Б.Баярмаа
/УТБА-ийн багш/
Шинэ толь №43, 2003
Түлхүүр үг: Дэглэм –Манипуляци, Улс төрийн нөлөөлөл, Лидерийн имиж, Олон нийтийн сэтгэл зүй, Улс төрийн ашиг сонирхол, Улс төрийн ухамсар
Биднийг хэн, хэзээ, хамгийн ихээр хуурдаг вэ? Өөрсдийгөө онцгой чухал хүн”, “хийгүй хүн”, “өнгө, мөнгө, нам гуравт бөхийж үзээгүй хун”, “хамгийн шударга хүн”, “төрийн төлөө төрсөн хүн” гэх мэтчлэн рекламдагчид “сонгогчид үнэд ордог сезон” болох сонгуулийн кампаний үеэр “тусгаар тогтнол, шударга ёс, эгэл борчуудын сайн сайхны төлөө” “алхам бүрдээ алдаа хийхгуй, цаг мөч, хором бүхэнтэй уралдан ажиллаж”, “шилжилтийн үеийг цэглэн, амьдралын доройтлыг арилгана” гэх зэргээр ухуулан сэнхрүүлж, итгүүлэн үнэмшүүлэхийг оролддог нь хэр хэмжээтэй хууралт болох вэ?
ОХУ-ын Социологийн хүрээлэнгээс 2001 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд “Хэн таныг хамгийн их хуурдаг вэ?” гэсэн асуултанд 30 хувь нь реклам, 27 хувь нь улс төрчид, 17 хувь нь худалдагч нар, 12 хувь нь сэтгүүлчид, 7 хувь нь эдийн засагчид, 5 хувь нь хуульчид, 2 хувь нь багш сурган хүмүүжүүлэгчид гэсэн хариулт өгчээ. Манайхны байдал ч энэ дүнгээс нэг их хол зөрөхгүй биз. Хэрэгжин биелэхээргүй хий хоосон амлалтууд, хуурамч сүржин уриа лоозонгууд олон түмэнд үндэслэлгүй хүлээлт бий болгодог ч энэ бүхнийхээ эцсийн хариуцлагыг тэд хүлээдэггүй. Эцэст нь итгэлгүй, хариуцлагагүй төлөөлөгчдөөс бүрдсэн төр нь ард түмнээсээ зайгаа авч нийгэм бүхэлдээ төрийн зүгээс хийсэн, хийж буй манипуляцийн золиос болдог гэмтэй.
Тоталитар дэглэмийн хувьд олон түмнийг удирдах ердийн арга хэрэгсэл нь хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт, айдас түгшүүр байдаг. Ардчилсан нийгэмд мэдээж хэрэг энэ арга нь явуургүй болдог хэдий ч олон түмнийг манипуляцлах аргыг хэрэглэх явдал тохиолддог. Ийм тохиолдолд бид манипуляцийн олон түмэнд учруулах үр дагаварын талаар бодохгүй байж боломгүй. Хамгийн аюултай нь манипуляцид автсан олон түмэн юу хийж байгаагаа, өөрийн эрх ашиг сонирхлын эсрэг үйлдэл хийж буйгаа ч мэддэггүй, таn хэл өөрийнх нь эрх чөлөөг хязгаарлагч буруутай этгээдийг олж харахыг ч хүсдэггүй. Ронг[1] үүнтэй нь холбогдуулан манипуляцийг засаглалын хамгийн хүмүүнлэг бус хар золиослуулагч нь түрэмгийллийн ямар нэгэн объект болсноо ядахнаа мэдэж байдаг албадан тушаах засаглалаа илүүтэй хүмүүнлэг бус зүйл болохыг сануулсан байдаг.
Манипулятор наанаа хамгийн сайн сайхан эелдэг дур зору боловч цаанаа агуулж буй санаа зорилго, ашиглаж буй арга хэрэгсэл нь нууцлагдмал байдаг учраас түүнийг илэрхийлж нотлоход түвэгтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор манипуляторын тактикийг танин мэдэж, тэмцэхэд бэрхшаар учирдаг. Манипуляторыг эсэргүүцэн няцааж болно, түүний нөлөөллийг саармагжуулж болно, аль эсхүл “мэхт мэхэндээ” гэгчээр хэзээ нэгэн цагт өөрөө өөрийнхөө золиос болохыг нь хүлээгээд байж болно. Гэхдээ хамгийн гол нь манипуляцийг бий болгож буй шалтгааныг судлан тогтоох, түүнтэй тэмцэх нь илүү оновчтой арга зам байх болно.
Манипуляци гэж юу вэ?
Манипуляци хэмээх нэр томъёо нь (manus-гар + ple-хийх, гүйцэтгэх) шууд утгаараа уран гараар бүтээсэн нарийн түвэгтэй үйлийн төрөл зүйлийг тэмдэглэдэг. Харин шилжсэн утгаараа энэхүү нэр томъёо нь “гарт нь баригдах”, хуурамч хий хоосон шийдвэр, үйлдлээр нөлөөлөх, ур дүйтэй арга барилаар нөлөө үзүүлэх гэсэн утгыг илэрхийлнэ.
Манипуляцийн явцад субъект болон объектын хооронд харилцаа, харилцан үйлчлэлцэл бий болох бөгөөд үүнийг хамгийн энгийнээр хэн? (субъект буюу манипулятор), юуг? (объектод зориулан тусгайлан бэлтгэсэн мэдээлэл), хэнд? (объект буюу хувь хүн, олон түмэн), хэрхэн яаж? (манипуляцийн техник, технологи) хүргэх гэсэн уялдаа бүхий үйл явц гэж томъёолж болно. объект, субъектын хоорондын харилцан үйлчлэл Хүмүүс өдөр тутмын амьдралдаа санамсаргүйгээр манипуляторын үүрэг гүйцэтгэх буюу заримдаа манипуляцийн золиос болох нь олонтаа. Бид өдөр бүр сонин уншиж, телевизор үзэж, радио сонсохдоо манипуляцтай тохиолдох бөгөөд ялангуяа улс төрчид, сэтгүүлчид, эрдэмтэд, зохиолчид, жүжигчид манипуляторын үүргийг идэвхтэй гүйцэтгэж, харин мэдээллийг хүлээж авч буй хүн бүр ямар нэгэн хэмжээгээр хамтран тоглогч болдог.
Судлаачид манипуляцийг:
- оюун санаанд хүчирхийллийн бус аргаар нөлөөлөх замаар ноёрхлоо далдуур хэрэгжүүлж буй үйл ажиллагаа -/Бессонова.Б.Н/
- сэтгэл зүйн дайн хийх механизм – Волкогонов.Д.А/
- бусдын сул тал дээр тоглох тоглоом буюу хуурах аргаар үйл байдлыг өдөөх өдөөлт” -Рудинова.Д/
- бусдыг объект, хэрэгсэл, багаж зэвсэг мэтээр үзэх хандлага – ІСагатовский.В.НІ
- үзэл санаа, зорилго, харилцаа, мэдрэмж, үйл байдлын чиг хандлагыг программчлан далдуур тулган хүлээлгэх арга – Г.Шиллер/
- бусдыг удирдах, хянах, эд зүйлс мэтээр ашиглах явдал -Э.Шостром/
- сэтгэл зүйн халдлагын нөлөөллийн дүнд олон түмнийг итгүүлэн үнэмшүүлэх үзэгдэл-Бехтерев.В.M/
- бусдын хүсэл зоригтой зөрчилдсөн эрх ашиг сонирхлыг далдуур хэрэгжүүлэх үйл ажиллагаа – Гудин.РІ гэх зэргээр олон янзаар тайлбарласан байдаг.
Манипуляцийн хоёр үндсэн хэлбэр бий. Нэг дэх нь субьект өөрийн санааг нууцалж объектод тааруулж сонгосон мэдээллийг өгч, далдуур хяналт тавьдаг. Ийм хэлбэрийн манипуляци улс төрийн зорилгоор явуулж буй ухуулга сурталчилгааны үйл явцад олонтаа тохиолддог.
Сүүлийн үед эм болон цахилгаан хэрэгслийн тусламжтайгаар хүний тархинд шууд нөлөөлөх үзэгдэл гара болсонтой холбогдуулан манипуляцийн гурав дахь хэлбэр илэрч буй талаар их ярих болж. Биологи, сэтгэл зүйн салба дахь орчин үеийн нээлтүүд хүмүүсийн сэтгэл зүй болон vй ажиллагааг нууцаар хянах, далдаас удирдан чиглуулах боломж олгохуйц хүчтэй хэрэгслүүдийг улс төрчид, эрх мэдэлтнүүдийн гарт бариулах боллоо.
Улс төрийн манипуляци
Улс төрийн субъектын зүгээс тодорхой зорилго, ухамсар, төлөвлөгөөтэйгээр хийгдэж буй улс төрийн манипуляцийг тодруулж авч үзэхдээ бие хүний болон олон түмний гэсэн хоёр түвшинд ялган харьцуулж үзвэл илүү тодорхой болно. Бие хүнийг манипуляцлах үйл ажиллагаа улс төрчийн ойр тойронд явагддаг бол олон түмнийг манипуляцлах үйл явц бөөнөөр цугларсан хүмүүсийн хүрээнд бий болдог. Бие хүмүүсийн хоорондын харилцаанд хүртэхүйн үр нөлөө хүчтэй илэрдэг онцлогтой. Туршлагатай харилцан ярилцагч нүд, нүүрний хувирал хөдөлгөөн, дууны өнгө, дүр төрх, дохио зангааг оновчтой ашиглан мэдээллээ шууд дамжуулах бөгөөд энэ тохиолдолд эргэх холбоо тогтоох, харилцааг хянах, засварлах боломж илүү байдаг. Бие хүнийг манипуляцлахад тодорхой техникийг, харин олон түмнийг манипуляцлахад технологийг ашигладаг.
Аливаа улс төрийн нам, бүлэг, лидерүүдийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь засгийн эрхэнд гарах, түүнийг барих, хадгалах явдал байдаг. Иймээс улс төрчдийн тэмцлийн гол талбар нь засгийн эрх мэдэл байдаг бөгөөд улс төрийн субъектын зорилгодоо хүрэх чухал хэрэгсэл нь улс төрийн манипуляци болдог.
Улс төрчдийн ашиглаж буй манипуляцийн мөн чанар нь тухайн орны улс төрийн системийн онцлогоос ихээхэн “хамаардаг. Засгийн эрхэнд хууль ёсны дагуу (сонгууль, хаан ширээ залгамжлах) болон хүчирхийллийн аргаар (төрийн эргэлт) гарч болно. Ардчилсан тогтолцоо бүхий орнуудад засгийн эрхийг олж авах арга нь сонгууль учраас эрх мэдэлд тэмүүлэгчид “бохир технологи”-оор ч хамаагүй түүнд хүрэхийг эрмэлзэх болжээ. Үүнээс гадна “засаг захиргааны хүчин зуйлс” хэмээн нэрлэгдэх болсон захиргааны аргууд сонгуулийн үр дүнд ихээхэн нөлөөлдөг. АИУ-д улс төрийн манипуляцийн үндсэн арга хэрэгсэл нь олон нийтийн санаа бодолд нөлөөлөх явдал байдаг бол Орост урьдын адил боловсон хүчний халаа солиогоор далайлган сүрдүүлдэг захиргааны арга барилыг ашиглах нь олонтаа.
Нэгэнт засгийн эрхэнд гарч түүнийг хэрэгжүүлж буй эрх мэдэлтнүүдэд олон түмний сэтгэл зүйд хүчтэй нөлөө үтүүлэхийн тулд манипуляцийн технологийг бүр илүү (боловсронгуй болгож улам ур дүйтэй манипуляцлах шаардлага тулгардаг. Эрх баригчдын хувийн сонирхол нийгмийн сонирхолтой зөрчилдөж байлаа ч иргэдийн зүгээс гэр бүр эрх ашгийнхаа төлөө шаардлага тавьж, эсэргүүцэн гэмцэлдэхгүй бол хаалттай, хяналтгүй, шахалтгүй, хариуцлагагүй болсон төр, засаг түүний эрх мэдэл, сүр хүч улам бур төвлөрөн хүчирхэпжиж олон түмнийг үл оомсорлон дураараа авирлаж “засагпал едрөөс өдөрт муудсаар” байх аюултай юм. Учир нь аливаа ардчиллын голт зүрх нь чухамдаа төр засгийн шийдвэр гаргах үйл явц дахь ард түмний идэвхтэй, ухамсартай оролцоо байдаг бол амин сүнс нь тэр засгийн эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагааг энгийн иргэд нь нягтлан хянаж, үнэлэн цэгнэж байх чадварт оршдог.
Өнөөдөр үй олноор нь хэлмэгдүүлэх үе өнгөрч, арга барил нь “энэрэнгүй” болсон хэдий ч эрх мэдлийг айдас, хүчирхийлэл, залхаан цээрлүүлэлтээр тогтоон барьдаг уламжпал устаж үгүй болоогүй төр, засгийн эрх мэдэлтнүүдийн дур зоргоор авирлахын эсрэг жирийн иргэд ямар ч хамгаалалтгүй байсаар байгааг ардчилалд шилжиж буй зарим орны тухайлбал, Туркменистан, Узбекстан, Казахстан, Тажикстан, Киргизийн бодит амьдралаас харж болно.
Манипуляцийн сэтгэл зүйн үндэс нь хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн юм. Яагаад шашин хоорондын дайн хайр найргүй, харгис өршөөлгүй байдаг вэ?, яагаад үндэстэн хоорондын зөрчлийг зохицуулахад бүхнээс түвэгтэй байдаг вэ? гэвэл шашны болон үндэстний мэдрэмж хүмүүсийн сэтгэл зүйг хамгийн ихээр хөндөж хөөргөдөж байдагт л хамаг учир оршино. Шашны мухар сүсэг, үндэстний үндсэрхэх үзлийн “гал нь ноцсон хун” юу ч хийхээс сийхгүй бөгөөд хэн ч түүнийг “унтрааж чадахгуй”. Хөөрлийн түймэр олон түмнийг бүхэлд нь нөмрөх үед манипуляторууд дураараа авирлаж эхэлнэ. Энэ нь нийгэмд хичнээн их хор уршигтай нь ойлгомжтой учраас түймэр тавьсан этгээдийг яагаад ч зөвтгөх аргагүй юм.
Ийм учраас манипуляцийн эсрэг хэрхвэл зүйтэй болох, түүнийг хэрхэн сөргөх талаар судлаачид янз бүрийн байр суурь баримталдаг. Үүнд:
- Манипуляцийг бут цохих. Энэ нь “хорыг хороор”, хэн түүнийг хэрэглэж байна, түүнийг тэр зэвсгээр нь устгах хэрэггэй гэсэн тактик юм. Үүнийг баримтлагч А.Панасюк “Таны эсрэг хэн түүнийг хэрэглэхийг хүсч байна, түүнийг өөрийнх нь мөн тийм сэтгэл зүйн технологиор ялах хэрэгтэй.[2] ” гэдэг.
- Манипуляцийг хориглох. Энэ бол хүмүүст ихээхэн хор хохирол учруулдгаас улбаалан манипуляторуудын “зэвсгийг хураах”-ыг зөвтгөдөг байр суурь юм. Э.Фромм уүнийг “Хэрвээ бид өөрсдийгөө бүрэн хянаж байх тохиолдолд албадан тулгасан ч заль мэхтэй улс төрчдийг хэзээ ч сонгохгүй. Гэвч бид өөрсдийгөө бурэн хянаж чаддаггүй учраас гипнозоор нөлөөлөх аргыг улс төрчид ухуулгадаа ашигладаг. Хүмүүсийн оюун санаа болон мэдрэмжид довтлох дайралт тэдэнд агшин зуур ч амсхийх чөлөө олгохгүйгээр араас нь мөрдөн мөшгиж байдаг. Иймд бараа бүтээгдэхүүнийг сурталчлах реклам болон улс төрийн ухуулгад ашиглаж буй “тархи угаах” бүх аргыг хориглох нь зүйтэй”[3] гэж тайлбарладаг.
- Манипуляцийг хэмжээ хязгаартай хэрэглэх. Хэрэглэхийг зөвшөөрч болмоор аргууд байхаас гадна хэрэглэж болохооргүй хязгаарламаар нөхцөлүүд байдаг тул аль аргыг хэр хэмжээтэйгээр хэрхэн ашиглах нь манипуляторын ёс суртахууны мөн чанараас хамаарна гэж үздэг. С.Поварнин “Зарим уед шударга хүн ч арга мэх хэрэглэх нь байдаг. Гэвч ярилцагчдаа хор хохирол учруулахгүй л бол зарим заль мэхийг нь зввшөөрч болох юм[4].” хэмээн тодруулсан нь бий.
- Манипуляцийг илрүүлж шүүмжлэн саармагжуулах. Ийм байр суурь баримтлагчид манипуляцийг илрүүлж түүнийг сайтар бодож боловсруулсан үндэслэлээр няцаан саармагжуулах хэрэгтэй гэдэг бөгөөд улс төрчид аль болохоор өөрсдийгөө энэ тоглоомонд татан оролцуулахгүй байхыг зөвлөдөг. Фишер.Р, Юри.У нар “Арга заль хэрэглэх тактик нь зохисгүй юм. Учир нь тэд бие биедээ харилцан шаардлага тавьж чаддаггүй. Шударга бус тактиктай тэмцэхэд бэлэн бай. Хууль бус арга барилаас илүүтэй зарчмыг хамгаалах нь хялбар. Практикт хатуу байр суурийг нягт баримтлах хэрэгтэй[5]. хэмээн өөрсдийн тактикаа тайлбарладаг.
Эхний хоёр байр суурийг хүлээн зөвшөөрвөл зөрчилдөөнийг улам хурцатгах аюултайгаас гадна өөрт нь олон тооны “сюрприз” барих эрсдэлтэй. Манипуляцийг хориглож, устгаж угүй хийж болдоггүй “допоон гол”-той байдгийн шалтгаан нь түүнийг илруүлэх нь хүнд хэцүү, нотлох нь бүр ч түвэгтэйд оршдог. Харин сүүлчийн хоёр үзэл баримглалын тухайд манипуляцийг илрүүлэх нь хэзээ ч бүтэшгүй зүйл болохоор түүнийг хэмжээ хязгаартай, өс зүйтэй хэрэглэх нь аргагүйдэж тулгамдсан арга хэмжээ болж таарах нь ээ.
Олон түмнийг манипуляцлах технологи
Зарим судлаачдын тэмдэглэсэнчлэн XX зууны гол шинж бол нэг талаар хувь хүний ухамсартай үйл ажиллагаа олон түмний ухамсаргүй үйл ажиллагаагаар солигдсон, нөгөө талаар улс төрийн үйл явцад олон түмний гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн явдал бөгөөд үүнтэй холбогдуулан энэ зууныг олон түмнийх гэж тодорхойлох нь элбэг тохиолдох болсон.
Г.Лебон, З.Фрейд, В.Парето, С.Московичи болон бусад судлаачдын улс төрийн сэтгэл зүйн салбар дахь нээлтүүд олон түмний сэтгэл зүйн онцлогийг судлан тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан. Тухайлбал, З.Фрейд олон түмнийг:
- Эрч хүчтэй, хөөрөлтэй, тогтворгүй, хувирамтгай
- Итгэмтгий, нөлөөлөлд автамтгай
- Шүүмжлэлт сэтгэлгээ муутай, эргэлзэж тээнэгэлзэх нь бага
- Туйлшрамтгай
- Логик дэвсгэр муутай
- “Биелэх боломжгүй хий хоосон зүйлийг шаардаж байдаг[6]” гэж дүгнэсэн байхад:
Ю.В.Ирхин олон түмний сэтгэл зүйн онцлогийг:
- Эзэнгүйдүүлэх хандлагатай
- Мэдрэмж давамгайлдаг
Оюуны үнэт зүйлсээс илүүтэй улс төрийн болон өс суртахууны үнэт зүйлсийн үнэлэмж өндөртэй хариуцлага хүлээдэггүй [7] гэж тодорхойлсон байдаг.
Түүнчлэн “Манипуляторуудын дэвшүүлж буй хүсэл сонирхлыг дагахын тулд хувь хүн олон түмэнд уусч хувийн эрх ашгаа хөсердүүлдэг. Хуран цугласан хүмүүсийн онцлог шинж нь шуүмжлэлт сэтгэлгээ, зөв шийдвэр гаргах чадвараа алддаг явдал юм. Тэд зөвхөн ганцхан хэлийг ойлгодог. Энэ хэл нь оюун ухааныг таягдан хаяж, гагцхүү мэдрэмжинд хандсан байдаг .[8] “Тэд юу хийж байгаагаа мэдэхгүйгээр ажипладаг дадал зуршилтай, цаашид юу болохыг ч ухамсарладаггүй, бүхий л амьдралынхаа туршид хийж гүйцэтгэж байдаг ч арга замаа ойлгож үхааралгүйгээр манипуляцлагдаж байдаг[9]” ажээ. Олон түмний сэтгэл зүйн эдгээр онцлогт тулгуурлан тэднийг манипуляцлах нь хувь хүнийг эзэмдэхээс хялбар ажээ.
Улс төрийн манипуляцийн технологийг дараахь үеүдэд хувааж болно. Үүнд:
- Мэдээллээ үнэн бодитой мэт хэлбэрээр олон түмний ухамсарт шингээх
- Айдас түгшүүр, үзэн ядалтыг төрүүлж буй нийгмийн ухамсрын “өвчтэй цэгдээр дарах”
- Өөрийн үзэл бодлоо олон түмнээр дэмжүүлэн далд зорилгоо хэрэгжүүлэх зэрэг болно.
Улс төрийн манипуляцийн тод жишээ нь Саддам Хусейны урт настай дэглэм юм. 90-ээд онд олон улсын бараг бүх орээ хэлэлцээр иракчуудыг хашраахад чиглэж байв. Энэ үөд Иракчуудын хувьд ярианы гол сэдэв зэмлэл буруушаах ивдал байсан боловч үүний гол буруутан нь Саддам биш, харин эрх чөлөөт Иракын ард түмнийг эзлэн түрэмгийлэхийг зрмэлзэж буй өшөө хорсолт Америк гүрэн байв. Энэ нь улс төрийн домогт “дайсны дүр” бүтээх аргыг оновчтой ашигласан хэрэг байсан бөгөөд иракчууд өнөөг хүртэл энэхүү домогт итгэсээр байгаа билээ.
Манипуляторт өөрийн мэдээллийг хүргэхэд хамгийн чухал зүйл нь олон түмний ухамсарт стереотип бий болгох явдал байдаг бөгөөд учир нь олон түмэн хийсвэр ойлголтыг мэдрэхүйд нь шууд нөлөөлөхүйц бодит дүрээр, эсхүл аль болохоор хялбарчилсан төсөөллөөр болон хэтрүүлж дэвэргэсэн дүгнэлтээр хүлээн авахыг эрмэлздэгт оршино. Энэ онцпогт нь түшиглэн улс төрчид манипуляци хийхдээ сонгогчдын ухамсарт нь бэлэн байгаа стереотипийг тэр хэвээр нь шууд ашиглах, эсхүл түүнийг засч сайжруулах, үгүй бол цоо шинээр бий болгох шаардлагатай болдог. Ингэснээр олон түмэн бодит байдлыг гажуудуулж, хуурамч дүрээр илэрхийлсэн зохиомол зүйлийг итгэн үнэмших болдог.
Үүнээс гадна стереотип нь сонголт хийх боломжийг багасгадаг бөгөөд ер нь цаашдаа өөрөөс нь өөр хэнийг ч сонгох сонголтгүй болгоход стереотип нэвтрүүлж буй манипуляторын технологийн үндсэн зорилго оршино. Хүмүүсийн ухамсарт нэвтрүүлж буй стереотип нь тэдэнд идэвхтэй үйлчлэл үзүүлэхүйц сүр хүчтэй, эсхүл сэтгэл хөдлөм өнгө аястай байх ёстой. Олон түмний сэтгэлийн хөдөлгөөн бол тэднийг “байлдан дагуулах”, “гараар нь могой бариулах” түлхүүр болдог бөгөөд хөөрч дарвисан олон түмэн ухамсарлагдсан гэхээс илүүтэй ухамсарлагдаагүй үйлд хөтлөгдөн манипуляторын хүссэн болгоныг хийхээс буцахгүй байдалд хүрдэг. Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх олон аргуудаас гол нь өрөвдөж хайрлах, магтаж сайшаах, буруугаа хүлээх, тодорхойгүй байдлын өмнө айжтүгших, нэр хүнд, үнэ цэнэ, үүрэг хариуцлага, шударга ёс, аюулгүй байдлаа мэдрэх зэрэг хүний үндсэн хэрэгцээг хөндөх явдал чухал байдаг.
Мэдээж хэрэг сэтгэл хөдлөл хоосон орон зайд бий болохгүй. Улс төрчдийн хувьд тэдний сэтгэлийг хөдөлгөгч хүч нь улс төр, эдийн засгийн сонирхол байдаг бол сонгогчдын хувьд төрийн төлөөлөгчдөд тавьж буй шаардлагаар илэрч буй тэдний хангагдаагүй хэрэгцээ нь байдаг. Эдгээр нь улс төрчид болон сонгогчдын хооронд харилцан үйлчлэлцэх, буулт хийх, эсхүл манипуляци хийх орон зайг бий болгодог бөгөөд энэхүү үйл явцыг дор схемчлэн үзүүлье.
Улс төрчид болон сонгогчдын эрх ашиг, сонирхол:
- Бүрэн нийцэж болно.
- Нэлээд хэмжээгээр нийцэж болно.
- Нэлээд хэмжээгээр зөрчилдөж болно.
- Эрс тэс зөрчилдөөнтэй байж болно.
- Бие биеэ саармагжуулж болно.
Эхний тохиолдолд сонгогчдын тавьж буй шаардлага, элитүүдийн эрх ашиг сонирхолтой ямар ч асуудалгүйгээр яв цав нийцэж, бодитойгоор хэрэгжин биелж байдаг. Харин хоёр дахь тохиолдолд элитүүд буулт хийж, өөрийн сонирхлыг тодорхой хэмжээгээр өөрчлөх замаар сонгогчдын зүгээс тавьж буй шаардлагыг биелүүлж болно. Гурав дахь тохиолдолд зөрчилт нөхцөлтэй тулгарч буй элит хүмүүсийг итгүүлэн үнэмшүүлэх арга замыг хайж эхпэх бөгөөд манипупяцийн аргыг сонгох шаардлагатай болно. Зөрчилдөөн хурцдах тусам элитүүд олон нийтийн санаа бодлыг улаан цайм манипуляцилж, нийгэмтэй ил тодоор ‘ байлдах”-аас өөр аргагуй болдог. Өнөөдөр манайд энэхүү дэх хувилбар эрх баригчид болон нийгмийн хоорондын харилцаанд тод илэрч байна. Хамгийн сүүлчийн тохиолдолд элитүүд болон нийгмийн сонирхол төдийлөн шрчилдөж сөргөлдөхгүй бөгөөд ийм саармагжсан сонирхол болгон тохиолдохгүй.
Улс төрчид болон сонгогчдын хоорондын харилцан үйлчлэл
Энэ байдлаас дүгнэлт хийхэд нийгмийн болон эрх баригчдын эрх ашиг, сонирхол үндсэндээ нийцэж байх тохиолдолд манипуляцийг хэрэглэх нь ховор, хүрээ нь ч бага байдаг. Учир нь төр түүнд чухал ач холбогдол өгдөггүй. Харин нийгмийн болон эрх баригч элитүүдийн сонирхол бие биетэйгээ зөрчилдөж буй тохиолдолд төр өөрийгөө хамгаалах зорилгоор манипуляцийг өргөн хүрээтэй ашиглах болдог байна. Ер нь зөрчил их байх тусам манипуляцийн хэрэглээ, хүрээ өргөн болдогзүй тогтол ажиглагддаг.
Эрх баригчдын улс төрийн ашиг сонирхлын үүднээс хийж буй мэдэгдлүүдэд дүн шинжилгээ, дүгнэлт хийгээд үзэхэд тэд цаг ямагт чин үнэнийг хэлж яриад байдаггүй нь нэгэнт тогтоогдсон асуудал тул олон түмнийг объектив мэдээллээр хангахад олон нийтийн өргөн нэвтрүүлгийн гүйцэтгэх үүрэг
Чухал бөгөөд улс төрчдийн мэдээлэл, мэдэгдэл, амлалтыг шалгах, судлах, ам ажлын зөрүүг нь эрэн сурвалжилж олж мэдэх, бусдын амлалттай харьцуулах, ялгааг нь тодруулах, хэрэгжин биелэхээргүй хий хоосон хуурамч зүйлийг нь шүүмжлэн няцаах зэргээр сэтгүүл зүйн ур чадвар гарган ажиллаж манипуляцийн нөлөөллийг саармагжуулах асуудал өнөөдөр чухлаар тавигдаж байна.
[1] Wrong D.H. 1988. Power: Its Forms Bases and Uses with a New Prefoso. P.30
[2] Панасюк А. Как победить в споре, или искусство убеждать. М.1998.С.134.
[3] ФроммЭ. Имөтьилибыгь? М., 1990.С.194.
[4] ‘ Псварнин С.Спор:Отеориии практике спора. СПб., 1996. С. 147. ‘
[5] ‘ ФмшөрР., Юри У. Указ. соч. 154
[6] Фрейд 3. Массовая психология и анапиз “Я”. Избранное. Кн., М., 1990 г.
[7] Ирхин Ю.В. Психология и политика., М., 1993 г.
[8] Московичи С. Век-толп., М., 1990г.
[9]’3 Канөтти Э. Масса и властъ., М.,1997г