Дүгэржавын Алимаа
/Төрийн удирдлагын магистр/
Шинэ толь №67, 2009
Түлхүүр үг : эрх зүйн акт, мониторинг, Төрийн тусгай албан хаагч , Ёс зүй Мэргэжлийн ёс зүй
Нийгмийн аль ч үед ёс зүйн тухай асуудал зөвхөн нэг улсын төдий бус дэлхий нийтийн шинжтэй асуудал байсаар ирсэн билээ. Тэр дундаа төрд алба хашиж буй төрийн албан хаагч ёс зуйн асуудал ямагт бусдаас дээгүүр байх шаардлага тавигддаг. Төрийн албан хаагчийн ёс зүйт байдал гэдэг нь өргөсөн тангарагтаа үнэнч байх, хууль дээдлэх, хуулийн хүрээнд албан үүргээ гүйцэтгэх, иргэдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнтэй найрсаг харилцах, төрийн нэр хүндийг дээдлэх, өндөр мэдлэг боловсролтой байх, хувийн эрх ашгаас илүү ард олны эрх ашгийг эн тэргүүнд тавих явдал юм. Төрийн албан хаагч ёс зүйгээ хэр зэрэг сахиж, хуулиа хэрхэн биелүүлж байгаагаас маш олон зүйл шалтгаалдаг. Өнөөгийн байдлаар төрийн албан хаагчдын ялангуяа төрийн тусгай албан хаагчдын ёс зүйн чиглэлээр бичигдсэн дорвитой бүтээп, судалгаа одоогоор байхгүй бөгөөд зөвхөн эхлэлийн төдий байдалтай байна[1].
Төрийн тусгай албаны харилцааг зохицуулж буй эрх зүйн актуудад төрийн тусгай албан хаагчдын ёс суртахууны хэм хэмжээг тодорхойлсон заалтыг оруулж, мэргэжлийн ёс зүйн дүрмүүд батлагдан гарсан хэдий ч тэдгээрийг мөрдөж хэрэгжүүлэх механизм сул байна. 2004 онд явуулсан авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн мониторингийн судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 88,9% нь монголд авилга дэлгэрсэн гэж хариулсан байхад Трансперенси интэрнешнл байгууллагаас хийсэн судалгаанд оролцогчдын 90,6% нь төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтнууд авилга авдаг гэж хариулсан байна. Түүнчлэн өнөөдөр олон нийтийн дунд төрийн тусгай албан хаагч, тэр дундаа шүүгчийн нэр хүнд ихээхэн доогуур, иргэдийн шүүхэд итгэх итгэл бага хувьтай байгаа нь мөн л судалгааны үр дүнгээс харагдаж байна. 2003 онд Зүүн азийн барометр олон улсын судалгаанд оролцогчдын 53,3 хувь нь 2006 онд 60,8 хувь нь шүүхэд итгэдэггүй гэж хариулжээ[2].
Төрийн тусгай албан хаагч хууль дурмээ зөрчих явдал цөөнгүй байдаг хэдий ч тэдэнд хууль ёсных нь дагуу шийтгэл оногдуулж хариуцлага тооцож буй байдал нь мөн л төдийлөн хангалттай бус, мэдээллийн хувьд ч нээлттзй биш байдаг. Тиймээс ч энэ нь ард иргэдийн дунд тэдний нэр хүнд унахад хамгийн их нөлөөлдөг. Ялангуяа, бүх шатны шүүхийн шүүгчийн нэр хүнд иргэдийн дунд бусад тусгай албан хаагчдаас илүү доогуур үнэлгээтэй байгаа явдалд мэргэжлийн ёс зүйтэй нь холбон дүн шинжилгээ хийж түүний гол учир шалтгаан нь юунд байна вэ гэдгийг тодруулан гаргах нь энэхүү магистрын ажпын нэг зорилго юм.
Ёс зүйг бүрэн ойлгохын тулд үүнд багтаж байдаг ёс, ёслол, ёс суртахуун, ёс суртахууны хариуцлага, зан суртахууны хэм хэмжээ зэрэг ухагдахуунуудыг тодруулах шаардлага гардаг. “Ёс”-ыг Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар тольд”-д
- Юмны зайлшгүй зүй тогтол, жам тавилан
- Хүний дагаж баримтлах хэв хууль, журам, зарчим, зан суртал
гэж хоёр утгаар тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, тодорхой ажил үйлс эрхэлж байгаа хүний зүгээс нийгэмтэйгээ харилцах, хариуцлага хүлээх олны дунд биеэ авч явах, сайн сайхан зан үйлийн уламжпалт хэм хэмжээний нэгдмэл системийг ёс гэдэг. Ёс зүй нь үндсэн 2 утгатай болохыг эрдэмтэд, судлаачид нэгэнт хүлээн зөвшөөрөөд байна. Тухайлбал, ёс зүйн Блейкийн толь бичигт: “нэгдүгээрт, биеэ азч явах байдал буюу ёс суртахууны тухай судлал, хоёрдугаарт, биеэ авч явах байдлыг мэргэжлийн, нийтээр хүлээн зевшөөрсөн хэм хэмжээнд нийцүүлэх[3]”, Вебсертийн толь бичигт “нэгдугээрт, ёс суртахууны тухай сургаал, номлол, хоёрдугаарт, тодорхой шашны, мэргэжлийн, бүлгийн, философийн ёс суртахууны гогтолцоо буюу хууль[4]” гэж тодорхойлжээ. Харин доктор, професор Т.Сэнгэдорж: “нэгдүгээрт, сайн муу, шударга, шударга бус, зөв буруугийн төсөөлөлд үндэслэгдэн зан төлөвийн журам, хоёрдугаарт, ёс суртахуун, зан суртахууны тухай сургаал[5]” гэсэн утгатай гэжээ.
Ёс зүйг нийгмийн амьдралын ямар хүрээг зохицуулж, баримтлагдаж байгаагаар нь төрөлжүүлэн ангилж болно, Эдгээрээс мэргэжлийн ёс зүй нь мэргэжлийн зан суртахууны өвөрмөц шаардлагыг бий болгодог бөгөөд өөрийн гэсэн онцлог ёс суртахуунтай байдаг. Ажлын сахилга бат болон үр дүн, хуулиа дээдлэх явдал нь удирдлагын шаардлагаас илүү ажиллагсдын хувийн болон мэргэжил, мэргэшлийн ёс зүй, зан суртахуунаас хамааралтай байдаг гэж судлаачид нотолсон байдаг[6]. Мөн тухайн ажилтны мэргэжлийн түвшинг тогтоох, албан тушаал дэвшихэд хувийн ба мэргэжлийн ёс зүй чухал ач холбогдолтой байдаг. Ажил мэргэжил бүхэн өвөрмөц онцлогтой, бас ёс суртахууны нэг ижил шаардлагууд өөр өөр ажил мэргэжлийн хүмүүсийн хөдөлмөрийн явцад янз бүрээр хэрэгждэг. Ёс зүйн шинжлэх ухааны үндсэн ойлголт, хэм хэмжээ нь ажил мэргэжил бүрт ёс суртахууны үндэс болдог. Ямарч мэргэжил өөртөө зайлшгүй даван туулах, шийдэх, дахин давтагдашгүй нөхцөл бэрхшээл зөрчлүүдтэй байдаг нь тэр мэргэжлийн өвөрмөц ёс суртахууныг төрүүлнэ. Түүнд зохицсон ёс суртахууны шаардлага, хүнлэг ёс, үүрэг, зарчим байна[7]. Өөрөөр хэлбзл, хүний нийтлэг ёс суртахууны хэм хэмжээ нь мэргэжилд зохицсон шинж байдлаар илэрдэг[8]. Мэргэжлийн ёс зүй нь түүхэн урт удаан хугацааны туршид шинэчлэгдэн боловсорсоор ирсэн байна. Тухайлбал хуульчийн ёс зүй мэргэжлийн ёс зүйд чухал байр суурь эзэлдэг салбар. Энэ нь нийт хуульчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны үндсэн шаардлага болно[9].
Төрийг төлөөлж хүнтэй харилцдаг, төрийн хуулийг хэрэглэж хэрэгжүүлэн, зөрчих тохиолдолд зохих хариуцлага хүлээлгэдэг, төрийн хуулийн биелэлтийг хянаж байдаг зэрэг мэргэжлийн онцлог нь хуульчийн ёс суртахуун өвөрмөц шинжтэй байхыг нөхцөлдүүлдэг. Хэрэв ёс зүй бүх хүмүүст, төрийн албан хаагчдын ёс зүй тухайн албан тушаалтанд хамаатай байдаг бол хуульчийн ёс зүй зөвхөн хуульч хүнд л хамаарна.
Бусад мэргэжлийн ёс зүйгээс хуульчийн мэргэжлийн ялгаа нь өргөн сонголт хийх боломжгүй, олон нийтийн саналд тулгуурлалгүй, заавал дагаж мөрдөгдөх ба захиргаадалтын шинжтэй байдаг. Үүнийг деонтологи шинж гэж нэрлэх нь бий. (Дентолог гэдэг нь грекийн deontos-байх ёстой гэсэн утгатай үг)
Хуульчид ёс суртахууны нийтлэг шаардлагуудын зэрэгцээгээр мэргэжлийн шаардлага давхар тавигдана. Мөн хуульчийн мэргэжлийн онцлог нь хүний амьдралд хөндлөнгөөс оролцох, эрх эрх чөлөөг нь хөндсөн шинжтэй учраас хуульч нь ёс зүйн талаар илүү өндөр хариуцлага хүлээдэг онцлогтой.
Мэргэжлийн ёс зүйгээс гадна мэргэшлийн ёс зүй гэсэн ойлголт бий. Энэ хоёр нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж харилцан бие биеийг өргөн агуулгатай болгож байдаг. Мэргэжлийн ёс зүй нь мэргэшлийн ёс зүйг өөртөө багтаадаг ойлголт бөгоөд мэргэжлийн ёс зүй нийтлэг хэм хэмжээг, мэргэшлийн ёс зүй нарийвчилсан хэм хэмжээг агуулдаг[10]. Энэ утгаар үзвэл хуульчийн мэргэжлийн ёс зүй бол нийт хуульчийн үйл ажиллагааг хэрэгжуүлэхэд баримтлах ёс суртахууны үндсэн шаардлагууд болно. Тухайлбал, тийм үндсэн шаардлагууд нь: хуульчид төр, нийгмийн төлөө үйлсэд үнэнч шударгаар зүтгэх, хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж үнэн сэтгэлээсээ үйлчлэн туслах, аливаа байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтай эрхээ эдэлж, үургээ биелүүлэхэд эрх зүйн бух арга хэрэгслийг ашиглан мэргэжлийн туслалцааг зохих ёсоор үзүулэх, төр нийгэм иргэдэд харш аливаа хууль бус үйлдлийг үл тэвчиж түүний эсрэг тууштай тэмцэх, хууль ёсыг цэвэр ариун байлгаж, зөрчих явдлаас сэргийлэх, гарах явдлыг таслан зогсоож, эрс шийдэмгий эвлэрэшгүй хандах, хуулийг гуйвуулах, биелүүлэхээс зайлсхийх, үл хүндэтгэх, хээл хахууль өгч, авах, албан тушаалаа хортойгоор ашиглах, мэргэжлээ урвуулан хэрэглэх, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол зэрэг хүмүустэй хувийн талаар холбоо тогтоох, асууж байцаахдаа тухайн хэрэгтээ холбоогүй зүйлийг хувийн сонирхлын үүднээс асуух ашиг хонжоо харах хүнийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах, танил тал харах, шалгагдаж тогтоогдоогүй хэргийг нийтэд мэдээлэх, төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулах, бодит байдлыг хэтрүүлэх зэрэг зохисгүй байдал гаргахгүй байх, хүмүүст хүндэтгэлтэй хандаж санал хүсэлтийг нь анхааралтай сонсож өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх, албадах, айлган сүрдүүлэх, заналхийлэх, бүдүүлэг харьцах явдлыг цээрлэж, харьцааны соёлтой, үлгэр дуурайлалтай байх, өөрийгөө жолоодох, биеэ авч явах зэрэг хэм хэмжээг чанд сахих учиртай.
Хуульч зөвхөн хууль сахиулагч төдийгүй төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнд багтдаг тул төрийн албан тушаалтны хувьд зайлшгүй баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагууд хуульчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээтэй нэг адил мөрдөгдөх ёстой. Хуульчийн ёс суртахуун ямар нэгэн доголдолтой байх нь мэргэжлийн ажлаа зохих ёсоор явуулахад муугаар нөлөөлдөг. Иймд мэргэжлийн талаар сайн хуульч байхын зэрэгцээ ёс суртахууны хувьд төлөвшсөн, ажил амьдрал, нийгзмд байр сууриа олж тогтворжсон байх нь зайлшгүй чухал.
Мэргэжлийн ёс зүй байх тусгайлсан шаардлагууд байдаг. Уг шаардлагын нэг хэсэг нь албаны дүрэм хэлбэрээр тогтоогдсон хэм хэмжээ, нөгөө хэсэг нь апбан хаагчдын ёс суртахуун- психологийн орчинд бий болсон зан заншил болон хуримтлагдсан ажлын туршлагаас үүдэн гардаг.
Төрийн тусгай албан хаагчийн ёс зуйн нийтлэг шаардлага гэдэг нь төрийн албан хаагчийн эрхэлж байгаа албан тушаалд тавигдаж байгаа нийтлэг хэм хэмжээ юм. Эиэхүү нийтлэг шаардлагыг судлаачид дараахь байдлаар ялгасан байна[11]. Үүнд:
- Төрийн тусгай апбан хаагч нь Монгол Улсын Үндсэн хуупь, бусад хуулийг дээлэн хундэтгэж, сахин биелүулэх. Тусгай албан хаагчид төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх онцгой эрх олгогдсон онцлогтой учраас энэ шаардлага төрийн тусгай албан хаагчийн хувьд тэргүүлэх шаардлагын нэг юм. Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа “Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүулэхийг эрхэм зорилго болгоно”, “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж эрх зүйт төрийнхөө үндсэн суурь үзэл санаануудыг тусгаж, салбар хуулиуддаа хуулийн дээд хүчин чадлыг тодорхойлсон. Монгол Улсын Үндсэн хуулийн 49.1-д “Шуүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, мөн хуулийн 64.2-т “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна” гэсэн заалтаар баталгаажина[12]“.
- Албан тушаалын бүрэн эрхээ ашиглахгүй, хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлийн хүрээнд ажиллах.
Энэ шаардлагын хувьд маш өргөн хүрээтэй. Өөрөөр хэлбэл, албаны бүрэн эрх үүрэгт хамаарахгүй асуудлаар шийдвэр гаргах болон албаны бүрэн эрхээ ашиглан шашны болон шашингүйн үзлийн ухуулга сурталчилгаа хийх, бусдыг доромжлох, гүтгэх, басамжлан дайрахгүй байх ёстой. Мөн хүний хууль ёсны эрх, эрх чөлөөг хүндэтгэх, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын олон улсын гэрээг сахин биелүүлэх, мөн захирах захирагдах ёсыг тууштай дагаж мордөх, албаны үүргээ биелүүлэхийн тулд хууль тогтоомжийн дагуу шаардлагатай бүх арга хэмжээг авна.
- Хууль тогтоомжоор хориглосон ажил, албан тушаал эрхлэх ёсгүй.
Төрийн тусгай албан хаагчид зөвхөн төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх зорилгоор энэхүү шаардлага тавигддаг. Монгол улсад (бусад улс оронд ч адил) төрийн тусгай албан хаагчийг зөвхөн багшлах, эрдэм шинжилгээний ажил хийхийг зөвшөөрдөг. Тухайлбал, Прокурорын тухай хуулийн 32.1 дэх хэсэгт “Прокурор хуулиар тогтоосон үүрэгт нь хамаарахгуй ажил, албан тушаал хавсарч болохгүй. Харин багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж болно”, мөн Шүүхийн тухай хуулийн 7.2 дахь хэсэгт “Шүүгч хуулиар тогтоосон үүрэгт нь хамаарахгүй ажил, албан тушаал хавсарч болохгүй. Харин багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэж болно” гэж заасан байдаг.
- Төрийн ашиг сонирхолд ямагт захирагдах.
Төрийн тусгай албан хаагч хувийн аливаа ашиг сонирхлоо ямагт хоёрдугаарт тавьж, төрийн эрх ашгийг тэргүүн зэрэгт тооцох нь уг албан хаагчийн ёс зүйн чухал зарчмын нэг юм. Энэ үзэл санааны үндэс суурийг албан ёсоор анх Францын гүн ухаантан Жан Жак Руссо (1712-1778) онолын түвшинд гаргаж ирсэн. Тэрээр “Төр нь гагцхүү ард түмний нийтлэг ашиг сонирхлыг хангахыг эрмэлзэх ёстой болохоос хэн нэгний хувийн ашиг сонирхлын төлөө, эсхүл хэн нэгний мууг үзэхийн төлөө ажиллах ёсгүй. Ингэвэл хувийн ашиг сонирхол ба нийтлэг эрх ашгийн хооронд зөрчил гарна”[13] гэж тэмдэглэсэн байдаг.
- Хөрөнгө, орлогоо тогтоосон журмын дагуу үнэн зөв мэдээлэх.
Энэ нь төрийн тусгай албан хаагчдыг аливаа хууль бус орлого, авилгалаас урьдчилан сэргийлэх зорилгогой бөгөөд иргэнийхээ хувьд төлөх татварын асуудал мөн сехөгддөг.
- Албан тушаалынхаа чиг үүргийн дагуу олж мэдсэн, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, иргэний нууцыг чандлан хадгална.
Төрийн албан хаагч өөрсдийн ажил үүргийн онцлогоос хамаарч төр, байгууллага болон бусад хүмүүсийн хувийн амьдралд хамаарах, тэдгээрийн ашиг сонирхолд хохирол учруулж болох мэдээлэл хүлээн авдаг. Тийм мэдээллийг зөвхөн албан үүрэг гүйцэтгэх зорилгоор ашиглаж болох бөгөөд бусад зорилгоор ашиглах нь хууль бус байна. Монгол улсад “Хувь хүний нууцын тухай” (1995.04.21), “Байгууллагын нууцын тухай” (1995.05.16), “Төрийн нууцын тухай” (1995.04.18) зэрэг хуулиуд үйлчилж байна.
- Арьсны өнгө, нас хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, тахир дутуугаас нь үл хамааран хүн бүрт хөнгөн шуурхай, эрх тэгш үйлчлэх[14].
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-д зааснаар хүн бүр төрж мэндлзхдээ эрхтэгш, адилхан нэр төртэй, ижил эрхтэй байдаг ба оюун ухаан, нандин чанар заяасан хүн гэгч еөр хоорондоо ах дүүгийн үзэл санаагаар харьцах ёстой. Хүн бүр энэ тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг ямар ч ялгаварлалгүйгээр яс үндэс, арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, язгуур угсаа, бусад ялгааг эс харгалзан адилхан эдлэх ёстой.
- Тогтоосон журмаас гадуур бэлэг дурсгалын зүйл авах эрхгүй.
Төрийн тусгай албан хаагчийн авч болох бэлэгний талаар хуульчилсан заалт байхгүй. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүд хуулиар “сарын цалинтай тэнцэх хэмжээ” гэж заасан байдаг. Гэхдээ “Прокурорын ёс зүй, хэм хэмжээ”-ний 3.2-т “Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шан харамж авч болохгүй. Харин тер засаг, прокурорын бопон олон нийтийн дотоод гадаадын байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээний үед бэлэг дурсгалын зүйлс, ном товхимолыг авч болох боловч 30,000 төгрөгөөс дээш үнэтэй бэлэг дурсгалыг тухай бүр Ерөнхий Прокурорын газрын Тамгын газарт албан ёсоор мэдэгдэж байна. Харин бусад тусгай албан хаагчдад хуупь болон ёс зүйн дүрмээр бэлэг сэлт, бусад хөнгөлөлт эдлэхийг шууд хориглосон байдаг.
- Төрийн тусгай албан хаагчид хоорондоо албаны үг хэллэг, бичгийн болон ярианы соёлыг чанд сахих.
Төрийн тусгай албан хаагчид нь төрийн нэрийн өмнөөс асуудлыг шийдвэрлэх, хэрэгжүүлж зохион байгуулдгийнхаа хувьд төрийн нүүр царай болдог. Иймээс ард иргэдэд итгэх итгэлийг нь бий болгоход хүчин зүтгэх ёстой. Төр ч энэ шаардлагыг биелүүлэхийг албан хаагчдаасаа шаардах бүрэн эрхтэй.
- Албан ажлаа гүйцэтгэх үедээ согтуурулах ундааны зүйл, мансууруулах бодис хэрэглэхийг хориглоно. Энэ бол төрийн тусгай албан хаагчдад байж боломгүй ёс зүйн ноцтой зөрчил юм. Уг шаардлага байгууллагын дотоод дүрэм, журам, албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээтэй давхцан зохицуулагдсаар ирсэн. Иймд тусгай албан хаагчдын ёс зүйм хэм хэмжээгээр зохицуулах нь зүйтэй.
- Албан бланк, тамга тэмдэг, бусад албаны бичиа баримтыг хуурамчаар үйлдэх буюу албан ажлынхаас өор зорилгод ашиглахыг хориглоно.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 224-р зүйлд “баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, борлуулсан, түүнчлэн тэдгээр байгууллагын тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг мөн зорилгоор хуурамчаар бэлтгэсэн буюу тэдгээрийг борлуулсан бол 3 жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, энэ үйлдлийг байнга хийсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих, илт хуурамч баримг бичгийг ашигласан бол нэг жил зургаан cap хүртэл хугацаагаар хорих буюу мөн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, эсхүл 15,000-75,000 төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж заажээ.
- Төрийн өмчийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ариг гамтай эдэлжхэрэглэх бөгөөд хадгалалт хамгаалалтыг хариуцаж, хуулиар зөвшөөрөгдөөгүй зорилгод ашиглах, тийнхүү ашиглахыг зөвшөөрөхийг хориглоно.
Төрийн өмч гэдэгт төрийн байгууллагын эд хөрөнгө болох утас, хувилах хэрэгсэл, албан тасалгааны тавилга, албаны унаа машин гэх мэт эд зүйл багтана.
- Авлигад өртөхгүй байх.
1979 оны 12 сард хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 34-р чуулганы хуралдаанаас “Албан тушаалтан ямар ч хэлбэрээр шан харамж авсныхаа төлөе өөрийн албан тушаалын эрх мэдлийн хүрээнд шан харамж өгөгч этгээдийн тусын тулд албаны дүрэм, журмыг зөрчих буюу зөрчихгүйгээр ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг авилга гэнэ” гэж албан ёсны тодорхойлолтыг гаргасан байдаг. 2006 онд батлагдсан Авилгын тухай хуульд “авлига гэж авилгын тухай хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” хэлнэ гэж тодорхойлсон.
- Тусгай албан тушаалтан нь үзэл бодлоо илэрхийлэх, уг хэлэх, эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх, шашин шутэх, эс шутэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албанд хундэтгэлтэй хандана.
Төрийн тусгай албан хаагч нь засаг төр, олон нийт, нам, эвсэл, холбоо, аж ахуйн нэгж, аливаа албан тушаалд нэр дэвшигч буюу горилогчийг дэмжих, энэ асуудлаар үг хэлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн үзэл бодлыг илэрхийлж болохгүй. Жишээ нь, АНУ-д шүүгч эдийн засаг, улс төрийн ашиг хонжоо олох зорилго тавиагуй, боловсрол, буян, шашин, иргэний байгууллагад ажиллаж болох боловч дараахь тохиолдолд хориглодог. Үүнд:
- Тухайн шүүгчийн ажилладаг шүүхэд тэрхүү байгууллага маргаанаа хэлэлцүүлж байгаа
- Эдгээр байгууллагад хөрөнгө хуримтлуулах ажилд шүүгч биечлэн оролцохоор бол
- Хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгөхөөр бол
- Тусгай албан тушаалтныг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, гэр, албан тасалгаа, биед халдах, үзлэг нэгжлэг хийхийг хориглоно.
НҮБ-ын 1979 оны 12 сарын 17-ны өдрийн 34/169 тогтоолоор баталсан “Хууль хэрэгжүүлэх албан тушаалтнуудын ёс зүйн кодекс”-д зааснаар “хууль хэрэгжүүлэх албан тушаалтан” гэдэгт цагдаагийн бүрэн эрх эдэлдэг, ялангуяа бусдыг баривчлах, хорьж саатуулах эрх бүхий томилдог болон сонгодог эрх бүхий албан тушаалтнуудыг багтаан ойлгодог бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгох дараахь хэм хэмжээг тогтоосон.
Шүүгчийн ёс зүй бол шүүгчийн хараат бус байдлын гол тулгуур юм. Ёс зүйн алдаагүй ажиллах явдал шүүгчийн үүрэг мөн[15]. Шүүгчийн ёс зүйн хамгийн түгээмэл зөрчил:
- Харилцааны соёл хэт доогуур;
- Хэргийн оролцогчидтой хувийн харилцаа тогтоодог, эд материалын болон хувийн нөлөөнд автамхай;
- Хүнд сурталтай, шүүх хуралдаанд хайхрамжгүй ханддаг зэрэг байна.
Шүүхийн шүүгчийн ёс зүйн байдлыг зохицуулсан хүчин төгөлдөр үйлчилж дагаж мөрдөж буй Шүүхийн тухай хууль болон Шүүгчийн ёс зүйн дүрэмд зааснаар шүүгч холбогдох хууль, шүүгчийн ёс зүйн дүрмээр тоггоосон хзм хэмжээ зөрчсөн болох нь зохих журмын дагуу явуулсан шалгалтаар тогтоогдсон тохиолдолд сахилгын хэрэг үүсгэх, зохих шийтгэл оногдуулах үндэслэл бүрдэх болно. Өөрөөр хэлбэл: Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзсэн дараах гомдол, хүсэлт нь шүүгчид сахилгын хэрэг үүсгэх үндэслэл болно. Жишээлбэл: Иргэн, албан тушаалтан, аж ахуйн нзгж, байгууллага шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд гомдол, бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүсэлт гаргах эрхтэй байдаг.
Орон тооны бус хэдий ч бие даасан байдлаар улсын хэмжээнд нэгдмэл үйл ажиллагаагаа явуулах сахилгын хороо ийнхүү байгуулагдсан нь нэг талаас тус улсын эрх зүйн тогтолцооны хэв маягт тохирсон, нийгмийн шударга ёсонд нийцсэн, нөгөөтэйгүүр шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэх, хамгаалахад чиглэгдсэн байна. “Шүүхийн сахилгын хорооны дүрэм”-ийг 2007.08 сарын 03-нд шинэчлэн баталсан. Судалгаанаас үзвэл тухайн жилд шүүхийн шүүгчийн талаар сахилгын хороонд мэдүүлсэн гомдол, хүсэлтийн 90 гаруй хувьд сахилгын хэрэг үүсгэдэггүй байна. Үүний шалтгаан нь:
Нэгд: Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүн буюу шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа хэргийн оролцогч этгээд шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах байтал хэргийн шийдэлтэй холбогдуулан шүүхийн сахилгын хороонд шүүгчийн талаар гомдол мэдүүлдэг ирүүлдэг. Шүүгч ямар нотлох баримтыг хэрхэн яаж үнэлэх эсэх, ямар хуулийг хэрэглэх, эс хэрэглэх нь түүний албан тушаалд хуулиар олгосон онцгой эрх хэмжээ мөн тул сахилгын хороо харъяалан шалгаж, шийдвэрлэж болдоггүй. Шүүхийн сахилгын хороо нь, шүүхийн шийдвэрийн алдааг засахаар байгуулагдаагүй билээ.
Хоёрт: Цөөн тохиолдолд шүүгч ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээ зөрчсөн байж болохуйц фактыг гомдол, хүсэлтэд өгүүлсэн байдаг боловч шалгах бүхий л ажиллагааг явуулахад тэр нь баримтаар шууд нотлогддоггүй. Тийм учраас тухайн шүүгчид сахилгын хэрэг үүсгэдэггүй байна. Хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй шүүхийн тухай хуулиар бол сануулах, зэрэг дэвийг зургаан сараас нэг жилийн хугацаагаар бууруулах, огцруулах шийтгэл үзүүлдэг байна.
Монгол Улсын шүүхийн Сахилгын хороо нь 2003 онд иргэд, байгууллагын гомдол, хүсэлт 95-ыг хүлээн авснаас харъяалалын биш 14 гомдол, хүсэлтийг хуулийн дагуу буцааж, 71 шүүгчид холбогдох гомдол, хүсэлтийг шалгаснаас 49 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэрэг үүсгэсэн зарим материалыг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэж хэрэгсэхгүй болгосон байна. 11 гомдол, хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцах албанд шалгуулахаар шилжүүлсэн байна.[16] 2003 онд 19 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулжээ. Шүүхийн сахилгын хорооны Ажпын алба 2004 онд иргэд, байгууллагын гомдол, хүсэлт 145-ыг хүлээж авсны 128-ыг шалгаж шийдвэрлэсэн бөгөөд шалгасан байдлыг судалж үзэхэд 60 гомдол, хүсэлтэд шууд хариу өгч буцаасан ба 68 гомдол, хүсэлтийг шалгаад 54 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, 14 шүүгчид сахилгын хэрэг үүсгэх тухай Сахилгын хорооны дарга, гишүүн захирамж гаргасан байна. Уг Ажлын алба 2005 онд иргэд, байгууллагаас 139 гомдол, хүсэлт хүлээж авсны 101-ийг шалгаж шийдвэрлэсэн бөгөөд шалгасан байдлыг судалж үзэхэд 52 гомдол хүсэлтийг шалган хариу өгч, 7 гомдлыг харъяаллын бус учир буцааж 4 гомдлыг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн ба 40 захирамжаар 4 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 9 шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн байна.[17]
Гомдол | шийдвэрлэсэн | Он | ||||
байдал | 2003 | 2004 | 2005 | 2006 | ||
Сахилгын хороонд ирсэн нийт гомдол, хүсэлт | 95 | 145 | 139 | 110/131шүүгч/ | ||
Шийдвэрлэсэн байдал | Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан болон шууд хариу өгсөн | 49 | 54 | 59 | 97 | |
УЕП-ын Мөрдөн байцаах албанд | 11 | 4 | ||||
Сахилгын арга хэмжээ авсан | 19 | 12 | 9 | 12 | ||
Үүнээс | сануулсан | 9 | 8 | 6 | 3 | |
зэрэг дэв бууруулсан | 2 | 4 | 2 | 2 | ||
огцорсон | 8 | 1 | 1 |
Магастрын судалгааны ажпын хүрээнд 50 хүн хамарсан судалгаа хийж узэхэд дараахь дүр зураг харагдаж байна.
Ёс зүйн зөрчилд нөлөөлж байгаа хүчин зүйл | Хувиар |
Албан тушаалтанд тавих хяналт сул | 47% |
Танил талын нөлөөлөл | 40% |
Албан тушаалтны хувийн ёс суртахууны доголдол | 35% |
Зураг 5
Ёс зүйн зөрчлийн илрэх хэлбэр | Хувь |
Хүнд суртал гаргах | 68% |
Хүнийг ялгаварлан хандахданил тал харах | 64% |
Бэлэг сэлт авах, rap харах | 80% |
Шийдвэр гаргалтанд иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзэхгүй | 85% |
Энэ хүснэгт нь асуулга судалгааны үр дүнг хялбаршуулсан нэгтгэл бөгөөд дэлгэрэнгүйг хавсралтаас үзэж болно. Хүснэгтэд өгөгдсөн асуудлын хувьд төрийн албан хаагчид болон иргэдийн өгсөн хариултыг дундажлан авч нэгтгэв.
Зураг 6
Эдгээр бүх зөрчлийг “хааяа гардаг” гэж олонх нь дүгнэсэн. Байнга гардаг зөрчлүүдээс “Хүнд суртал гаргах”, “Танил тал харах”, “Бэлэг сэлт авах, гар харах” зэрэг зөрчлийг нэрлэжээ.
Ёс зүйн зөрчил гарч буй гол шалтгаан | Хувь |
Ёс зүйн зөрчил гаргасан шүүгчдэд хариуцлага тооцох механизм сул | 32% |
Шийдвэр гаргах ажиллагаанд хендлөнгийн нөлөөлөл орох нөхцөл бүрдсэн байдаг | 38% |
Шүүхийн байгууллагын олон түмэнд нээлттэй бус байдал | 33% |
Шүүгчдийг шилж сонгох үйл ажиллагаанд цэвэр өрсөлдөөн явагдаж чаддаггүй | 31% |
Зурагт 7
Судалгаанд оролцогчид шүүгчийн ёс зүйн байдлыг сайжруулахад шийдэх ёстой асуудлыг дараахь байдлаар дэвшүүлэв.
№ | Хандлагууд | Машчухал | Чухал | Чухалбиш |
1 | Шүүгчдын цалин ахуй хангамжийг сайжруулах | 42 | 52 | 6 |
2 | Одоогийн боловсон хүчний тогголцоог шинэчлэх | 56 | 40 | 4 |
3 | Шүүгчийн ёс зүйн дүрэмд нэмэлт зохицуулалт хийх | 34 | 55 | 11 |
4 | Ёс зүйн талаархи мэдлэг, мэдээллийн найдвартай эх сурвалжийг бий болгох | 29 | 64 | 7 |
5 | Шүүгчдийн ёс зүйн боловсролыг системтэйгээр дээшлүүлэх | 28 | 62 | 10 |
Зураг 8
Ном зүй
- Хууль тогтоомжууд
- Монгол Улсын Үндсэн хууль
- Монгол Улсын Төрийн албаны тухай хууль
- Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль
- Монгол Улсын Шүүхийн тухай хууль
- Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хууль
- Монгол Улсын Прокурорын тухай хууль
- Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэггэх тухай хууль
- Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль
- Монгол Улсын Хилийн тухай хууль
- Шүүхийн ёс зүйн дүрэм
- Шүүхийн Сахилгын хорооны дүрэм
- Прокурорын ёс зүйн дүрэм
- Прокурорын сахилгын дүрэм
- Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажиптны сахилгын Дүрэм
- Мөрдөн байцаагчийн ёс зүйн дүрэм
- Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм
- Шүүхийн шийдвэр гүйцэтгзх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм
- Ном зохиолууд
- Д. Тунгалаг. “Ёс зүй”, УБ, 2002 он.
- Р.Вандангомбо. “Төрийн албаны ёс зүй”, УБ, 2007.
- Г.Төмөрбаатар. “Менежментийн ёс зүй”, УБ, 2004 он.
- М.Золзаяа. “Ёс зүй”, УБ, 2005 он.
- Я.Цэвэл. “Монгол хэлний тайлбар толь”, УБ, 1966 он.
- Д.Цогт-Очир. “Цагдаагийн байгууллагын ажилтны ёс зүйн үндсэн асуудлууд”, УБ, 1999 он.
- Аристотель. Этика.СБ. 1,1908,
- Law Dictionary.fifth ed STPaul. West Publishing Co. 1979.
- Websters new universal Un Albright Dictionary. P 627
- Т.Сэнгэдорж. “Хуульчийн ёс зүй”. УБ., 1998 он.
- Б.Сумъяа.”Ёс зүйн үндэс’’,УБ., 2001 он .
- Д.Баярсайхан “Эрх зүйн онол”, УБ., 1996.
- А.Шопенгаур ‘‘Свобода воли нравственность” М., 1992.
- “Проффесиональная этика сотрудников лравоохранительных органов” учебное пособие, М., 2000г.
- В.Өлзийбаяр. “Ажил мэргэжлийн ёс зүйг харгалзан удирдах нь”. УБ, 2001 он.
- Даш-Ёндон “Платоны захидлууд”, УБ., 1998. он.
- Д.Батбаяр.”Төрийнтусгай албан хаагчийн ёсзүйн үндсэнасуудлууд’’, Магистрын дипломын ажил. УБ, 2003.
- Лион Фойхтвангер. “Мунхгийн мэргэн санаа”, УБ., 1989 он.
- Ж.Амарсанаа. ‘‘Шүүгчийн ёс зүй”, Хууль дээдлэх ёс сэтгүүл. 2004.
- Монгол Улсын Дээд Шүүх 2003 оны жилийн тайлан, УБ., 2003-2006 он.
- Төрийн албан хаагчийн ёс зүй: Эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл, УБ, 2006 он.,
- zorigfoundation.org.mn
- forum.mn
- judgeinfo.mn
- legalinfo.mn
- google.mn, сонин, 2003
- epmba.in.mn
- academy.org.mn
[1] Р.Вандангомбо. Төрийн албаны ёс зүй, УБ., 2007, х.9
[2] “Шинэ толь” сэтгүүл, 2006 он, № 56, 18-р тал.
[3] Law Dictionary.fifth ed S.T.Paul. West Publishing Co. 1979.
[4] Websters new universal Un Albright Dictionary. P 627
[5] Т.Сэнгэдорж. “Хуульчийн ёс зүй”. УБ., 1998 он.11-12-р тал
[6] “Проффесиональная этика сотрудников правоохранительных органов” учебное пособие, М., 2000 г
[7] М.Золзаяа. “Ёс зүй”. УБ., 2005. 130-р тал
[8] М.Золзаяа. “Ёс зүй”.УБ., 2005. 130-р тал
[9] Т.Сэнгэдорж. “Хуульчийн ёс зүй”. УБ., 1996. х 21-26
[10] Т.Сэнгэдорж “Хуульчийн ёс зүй” УБ., 1998 он, х 17-18
[11] Д.Батбаяр.”Төрийн тусгай албан хаагчийн ёс зүйн үндсэн асуудлууд”, Магистрын ажил, Удирдлагын академи. Уб., 2003 он. 30-31 дэх талд
[12] Монгол Улсын Үндсэн хуупийн 64-р зүйлийн 2 дахь хэсэг
[13] Лион Фойхтвангер “Мунхгийн мэргэн санаа”, УБ., 1989 он
[14] Мөн Дипломын ажлын 35-36-р тал.
[15] Ж.Амарсанаа. “Шуүгчийн ёс зүй”, Хууль дээдлэх ёс сзтгүүл. 2004 №1 тал.
[16] Монгол Улсын Дээд Шүүх 2003 оны жилийн тайлан, УБ., 2004. 40-р тал
[17] Монгол Улсын Дээд Шүүх 2005 оны жилийн тайлан, УЬ., 2006. 41-р тал