Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО СУДЛАЛЫН АСУУДАЛД !!!
Шинэ Толь Сэтгүүл

УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО СУДЛАЛЫН АСУУДАЛД !!!

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-25
Хуваалцах
8 min унших
Хуваалцах

Loading

Л.Пүрэвдорж
/
УБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, Ph.D/

Шинэ толь №34, 2001

Түлхүүр үг : Нийгэм, Нийгмийн шинжлэх ухаан, Судалгаа шинжилгээ, Институт, Иргэдийн оролцоо, Улс төрийн систем, Макро түвшин, Микро түвшин,Ардчилал,Орчин үеийн улс төр

Нийгэм бол хүмүүүсийн харилцаа,нэгдлийн илэрхийлэл билээ. Өөрөөр хэлбэл, тэрээр хүмүүсийн иргэншсэн холбоо юм. Орчин үеийн нийгэм нь иргэний нийгэмлэгийн дүр төрхтэй болсоор байна. Нийгмийн иргэнлэг ёсны шууд илэрхийлэл нь оролцоо юм. Орчин үеийн нийгэм бол оролцоот нийгэм билээ.

Оролцоо бол нийгмийн харьцангуй биеэ даасан институц гэж хэлж болно. Иймээс улс төрийн оролцоо судлалын онол-арга  зүйн үзэл баримтлалууд боловсруулагдан практикт ч өргөн ашиглагдан хэрэглэгдэх боллоо. Нийгмийн шинжлэх ухааны судалгаанд шинжилгээний түвшинг тодорхойллон зааглаж байна. Иймд макро ба микро түвшний шинжилгээний арга зүйг өргөн хэрэглэх болов. Нийгмийн шинжлэх ухаанд макро түвшний шинжилгээ нь үндэстэн маягийн нийгмийн том бүлгүүд, улс төрийн систем буюу байгууллагуудыг судлахад голлон анхаарлаа төвлөрүүлдэг. Харин микро түвшний шинжилггээний араг зүйг хувь хүмүү, тэдний зан байдлыг судлахад голчлон хэрэглэдэг байна. Нийгмийн шинжлх ухаан дахь макро а микро түвшний шинжилгээний ялгаа харьцангуй бол бусад шинжлэх ухаанд янз бүрийн онцлог агуулгатай байдаг аж. Тухайлбал, биологийн ухаанд гэхэд макро түвшний шинжилгээ нь хэт том, харин микро түвшнийх нь хэт жижиг зүйлийг судлах жишээтэй.

Энэхүү өгүүллэгэд микро ба макро түвшний улс төрийн зан байдлын асуудлыг бас хөндсөн болно. Энэ хоёр түвшний зан байдлууд нь хоорондоо хамаарал шүтэлцээтэй учраас харилцан нөлөөлөлцөж байдаг аж. Судлаачийн шинжилгээний “захиалгат” түвшин нь тодорхой асуудлын хэрэгцээгээр илэрхийлэгдэн тодорхойлогдоно.  Макро түвшний шинжилгээ нь “Улс төрийн намуудын систем хэрхэн бүрэлдэж, улс төрийн дэглэмийн тогтвортой байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?”хэмээсэн асуултанд хариулт өгөхөд зонхилон чиглэгдэнэ. Харин “Хүмүүс яагаад, хэрхэн улс төрд оролцдог вэ? гэдэг асуултанд микро түвшний шинжилгээ анхаарлаа хандуулдаг.

Зарим асуудлууд шинжилгээний энхүү хоёр түвшинг холбон авч үзэхийг шаардддаг  тал бий. Иймээс үүнтэй холбогдон ийм хоёр асуулт тавигддагийг дурьдахад илүүдэхгүй болов уу. Үүнд:

Нэгдүгээрт, “Улс төр дэх иргэний оролцооны арга зам ба хугацаанд улс төрийн системийн шинжүүд хэрхэн нөлөөлдөг вэ?”

Хоёрдугаарь, “ Улс төрийн системийн үйлчлэлд иргэдийн оролцооны хэлбэрүүд хэрэхн яаж нөлөөлдөг вэ? иймээс ч улс төрийн аливаа үйл нь үйлдэх үү эс үлдэх үү? Болон үйлдлээ ямар чиглэлээр хэрэгжүүлэх вэ? хэмээн хоёр шийдвэрийг шаарддаг. Жишээлбэл, хувь хүн сонгох, эс сонсохоо шийдэх төдийгүй хэнийг сонгохоо шийднэ.

Орчин үеийн нийгэм нь иргэний оролцооны загвартай болсоор байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн гишүүн бүр оролцоот иргэн байх ёстой хэмээн үздэг боллоо. Оролцоо бол улс төрд нөлөөлж буй аливаа үйлдлүүд юм. Ийнхүү оролцоо нь иргэд, нийгмийн бүлгүүд, улс төрийн субьектуудын субьектлэг чанарыг илэрхийлэгч үйл явц мөн. Улс төрийн оролцоо нийгмийн үйл явцын салшгүй бүрэлдэхүүн хэсэг төдийгүй нөлөөлөл, идэвхжлийн тодорхой түвшин,хүрээтэй байдаг. Оролцоо нь хувь хүн, нийгмийн бүлгүүд, институтуудын  үйлдлүүдийн сүлжээ билээ. Улс төрийн оролцооны бүрдэлд үйлдлийн субьект, обьект,орчин зорилт, үнэт эрхэмлэл, сэдэл зэрэг олон зүйл багтана.

Улс төрийн оролцооны субьект нь иргэн, нийгмийн жижиг, том бүлэг, байгууллага, институтууд юм. Эдгээр субьект улс төрд идэвхжлийн янз бүрийн түвшин хүрээтэй оролцдог. Тэдний улс төрийн субьектлэг чанар илэрлийн олон дүр төрхтэ. Улс төрийн оролцооны субьектлэг чанарын загварыг улс төрийн элсүүлэлтийн шатлал, эрэмбийн босооо ба  хэвтээ илэрхийллийн хэмжүүрээр тодорхойлон авч үзэн дүрсэлье (бүдүүвч 1)

Америкийн судлаачид улс төрийн оролцооны идэвхжилийг нь харгалзан америкчуудыг гурван бүлэгт хуваан тодорхойлсон байдаг. Судалгаандаа тэд улс төрийн оролцоо бол нэг хэмжигдэхүүнт үзэгдэл юм гэсэн арга зүйг баримталсан. Тэрхүү ангиллаар: нэгдүгээрт, үл оролцогчид ( америкийн насанд хүрсэн хүн амын гуравны нэгийг эзэлдэг); хоёрдугаарт, ажиглагчид, улс төрд бага оролцдог, америкийн насанд хүрэгсдийн 60 орчим хувь; гуравдугаарт, тэмцэгчид (улс төрд идэвхтэй оролцдог хүмүүс, хүн амын 5-7 хувийг эзэлдэг)

Оролцогчдын хэв маягаас үйл ажиллагаан шинж хандлага, үргэлжлэх хугацаа, түүний дараалал төдийгүй харилцааны онцлог, үр дагавар хамаарна. Оролцооны обьект нь иргэд, нийгмийн институтууд ба нийгэм өөрөө болдог. Улс төрийн оролцооны зорилго нь обьектыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Оролцооны зорилго чиглэлт шинж хандлага нь оршин тогтнож буй улс төрийн дэглэмийн байр сууринаас авч үзэхэд эерэг ба сөрөг байж болдог. Эерэг оролцоо нь нийгмийн системийг дэмжин хөгжүүлэхэд чиглэгддэг бол сөрөг оролцоо нь шүүмжлэн өөрчлөх шинж хандлагатай байдаг онцлогтой.

Улс төрийн оролцооны орчин нь нийгмийн систем төдийгүй хувь хүн өөрөө юм. Улс төрийн оролцооны нөхцөл байдалд олон хүчин зүйлс хамаарагдана. Үүнийг дараах бүдүүвчээр дүрслэн авч үзье (бүдүүвч 2)

Улс төрийн оролцоо гэдгийг бодит утгаар юу гэж тодорхойлж болох вэ гэдэг асуулт тавигдана.

Улс төрийн оролцоо гэдэг нь төр засгийн шийдвэр гаргагчдын үйлдэлд ямар нэгэн байдлаар нөлөөлөгч хүмүүсийн  идэвх юм.

Иргэд төр засагтайгаа хамтран ажиллаж хүний эрх ,эрх чөлөө, ард олны сайн сайхан аж амьдралыг хангах хэрэгт оролцдог гэсэн үг. Энэ бол улс төрийн бодит оролцоо билээ.

Улс төрийн янз бүрийн дэглэмүүдэд улс төрийн оролцооны хэв маяг, хэлбэр, түвшин өөр өөр баййдаг.

Ардчилал, алдар хүнд бүхий дэглэмүүдэд, улс төрийн оролцооны хэв маяг, хэлбэр,түвшин өөр өөр байдаг.

Ардчилал, алдар хүнд бүхий дэглэмүүдэд олонхи бодитой нээлттэй оролцдог чөлөөт оролцоо хэрэгждэг. Ардчилсан бус дэглэмүүдэд оролцоо хязгаарлагдмал, хаалттай байдаг байна.

Монгол бол ардчилал,шинэчлэлийн замаар хөгжиж буй улс билээ. Хөгжиж буй улс орнуудад улс төрийн оролцооны шинэ маягийн загвар төлөвшиж байна. Үүнийг дараах бүдүүвчээр тоймлон юхарьцуулан авч үзье (бүдүүвч3)

Орчин үед улс төрийн оролцоо улам бүр нийтийн шинж хүрээтэй болоод зогсохгүй гол оролцоо нь иргэдийн орон байр, орон нутаг, олон нийтийн газарт хэрэгжиж байна. Иргэний оролцооны хэлбэр баяжиж байна. Үүнийг шинжилдэг нэгэн загварыг авч үзье (бүдүүвч 4).

Иргэний оролцоо ч өөрийн үе шатуудтай, тухайлбал

  1. Ажиглах оролцоо
  2. Мэдээлэл өгөх оролцоо
  3. Зөвлөмж оролцох оролцоо
  4. Идэвхтэй биет оролцоо гэх мэт.

Иргэний нийгэмд оролцооны тодорхой зохион байгуулалтын хэлбэрүүд хэрэгждэг. Үүнд:

1.Хөршийн холбоо

  1. Иргэний бүлэг

3.Хүүхдийн байгууллагууд

4.Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага

  1. Багш, эцэг эхийн байгууллага
  2. Сонирхлын бүлэг
  3. Улс төрийн нам, лоббизм зэрэг болно.

Оролцоо бол нийгэм дэх олон ургальч байдал, ил тод байдлын бодит хэрэгжилтийн жишээ юм. Үүгээрээ нийгмийн амьдралд тодорхой ач холбогдолтой үйл ажиллагаа билээ. Улс төрийн оролцооны нийгмийн үүрэг нь дараах зүйлсээр тодорхойлогддог гэж хэлж болох юм. Үүнд :

  1. Иргэд, нийгэм юуг хүсч буйг төр засагт мэдрүүлдэг .
  2. Төр, нийгмийг удирдахад иргэдийг оролцуулна.
  3. Шийдвэр гаргахад нөлөөлөх байдлыг иргэдэд ойлгуулдаг.
  4. Удирдагчид эрх мэдлээ хэтрүүлэн, эсвэл урвуулан ашиглахаас сэрэмжлүүлдэг ач холбогдолтой.

Улс төрийн оролцоо нь нийгмийн гишүүдэд олон нийтэч сэтгэлгээ, зан бадлыг төлөвшүүлэн, хариуцлагатай, идэвхтэй сайн иргэнийг төлөвшүүлж хөгжүүлэхэд чиглэгддэг.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-14 2020-03-25
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?