Ц. Ганхуяг
/Монголын АААХ- ны Ерөнхийлөгч, МҮАН- ын чуулганы гишүүн/
Шинэ толь №6, 1994
Холбооны Герман Улсын Христосын Ардчилсан холбооны (ХАХ) программаас орчуулсан!!!
Түлхүүр үг: Хүн, Үнэт зүйл, Эрх чөлөө, Эв нэгдэл, Нийгэм, Эдийн засаг, Соёл, Боловсрол
- Германы Христосын Ардчилсан Холбоо нь ард түмний нам юм. Манай ард түмний бүх давхарга, бүлгийн сонирхлыг төлөөлдөг . Христосын ардчилсан холбоо нь (ХАХ) хүний тухай христ ойлголт, Бурханы өмнө түүний хүлээсэн хариуцлага дээр үндэслэн бодлогоо явуулна.
- XAX нь Германы улс төрийн намуудын түүхэнд 1945 онд анх удаа шинэ чиглэлийг нээсэн юм.Ард түмний нам болон ХАХ-ны үүсэл нь Веймарын бүгд найрамдах улсын үед ардчиллынхныг хамтрах дуудлага нь болсон юм. Эрх чөлөө, хүнлэг ёсны асуудлууд нь улс төрийн нийгэм, либерал, консерватив чиглэлийн урсгалуудын зөрчил дунд үүнээс цааш хэлмэгдэх ёсгүй юм. Эдгээр зөрчлүүд арилсан байх ёстой. Үүнийг XAX хийж чадна. (Үлгэр үзүүлж чадна) Германд амьдарч байгаа хүн бүр ангийн тэмцэл, үзэл суртлын сөргөлдөөнийг үгүй хийх ёстой гэдгийг ойлгоцгоож байна. Тэд оюун санааны болоод материалын (эд) сэргэн мандалт хэрэгтэйг ойлгож ухамсарладаг юм.
- Улс орон дахь нийгэм, эдийн засаг, соёлын өөрчлөлтүүд нь дэлхийн хэмжээнд нөлөөлөх утгаараа бидний өмнө шинэ шинэ дуудлага төрүүлж байна. Бидний улс төрийн бодлого нь өөрчлөлтийн явцад хүрсэн амжилтыг бататгах, бэхжүүлэх, шинэ шинэ үйл ажиллагаа явуулах, боловсруулах явдал юм.
- ХАХ нь нийтлэг үнэт зүйлс, нийтлэг зорилгод тулгуурлан янз бүрийн үзэл бодлыг ойртуулахын төлөө байна.Бүх ард түмний тусын тулд явуулах үйл ажиллагаа нь зөвшилд хүрэхийг удирдлага болгоно. Хүн бүрд эв санааг эрхэмлэх шаардлага тавигдахаас гадна хувь хүний итгэл үнэмшлийг хүндэтгэх, тэвчээртэй байх ёстой.Ил тод байдал, хорших нөхөрлөл нь ард түмний намын шинж бөгөөд улсын бүх иргэдийн хамтран амьдрах загвар үлгэр дууриал болж өгнө.
- Христосын сүсэг бишрэл, итгэл үнэмшлийг ямар нэгэн улс төрийн хөтөлбөрт заавал тусгах шаардлагагүй юм. Эндээс хүний тухай ойлголт-төсөөллөөс улс төрийн хариуцлагын ёс суртахууны үндэс тавигдана. Энэ платформонд үндэслэн христ, христ бусчуудын үйл ажиллагааг нэгтгэж болно.
Хүний тухай бидний ойлголт - Бид хүний эрхэм зэрэг, сайн талыг хөхүүлсэн зарчмыг баримтлахаа мэдэгдэж байна. Хүний эрхэм зэрэг, амьдрал нь хөндөшгүй чухал зүйл юм. Хүний эрхэм зэрэг нь тэрээр амжилт олсон, олоогүй гэдгээс үл шалтгаалан хүрээлэн буй хүмүүсийн үнэлгээгээр тодорхойлогдоно. Бид хүн бүхэнд давтагдашгүй бодгаль гэдэг утгаар хүндэтгэлтэй хандах болно.
- Хүн нь өөрийгөө чөлөөтэй нээхийн тулд бусадтай хамтран аж төрдөг.Хүний эрх чөлөө нь хүний ертөнцөөс бий болсон бодит байдал дээр тулгуурладаг юм. Тэр бүх дэлхийн юмсаас хэзээ ч дээд хэмжээнд байдаггүй.Тэр зөвхөн өөрийнхөө хүчээр орчны болон өөрийнхөө ухамсарласан хүртэхүйн шаардлагыг хангах бололцоогүй юм. Хүн ёс зүйн шийдвэр гаргах чадвартай. Хүн нь хүнлэг ёсны өмнө христийн сургаалыг зөвшөөрч Бурханы өмнө хариуцлага хүлээдэг.Хүний зорилго, авъяас чадал нь хүртэж буй эрх чөлөөнийхөө төлөө хариуцлага хүлээх замаар өөрийн болон орчныхоо амьдралыг төлөвшүүлэхийн төлөө байдаг.
- Хүн амьдрахын тулд нийгмийн ахуйн хэлбэрт түшиглэсэн хүмүүстэй хамтран амьдрахыг эрмэлздэг.Хүний амьдрал нь хамт олныг үгүйсгэх, ганцаардах ахул доройтохын шинж бөгөөд хүний утга учир нь эргэн тойрондоо хандан христийн сургаал ёсоор ойр дотныхноо хайрлах явдал мөн.
- Тэгш эрхтэй эрэгтэй, эмэгтэйчүүдийг нөхөрлөл (хоршоо)-ийн харилцаа холбодог.
- Янз бүрийн санал, сонирхлын ялгаа нь зөрөлдөөнд хүргэдэг. Нээлттэй байх, харилцан бие биенээ хүндэтгэх замаар л дээрх байдлыг даван туулж чадна. Хөгжлийн зөв замын тухай маргаанд хүн өөрсдийн үзэл бодол саналын хувьд тусгай хариуцлага хүлээх ёстой. Хэн ч эцсийн үнэнийг тогтоож чаддаггүй. Тийм ч учраас өөрийн үзэл бодлоо бусдад тулгахыг оролдсон хүмүүсийн эсрэг байх ёстой.
- Хүн бүр алдаа, төөрөгдөлдөө гэмшдэг. Энэхүү ухамсар нь бидний улс төрийн үзэл суртлын аюулаас холдуулж чадна. Энэ чанар нь хүний тухай үзэл бодлоо зоригтой хөгжүүлэх болон хүнийг авч үздэг бидний улс төрийн эр зоригийг бий болгодог.
Гол үнэт зүйлсүүд юу вэ? - Бид гол үнэт зүйлсийг эрх чөлөө, эв санаа, шударга ёс хэмээн баримтладгаа мэдэгдэж байна. Иймээс бидний хүний тухай ойлголт нь өргөн хүрээ далайцыг агуулдаг.
Эрх чөлөө - Хүн чөлөөт амьтан. Тэр ёс зүйт оршихуйн хувьд ухамсартай бөгөөд хариуцлагатай шийдвэрүүд гаргадаг, түүнийгээ хэрэгжүүлдэг. Хүн өөртөө эрх чөлөөг хүсч, эргэн тойрныхоо эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг. Эрх чөлөө нь өөртөө эрх, үүргийг багтаана. Үүний гол зорилго нь орчиндоо зайлшгүй шаардлагатай тэр эрх чөлөөний бүрхүүл (бүрдэл)-ийг бий болгоход л оршино.
- Хүн өөрийгөө чөлөөтэй нээхийн тулд бусадтай бүлэглэх, хорших, хамтрах эрмэлзлэлд хүрдэг. Хүрээлэн буй орчныхоо өмнө хүлээсэн ямар ч үүргээс зугтах, мултрах, өөрийгөө бусдаас тусгаарлах оролдлого нь эцсийн дүндээ хүнийг доройтуулах, ганцаардуулахад л хүргэнэ. Зарим байдал нь хүний нэр хүндийг дордуулдаг. Зарим барилдага – холбооны ашигтай үйлчлэл үр дүнд хүн өөрийн эрх чөлөл жинхэнэ бодитойгоор нээх бололцоо олдог.
- Хувь хүний эрхэм зэргийг хамгаалсан эрх зүй нь хүний эрх чөлөөг хангаж өгдөг. Эмх замбараатай (дэг журамтай) амар амгалан хамтын амьдрал нь эрх чөлөөний нөхцөлд л олдоно.
- Эрх чөлөө нь нийгмийн шударга ёсны уг үндэс болно. Эдгээр нөхцөлд амьдрагчийн хувьд эрх чөлөөнд нь ямар нэгэн саад учрах ёсгүй. Үүний тулд улс төрийн үйл ажиллагааны бодлого нь эрх чөлөөнд халдах үйлдэл, хамаарлын эсрэг, эрх чөлөөг хангах, материаллаг нөхцөл байдлыг бүрдүүлэхийн төлөө явагдана. Хүний эрх чөлөөний бүрдэлт нь боломж, ашигтай байдлын шударга хуваарилалтаас үүдэн шууд хамааралтай байна. Хувийн өмч нь эрх чөлөөний хүрээг улам өргөжүүлж, хүний өөрийн амьдралд байр суурь, хариуцлагаа төлөвшүүлэхэд их үүрэгтэй.
- Тэтгэлэг олгох замаар амьдралаа хариуцлагатай зохион байгуулах нь эрх чөлөөний бүрдэлд чухал нөлөөтэй. Иймээс төр нь тодорхой хувь хүн эсвэл жижиг байгууламжид хамаарагдах асуудлыг өөртөө авах ёсгүй юм. Иргэн өөрийн гэр бүл дотроо эсвэл бусадтай сайн дураар хамтрах үедээ асуудлыг чадварлаг шийдэж чадах аваас түүнд ачааг нь төр үүрүүлэх хэрэгтэй. Тэтгэмж олгох зарчмыг бага болон том бүлэглэл хүч, мөн чөлөөт нэгдлүүд болон улсын бүтцүүдийн харилцаатай холбон авч үзнэ.
- Эрх чөлөө нь амьдрал практикт хувь хүний болон хамт олны хариуцлагаар дамжин хэрэгжинэ. Иргэн нь ойр дотнынхонтойгоо харилцахдаа гэр бүлдээ эрх чөлөөг ойлгуулж ухамсарлуулах, хэрэгжүүлэх, бодитой бий болгох, амралт зав чөлөөг зохион байгуулах үед ажил дээрээ дээрх үйлдлийг давтах, тэрчлэн эл үйлдлийг төр, нийт олны харилцаанд ч авч үзнэ. Өөрийн хариуцлагын хүрээнд янз бүрийн байгууламжийн ажилд оролцох, шийдвэр гаргах, сонгуульд оролцох бололцоог эдэлнэ. Хүн нь асрамжид заавал хамрагдах, эсвэл улсын хөнгөлөлт эдлэх хэмжээнд хүртэл муу байх ёсгүй. Тэр технократ үйл ажиллагаа, хүнд суртал, үзэл суртлын заль мэхийн эсрэг ажиллаж чаддаг байх ёстой. Эрх чөлөөт хүмүүс нь жинхэнэ утгаараа эрх чөлөөгөө хасуулсан хүмүүсийн эрх чөлөөний төлөө байх үүрэгтэй.. Зөвхөн эрх чөлөөт хүмүүс л өөртөө хариуцлага хүлээх чадвартай байдаг. Хариуцлагын үзэл санаа дээр эрх чөлөө оршин тогтнож чадна.
- Өөрийн тодорхой хувь нэмэр нь хүн өөрийгөө чөлөөтэй нээх бүрэлдэхүүн хэсэг нь юм. Нэр хүндтэй, хүндэтгэл хүлээсэн хүн нь хүссэн оролдлогоо хэрэгжүүлэх бололцоотой. Гэвч эдийн засгийн үнэт зүйлсээс үл хамааран өөрийн чадварыг мэдрэх нь бодгалийн амьдрах хүч үүсэх чухал нөхцөл юм. Хүн бүрийн, тахир дутуу иргэд ч мөн хамрагдана, өөрийн чадлаараа бий болгосон хувь нэмэр нь тэдний салшгүй урамшуулал мөн билээ. Тиймээс хөдөлмөрлөх хувийн санаачлага гаргах бүхий л үйл ажиллагааг урамшуулах нь зүйтэй, хүлээн зөвшөөрөх ч хэрэгтэй
- Эрх чөлөөг эдлэнэ гэдэг нь эрх чөлөөгөө хаана ч хамгаалах бэлтгэлтэй байх ёс бөгөөд чөлөөт иргэд нь эрх чөлөөгүй нөхцөлийн өмнө бууж өгч чаддаггүй. Тэд сайн сайхан байдлаа алдахыг үл хүсдэг. Эцэст нь бид батлан хамгаалагдах чадвар бүхий ардчиллыг баримтлахаа мэдэгдэж байна.
Эв санаа - Эв санаа нь бодгалиас бүлэглэлүүдтэй харилцахдаа харилцан ойлголцох, дотносох үйл явц юм. Эв санаа нь хүмүүсийг хооронд нь холбож, бүлэглэл, нөхөрлөл бүрэлдэх үндэс нь болдог. Эв санаа бол хүний нийгмийн зан аалийн илрэл юм.
- Эв санаа нь бүлэглэл, бодгалийн харилцан холбооны байдлыг илэрхийлдэг. Бүлэглэл нь бодгалийн дэмжлэгт тулгуурладаг ба бодгалийн хувьд тэтгэвэр, эдийн тусламж авах, дэмжлэг авахыг эрмэлздэг. Үүнд л түүний эв санааг эрхэмлэх ёс илэрнэ. Тиймээс ч бодгаль нь бүлэглэлийн төлөө үйлчилдэг. Ингэж түүний эв санааг эрхэмлэх үүрэг нь харагддаг. Нийгэмд хамаарал бүхий чиглэлээр эв санаа нь хувь хүний оролцоог шаарддаг. XAX нь харилцан хариуцлага хүлээдэг тэр үүргийг баримтлахаа мэдэгдэж байна.
- Нийгмийн хангамжийн асуудал нь эв санааны үндсэн зарчмууд дээр суурилдаг. Нийгмийн хангамжийн систем нь тохиолдлын бадар барих буюу буцалтгүй тусламжаар хэмжигдэх гарын үсэггүй kaсс юм. Тэр нь бодгалийн нийгмийн аюулгүй байдал хамгаалалттай холбогдох эрхийг бодижуулж өгдөг. Хүн бүр өөрийнхөө хөдөлмөр үр дүнгээр нийгэмд хувь нэмэр оруулж, нийгэм нь хувь хүн бүрийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлдэг. Нийгмийн хангамж нь амгалан тайван байлгах, чөлөөт байдлыг эдлүүлэх зорилгыг агуулдаг. Эв санаа нь нийгмийн хангамжаар дамжуулан муу үйл, үйлдлийг хязгаарладаг.
- Эв санаа ба тэтгэлэг нь хоорондоо маш бат холбоотой. Төр нь иргэдээс бий болсон санаачилга, өөрөө туслах хариуцлага зэргийг аль болох боломжоороо дэмжинэ. Эв санааны үрээр хүн хүнтэйгээ харилцан холбогддог. Бидний өнөөгийн амьдрал нь техниkийн их хөгжил, эд баялгийн хувьд томоохон амжилтанд хүрсэн хүрээнд эргэлдэж байгаа хэдий ч хүмүүсийн хоорондын харилцаа харилцан туслалцааны хувьд дутагдах шинж байдалд оржээ. Үүнийг зөвхөн нийгмийн төлөө гэсэн үйлчилггээ, түүний систем л өөрчилж чадна.
- Бүгдийн нэгдмэл сонирхол нийгмийн янз бүрийн бүлгийн эе санааны нэгдэл дээр тулгуурладаг. Бүлгийн эв санаа нь эрх чөлөөтэй байх боломжийг хангаж улмаар дэмжигдэх нөхцөлд хүргэнэ. Мэдээж энэ нь ганц хүн хүсэл эрмэлзэл сонирхлоо ганцаараа шийдэх нөхцөлөөр хангагдаж чаддаггүйгээр тод илэрдэг. Эв санаа нь зөвхөн бүлэг үүсгэн хэрэг бус, харин шударга зорилт төлөө нэгдмэл сонирхол, хүсэл эрмэлзлэл, эрх ашгийн бүрдэл болоод өөрсдийн эсрэг сонирхлыг даван туулах чадвар, нөхцөл, чадварлаг хэсэг ядуу доройдоо туслах сэрэхүйн мөн чанар, бусдын сайн сайхны төлөө харилцан үйл ажиллагаа явуулах нэгдэл юм. Түүхийн үүднээс үзвэл эв санаа нь тэгш эрхийн тухай үзэл санааны янз бүрийн ойлголтын нөхцөлд бүрэлдэх угтвар байдлыг агуулдаг байна. Эв санааг бүрдүүлэх нь хүмүүсийн зорилго, итгэл үнэмшил мөн…
Хүмүүжил, боловсрол ба соёл
41. Манай бие хүний ирээдүйн нийгмийн амьдралын нөхцөл нь хумүүжил, боловсролын чанараас үлэмж хэмжээгээр хамаарна. Хүмүүжил ба боловсрол нь хувь хүнээс өөрийгөө нээх боломжийг бүрдүүлэх, түүнийг шударгаар хангах үндсэн нөхцөл нь юм.Эдгээр нь хүмүүс амьдралаа эрх чөлөөт байдлаар ухамсарлахад зориулагдахаас гадна нийгмийн болоод мэргэжлийн түвшинд хүн өөрийн байр сууриа олоход ч туслана. Боловсролын бодлого нь бүх хүний тэгш эрхийг харгалзахын зэрэгцээ тэдний мэдлэг, чадварын ялгааг тооцон үзнэ.Эрх зүйн тэгш байдал нь ирээдүй рүү харсан бодлогын голт зүрх нь юм. Боломжийн шударга хуваарилалт нь ижил үнэт бүтээгдэхүүн хэсгүүд бүхий боловсролын системийн батжилт бэхжилтээс хамаарна. Нийгмийн байдлуудаас бий болсон хүндрэлүүдийг даван туулах хүч өгдөг, мэргэжлээ дээшлүүлснээр олон янз амжилт авчирдаг зэргээр боловсролын нэвтрэх чанар нь тодорхойлогдоно.
42. Чөлөөт байдал дээр суурилсан ардчилал нь биеэ дааж сэтгэдэг, шийдвэр гаргадаг чадвар бүхий иргэдэд голлон тулгуурлана. Хүмүүжил ба боловсролын зорилго нь ертөнцийг үзэх үзлийн хувьд алагчилсан биш, эсвэл тодорхой үнэт зүйлсэд бөөрөнхий саармаг хахнддаг байж таарахгүй.Хүн өөрийнхөө зэрэг дэс, эрх чөлөөгөө танин мэдэхийн тулд суралцдаг, эрхээ хэрэгжүүлж, үүрэг хүлээдэг, ойр дотныхонтойгоо эв санаа, тэвчээрийг дээдлэн харьцах, мөн эрх зүйт төрийн ардчилсан болоод нийгмийн шинж байдлыг ойлгодог байх ёстой. Зөрөлдөөнд орооцолдсон хүмүүжлийн ухаан нь (сурган хүмүүжүүлэх ухаан) тусгаарлалт харгислалыг л төрүүлдэг. Үүний эсрэг тэнцвэр барих гол утга учир бол үнэт зүйлсийн системийг ухамсарлан ойлгосон эрх чөлөөтэй хамтын амьдрал юм.
43. Сургуулийн зэрэгцээ улс төрийн боловсролын систем нь насанд хүрэгчдийн нийгмийн болоод улс төрийн чиг баримтлал ойлгомжтой болоход чухал нөлөө үзүүлдэг ба хамгийн гол нь тэгснээрээ нийгмийн хувь заяаны өмнө тодорхой хариуцлага хүлээхэд хүргэдэг юм. Сургууль нь залуу хүмүүст ёс зүйн болон шашны үзэл төлөвшихөд нь туслах ёстой. Сургууль нь амьдралын утга учрын тухай олон асуудлаас хөндий байх эрхгүй юм. Харин сургууль тэднийг бурханд заавал итгүүлэх хэрэгсэл биш юм.
44. Түүхийн ямар ч мэдлэггүй, түүхэн чиглэлийг ойлгохгүй, анзаарахгүй байх нь эцсийн дүндээ оюун санааны доройтолд хүргэнэ. Түүхийг системтэй мэдэх нь мэдлэгийг улам гүнзгийрүүлэн үндэстний өөрийн ухамсар бүрэлдэхэд нөлөөлж улмаар үзэл суртлын эсрэг хүчтэй эсэргүүцлийг бий болгоно.Хувь хүний түүх нь чухал зүйл. Түүний л тусламжтайгаар орчин үеийн бодлогыг сайтар ойлгож авдаг. Өөрийнхөө түүхийг хэн үгүйсгэнэ, тэр өөрийн ирээдүй рүү буудаж байна гэсэн үг.
45. Боловсролын зорилго нь амьдралын болоод хүрээлэн буй орчны нөхцөлд хувь хүн биеэ даан төлөвшихөд тусалдагт оршино. Энэ нь хүний бүтээлч чадамжийн нээлт, баялаг санаанууд, төрөлх авъяас хөгжих болоод гоо сайхныг хүртэх зэргээр олон ая холбогдлыг бий болгодог. Тиймээс ч гоо зүйн хичээлийн ижил- үнэт цуглуулга нь боловсролын эрчимжилтэнд чухал нөлөө үзүүлдэг. Өөрийгөө урлагтай холбосноор хүний амьдралын тухай төсөөлөл ойлголт улам гүнзгийрдэг. Бид урлаг нь өөрөө цэцэглэх, дэлгэрэхийн төлөө аль болох олон хүнийг урлагтай харьцахыг дэмжихийн төлөө байна. Номын сан, музей, театр нь бүх давхаргын хүмүүст ижил үйлчлэх ёстой. Манай нийгмийн соёлтой амьдрал гэдэг нь хүний эрх чөлөөний үзүүлэлтийн хэмжүүр, хүнээс шүүмжлэлд тэвчээртэй хандах хандлагын илэрхийлэл, түүний оюун санааны баялягийн гарцаагүй хэмжүүр мөн юм.
46. Хөдөлмөр хүнээс салгаж боломгүй нэр хүнд нь юм. Тэрээр бодгаль нийгэмд амьдрах, гэгээрэх, практикийн болоод гоо сайхны чадвараа нээхэд нь идэвхтэй нөлөө үзүүлдэг. Нөгөө талаар, хөдөлмөрийнхөө үр дүнд нийгэмдээ зориулсан хувь нэмэр нь хүний мэргэжлийн түшний болоод нийгмийн ялгарлын шударга үзүүлэлт болно. Гэхдээ энэ нь бодгалийн хувьд түүний эцэг, эхийн нийгэм дэх статус, гарал үүсэл, орон гэр, хүрээлэн буй орчин нь шийдвэрлэх ач холбогдолгүй нөхцөлд хэрэгждэг болой. Сургалт нь сурагчдад баяр баясгаланг өгч тэдний ирээдүйн амьдралд нь бэтгэдэг л аваас сургууль нь хүнлэг энэрэнгүйн эхлэл болно. Тиймээс ч сургууль нь сургалтын үйл явцыг маш нарийн зохион байгуулах шаардлагаас татгалзах эрхгүй юм. Мэдлэгийг эзэмшихийг эрхэмлэх нь сул ядруудаа туслахад бэлэн байх, ойр дотныхондоо анхааралтай, хүндэтгэлтэй хандах нөхцөлд хүргэдэг. Тэгээд ч мэдлэгийн өндөр түвшинд хүрэхийг эрмэлзэх нь эв санааны зарчмууд биелэхэд чухал нөлөө үзүүлдэг.
47. Сургуулийн боловсролын гол зорилтын амжилт нь эцэг эх, баrш, сурагчдын нягт хамтын ажиллагаанаас шууд хамаарна. Хүмүүжлийн үйл ажиллагааны үр дүн нь багшийн нэр хүнд, түүний итгэл олсон байдлаас ихээхэн шалтгаална. Багшийг зориуд тусгайлан бэлтгэх нь түүний хариуцлагатай хүмүүжүүлэгч байх, хүмүүжигчтэйгээ ганцаарчлан харьцах бололцоо, боломжийг илрүүлэх бас нэгэн үндэс болно.
48. Боловсрол нь хөвгүүд, охидыг мэргэж сонгох, өөрийгөө нээх, чадвараа мэдрэх өөрөө өөртөө амьдралын баталгааг бий болгоход туслана. Аттестат болон гэрчилгээ нь мөн чанартаа тодорхой мэргэжлээр ажиллах баталгаа биш юм. Практик дадлага эзэмших нь онолын гүнзгий мэдлэг эзэмшихтэй утга нэг юм.Тодорхой чиглэлээр олж авах мэдлэг нь хөдөлмөрийн захын ирээдүйн төрөлжилтөд шууд нөлөөтэй байдаг. Сургалтын төлөвлөгөөг мэргэжлийн баримжаалал олгох чиглэл рүү сайтар боловсруулах нь чухал. Энэ нь гимназийн боловсролд ч хамаатай. Бид үйлдвэрлэлийн болон сургулийн мэргэжлийн чиг баримжаа олгох гэсэн хоёр системийг төгс бүрдүүлэх, улам өргөжүүлэхийн төлөө байна.
49. Холбооны Герман улс нь өндөр хөгжилтэй улсын хувьд дээд сургуулийн үр ашигтай системээс хөндийрөх учиргүй их сургуулиуд институуд нь шинжлэх ухааны шинэ санааны өрсөлдөөний талбар нь бөгөөд үзэл сурталд автагдахгүй чөлөөтэй байна Манай оюуны соёл нь эрдэм шинжилгээ судалгааг чөлөөтэй эрхлэх, оюуны үр дүнг чөлөөтэй хүргэх, оюуны соёлоо чөлөөтэй суралцах явдал юм. Өнөөдрийн шинжилгээ судалгаа нь маргаашийн сургалтын үйл явцын үндэс нь мөн.
Сургалтын үйл явц нь сургалтын хөтөлбөрийг хойшлуулшгүй шинэчилж байхыг шаарддаг.
Хянсан: Е.ТЭМҮҮЖИН