Б.Пунсалдулам
/МУИС-ийн докторант/
Шинэ толь №44, 2003
Түлхүүр үг: Түүх бичлэг, Үнэлгээний нөлөөлөл, Герменевтик, Ойлгохуйн үйл явц
Түүх бичлэгийн онол арга зүйн үндсэн асуудлын нэг нь түү бичлэгийн мэдлэг ухамсарлагдах замаар бүрэлдэн бий болсныг тогтооход оршино. Ингэж үзсэнээрээ түүх бичлэгийн танин мэдэхүйн ач холбогдлыг бууруулж байгаа хэрэг огтхон ч биш юм. Харин эдгээр нь түүхийн танин мэдэхүйн өвөрмөц обьекттой, өвөрмөц хэлбэрүүдтэй гэдгийг л онцолж байгаа билээ.
Түүхийн тухай мэдлэг нь ямагт “үнэлгээний” нөлөөлөлд байсныг, ийм нөлөөллийг бүр мөсөн арилгах боломжгүй ч түүх бичлэг дэх мэдлэгийн бодит агуулгыг нээн илрүүлэн гаргах нь чухал юм. Үүний тулд түүх бичлэгийн танин мэдэхүйд хандах хэрэгтэй болдог.
Түүх бичлэгийн танин мэдэхүйн асуудалд хандана гэдэг нь түүх уг чанар, түүний мэдлэгийн үндэс хэрэглэж болох хүрээ хязгаар түүх бичлэг дэх мэдлэгийн үнэн зөвийг магадлан тогтоох бололцоо олгдог зарчим буюу шалгуурыг эрэлхийлнэ гэсэн үг юм.
Энд бид түүх бичлэгийн мэдлэг ямагт “үнэлгээний” нөлөөлөлд байдгийг нөгөө талаар түүх бичлэгийн судалгаа нь судлагдахууныг “яриулах” буюу өөрөөс нь ухан ойлгож илрүүлэх өвөрмөц танин мэдэхүйн онцлогтой уялдаж философичдын хөгжүүлж ирсэн олон арга зүйгээс энэ удаад зөвхөн герменевтик арга зүйд хандъя.
Герменевтикийн үүднээс философийн судлах зүйл нь ойлгохуйн үйл явц… бөгөөд гадаад ертөнц судлагдахуунд хамаарах ёсгүй. Герменевтикийн гол зорилт нь ойлгохуйн үйл явцын ерөнхий зарчим, зүй тогтолыг олж тогтоох явдал юм. Ойлгохуйн үндэс нь харилцагч субъект нийтлэг болон ялгаатай байдаг. Мөн түүнийг хэрэгжүүлэг гол орчин нь хэл юм. Өөрөөр хэлбэл, ойлгохуйн үйл явц нь бүхэлдээ хэлний үзэгдэл хэмээн үзэж болно. Түүх бичлэгийн мэдлэг нь ойлгохуйн талыг өөртөө ямагт агуулахын зэрэгцээ хэлний хүчин зүйлээс ихээхэн хамааралтай байдаг.
Хүмүүсийн харилцан мэдээлэх явцад тэдний өдөр тутмын амьдрал явагдаж, соёлын ба шинжлэх ухааны үнэлэмжийн зүйл бүтээгдэн эрхийн хэм хэмжээ болон шинжлэх ухаан, философийн үзэл зарчмууд боловсрогддог гэж үздэг. Энэ харилцан мэдээлэл нь хэлний тусламжаар хэрэгждэг[1]. Түүх бичлэгт хэл бол чухал үүрэгтэй.
Герменевтикийн үүднээс мэдлэг бол ойлгохуй мөн. Ойлгохуй нь материализм ярьдаг тусгалын үр дүн биш, харин хэл хэмээх тоглоомын янз бүрийн төрлийн утгыг хэрхэн ухаарсны үр дүн болдог. Тэд байгалийн шинжлэлийн аргууд бол үнэнийг нээх тодорхой нөхцөл болохдоо бүхнийг оролдоггүй гээд, нийгмийн танин мэдэхүйд дараахь арга зүйн шаардлагыг баримтлах ёстойг үндэслэсэн нь түүх бичлэгийн онол арга зүйд баримтлавал зохих зүйлийн нэг мөн хэмээн үзэж байна.
Танин мэдэхүй бол зохистой үр дүнгийнхээ хувьд эцсийн эцэст бодит байдлын тусгал биш ойлгохуй мөн. Энэ нь тухайн нэг сэдвийн тухайд ойлгохуй бол түүхэн тодорхой нөхцөлөөс шалтгаалаад өөр өөр утгатай байж болдог.
Ойлгохуй заавал хэлэнд илэрдэг. Хэл бол түүний ахуй орчин буюу сууц, бас хэрэгсэл мөн.
Ойлгохуй бол сэдвийнхээ агуулга, хэлбэрийн нэгдлийг хангахыг заавал шаардана.
Текстийг бүхэлд нь ойлгоё гэвэл түүний хэсгүүдийг авч үзэх, тус бүрд нь мэдье гэвэл бүхэлд нь холбогдуулах хэрэгтэй.[2]
Түүнчлэн герменевтик арга зүйн гол зорилго нь шинжлэх ухааны баримтыг үнэний шалгуур болгож ирсэн өрөөсгөл хандлагыг даван туулж, үнэнд хүрэх нөхцөлийг тодорхойлох явдал юм. Үүнтэй холбоотойгоор герменевтикт эдүгээчлэн ойлгох асуудлыг авч үздэг. Эдүгээчлэн ойлгох нь судлаачаас асуудалд дан ганц өөрийн субъектив байдлаар хандахыг шаардаж байгаа хэрэг биш, харин өнгөрсөн одоогийн харилцан шүтэлцээнээс цоо шинэ утга санаа холбогдлыг олж харах явдал юм. Энэ нь судалж буй асуудлыг одоогийн нөхцөлд хэрэглэх замаар түүний агуулгыг шинэчлэн баяжуулж ойлгоно гэсэн үг. Ер ойлгохуй бол судлагдахуун болгож авсан зүйлээ объем байдлаар танин мэдсэний үр дүн төдийгүй, өөрөө байр өөрчлөгдөж байдаг үйл явц мен. Ойлгохуй нь субъектив ажиллагаа, үзэл баримтлал, зорилго, түүхэн уламжла. хэлний орчин зэрэг олон хүчин зүйлийн огтолцол да үүсдэг бүтээлч үйл явц мөн. Түүх бичлэгч үүнтэй нэгэн адил бүтээлч үйл явц байх ёстой.
Ойлгохуйн үйл явцыг хэрэгжүүлэх гол арга нь тайлбарлахуй утга тайлал хийх явдал байдаг.
Ойлгохын тулд текстийг зохиогчийн сэтгэлгээний арга барилыг эзэмших нь чухал. Гэхдээ сэтгэлгээний арга барилыг зөвхөн ойролцоогоор мэдэж байхыг зөвшөөрвөл зохино.
Ойлгохуйд сэдвийг зохиосон субъект, өнөөгийн судлаач субьект хоёрыг ойртуулах ёстой. Гэхдээ энэ хоёр субъект ялгаатайг заавал харгалзах, үүний сацуу эдгээрт зохих төсөө байх ёстойг мөн тооцох хэрэгтэй.
Хоёр субъектийн ойртолтод хоёр арга хосолж ашиглах шаардлагатай. Үүнд: а/ жишилтийн арга. Энэ бол текстийн хүрээн дэх янз бүрийн мэдээлэл хоёр субъектэд хэрхэн холбогдохыг ижил ба ялгаатай нь үүднээс тогтоох хэрэгсэл болж ашиглах арга юм. 6/ диеинаци. Энэ бол ойлгохуйн субъект өөрийгөө зохиолч юм хэмээн шилжүүлэн авч үзэх арга юм. Тэхдээ энд ижилсэх ялгарах хүчин зүйлсийг хоёуланг харгалзана. Энэ бүгдийн үндсэн дээр текстийг өнгөрсний зүйл байдлаар сэргээнэ. Өөрөөр хэлбэл, реконструкц хэрэгжинэ.[3]
Реконструкц бол түүхийн сурвалжид хийх арга. Энэ нь зохиолчийн гаргасан утга санааг тодорхойлох, улмаар утга агуулга, ач холбогдлыг нээж гаргах арга мөн. Үүний тулд янз бүрийн тайлбарлал (нэр томъёо, түүхэн үе, систем г.м.) хийх хэрэгтэй.
Дээрх арга зүйн баримтлал түүх бичлэгийн танин мэдэхүйн олон чухал нөхцөлийг (ухамсар, хүний оюун ухаан Б.П) хүлээн зөвшөөрч байгаа юм. Энэ нь танин мэдэхүйн үүднээс ухамсар бол материаллаг ертөнцийн хуулиудад бүрэн биш захирагдагч онцгой төрлийн ахуй мөнийг зүйтэй онцлож, чухам ийм байрнаас шийдвэрлэж, мэдлэг үнэ байх нэг чухал нөхцөлийг гаргаж байгаад ач холбогдол нь оршино. Гэхдээ энд түүх бичлэгийн танин мэдэхүйд зохистой үр дүн нь цөөнгүй тохиолдолд обьектив практик нөхцөлөөр тодорхойлогддогийг үгүйсгээгүй билээ.
Түүх бичлэгийн арга зүйн үндсэн асуудлын нэг нь судалгааны асуудал байдаг. Энэ асуудлын ач холбогдол нь түүхийн салбар ухаан болохын хувьд түүнийг судалгааны хүрээнд нь өөрийн мөн чанарыг нээн гаргахад оршино.[4]
Манайд түүх бичлэгийн судалгааны тухайд хоёр янзын баримтлал байна. Үүнд: 1/ Түүх бичлэгийн судлагдахуун нь түүх, түүхийн шинжлэх ухаан, 2/ Түүх бичлэгийн судлагдахуун нь түүхийн бодол санаа, үзэл баримтлалууд буюу түүх судлал.
Манайд саяханыг хүртэл үндсэндээ эхний саналыг баримталж байв. Учир нь нийгэм утга зохиол, философийн замаар бий болсон мэдлэг нь жинхэнэ түүхийн шинжлэх ухааны мэдлэг шиг түүний хөгжлийг бүрэн гүйцэт нээн харуулж чадахгүй гэж үзэж байв. Нөгөө талаар түүх бичлэг өөрийн судалгааны хэрэглэгдэхүүнийг улам бүр гүнзгий ойлгохын тулд түүхийн шинжлэх ухааны бүрэлдэн тогтсон түвшинд түүхийн мэдлэгийг заавал судлаж байхыг шаарддаг гэж ойлгож байсан юм.
Ингэж ойлгох нь түүх бичлэгт эсрэг хоёр няцаалтыг бий болгож байв. Нэг дэх нь энэ бол цаг үрсэн хэрэг бөгөөд, хэрэггүй зүйлийг бүтээдэг. Удаах нь (түүх бичлэгийн судлагдахуун нь бодол санаа, баримтлал буюу түүх судлал Б.П) таамаглал боломжууд олон байх нь эргэлзэл болоод шийдмэг бус байдалд хүргэдэг гэх няцаалт юм.
Түүх бичлэг нь түүхэн тодорхой нөхцөлдсөн байх буюу Үүлийн шинжлэх ухааны хөгжлийн түвшингөөс хамаарч айна гэх ойлголт нь өөрийн шинжээрээ үргэлж харьцангуй айдаг түүх бичлэгийн судалгаанд нэг өрөөсгөл талыг бий болгодог.
Энэ нь түүхэн үзэгдэл юмсыг үзэл бодлоор хэлбэржүүлсний (материалист, марксист Б.П) дараагаар энэ үзэл баримтлалаа хамгаалахад байв. Ийм хамгаалалт хичнээн хүчтэй байх тусам өөр хувилбарыг харах, эсхүл сонсох шаардлага хэрэгцээ бага болдог. Учир нь, юу зөв гэдгийг мэдэж байгаа гэсэн итгэл нь түүх бичлэгийн хувьд өрөөсгөл зогсонги байдал буюу “урхи” үүсгэдэг.
Дээрх ярьсан хамгаалалт нь “шүүмжлэл” байв. Шүүмжлэл шүүмжлэлт сэтгэлгээ тунгаан бодох, санаж сэрэх өргөн боломж олгодог ч түүхч судаачдаас нэг нь түрүүлж баримтлууштай санал дэвшүүлэхээс нааш хэн нь ч байрнаасаа хөдөлдөггүй. Харин санал дэвшигдвэл бүгд шүүмжилж чаддаг. Таалагдаагүй шинэ санааг хэн ч “бүтээлч” гэж нэрлэдэггүй байв.
Ийм байдал нь манай түүх судлал, түүх бичлэгийн аргазүйд марксист дангаараа ноёрхох дотоод хүчин зүйлийн нэг болжээ. Миний бодлоор, түүх бичлэгийн шинжлэх ухааны амжилт нь шүүмжлэн хааж зогсоох сэтгэлгээнээс бус харин “боломжуудыг” (Б.П) гаргаж тавихаас шалтгаална.
Тэрхүү “боломжууд” нь түүхэн үзэгдэл үйл явцын тухай судалгаан дээр үндэслэсэн, таамаглал, үзэл бодол, баримтлалууд юм. Эдгээр боломж” нь тодорхой хүрээг гаргаж өгөхөд тусламж, энэ хүрээг бид нэвтлэн юмсыг харж, юун дээр ажиллаж судалгаагаа цааш явуулах вэ гэдгээс мэдэж авдаг.
Түүнчлэн, таамаглал, үзэл бодлыг шүүмжлэн бусниулах нь илүү сайн таамаглалыг бий болгодоггүй гэдгийг ч анхаарууштай.
Таамаглал “боломжуудыг” өргөн хэмжээгээр нягтлан үзэж эерэг, сөрөг сонирхолтой асуудалд яг байгаагаар нь хандах хэрэгтэй. Судалгааны сонирхолтой тал гэдэгт үзэл баримтлалын эерэг тал, сөрөг тал ч болдоггүй тайлбаруудыг тэмдэглэж болох юм. Өөрөөр хэлбэл, сонирхолтой тал нь тухайн санаанд юу онцлог байгаа, энэ нь юунд хүргэдгийг харахын тулд түүхэн үзэгдлийг эргэцүүлэн бодолтын хүрээний гадна албаар чиглэлтэйгээр ажиглан судлана гэсэн үг юм. Ийм байдлаар сэтгэх нь тогтонги зүйлд хандаж байгаагаар биш, харин санаагаа өргөжүүлэх байдлаар хандаж, тухайн бодол санаа өөр бодол санаанд хүрэх үү гэдгийг авч үзэхэд оршино.
Түүх бичлэгийн таамаглал “боломжууд” нь тайлбарт итгэх явдал байдаг. Тийм учир олон тайлбарлал буюу “боломж байх нь чухал. Учир нь түүх бичлэгийн судалгаа судлагдахууныг “яриулах” өөрөөс нь ухан ойлгож илрүүлэх өвөрмөц танин мэдэх онцлог нь мэдээлэлцэл, хэлний тусламжаар илэрдэг.
Тайлбарт хувилбар таамаглал “боломжууд”-ыг хайх хүсэл төрөхгүй бол өмнө нь байсантайгаа, өнгөрсөнтэйгээ хэвээрээ байх болно. Хувилбар боломжууд бий болсноор энэ нь одоогийн үзэл баримтлалаас сайн биш болон тэдгээрээс татгалзаж хэзээ ч чадна, болно. Харин хувилбар таамаглал боломжууд бий болохгүй бол сонголт байхгүй. Өөрөөр хэлбэл, энэ боломж нь түүх бичлэгийн хөгжлийн гол үндэс хөдөлгөгч хүч юм.
Түүх бичлэг бол түүхэн үзэгдлийн талаар сайн таамаглалыг барьж байхын тулд тэдгээрийг няцаах биш, харин юмсыг илүү өргөн харах боломжийг өөртөө олгохын тулд л хийж байгаа юм. Энэ нь хамгийн боломжийн зөв хувилбарыг олох гэсэндээ биш, харин илүү боломжит хувилбарыг нэмэхийн тулд эрж байгаа юм.
Түүх бичлэгийн гол шинж нь байгаагаасаа илүүг сэтгэж чадахгүйгээсээ болж хувилбар боломжуудыг хайхаас татгалзаж болохгүй гэдэгт л байдаг. Нөгөө талаар гарч ирж болох хүндрэлүүдээс бэрхшээж боломжийг хайхаас татгалзаж болохгүйд оршино.
Эцэст нь түүхийн баримт бол хэн хүн хэрэглэх бэлэн жор биш учраас судлаач эрдэмтдээс баримтуудын утга санааны боломжуудын тодорхой хэсгийг оюуны соёлдоо шингээн бүтээлчээр хэрэглэж ойлголтыг бий болгодог түүх бичлэгийн судалгаа нь өнгөрсөн ба одоогийн харилцан ярилцлагаас үүсэх үнэн ухаарал байх ёстой гэдэг арга зүйн шаардлага тавьдаг. Герменевтикт хандсанаар, түүх бичлэгийн танин мэдэхүйн зохистой үр дүн нь цөөнгүй тохиолдолд объектив практик нөхцөлөөр тодорхойлогддогийг үгүйсгээгүй болохыг дахин тэмдэглэж байна.
[1] Л.Дамбийням. Гун ухаан. Уб., 2000.
[2] М.Вебер. Образ обшества. М., 1994. 119 т.
[3] ЦГомбосүрэн. Нийгмийн тухай философийн интеграл нэгтгэгч/ хувилбарыг боловсруулах эхлэл. Уб., 1999.
[4] “М.Вебер. Образ общества. М., 1994.