Д.Мягмарсүрэн
/УТБА-ийн Ховд аймаг дахь сапбарын багш/
Шинэ толь №43, 2003
Түлхүүр үг: Улс төрийн пронозчлол, Улс төрийн үйл явц, Институтын хувьсал өөрчлөлт, Улс төрийн прогнозчлолын арга хэлбэрүүд
Улс төрийн прогнозчлолын асуудлыг авч үзэхээс өмнө прогнозын талаар ерөнхий ойлголтыг тайлбарлахыгхичээе.
Прогноз -нэр томъёоны хувьд рrognosis (рго-урьдаас, gnosis-мэдэх)-урьдаас мэдэх, төсөөлөх гэсэн утгатай грек үгнээс гаралтай.
Орчин үед прогнозыг -“ирээдүйд тухайн болон бусад үзэгдлийн боломжит төлөв байдлын тухай буюу уг төлөв байдлын хэрэгжих альтернатив арга зам, цаг хугацааны талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй эргэцүүлэл”[1] гэж тайлбарлаж байна. Гэхдээ орчин үеийн барууны эрдэмтэд прогноз тодорхой үндэслэлтэй байх ёстой ч заавал шинжлэх ухааны үндэслэлтэй байх албагүй гэж үзэж байна. Мөн прогнозыг нэг утгаар бус нэлээд олон талаас, олон янзаар тодорхойлсон. Учир нь прогноз нь анализ, синтез, оношлолтой адилаар шинжлэх ухааны салбар бүрт ашиглагддаг.
Прогноз боловсруулалт (прогнозчлол) нь шинжпэх ухаан бүрт өөрийн гэсэн онцлогтой байдаг. Прогноз зохиогчдын хувьд ирээдүйг авч үзэх хоёр үндсэн түвшин байдаг.
- Эмпирик түвшинд: хүн төрөлхтний ирээдүйг урьдчилан төсөөлөх, түүний төлөв байдлын тухай цогц эргэцүүлэл.
- Онолын түвшинд: өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний ирээдүйн төлөв байдлын талаар болон бага магадлалтай дүгнэлтийг логик дүрмийн дагуу хийх, эмпирик түвшинд батлагдсан бүхий л эргэцүүлэл.
Ирээдүйг “шагайх” уг шинж чанар нь амьдралын тухай шинжлэх ухааны салбаруудад хуримтлагдсан практик туршпага болон шинжлэх ухааны үнэлэлтийг аль алиныг нь харгалзахыг шаардаж буйгаас гадна уг төслийг хэрэгжүүлж болох тэрхүү субъектүүдийн талаарх мэдээ баримт дээр тупгуурладаг.
Ирээдүйг төсөөлөх таамаглалын бусад төрлүүдээс прогнозын ялгаа нь өнгөрсөн буюу өчигдөрт байсан, өнөөдөр буй судалгаанд үндэслэн үйл байдлын хөгжлийн шалтгаант шинж чанарыг илрүүлэн хэвийн болон ойрын ирээдүйг таамаглах хөгжлийн хандлагыг магадладгаараа онцлогтой юм.
Прогнозын тодорхой элемент эртний дэлхий дахины сэтгэлгээнд байсан бөгөөд Х\/-Х\/11 зуунд системтэйгээр шинжпэх ухааны мэдлэг болон хөгжиж эхэлсэн. Уг үйл явц XIX зууны дунд үеэс эрчимжиж түүхэн үйл явцын бодит хандлага бүхий судалгааны арга зүйн үндэс гэж өөрийгөө зарласан марксизм бий болсонтой холбогдож нийгмийн шинжлэх ухаанд прогнозын үндэс тавигдаж эхэлсэн.
Нийгмийн хууль зүй тогтлыг үгүйсгэдэг барууны нийгэм судлаачид ялангуяа нийгмийн үзэгдлийн хүрээнд шинжпэх ухааны прогнозын бололцоог хэрэгсдэггүй. Ирээдүйг судлах бололцоотой гэсэн үзэлтэй төлөөлөгчид нь шинжлэх ухааны мэдлэгийн түвшинд футурологийг хөгжүүлсэн байна.
Улс төрийн прогнозчлолын тухай ойлголт
Шинжпэх ухаан бүрт прогнозчлол өөрийн гэсэн онцлоггой. Тухайлбал, судлах зүйл, судалгааны объект, зорилт, зорилгоороо ялгагдана.
Харин бидний авч үзэх нь улс төрийн прогнозчлол, объект нь нэн тэргүүнд улс төрийн үйл явц, улс төрийн систем болно. Улс төрийн прогнозчлол өргөн хүрээнд дэлхийн соёл иргэншил буюу нийгмийн бүхий л институтуудын хувьсал өөрчлөлттэй холбогддог бол явцуу хүрээнд ирээдүйн улс төрийн тогтолцоо буюу түүний субъекгүүдийн магадлалт байдал, түүнд хүрэх боломжит хугацаа, арга замын тухай шинжпэх ухааны үндэслэлтэй эргэцүүллийг боловсруулах явдал гэж ойлгож болно. Гэвч дээрх тодорхойлолтууд нь улс төрийн анализын үүднээс авч үзэхэд нэлээд өргөн хүрээтэй болсон учраас хавсарга ба онолын улс төр судлалын хоорондын хил заагийг тогтоох шаардлага дахин тулгарч байна. Учир нь тэдгээрийн аль алинд нь прогнозын төрлүүд ихэд хөгжсөн байдаг. Дурьдсан тодорхойлолтоор хоорондоо ялгаа бүхий улс төрийн прогнозын хоёр хэв маягийг гаргаж болно. Онолын улс төр судлалд прогнозыг юуны түрүүнд нэг орны болон бүс нутгийн цаашлаад дэлхий дахины улс төрийн мега дүр зургийг прогнозчлолоор авч үзэхэд хүрдэг. Өөрөөр хэлбэл, хангалттай урт хугацаанд нэг ба олон улс төрийн системийн хөгжлийн боломжит замыг тооцож үздэг байна. Уг уламжлалт прогнозчлолоор түүхэнд өнгөрсөн үеийн нийгмийн ухааны сэтгэгчид прогноз гэж нэрлэж болохуйц өөрсдийн төгс нийгмийн дүр зургийг бүтээхийг оролдож байлаа.
Үүнд Платогийн “Төр”, Томас Морын “Утопи”, Кампанеллийн “Наран хот”, Т.Гоббсын “Ливиафан”, Ш.Монтескье, Ж.Локк нарын улс төрийн тогтолцооны либерал загваруудыг дурдаж болно. Ихэнхи тохиолдолд дээрх прогнозууд нь улс төрийн прогнозчлолын загварт ерөнхийдөө тохирдоггүй. Учир нь хүссэн ирээдүйн дүр зурагтаа хүрэх арга замыг тодорхойлоогүй байдаг.
Хэрэв тэдгээрийг тухайн үеийн нийгмийн шинжлэх ухааны түвшнээс хамаарал бүхий шинжлэх ухааны үндэслэлтэй ирээдүйн тухай магадлалт эргэцүүлэл гэж үзвэл улс төрийн прогноз хэмээн нэрлэж болох юм.
XX зууны эхээр ирээдүйн улс төрийн тогтолцоо түүнд хүрэх арга замыг тайлбарласан дэвшилт загваруудыг зохиох хандлага өргөжсөн байна. Үүний жишээ бол капиталист формаци социализмаар солигдох тухай К.Марксын онолыг улс төрийн прогнозд багтааж болно. Орчин үеийн олон улс төр судлаачид түүхийн альтернатив өрнөлийн боломжийг тооцолгүйгээр түүхэн үйл явц дахь нэг хэмжээст хандлага бүхий өөрийн концепцийг боловсруулсан гэж үзээд Марксын онолын магадлалт шинжийг үгүйсгэсэн. Тухайлбал, Карл Поппер Марксын концепцийг историцист (түүхчлэх үзэл) өөрөөр хэлбэл, нийгмийн ирээдүйн хөгжлийн бусад хувилбарт амьдрах эрхийг өгөөгүй гээд марксизм түүхэн хандлага зайлшгүй гэж үздэг бусад историцист концепцийн адил фатализмын нэг төрөл[2] гэж үзсэн нь санамсаргүй хэрэг биш юм.
Гэхдээ Марксын онолын энэхүү шүүмжлэлийг эс харгалзвал бүхэлдээ улс төрийн прогноз гэж үзэж болно. Орчин үед онолын улс төрийн прогностикт (прогноз боловсруулах арга зүйн тухай шинжлэх ухаан[3]) чухал хувь нэмэр оруулсан томоохон сэтгэгчдэд О.Тоффлер (“Футфрошок” 1970, “Гурав дпхь давалгаа” 1980, “Эрх мэдлийн ахиц: мэдпэг, баялаг, хүчирхийлэл XXI зууны босгон дээр” 1990 зэрэг томоохон бүтээлээрээ апдартай), С.Хантингтон (“Соёл иргэншлийн моргөлдөөн” өгүүлэл), Фукуяма (“Түүхийн төгсгөл үү” өгүүлэл 1089 онд нийтлэгдсэн) нарыг зүй ёсоор тооцож болно.
Тэрчлэн глобал прогноз дэвшүүлсэн таамаглалуудад ‘Бёжинскийн “Евроазийн геостратеги”, А.Зеновьевийн “Западнизм үзэгдэл” зэрэг төсөөллүүд томоохон байр суурь эзэлдэг. Эцэст нь орчин үеийн улс төрийн шинжлэх ухаанд онолын улс төр судлалын хүрээнд улс төрийн прогнозыг тодорхойлохдоо: шинжлэх ухааны магадлалт шинж чанартай улс төрийн тогтолцооны боломжит хувьслын (түүнд нөхцөлдсөн шалтгаантай хамт) арга замыг үзүүлсэн байна. Тухайлбал, үүнд А.Панарины культурологийн мидлагад үндэслэсэн улс төрийн тогтолцооны хувьслыг прогнозчлолын оролдпогыг хэлж болно.
Улс төрийн прогнозчлолын ангилал
Улс төрийн прогнозчлолыг ялган ангилах оролдлого улс шрийн шинжпэх ухаанд гарч байна. Тухайлбал, Б.Хогвуд, III Ганн нар шийдвэр гаргахад ашиглаж болохуйцаар нь улс трийн прогнозчлолыг академик ба ердийн гэж ангилсан.
Улс төрийн прогнозчлол (улс төрийн прогноз зохиох үйл явц)-ыг зорилгын шалгуураар нь:
- Эрэл хайгуулын
- Норматив гэж ангилж болно.
Эрэл хайгуулын прогноз зохиохын гол зорилго нь прогнозчлолын объектын ирээдүйн боломжит төлөвийг тдорхойлоход оршино. И.Бестужев-Лада үүнийг “одоо үед (>уй хандлагын ирээдүй дэх болзолт үргэлжпэл” гэж тдорхойлсон байна. Эрэл хайгуулын прогнозчлол хөгжпийн иолээд магадлалт хандлагыг тодорхойлох, бэлэн нөхцөл байдлын боломжит шилжин өөрчлөлтийн ирээдүйн төсөөлөл, урьдчилсан анализад чиглэгддэг. Иймээс одоогоос ирээдүй рүү гэсэн логикоор зохиогдоно.
Харин норматив прогнозын зорилго нь прогнозчлолын объектын ирээдүйд эрмэлзэж буй байдал төрх, тодорхой арга замыг магадлах явдал юм. Гэхдээ норматив прогноз нь өгөгдсөн нөөц баялаг бусад хязгаарлалтад үндэслэн хүсч буй үр дүндээ хүрэх эрмэлзлэлийг агуулдаг. Норматив прогноз чухамдаа шийдвэр гаргах процедуртай ихээхэн давхцдаг. Шаардлагатай байдлаас оршин буй хандлага руу гэсэн зарчимд, өөрөөр хэлбэл, ирээдүйгээс одоо руу гэсэн логик үндэслэлтэй. Уг прогноз товлосон зорилгодоо бодитойгоор чиглэгддэг бол дараа нь тухайн зорилтыг хэрэгжүүлэх эрэл хайгуул явагддаг. Үүгээрээ норматив болон эрэл хайгуулын прогноз нь хоорондоо харилцан хамааралтай. Норматив прогноз нэлээд ерөнхий шинжтэй, эрэл хайгуулын прогноз бодит үндэслэлтэй байдаг байна.
Эрэл хайгуулын прогноз улс төрийн шийдвэр гаргах үйл явцтай холбогддог ч нэлээд бие даасан шинжтэй. Уг прогнозыг нэрнээс нь харсан ч асуудлын зангилааг олох үүргийг гүйцэтгэдэг. Эрэл хайгуулын прогноз зохиогчид орчин үеийн улс төрийн үйл явцын үндсэн хандлагыг илэрхийлэх, улс төрийн тогтолцооны хамгийн шинэ төлөвийг гаргах, тэдгээрийн ирээдүйн үргэлжлэлийг зураглахыг оролддог.
Заримдаа тухайн прогноз зохиомжийн шинжтэй байдаг. Тэрчлэн хөгжпийн зохиомж зохиох явцыг прогнозын нэг арга болгон авч үзэх нь ч бий. Зохиомж техник нь нөхцөл байдлын гипотез хөгжпийн төсөөлсөн алхамуудыг тодорхойлон гаргах үндсэн технологийн цогц хэрэгсэл юм. Энэ тохиолдолд зохиогч хэд хэдэн зонхилох хандлагыг хуваагаад тэдгээрээс биелж болох бүрийг нь үйл явдлыг гүнзгийрүүлэх дарааллаар гаргаж үзүүлдэг. Уг аргаас шинжээчид нэлээд зайлсхийдэг. Учир нь ирээдүйн өөрчлөлтийн талаар нарийн тодорхой дүгнэлт хийхэд бэрхшээлтэй. Нэг дор үйл явдлын хэд хэдэн магадлалт хувилбар таамаглалуудыг дэвшүүлэх шаардлага тулгардаг ч энэ нь прогноз бүрийн аль нэг нь биелэх магадлалыг ихэсгэдэг.
Шинжээч хэдий чинээ олон зохиомж дэвшүүлснээр тухайн прогноз биелэх магадлалыг төдий чинээ өсгөдөг. Үүгээр нэлээд урт хугацааны улс төрийн нөхцөл байдлыг харж болох хэдий ч ойлгон танихад нэн бэрхшээлтэй болдог байна. Өөрөөр хэлбэл, прогнозын эвристик үнэ цэнэ буурахад хүрч болно. Зохиомж арга нь өөртөө ирээдүйн параметрийн талаар ерөнхий төсөөллийг бүрдүүлэхийн зэрэгцээ хөгжлийн альтернатив хувилбаруудыг эрж хайх үйл явцын хөгжил дэх тэнхлэг цэг тэрчлэн бусад магадлалыг багтааж байдаг. Тэдгээрийг авч үзэх цаг хугацааны, далайц, зорилгын хэв маягаас хамаарч зохиомжийг:
- Эссе хэлбэрийн -драматик онцлогийг тооцсон нөхцөл байдлын өрнөл, нөхцөл байдал дахь хүний хариу үйлдлийг тусгасан чөлөөт нийтлэлийн хэлбэрээр,
- Аналитик судалгааны буюу товч бичлэгийн -нөхцөл байдал түүний хөгжлийн хандлагын үндсэн бүтцийн параметрээр
- Формальчилсан мэдээ (дүрслэлийн) -тоон үндэслэлтэй эргэцүүлэлт, ерөнхий дүгнэлтэд үндэслэн хийгдсэн гэж ангилж болно.
Эрэл хайгуулын прогнозыг улс төрийн шийдвэр гаргах үе шатанд зохиох бүрэн боломжтой. Хэрэв эрэл хайгуулын прогноз болон нөхцөл байдлын прогноз нь нөхцөл байдлын оршин буй хандлагад өөрчлөлт орохгүй, улс төрийн субъектын үйл ажиллагаа нь үлэмж таагүй байдал өрнөнө гэдгийг тогтоовол тохирох шийдвэрээр засварлах шаардлага гулгарна. Ийм үед эрэл хайгуулын прогноз асуудалтай нөхцөл байдал байгаа эсхүл байхгүйг илрүүлдэг онош зүйн үүргийг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, улс төрийн нөхцөл байдлын анализ болж болох юм. Хэрэв улс төрийн субъект нөхцөл байдалд оролцох шаардлага тулгарвал асуудлын тогтсон арга бүхий эрэл хайгуулын прогноз улс төрийн шийдвэрийн үндэс болж болох юм. Гэвч эрэл хайгуулын прогноз ч төлөв байдлын анализ ч уг процедурын орон зай цаг хугацаанд тасарсан байж болох үед шийдвэр бэлтгэхэд прогнозчлолын бүлэгтэй холбогдоогүй өөр шинжээчид ажиллаж эхэлнэ.
Эрэп хайгуулын ба норматив прогнозоос гадна С.Вишневийн:
- Идэвхтэй
- Идэвхгүй прогноз гэсэн ангилал байдаг.
Идэвхтэй нь прогнозчлолын объектэд гол нөлөө үзүүлдэг. Идэвхгүй нь түүнд нөлөөгүй. Хэрэв нөхцөл байдлыг зорилготойгоор өөрчлөх шийдвэрийг боловсруулахад үндэслэл болсон норматив прогноз мөн эрэл хайгуулын прогноз ч идэвхтэйд орж болно. Өөрөөр хэлбэл, улс төрийн шийдвэр болж чадаж буй нь идэвхтэй нь юм. Гэхдээ өмнө хэлснээр эрэл хайгуулын прогноз өөрийн үндсэн зорилтгүй улс төрийн шийдвэрийн суурь болдог учраас ихэнхдээ идэвхгүй шинжтэй байдаг.
Үйл явдлын ирээдүйг мэдэхэд прогнозын нөлөөний талаар К.Поппер: -Өмнө нь хэзээ ч учраагүй өөрийн эцгээ алсан Эдипийн тухай эртний домгоор жишээлээд үүнийг Эдипийн үйлдэлтэй адилтгасан. Өөрийнхөө хүүдээ алагдах ёстойгоо урьдчилан мэдээд Эдипийг хүүхэд байхад нь орхисны үр дүн нь ийм байжээ. Ирээдүйг урьдчилан мэдэхийн нөлөөний уг жишээний үр дүн нь дэндүү азгүй юм. Эдипт мэргэ төлгийн дохио байгаагүй учраас алах шууд шалтгаан нь өөрөө биш байсан юм.
Прогнозчлолын объектод прогнозын нөлөөллийн асуудлын талаар өгүүлэхэд
- Өөрөө биелэгдэх
- Өөрөө үгүйсгэгдэх прогнозын төрлүүдийг гаргаж болно.
Өөрөө биелэгдэх прогноз: Түүхийн хувьд бодит урьдчилсан нөхцөл байхгүйг эс харгалзвал биелэгдэхэд хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц прогнозыг өөрөө биелэгдэх прогноз гэж нэрлэж болно. Үүнийг дараахь жишээгээр тайлбарлая.
Хэрэв хууль тогтоох эрх мэдэл гүйцэтгэх эрх мэдэлтэй харилцаа бүхий үед нөлөө бүхий шинжээчид төрийн тэргүүний захиалгыг гүйцэтгэхдээ -парламентыг хугацаанаас өмнө тарах нь гарцаагүй гэж төөрөглөжээ. Энэ үед үйл байдлын тухайн өрнөл чухамхүү захиалагчийн өдөөлтөөр үүссэн байна. Шинжээчид биелэхүйц өөр зохиомж хэрэгжих бололцоог орхисон. Жишээлбэл, парламент буулт хийх гэсэн гарцаар өөрийгөө авч үлдэх байсан ч хэрэгжээгүй. Иймэрхүү прогноз алдаатай бөгөөд өрнөл, нөхцөл байдлын урьдчилсан төсөөллөө буруугаар тайлбарласан байдаг. Гэвч прогнозистын хүчтэй нөлөөгөөр гаргасан шийдвэр хэрэгжих бололцоог урьдаас өгсөн байна.
Гэхдээ дээрх жишээ прогнозын биелэгдэл үргэлж амжилттай байхгүйг харуулж байна. Прогнозын шуурхай шинж тавьсан зорилтыг гарцаагүй шийдвэрлэх чадвараар тодорхойлог-доно. Прогноз хэрэгжих магадлалын уг жишээ нь өөдрөг бус шийдвэрт хүргэсэн гэж алдаж хэтрүүлсэн байлаа ч прогноз өөрөө хэрэгжсэнд л оршино.
Өөрөө үгүйсгэгдэх прогноз: Практикт хэрэгждэггүй ч чухам гүүнд л уг прогнозын зорилт оршдог. Ийм прогнозын хувьд шийдвэр гаргах этгээдэд зориулж улс төрийн нөхцөл байдлын өрнөлийн магадлалт хувилбаруудын нэг нь хэрэгжих сөрөг шалтгааныг үзүүлэх нь чухал байдаг ба нөхцөл байдлын ийм өрнөлийг арилгах, тухайн асуудалд үлэмж хандуулахад чиглэгддэг.
Өөрөө үгүйсгэгдэх прогнозын жишээнд 1996 оны Оросын Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Ельцины сонгуулийн кампани зүүний эх оронч сөрөг хүчнээс нэр дэвшигч ялсан юхиолдолд боломжит сөрөг уршиг шалтгааныг сонгогчдод үзүүлснийг багтааж болно. Тухайн үед ирээдүйн төрийн тэргүүний талаар шийдвэр гаргах гэж байсан сонгогчид Коммунист намын лидер Г.Зюганов сонгуульд ялах боломжийг үгүйсгэсэн дүнг хэт томруулсан хэлбэрээр үзүүлсэн прогнозыг зориудаар дэвшүүлсэн нь нөлөөлсөн. Эцсийн үр дүнд Б.Ельцин хоёр дахь удаагаа ялсан юм.
Прогнозын үр дүнг биелэгддэггүйг эс харгалзвал үр нөлөөтэй байдаг. Учир нь түүний зорилт нь бодит байдалд хэрэгжихгүй прогнозчилсон зохиомж болсон ч бай объектэд нөлөөлөх үүсгэвэр болдог.
Улс төрийн прогнозчлолын үечлэл
Шинжпэх ухааны салбар бүрт прогнозчлол цаг хугацааны өөр өөр үечлэлээр явагддаг. Тэдгээрийн шатлал бүр нь ялгаатай байдаг. Б.Хогвуд, Н.Ганн нарулс төрийн прогнозын үечлэлд нэлээд ойролцоо нь эдийн засгийн прогнозын үечлэл юм гэж үзээд:
- Богино хугацааны (1 жил хүртэл)
- Дунд хугацааны (5 жил хүртэл)
- Урт хугацааны (5 жилээс дээш) гэж хуваасан.
Гэхдээ тэд улс төр судлалд уг шалгуур ниицэхгүй байж болохыг хүлээн зөвшөөрсөн. Мөн судлаач И.Бөстужев-Лада шинж чанарын тодорхойлолтын үүднээс прогнозыг:
- Оператив: судалгааны объектэд томоохон өөрчлөлт бүхий ирээдүйг баримжаалсан прогноз,
- Богино хугацааны: зөвхөн тоон өөрчлөлт бүхий ирээдүйг баримжаалсан,
- Урт хугацааны: чанар зонхилсон, тоон өөрчлөлттэй ирээдүйг баримжаалсан,
- Хэт урт хугацааны томоохон чанарын өөрчлөлтөд хүрсэн прогноз гэсэн ангилалыг дэвшүүлж байна.
Гэхдээ улс төрийн шинжлэх ухааны хувьд уг схем тохирдоггүй. Улс төрийн тогтолцоонд томоохон чанарын өөрчлөлт оператив хугацаанд ч гарч болно. Үүнээс гадна тодорхой өөрчлөлт тодорхой шинжтэй: хувьсгал, цэргийн эргэлт, үндсэн хуулийн реформ зэргээс үүдэлтэйгээр үүсдэг.
Цаг хугацааны шалгуураар улс төрийн прогнозыг хуваахдаа улс төрийн үйл явцын чанарын шалгуургүйгээр ангилж болно. Энэ үүднээс улс төрийн прогнозыг:
- Оператив прогноз (1 сар хүртэлх үе)
- Богино хугацааны (1 сараас 1 жил хүртэл)
- Дунд хугацааны (1 жилээс дээш)
гэсэн үечлэлийг[4] судлаач А.Симонов санал болгож байна. Улс терийн прогнозчлолын аргууд
Улс төрийн прогностик байгууллагуудын ажил хэрэгтээ хэрэглэдэг 13 арга байдаг.
Экспертийн асуулга -улс төрийн намын удирдагчид, томоохон улс төр судлаачдаар бөглүүлэхээр тараасан, “нарийн” тодорхой асуудалд тохируулж боловсруулсан тусгай картыг бөглүүлэхэд үндэслэдэг.
Дельфи арга -асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан бүлгүүдийг нэг дор цуглуулаад экспертийн бие даасан асуулгыг хэд хэдэн үе шатаар гүйцэтгэдэг. Асуулгын үр дүнг тусгай аргаар боловсруулдаг.
Тархины довтопгоо (Вraintorming) -тусгай дүрэм, журам тогтоон асуудлыг хамтран хэлэлцэх замаар экспертийн бүтээлч үйл ажиллагааг урамшуулахад үндэслэсэн экспертийн хамтын үнэлгээ.
Экспертийн хувийн урьдчилсон төсөөллийн арга -прогнозчлолын тухайн салбарын “лидер” экспертийн үнэлгээг ашигладаг.
Экстраполяци арга -нэг хэсэг үзэгдэл, үйл явцыг ажигласны үндсэн дээр хийсэн дүгнэлтийг өөр хэсэгт нь хэрэглэх арга. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн рүү хандсан, түүхэн дэвсгэр зураг дээр прогнозчлолын объектыг авч үздэг.
Түүхэн аналоги -мэдлэгийн бусад салбарууд болон цаг хугацааны төсөөтэй үйл явдлын хөгжлийн зүй тогтолыг шилжүүлэн хэрэглэдэг.
Контекстуал зураглал хийх ба морфологи загварчлал -объектыг дэс дараатай, уялдаа холбоотой эмхтгэх замаар асуудал буюу прогнозын объектыг системтэйгээр авч үзэн, түүний төрлүүдийг холбож буй бүхий л магадлалт нөхцөл байдлын анализ синтезд үндэслэнэ.
Торон бүтцийн буюу торон шинжилгээний арга -ном зохиолд перт нэр томъёоллоор бичигдсэн байх нь олонтаа. Зорилгод хүрэх хамгийн ойрын арга зам, улс төрийн хөгжлийн шүүмжпэлт зангилгааг олоход тусалдаг өвөрмөц арга юм.
Зорилгын мод -нэг нэгэнтэйгээ шатласан холбоо бүхий элементүүд, бүтцүүдийг танин мэдэхээр объектыг хуваах замаар зохиодог.
Магадлалт прогнозчлол буюу зохиомжийн арга -прогноз зохиохдоо эхнээс нь дуустал прогнозын объектын хүрээлэн буй орчин болон авч үзэж буй системийн үйл явдлын магадлалт чиглэлийг тодорхойлон бичих арга юм.
Дуурайчлах арга -прогноз шийдвэрийг шалгахад ба суртлын зорилгоор математик загвар зохиох буюу бүтээх үйл явц.
Ажилбарын загварчлал -томоохон хүчин зүйлстэй холбоо бүхий шалтгаан -үр дагаврыг тогтооход чиглэгддэг арга
Статистик загварчлал -өнгөрсөн ба одоо үеийн статистик баримт сэлтэд үндэслэн зохиох анализ загварыг боловсруулахад үндэслэдэг.
Тоглоомын арга -шууд урьдчилан төлөвлөсөн улс төрийн судалгаа тэрчлэн улс төрийн прогнозыг шалгахад ашигладаг.
[1] Политическая энциклопедия. Т-2, М., 1996. стр 280.
[2] 8 К.Поппер. Нищета Историцизма. М., 1993. стр. 62.
[3] Политическая энциклопедия. Т.2. М., 1998. стр.280.
[4] 0 Симонов К.В, Политический анализ: Учебное пособие. М., Логос, стр.53. 2002.