Д.Баттөмөр
/МУИС-ийн багш, дэд доктор/
Шинэ толь №21, 1998
Үнэний семантик онол нь байгуулагдах арга, механизмынхаа үндсэн санаагаараа Плато, Аристоте нарын эпистемологийн сургаалтай адил төсөөтэй байгаа зогсохгүй мөн Буддизмын гол философи болох Мадхьямака хэмээх дундад үзэлтэй дор хаяхад гадаад хэлбэрийнхаа үүднээс олон талаараа адил төсөөтэй байдаг юм Энэтхэгийн философийн Мадхъямака үзлийг Кант, Гегель Брэдлиян диалектик үзэлтэй харьцуулан судалсан судалгаа цөөнгүй байдаг билээ. Энэ талаар иж бүрэн томоохон судалгааг орчин үеийн Энэтхэгийн нэрт философич Т.Мурти хийжээ. Кант, Гегель нарын диалектик болон Энэтхэгийн абсолютист номлолын хооронд санаанд оромгүй ижил талууд байгааг нээн илрүүлсэн байна. Харьцуулсан судалгаа нь харьцуулж байгаа номлолуудын шинж чанаруудыг ялган тогтоож өгдгөөрөө чухал ач холбогдолтой юм. Хоорондоо юуны ижил тулгуур шинж чанартай номлолуудыг харьцуулснаар сая харьцуулсан судалгаа нь үр дүнтэй болох аж. Гэвч адил талыг нь олоход улайрч ялгаатай талыг нь үг. ойшоох бас буруу. Бид энд өртөөгүй Мадхъямака үзлийн дээрхи харьцуулсан судалгаануудад өртөөгүй нэгэн талыг үнэний семантик онолтой холбогдуулан авч үзэх гэсэн юм. Т.Муртийн дээрх судалгаанд Мадхъямака үзлийг позитивизмын ойлголтуудтай харьцуулсан хэсэг байгаа боловч уг үзлийг семантик сургаалтай холбогдуулан тайлбарлаагүй байдаг. Миний бодлоор бол Мадхъямакагийн үндсэн сана “боломжит ертөнц”, “интерпретаци” “загвар” зэрэг зайлшгүй холбогдоно.
Иймээс судалгааны энэ хэсэгт бидний тавих гол зорилт бол семантик сургаалын эх үндсүүд, мадхъяма үзэл хоёрын хооронд хэлбэрийн зэрэгцээ байдгаас гадна үзэл санааны адил төсөө байгаа эсэхийг шинжлэхэд оршино.
Дээрх хоёр үзэл баримтлалыг холбож үзэх түлхүүр нь орчин үеийн логик-эпистемологийн үндсэн ухагдахуунуудын нэг болох “боломжит ертөнц хэмээх ойлголт юм” гэсэн таамнал бидэнд төрлөө. Боломжит ертөнцийн тухай ухагдахууныг анх Лейбниц тодорхойлжээ. Логик үнэн бол бүх боломжит ертөнц дээр биелэгдэнэ гээд бодит (байгаа) ертөнц нь бүх боломжит ертөнц дотроос хамгийн сайн боловсронгуй ертөнц мөн үү? гэсэн асуулт тэрээр дэвшүүлж байв.[1]
Сэтгэхүй дэх альтернатив төлөвүүдийг боломжит ертөнц (үүд) гэдэг. Боломжит ертөнцийг “Үзэгдлийн хөгжих боломжит чиглэлүүд”[2] хэмээн Финляндын нэрт логикч Я. Хинтикка олонтоо тайлбарласан бол “логик зөрчилгүй ойлголтуудаар илэрхийлэгдэх санааны зохиомол болон үлгэрийн ертөнц зэрэг ч хамаарагдана”[3] гэж логикпозитивизмыг үндэслэгчдийн нэг Р.Карнап тодорхойлсон байдаг. “Хүн байв. Тэрээр хэмжээнийхээ хувьд улам улам багасан агшина. Тэгээд тэр гэнэт шувуу болон хувирна. Дараа нь энэ шувуунаас мянган шувуу үүснэ. Энэ шувуунууд тэнгэрт нисэцгээж, юу болж байгаа тухай бие биетэйгээ ярилцана” гэж яривал энэ нь ямар нэг боломжит ертөнцийг дүрслэн илэрхийлж буй юм. Хэт санааны зохиомол боловч зөрчилтэй эсэх нь тодорхойгүй юм.
Боломжит ертөнц бол санааны ертөнц мөн гэж бид хэлж болох боловч “юуг хүн санаандаа дүрсэлж болох вэ?” гэсэн нилээд явцуу утгаар энэ нэр томъёог хэрэглэдэгийг тэмдэглэе. Олон боломжит ертөнцийг хэлж болох боловч тэдгээрийг санаандаа дүрсэлж болохгүй байж болно. Жишээ нь “рациональ координаттай бүх цэгийг нь улаанаар, иррациональ координаттай бүх цэгийг нь цэнхэрээр будсан континуум гэж ярьж болно”[4] хэмээн боломжит ертөнцийг дэлгэрүүлэн Р.Карнап тайлбарласан юм.
Эдгээрт үндэслэн санаандаа ургуулан бодсон ертөнцийг ярианы болон бичгийн хэлээр илэрхийлснийг боломжит ертөнц хэмээн бид ойлгож болно. Нэгэнт санааны буюу хэлний зүйл болохоор түүнд таарч тохирох бодит юмс үзэгдэл байх уу? (орших уу?) гэдэг асуудал зайлшгүй тавигдана.
Хэл нь заавал бодитой оршин байгаа зүйлийг илэрхийлж байх албагүй гэдэг нь ойлгомжтой. Орчин үеийн логик, математикийн формаль хэл төдийгүй үндэстнүүдийн ердийн хэлэнд ч хэлний нэг илэрхийлэлд хэд хэдэн юмсүзэгдэл таарч тохирч, харгалзаж болно. Жишээ нь: Евклидийн ба Лобачевскийн геометрийн эхний дөрвөн постулатууд яг адилхан хэлэгдэх боловч тав дахь аксиомууд нь бие биендээ зөрчилт дүгнэлтүүдээр хэлэгддэг. Гэвч энэ геометрүүдийн бодит загварууд өөр өөр объект байдаг. Лобачевскийн шулууны үүргийг тухайн тохиолдолд тухайн нэг тойргийн хөвчүүд гүйцэтгэдэг бол Евклидийн шулуун гэдэг нь хоёр тийшээ хязгааргүй үргэлжлэн чилийтэл татсан утас мэт зүйл болдог. Эдгээр нь ердийн хэлний үүднээс, “шулуун” гэсэн нэг л үгээр илэрхийлэгдэнэ.
Гэтэл Мадхьямaкa үзлийн гол зохиолуудын нэг болох “Хоосон чанарын далан шүлэгт”-ээс үзэхэд түүний шүлэгилэрхийллүүд нь дээрхтэй төсөөтэй хэлний зүйлс голлодог. Өөрөөр хэлбэл уг илэрхийллүүд боломжит ертөнцийг дүрсэлж хариу шаардсан хэлбэртэй байдаг юм. Үүний нэг чухал нотолгоо эрт эдүүгээгийн олон судлаачид юуны өмнө тэр текстүүдийн утгыг тайлах гэж бүгд зорьж байсанд оршиж буй билээ. Тухайлбал бид 19 дүгээр бадагт байгаа “Бод хийгээд бод үгүй хамтаар бус. Ашид бодис ч бод үгүй болно. Бод үгүй нь үгүй бөгөөс бодис үгүй буй”…[5] (Миний курсив-ДБ) гэсэн илэрхийллийг авч үзье. Энэ нь оновчтой болон оновчгүй маш олон тайлбартай байж болно. Үүний орчин үеийн боломжит тайлбаруудын нэг болгож “Эгэл бөөмсийн импульс, координат хоёрыг зэрэг хэмжиж (мэдэж болохгүй бөгөөд хэт импульсийг мэдвэл координатыг барьж болохгүй, координатыг баривал импульсийг тогтоож болохгүй” хэмээдэг физик дэх тодорхойгүйн зарчмыг хэлж болох юм. Хэрэв энэ мэтийн тайлбаруудын ядаж нэг нь үнэн бол уг сэдэв ямар нэг бодит харилцааг илэрхийлж байгаа учир жинхэнэ хоосон чанар биш болох, харин түүнд тохирох бодит загвар огт олдохгүй гэж нотлогдвол хоосон чанар мөн хэмээн нотлогдох утгаар ойлгох нэг учрал байж болно.
Энэ нь бидний бодлоор хоосон чанарын тухай орчин үеийн зарим гол ном зохиол дахь тайлбартай нийцвэртэй байгаа юм. Тухайлбал, С.Радхакришнан бичихдээ: Шуньегийн (хоосон чанарын тухай асуудал фасяны сургуульд яг виджянавадиновын сургаалын дагуу шийдэгджээ. “Шуньят (хоосон чанар) байдаг гэдгийг нотлохын тулд юуны түрүүнд “хоосон” гэж нэг зүйл бий гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Мөн түүнээс гадна ямар зүйл байхгүй байхад хоосон байдал үүсэх вэ? гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ угтаа юу ч, ямар ч зүйл байхгүй бол яаж ч хоосон чанар байх билээ дээ”[6] гэж дүгнэжээ.
Дээр ярьсан зүйлүүдээс үндэслэн мадхъямакагийн сэдвүүд олонхи тохиолдолд “боломжит ертөнцийг илэрхийлнэ хэмээн хэлж болно. Энд боломжит ертөнц гэдгийг байгаа юм гэсэн утгаар биш, харин байж болох юм гэсэн орчин үеийн өрнөдийн философид хэрэглэдэг тодорхойлолтоор ойлгож буйг тэмдэглэе. Тухайн авч үзэж буй сэдвийг хангаж биелүүлэх юмс-үзэгдэл оршвол тэрээр боломжит ертөнц буюу хоосон биш, эсрэг тохиолдолд өөрөөр хэлбэл ханган биелүүлэх юмс олдохгүй бол боломжгүй ертөнц буюу хоосон чанар хэмээн тодорхойлж болох юм. Я. Хинтиккийн дэвшүүлсэн боломжгүй боломжит ертөнц”[7] гэсэн товч томъёололд үндэслэн бид дээрхи ойлголтуудын ялгааг амархан ухаарна. Үнэхээр бүх боломжит ертөнцүүд ерөнхийдөө тэнцүү биш бололцоотой юм. Зарим боломжит ертөнц огт бололцоогүй ажээ. Мөн зарим боломжит ертөнцийн бололцоотой эсэх нь ил тодорхой байхад зарим боломжит ертөнцийн хувьд илэрхий биш, далд нууц байна.
“Мадхъямакакарика” зохиолд: “Алимад бодис хаана ч өөрөөс бус, бусдаас бус, хоёулангаас бус, шалтгаан үгүйгээс хэзээ бээр төрөх буй бус” гэж төрөхийн байж болох дөрвөн үндсэн боломжийг хаан үгүйсгээд, юмыг тэдгээрийн аль нэгээс үүссэн гэж болохгүй, төрөхүй нь ийнхүү үнэхээр бүтсэн бус гэжээ. Үүнийг Буддхапалита, Чандракирти нар тайлбарлахдаа өөрөөс төрнө гэж үгүй, нэгэнт буй бол тэр хэрхэн өөрөөс төрөх, нөгөө талаар өөрөө мөн чанараараа үнэхээр оршино гэж байхгүй, бусдаас төрөх ч үгүй, өөрийн чанараар үнэхээр үгүйд түүний бусад гэж хэрхэн байх, хэрэв бусад ямар нэгээс төрөх аваас юунаас юу чтөрж болох, элснээс тос, яст мэлхийгээс ноос гаргаж болох лугаа адил болно гэсэн байдаг” гэдгийг манай мадхъямaкa судлаач Г.Лувсанцэрэн гуай онцлон иш татжээ.[8]
Энд үнэхээр төрөхийн байж болох боломжуудын зарим санаанд оромгүй (байх боломжгүй) мэт талуудыг гаргасан бөгөөд сүүлчийн хэсэг болох “элснээс тос, яст мэлхийгээс ноос гаргаж болох” гэсэн үгс Р.Карнадын дэвшүүлсэн жишээтэй төсөө ихтэй байгаа юм. Хамгийн гол нь энд тодорхой нэг юмны байж болох боломжийн тухай ярьж буйг миний бие онцлон тэмдэглэе. Ийнхүү мадхъямакагийн сэдвүүд өөрийн бүтцээрээ боломжит ертөнцийн сэдвүүдийг үнэхээр санагдуулна.
Жишээ нь X2 = -1 тэгшитгэл бодит шийдгүй, харин цогцолбор шийдтэй билээ. Өөрөөр хэлбэл, энэ хэллэг (боломжит ертөнц) бодит тоон талбар дээр хоосон, цогцолбор тооны мужид бололцоотой билээ. Үүнийг бид дунд сургуулийн тооны хичээлээс мэднэ. Гэтэл дараах хошин бодлогын хариутай эсэхийг амархан хэлчихэж чаддаггүй шүү дээ. Эртний Египетийн нэг булшин дээр:
Энд эцэг, хүү хоёр
Эхнэр, нөхөр хоёр
Ах, дүү хоёр
нойрсож байгаа гэж бичигдсэн байдаг бол үнэхээр ийм булш байж болох уу? Энэ боломжит ертөнцийн хэлбэрээр өгүүлэгджээ. Мөн Пармонид ахуйг боломжит ертөнцтэй, ахуй бишийг боломжгүй “боломжит ертөнц” маягаар ойлгожээ хэмээн үзэж болно.
Боломжит ертөнцийн судалгаа бол хэлний илэрхийллийн утгын тухай судалгаа болохыг бид дээр илэрхийлсэн билээ. Хэл, сэтгэхүй хоёрын нэгдэл Гэй болох тухай философийн сэдвийг хэл, сэтгэхүй хоёр яг адилхан гэсэн хэрэг биш хэмээн ойлгодоггүй, харин тэдгээрт тодорхой харгалзан оршихын зэрэгцээ ялгаа байдгийг илэрхийлнэ гэж ойлгодог билээ. Олонхи тохиолдолд хэл эхлээд ямар шинж харилцаануудтай ямар юмс-үзэгдэл болохыг илэрхийлж дараа нь түүний утга-санаа, утга-холбогдлын асуудалд шилждэг. Энэ нь ялангуяа орчин үеийн математикийн болон онолын байгаль шинжлэлийн (онолын физикт) зуршмал болсон арга юм. Хэлний асуудал шийдэгдээд, уг үзэгдлийг илэрхийлэх талаар төгсөж зогсчихоод байхад асуудал шийдэгдээгүй буюу эхлээгүй байх нь олон тоо юм. Аливаа бодлого ердийн болон формаль хэлэнд томъёологдохдоо дээрх маягаар боломжит ертөнцийн хэлбэртэй, хариу шаардсан байдлаар тавигдана. Жишээ нь, бид Нагаржунайн найман хаалтыг үгнүүдээс нь хийсвэрлээд
А шинжгүй бол В шинжгүй
С шинжгүй бол Д шинжгүй
X шинжгүй бол У шинжгүй
M харилцаатай биш, H харилцаатай ч биш
ямар нэгэн оршино (оршихгүй) хэмээн бичиж болно. Тэгвэл дээрхи хэллэгүүдийг хангаж биелүүлэх юмс үзэгдэл байвал ямар байх вэ? эсвэл байхгүй юу? гэдэг асуудал дараагийн хоёрдугаар асуудал болон тавигдана.
Найман үгүйсгэл нь юмс үзэгдлийн хөдлөнги (динамик), зогсонги (статик) талын нэгдэлд илэрхийлсэн гэж манай нэрт хэл шинжээч, академич Ш.Лувсанвандан өгүүлсэн байдаг.[9] Мадхъямакагийн сэдвүүдийг боломжит ертөнцийн илэрхийлэл гэж үзэх нь дээрхи дүгнэлтэнд харшлахгүй. Боломжит ертөнц эдгээр талуудыг тус тусад нь болон хосолмол байдлаар ч илэрхийлж чадна. Бид хойшдын зарим бүлэгтээ математикийн батлах үйл ажиллагааны динамик ба статик эгшинүүдийг шингээсэн боломжит ертөнцийн томъёоны гэрчилгээ болгон ахуй болон ахуй бишийн тухай эртний грекийн философийн элейн сургаалийг (МЭӨ-VI-V зуун) үндэслэгч Парменидын үзлийг нэрлэх нь зүйтэй. “Ахуй байдаг, ахуй бус байдаггүй” хэмээн Парменид дүгнэж байв. Парменидын үзэл, мадхъяамака үзэл хоёр бие биенээсээ үүсэл гарал, хөгжлийн үе шат зэрэг олон үгүйлээрээ бие биеэсээ хамаарахгүй гэдэг нь тодорхой (судалгаагаар нотлогдсон. Харин нэг ижил буюу төсөөтэй үзэл-санааг илэрхийлж байсан байж болох юм. Дор хаяж энэ хоёр сургаальд олон тооны паралели бий.[10] Үүнийг нотлоход бүтцийн семиоэтик гол үүрэг гүйцэтгэжээ. Парменидын хувьд ахуй, түүний тухай сэтгэхүй хоёр нэг зүйл гэж үзэж байхад Мадхъяамакийн хувьд энэ хоёр ялгаатай гэдэг нь түүний зарим үндэслэлээс харагдаж байна. Үүнд гол ялгаа нь оршино гэж үзэж байна. “Сэтгэхүй болоод юун тухай сэтгэхүй бол адилхан юм”[11] гэж Парменид бичжээ. Өөрөөр хэлбэл, түүний хувьд ахуй, сэтгэлгээ мөн л адилхан ажээ. Гэтэл Мадхъямaкaд ахуй бишийг зөрчилгүй сэтгэлгээгээр илэрхийлэх зорилт далд агуулагдаж буй юм. Үүнийг хэлний илэрхийлэл нь байгаа бүхэн өөрөө байх уу? гэсэн асуултаар соливол илүү оновчтой болох юм.
Үүнтэй холбогдуулан нэмж тэмдэглэхэд эртний текст “Сэдвүүд юу ярьж байгааг гаргахын зэрэгцээ тэдгээр нь яаж хийгдсэнийг өөрөөр хэлбэл, сэдвийн бүтэц түүний агуулгаас дутуугүй ач холбогдолтой”[12] гэж оросын нэрт текстологич В.К.Шохин хэлснийг орхиж боломгүй.
Дээр ярьсан зүйлсэд үндэслэн бид мадхъямака үзлийн нийт сэдвүүдийг төлөөлүүлэн академич Ц.Дамдинсүрэн буддын философийн охь өгүүлбэр хэмээн үзсэн Нагаржунайн алдарт найман хаалт буюу “түрдэхгүй үгүй төрөхүй үгүй, тасархай үгүй мөнх үгүй, ирэхүй үгүй одохуй үгүй, ангид утгат бус” гэсэн сэдвийн талаар санал бодлоо дор илэрхийлье. Энэ сэдвийг тийм утга санаатай гэж яг таг оноон үзэх нь философийн үүднээс онц ач холбогдол, сонирхолтой биш гэдгийг В.К.Шохины санааг үндэс болгон хэлмээр байна. Энэ сэдэв хэдэн ч утга оноолттой (семантик загвартай), ба эсвэл огт утга-холбогдолгүй өөрөөр хэлбэл орчин үеийн семантикийн хэлээр яривал денотатгүй байж болох талтай. Мөн энэ сэдэв маш олон мэдлэгийг, түүний дотор хадхъямaкa сургаалын утгыг хураан өгүүлсэн[13] өөрөөр хэлбэл маш их хурсан мэдлэг юм гэсэнтэй санал нийлэхгүй байна. Ямар нэг онол сургаалын хэдхэн үг, өгүүлбэрийн дотор шингээж болохгүй гэдгийг орчин үеийн шинжлэх ухааны арга зүй нэгэнт нотлоод байгаа билээ. Аксиом, постулатууд бол асар их мэдлэгийг өөртөө шингээсэн, мөн Ямар ч мэдлэгийг өөрөөсөө гаргах урьдач нөхцлүүд биш юм. Матери болон материалист диалектикийн хууль, категоруудаас бүхнийг мөрдөлгөө болгон гаргаж болно гэсэн домог нэгэнт худал байсан билээ. Найман үгүйсгэлийг их хурсан мэдлэг гэж үзэх нь дээрхи арга тодорхой барилтай агаар нэгэн болно. Алдарт найман үгүйсгэл бол тодорхой юмс-үзэгдлийн байж болох бололцоог илэрхийлсэн хэллэгүүдийн нэгэн үлгэр-загвар болохуйц жишээ юм. Шохины хэлсэнчлэн, мадхъямакагийн сэдвүүд яаж хийгдэхийг үлгэрчилсэн хэллэг хэмээн үзэж болно. Хэллэгийг үгүйсгэнэ гэдэг бол утгын хувьд огт “орон зай” үлдээхгүй болгож байгаа хэрэг биш, харин түүний эсрэг санааны утга-холбогдлуудыг үлдээж буй явдал билээ.
Хоосон чанарын бас нэг онцлог зорилт бол огт утга холбогдол оноож болохгүйгээр хэлийг зөв байхаар холбож эвлүүлэх явдал байсан болов уу? гэсэн таамаглал төрнө. Сонгодог логикийн хэлээр яривал утгагүй боловч зөв илэрхийлэлд хүрэхийг зорилт болгож байжээ. Энэ бол философийн үүссэн цагаас эхлэн одоог хүртэл хэлэлцэгдсээр байгаа нэгэн чухал сэдэв гэж хэлмээр байна. Үүний сонгодог маягийн жишээг задлан шинжлэх зорилготой байгаагаа урьдчилан тэмдэглэе.
Эхэлж боломжит ертөнцийг томъёолоод дараа нь түүнийг Гутгачилах асуудал орчин үеийн нарийн чанд шинжлэх ухаанд зуршмал байгааг бид дээр тэмдэглэсэн билээ.
Математик бол бүхэлдээ боломжит ертөнцийн тухай шинжлэх ухаан болох тухай дүгнэлт нилээд олон утгын үүднээс үнэн юм. Ялангуяа формаль математикийн үүднээс хөдлөшгүй үнэн билээ. Формаль системийн болон формаль гаргалгааны (баталгааны) утгаар зөрчилгүй математик онол тоологдом загвартай өөрөөр хэлбэл, тоологдом муж бүхий загвартай гэж энэ зууны аугаа их логикч К.Гедель анх (1930) баталсан нь дээрхийн нэг чухал баримт юм. Үүнд холбогдуулан дараах хоёр чухал теоремыг заавал дурьдах шаардлагатай юм.
- Компакт шинжийн теорем (Гёдель-Мальцев) нэгдүгээр эрэмбийн логикийн аксиомуудын дурын олонлогийг Т гэе. Толонлогийн ямарч төгсгөлөг дэд олонлог To-ийн аксиом бүрийн хувьд загвар оршиж байвал T-ийн аливаа аксиомын хувьд загвар оршино.
- Лёвенгейм-Скулемийн теорем N-төгсгөлгүй кардинал ба хэтрэхгүй нэгдүгээр эрэмбийн (онолын) аксиомуудын N-аас хэтрэхгүй чадалтай (N) олонлог T болог. Хэрэв Т олонлогийн бүх аксиом үнэн байдаг загвар оршин байвал T-ийн хувьд түүний бүх аксиом үнэн байдаг N-аас хэтрэхгүй чадалтай загвар олдоно.[14]
Энд Т гэсэн томъёонуудын олонлогийн хувьд түүний аливаа томъёо үнэн байдаг интерпретацийг тэрхүү Т олонлогийн загвар[15]гэж үнэний семантик онолд үздэгийг дахин тэмдэглэе.
Z Мадхъямакагийн талаар дээр ярьсан зүйлүүдэд үндэслэн дараах бодролуудыг нэмж дүгнэмээр байна. Үүнд:
- Мадхъямакагийн үндсэн санаанд үнэний семантик онолын үр хөврөлүүд байсан. Түүний сэдвүүд анхнаасаа утгачилагдах зориулалтайгаар хийгдсэн.
- Гэхдээ утгачилах асуудал гол зорилт болон тавигдаагүй, харин сэдвээр илэрхийлэгдсэн боломжийг биетээр хэрэгжүүлж болох уу? үгүй юу гэдэг асуудал тухайн тэр үед гол болж байжээ. Учир нь тэр үед ялангуяа хүнд ямар бололцоо байгааг нээх, хэрэгжүүлэх гол байжээ. Ийм ч учир мадхъямака өөрийнхөө түүхэн хувьсгалын явцад йочгачара буюу вижнянавадад хүргэжээ. Энд “Иогачара философичид үзэхдээ, анхлан дээд үнэнд хүрч бодийг олох гол арга нь йогын (уода-чухал барилдуулах) бясалгал дасгал мөн гэсэн… Асанга нь бага хөлгөний номыг хангалтгүйд үзэн… их хөлгөний үүднээс хоосон чанарыг эзэмшсэн…”[16] гэсэн дүгнэлтүүдээр дээрхийг тодотгож болно. Утгажуулалт бол зарим тохиолдолд хэрэгжүүлэлтийн урьдач нөхцөл болох боловч утга тодорхой үед боломжит дасгалуудын тусламжтай хэрэгжүүлэлт хийгээд дараа нь утга-холбогдол өнөөх ч байж болно. Энэ үүднээс мадхъямака, йогачари хоёрын түүхэн холбоог ярих оновчтой байж болох юм.
- Эртний Энэтхэгийн философийн түүхийн доктор Мадхъямака үзлийн гол зорилтуудын нэг бол абсолютыг олж тодорхойлох зорилт байдаг юм. Ийм болохыг Т.Мурти зохиолдоо олон талаар үндэслэжээ. Бидний авч үзэж буй семантик үзэл, боломжит ертөнц дээр абсолют шинж яригдана. Бүх боломжийг ертөнц дээр биелэгдэх хэллэгийг Логик үнэн гэж Лейбниц үзэж байсан бол аливаа интерпретаци дээр биелэгдэх хэллэгний талаар ерөнхий утгат хэмээн орчин үеийн логикийн семантикт тодорхойлдог билээ.
ШУ-НЫ АМЬДРАЛААС |
1998 оны 3 дугаар сарын 18-нд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын сан), Улс төрийн Боловсролын Академи хамтран зохион байгуулсан “Төв Азийн бүс нутгийн хөгжил Монгол улс” сэдэвт семинарт Монголын талаас УИХ-ын гишүүн Б.Батбаярын тавьсан илтгэл, оролцогчдын хэлсэн үгнээс нийтэлж байна.
ӨДГӨӨГИЙН МОНГОЛЫН ГАДААД БОДЛОГО, ГЕОПОЛИТИКИЙН АШИГ СОНИРХОЛ
Аливаа гадаад бодлого бол өөрөө зорилго биш, харин тодорхой зорилгод хүрэх арга юм. Монгол улсын тодорхой зорилго нь ихэнх дунд жижиг улсын нэгэн адилаар аюулгүй байдал, жишигт тэнцэхүйц технологийн дэвшил, үндэсний онцлог дүр төрхөө хадгалах зэрэг болно. Монгол улсын гадаад, дотоод ерөнхий бодлогыг өөртөө агуулж байсан коммунист систем, болон ЗХУ 1990 онд задран унаснаар тус улс бодлогоо, өөрөөр хэлбэл аргаа өөрчлөхөөс өөр ямар ч аргагүй болсон билээ. Энэ орны оршин тогтносон, үндэсний аюулгүй байдлаа хамгаалж байсан сүүлийн” зуугаад жилийн түүх нь сонирхогч хүчнүүдийн ашиг сонирхлын тэнцвэр, хүйтэн дайн, сонирхогч хүчний сөргөлдөөний уур амьсгал билээ.
Харин 1989-90 онд дэлхийн геополитикт гарсан үндсэн өөрчлөлт, 1991 онд ЗХУ задарсан үйл явдал нь нэг талаас Монгол улсын өөрийнхөө тусгаар байдал, үндэсний аюулгүй байдлаа авч явсан үндсэн механизмыг нурааж хамгаалалтгүй төлөв байдалд оруулсан боловч, нөгөө талаас гадаад, дотоод байдлаа өөрсдийн үзэмжээр тогтоох бие даасан статус олдсон, үүгээр уламжлаад шинэ арга зам, шинэ механизм хайх өргөн бололцоог буй болгож өгсөн юм. ХХ зууны төгсгөлөөр гэнэт буй болсон энэхүү олон улсын улс төр, эдийн засаг, геополитикийн Шинэ нөхцөл байдалд бүрэн хэмжээгээр гэж үнэлж болохуйц бие даасан байдлаа дөнгөж сая олж авсан, нөгөө талаар далайд гарцгүй, эх газрын гүнд таагүй уур амьсгалд оршдог, Дэд бүтэц ядмаг, хүн ам хэт сийрэг, эдийн засгийн чадавхи дорой Монгол улс аюулгүй байдлаа ханган, үндэсний дүр төрхөө хадгалан технологийн дэвшилд хүрэх арга замаа яаж тодорхойлох вэ? Өөрөөр хэлбэл, шинэ нөхцөл байдалд Монгол улс дээрх гурван зорилгыг хангаж болохуйц ямар гадаад бодлого явуулах ёстой вэ гэсэн үг юм.
Онолын хувьд гэвэл
- Макиавеллигээс эхтэй Бисмарк маягийн “real politik” буюу улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдал нь хамгийн эрхэм зүйл учир эдийн засаг, нийгмийн асуудал нь энэхүү туйлын зорилгод захирагдаж байх ёстой гэсэн реалист сургууль,
- Хюго Гроцигоос эхтэй олон улсын хууль дүрмээр асуудлыг зохицуулж “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” явах идеалист сургууль,
- Иммануэль Кантаас гаралтай, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг дээдлэх либераль сургууль гэсэн гурван үндсэн чиглэл бий.
Хүчирхэг гүрнүүд, тухайлбал дэлхийн II дайнаас хойшхи АНУ, Франц, Орос, Хятад зэрэг орны гадаад бодлогод эхний сургуулийн нөлөө үлэмж.
Монгол шиг жижиг, буурай орны хувьд товчхон хэлэхэд прагматизм гол чиглэл нь байх юм. Өөрөөр хэлбэл, дээрхи гурван үндсэн чиглэлийг янз бүрийн тунгаар хольсон бодлого хоршуулж, бүс нутгийн болон дэлхийн тухайн цаг үеийн бодлоготой уялдуулан холбогдож оршин тогтнохоо хадгалах явдал болно.
Үндэсний аюулгүй байдал, технологийн дэвшил, үндэсний байр суурь гэдэгт Монгол улсын өнөөгийн нөхцөлд юу гэж ойлгон буулгах вэ?
а. Үндэсний аюулгүй байдалд:
- -Улс орны тусгаар тогтнол
- -Хараат бус байдал
- -Хил хязгаарын бүрэн бүтэн байдал
- -Төрийн тогтвортой байдал
- -Хүн амын амгалан тайван байдал
б. Технологийн дэвшилд:
- -Эдийн засгийн найдвартай эх үүсвэр
- -Хүн амын амьдралын түвшний өсөлт
- -Боловсрол
- -Нийгэм эдийн засгийн бүх хүрээн дэх техник, технологийн хөгжил, өөрөөр хэлбэл модернизаци
- -Байгаль орчин
в. Үндэсний онцлог дүр төрхөд:
- -Хэл соёлоо хадгалах
- -Эрүүл мэнд
- -Тулгамдсан шинэ нөхцөл байдалд хүн амын хурдан зохицож чадах чадвар
- -Дэлхийн жишигт таарсан өөрийн нөхцөл байдалд тохируулж чадсан хуулийн орчин г.м
Энэ жагсаалтыг цааш нь нилээд өргөжүүлэн гүнзгийрүүлж болох авч үндсэн зарчим нь иймэрхүү байх болов уу. Мөн өөр маягийн ангилал зүй хийж болох ч эцсийн зорилго ижлээр тусна.
Эдгээр зорилго харьцангуй тэнцүү хангагдаж байхын тулд өнөөгийн Монгол улсын дотоод, гадаад бодлого зохицох учиртай.
Дотоод бодлого
- Төрийн ардчилсан тогтоц бол онолын буюу үзэл суртлын гэхээсээ практик талаасаа снөөдөр Монгол улсын оршин тогтнох нэг гол сэжим болоод байна. Өөрөөр хэлбэл, 1990 он хүртэл Монгол нь коммунист дэглэмгүйгээр оршин тогтнох үндэсгүй байсан бол 1990 оноос ардчилсан тогтоцгүйгээр бие даасан байдлаа хангах бололцоогүй болсон юм. Өнөөдөр Монгол улсын хувьд зарим хүний мөрөөдөж буйчлан хүйтэн дайны үед тогтож байсан Өмнөт Солонгос, Тайвань маягийн дарангуйлал тогтох геополитик болон үзэл суртлын орчин байхгүй. Ардчилсан төрийн тогтвортой систем байгуулах талаар Монгол нь пост коммунист 30 гаруй орны тэргүүлэх эгнээнд яваа юм.
- Зах зээлийн эдийн засгийн тогтоцгүйгээр өнөөгийн эрүүл ертөнцөд оршин тогтнох аргагүй болжээ гэдгийг Хойт Солонгос, Кубийн жишээ тод томруун харуулж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү шилжих Шилжилт хамгийн хөндүүр, зовиуртай түүхэн цаг хугацаа эзэлдэг болохыг пост коммунист гуч гаруй орны туршлага ч тод томруун харуулж байна. Шилжилтийг хэдий чинээ зоримог хурдан хийнэ, төдий чинээ зовиур нь бага болохыг ч туршлага харуулж байна. Эдийн асгийн тогтоцын шилжилтийн амжилтаар Монгол улс ийм шилжилт хийж буй орнуудын дотор дундаж үзүүлэлттэй байна.
Гадаад бодлого
1990 оноос Монгол улсын гадаад бодлого бараг бүрэн хэмжээгээр либералчлагджээ. Олон тулгуурт ертөнцийн олон тулгуурт бодлого буюу үндэсний эрх ашигт харшлахгүй бол Дэлхийн аль ч улс оронтой эрх тэгш харилцах үзэл бол өнөөгийн Монгол улсын гадаад бодлогын тулгын чулуу юм.
- Хөрш орнууд
Гэвч түүхэн нөхцөлөөр зохицолдон буй болсон хоёр хүчирхэг хөрштэйгээ харилцах харилцаа нь гадаад бодлогын түлхүү анхаарах цэг мөн. 1996 онд гурван улсын хилийн асуудлаархи гэрээг батласнаар Монгол улс түүхэндээ анх удаа бүрэн бүтэн, баталгаажсан демарк лагдсан Хилтэй боллоо. Бид газар нутгаасаа юу ч өгөхгүй боловч сөөм газарт ч сонирхолгүй, тэр дундаа түүхэн цаг үеэр бүрэлдсэн өнөөгийн хил хязгаарыг үргэлж хүндэтгэх болно гэсэн мөрдлөг эндээс гарч байна. Монгол улс нь цаг үеэс хамаараад хоёр хөршийнхээ дундах жийргэвч бүс болж байсан тохиолдол бишгүй. Үүний сайн тал ч бий, муу тал ч бий.
Гэтэл Монгол улс маань өөрөө Хятадтай Өвөрмонгол гэсэн, Оростой, Тува, Буриад гэсэн жийргэвч бүстэй байгаа нь хувь заяаны тохиол юм. Монголчуудтай нэг үндэстэн болох энэхүү районууд нь газар нутгийн болоод хүн амын өнгөлзлөг хийх талбар биш, гэхдээ эдийн засгийн хамтын интеграци байгуулах, дамжуулан Төв Засгийн газартай нь харилцах зэрэгт бидэнд таатай нөхцөл бүрэлдүүлж байгаа юм. Гэхдээ Монгол улс эдгээр монголчуудаас бүрдсэн хил орчмын бүсд гарч болзошгүй үймээн самуун, салан тусгаарлах үзлийг хэзээ ч дэмжихгүй, ийм тохиолдол бүрд Төв Засгийн газартай нь хамтран ажиллах ёстой юм.
Өмнөт хөрш БНХАУ-тай харилцахад Төвдийн асуудал хамгийн эмзэг цэгийн нэг мөн. Монгол улс Хятадын нэгдмэл байдлыг хүлээн зөвшөөрдөг учир Төвдийн салан тусгаарлах үзлийг ямар ч тохиолдолд дэмжихгүй. Төвд нь Монголтой өнө эртнээс цэрэг-эдийн засаг-соёл-шашны нягт холбоотой явж ирсэн түүхэн уламжлалтай. Харин я пангуяа 1990 оноос хойш Далай ламын институци урьдын түүхэн харилцааны уламжлалд дулдуйдан Монголыг Хятадын эсрэг улс төрийн тавцан болгох гэж нэг биш удаа янз бүрийн аргаар оролдож байна. Чухамхүү 300 гаруй жилийн өмнө Төвдийн Далай ламын институци нь Монголыг Хятадын эсрэг хөзөр болгон ашигласаар эцэст нь тусгаар тогтнолыг алдагдуулж байсан эмгэнэлтэй гашуун туршлага бий. Сүүлийн үед Хятадтай харилцаагаа сэргээн сайжруулах зорилгоор Энэтхэгийн засгийн газар Төвдийн цагаачид, цагаачдын засгийн газрыг шахах бодлого явуулж буйгаас болж улс төрийн гол төвөө Монголд байрлуулах Далай ламын институцийн сонирхол илт нэмэгдлээ. Үүндээ тэд шашныг ашиглаж, ухвар мөчид хүмүүсийг оролцуулан тавдугаар цуваа болгон зүтгүүлэх хандлага илт ажиглагдаж байна. Монгол улс эртний уламжлалаа сэргээж, иргэдийн тахин шүтэх явдлыг хүндэтгэж байгаа боловч өмнөд их хөршийнхөө эсрэг геополитикийн тоглоомын тавцан болж болохгүй учиртай юм.
- Бүс нутаг
Шууд хөрш биш боловч Хойт Гадаад далайн орнуудын сүүлийн үеийн өсөн нэмэгдэж буй эдийн засгийн интеграци нь үүнээс аль болох хоцрохгүй байх Монголын сонирхлыг төрүүлж байна. Хоёр Солонгос, Япон, Хойд Хятад, Зүүн Сибирь, Канадын баруун эрэг, Аляскийг хамарсан энэ бүс нутгийн гол талбар нь Монголын ялангуяа зүүн бүсийг хамаарч байгаа юм. Зууны төсөл гэдэгт байгалийн хий, нефть дамжуулах хоолой, мөн цахилгаан дамжуулах шугам, Хойт Хятадын эдийн засгийн хөгжлийн хурдац, Хятадын түүхий эдийн хэрэгцээний өсөлт, Сибирийн арвин баялаг түүхий эд, Япон, Солонгосын хэрэгцээ зэрэг нь энэ бүс нутгийг хар аяндаа эдийн засгийн интеграци руу түлхэж байна. Энэ интеграцид багтахын тулд Монгол улсын гадаад бодлогод бүс нутаг руу хандсан идэвхтэй үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага бий. Монгол нь тус бүс нутагт дипломат корпусгүй байсан ганц орон Канадад саяхан ерөнхий консулын газар нээсэн, харилцааны идэвх сүүлийн үед сүрхий суларсан Хойт Солонгостой дахин идэвхтэй харилцаж эхэлсэн, Өмнөт Солонгостой ялангуяа эдийн засгийн хүрээнд маш эрчимтэй өсөлттэй харилцаж байгаа зэрэг нь бүс нутгийн хүчтэй бодлогын зарим илрэл юм.
Монголын анхаарлаа хандуулах ёстой нэг бүс нутаг бол Төв Ази юм. Энд 1990 оноос цоо шинэ улсууд бүрэлдэн тогтлоо. Эднийг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад нь сайн харилцаатай байсан олон жилийн туршлага бидэнд бийгээс гадна гарал угсаа нэгтэй, давуу тал болоод тулгамдсан бэрхшээл төстэй, энэ орнууд нь Монголын сонирхлыг зүй ёсоор татаж байгаа юм.
- Хүчирхэг гүрнүүд
Энд юун түрүүн Европын хамтын нийгэмлэг, АНУ-ыг тооцож байна.
Монгол улс зөвхөн хоёр хүчирхэг хөршийнхөө хоорондын өвөрмөц харилцаанаас бүрэн хамаардаг байсан түгжигдмэл бодлогоос гарахад 1990 оны дэлхий дахины үйл явдал ихэд түлхэц болж түүхэн бололцоог нээсэн билээ. Үзэл суртлын шалтгаанаар дөнгөж 1987 оноос дипломат харилцаа тогтоосон боловч өдгөө АНУ нь Монгол улсын хамгийн том түншийн нэг болоод байгаа юм. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бейкер
1990 онд хэлэхдээ АНУ нь Монголын гурав дахь түнш болж болох тухай санаа дэвшүүлсэн нь зөв тусгаж авбал маш сайхан боломж юм. Энд хоёр хөршийнхөө эсрэг АНУ-ыг бамбай болгох санаа огт хэлээгүй. Америкийн үндэсний эрх ашиг Монголд гэхээсээ Орос, Хятадад зүйрлэшгүй ихээр төвлөрсөн байгаа нь хэнд ч ойлгомжтой.
Гэхдээ АНУ-ын эрх ашиг ямар нэг хэмжээгээр Монголд орж ирэх нь хүчний тэнцвэр тогтворжуулахад ихээхэн ач холбогдолтой. АНУ-ын геополитикийн ашиг сонирхол Монголд орж ирнэ гэдэг нэлээд эргэлзээтэй асуудал. Харин байгалийн баялаг, тухайлбал газрын тосоор дамжин эдийн засгийн эрх ашиг орж ирж болох нь бүрэн магадлалтай. Хоёр орон эдийн засгийн хувьд бие биенээсээ хамааралтай болбол энэ нь Монголын үндэсний аюулгүй байдалд ихээхэн нааштайгаар нөлөөлөх юм.
Мөн ийм утгаар Европыг харж болно. Монгол нь хүйтэн дайны үед Зүүн Европтой сайн харилцаатай байж, тэдний тусламжаар олон үйлдвэр завод байгуулагдсан, олон мянган боловсон хүчин тэнд бэлтгэгдсэн билээ. Өнөөдөр Европын холбооны нэг хэсэг болоод буй хуучин БНАГУ, өдгөө энэ Холбоонд элсэх гэж байгаа Унгар, Чех, Польш улстай хуучин найрамдалт харилцаагаа сэргээх буюу хөгжүүлэх замаар Европын холбоо” хэмээх энэ бүсийн эрх ашгийг Монголд нэвтрүүлэх нь туйлын ач холбогдолтой юм.
[1] Г.В.Лейбниц. Монодология. Г.В.Лейбниц Избр. филос. произв. М., 1980. С352
[2] Я.Хинтикка. Логико-эпистемологические исследования М., 1980 C-27
[3] Р.Карнап. Философское основания физики. М., 1971. С-49
[4] Мөн тэнд C-60
[5] Хутагт Нагаржунай багшийн зохиосон Далант хоосон чанарыг шүлэг лэсэн хэмээх оршвой (Монгол данжуур, Дбумын аймгийн Це) (105 дугаар) боть (Миний курсив. ДБ)
[6] С.Радхакришнан. Индийская философия Т1. М. 1956. С-538
[7] Я.Хинтикка. Логико-эпистемологические исследования М. 1980. С-228
[8] Г.Лувсанцэрэн. Мадхъяамака философи, түүний онолын үндэс Буддын философийн түүхээс. УБ. 1987 он. Х-52-53
[9] Ш.Лувсанвандан Мадхьямaкa хэмээх дундад үзэл философийн эрхийн судлал, боть1, дэвтэр 10, УБ 1977 он.
[10] Топоров Мадхьямихи и элеаты некоторые паралели Мндийская культура и буддизм М. 1972. C51-68
[11] Введение в философию
[12] Философия науки 1988. No7. с 102, Мөн В.К.Шохин Брахманистическая философия М.1990 Рукопись
[13] Буддын философийн түүхээс. УБ. 1987 он. X 52
[14] Справочная книга по математической логике. Часть 1, Теория моделей. М. 1982. С 17-18
[15] ” Мендельсан М. 1984/ 58
[16] Буддын философийн түүхээс УБ. 1987 x 65-66