Ж.Золмаа
Шинэ толь №35, 2001
Түлхүүр үг: Эдийн засгийн хамтын ажиллагаа, Хувийн хэвшил, Төр, Түншлэгч улс орон
Хэрэглэгчийн талаарх бодлого
Үхрийн галзуу өвчинтэй холбоотойгоор сүүлийн саруудад Герман болон Европын бусад улс оронд хэрэглэгчийг хамгаалах бодлого олны анхаарлыг татаж байна. Түүнчлэн ген- хүнсний бүтээгдэхүүн, Евро-г бэлнээр гүйлгээнд оруулах, Интернет-худалдаа, эрсдэл ихтэй санхүүгийн зарим нэгэн үйлчилгээ зэрэг асуудал улс төр, нийгмийн хүрээнд хэрэглэгчийн сэдэв ихээхэн яригдах болсонд нөлөөлжээ.
Хэрэглэгчийн эрх ашиг маш өргөн хүрээний олон тооны салбарыг хөндсөн асуудал болох нь тодорхой. Хэрэглэгчийн талаарх бодлого ялангуяа, түүний эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх зүйн хамгаалал, түүнд өгөх мэдээлэл, зөвлөгөө, олгох боловсрол болон түүний эрх ашгийн төлөөллийг хамардаг.
Эдийн засгийн гол зорилт эцсийн бүлэгт хэрэглэгчийг аль болох сайн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангахад оршдог. Үүнд хүрэхийн тулд үйлдвэрлэгчид болон зах зээл дээр хэрэглэгчийн түнш болдог худалдаачид хоорондоо өрсөлдөх ёстой. Үйлдвэрлэгч, худалдаачид бараа, бүтээгдэхүүнээ борлуулахын тулд хэрэгцээг тодорхой хэмжээнд тооцсон байх ёстой байдаг. Ингэхпээр цэвэр онолын үүднээс эцсийн эцэст хэрэглэгчид л нийлүүлэлтийн төрөл, хэмжээг тодорхойлно.
Ийнхүү хялбарчлан авч үзвэл хэрэглэгчид нийтдээ зах зээл дээр харьцангуй хүчтэй байр суурь эзэлдэг гэж ойлгож болох талтай. Гэтэл хэрэглэгч нэг бүрийн хувьд үүнийг хэлэх боломжгүй юм. Зах зээл дээр өөрт ногдсон үүргээ гүйцэтгэхийн тулд хэрэглэгч тухайлбал зах зээлийн өргөн мэдээлэлтэй байх ёстой, гэтэл нийлүүлэлт нэн өргөн хүрээтэй, технологийн шинэчлэл маш түргэн явагддагийн улмаас үүнд хүрэн боломжгүй байдаг. Үүнээс үүдэн хэрэглэгчийн талаарх тодорхой бодлого шаардлагатай болдог. Энэ бодлогын дор нийлүүлэгчдийн өмнө хэрэглэгчдийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн зүгээс болон түүний дэмжлэгтэйгээр явуулж буй бүх арга хэмжээг багтаан ойлгодог.
Энэ чиглэлээр бусад улс орон ямар арга хэмжээ авч буйг сонирхоход илүүдэхгүй юм. Тухайлбал ХБНГУ-ын Засгийн газрын хурээнд 2001 оны эхэн хүртэл хэрэглэгчийн талаарх бодлогыг дагнаж хариуцсан бүтэц байгаагүй. Холбооны Канцлерын 2001 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар Хүнс, хөдөө, ойн аж ахуйн холбооны яамыг Хэрэглэгчийн хамгаалал, хүнс, хөдөө аж ахуйн яам болгон өөрчлөн байгуулжээ.
Төр ба хувийн хэвшил хоорондын түншлэл-ТХХТ
ТХХТ гэж төр ба хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар түншлэгч улс орнуудын эдийн засаг, нийгэмд хөгжлийн бодлогын үүднээс түлхэц үзүүлэхүйц өгөөж, үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлэхийг хэлнэ. Хөгжпийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцааг бий болгохын тулд тухайн төслийг амжилттай хэрэгжүүлэхийг хоёр тал сонирхсон байх ёстой. Түншлэгч компаниуд нь Ази, Африк, Латин Америкийн орнуудад урт хугацааны турш эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллаж болох шинэ зах зээл, үйл ажиллагааны талбар олохыг оролддог. Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны зүгээс энд хөгжпийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, түншлэгч улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх үүднээс хувийн хэвшлийн нөөц боломжийг ашиглахыг эрмэлздэг. Энэхүү ашиг сонирхлын зангилааны гуравдагч этгээд нь хөгжлийн бодлогын үр шимийг хүртэгч түнш улс орон юм. Компани, хөгжпийн бодлого болон түншлэгч улс орны аль аль нь түншлэгч улс орнуудад эдийн засгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэхүйц улс төр, эрх зүй, нийгмийн хөгжлийн орчинг бий болгох ижил сонирхолд хөтлөгдөнө.
ТХХТ-ийн төслүүд түншлэгч улс орны тээвэр, эрчим хүч, усан хангамж, хог хаягдал, хүрээлэн буй орчны хамгаалал, хотын хөгжил зэрэг олон салбарыг хамарч байна. Түүнчлэн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, ажлын байран дээр явуулах сургалт томоохон байр суурь эзэлдэг.
Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжпийн яамнаас ТХХТ-ийн төслүүдийг хэрэгжүүлэх даалгаврыг тухайлбал Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (CTZ), Германы хөрөнгө оруулалт, хөгжлийн нийгэмлэг (DEG) болон Сэргээн босголтын банкинд (KfW) өгдөг. Түүнчлэн Германы хөгжлийн алба (DED) ч гэсэн ялангуяа, үйлдвэрлэлийн сургалт хийх чиглэлээр ТХХТ-ийн төслүүдэд оролцдог. Хамтран ажиллаж буй улс орны хувьд нийгмийн янз бүрийн бүлгийг хамруулсан байхад нь анхаардаг. 1999-2000 онд ТХХТ-ийн хүрээнд 272 төсөл хэрэгжүүлжээ. Үүнд Германы хувийн хэвшлээс 111, 29 сая дойч маркийн, улсын зүгээс 72,18 сая дойч марк зарцуулсан баримт байна.