Цэрээн Жамсранов
/”Их Багш” хэмээх ЗСБНХУ-ын ШУА-ийн сурвалжагч гишүүн/
Шинэ толь №7, 1995
Түлхүүр үг: (Засгийн газар, Улсын хурал, Олон улс, Хэлэлцэх асуудлууд, Цээрлэх тухай, Газар нутаг, Улсын эзэн, Улсын иргэн)
Богд хаан Монгол улсын ерөнхийлөн захирах сайд Сайн ноён хан Намнансүрэн гадаад олон орны төрийн зохион байгуулалт, байгуулагдах зарчим, ямар ажил эрхэлдэг тэргүүтнийг товчлон бичихийг эрдэмтэн Ж.Цэвээнд далгасны дагуу “Улсын эрх” хэмээх энэхүү бүтээл туурвигджээ.
Энэ нь санамсаргүй хэрэг бус бөгөөд Монголын төрийн зүтгэлтнүүд сэргэн мандсан Монгол улсын төр, засаглалын хэлбэр ямар байвал зохихыг тунгаан бодож, судалгаа хийж, ардчилахыг чармайж байсны илрэл бөгөөд 19194 онд хоёр танхимтай Улсын Хурал байгуулж байсан нь бодсон санасан, олсон мэдсэнээ туршин хэрэгжүүлэх гэсэн оролдлого байлаа.
Олныг үл нуршин ХХ зуны эхэн үеийн Монголын төрийн эрх, засаглалын тогтолцооны тухай үзэл онолын дурсгал болсон уг бүтээлийг уншигчдад хүргэхийг зорив.
Дэлхий дээрх их бага олон улсын хууль дүрмээс засгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх зүйл ба, жич гадаадад улсын дээд эрх ба, нутгийн эрх хийгээд, энэ хоёр эрх харилцан холбогдох зүйлүүдийг товчлон бичсүгэй.
Өгүүлэх нь. Олон улсын засгийн дүрэм тус тусдаа адилгүй бөгөөд ердийн багш нарын зохиосон дэвтэр бичиг маш олон, багш нар өөр өөрийн үзэл таалал тайлбар мөн адилгүй. Хэдий тийм боловч хянан байцааваас, улсын дээд эрх барих ба улсыг засах, жич, улсын хэргийг эзэрхэн шийтгэх ёсыг товчлон бичиж болно.
Анхан улс төрийн байгуулсаны хэрэг нь харъяат олон ардыг боочилж, нэгэн хэдэн цөөн ихэсийн тусыг битүүсүгэй хэмээсэн нь огт бус, нийт олон түмний тусыг алагчлахгүй хичээн бүтээж, ард түмнийг алив зүдгүүр зовлонгоос ангижруулж, энх төвшнөөр хүмүүжүүлэн жаргуулахын тулд улс төр байгуулсан нь болой………..
Улс тус бүрийн дүрэм хэмжээ эрх чадал адилгүй хэмээхээс гадна хурал байгуулах ч ёс нь бас адилгүй, зарим улсын хурал нь нэгэн гэр, бусад зарим улсын хурал нь дээд доорд хэмээх хоёр гэр байх бегөөд, одоо цагийн ердийн багш нарын шүүмжилсэн нь хэрэв дан ганц төлөөний хүн нарыг цуглуулан нэгэн доор хурал байгуулбаас түргэн түүхийгээр хэрэг шийтгэж тогтворгүй болох болов уу хэмээн дээд хурал байгуулбаас түргэн түүхийг ханан нарийвчилж тогтвортой бат нотоор улсын хэргийг шийтгэж чадна. Учир ийм тул хоёр гэрийн хуралтай байх нь мөн хэмээн номложээ. Бусад ердийн багш нар шүүмжилсэн нь, нэгэн дор болбоос улсын олон түмний дээд эрх нэгэн бүхэл байх ёстой тул, хоёр гэрийн хурал байгуулахад энэхүү нэгэн бүхэл эрхийг хоёр анги болгож хагаслах, хуваах гэм хүлээнэ. Хоёрт, бол дээд хурлыг сонгон байгуулах тул, тэрхүү дээд хурлыг давхарлан байгуулсны хэрэг илүү болмуй хэмээхээс гадна, хэрэв дээд хурлыг сонгохгүй, бусад арга хэрэглэж байгуулсан нь буй аваас, ийнхүү олны сонголтгүйгээр байгуулсан дээд гэрийн хурал нь он жил удах тутам улам бүр дээрэнгүйлэн эзэрхсээр улс дотор үлэмж их эрхтэн олширч түмнийг дарлах зам нээгдэнэ хэмээн номложээ. Yүнд өгүүлэх нь: Хэрэв улсын газар нь бага болоод хүн цөөвтөр бөгөөс амрыг бодож нэгэн хурал байгуулдаг өс буй, бас зарим улсын эзэд нь ард түмэн лүгээ санал нийлэн улсыг зассугай хэмээн нэгэн гэрийн хурал байгуулсан нь байна. Одоо цагийн улсын дотроос Герц, Серби, Болгари, Норвеги хийгээд Де (Герман) улсын харъяат хэдэн бага улс цөм нэгэн гэрийн хуралтай, үүний дотроос Норвегийн хурал нь хоёр анги болон салж харэг зөвлөдөг учир буй боловч, ихээхэн хэргийг салалгүй нийлж шийтгэдэг ба анхан тогтоохдоо нэгэн гэрийн хурал хэмээн нэгэн адил дүрэм дагаж байгуулсан тул, энэхүү Норвеги улсыг нэгэн хуралтай улсын тоонд багтаавал зохино.
Хоёр гэрийн хуралтай улсуудыг тоолбоос, Де улсын харъяат Прусс, Бавари, Саkcони, Баден Хейссин, Вуртенберг хэмээх улсууд ба, жич Австри, Венгер хийгээд Англи, Итали, Бельги, Голланд, Дани Швец, Испани, Португали, Румын, Орос, Туpk, Рибин Япон улсууд болой.
Дээд, доод хоёр гэрийн хурал байгуулах ёс газар бүрт адилгүй. Дээд гэрийн хурал байгуулагддаг ёсыг өrүүлбээс, гурав янз. Нэгэн бөгөөс эзний зарлигаар буюу эсвэл хуучин журам ба угсаа дагаж сонголтгүйгээр дээд хуралд орно. Хоёрт бол олны дундаас сонгож олсон төлөөний хүн нар сууна. Гуравт бол энэ дээд хурлын зарим хагас нь зарлигаар нөгөөх хагас нь сонголтоор телөөнөө суух болно.
Нэгдүгээр, хуучин тогтсон журам ба угсаа дагаж сонголтгүй зарлигаар цуглуулсан дээд хурлыг байгуулсан улсууд нь Англи, Австри, Прусс, Бавар, Вуртенберг, Сakcони зуйл улсууд амуй.
Хоёрдугаар, Дээд хурлыг сонголтоор байгуулдаг улсууд нь Бельги, Румын, Голланд, Швец, Испани, Туpk нугууд болой.
Гуравдугаар, Дээд хурлын зарим хагас нь сонголтоор төлөөнөө илэрхийлж сууж, зарим нь сонголтгүй зарлигаар суухаар тогтсон улсууд нь Баден, Орос зэргийн улсууд болой.
Доорд хурал байгуулахын ёс нь цөм олон түмэн дотроос сонгож төлөөнөө явуулсан хүн нар цугларч доод хурал болно. Үүнд төлөөнөө хүн нар сонгох, сонгогдох, сонголт үйлдэх ба газар нутгийг хэрхэн хувааж төлөөний хүн сонгох нарийн хэмжээ дүрэм улс бүгдэд адилгүй тул одоо цагийн олон улсуудын хэрэглэж буй хэмжээ дүрмийг төлөвлөө бичвээс ийм болой. Сонгох эрхийг өгүүлбээс, хоёр зүйл, нэг нь, эхнэр хүүхэд, нас гүйцээгүй багачууд, ухаан эвдэрсэн ял хулээж эрхээ эвдүүлэгчид, хөрөнгө хогшилоо бусдад хамгаалуулан даалгагчид, хоосон ядуу тул олны асарлаар амьдрагчдыг бусад хүн нар бугдээр нийлэн сонгох болой. Ийнхүү сонгох ёсыг бугд нийтээр сонгох эрх гэнэ.
Хоёр нь: хүний хөрөнгө хичнээн ба эрдэм сургууль буй аваас сонгож чадах аваас, тиймгүй бөгөөс төлөөний хүнийг сонгож чадахгүй болой. Энэхуү ёсыг гүйцэд бус хязгаарлагдсан сонгох эрх гэнэ. Бүгд нийтээр сонгоход хүн болгон нэгэн адил эрхийг эзэрхэх боловч, зарим газар элдвийн ухаан зарж энэхүү адилхан эрхийг хэлтгий болгож, түрэмгий заримууд нь доордосыг булимдан будлиулан, төлөөнөө сонгох эрхийг үлэмжхэн эзэрхэх үзэгдэн. Бас зарим хэтэрхий боловсорсон Английн харъяат, Австраль, Шинэ зеланд ба Оросын харъяат, Финланди зэргийн улсуудад хааяа эхнэр хүнд сонгох ба сонгогдох эрхийг олгосонгүй нь байна.
Бүгд нийтээр нэгэн адил сонгох эрх эзэрхэн төлөөний хүн сонгоддог улсууд хэмээвээс, Австри улс ба Де улсын доторхи хэдэн улс, жич Испани, Норвеги, Дани, Грец, Болгар, Швец улсууд болно. Бүгд нийтээр боловч адилхангүй эрх хэрэглэж сонгодог улсууд нь Де улсын доторхи Прусс, Сakcони зэрэг улс ба жич Бельги, Румын болой. Сонгох хязгаарлан хасагдуулдаг улсууд нь Венгер, Хорвати, Люксембург, Голланд, Орос, Серби, Англи, Итали болой.
Сонгох эрхийг эзэрхэхэд нас гүйцсэн эссэнийг харгалзах бөгөөд Венгер улсад хорин нас гуйцсэн хун сонгох эрх олно. Итали, Швец, Бавар, Веймер улсуудад 21 нас, Австри улс 24 нас, Де улсын доторхи олон улс бараглан бас Бельги, Голланд, Орос, Румын, Норвеги 25 нас, Жич Дани 20 нас хэрэглэнэ.
Сонгогдох эрхийг өгүүлбээс, ер төлөв нь сонгох эрхтэй хумүүс сонгогдох эрхийг мөн адил олбоос зохистой боловч улсын доторхи зөвлөх шийтгэх хэрэг төдий л амархангүй тул зарим улсууд сонгогдох хүний нас ихээхэн ба эсвэл нас үл хэрэглэх боловч, эрдэм бичигт судалсныг хэрэглэнэ. Хоёр гэрийн хуралтай улсад нэгэн хүн хурлын нэгэнд нь сонгогдож болохоос биш хурал хоёуланд сонгогдож ул болно. Бас Тypk улсын дүрмийг үзвээс, сонгогдсон хүн өдрийн харъяат нутгийн төлөө сонгогдож болно. Алив мужууд бусад нутгийн хүнийг төлөөнөө сонгон явуулж үл болно хэмээжээ. Бас зарим улсуудад албаны түшмэд ба шашны лам нар сонгогдож үл болох буюу, эсвэл сонгогдох эрхийг гүйцэдээр эзэрхэж болохгүй хэмээн хязгаарлан тогтсон нь байна. Сонголт үйлдэхийн ёс нь олон гадаад улсын аль нь ч болов харъяат улсын хуний тоог нэгд нэгэнгүй данслан бичиж, эр эм, нас, аж төрөх ёс, хийх үйлдээр, эрдэмтэй, эрдэмгүй, овог язгуур хүртэл цөм нарийнаа мэдэж байх тул, сонголт үйлдэхээс урьд сонгох ба сонгогдох эрхтэй хүний нэрсийг дутаалгүй сийрүүлэн бичээд, зарлаж улсын харъяат газрыг муж анги, хэсэг бүлэгт хувааж тус бурт сонголт үйлдүүлэх түшмэл томилон гаргаж, өдөр цаг тогтоон сонгох ба сонгогдох хүний нэрийг цуглуулж хэлэлцүүлэн, эдгээрийн дунд хэн шударга унэн бөгөөд олны тусыг бодох сэргэлэн оюутныг төлөөнөө сонгох болох. Зарим бага улсуудад хэдэн зуун хүн нэгэн төлөөний хүнийг сонгох ба зарим улсуудад нэгэн түмэн, хоёр түмэн, таван түмэн, арван түмэн, хорин түмний төлөөнөө нзэгэн хүн сонгогдох ч ёс бий. Энэ учрыг Монгол улсын байдал дор үлгэрлэж өгүүлбээс, улсын доорд хуралд нэг ч хошуу ба зах хязгаар, харуулын ангт хийгээд шавийн нутаг захиргаа, хот балгадын хүн нарыг гээгдүүлэлгүй сонгох ба сонгогдох эрхтэй эрчүүдийн нэрийг бүрнээ бичигдэж, едер цаг тогтоож төлөөний хунийг зохистой тоо ёсоор сонгуулбаас зохино. Газар нутаг бүрд эрхбиш олны сэтгэлийг хураасан үнэн шударгуу сайн нэр гарсан хүн хоёрын зэрэг байх тул, олны төлөөнөө илэрхийлэгчид олдохгүй хэмээн үл болно. Үүнээ газар нутаг бүрийн зовлон зүдгүүр ба аж төрөх ёс хийгээд элдэв ашиг орлого, зарлага, сүйтгэл зэргийн олон хэргийг телөөний хүн гүйцэд тодорхойлон илэрхийлж чадах хэрэгтэй. Доод хурлын хүн нар бүгдээр өөрийн харъяат газар нутгийн хэргийг илэрхийлж чадваас бугд улсын хэргийг алган дээр тавьсан мэт лавтайяа мэдэж болно. Улсын байдлыг лавтайяа нарийвчлан мэдэж авбаас улсын дотоод засгийг мэргэн сайхнаар явуулж хучирхэг болгон чадна.
Улсын дээд хурлыг хэрхэж байгуулах ёсыг дээр өгүүлсэн боловч, энд нэмж өrүүлэх нь: Дээд хурлыг сонголтгүй байгуулахад зарим нь хуучин угсаа мөрдөж их ван, бэйл, бэйс, гүн хүртэл дээд хуралд зарлигаар сууна. Заримууд нь олон онд ихээхэн алба өнгөрүүлсэн улсын алив хэрэгт мэргэжсэн хүн нар сууна. Бас заримууд нь хэтэрхий их эрдэмтэй бөгөөд улсын хэрэгт тус болмоор хүн нар суух болой. Эд боловсруулах, элдэв баялгийг ашиглах, худалдаа ба мөнгөний гүйлгээ үйлдэх хүн нарыг суулгах ч явдал бүй. Эдгээр дээд хурлын хүн нар цөм нас бага залуу бус, томоотой улс байх тул засгийн хэргийг шийтгэхэд бат нот болно. Хэрэв дээд хурлыг сонголтоор байгуулдаг нь буй аваас мөн адил томоотой мэргэдийг сонгож явуулна.
Улсын засгийн хэрэг эрхлэн шийтгэх сайдуудад хоёр хурлын алинд суулцаж хэрэг зөвлөлдөх эрх буй. Зарим улсад сайдуудыг доорд хурлын доторхи хучирхэг намын хүмүүсээс зарлигаар томилон суулгана. Бас дээд хурлын хүнээс суулгаж болно. Зарим улсад аль ч хуралд хамаагүй хүнийг сайд тавиад, дээд хуралд оруулах ёс ч байна.
Улсын хурал шинэтгэн халах хугацааны учир. Доорд хурал байгуулахад эрхбиш төчнөөн жилд хурах хэмээн болзоо хугацаж байгуулах бөгөөд болзоо өнгөрмөгц хурлуудыг тарааж шинэ хүн нарыг дахиж сонгоно. Хэрэв болзооноос нааш хаяа хурлын хүн чөлөө гуйсан ба үхвээс мөн хүний оронд шинэ хүн сонгоно. Дэлхий дээрх олон улсуудын хурлын хэмжээ адилгүй. Өгүүлбээс, Бельги, Дани, Швец, Норвеги улсууд гурван жилийн болзороор хурал байгуулна. Голланд, Турц хоёр улс дөрвөн жилийн болзортой, Итали, Орос Испани, Унгар улсууд таван жил, Австри, Люксембург хоёр улс зургаан жил ба Англи улс долоон жилийн хуралтай. Түнээс дээд хурлыг мөн адил сонголтоор байгуулдаг нь буй аваас мөн болзоо хугацаж сонгох боловч, дээд хурлын хүн болзоо доод хурлынхаас урт байна. Жишээлбээс Испани улсад арван жилийн болзоотой. Орос улсын дээд хурлын хагас нь сонголтоор байгуулах тул эдгээр болзор есөн жил, Голланд улс мөн есөн жил, Бельги Дани хоёр улс найман жилээр сонгоно.
Бас Де улсын харъяат олон улсуудын зарим нь гурван жил, зарим нь дөрвөн жил, бусад нь таван жилээр доорд хурал байгуулна. Дээр өгүүлсэн хугацаануудыг хууль зохиох үеэс хэмээнэ. Yүнд: улсын хоёр хурал нэгэн адил цугларч, нэгэн адил тархаж байна. Хууль зохиохуйн үест хоёр хурлын цуглаан хийлцэх нь нэгэн үргэлж тасралтгүй бус бөгөөд eр төлөв дөрөв, тав, зургаа, долоон сарын хиртэй хуралдан хэлэлцээд тарцгааж харъяат газар нутагтаа одож буюу эсвэл аль дуртай газартаа явж амраад бас дахин зарлигаар цуглана. Нэгэн жилийн дотор хоёр удаа ч цуглах, тархах нь үзэгдэнэ. Улсын хэрэг дэмий ихгүй амархан хэлэлцэн тогтож болмоор аваас хуралдаан хурах цаг нь уртгүй. Улсын хэрэг чухал болоод ширэлдээнтэй бөгөөд хуралдах цаг нь эрхбиш урт байх учиртай болой. Хоёр хурлын хүн хэн ч атугай цуглааны үед улсын сангаас буюу эсвэл сонгогдсон газраас хэрэглэл авч байна. Хэрэглэлийн их бага нь улс бурд адилгүй.
Улсын хурал ба хурлын хүн нарыг онцгойлон хүндэтгэх ёсыг өгүүлбээс ийн. Хурал цугласан хойно хурлын доторхи захиргаа, хурлын тэргүүлэгч дарга, дэд дарга, хурлын эх зохиох түшмэдийг хурлын дотроос сонгох ба бичээч нар, хурлын гэрийн доторхийг хамгаалах сахих цагдаагийн түшмэд зэргийг захирах хийгээд төлөөний хүн нарын сонголтыг тогтоосон дүрмийн ёсоор үйлдсэн эсэхийг шалган байцаах, жич хурал дотор хэрэг хэрхэж зөвлөх шийтгэх зэргийг цөм хоёр хурал аль нь ч атугай өөрснөө дүрэм байгуулан мэдэж шийтгэнэ. Бас ямар өдөр, ямар цагт цуглах явдлыг мөн өөрсдөө мэднэ хэмээхээс гадна, хурлын хүн нар улс төрийн хэрэг шүүмжилж хэлэлцэхээр санасан мэдсэнээ аймшиггүй гүйцэт хэлэх эрх бий. Ямар ч хатуугаар шүүмжлэн хэлбээс, энэ хэлсэн хүнийг буруушааж ялтайд үзэж, шийтгэж үл болно. Хэрэв хурлын хүн хуралдааны цагт хууль Цааз лугаа зөрчин явбаас гэмт хунийг энгийн хүний адил барьцгаан авч үл болно. Урьдаар хэрэг учрыг харъяат хуралд нь айлтгаж, хурал зөвшөөрбөөс сая барьж шийтгэж болно. Хурал эс зөвшөөрбөөс барьж үл болно.
Улсын дээд хурлын даргыг эзний зарлигаар тавьдаг ёс олон улсад бий боловч, бас зарим улсад хурал урих; өөрсдөө сонгодог байна.
Аливаа хурлын доторхи бага зэрэг засах захирах зүйлүүд ба зарлах, хурлын төлөөнөө илэрхийлэх зэргийн зүйлүүд цөм хурлын даргын харъяа мөн.
Хурлын хүн олон хэлэлцэх шийтгэх хэрэг их тул хурлын доторхи дүрэм тусгай байгуулж, хуралдааны цагт журамлан дагана. Олон улсын хурлын доторхи дүрэм адилгүй.
Улсын хурал байгуулсан хэрэг нь:
Нэгэн зүйл. Улсын хууль цаазыг шинээр зохиох, хуучирсныг хэлэх ба засах, сэлбэх тэргүүтэн.
Нэгэн зүйл. Жил бур эсэргүүн жилийн улсын алив орлого зарлагыг хянан байцааж, зуй зохисыг үзэж нэмэх зүйл буй аваас нэмж, хасах зүйл буй аваас хасаж, ёсгүй ба улсад тусгуй сүйтгэл зэргийг буруушаан шийтгэнэ. Үүнд улсын эсэргүүн нэгэн жилийн орлого, зарлагын төлөвийг олон яамдууд тус бур нягтлан бичээд, олон сайдууд ерөнхий яамны газраа нийлж хэлэлцэж тогтсон хойно сая улсын хуралд оруулж шүүмжлүүлэн хэлэлцүүлж, баталдаг болой.
Нэгэн зүйл. Улсын дотор ямар гачигдал зовлон буй аваас мөн хурал дотор хэлэлцэх шүүмжлэх ба хянан байцаах эрх буй.
Нэгэн зүйл. Гадаад улс лугаа улсын ашигт холбогдолтой гэрээ байгуулсан ба байгуулах нь буй аваас мөн хурал дотор тустай тусгүй явдлыг шүүмжилж хэлэлцэнэ. Yүнд егүүлэх нь: Гадаадтай гэрээ хэлэлцэх газар ба улсын эзний харъяа боловч чухал зүйлийг улсын хуралд хэлэлцвээс зохино.
Нэгэн зүйл. Улсын үндсэн хуулийг халах ба улсын мөнгө хэвлэх зэргийн чухалд хүрвээс мөн улсын хурлаар хэлэлцвээс зохино.
Нэгэн зүйл. Шашин хэмээгч хумүүсийн өөр өрийн үндсэнд байх тул алив шашны шүтлэг номлолгоо, сүм хийд байгуулах, лам хуврагийн зарчим зорилго зэргийн явдал цөм улс терийн хэргээс ангид байваас зохино. Улсын хуралд хамаагүй. Тийм боловч зарим улсын түүх үзвээс шашны хэргийг хааяа улсын хурал дотор хэлэлцсэн нь байна.
Нэгэн зуйл. Улсын засгийн хэрэг шийтгэх олон яамд ба жич яамдын захиргаанд бүхий салбар хэлтсүүд түшмэд хийгээд орон нутгийн бага яамны эрх баригчдын тушаал алба нь болбоос улсын нэгэнт тогтсон хууль дүрмийг журамлан дагаж хэргийг захиран шийтгэх тул энэ зүйлийн явдал улсын хуралд хамаагүй ангид байваас зохино. Гагцхүү сайд түшмэд албаны хэргийг шийтгэхэд тогтсон хууль дүрмийг зөрчиж улсад хорлолтой явсан нь буй аваас хэргийн их багыг үзэж улсын хуралд шүүмжилбэзс зохино.
Нэгэн зүйл. хэдий их боловч хуралд хэлэлцэж тогтсон хууль дүрмийг улсын эзэн айлтгаж ёсоор болговоос зохино. Хэрэв улсын эзнээс эс баталбаас зохиосон хууль дүрмийг хэрэглэж болохгуй. Дахин хэлэлцвээс зохино. Бас улсын эзний эрх хэдий их боловч алив хууль дүрмийг улсын хуралд хэлэлцэж тогтсон нь бус болбоос өдрийн зоригоор батлаж ул болно. Сайдууд хэдий улсын засгийн хэргийг шийтгэх их эрхтэй боловч хууль дүрэм зохиох ба улсын орлого зарлага зэрэг чухал хэргүүдийг улсын хуралд оруулалгүй гадуур айлтгах ба дураар шийтгэж үл болно.
Нэгэн зүйл. Улсын хурал хэдий дэлхий дахины товчоо боловч улс төрд ба улсын эзэнд хорлолтой явдал үүсгэж үл болно. Хэрэв ийм явдал гарваас улсын эзэн шууд зарлиг буулгаж хурлыг нэг мөсөн тараагаад шинэ хурал зарлаж байгуулбаас зохино.
Нэгэн зүйл. Улсын засгийн хэргийг шийтгэх олон яамны тэргүүн сайдууд харъяат яамны захиргаан дээр бүхий зүйлүүдийг цөм хууль дүрмийн ëcoop улсын байдалд харшгүй явуулахыг биер дааж авсан нь мөн тул, хэрэв хэрэг буруудваас гэмийг харъяат яамны тэргүүн сайд хулээвээс зохино. Үлгэрлэвээс цэргийн засаг муу болбоос гэм цэргийн сайдад тусна. Дотоод захиргааны хэрэг муу болбоос дотоодын сайдын гэм, улсын эдийн засаг сайнгүй болбоос сангийн сайдын харъяа, сургуулийн хэрэг буурай болбоос ардыг сургах яамны сайдын хичээлгүйд дулдуйна. Хэрэв тэргүүн сайдууд өөрийн мэдлийн хэргийг биедээ бүрнээ дааж, буруу зөвийг эс хүлээх болбоос алив зүйлийг энэхэн тэрхэн хэмээн түлхэлцэж, биеэс хөндийрүүлэхийг бодон, улс төрийн засгийг задгайруулан эвдэхэд хүрнэ. Учир иймийн тул, улсын хуралд хэрэг шүүмжлэх цагт хэргийн эрхээр яамны тэргүүн сайд өөрөө буюу эсвэл дэд сайд ба дэд түшмэдийн аль нэг нь хуралд суулцан хэрэг учрыг сэнхрүүлэн тайлбарлан өгвөөс зохино.
Нэгэн зүйл. Улсын хуралд хэлэлцэх хэргүүдийн товчоог хэлэлцэх өдрөөс хэдэн хоногийн урьд хуралдаанд суух эрхтэй хүн бүрд явуулж хэлэлцэхэд амар болгон бэлтгэвээс зохино.
Нэгэн зүйл. Улсын хурал дотроо тусгай түр суух орон бэлтгэж энгийн хүн нар сонин бичгийн телөөний хүн нар, жич гадаад улсын засгийн төлөөний сайд түшмэд хурлыг үзсүгэй хэмээвээс үзүүлж болно. Хуралд орж үзсүгэй хэмээсэн хүн урьдаар хурдын эрх баригчдаас соёрхол тэмдэг авбаас зохино хэмээвч олон улсын заримуудад соёрхол тэмдэг хэрэглэхгүй байна.
Нэгэн зүйл. Хэрэв улсын хуралд нууц хэрэг зөвлөхөд хүрвээс хуралд суух эрхтэй хүн нараас бусдыг цөм гаргаж үүд хааж нууцаар цуглана.
Нэгэн зүйл. Улсын хуралд газар бүрийн төлөөний хүн нар нэр зэрэг, тушаал цолыг ялгахгүй нэгэн адил хэлэлцэх эрхтэй хун нар суух тул энгийн цуглааны үед ёслолын хувцас хэрэглэхгүй.
Нэгэн зүйл. Хуралд буу, жад, илдийн зэрэг аминд хорлох зэвсэг авч орж болохгүй.
Нэгэн зүйл. Хуралд хэрүүл тэмцэл гарсан дээрээс хэн нэгэн хүн дүрсгүй аашлах явдал гарваас, хурлын тэргүүлэгч тэрхүү гэм гаргасан хүнийг ятгах, зэмлэх, хийгээд арга барваас хурлаас түр зайлуулах эрх бий. Гагцхуү зайлуулахаас өмнө хурлаар хэлэлцэж олонхийн саналыг нэгтгэж зайлуулсугай хэмээвээс сая тэр хүнийг гаргаж болно. Эдгээр дээр өгүүлсэн зүйл хэдийгээр хураангуй товч боловч одоогийн олон улс хэрэглэж буй хурлын дүрэм заншлыг төсөвлөж буй.
Улсын газрын учир. Улс хэмээгч олон хун нар нийл ж нэгэн газар оршин өөрөө захирагдаж, бусдын эрхийг үл дагах, дотоод гадаад их бага хэргийг цөм өөртөө эзэрхэж тусгаар тогтносны нэр. Газар оронгүй бөгөөс улс угүй. Улс мөхвөөс улсын газар орон хэмээх үгүй болно. Улсын газар орон хэмээгч өөртөө эзэрхэж, өөртөө тогтносон улс нь магад нэгэн билэг тэмдэг нь мөн. Улсын дээд эрхийг улсын харъяат газар орон дээр бүрнээ явуулан эзэрхэх болой. Хэрэв харъяат газар орондоо улсын, дээд эрхийг гүйцэд явуулсан үл чадах ба эсвэл энэхүү эрхийг бусад улс эзэрхэж авсан нь буй аваас улс гүрэн бүтэн өөртөө эзэрхэж тогтнож чадаагүй нь мөн болой. Учир иймийн тул аливаа улсын засгийн газар нь харъяат улсын дээд эрхийг өөртөө эзэрхэж явуулж бусдад хэрхэвч булаагдахгүй ба улсын харъяат газар орныг чандлан сахихыг хичээнэ. Зарим улсын үндсэн хууль дотор улсын хөрөнгө газар орныг хэрхэвч таслан хэсэглэж бусдад өгч огт үл болно хэмээсэн байна.
Улсын дээд эрх хэмээвээс, улсыг засах, улсыг захирах, улсыг хамгаалах, улсыг төлөөлөх, гадаад лугаа харилцах зэргийн эрхүүд болой.
Улсын эзний эрх нь мөн улсын дээд эрх лүгээ бараг төлөв нийлэх бөгөөд, өгүүлбэрэжс улсыг засах, захирах, хоёроос улсыг захирахад хууль дүрмийг улсын хуралд тогтоосноор батлах ба улсыг захирах сайд түшмэд тавих, улсыг хамгаалах цэргийг ерөнхийлөн жанжлан захирах ба жич тогтсон хууль дүрмийг журамлан дагаж хэрэг учир буй аваас зарлиг буулган захирах ба хэмжээ жинлүүр, мөнгө зоос тогтоох, гадаадад өөрийн улсыг төлөөлчилөх, улсын хурлыг зарлах, тархаахаас гадна ял хэлтрүүлэх ба зэрэг цол гавъяаны тэмдэг тэргүүтнийг шагнах нугуудыг эзэрхмой. Хэмээвч эл зуйл цөм улсын тогтносон хууль дүрмийг журамлан дагаж илтэд улсад тустайгаар шийтгэвээс зохино. Улсын эзэн хэдийгээр их эрхтэй боловч өөрийн зоригоор тогтсон хууль цаазыг эвдэж ба улсад хорлонтойгоор хэрэг шийтгэж болохгүй.
Улсын эзнийг онцгой хундэтгэж үзэх нь, эзний дээд эрхэнд бас оролцоно хэмээхээс гадна улсын эзэн бусад эрх баригч ихэс лүгээ адилгүй нь хэн нэгэн хүн улсын эзний биед халдсан ба доромжилсон нь буй аваас үүний ялыг энгийн хүн ба сайдуудыг доромжилсноос үлэмж хүндээр шийтгэнэ.
Нэгэн зүйл. Хэрэв улсын эзэн улсын засгийн буруу ба муугаар явуулбаас энэхүү бурууг тэргүүн сайдууд хулээвээс зохино. Улсын эзнийг буруушааж болохгүй хэмээсний учир нь, тэргүүн сайдууд эзэнд аливаа хэргийг айлтгахад буруу зөв ба тустай тусгүйг бүрнээ тодорхойлон айлтгаж ёсоор болгуулах тул болой. Хаяа улсын эзэн гэндэж сайнгүйгээр засгийн хэргийг явуулбаас сайдууд эс ятгасны мөн хэмээнэ.
Нэгэн зүйл. Улсын эзэн улсын хэрэгт хамаагүй аливаа аж ахуйн ба өгөх авах зэргийн амины хэргийг ёсгүй үйлдвээс бурууг хүлээж гэмийг залруулбаас зохино. Гагцхүү үүнд өгүүлэх нь тэмдэглэх хэлэлцэх хэрэгт эзнйй төлөөний хүн явбаас зохино. Эзэн өөрөө явж болохгүй.
Нэгэн зүйл. Улсын эзний жил бүрийн хэрэглэлийг нэгэнт тогтоосон дүрмийг дагаж улсын сангаас олгож байваас зохино. Улсын эзэн хэмээн түрэмгийлж ард албатаас аливаа татвар зоригоор хураалган хэрэглэж болохгүй. Хэрэв энэ мэтийг улсын эзэн өөрөө буюу эсвэл бусад хүн эзний нэр барьж зоригоор мөлжихөд хүрвээс алсдаа улсын эзэн ширээнээс шилжих ба улс төр самуурахад хүрэх тул одоо цагийн олон улсууд нарийлан цээрлэнэ.
Нэгэн зүйл. Улсын хаан эзэн нь хэдийгээр дээд эрхийг барьсан боловч харъяат улсыг өөрийн хувь херөнгө мэт үзэж үл болно.
Нэгэн зуйл. Улсын дээд эрхийг эзэрхэгчид хэн билээ хэмээвээс нэгд болбоос улсын хаан эзэн, хоёрт болбоос улсын хурал, гуравт болбоос улсын их яамдын тэргүүн сайдууд болой. Энэ гурав санал нийлж үнэн шударгуугаар улсыг засах, захирах, хамгаалах зэргийн хэргийг мэргэнээр хичээнгүйлэн явуулж чадваас улсын хүмүүжил мандахад бэрхгүй. Хэрэв энэ гурав улсын хэргийг мэргэнээр шийтгэхгүй ба үл хичээх болбоос хучирхэг улс ч буурай болон мөхөхөд хялбар хэмээн номложээ.
Нэгэн зүйл. Улсыг засах, захирах, хамгаалах явдлын гол нь улсын нийслэлсэн газар байх боловч улсын харъяат газар ороны уудам, хүн олон бөгөөс гол засгийн газраас орон нутаг зах хязгаар бүрд зуй зохисыг үзэж салбар их бага яам ба хороо зэргийг байгуулан түшмэд томилон суулгаж, орон нутгийн алив хэргийг хууль дүрмийн ёсоор шийтгүүлэх болой. Эдгээр орон нутгийн яамд, хороо, түшмэдүүд засгийн газраас эшлэгдэж хэргийг шийтгэх тул нэгэн адил улсын засгийн албаны газар мөн болно. Энэ болбоос орон нутгийн эрхэнд хамаагүй.
Нэгэн зүйл. Улсын засгийн хэргийг мэргэнээр явуулсугай хэмээвээс гол засгийн газар, орон нутгийн албаны газрууд энэ хоёр алив хэргийг шийтгэхэд тухайд тогтсон хууль дүрмийг журамлан дагаж нэгэн адил шийтгэхээс гадна яам ба түшмэдүүд дээд, доодын ялгал ба хэн нь хэнийг захирах мэдэх хийгээд тус бур шийтгэвээс зохих зүйлийг тодорхойлон дүрэм байгуулж дагаваас зохино. Үлгэрлвээс сангийн яамнаас байгуулсан салбар бага яам, хороо түшмэд цөм сангийн яамнаа захирагдана. Шүүх таслах хэргийг шийтгэх яам ба бусад олон яамнаас байгуулсан салбар бага яам, хороо, түшмэд цөм яамнаа захирагдмой. Ийнхүү гол засгийн олон яамнаас салаа навч мэт дэлгэрүүлж байгуулсан олон албаны газрууд алив хэрэг шийтгэхэд бүгдээр нэгэн адил үнэн шударгуугаар улсыг засах, захирах, хамгаалах явдал лугаа санал нийлүүлэн шийтгэвээс зохимой. Yүнд өгүүлэх нь, улсыг засах, захирах, хамгаалах хүн нь чухамхүү их тул улсын засгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх олон яамны сайдууд зөвлөлийн санаа нийлүүлэн мэргэнээр нэгэн адил явуулж завсартаа зөрчилдөхгүй болбоос сая улсын хэргийг захиран чадаад, улс төрийг мандуулж болох болой.
Нэгэн зүйл. Газар нутаг өөрөө засах эрх хэмээвээс харъяат нутаг орныг элдвээр сайжруулан тэнхрүүлэхийн тулд хэрэг учир олны цуглаанаар зөвлөлцөн хэлэлцэж нутгийн хэрэг шийтгэх тушаалтануудыг сонгож, нутгийн эрхэнд холбогдох алив хэргийг шүүмжилнэ.
Нутаг дотроо алба тэгшлэх ба нутгийн өртөө навч байгуулах, ардын сургах, өвчтөнийг эмчлэх, малын тахал тэргүүтнийг мэргийлэн аргалах ба чоно нохой зэргийн хорлогчдыг цэвэрлэх, харъяат мужийн ашиг хөрөнгийг хамгаалан хамгаламж гамтайгаар эдлэх ба гал түймрийн аюулаас сэргийлэх, ард түмний аж төрөх явдалд туслалцсан мэргэн арга хэрэглэж хүмүүжүүлэхийг хичээх, жич харъяат нутгийн орлого зарлагын зүйлийг нарийнаа хянаж орон нутгийн тусыг эрхлэн ард түмэн нийтийг тэнхрүүлэх хэрэгт зармуй. Нэг буюу хэдэн хүн түрэмгийлэн өөрийн хувьд хэрэглэн ашиглаж үл болмой. Энэхүү нутгийн эрхэд их багын ялгал буйг нь өгүүлбээс, баг сум мэт багаахан нутгийн эрх, үүний дээр хошуу нутгийн эрх, бүр ихэдвээс муж, ангийн эрх, алсдаа улсын хурлын болж төгсмөй. Одоо цагийн дэлхий дээрх олон улсад нутгийн эрх, улсын засгийн эрх энэ хоёр тус бүр мэдэж шийтгэвээс зохилтой хэрэг зүйлийг ялгаварласан дүрэм нь адилгүй. Зарим улсуудад нутгийн засах эрх үлэмж, зарим улсуудад нутгийн эрх бүр бага байх бөгөөд аль нь ч атугай анхнаасаа тогтсоор ирсэн ёс заншил ба цагийг дагаж тусгай байгуулсан хууль дүрмийг журамлан дагана хэмээвч бараг төлөв нь улсын хурал байгуулахлугаа нэгэн хамт, нутаг орны хэргийг мөн нутгийн өөртөө засах бага, их хурал байгуулаад, тушаалын хүнийг сонгож улс нийтээр санал нэгдэн, олны тусыг эрхлэж улс хучирхэг болохын зам нээгдсэн байна. Үүнд өгүүлэх нь нутгийн өөртөө засах эрх хэдийгээр эрхэм хэрэг боловч, улсын дээд эрх лүгээ харшилж үл болно.
Хэрэв нутгийн хэргийг шийтгэхэд улсын хууль цаазыг зөрчсөн ба улсын их эрхэнд харшлалтай нь буй аваас огт үл зохих тул харъяат нутаг дотроо засгийн газраас тухайд суулгасан түшмэл хянавал зохино. Улсын засгийн дээд эрх хэдийгээр их боловч нутгийн эрхийг ёсгүй дарлаж үл болно. Энэ хоёр эрх харилцсан хэрэг улсын хурлаар шүүмжилбээс зохино.
Улс хэмээгч нэгэн гэр айл гэрийн цааз хэдийгээр элбэрэлтэй бөгөөд бат чанга боловч төдийгөөр улс гэрийн дотор төвшин бөгөөд хүч их байна. Гэр дотроо ах, дүү, ихэс багасын ялгалгүй болбоос гэрийн цааз сулармуй. Улсын дотор төв засгийн эрхийг хүндэтгэхгүй нь болбоос улсын цааз сулармой. Ялангуяа, тулгар төр байгуулахад улсын засгийн хэрэг шийтгэх эрхийг үлэмжхэн засах, захирах, хамгаалах явдлуудыг төвийн засгийн газар бүрнээ эзэрхэж явуулбаас зохимой.
Улсын харъяат хуний хувийн эрх. Эрх хэмээгчийг улсын эзэн ба улсын хэрэг шийтгэх сайдууд, улсын хурал, их бага яамд гагцаар онцгойлон эзэрхэх нь бус, эдгээрийн эзэрхэж буй эрх нь болбоос улс төр олон. түмэнд холбогдсон эрх мөн болой. Энэхүү эрхээс гадна хүмүүсийн хувийн эрх хэмээх буй бөгөөд одоо цагийн дэлхий дээрх олон хүчирхэг улсын хууль дүрэмд хүмүүсийн хувийн эрхийг эрхэм болгож, маш нарийнаар тогтоосон зүйлүүдийг товчилон өгүүлбээс ийн:
Нэгэн зүйл. Хүн болгон бие, хэл, сэтгэл гурван чадал эрдмийг мандуулан гаргаж илтгэж өөрийн дураар, өөрийн хувийн тусыг бүтээх эрх буй тул, улсын засаг захиргааны газар буюу эсвэл энгийн хүн хэн ч атугай ёсонгүйгээр энэхүү хүний хувийн эрхийг дарлан эвдэж үл болно. Учир иймийн тул улсын засгийн хэрэг шийтгэх газар нь хүний хувийн эрхийг осолдуулалгүй нэгэн адил хамгаалбаас зохино.
Нэгэн зүйл. Хүн бүр эртний сайн ерөөлөөр чөлөө учралд эрдэнэт хүний биеийг олж чадсаныг хүндэтгэн үзэж, хүний биеийг учиргүй барилан авах ба хүлэх хорих зэргийг тэвчиж цээрлэвээс зохино. Хэрэв хэрэг учир буй агаад хүний биеийг бариваас уул хэргийг даруйд байцаан магадыг олж, бурууг шийтгэн зөвийг чөлөө тавиваас сая зохино. Ийм бөгөөтөл харъяат эрх баригчид нар дэмий өөрийн биесд эрхийг олгуулж чөлөө өгөн алгуурлан удаашруулбаас үл болно. Одоо цагийн Англи, Америк зэргийн боловсон улсын дүрэм нь болбол хэрэг гарч ирсэн даруй нэгэн хоногийн дотор баригдсан хүний хэргийг лавлан мэдэж барих учир буй аваас барина. Гэм учир үгүй бөгөөс тавина. Иймийн тул харъяат эрх баригчид хааяа осолдвоос биед ялыг хүлээнэ.
Нэгэн зүйл. Хүн бүрийг хэрэг учиргүйгээр дэмий өө сэв эрч нэгжихийг цээрлэнэ. Хэрэв нэгжвээс зохих учир буй ахул харъяат засаг захиргааны газраас нэгжитүгэй хэмээсэн албан бичиг үзүүлсэн хойно нэгжиж болно. Энэ болбоос хувийн эрхийг хүндэтгэсэн нь мөн ажгуу. Бас хааяа Бухар, Хив, Турк зэргийн бүдүүлэг улсын эрх баригчид мэт хөрөнгө хогшилд ховдоглон учиргүйгээр нэгжих буюу эсвэл өшөөг хэрэглэн дэмий нэгжвээс үл болмой.
Нэгэн зүйл. Хүний хөдлөх, үл хөдлөх хөрөнгө хогшил эд таваарын зэргийг учиргүйгээр булаан авч үл болно. Хааяа улсын тусыг бодож хүний газар, орон байшин, гэр зэргийн хөрөнгийг хураахад хүрвээс энэхүү хөрөнгийн үнийг уул эзэнд олгуулбаас зохино.
Нэгэн зүйл. Хүний суух орон гэрт учиргүйгээр эзэрхэн орж үл болно хэмээвч хааяа галын аюул зэрэг ба гэм будлиан бүхий учирт гэрийн эзнээс асуулгүй ороход хүрвээс тухайд тогтсон хууль дүрмийг журамлан дагаваас зохино.
Нэгэн зүйл. Хүний, хэн ч атугай дотроо санаснаа илтгэн гаргаж хэлэх ба, санасан мэдсэнээ бичиглэн бусад хун лүгээ харилцан захиа авалцах эрх буй. Энэхуү хувийн эрхийг засгийн газраас буюу эсвэл энгийн хүн алин боловч хориглож, цаазалж, битүүмжилснийг задлан үзэж болохгүй хэмээвч зарим улсын дүрэмд дайсантай цэрэглэх буюу босож улс төрд их түгшүүртэй цаг тохиолдоод сэжиглэх учир магадтайяа гарваас засгийн тухайд байгуулсан хууль дүрмийг журамлан дагаж, сэжиглэгдсэн хүний захидал битүүмжийг байцаан хянах ёс байна. Хэрэв хүний захидал битүүмжийг хууль дүрэм зөрчиж задалсан, үзсэн, саатуулан осолдсон учир тодорхойлогдвоос албаны хүн, энгийн хүн ч атугай бурууг хүлээвээс зохино.
Нэгэн зүйл. Хүн бүрт өөрийнхүү хэргээр алы тодорхой газар нэвтрэн явах эрх бий. Энэхүү нэвтрэн явалцах эрхийг харъяат улсын дотор ба гадаад улсад ч нэгэн адил хэрэглэнэ. Гагцхүү албаны хүн нар ногдсон албанаас зайлсхийх саналаар гадагш одвоос болохгүй хэмээжээ. Бас гадаад олон улсын дүрэмд үзвээс гаднаас ирсэн хүний суух явах эрхийг олон зүйлээр хэмжээлсэн байна. Үүний учир болбоос гадаадын хүн нар олноор орж ирэн, газар орныг эзэрхэн элдэв явдал өдүүлбээс улс төрд будлиан гарах нь болзошгүй тул, ийнхүү хэмжээлэн сэргийлсэн нь бололтой.
Нэгэн зүйл. Хүн бүр мэдсэн санаснаа илтгэн бичиж олон түмэнд үзлээ хэвлэн тархаах эрх буй. Гагцхүү тэрслүү хортой зүйлийг номлож улсын ба хүний ёсыг эвдэхүйд хүрвээс үл болно. Хэрэв тэрслүү хортойг номлож тархаах буй аваас тухайд тогтоосон дүрмийн ёсоор шийтгэж ял торгомой. Үүнд өгүүлэх нь, мэдсэн санасан сайн үзлийг олон боловсон улс дам дам дамжуулан улам бүp хөгжүүлэн ард түмнийг аливаа эрдэмд боловсруулахыг хичээнэ. Хэрэв эрдэмтний зохиосон бичсэн зүйлийг энэхэн тэрхэн хэмээн үл ойшоож цаазлан, хоригловоос олон түмэн эрдэм сурч ухаан нээгдэх зам таглагдаж улс хүчирхэг болж чадахгүй болно.
Нэгэн зүйл. Хүн бүрд алив аж явдал гүйцэтгэх, бүтээхийн саналаар олон хүн нэр нийлж хоршоо, нам, хороо, хэлтэс зэргийг байгуулах эрх буй. Гагцхүү тэрслүү хорлолтой санаа агуулах хоршоо нам байгуулж үл болно. Гадаадын олон хүчирхэг улсад алив аж төрөх, худалдаа арилжаа хийх эрдэмд туслах, улс төрийн хэргийг сайжруулах зэргийн зүйл бүрийн хоршоо нам, хороо, хэлтэс маш олон байна. Нэгэн хүний бие хүч үл хүрэлцэх ажил явдлыг ийнхүү хоршин элбэж сая хүч хурэлцэн чадах тул, засгийн хэргийг шийтгэх газраас ард түмэнд тустай хоршоо намуудыг тэтгэн туслах ба бусад хамаагүй хоршоо намуудыг ч хэдийгээр туслан чадахгүй боловч хориглохыг цээрлэнэ.
Нэгэн зүйл. Хүн бүрт алив хэргийг цугларан хэлэлцэх шүүмжлэх эрх буй. Гагцхүү зэр зэвсэг барьж, алалдах, хорлолдох зэргийн хэрэг гаргаж үл болно.
Нэгэн зүйл. Хүн бүрт гагцаар буюу эсвэл бусад лугаа элбэж нэр нийлэн засгийн газраа хэрэг мэдүүлэх эрх буй.
Нэгэн зүйл. Хүн бүрт аль үзэл зохилдох шашин, сурталыг өөрийн дураар шүтэх, сахих, номлох, тархаах эрх буй. Гагцхүү тэрслүү хорлолтой есыг хэрэглэж үл болно хэмээжээ. Дээр жагсаасан хувийн эрхүүдийг дарлах, цаазлахгүйгээр мандуулан хэрэглэж чадваас улс сая хүчирхэг болно хэмээн олон мэргэд номложээ. Хэрэв ард түмний хувийн эрх тусыг хөнгөнд үл ойшоон талхидан дарлаваас ард албат хүн нарын сэтгэл догширон хөдөлж улс төр самууран эвдэрсэн нь олон үзэгдэнэ.
Монгол улсын ерөнхийлөн захирах сайд сайн ноён хан таны тушаасныг хичээнгүйлэн дагаж, улсын дотоод эрхүүдийг товчлон тодорхойлсон нь буриад Жамсрангийн хөвгүүн Цэвээн, уйтгаргүй бичээч нь Засагт ханы аймгийн Дэлигням болой. Монголын тулгар төр мандах болтугай гэсэн үүнийг Монгол улсын арвандөрвөн он буюу Европын 1924 онд тусгай товхиц болгон хэвлэснээс Сандуйн Идшинноров хэмээгч крилл үсэгт буулгав.
Хянасан: Б. АРИУНБАЯР