О.Баттулга
/УТБА-ийн эрдэм шинжилгээний ажилтан/
Шинэ толь №18, 1997
Түлхүүр үг:
Улс төрийн хөгжлийн ойлголт
Улс төрийн дэглэм, системийн хувьсал нь тухайн удирдлагын бүтэц, иргэн ба төрийн харилцааны хүрээ, улс төрийн өөрчлөлтийн онцлог шинжийг илэрхийлэн, энэхүү үзүүлэлтээр тухайн цаг үедээ ялгарна. Энэхүү үзүүлэлтүүдэд ямар байдлаар үнэлгээ өгөх вэ? гэдэг асуудал нь улс төрийн хөгжлийн түвшингийн тухай ярих бололцоо олгоно. Улс төр судлалын шинжлэх ухаанд улс төрийн хөгжлийн талаарх үзэл бодлын олон урсгал чиглэл бий. Тухайлбал, либерал үзэл хүний үндсэн эрх, эрх чөлөө, иргэний хяналт бүхий тер, олон ургальч үзэл, оюуны эрх чөлөө гэх мэт байдлаар илэрнэ.
Консерватив үзэл бол зан заншил, уламжлал, төрийн удирдлагын өмнөх хэлбэрийн залгамж чанарыг хангах, зохион байгуулалтын зарчим, хэм хэмжээг хадгалахад тулгуурлана.
Шилжилтийн нийгэмд буюу улс төрийн гүйцэд хийгдээгүй үйл явцын үед дээрх шалгууруудыг хэрэглэх нь бэрхшээлтэй төдийгүй, тухайн үзэл санаанд өөрт нь эсрэгээр хандах нь цөөнгүй байдаг. Жишээ нь, эрх мэдлийн өндөрлөгт хүрэх ардчилсан үйл явц загварчлах, олон ургальч үзлийг хэт өргөжүүлэх нь нийгмийн хийгээд бусад удирдлагыг жолоодлогогү болгон, улмаар дарангуйлалд хүргэх сөрөг үр дагава гаргаж болох юм.
Энэхүү асуудлын онолын шийдэл нь Ф.Теннис, М.Вебер, Т.Парсонс нарын дэвшүүлсэн “Хөгжлийн социологи онолд томъёологджээ. Энэхүү онолыг баримтлагчид нь уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэмд шилжих улс төрийн системийн улс төрийн системийн бүх хувиралыг авч үзжээ. Юуны өмнө аграр буюу ердийн үйлдвэрлэл, хаалттай социаль бүтэц, иргэн хүний эрх зүйн хараат байдал, төрийн хатуу хяналтад үндэслэсэн нийгмийг авч үзжээ. Орчин үеийн нийгэм гэдэгт нээлттэй социаль бүтэц, засаглалын зүй зохист зохион байгуулалтад тулгуурласан аж үйлдвэржсэн ба аж үйлдвэржсэний дараах үеийн нийгмийг ойлгоно.
Хэдийгээр шилжилтийн үед уламжлалт болон орчин үеийн нийгмийн удирдлага, зохион байгуулалтын бүрдэл хэсгүүдийн аль нэг нь харилцан үйлчлэх маягаар байх боловч, улс төрийн өөрчлөлтийн үндсэн хоёр хэлбэр байна.
Эхний хэлбэр нь системийн тэнцвэрийг илэрхийлэгч элементийн харьцаа, нийгэм, удирдлагын үндсэн бүтцийг үл эвдэх явдал юм. Хэдийгээр элит хэсэг, манлайлагч, удирдагчид, засгийн газар нь өөрчлөгдөх боловч зонхилох үнэт зүйлс, эрх мэдэлд хүрэх арга зам нь урьдын нөхцлөөр хадгалагдаж байдаг нь үүний жишээ болох юм.
өөрчлөлтийн хоёр дахь хэлбэр бол үндсэн институци, хэм хэмжээ, коммуникацид уламжлан шилжиж улмаар нийлээд шинэ чанар бүхий системд хүргэх элементийн хувирал хамаарна. Онолын энэхүү схемийг тодруулан үзсэн эрдэмтэд улс төрийн хөгжил нь улс төрийн ямар oүтэц, хэм хэмжээ, институт-нийгэм эдийн засгийн болон бусад асуудлуудад хэр хурдан, уян хатан үйлчилж, олон түмний санаа бодлыг тусгах тэрхүү чадварын хэмжээгээр хийгдэнэ гэсэн дүгнэлтэд хүрчээ.Өөрөөр хэлбэл, тогтвортой буцах холбоо, ухамсартай хион байгуулалт, олон түмний санаа бодлыг харгалзах буюу шийдвэрт тусгах чадавхи бүхий механизм огтоосноор улс төрийн систем нь зөрчлийг нэг бүрчлэн лицуулах, удирдлагыг хэрэгжүүлэх зөв хувилбарыг нгох уян хатан механизм болж хувирна. Энэ утгаараа мамхүү төрийн ямар хэлбэрийг сонгох, тэр нь улс ийн ямар өөрчлөлт хийхэд хүргэх, улс төрийн ямар н засгийн эрх барих, ямар үзэл суртал ирээдүйн бодлогыг тодорхойлох зэрэгт чухал ач холбогдол өгдөггүй юм. Гол нь шинэ шинэ асуудлыг шийдвэрлэх чадвар, нийгэмтэйгээ харьцах шинж нь тухайн системийн эсрэг динамикийг илэрхийлж, чанарын шинэ түвшинд шилждэг байна.
Дээрхээс үндэслэн улс төрийн хeгжилтийг нийгэм төрийг удирдах хэрэгт элит болон олон түмний оролцох боломжийг өргөтгөх, нийгмийн янз бүрийн нөхцөл байдалд уян хатан зохицох улс төрийн системийн чадвар гэж тодорхойлж болох юм.
Улс төрийн хөгжлийн үндсэн нөхцлүүд
Нийгмийн нөхцөл байдалд нийцүүлэн улс төрийн системийн зохицох чадварыг дээшлүүлэх нь эцсийн дүндээ эрх мэдлийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцийг тодорхой болгоход хүргэнэ. Улс төрийн өөрчлөлтийг хийх үндсэн нөхцөл нь уламжлалт болон нийгмийн шинэ сонирхлын бүлгүүдэд улс төрийн адил тэгш бололцоо олгох хэм хэмжээний үндсийг тогтоох, иргэний адилтгалыг хангах, үнэт зүйлсийн нөлөөллийг ихэсгэх явдал юм. Мөн сонирхлын артикуляци, arperaцийг үр дүнд хүргэх ёстой. Дээрхээс удирдагч төдийгүй, түүний хүчтэй сөрөг хүчний асуудал урган гарах юм. Тэдгээрийн хоорондын зөвшилцөл, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж буй арга, механизмаас улс Төрийн хөгжилтийн түвшин хамаарна. Энэхүү шаардлага нь элитүүдийг чөлөөт өрсөлдөөний замаар сонгох нөхцлийг бий болгоно. Иргэн хүн өөрийн сонгосон төлөөлөгч нь өөрсдийнх нь эрх ашгийг туула илэрхийлж чадаж байгаа эсэх, нийгэм, эдийн засгийн омзэг асуудлаар ямар байр суурь баримталж байгаа зэрэгт хяналт тавих бололцоотой болно.
Нийгмийн хөгжлийг тунхаглал төдий биш, бодитойгоор чиглэсэн зорилготой, богино хугацаанд хийх зорилго үе шат ангилалтайгаар авч үзэх нь улс төрийн хөгжлийн нэг чухал нөхцөл болно. Эцсийн дүндээ төр шинэчлэл, өөрчлөлтийг хийх бололцоог хангадаг байна.
Улс төрийн модернизаци
Шилжилтийн үе дэх улс төрийн хөгжилтийн асуудлыг модернизацийн онол тодорхой хэмжээгээр авч үзсэн байна. Энэ үзэл баримтлал нь Ж.Локк, А. Смит болон өмнө дурьдсан хөгжлийн социологи”-ийн онолыг үндэслэгчдийн үзэл бодолд тулгуурладаг. Олонхи эрдэмтэд модернизацийн онолыг К. Марксын сургаалийн нэг хувилбар гэж үздэг.
Модернизаци нь хоцрогдсон орнууд зайлшгүй шинэчлэгдэн аж үйлдвэржсэн хийгээд аж үйлдвэржсэний дараах нийгэмд шилжиж болох, нийгмийн тэгш бус байдлыг хүлээн зөвшөөрөх асуудал дээр үндэслэнэ. Өөрөөр хэлбэл, модернизаци нь нийгмийн хөгжлийн өөрчлөлтийн хэмжээ, орчин үеийн нийгэмд шилжих явдлыг хэлнэ.
Модернизаци хийх зорилт тавьснаараа тухайн улс орон еерийн хөгжлийн үйл явцад дүгнэлт хийж, орчин үеийн нийгмийн шалгуурыг тодорхойлох учиртай юм. Иймд хөгжлийн зүй тогтлоор (жам ёсоороо) өндөр түвшинд хүрсэн орнуудыг модернизаци хийсэн гэж үзээд харин энэхүү замыг туулах гэж буй орнуудыг “модернизаци тусгагдсан” улсууд гэж үзнэ. Уг онол 1950-1960 онуудад өрнөдөд үүссэн ажээ. Өөрөөр хэлбэл, модернизаци нь баруунжих үйл явц буюу нийгмийн амьдралын бүх салбарт барууны хэв маягийг хуулбарлах явдал байв. Жишээ нь, улс төрийн салбарт л гэхэд парламент, олон намын тогтолцоо, олон ургальч үзэл, эрх мэдлийн хуваарилалт гэх мэт. Энэ утгаараа модернизаци нь нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжлийн урьдач нөхцөл байсан ба барууны хэв маягийг зохион байгуулалттайгаар бий болгосон нөхцөлд бололцоотой болж байв.
Модернизаци нь хэд хэдэн завсрын үе шатыг дамжиж байж сая барууны байдалд хүргэж, мөн модернизацийн замыг туулсан туршлагад шинэчлэл хийх замаар хеен гүйцэж хөгжих гэсэн ойлголтод хүрэв.
Өөрчлөлт шинэчлэлт хийх гол хэрэгсэл нь өрнөдийн орнуудын эдийн засгийн тусламж гэж тооцож байв Өөрөөр хэлбэл, модернизацичлах хүчин зүйл нь хүний эрхийн нийгэм, эдийн засаг, улс төрийн баталгаа бий болгох, эдийн засгийг тогтворжуулах, ардчиллыг бэхжүүлэх, шинэ үнэт зүйлсийг бүрдүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх явдал гэж үзэж байв.
Гэвч модернизацийг шугаман хөдөлгөөнт процесс мэтээр үзэж, Африк, Ази, Латин америк зэрэг олон улс орон өрнөдийн төрийн зохион байгуулалт, иргэн төрийн харилцааны үнэт зүйлсийн баримжааллыг өөрийн болгосон нь амьдралд жинхэнэ утгаараа хэрэгжиж чадсангүй.
Олон эрдэмтэд үүнийг ардчиллын замд бэлтгэл муутай орсоноос болсон гэж үздэг.
1970-1980-аад онд модернизаци болон хөгжлийн холбоог олж харснаар эхнийх нь хоёр дахийнхаа нөхцөл бус, харин чиг үүрэг болох талаас нь авч үзэж эхэлжээ.
Гол зорилго нь нийгэм, эдийн засаг, улс төрийн бүтэц байсан ба тэдгээр нь өрнөдийн ардчилсан загвараас өөр байж болохыг үгүйсгэсэнгүй. Мөн оршин тогтносоор байгаа уламжлалт тогтолцоо, үнэт зүйлсийг модернизацид саад тотгор болдог мэтээр хандахыг больжээ. Үүнээс үүдэн ирээдүйн хөгжлийн гол тулгуур нь үндэсний хэлбэр болсон байна. Модерн руу шилжих шилжилт нь зөвхөн хөгжил төдийгүй, өмнө оршиж байсан бүтэц сэргэж болох, эсхул мөхөх, харьцангуй удаан үе шат юм гэж үзэх болов. “Хеон гүйцэхээс гадна “хэсэгчилсэн”, давтагдсан”,”мухардсан модернизацийн тухай ярих болов. Энэхүү онолын урсгалыг баримтлагчдын үзлээр бол шилжилтийн үйл явц, өөрчлөлтөөс хамаарах гол элемент нь нийгмийн соёлын хүчин зүйл, бүр тодруулбал, улс төрийн хөгжлийн зорилго, хэм хэмжээг мэдрэх мэдрэмжээр нөхцөлдсөн үндэсний онцлог байна.
Модернизаци нь нийгмийн өргөн давхаргын үнэт зүйлсийн баримжаалалд еерчлөлт хийж нийгэм дэх улс төрийн соёлын хямралыг даван туулах замаар хэрэгжих юм гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрчээ.
Нийгэм, улс төрийн системийн модернизацийн зам
Олон эрдэмтэд янз бүрийн улс орон дахь модернизацийн үйл явц, улс төрийн дэглэм, өөрчлөлтийн үр дагавар, нөхцөл зэргийг судлаад модернизацийн зайлшгүй байх үр дүн, түүнийг хэрэгжүүлэх журмыг гаргажээ.
У.Мур, А.Экстайн нар модернизацийг аж үйлдвэржилтээс эхлэх, К.Гриффин хөдөө аж ахуйн шинэчлэлтээс, М.Леви хөгжилтэй орнуудын эрчимтэй тусламжаас, С.Эйзенштадт нийгмийн өөрчлөлтийг харгалзахаас, У.Шрамм шинэ үнэт зүйлс, нийгмийн коммуникацаас, Б.Хиггинс хөгжилтөөс эхлэх ёстой гэж үзжээ.
Ерөнхийд нь авч үзвэл модернизацийн арга зам, хувилбарын асуудлыг либерал, консерваторуудын хүрээнд шийддэг. Либерал чиглэл нь (Р.Даль, Г.Алмонд, Л.Пай г.м.) нийгэм дэх дундаж ангийн үүсэл, боловсролтой иргэдийн өсөлт нь удирдлагын зохион байгуулалт, орчинд нэлээд өөрчлөлт оруулна.
Модернизацийн ерөнхий шинж, динамик нь элитүүдийн чөлөөт өрсөлдеен, ердийн иргэний улс төрийн оролцооноос хамаарах болно. Үүнээс үүдэн шилжилтийн үеийн төрийн тогтолцоо, нийгмийн хөгжлийн хувилбарын асуудал тавигдана.
Үйл явдал өрнөх нь үндсэн 4 зарчимтай байж болох юм.
- Жирийн иргэдийн оролцоотой, челеет элитүүдийн өрсөлдөөн нь нийгмийг ардчилах, шинэчлэх илүү зүй зохист нөхцөл болох,
- Өрсөлдөгч элитүүдийн үүрэг өндөрсөх нөхцөлд хүн амын үндсэн хэсгийнхний идэвх буурч өөрчлөлтийг удаашруулах, авторитар дэглэм тогтоох,
- Хүн амын улс төрийн оролцоо элитийн өрсөлдеенеес давж гарвал автократ хандлага бий болж, засаглалын харгис хэлбэр руу түлхэн өөрчлөлтийн эрчийг сааруулах,
- Элитийн өрсөлдөөн, олон түмний улс төрийн оролцоо нэгэн зэрэг буурах нь улс төрийн системийг задралд хүргэж, улмаар гурав дахь хүчин гарч ирэн диктатур тогтоох бололцоо олгоно.
Энэхүү үйл явцын үүднээс америкийн улс төр судлаач Р.Даль полиархийн онолыг дэвшүүлэн тавьжээ.
Түүнийхээр бол буурай хөгжилтэй орнууд полиархийг авч хэрэглэснээр манлайлагч элитүүдийн ил тод өрсөлдөөн, олон түмний улс төрийн өндөр идэвхийг хангах, шинэчлэл хийх урьдчилсан нөхцлийг бий болгоно. Гэхдээ, улс төрийн полиархи системийн “хаалттай ноёрхол”-оос элитийн хүсэл зоригийг харгалзах, төрийн үйл ажиллагааг иргэн хянах бололцоо олгосон тийм систем рүү шилжих нь тийм ч амар биш юм. Роберт Даль полиархи орчин шилжилтэд нелеөлөх 7 нөхцлийг дурдсан нь:
- Улс төрийн өөрчлөлтийг хэрэгжүүлснээр гарах үр дагавар;
- Нийгэм дэх эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийг эрчтэй хийх үүднээс хүчтэй гүйцэтгэх эрх мэдлийг тогтоох;
- Төрд бүтцийн өөрчлөлт хийх бололцоог бүрдүүлэх нийгэм, эдийн засгийн хөгжлийн тодорхой түвшинд хүрэх,
- Тэгш ба тэгш бус байдлын тодорхой харьцаа тогтсон байх;
- Соёлын хөгжлийн олон талт байдал,
- Гадаадын тусламж, түүнд тавих олон улсын Хяналт,
- Улс төрийн манлайлагчид болон идэвхтнүүдийн ардчилсан итгэл үнэмшил болно.
Энэхүү америк эрдэмтний бодлоор бол полиархи руу хийх шилжилт нь тогтвортой, хувьслын байдалтай, огцом үсрэлт, хөдөлгөөнөөс зайлсхийсэн, эрх баригч элитүүдийн зөвшилцлийн хэлбэр дээр тулгуурласан байх ёстой. Энэ утгаараа полиархи нь улс төрийн харилцаанд оролцогч хүчнүүдийн ноёрхол тогтоосон хэлбэр гэж ойлгогддог.
Авторитаризм нь зөвхөн сөрөг үр дагавартай төдийгүй модернизацийг амжилттай хэрэгжүүлэх, түүний үр дүнг үгүйсгэдэг байна. Иймээс засаглалын полиархи Дэглэмийн үр ашиг, улс төрийн үр дүн нь өрсөлдөгч элитүүдийн харилцаа, аюулгүй байдлыг хангах, хүчтэй гүйцэтгэх засаглалыг тогтоох, орон нутгийн өөрөө удирдах ёсны хөгжилтөөс ихээхэн хамаарах юм.
Консерватив онолчид модернизацийн үйл явцын талаар өөр үзэл бодол баримтална. Тэднийхээр бол модернизацийн гол эх сурвалж нь олон түмний дайчилгаа, улс төрд оролцох оролцоо, ашиг сонирхлын ялгарлын хоорондох зөрчил юм. Түүнчлэн олон түмэн төрийг удирдах хэрэгт оролцоход бэлтгэгдээгүй байдал, засаглалын институтыг ашиглах чадваргүй байдал, үүнээс үүдэн эдгээр нь төрийн дэглэмийн тогтворгүйжилтийг түргэсгэдэг. Ийм маягаар модернизацийн үйл явцад оролцох олон түмний оролцоо улс төрийн хөгжилтөд бус, харин улс төрийн уналтад хүргэдэг гэж үздэг байна.
Хянасан: Б. АРИУНБАЯР