Г.Эрдэнэбаяр
/Монголбанкны хуулийн хэлтсийн захирал (МА)/
Шинэ толь №36, 2001
Түлхүүр үг: Монголбанк, Төв банк, Төв банкны хараат бус байдал, Өмч, Мөнгөний бодлого, Санхүүгийн тайлан
Төв банкны тухай товчхон
Хүн төрөлхтөний түүхэнд банкны институт бий болоод нэлээдудаж байгаа хэдий ч чухамхүү төв банк үүсч бий болсноор тиймч урт хугацаа өнгөрөөгүй байна. Анхны Төв Банкууд 400 шахамжилийн өмнө үүсчээ. Дэлхийн анхны төв банкны нэг ШведийнТөв Банк (Sverige Riksbank) 1668 онд байгуулагдсан болАнглийн Төв Банк (Bank of England) 1694 онд хувийн өмчиндээр байгуулагдан дөнгөж 1946 онд улсын өмчид шилжжээ.Английн банкнаас уламжлан АНУ-ын Төв Банк (The FederalReserve System) 200 гаруй жилийн өмнө үүсчээ.
Ийнхүү зах зээлийн орнуудад Төв Банк үүсч бий болсноос хойшхэдэн зууны нүүр үзсэн ч Төв Банкны институт сүүлийн 40-50жилд эрчимтэй хөгжлийн төрхийг олж, дэлхийн бараг бүх улсоронд байгуулагдан жинхэнэ утгаараа Төв Банк болох үндэссууриа тавив. Төв Банкны гүйцэтгэх үүрэг сүүлийн жилүүдэдэрс өсч, мөнгөний зах зээл дээрх төрийн оролцооны талаархтайлбарыг өөрөөр үзэхэд хүргэсэн.
Аль ч Засгийн газар сонгуулийн үр дүнгээс хамааран мөнгөний бодлогод зохицуулалт хийх сонирхолтой байдгаас үнэ өсч, эдийн засагт сөргөөр нөлөөлөхөд хүргэнэ. Ийм нөхцөлд үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс Төв Банкны хариуцах үүрэг онцгой чухал болно.
Өнөө үед дэлхий нийтэд Төв Банкны эдийн засагт гүйцэтгэх Үүрэг Засгийн газрын төсөв, санхүүгийн бодлогоос илүү ач холбогдолтой болж байна. Гэхдээ Төв Банкнаас мөнгөний бодлогоо илүү эрчимтэй явуулахад Засгийн газрын эдийн засгийн чиглэл шаардлагатай нь ойлгомжтой. Энэ бүхэн нь эцсийн дүндээ эдийн засагт өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх
хүчин зүйл мөн.
Төв банкны хараат бус байдал
Төв Банкны хараат бус байдал нь ёс төдий зүйл бус бөгөөд түүний үйл ажиллагааны үр ашгийн баталгаа болох нь тодорхой. Төв Банк нь ихэвчлэн парламентад буюу парламентаас байгуулсан тусгай хороо, комисст шууд захирагддаг бол, Төв банкны Ерөнхийлөгч нь Засгийн газрынтанхимд үл багтах бөгөөд түүний томилгоо нь Засгийн газрынтанхимын хугацаатай тохирдоггүй болно. Төв БанкныЕрөнхийлөгчийг хаан, ерөнхийлөгч эсхүл парламентаастомилно. Төв Банкны дээд удирдлага нь албан тушаалдаабайх хугацаагаа үл хязгаарлуулсан (Дани, Финланд), эсхүлудаан хугацаагаар (АНУ-д 14 жил, ХБНГУ-д 8 жил, Австрали,Канад, Холландад 7 жил хүртэл) томилогдоно.
Хараат бус байдал гэдэг нь Төв Банкнаас өөрийн үндсэн үүрэг болох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргах чөлөөт байдлыг хэлнэ. Энэ нь тухайн орны зохих хууль
тогтоомж буюу эмиссийн банкны тухай хууль зүйн хараат бус байдлаар тодорхойлогдоно.
Хараат бус байдлын хэмжээ нь инфляцийн эсрэг эдийн засгийн өсөлтийг хангахын тулд мөнгө зээлийн болон валютын тогтвортой байдалд нөлөөлөх зорилтоос үүднэ. Засгийн газар нь юуны түрүүнд, богино хугацааны зээл, ээлжит сонгуулийн хугацаанд санаа тавьдагаараа улс орны хэтийн ашиг сонирхолд харшлах магадлалтай байдаг. Төв Банк харьцангуй хараат бус байснаараа, ийм нөхцөлд ямар нэгэн хэмжээнд хязгаарлалт тавих боломжтой.
Нөгөө талаар, Төв Банкны бие даасан, хараат бус байдал ньбодит хязгаартай байх нь зүй, учир нь Засгийн газартайзарчмын зөрөлдөөнд орох нь Засгийн газраас явуулж байгааэдийн засгийн бодлогын үр дүнд муугаар нөлөөлөх билээ.
Түүнчлэн, Төв Банк нь өөрийн байр сууриа илэрхийлэх, ажилтнуудынхаа цалинг тогтоох зэрэг хэд хэдэн давуу эрхийг зүй ёсоор эдлэх бөгөөд Сангийн яамнаас Төв Банкинд шууд
тушаал, заавар өгөх явдал бараг гардаггүй.
Төв Банк нь төрийн байгууллагын шинжийг хосолсон зохицуулалтын байгууллагаараа үлдэнэ. Нэг үгээр хэлбэл, Төв Банкны хараат бус байдал гэдэг нь Засгийн газрын бүтцийн хүрээнд хараат бус байна гэсэн үг мөн.
Хараат бус байдлаараа тухайлбал, Английн Төв Банк хамгийн бие даасан байдаг бол Германы Бундесбанк, Засгийн газрын бүрэн хараат Францын Төв Банк хоёрын завсрын байдалтай байдаг. Тэгвэл Финландын Төв Банк нь хууль тогтоох дээд байгууллагадаа бүрэн захирагддаг, нөлөө бүхий төрийн дээд зүтгэлтнүүдийг бэлтгэдэг аж. Италид Засгийн газар ойрхон солигддог ч Төв Банкны удирдлага тогтвортой байдгаараа үүрэг нь асар их өсдөг.
Төрийн санхүү ба банкны системийг тодорхой зааглах өөрөөрхэлбэл, Засгийн газраас Төв Банкны хөрөнгийг ашиглахболомжийг хязгаарлах асуудал нь зарчмын хувьд ачхолбогдолтой. АНУ, Канад, Их Британи, Япон, Швейцар зэрэголон оронд Засгийн газрыг шууд зээлжүүлэх явдал барагбайдаггүй бол ХБНГУ, Франц, Холландад хуулиархязгаарлажээ. Монголд ч мөн адил хязгаарлалт бий.
Төв Банкийг:
- мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах Монополь эрх, Засгийнгазрын банкны үүрэг /төсвийг гүйцэтгэх, улсын өрийгудирдах г.м./
- банкуудын банк /төлбөр тооцооны төв, эцсийн зээлдүүлэгч/,мөнгөний болон валютын бодлогыг хэрэгжүүлэгч
- банк санхүүгийн зах зээлд хяналт тавих байгууллага мөнгэж үзнэ.
Төв Банк нь дэлхийн аль ч улсад төрийн мэдэлд байдагхамгийн их ашиг бүхий бизнест тооцогдох эмиссийнажиллагааг эрхлэх монополь эрхтэй.
Эмиссийн монополь эрх зөвхөн цаасан мөнгөнд хамаарахбөгөөд зоосон мөнгө гаргах ажиллагааг ихэнхдээ Сангийн яамхэрэгжүүлдэг аж. Мөнгөн тэмдэгтийг бэлэн бусаар гаргахмонополь эрх гэж байдаггүй.
Эмиссийн монополь төлбөр тооцооны төвийн үүрэг нь мөнгөний эргэлт боловсронгуй болж байгаа цахим сүлжээний тогтолцоо нэвтэрснээс үүдэн нэлээд багасах хандлагатай болов.
Хөгжингүй орнуудын Төв Банк нь зөвхөн мөнгөний үйлдвэрлэл бус гадаад үзэмж, хуурамчаар үйлдэхээс сэргийлэх арга зэрэг техникийн асуудлыг хариуцах нь бий.
Банкны хяналт шалгалт нь Төв банк бус тусгай хяналтын байгууллагын эрх, үүргийн хүрээнд багтсан байх нь нэлээд түгээмэл болов. Сүүлийн үед Төв банкны голлох үүрэг нь мөнгөний бодлогын салбарт төвлөрч байгаагаас гадна, эдийн засгийн үйл явцын ойлголт өөрчлөгдөж байгаа үед тогтвортой байдлыг хангах бодлогыг ерөнхий эдийн засгийн бодлоготойулам нягт уялдуулахад зайлшгүй хүргэж байна.
Төв Банк нь нэг талаас, түүний нийтийн эрх зүйн статус бүхий субьектын хувьд, хараат бус байдалтай байхыг шаардана. Төв Банк нь нийтийн эрх зүйн статустай болох нь Төв Банкны тухай хуулиас гадна, бусад хуульд тухайлбал, Иргэний хуульд дурдагдаагүй байна. Энэ нь Иргэний хуульд зарим хуулийн этгээдийн нийтийн эрх зүйн статусыг тодорхойлох шаардлага байна гэж үзэж болох юм. (Иргэний хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд банкны тодорхойлолтыг оруулахыг санаачилсан ч хууль тогтоогчид хүлээн аваагүй болно.)
Нөгөө талаас, Үндсэн хуулинд төрийн өмчийг Засгийн газар захиран зарцуулдаг гэсэн үүднээс Төв Банк нь засгийн газрын өмнөөс итгэмжлэгдсэн хөрөнгийг захиран зарцуулж байгаа мэт харагдана. Үүний уршиг нь Төв Банкны өмчийн талаарх ямарваа үйл ажиллагаа нь тухайлбал, интервенц хийхэд өмчлөгчөөс буюу засгийн газраас зөвшөөрөл авах мэтээр харагдаж болох юм. Энэ тохиолдолд, Төв Банкны хараат бус байдлын тухай ярих нь утгаа алдах бөгөөд Засгийн газар нь танхимаараа шийдвэр гаргатал харьцангуй удаан хугацаа шаардагдах ба Төв Банк өмчөө шуурхай бөгөөд бие даан удирдах аргагүй болох юм. Энэ нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ үндэсний валютыг бэхжүүлэх, түүний тогтвортой байдлыг хангах гэсэн хуулийн заалттай зөрчилдөнө. Иймэрхүү үзэл бодол нь төдийлэн явуургүй билээ.
Төв Банкны өмч нь хэдийгээр төрийн өмч ч Төв Банк нь түүнийгбие даан захиран зарцуулах үүрэгтэй.
Төв Банк төрийн байгууллага уу, захиргааны байгууллага уу? Энд эрх зүйн байдлын хувьд дуализм харагддаг. Нэг талаас, Төв Банк нь Төв Банк (Монголбанк)-ны тухай хуулинд заасны дагуу төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын хувьд, хараат бус байх, энэ утгаараа бие даасан хараат бус төрийн эрх барих бие даасан байгууллага байх ёстой. Үүний зэрэгцээ Төв Банк иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн хувьд түүний олонх үйлдэл нь иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдана. Тухайлбал, Төв Банкны хуулиар тогтоосон бүрэн эрхэд үл хамаарах бусад үйл ажиллагаанд хамаарна. Эндээс Төв Банк нь татвар төлөгчийн хувьд. ТБТХуулиар тогтоосноос бусад эрх үүргийг хэрэгжүүлэхэд болон шүүхийн журмаар өмчийн асуудлаар хариуцлага хүлээх болно.
Төв Банкны эрх зүйн байдал хоёрдмол агуулгатай, нэг талаасбие даасан байдал, нөгөө талаас төрийн мөнгөний бодлоготойхолбоотой бус буюу түүний үндсэн үүрэгтэй холбоотой бусуургүүдийг хэрэгжүүлэхэд иргэний хэргийн жирийн субьекттэйадил байх нь зохистой.Ийнхүү Төв Банкны эрх зүйн байдал болон түүний өмчийг хоёркатегорит хуваах нь эрх зүйн техникийн хувьд хүндрэлтэйбайдаг. Энэ нь Төв Банкны нийт үйл ажиллагаа нь бүхэлдээтүүний хараат бус бүрэн эрхт байдалд үл хамаарна. Үүнээсуламжлан Төв Банкны бүх үйлдэл нь шүүхийн системийн гаднабайх ёсгүй. Банкны үйл ажиллагааны субъектын харилцаандболон эдийн засгийн үйл ажиллагаанд төв банк нь ердийниргэний эрх зүйн харилцаанд түүнээс үүдэн гарах бүх үрдагавартайгаар оролцдог. Татварын харилцаанд ч мөн адил.
Одоохондоо Төв Банкны эрх зүйн байдал, түүний өмчийнтодорхой ялгааг зохицуулсан зохицуулалт байхгүй байгаа юм.
Төв Банкны хараат бус байдлын талаар ярьж бичихэд амархан ч хэрэгжүүлэхэд нэлээд төвөгтэй. Төв Банкны хараат бус байдлын трендийг авч үзвэл, өнгөрсөн арван жилд хөгжилтэй болон хөгжиж буй 34 орны Төв Банкны тухай хуулиудад түүний хараат бус байдлын талаар нэмэлт, өөрчлөлт орсон бол 1980-аад онд ердөө гуравхан оронд өөрчлөгдөж байжээ.
Монгол дахь Төв Банкны эрх зүйн байдал
Монголбанк нь түүхэн хөгжлийн явцад уламжлал болон тогтсон Төв Банкуудын бүрэн эрхийг нэгэн адил хэрэгжүүлэх бөгөөд эдгээр нь түүний бодлогын тогтвортой байдлын чухал хариуцлагатай холбогдоно. Мөнгөн тэмдэгтийн (эмиссийн) онцгой эрхийн монопольт байдал мөнгөний бодлогын бүрэн эрхийн цөм нь болохын хувьд, Монголбанк бүх бэлэн мөнгөний өсөлтийг үр ашигтайгаар хянаж чадна. Үүнд Төв Банкны бусад бүрэн эрх болох «банкуудын банк», «Засгийн газрын банк» болон улсын валютын нөөцийг удирдах, банкны хяналт шалгалт зэргийг нэгэн зэрэг гүйцэтгэхэд саад учирдаггүй. Монголбанк нь бүхий л үйл ажиллагаагаа мөнгөний бодлогын шаардлагад нийцүүлэх аваас түүний янз бүрийн бөгөөд хараат бус бүрэн эрхүүд нь нэгэн зорилгод үйлчилнэ. Эдгээр бүрэн эрхээ хэрэгжүүлснээр Монголбанк өөрийн гол зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг байнга хангаж чадна.
Монгол дахь хоёр шатлалтай банкны тогтолцоог хуульчилсанБанкны анхны хууль хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн1991.5.1-ний өдөр Монголбанк байгуулагдсан гэж үзэж болно.Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөдУИХ-д үйл ажиллагаагаа хариуцан тайлагнадаг байгууллагамөн.
Төв Банк (Монголбанк)-ны тухай бие даасан хууль 1996.10.1-ний өдрөөс эхлэн мөрдөгджээ. Төв Банк (Монголбанк)-нытухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын хэмжээнд төрийнмөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыгМонгол Улсын Төв Банк гэнэ”, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 2дахь хэсэгт “Монголбанк нь Засгийн газраас хараат бус байна”гэж заасан нь Монголбанк бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийнгазраас хараат бус байх бөгөөд өөрийнхөө үндсэн зорилтынхүрээнд үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэгүзүүлнэ гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
- Төв Банкны эрх зүйн байдлыг тодорхойлоход:
- мөнгөний зах зээлд оролцогчдын бүтэц, харилцаахолбооны талаарх ойлголт, үүнээс уламжлан маргаанүүсвэл хариуцагч, нэхэмжлэгчийн талаар
- энэ субъектын эрх зүйн хэм хэмжээний хүчин төгөлдөрбайдлын нөхцөл, хэлбэр, ач холбогдолыг тодорхойлох,
- тухайн банкны зээлжүүлэлт банкны бусад үйл ажиллагаандхамрах үйл ажиллагааны эрх зүйн хүчин зүйлс,
- банкны үйл ажиллагаан дахь нийтийн болон иргэний эхлэлүүсгэлийн харилцан үйлчлэлийн онцлогийг ойлгох, мөнбанкны салбар дахь удирдлагын хэрэгжилтийн боломжийнчиглэлийг тус тус зайлшгүй тодорхойлох шаардлагатай.
Иймд Төв Банкны эрх зүйн байдлыг тодорхойлох нь орчин үеийн банкны эрх зүйн олон талт, нарийн төвөгтэй бөгөөд сонирхолтой асуудлын нэг гэж үзнэ. Энэ нь ялангуяа, Тев Банкны эрх зүйн байдал нь юуны өмнө, эрх зүйн төдийгүй эрх зүйн хэлбэрт гадаад байдлаараа илрэх эдийн засаг-улс төрийн уламжлал, шаардлагаар тодорхойлогдоно.
- 2. Төв Банкны эрх зүйн байдлыг үндсэн хуулийн төрөлжсөн хуулийн хууль тогтоомжийн гэсэн хэд хэдэн түвшинд авч үзэж болно.
- Үндсэн хуульд: Монгол Улсын Үндсэн хууль(1992 213-д Монголбанкны эрх зүйн байдлыг шууд тусгаагүй ч25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад …төрийн ..Мөнгөний бодлого (ын) – үндсэн чиглэлийг тодорхойлж…гэсэн УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарах заалт ньМонголбанкинд шууд хамаарах юм
- төрөлжсөн хууль тогтоомжид Төв Банкны эрх зүйнбайдал нь Төв Банкны тухай хууль (1996), мөн тодорхойчиглэл, эрх үүргийн талаар Банкны тухай хуулинд (1996) (6, 7,10, 14, 15, 17-25, 25, 26, 27, 28, 28, 28, 28, 28, 30, 31, 32, 33-.40, 42,43, 47, 49 дүгээр зүйл) тусгайлан заасан байна.
- Албан байгууллагын эрх зүйн зохицуулалтын актынтүвшинд Монголбанкны эрх зүйн акт хамаарах бөгөөд Монголулсын банкны тогтолцооны бүх түвшинд төдийгүй банкны ажилүйлчилгээтэй холбоо бүхий иргэд хуулийн этгээдэд чхамаарна
- Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд Засгийн газраас хараат бус байна.
4.Монголбанк нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад хамаарахгүй бөгөөд захиргааны бус байгууллага тул зохион байгуулалтын өвөрмөц хэлбэрт хамаардаг. Гэтэл Төрийн албаны тухай хууль (1994.12.30.) -ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар Монголбанкны ажилтан нь Төрийн захиргааны албан тушаалд З/энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаас бусад Монголбанкны удирдах ба гүйцэтгэх албан тушаалд хамаарна гээд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т «Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу мөрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй … Монголбанкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд Ерөнхийлөгч нар хамаарна /Энэ заалтад 1997 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/ гэсэн заалтаас харахад, Монголбанкийг төрийн захиргааны байгууллагад, түүний ажилтан нарыг төрийн захиргааны ажилтанд хамааруулсан атлаа удирдлага нь төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагад хамаарч байгаа нь нэлээд маргаантай гэж үзнэ.
- Монголбанк нийгэмд зайлшгүй шаардлагатай тодорхой чиг үүргийг гүйцэтгэх зорилгоор байгуулагдсан гэж үзэж болно.
ТБТХуулийн 5 дугаар зүйлд Монголбанкны үйл ажиллагааны чиглэлийг:
1/ мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах;
2/ эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулахзамаар мөнгөний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
3/ Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх
4/ банкны үйл ажиллагаанд хяналт тавих;
5/ банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах;
6/ гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, зохицуулах гэж тодорхойлжээ.
- Монголбанкны эрх зүйн байдлыг тодорхойлох өөр нэгэн нөхцөл байдал нь
Монголбанк эрх зүйн элементүүдийн цогцолбор бөгөөд түүгээрээ дамжин түүний эрх зүйн байдал нь тодорно. Эрх зүйн субъектын хувьд түүний эрх зүйн байдлыг тодорхойлох хэд хэдэн элемент бий. Монголбанкны үндсэн зорилт, бүтэц зохион байгуулалт, бүрэн эрх, өмчлөлийн байдал зэргийг мөрдөж буй хууль тогтоомжтой харьцуулан нарийвчлан үзснээр Монголбанкны эрх зүйн байдлыг илүү сайн ойлгоход дөхөм болно.
Монголбанкны бүрэн эрх
Төв Банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хуульд томъёолсноор Монголбанкны бүрэн эрхийг таван чиглэлд хувааж болно: нэгдүгээр чиглэл: Монголбанк нь өөрийн хараат бус байдал, сенергетик шинж, өөрийн дүрэм журмыг томъёолох чадварыг хадгалсан анкны тогтолцооны төв болохыг тодорхойлж болох юм. Энэ утгаараа Монголбанк арилжааны банкууд, тэдгээрийн харилцагч, нийтийн эрх ашгийг эвлэрүүлэн хангах чадвартай байх учиртай. Монголбанк нь банкны тогтолцооны цөм болохын хувьд, түүний эрх ашгийг хамгаалан, харилцагчдын эрх зүйн харилцааг төгөлдөржүүлэх ёстой.
Төв Банк нь банкны тогтолцооны цөм гэдгийг батлах нэгэн байгууллага нь хамтын шийдвэр гаргах зарчимд тулгуурласан Төв Банкны Зөвлөл байдаг. Энэ Зөвлөлийн бүрэлдэхүүнд янз бурийн салбараас төлөөлөгчид орно.
ТБТХуулийн 27 дугаар зүйлд зааснаар МонголбанкныЕрөнхийлөгчийн дэргэд түүнд зөвлөх эрх бүхий Монголбанкнызөвлөл ажиллана.
Монголбанк нь банкуудад заавал дагаж мөрдөх банкны үйлажиллагаа, нябо бүртгэл, санхүүгийн тайлан мэдээг зохиохзэрэг дүрэм, журмыг тогтооно. Эдгээр чиг үүргээхэрэгжүүлэхдээ банкны хууль тогтоомжид заасны дагуу тухайнбанкны талаар шаардлагатай мэдээ, санхүүгийн тайлан мэдээгшаардах, гаргуулан авах эрхтэй.
Монголбанк нь банкны тогтолцооны цөм болохын хувьд банкуудад банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт, санхүү бүртгэлийн болон мэдээ, тайлангийн журам зэрэг заавал мөрдөгдөх эрх зүйн актуудыг тогтооно. Монголбанк нь ТБТХ-д заасны дагуу төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, банк, санхүүгийн зах зээлийн талаар анализ хийсэн дүгнэлт, саналыг УИХ, Засгийн газарт танилцуулна. Түүнчлэн банкны тухай хууль тогтоомжийн биелэлтийг хуулийн этгээдэд шалган танилцаж хуульд заасан арга хэмжээг авах, биелэлтийг нь хангуулахад онцгой анхаарна.
Энэ чиглэлийн онцгой чухал чиг үүрэг бол Монголбанкны эрхзүйн хэм хэмжээг бүтээх, бий болгох бүрэн эрх болно. ҮүнийгТБТ хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т хуульчилжээ:
“банкны үйл ажиллагааны зохистой харьцаа, хэм хэмжээ, шаардлагыг тусгасан бодлого, санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалт зэрэг асуудлаар дүрэм журам, загвар тушаал гаргах” Монголбанкны энэ бүрэн эрхийн талаар хуульд өөрөөр тусгаагүй бөгөөд зөвхөн Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамааруулжээ. Монголбанкны эрхийн актыг хэрхэн гаргах, хэн хянах зэрэг нь нэлээд бүрхэг байгаа юм. Төв Банкнаас гаргаж буй иргэдийн эрх үүрэг, үндсэн эрх чөлөөг шууд хөндсөн эрх зүйн актыг хянах, бүртгэх талаар одоогоор ямар нэгэн алхам хийгдээгүй байна. Монголбанк нь УИХ-ын байгууллага гэсэн шалтгаанаар Хууль зүйн яаманд эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актаа бүртгүүлэхгүй байгаа бөгөөд энэ талаар хууль тогтоомоос ямар нэгэн шийдвэр гаргаагүй аж. Мөн Монголбанкнаас гаргаж буй ийм актыг нийтэд хүргэхэд дутагдалтай байна.
Хоёрдахь чиглэл: Монголбанк нь банкуудын банк, тороос үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн хувьд хязгаарлагдмал эрхтэй байх бөгөөд арилжааны банкуудтай өрсөлдөх гэж байхгүй. Монголбанкны харилцагч нь зөвхөн Засгийн газар (төр) болон банкууд болно. Монголбанк нь Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн хувьд үйлчлэх боловч түүнээс хараат бус байна. Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэхдээ ТБТХ-ийн 17 дугаар зүйлд зааснаар:
- зохих нөхцөлийг тусгасан гэрээний дагуу улсын төсвийн нэгдсэн дансыг Сангийн сайдын хүсэлтээр өөр дээрээ байршуулж, холбогдох гүйлгээг хийх;
- Засгийн газраас гаргасан өрийн бичгийг бусад этгээдэд зуучлан борлуулах ба төрийн мөнгөний бодлогын зорилт. зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдалд нийцэж байвал түүнийг худалдан авах, худалдах,
- Засгийн газрын болон түүнээс баталгаа гаргасан хуулийнэтгээдийн гадаадаас авсан зээлийн төлбөрийн хуваарийгбаримтлан улсын төсвийн нэгдсэн дансны үлдэгдлийнхэмжээнд багтаан төлбөр тооцоо гүйцэтгэх
- хууль тогтоомжид нийцсэн зуучлалын бусад үйл ажиллагааэрхлэх.
гэсэн үйл ажиллагааг эрхлэн явуулж болно.
Монголбанкны бүрэн эрхийг хязгаарласан хязгаарлалт нь түүнийг зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэхийг хориглосоноор илэрнэ. ТБТХ-ийн 23 дугаар зүйлд зааснаар Монголбанкинд дараахь үйл ажиллагааг хориглоно:
- иргэн, хуулийн этгээдэд санхүүгийн буцалтгүй тусламжүзүүлэх;
- ашиг олох зорилгоор хөдлөх ба үл хөдлөх хөрөнгөхудалдан авах, худалдах,
- Засгийн газар болон банкнаас бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах, төлбөр тооцоо хийх, зээлийн үйл ажиллагаа эрхлэх;
- банкны төлбөрийн чадварт гарсан хүндрэл нь банкны тогтолцоо, үндэсний төлбөр тооцооны системийн шинж чанартай эрсдлийг үүсгэж болзошгүй болсон гэж үзэж Монголбанк онцгой дэглэм тогтоосон үед”
Монголбанк нь хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээнэ.Монголбанк нь ердийн банкны үйл ажиллагаанаас гадна зөвхөнтүүнд хамаарах онцгой бүрэн эрхэд хамаарах үйл ажиллагаагявуулна. Тухайлбал, ТБТХуулийн 18 дугаар зүйлд зааснаартөсвийн улирлын чанартай орлого, зарлагын зөрүүг нөхөхөдзориулж тухайн санхүүгийн жил дуусахаас өмнө төлөгдсөн байхтүр хугацааны зээлийг Засгийн газарт гэрээний үндсэн дээролгох үйл ажиллагаа орж болно.
ТБТХуулийн долдугаар бүлгийн 38 дугаар зүйлд дурдсны дагууМонголбанк цэвэр орлогын дөчөөс доошгүй хувийг ерөнхийнөөцийн санд шимтгэн, үлдэх хэсгийг улсын төвлөрсөн төсөвтшилжүүлнэ.
Гуравдахь чиглэл: Монголбанк нь банкнысистемийн үйл ажиллагааны хүрээнд төрийн нэрийн өмнөөсхяналт шалгах хийх чиг үүрэгтэй. Монголбанк банкны туйлажиллагаанд хяналт тавихаас бус арилжааны банкны аж ахуйнүйл ажиллагаа, дотоод хэрэгт үл оролцоно. Энэ талаар БТХийн 5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар Монголбанк,төрийн захиргааны бүх шатны байгууллага, банкны үйлажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт ньхууль бусаар нөлөөлж болохгүй гэж заажээ.
Монголбанк банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаасгаргасан эрхийн актын биелэлтэд хяналт тавина.
Мэдээжийн хэрэг, банкны хяналт шалгалтын үндсэн зорилго нь банкны системийн тогтвортой байдал, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад оршино.
Дөрөвдэх чиглэл: Монголбанкны төрийн удирдлагын байгууллагын чиг үүргийг хүлээнэ. Монголбанкны удирдлагын чиг үүргийг хэд хэдэн хэсэгт хувааж болох юм. ТБТХ-ийн 11
дүгээр зүйлд зааснаар:
Монголбанк төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах хэрэгслийг ашиглаж болно:
1. банкны заавал байлгах нөөцийн хувь, хэмжээг тогтоох;
- банкинд олгох зээлийн хэмжээг тогтоох;
- Монголбанкны зээл, үнэт цаасны хүү болон хямдруулалтын хувиар дамжуулж хүүгийн нэгдсэн бодлого явуулах;
- нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа явуулах;
- банкнаас олгох зээлийн үлдэгдэлд хязгаарлалт хийх.
Монголбанк нь мөнгөний бодлогын үндсэн чиглэлд нийцүүлэнзээлийн хэмжээгээ тогтооно. Монголбанк хүүгийн нэгдсэнбодлогоор төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор захзээлийн хүүд нөлөөлөхөд ашиглана.
Тав дахь чиглэл: Төрийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэнэ. Монголбанк нь энд төсвийн нэгдсэн дансыг байршуулж гүйлгээг хийн Засгийн газрын хадгалагч, зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ Монголбанк нь төсвийн алдагдалыг санхүүжүүлэх ёсгүй. ТБТХ 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газраас гаргасан өрийн бичгийг бусад этгээдэд зуучлан борлуулах ба төрийн мөнгөний бодлогын зорилт, зах зээлийн тухайн үеийн нөхцөл байдалд нийцэж байвал түүнийг худалдах, худалдан авах гэж зааснаас бусад тохиолдолд Засгийн газрын өрийн бичгийг худалдаж авахгүй.
Дээр дурдснаас дүгнэлт хийхэд Монголбанк нь онцгой эрхмэдэлтэй болох нь харагдаж байна. Банкны тогтолцоо ньнэлээд бие даасан хараат бус байдалтай, өөрийгөө зохицуулахмеханизмтай ба тодорхой эрх мэдлийг төвлөрүүлдэг.Монголбанк нь банкны үйл ажиллагааны зөрчлийг илрүүлэнхууль зүйн хувьд дүгнэн, шийтгэл ногдуулж байдаг. Тэрээрбанкинд шалгуур, шаардлагын тогтолцоог тодорхойлон, банкнызөвшөөрлийг эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авч, тэднийхувь заяаг шийдвэрлэж болох юм.
Монголбанкны УИХ-д хариуцан тайлагнах, хянуулах асуудалнь түүний эрх зүйн байдлыг тодорхойлоход чухал үүрэггүйцэтгэнэ. (ТБТХ 30 дугаар зүйл)
УИХ-д тайлагнах, хяналт тавих гэдэгт:
- Монголбанкны үйл ажиллагааг, түүний Ерөнхийлөгч УлсынИх Хурлын өмнө хариуцан тайлагнах;
- Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын даргынөргөн мэдүүлснээр Улсын Их Хурал томилж, чөлөөлөх;
- Монголбанк төрийн мөнгөний бодлого, холбогдох хуультогтоомжийн хэрэгжилт, мөнгө, зээлийн байдлын талаарУлсын Их Хуралд улирал тутам танилцуулах;
- Төрийн мөнгөний бодлогод тодорхойлсон үзүүлэлт нь Монголбанкны үйл ажиллагаанаас үл шалтгаалан эдийн засагт бий болсон нөхцөл байдлаас хамааран хэрэгжээгүй тохиолдолд энэ талаар Улсын Их Хуралд танилцуулах;
- Монголбанк санхүүгийн тайлангаа жил бүр Улсын Их Хуралд танилцуулах;
- Улсын Их Хурал Монголбанкны үйл ажиллагаа хуультогтоомжтой нийцэж байгаа эсэхэд хяналт тавих бөгөөдингэхдээ төрийн мөнгөний бодлого хэрэгжүүлэх үйл
ажиллагаанд нь оролцохгүй - Монголбанкны Ерөнхийлөгч нь Улсын Их Хурлын БайнгынХороо, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатайшууд харилцаж Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороо,Засгийн газрын хуралдаанд өөрийн байр суурийгилэрхийлэх;
- Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, санхүүгийн захзээлийн байдлын талаар Монголбанкны дүгнэлт, саналыгУлсын Их Хурал, Засгийн газарт улирал тутам
танилцуулах,зэргийг багтааж болно.
Монголбанкны санхүүгийн жил хуанлийн жилтэй адил батүүний санхүүгийн тайлангийн бүрдүүлбэрт тэнцэл, орлого,зарлагын тайлан, нэмэлт тайлбар, тодруулга орно. Монголбанксанхүүгийн тайлангаа жил бүр УИХ-д танилцуулах бөгөөдхуулиар энд тодорхой хугацаа заагаагүй байна.
Монголбанк нь санхүүгийн тайлангаа жил бүр аудитынбайгууллагаар хийлгэж байна. Төв Банкуудын аудитыгПрайсуотерхаус компани нэлээд хийдэг. Манайх 1997 онд”Куперс энд Лайбрэнд” 1998, 1999 онд “Эрнст энд Янг” Аудитынфирм, 2000 оны тайланг “Артур Андерсен” компаниар тус тусаудит хийлгэжээ. Аудит хийлгэх гэрээгээр Монголбанк ньсанхүүгийн тайлан тэнцэлд холбогдох баримт материалыг үнэнзөв бэлтгэх, аудитын фирм нь өгсөн баримт материалыннууцлалыг хадгалах үүрэг хүлээдэг. Түүнчлэн аудитынүйлчилгээний төлбөрийг Монголбанк өөрийн хөрөнгөөсөөхийнэ.
УИХ нь Монголбанкны жилийн тайланг хаврын чуулганаар хэлэлцээд тогтоол гаргана. Монголбанкны жилийн тайланг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх журамтай.