгамжлалын хамгийн сүүлчийн имам юм. Энэ залгамжлал нь 1001 жилийн өмнө төгсгөл болсон ч арванхоёрдугаар имам бүрмөсөн үгүй болоогүй тэр газар дээр эргэн ирэх цагаа хүлээн хаа нэгтээ амьдарч байгаа бөгөөд түүнийг ард түмэн нь хүлээж байгаа юм. Ираны хувьсгал бол түүнд өргөсөн өргөл ажээ.
Энэхүү хөөрлийг ойлгоход минь Бехзад надад дээрхитайлбарыг хийхээс өөр юугаар ч тус болж чадахгүй байв. Тэрөөрөө сүсэггүй хүн, гэвч сүсэг бишрэл дунд байгаа хүний хувьдтүүний сэтгэлийн эрч хүчийг ойлгож байсан байх л даа. Түүнийхувьд ямар ч наргиангүйгээр арванхоёрдугаар имам боларванхоёрдугаар имам гэж хэлэх нь хангалттай байсан.
Хожим лалын ертөнцөөр аялж, түүхийн болон удам судрын ээдрээт баримтуудтай танилцсаныхаа дараа би лалын энэхүү хийрхэлийг багагүй ойлгох болсон билээ. Харин Бехзад надад тэдгээр зурагт хуудсан дээрх бичээсийг орчуулж байх тэр үед би юу ч ойлгохгүй байсан юм.
Хувьсгалаас өмнө иранчууд Лондон болон өрнөдийн бусад хотуудын ханан дээр энэ нууцлаг бишрэлийн тухай бус, харин англиар ардчиллын тухай, шахын нууц цагдаагийн газрын харгислалын тухай, шахын “фашизм”-ын тухай бичиж байсан. “Фашист шах сөнөтүгэй”-энэ бол тэдний уриа байлаа.
Би Ираныг тийм ч анхааралтай ажиглаж байгаагүй боловч гадаадад байсан иранчуудын уриа лоозонгоос үзэхэд ираны эсэргүүцлийн хөдөлгөөнд шашны өнгө аяс хожим бий болсон. Хувьсгал эхэлсний дараа л би хувьсгалын удирдагч нь олон жил цөллөгт байсан шашны зүтгэлтэн юм гэдгийг мэдсэн юм. Миний бодлоор, аятолла Хомейни аажмаар бий болж, хувьсгал өрнөхийн хэрээр түүний нэр хүнд, гэгээн хутаг улам бүр өсөн нэмэгдэж, улмаар иранчуудын хувьд Бурханы хүсэл зоригийг илэрхийлэгч болон хувирчээ. Ийнхүү залран ирсэнээрээ тэр түүнээс өмнөх шахын “фашизм”-ын эсрэг бүх эсэргүүцлийг ор мөргүй болгожээ.
Юуг лалын, юуг лалын бус гэж үзэх вэ? гэдэг асуудлын хамгийн эцсийн, дээд шүүгч, Бурхны хүсэл зоригийг илэрхийлэгч болсон тэрбээр Ираныг захирч байлаа. Иранд ирснийхээ дараахан тэрээр радиогоор ийнхүү ярьжээ. “Өнгөрсөн дарангуйллын дэглэмийн үед ажил хаялт, суугаа эсэргүүцэл нь Бурхны таалалд нийцэж байсан гэдгийг та нарт хэлье. Харин одоо үндэсний, мусульманы засгийн газар үйл ажиллагаагаа явуулж байхад дайснууд бидний эсрэг далдуур хорлох ажиллагаа явуулж байна. Ийм учраас ажил хаялт, суугаа эсэргүүцэл зохион байгуулах нь исламын зарчимд нийцэхгүй тул шашны үүднээс хориглосон болно”.
Тегеранд ирээд хэдхэн хоносон ч гэсэн энэ нь надад ойлгомжтой, танил номлол байсан ба энэ бол улс төрийн удирдагч, Бурхны дуу хоолой болсон хүний онцгой нэр хүндийн хэрэг байлаа. Харин хувьсгалын аугаа зорилт болох арванхоёрдугаар имамд өргөх өргөлийн тухайд зорилгоо биелүүлэх нь түвэгтэй л болов уу. Мөн ХХ зууны сүүлч үеийн хувьсгалын сүр дуулиан, тариачид, босогчдыг өнгөн дээрээ алдаршуулсан зурагт хуудаснууд. Че Гевара шиг хувцасласан хувьсгалт цэргүүд, энэ бүхэн учраа олохоо байсан байдлыг улам хурцатгаж байх шиг санагдана.
Лалын шашинтай орнуудаар аялах санаа надад ираны хувьсгалын үеэр өнгөрсөн өвөл төрсөн билээ. Коннектикутад байхдаа, зарим орой зурагтаар мэдээ үзэж суухад Иранд болж буй үйл явдлаас илүү Америкт байгаа иранчуудын үзэл бодол сонирхол татаж байв.
Нэгэн орой ганган костюм өмсөж, марксист хэллэг хэрэглэсэн нөхөр Ираны хувьсгалаар бахархан, үүний зэрэгцээ өөрийн гадаад хэлийг төгс эзэмшсэн байдлаа гайхуулан байж ярив. Ингэхдээ, тэр эр хувьсгалын шашны өнгө аяс үзэгчдэд тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа гэдгийг ойлгосон бололтой өөрийн хээнцэр байдал, өвөрмөц хэллэгээрээ тэдний анхаарлыг татахыг хичээж байлаа. Дараагийн орой, өөр нэвтрүүлгээр нүүрэндээ гивлүүртэй нэгэн иран эмэгтэй ярьж байна. Тэрээр, лалын шашин эмэгтэйчүүдийг хамгаалж, тэдний нэр хүндийг өргөж байгаа гээд арван дөрвөн зууны тэртээ Арабд жижигхэн охидыг амьдаар нь булдаг байсныг лал л эцэс болгосон гэлээ. Яая гэхэв, бид бүхэн, энэ эмэгтэй ч гэсэн Арабд амьдарч байгаагүй биздээ? Тэгээд ч зургаадугаар зуунаас хойш их зүйл өөрчлөгдөж дээ. Ер нь урьдын адил эмэгтэйчүүдэд, тэр тусмаа энэ айхтар эмэгтэй шиг хүнд лалын тэр онцгой хамгаалалт хэрэгтэй юмуу? Тэдэнд гивлүүр хэрэгтэй юу? Тэднийг зурагтаар ярих, нийгмийн амьдралд оролцохыг нь хориглох шаардлагатай юу? Ийм л асуултууд надад төрж байлаа. Харин өдөр бүр урьдчилан бэлтгэсэн асуултаа хүмүүст тавьж байсан хөтлөгч, алгуурлалгүй дараачийнхаа асуултыг асууж эхлэв. Тэрээр, Та Иранд ямар маягийн лалын улс байгуулагдахыг хүсч байна вэ? Энэ нь Саудын Арабтай төстэй байхуу? гэсэн асуултыг тавьлаа. Тэртэй тэргүй цухалдуу байсан уг эмэгтэй бүр дэлбэрэх шахан, гивлүүртэй нүүр нь час улайж, хилэгнэсэн гэлэнмаатай төстэй болов.
Олон хүн ингэж ташаа ойлгодог, Саудын Араб бол лалын улс биш, харин зэрлэг, бүдүүлгийн жишээ болсон улс, Иран бол огт өөр улс гэлээ. (Хожим Иранд байхдаа л би гивлүүртэй эмэгтэй Саудын Арабын талаар ярьж байсан зүйлийн учрыг ойлгосон билээ. Араб болон персүүд хутагтын үе залгамжлах асуудлаар өөр, өөр удмыг хүлээн зөвшөөрч, шашны өөр, өөр бүлэгт хуваагдаж, тэдний хооронд түүхэн зөрчил, үл ойлголцол байдаг ажээ).
Миний сонссон гурав дахь Иран хүн исламын эрх зүйг магтанярьж байлаа. Тэгвэл, тэрээр америкийн их сургуульд эрх зүйгюунд судалж байгаа юм бол? Ер нь эдгээр иранчуудыг АНУ рууюу татан авчраа вэ? Энэ тухайгаа ярьж болдоггүй юм боловуу? Тэдний сэтгэлийг татах зүйл их байлаа. Энэ нь боловсрол,мэргэшлээ дээшлүүлэхээс ч илүү зүйл байсан авч, гагцхүүэртний, омог бардам ард түмэн үүнийг хүлээн зөвшөөрөхийгхүсэхгүй л байгаа болов уу.
1979 оны найман сард, шахыг түлхэн унагаснаас хойш зургаансарын дараа Иранаас цаазалсан тухай мэдээ ирсээр байсан бахамгийн сүүлд биеэ үнэлэгчид, цэнгээний газрын эздийгцаазалсан юм. Лалын хувьсгалын муу ёрын эргэлт ийм л үр дүн авчирлаа. Хомейни хөгжим дуугаргахыг хориглосон тухай эмэгтэйчүүдийн хувьд исламын зарчмууд дахин үйлчлэх болсон тухай мэдээ ирсээр байв. Эрэгтэй, эмэгтэйчүүд хамт усанд орохыг хориглож, хувьсгалт цэргүүд Каспийн эрэг орчмын наранд шарлагын газруудыг хяналтандаа авч, хүмүүсийг хүйсээр нь ялгаж эхэлжээ.
Бехзад бид хоёр Кумруу машинаар явлаа. Бид зочид буудал руу буцаж ирэхэд үд өнгөрч, зочид буудлын гаднах таксины жолооч нар хийх ажилгүй мөртлөө, хэн ч элсэн цөлөөр хол явахыг хүссэнгүй. Нэг л жолооч 70 доллараар явахыг зөвшөөрсөн боловч Бехзад үнэтэй байна, арай хямд явах хүн бий гэлээ. Бид Бехзадын ярьсан жолоочийг нилээд удаан хүлээсэн бөгөөд утсаар ярьснаас хойш, ирэх замдаа түүний өртөг нь нэмэгдсэн байлаа.
Жолооч жижигхэн, багдгар эр, өөрийгөө мусульман шашинтанбиш гэв. Энэ нь тэрээр шиит бус, перс бус, Луристанаас ирсэн хүн гэдгээ хэлсэн аж.
Кумд шийтийн наймдугаар имамын эгчийн онгон байдаг хийгээд мянган жилийн туршид энэ газар мөргөлийн газар болсоор иржээ. Тэнд мөн олон шашны сургууль бий. Кумд Хомейни хичээл зааж, лекц уншиж байсан ба Иранд буцаж ирснийхээ дараа Кумыг төв штабаа болгожээ. Тэнд түүнийг онцгой гавъяа бүхий хүмүүс хүрээлэн байдаг бөгөөд түүний ойр дотны хүний нэг болох аятолла Халхаллитай би уулзах хүсэлтэй байлаа. Хомейни хүлээн авч, номлож, адислаж, харин, Халхилли дүүжилдэг байв. Тэр Хомейнийн шүүгч-дүүжлэгч нь болж, энэ олон түргэвчилсан исламын шүүх процессийг зохион байгуулсны ихэнхи нь цаазаар авах ялаар дууссан ба энэ нь цаазаар авахын өмнө, хойно авсан албан ёсны зургуудаар баяждаг юм.
Сүүлийн үед түүний нэр хүнд унах тийшээ хандсан тул тэрээр өөрийнхөө шүүх үйл ажиллагаанд анхаарал хандуулсан ярилцлага өгөх дуртай болсон тухай Тегеранд ярилцацгааж байсан. “Texpaн таймс” сонинд түүний мэдээлснээр Тегеранд л гэхэд 400 орчим хүнийг цаазалсан зарим шөнө шоронгоос 30 гаруй хүний цогцсыг зөөдөг байсан тухай бичжээ.
Өөр нэг сонинд өгсөн ярилцлагандаа тэрбээр шахын ерөнхий сайд асан Ховейдыг аврах зорилготой нууц ажиллагаа Өмнөд Солонгосын элчин сайдын яаманд зохион байгуулагдаж байсан учир Халхалли, Тагнуулын Төв Газар, сионизмд хурдан цохилт өгөхийн тулд “Би бүх хэргийг нэг цагийн дотор хянан үзээд, бүгдэд нь буудах ял оноосон” хэмээн ярьжээ.
“Энэ хүн надтай уулзахыг хүсэх болов уу? гэж би нэгэн сурвалжлагчаас асуухад тэрээр “Тэр тантай уулзахдаа баяртай байх болно” гэв.
Бехзад үүнийг зохион байгуулж болно гээд Кумд очингуутаа Халхаллийн нарийн бичиг рүү нь утасдахаар болов. Телефон, нарийн бичгийн дарга-энэ бүх орчин үеийн тогтолцоо надад сонин санагдаж байсан ч, Халхалли өөрийгөө орчин үеийн хүнд тооцож байв. “Шашны удирдагчид Иранд Мухаммед гэгээн Хутагтын дэг журмыг сэргээх гэж байна хэмээн Халхалли айлджээ (“Texpaн таймс” сониноос). Гэгээн хутагтын үед тулалдаанд сэлэм эргэлдэж байсан бол өнөөдөр тэдгээрийг “Фантом” сөнөөгч онгоц орлож байна. “Фантом”-ууд америкийнх биш, гадаадын шинжлэх ухааны бүтээгдэхүүн бус, харин сэлэмний нэгэн адил, олон улсын, дэлхийн аугаа их зах зээлийн бүтээгдэхүүн бөгөөд түүнийг ислам худалдан авснаар эдгээр онгоцнууд ариуссан юм байна.
Бехзадын ухаан санаанд үүнтэй адил төөрөгдсөн зүйл байсаар байлаа. Бехзадын эцгийг шахын үед шоронд хийсэн ба түүнд эцгээсээ өвлөсөн “жинхэнэ хувьсгалын тухай” мөрөөдөл бий. Гэсэн ч Иранд ийм хувьсгал болсонгүй, харин Бехзад өөрийнхөө бүхий л оюун ухааныг дайчилан Хомейнийн хувьсгалд жинхэнэ хувьсгалын шинж чанарыг олж харахыг хичээж байлаа. Бид эхлээд зээлийн газар шиг Тегеран дундуур өмнө зүгт, дараа нь хог хөглөрсөн элсэн цөл дундуур явах замд тэр бүхий л хүчээрээ надад пролетарийн үймээн гарсан хотыг үзүүлэх гэж чармайж байлаа.