ФРИДРИХ ФОН ХАЙЕК
Шинэ толь №44, 2003
Түлхүүр үг: Эдийн засгийн онол, Кейнсийн үзэл, , Эдийн засгийн либералчлал, Зах зээлийн механизм, Капитал
Английн эдийн засагч Хайек Венад төржээ. Түүний эцэг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад ажиллахын зэрэг цээгээр Венийн их сургуулийн биологийн профессор байв. 1917 онд сургуулиа төгссөний дараа тэрээр Австрийн армид татагдаж, Италийн фронт дээр их бууны офицерээр алба хаажээ.
Дайн дууссаны дараа 1918 онд Венийн их сургуульд элсэж, эрх зүй, эдийн засаг, философ, сэтгэл зүй судалж байжээ. Хэдийгээр залуу Хайек эхэн үедээ тэр үеийн Венад ихэд тархаж байсан социализм болон үндэсний үзэлд татагдаж байсан боловч хожим эдгээрийн “хамгийн заналт дайсан” болсон билээ. Түүний бүх амьдралын үйл хэрэг болсон эдгээр үзэл суртлуудын эсрэг тэмцлийн эхний алхам нь их сургууль дээрээ Ардчилсан Оюутнуудын Холбоо байгуулсан явдал байлаа.
1921 онд Хайек Венийн их сургуулийн эрх зүйн докторын зэрэг хүртэж, Австрийн дайны төлбөрийн асуудал хариуцсан товчоонд (эдийн засагч Людвиг фон Мизес тэр үед удирдагч нь байв) ажиллаж эхэлжээ. Үүний хамт Венийн их сургуульд өөрийн сургалтыг үргэлжлүүлж, 1923 онд эдийн засгийн докторын цол хүртсэн байна. Өөрийн диссертацийг бичиж дуусгасны дараа Хайек АНУ-д очиж, Нью Иоркийн их сургуульд Жереми Женксийн судалгааны туслахаар нэг жил ажилласан. Колумбийн их сургууль дээр Уэсли Митчелл ба Жон Кларк нарын эдийн засгийн мөчлөгийн чиглэлээр уншиж байсан лекцүүдийг сонсож, мөн “Бизнес аннюалз” (“Business Annuals”) сэтгүүлийн статистикийн мэдээллийг цуглуулахад оролцож байсан нь түүний цаашдын үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлсөн юм.
1924 онд Австридаа буцан ирж төрийн албанд орж ажиллахын зэрэгцээгээр Мизесийн хувийн семинарын гишүүн болж, ингэснээр хамгийн нөлөө бүхий эдийн засагч, философчдын хүрээнд багтан, тэд сардаа хэдэн удаа цуглаж, тэр үеийн эдийн засгийн асуудлуудыг хэлэл байжээ. Тэр үед АНУ-д хийгдэж байсан эдийн засаг мөчлөгийн эмпирик судалгааны нөлөөн дор тэрээр 1927 он Vvнтэй адил судалгааг Австрид явуулах судалгааны төви байгуулахаар засгийн газрын дэмжлэг авч чадсан.
Хайек 1920-иод онуудад худалдааны мөчлөг, мөнгөний онол, эдийн засгийн бодлогын чиглэлээр олон нийтлар бичсэн. 1929 оноос Хайек Венийн их сургуульд лекц унших болж, дараа жил нь Лондоны эдийн засгийн сургуульд дервөн чиглэлээр лекц уншихаар уригджээ. 1931 онд “Үнэ ба үйлдвэрлэл” (“Prices and Production”) гарчигтэй нийтлэгдсэн энэхүү лекцүүд нь түүнийг Лондоны эдийн засгийн сургуулийн профессороор уригдах үүдийг нээж, дараа нь тэндээ эдийн засаг болон статистикийн үндсэн профессор болсон билээ.
Лондонд байх үедээ Хайек 1930-аад оны хамгийн удаан үргэлжилсэн эдийн засгийн нэгэн хэлэлцүүлгийн үүсгэгч болсон. 1930 онд Жон Мейнард Кейнс “Мөнгөний тухай эргэцүүлэл” (“Treatiѕе on Money”) бүтээлээ нийтлүүлж, Хайек “Эдийн засаr” (“Economica”) сэтгүүл дээр энэ бүтээлийн тухай шүүмжлэл хэвлүүлсэн байдаг. Үүний хариуд Кейнс италийн марксист чиглэлийн эдийн засагч Пьеро Сраффыг өөрөө редактор нь байсан “Экономик жоpнэл” (“Economic Journal”) сэтгүүл дээр Хайекийн “Үнэ ба үйлдвэрлэл” номын талаар шүүмж бичихийг хүсжээ. Олон удаагийн хариулт, тайлбарыг дагуулсан, удаан хугацааны ширүүн маргаан болж, эцсийн дүндээ Британийн эдийн засгийн талбарт нөлөөтэй хүн бүр энэ маргаанд татагдан оржээ.
Хайекийн худалдааны мөчлөгийн онол нь капиталын талаархи австрийн онол дээр тулгуурлаж байв. Түүний авч үзсэнээр, капитал бүрдэхдээ бүтцийн тэнцвэрт байдаг ба эдийн засгийн өсөлтийн үед (1920-оод оны төгсгөлд байсан шиг) зээлийн өргөжилт дээр тулгуурласан (хэдийгээр үнийн түвшин өөрчлөгдөхгүй байсан ч) хэт их хадгаламж бий болж, энэ нь капиталын нөөцийг хэвийн хэмжээнээс хэт өндөр түвшинд хүргэдэг. Эрт орой хэзээ нэгэн цагт зохистой хадгаламжийн түвшнээс хэт давсан хөрөнгийн хуримтлал хямралд хүргэнэ. Хайекийн үзэл баримтлал Их хямралын талаархи Милтон Фридманы монетарист тайлбарын суурь болсон юм.
Тэр үед Хайек хямрал нь хэт өндөр хэрэглээ болон зохисгүй эдийн засгийн бодлогоос хамаарсан гэж баталж байв. Кейнсийн баталж байсанчлан өргөн хүрээтэй ажилгүйдэл бодит эрэлтийн түвшин хэрэгцээтэйгээуялдахгүй байснаас бус, үнийн харьцангуй тогтвортой түвшинд илүүдэл үүссэнээс үүдсэн гэж Хайек тууштай баталж байлаа. Энэхүү илүүдэл нь тухайн үедээ урьдчилан тооцох боломжгүй мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлтөөс эхлэлтэй энэ нь нийт эдийн засгийн хүрээнд ажиллах хүчний нийлүүлэлтийн тэнцвэргүй байдалд хүргэсэн. Хайекийн үзлээр бол зөвхөн зах зээлийн механизм л энэ огуй байдлыг арилган, тэнцвэрт байдлыг буцаан ож чадах ба төрийн өргөн хүрээтэй оролцоо энд хэрэгцээгүй бөгөөд үр ашиг багатай ажээ.
Хэдийгээр энэ маргаан кейнсчүүдийн ялалтаар и ажиглагчид үздэг ч Хайекийн онол бараг дөчин ийн дараах макро эдийн засгийн хөгжлийн эргэлтийн Bн шимтэй хөрс” болсон билээ. Тухайлбал, тэрээр өргөн разтэй фискаль болон Монетарист бодлого богино ецааны мөчлөгт үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх боловч унийн түвшинд түүний үзүүлэх харьцангуй нөлөөллөөс шалтгаалж урт хугацааны мөчлөгт нөгөө л ажилгүйдлийн ecent инфляцийг хөөрөгдөж болно гэж үзэж байв. Энэ дүгнэлт Фридманий “зүй ёсны ажилгүйдлийн түвшний” онолын суурь болж, 1970-аад оны “стагфляцийн” хамгийн зохистой тайлбар болжээ. Макро эдийн засгийн үйл явдлын тухай онолуудад микро эдийн засгийн суурь заавал шаардлагатай тухай түүний баталгаа болон харьцангуй болон үнэмлэхүй үнийн ялгааг (мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлттэй уялдаатай) тогтооход учирдаг хүндрэлүүдэд ихээхэн анхаарал хандуулж байсан нь сүүлдээ макро эдийн засагт “зохистой хүлээлтийн хувьсгал” гарахад чухал урьдач нөхцөл нь болсон билээ.
Эдийн засгийн онолд оруулсан Хайекийн нэгэн том хувь нэмэр нь 1941 онд хэвлэгдсэн “Капиталын үндсэн онол” (“The Pure Theory of Capital”) бүтээл нь байсан юм. Энэ бүтээлдээ капиталыг хэмжиж болдог, тогтонги ойлголт гэхээсээ түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүн болгон хувиргадаг урт хугацааны мөчлөгийг (эсвэл завсрын үеүд буюу бүтээгдэхүүнүүд) авч үзжээ. Энэ нь урьдын австрийн капиталын онолд тулгаарласан. Хайекийн авч үзсэнээр, ийн хүүгийн бууралт (буюу шинэ хөрөнгө оруулалтын гэмжийн өсөлт үйлдвэрлэлийн хугацааг уртасгана: пүүсүүд илүү нарийн технологийн арга барилуудыг аши болж, хөдөлмөрийн хуваарилалт нарийсах болно. Зээлийн хүүгийн өсөлт нь үйлдвэрлэлийн завсрын үеүдийг цөөрүүлж пүүсүүд арай хялбар бүтээгдэхүүний үйлдвэрлэхэд шил явдлыг хурдасгана. Тухайн үедээ шинэлэг, ойлгоход төвөгтэй байсан боловч сонгодог сургаалын талбар оруулсан Хайекийн капиталын тухай үзэл баримтлалууд н ихээхэн бэрхшээлийг давж байж орчин үеийн эдийн засгийн шинжилгээнд нэвтэрсэн билээ.
Тухайн үедээ Кейнсийн үзлийг эсэргүүцсэн нь Хайекийг монетар эдийн засаг руу оруулж, тэрээр социалист улс төр эдийн засгийн үзэл баримтлалд анхаарал хандуулжээ Социализмыг довтолсон түүний шүүмжлэл нь капитализмын үр ашигт (шинэ сонгодог онолынхны баталцгаадаг хангалуун байдлын орчин) итгэсэн итгэлд нь тулгуурлаагүй, харин төвлөрсөн социалист төлөвлөлт хэзээ ч зах зээлийн механизм шиг эрэлт, нийлүүлэлтийн түвшний тогтмол хэлбэлзлийг түргэн мэдэрч чадахгүй гэсэн итгэл үнэмшил дээр нь тулгуурлаж байв. Түүгээр ч барахгүй, Хайекийн бичсэнээр тэнцвэрийн үнэ ба барааны хэмжээг тогтооход шаардлагатай хэрэглэгчдийн төлөв байдал болон арилжааны шинжтэй үйлдвэрлэлийн технологийн тухай мэдээлэл социалзмын үед нэн дутмаг, эсвэл огт байдаггүй. Чөлөөт зах зээлийн гол давуу тал нь үнэ өөрөө хэрэглэгч болон пүүсүүдэд хэрэгцээтэй бүх мэдээллийг өөртөө агуулж, бусад ямар ч системд байхгүй бага зардал гарган зохистой шийдвэр гаргах боломжийг олгодог. Энд засгийн газар зах зээлийн үр дүнг хэзээ ч “сайжруулж чадахгүй бөгөөд Хайекийн үзлээр бол “зах зээлийн амжилтгүй байдал” болон “төгс бус өрсөлдөөн” гэсэн ойлголтууд (засгийн газар тодорхой шийдвэрээр үйлдвэрчний эвлэлүүдэд хууль зүйн статус олгож, тодорхой эрхийг нь хүлээн зөвшөөрөхөөс бусад тохиолдолд) ямар ч утга учиргүй ажээ.
Түүний “Боолчлолд хүрэх зам” (“The Road to Serfdom”. 1944) бүтээл социализмын зүг хийсэн онолын дайралт болсон билээ. Улс төрийн талбарын тайлбаруудыг ашиглан энэ бүтээлээ Хайек жирийн уншигчдад хандан бичсэн юм. Тэрээр орлогыг тэгш хуваарилах зэрэг социалист зорилго болон үнийн хяналт тогтоох зэрэг зах зээлийн талбарт социалист тактикаар оролцоогоо гүнзгийрүүлэх нь ардчилсан засгийн газруудыг ч тоталитар дэглэм болон хувирах замд аваачих болно гэж баталжээ. Мөн тоталитар улсад өрсөлдөөнт зах зээлийг нэвтрүүлэх ямар ч оролдлого
эцсийн дүндэ учир нь зах ийн дүндээ улс төрийн тогтворгүй байдлыг л авчрах ба нь зах зээлийн суурь зарчим болох чөлөөт сонголт нь автократ зорилгуудтай хэзээ ч нийцэшгүй юм.
Эдийн засгийн либеральчлалыг хэрэгжүүлж, зах зээлийн алийн засагт шилжихээр оролдсон Унгарт 1956 онд. Чехословакт 1968 онд Зөвлөлтийн түрэмгийллийн дараа vvссэн нөхцөл нь Хайекийн хамгийн гутранги үзлийг баталсан мэт байсан билээ. Энэ үеэс хойшхи түүний улс терийн философийн болон эрх зүйн онолын бүтээлүүд “Эрх чөлөөний үндсэн хууль” (“Constitution of Liberty”, 1960), цуврал гурван боть “Эрх зүй, хууль ёс, эрх чөлөө” (“Law, Legislation, and Liberty, 1972) номуудад нэгтгэн, тэрээр эдгээр бүтээлүүддээ тоталитаризмтай зөвхөн чөлөөт зах зээлд тулгуурлан, эрх зүйн хүрээнд баталгаажиж, зохистой хязгаарлагдсан төрийн оролцоог хэрэгжүүлэх замаар л тэмцэж болно гэсэн үзэл санаагаа улам баяжуулсан юм.
“Боолчлолд хүрэх зам” бүтээл нь түүнд амжилт, алдар хүндийг авчирч, дайны дараа АНУ-д ажиллах хэдэн урилга хүлээн авчээ. 1950 онд Лондоны эдийн засгийн сургуулиас явж, 1962 он хүртэл Чикагогийн их сургуулийн нийгмийн ухаан, ёс зүйн профессороор ажиллаж байв. Чикагод өнгөрүүлсэн энэ үе нь түүний хамгийн бүтээлтэй он жилүүд байсан бөгөөд олон тооны ном нийтлэл болоод эрх зүйн онол, нийгмийн сэтгэлгээний түүх, ШУ-ы арга зүй, тэр бүү Хэл сэтгэл судлалын асуудлаархи олон бүтээлийг туурвижээ. Энд тэрээр сэдэвчилсэн семинар хөтөлж, түүнд оролцогчдын дотор Милтон Фридман, Жорж Стиглер нар байв. Хайек 1963 онд Европт эргэн ирж, Фрайбургийн их сургуулийн эдийн засгийн профессороор 1968 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч Зальцбургийн их сургуульд “нэлээд саарал” долоон жилийг өнгөрүүлсэн. Түүний дурссанаар, энэ их сургуульд ямар ч тодорхой эдийн засгийн хөтөлбөр үгүй, судлаачид, оюутнуудын дийлэнхи түүний эдийн засаг, улс төрийн философийн үзэл баримтлалд анхаарал хандуулахгүй байв. Тэрээр 1977 онд Фрайбургт эргэн ирж, цаашид эндээ суурьшсан юм.
Хайек 1974 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг “мөнгөний онол болон эдийн засгийн хэлбэлзлийн асуудлаархи суурь нээлтүүд болон эдийн засаг, нийгэм, институционал үзэгдлүүдийн хамаарлын талаархи цогц шинжилгээний бүтээлүүдийг туурвисны төлөө эдийн засагч Гуннар Мюрдальтай хамтран хүртсэн билээ. Нобелийн шагналын ёслолын лекцдээ тэрээр эдийн засагчид шинжлэх ухааны арга барилыг нэгэн хэлбэрт (энд тэрээр ям үндэслэлгүй, бодит байдлаас хол, болхи таамаглал, түүнийг магадлал багатай, тоон хэлбэрээр илэрхийлсан эконометрик загвараар баталдаг арга барилыг ойлгож байв) хэт оруулж байгаагаас сэрэмжлүүлж, зөвхөн онолын таамаглал урьдчилсан баталгаагаар төрийн оролцооны үр дагаврыг тайлбарлахын өрөөсгөл талуудыг шүүмжилж байлаа Чухамдаа эдийн засгийн үйл явц нэн өргөн хүрээтэй, маш олон бодит болон санамсаргүй хүчин зүйлсээс хамаарч болохыг гарган тавьснаараа түүний бүтээлүүд өнөөдөр ч маш их анхаарал татсан хэвээр байгаа билээ.
ХХ зууны томоохон сэтгэгчдийн нэг Фридрих фон Хайек Британийн эзэн хааны академи, Австрийн ШУА-ы болон Аргентиний эдийн засгийн академийн гишүүн байснаас гадна олон их сургуулиудын хүндэт профессорын цол, бусад шагналаар шагнуулсан ажээ. Тэрээр эдийн засгийн сонгодог сургаалийг баяжуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй, эдийн засгийг улс төр болон бусад шинжлэх ухаантай холбоход “томоохон дэвшил” гаргаж, эдийн засгийн хөгжилд улс төрийн ардчилсан үйл явц голлох ач холбогдолтойг товойлгон гаргаж тавьсан билээ.