Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Түүх > Монголын түүх > УТБА-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монголын түүхТүүхШинэ Толь Сэтгүүл

УТБА-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-07
Хуваалцах
8 min унших
Хуваалцах

Loading

Б.Дэлгэрмаа
/УТБА-ийн анхны захирал, доктор Ph.D/

Шинэ толь №59, 2007

УТБА нь 1993 онд байгуулагдсан. Байгуулагдах болсон гол шалтгаан нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу Монгол улс парламентын засаглалын хэлбэрийг сонгож улмаар нэг танхимтай парламент буюу УИХ-ыг байгуулах сонгууль болсон. Сонгуулийн дүнд хуучин коммунист нам буюу МАХН үнэмлэхүй ялалт байгуулж УИХ-ын 76 суудлын 70 буюу 90 гаруй хувийг авсан юм. Чухам энэ үед ардчилсан хөделгөөний удирдагчид сонгогчид руугаа чиглэсэн бодлого явуулах, юуны өмнө тэдгээрийн улс төрийн боловсролд анхаарахгүй бол болохгүй гэсэн утгаар тус Академийг байгуулсан түүхтэй. Тус Академийг байгуулахад санхүүгийн туслалцаа үзүүлнэ үү хэмээн ХБНГУ-ын КАС-д хандаж улмаар тэдний санхүүжилтээр бүхий л үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй. Ийнхүү Монголд анх удаа ТББ-аас албан бус сургалтыг зохион байгуулж улмаар энэхүү албан бус сургалтын тогтолцоо өөрийн орноо бий болгоход анхдагч нь болж ирсэн гавьяатай. Эдүгээ УТБА нь:

  • Монголын Улс төрийн шинжлэх ухааны Холбооны гишүүн.
  • “Азийн Барометр” Олон улсын Судалгааны төслийн багийн гишүүн. (asianbarometer.org)
  • Ардчилал Судлалын Хүрээлэнгүүдийн сүлжээний гишүүн. (www.wmd.org/NDRI)

Монгол оронд хувь хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэж хүлээн зөвшөөрсөн, эв санааны нэгдэлд тулгуурласан нийгмийн дэг журам, эрх зүйт, ардчилсан төр бүрэлдэх, хөгжин бэхжих үйл хэрэгт тус дэмжлэг үзүүлэх нь Улс төрийн Боловсролын Академийн Үндсэн зорилго нь болсон юм.

Үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд

  • Хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх,
  • олон ургальч үзэлд тулгуурласан нээлттэй нийгэм бүрэлдүүлэх,
  • иргэний ардчилсан нийгэм, эрх зүйт төрийг төлөвшүүлэх,
  • парламентын засаглал, олон намын тогтолцоог бэхжүүлэх,
  • нийгмийн удирдлагын тогголцоог ардчилах, боловсронгуй болгох, төвлөрлийг сааруулах үйл хэрэгт дэмжлэг үзүүлж ирлээ,

Дэшүүлсэн зорилгодоо хүрэхийн тулд

  • Иргэний аливаа төрлийн сургалт зохион байгуулах,
  • Нийгмийн шинжлэх ухааны салбарт хавсарга ба суурь судалгаа явуулах,
  • Тогтмол хэвлэл, сурах бичиг, төрөл бүрийн сургалтын гарын авлага хэвлэн нийтлэх чиглэлээр үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

УТБА нь Монгол улсын Хууль зүй, дотоод хзргийн яаманд бүртгэлтэй, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг терийн бус байгууллага юм. (Гэрчилгээ №05)

Академийн эрх барих дээд байгууллага болох Удирдах зөвлөлийг 2 жилийн хугацаагаар сонгодог.

Академи нь ардчиллын тухай мэдлэгийг нийтэд түгээж, улс төрийн боловсролыг иргэдэд эзэмшүүлэхдээ дотоодын болон гадаадын байгууллага, хувь хүнтэй хамтран ажилладаг юм. 1993 оноос ХБНГУ-ын Конрад Аденауэрын Сантай нягт хамтран ажиллаж байна.

Академийн төв нь Улаанбаатар хотод байрладаг. 1997 оноос Дархан-Уул, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хевсгөл, Ховд зэрэг 6 аймагт өөрийн салбар төвөө нээн ажиллуулж байна.

Улс төрийн Боловсролын Акадөмийн дэргэдэх Нийгмийн ухааны Дээд сургууль

Улс төрийн Боловсролын Академи нь 2006 онд өөрийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний туршлагад тулгуурлаж дэргэдээ Нийгмийн ухааны чиглэлийн Дээд сургууль байгуулсан юм. (Гэрчилгээ №200610)

Тус сургуулийн эрхэм зорилго нь суралцагчдад Монгол орны нийгэм, улс төр болон нийтийн захиргаа, төрийн удирдлагын салбарт нэн шаардлагатай байгаа эрэлт хэрэгцээг олж тогтоох, дангаараа болон багаараа хамтран судалгаа явуулах чадвар олгох, судалгаа шинжилгээний чадвар дадал эзэмшүүлэх, Монгол Улсад эрэлт хэрэгцээ бүхий мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг гүнзгийрүүлэн зэрэг ахиулах, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлж нийгэмд үйлчлэхэд оршино.

Тус сургууль нь нийгэм, эдийн засгийн чиглэлээр суурь, хавсарга судалгаа хийх, өөрийн орны ба олон улсын хэмжээний төсөл хэрэгжүүлж, захиалгаар гэрээт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэн үр дүнг нэвтрүүлж багш, суралцагчдын судалгааны бүтээл, лекцийн эмхтгэл, семинарын бүтээлүүдээр товхимол хэвлэн гаргаж байна.

2006 оноос менежмент, төрийн удирдлага мэргэжлээр Магистрын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.

Сургалтын үйл ажиллагаа

Нэг. Иргэдийн албан бус боловсрол

Академи нь иргэдэд улс төр, нийгмийн боловсрол олгох өөрийн үндсэн зорилгын хурээнд дараахь чиглэлүүдээр албан бус сургалт зохион байгуулж байна. Үүнд:

  1. Иргэний сургууль – Нийт иргэдэд
  2. Иргэний нийгэм – Аудио, видео, электрон сургалт
  3. Шинэ үе – Иргэний төлөвшил – ЕБДС-ийн сурагчдад
  4. Улс төр, эдийн засгийн хөгжил – ЕБДС-ийн багш нарт
  5. Хүний эрхийн хамгаалал – Хууль болон цагдаагийн ажилтнуудад
  6. Төр ба иргэний харилцаа – ИТХ, ЗДТГ-ын ажилтнуудад
  7. Нийгмийн тухай шинэ мэдлэг – ЕБС-ийн болон их дээд сургууль, нийгмийн ухааны багш нарт

Хоёр. Албан боловсроп

  1. Нийтийн захиргааны удирдлагын магистр (МРА)-ын зэрэг олгох нэг жилийн сургалт (Диплом олгох сургалт)
  2. Төрийн удирдлагаар мэргэшүүлэх дээд курс (Сертификат олгох сургалт)

Судалгааны үйл ажиллагаа

Тус байгуүллагаас улс төр, эдийн засаг, эрх зүйн салбарыг хамарсан суурь ба хавсарга судалгааг бие даан болон гадаад, дотоодын байгууллагатай хамтран явуулдаг. “Ардчиллын үнэлэмжийн төпөвшил” сэдэвт “Азийн Барометр” бүс нутгийн олон улсын судалгаанд 2002 оноос Монгол улсыг хариуцан ажиллаж байна.

Хэвлэл нийтлэл

Академийн үйл ажиллагааны гуравдахь үндсэн чиглэл бол хэвлэл нийтлэл билээ. 1993 оноос эхлэн тус Академиас “Шинэ толь” сэтгүүлийг улирал тутам эрхлэн гаргаж байна. 2007 оны байдлаар нийт 58 дугаар бэлтгэн гаргаад байна.

1993-2007 онд явагдсан сургалт, сонсогчдын тоо

ОнСургалтын тооОролцогчдын тоо
199312450
199430709
1995571435
1996703521
19971103951
19982436770
199938410519
20002786932
200147011634
200279718214
200379819135
200472215012
200564413509
200665713200
2007Эхний 4 сарын байдлаар3588

Сургалтын чиглэл, хамрагдсан бүлэг

№Сургалтын чиглэлСургалтанд хамрагдсаи булэг
1.Ардчиллын сургуульНийт ИрГЭДЭД
2.Нийгмийн тухай шинэ мэдлэгЕБС-ийн нийгмийн ухааны багш нар
3.Улс төр эдийн засгийн мэдээлэлЕБС-ийн нийт багш нар
4.Үндсэн хуулийн үзэл баримтлал, хөгжилШүүх, прокурсрын байгууллагын ажилтнууд
5.Ардчилал ба хөгжилНийт иргэдэд зориулсан радио цуврал нэвтрүүлэг
6.Хэвлэлийн эрх чөлөө ба ардчилалСэтгүүлчид, Хэвлэл мэдээллийн ажилтнууд
7.Бизнесийн удирдлагаАж ахуй эрхлэгчид, төрийн албан хаагчид, иргэд
8.Нийгмийн ухааны хөгжил, сорилтИх, дээд сургууль, коллежийн оюутан залуучууд
9.Улс төрийн намын менежментНамын ажилтнууд
10.Иргэний нийгэм, эрх зүйт төрИргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид
11.Радио телевизийн хөтөлбврНийт иргэдэд
12.Ардчиллын үнэт зүйлсЕБС-ийн 9-10-р ангийн сурагчид
13.Иргэний нийгэм”.Ауди, видео, электрон ^хэлбэрээр түгээх
14.Нээлттэй нийгэмОюутан, сурагч, эмэгтэйчүүд, эмзэг бүлэг, цэргийнхэн, бусад
15.Хүний эрхийн зарчмуудЦагдаагийн бие бүрэлдэхүүн
16.Намуудын хөгжил, харилцааОрон нутаг дахь намуудын удирдлага, гишүүд
17.Шинэ үе – Иргэний төлөвшилШинэ сонгогч залуус
18.Иргэдийн үүсгэл санаачлагын хөдөлгөөнЭрх ашиг нь хөндөгдсөн иргэдийг өөрсдийгөө хамгаалах, илэрхийлэх болон асуудлаа шийдвэрлэхэд нь туслах зорилготой
19.ИТХ – Нээлттэй хуралСумын ИТХ, түүний төлөөлөгчид
20.Нээлттэй ярилцлагаСудлаач, эрдэмтэд, улс төрчид, хуульчид, сэтгүүлчид, иргэд
21.Улс төрийн маркетингУИХ-ын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид
22.ТББ-ын чадавхийг бэхжүүлэхТББ, түүний идэвхтэн, ажилтнууд, иргэд
23.Уралдаант шалгалтанд бэлтгэх дамжааИх, дээд сургуульд элсэгчид
24.Төр ба иргэний харилцааАймаг, сумдын ЗДТГ-ын ажилтнуудад
25.Орон нутгийн олон талт түншлэлСумын удирдлага, иргэд
26.Төрийн удирдлага, менежмент курсМэргэшсэн ажилтан давтан бэлтгэх

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-14 2020-04-07
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?