Б.Баярмаа
/Монгол дахь НҮБ-ийн хүн амын сангийн хөтөлбөрийн мэргэжилтэн/
Шинэ толь №27, 1999
Б.Баярмаа
/Монгол дахь НҮБ-ийн хүн амын сангийн хөтөлбөрийн мэргэжилтэн/
Шинэ толь №27, 1999
Түлхүүр үг: хүн амын бодлого, пронаталист бодлого, ядуурал, өлсгөлөн, нөхөн үржэхүйн эрүүл мэнд
Энэхүү семинарыг зохион байгуулж байгаа УТБА-д талархал илэрхийлэхийн чацуу миний тавих илтгэл НҮБ-ын Хүн амын Сангийн байр суурийг илэрхийлэх бус энэ салбарт ажиллаж байгаа мэргэжилтний хувьд би зарим нэг анализ дүгнэлтүүдээс та бүхэнтэй хуваалцаж байгааг минь анхаарч үзэхийг хүсч байна.
XX зууны туршид дэлхий нийтийн хэмжээнд хүн ам ба хүний хөгжлийн асуудлуудыг тойрсон урьд өмнө байгаагүй их олон зөрчлөлтүүд гарсан бөгөөд Монгол орон үүний гадна үлдээгүй юм. Нийтдээ хүн төрөлхтний амьдралын улс төр нийгмийн орчин өөрчлөгдөн хүмүүс амьдрах, урт удаан наслах боломжоор хангагдаж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч хүн төрөлхтний өмнө ядуурал, өлсгөлөн, өвчин зовлон, нийгэм эдийн засгийн тэгш бус байдал зэрэг олон тулгамдсан асуудлууд байсаар, шинээр бий болсоор байгаа билээ.
Хүн амын болон хөгжлийн асуудал нь хоорондоо нягт уялдаа холбоотой бөгөөд маш чухал гэдгийг хэдэн аравхан жилийн өмнөөс хүлээн зөвшөөрч эхэлсэн билээ. НҮБ-ын Хүн амын Сан 1969 онд байгуулагдаж байхад ихэнх улс орнуудад хүн амын бодлого гэж байдаггүй байсан байна. Хүн ам ба хөгжлийн талаар нэгдмэл ойлголт, зөвшилцөлд хүрэхэд 1994 оны Каирын Хүн ам ба Хөгжлийн олон улсын хурал урьд өмнөх хурлуудаас зарчмын хувьд өөрөөр хандсан маш их ач холбогдолтой болсноороо онцлогтой. 1990 оны эхэн үеэс Каирын хурлын бэлтгэл ажлын хүрээнд Монгол улс ч энэхүү нэгдмэл зөвшилцөлд хүрэхэд хувь нэмэр оруулсныг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Хүн амын асуудал гэдэг нь тооны тухай биш хүний тухай асуудал юм гэдэг концепцийг хүлээн зөвшөөрөх боллоо. Хүн амын асуудалд хүний хөгжил, амьдралын чанар чансааг сайжруулах асуудал орж байна. Хэдхэн жилийн өмнө хүн амын асуудал гэхээр зөвхөн хүн ам зүйн өнцгөөс нь хардаг байлаа.
НҮБ-аас зохион байгуулсан Хүн ам ба Хөгжлийн олон улсын хурлаар дэлхийн улс орнууд хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа асуудлуудын үндэс суурь болох ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, боловсролыг сайжруулах, эх дэлхий байгалиа хадгалан хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүн ба хөгжлийн олон чиглэлээр хамтран ярилцаж эдгээр асуудлуудад хандах нийтлэг бөгөөд өргөн хүрээний арга хэмжээнүүдийн талаар маш их ач холбогдолтой шийдэл, зөвлөмжүүдийг гаргасан билээ. Үйл ажиллагааны мөрдлөг болох Каирын хурлын тунхаглалыг хэрэгжүүлэхэд ихэнх улс орнууд, үүний дотор Монгол улсын Засгийн газар их анхаарал, хүч чармайпт тавьж байдаг юм.
Монгол улс 1960-аад оны сүүлч хүртэл хүн амын талаар пронаталист бодлого явуулдаг орнуудын тоонд орж байлаа. Пронаталист бодлого гэдэг нь хүн амын өсөлтийг хүчээр хангах, тулган хүлээлгэх бодлого юм. Өөрөөр хэлбэл, хувь хүн гэр бүлийн хосууд нийгэмдээ олон хүүхэд төрүүлж өгөх нь тэдний үүрэг, үүнийг хөхүүлэн дэмжих, төрөлтийг урамшуулах зэрэг механизм бий болсон байлаа. Хүн амын өсөлт нь нийгэм эдийн засгийн хувьд ажиллах хүчнийг нэмэгдүүлдэг эерэг үр дагавартай хэдий ч өсөн нэмэгдэж байгаа хүмүүсийн ахуй амьдрал, орчин нөхцөл, байр сууц, нийгмийн халамж үйлчилгээ, боловсрол, эрүүл мэндийн асуудлуудыг иж бүрдлээр нь урьдчилан тооцоолж, шийдэхгүйтээр өрөөсгөл хандвал сөрөг үр дагавар нь давамгайлдаг болохыг олон орны жишээ өнөөдөр харуулж байна. Тухайлбал Монгол гэр бүлд эх хүн арав төрөхөд таван хүүхэд нь эсэн мэнд бойжиж байсан тохиолдол олон байлаа. Гэр бүлийн хосууд, хувь хүн хүссэн үедээ хүүхэд төрүүлэх хэдэн хүүхэд төрүүлэхээ сонголт хийх боломж хаагдмал байлаа. Эрүүл мэндийн тогтолцоо үйлчилгээний сүлжээ сайн бүрдсэн, 1000 хүн амд ногдох их эмч, эмнэлгийн дунд мэргэжилтний тоогоор дээгүүрт ордог Монгол улс эх, нялхсын эндэгдлийн үзүүлэлтээрээ буурай хөгжилтэй орнуудын түвшинд байгаа нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй байсан юм.
Энэхүү байдалд дүгнэлт хийж, эх нялхсын эрүүл мэндийг сайжруулах үйл ажиллагааны хүрээнд өөрчлөлт хийх шаардлагатай байгааг төр засгаас хүлээн зөвшөөрч 1990-ээд оны эхнээс бодлого, хөтөлбөртөө өөрчлөлт хийж, сайжруулж эхэлсэн юм.
Өнөөдөр Монгол улсын хүн амын талаар баримталж байгаа бодлого нь нийгмийн эрх тэгш байдал, хувь хүн, гэр бүлийн хэрэгцээ, хүсэл сонирхлыг хангахыг эрмэлзэхийн зэрэгцээ тэдний эрх ашгийг бүрэн хамгаалж байна. Гэхдээ эдгээр бодлого, хөтөлбөрүүдийг сайжруулах, тодорхой болгох, бодит амьдралд хэрэгжүүлэх, хөрөнгө, хүчээр хангах, санхүүжилт олох зэрэг шаардлага, хэрэгцээ ч мөн байсаар байна.
1991 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүн амын талаар баримтлах чиглэл, 1996 онд Монгол улсын Их Хурлаар баталсан Хүн амын бодлогод энэ талаар тодорхой удирдамж чиглэл гаргаж өгсөн. Уг бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын дараахь хөтөлбөрүүд батлагдан гарсан юм.
- Эмэгтэйчүүд
- Хүүхэд
- Залуучууд
- Ахмад үе
- Өсвөр үеийнхэн
зэрэг шууд болон шууд бус хамааралтай олон арван хөтөлбөрүүдийг батлан гаргасныг бид мэднэ.
НҮБ-ын Хүн амын сан Хүн амын бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь 1992 оноос эхлэн хоёр дахь удаагийнхаа томоохон хөтөлбөрт дэмжлэг үзүүлж байна.
- НҮЭМ хангамж, үйлчилгээний чанар сургалт, судалгаа, сурталчилгаа
- Өсвөр үе, бэлгиин боловсрол
- Статистик, бүртгэл мэдээлийн хүчин чадлыг бэхжүүлэх
- Хүн амын бодлогыг боловсронгуй болгох, Хүн амын хүчин зүйлсийг хөгжлийн төлөвлөлтөнд тусгах нь
- Хүн амын асуудлаар сургалт, судалгааны баазыг бэхжүүлэх
- Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг олон улсын стандартанд хүргэх
- Мэргэжилтнүүдийг бэлтгэх зэрэг чиглэлүүдээр ажиллаж байна.
Өнөөдөр Монгол нутаг дээр ардчилал, эрх чөлөө, чөлөөт байдал эргэж буцалттүйгээр бүрэн биелэлээ олж чадсан гэж боддог. Саяхан Монголд хоёр дахь удаагаа айлчилсан НҮБ-ын Гүйцэтгэж Захирал хатагтай доктор Нафис Садик тус сангаас үзүүлж байгаа тусламж дэмжлэгийнхээ үр дүнтэй танилцах ялдамд Монгол оронд хүний эрхийг хамгаалсан ардчиллын үйл явц, өөрчлөлт шинэчлэлийн байдлыг 1991 онтой харьцуулан үзэж, ихээхэн өөрчлөлтүүд гарсныг дурьдаад, төр, засгийн бодлогыг сайшаан дэмжснийг энд тэмдэглэхэд таатай байна.
Бидний Монголчууд энэхүү 10 жилд амаргүй замаар нэлээн урагшилсныг дотоод, гадаадын олон мэргэжилтнүүд үнэлж байна. Тухайлбал, Монгол улсын Үндсэн хуулиар хувь хүний эрх, эрх чөлөөг хуульчилснаар хүн амын асуудлыг тойрсон олон зүйлд өөрчлөлт гарах үндэс суурь болсон юм. Өнөөдөр Монгол хүн нутаг дэвсгэр дээрээ чөлөөтэй зорчих, амьдрах газраа сонгох эрхтэй боллоо. Монголын залуус, хувь хүн, гэр бүлийн хосууд хүсэл сонирхлынхоо дагуу хэдийд, хэдэн хүүхэд төрүүлэхээ өөрсдөө шийдэх, чөлөөт сонголт хийх нөхцөл боломжоор хангагдлаа. Дэлхийн бусад улс орнуудад байдаг өндөр чанартай үйлчилгээ тусламжийг Монголд нэвтрүүлэх, нийтэд хүртээмжтэй болгох нөхцөл боломжтой боллоо.
Сүүлийн жилүүдэд гарсан өөрчлөлтийг хүн ам ба хөгжлийн үүднээс авч үзвэл дараахь амжилт, ололтуудыг дурьдаж болно.
Хувь хүний хувьд:
- Шилжин суурыших эрх (шилжих хөдөлгөөний эерэг сөрөг үр дагаварын судлан, хөгжлийн төлөвлөлтөндөө тусгах)
- Нөхөн үржихүйн эрх
- Мэдээлэл авах эрх
- Мэдлэгтэйгээр сонголт хийх эрх
- Чанартай бөгөөд үйлчлүүлэгчдээ ээлтэй үйлчилгээг хүртэх боломж
- Хүйсийн тэгш боломж
Нийгэм, тогтолцооны хувьд:
- Иргэний нийгэм
- Ардчиллыг тууштай дэмжсэн
- Төрийн бус байгууллагуудыг дэмжих
- Шннэ техник, технологи, үйлчилгээ нэвтрэх боломж, нөхцөл
- Уян хатан бодлого
- Төвлөрлийг сааруулсан
- Бүх шатанд хийгдсэн шинэчлэл өөрчлөлт зэрэг болно.
Хэдийгээр ийм олон ололт байгаа боловч дараахь зүйлүүдэд та бүхний анхаарлыг хандуулахыг хүсч байна.
- Хүн амын бодлогыг боловсронгуй болгож, цаг үетэй зэрэгцэн байх нөхцлийг бүрдүүлж эргэн харж, засваг өөрчлөлтүүдийг хийж байдаг системтэй болох,
- Хүн амын асуудлыг хариуцсан төр засгийн байгууллагыг тодорхой болгож, хариуцсан түшмэл, мэргэжилтнүүдийг тоог нэмэгдүүлэх урьд нь Хүн амын бодлогын яам гэж байсан бол одоо ЭМНХЯ-д ийм нэртэй газрын хэлтэс ч байхгүй байгаа билээ.
- Хүн амын асуудлуудад одоо болон ирээдүйд гарах динамик өөрчлөлтүүдийг анхааралтай судалж, хөгжлийн төлөвлөлтөндөө тусгах
- Төр засгийн бодлого хөтөлбөрүүд нь эдгээр динамик өөрчлөлтүүдэд мэдрэмтгий байх механизмыг бүрдүүлэх,
- Монголын хүн амын одоогийн байдал, ирээдүйг тандсан судалгаа хийх, энэ талаар мэргэжлийн ном хэвлэл, товхимол гарах нөхцлөөр хангах,
- Хүн ам ба хөгжлийн чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн хүчинг нэгтэх, тэдний энэ салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлэх,
Хүн амын асуудалд гарч буй динамик өөрчлөлтүүд:
- Монголын хүн ам маш залуу учраас төрөх насны залуучуудын тоо жил ирэх тусам нэмэгдсэнээр хүн ам өссөөр байна.
- Хүн амын өсөлтийн хувь 1980-аад оны эхнээс буурч эхэлсэн.
- Ажиллах хүчний түр илүүдэл буюу бонус Залуус олноороо ажиллах хүчнийг нэмэгдүүлэх нь дараагийн 10 – 15 жилийн турш үргэлжлэх бөгөөд хэрэв тэд ажил эрхэлбэл ажиллах бонус буюу ажиллах хүчний ашигтай илүүдэл нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх суурь болж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ. Энэ нь эрүүл мэнд, боловсрол ба нийгэм хангамжийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, хөгшид ба залуусын аль алиных нь хэрэгцээг хангахаар нийцүүлэн цаашдын хөгжлийн бааз суурийг тавихад зориулах орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ. Тэгэхээр эдгээр залууст ажлын байр олгох хэрэгтэй байна.
- Урьд өмнө байгаагүй хэмжээгээр өсөн нэмэгдсээр байгаа залуучуудын эрүүл мэнд, боловсрол, гэр бүл, нийгэмд хэрхэн төлөвших асуудал
- Залуусыг амьдралд бэлтгэх асуудал (шинэ хэм хэмжээ, үнэт зүйлс, итгэл үнэмшил)
- Дэлхий нийтэд нүүрлэсэн ДОХ-ын халдварын оюулд нэрвэгдэхгүй байх эсэх нь манай залуучуудын амьдрах арга ухаан, шийдвэр гаргах чадвараас шалтгаална. Тэдэнд бэлгийн амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээллийг аль болох эрт өгвөп бид тэдэнд тус болж чадна.
- Ирэх хэдэн арван жилд настай хүмүүсийн тоо эрс нэмэгдэх хандлагатай байна. Эдгээр настангуудын нийгмийн асуудал, халамж үйлчилгээ нийгмийн харьцааны талаар эртнээс бодож төлөвлөх хэрэгтэй байна.
- Өөр өөр үеийнхэн хамтран амьдарч, харилцан ойлголцож, бие биенээ дэмжин туслах шаардлага гарч ирж байна.
- Нас уртасч амьдрал сайжирч байна.
- Шинэ үеийн настайчууд маамь урьд үеийнхээ өндөр настай хүмүүсийг бодвол илүү өндөр боловсролтой, эрүүл биетэй байгаа ба үүний ачаар үр дүнтэй бүтээлч амьдралыг өрнүүлэх болно.
- Өөрчлөгдөж буй аж төрөх ёсны хэм хэмжээ (гэр бүлийн хэм хэмжээ)
- Цөөн хүүхэдтэй байх хүсэл, энэ дараа дараагийн үедээ арай цөөн ам бүлтэй байх хандлага,
- Гэр бүл салалт, дахин гэрлэлт
- Хүн амын тархалт, суурьшилтанд гарч буй өөрчлөлтүүд
- Хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл (шилжих хөдөлгөөн хөгжилд нөлөөлөх нь)
- Гадаадад гарч ажил эрхлэх (цагаачлал)
- Цаг агаарын өөрчлөлт, байгалийн унаган төрх алдагдах явц, үр дагавар эдгээр болж байна.
Монгол улсын төрөөс баримтлах хүн амын бодлого
…Төрөлтийг эх, хүүхдийн эрүүл мэндэд тохиромжтойгоор зохицуулах таатай нөхцөл бүрдүүлэх явдал нь хүн амын өсөлтийг хангах гол хүчин зүйл гэж үзнэ.
Эх нялхсын эндэгдлийг тууштай бууруулах нь хүн амын өсөлтийг хангах нэг гол хүчин зүйл гэж үзэж, эсэн мэнд амаржих, өсч торних нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарна.
Хүн амд нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсны мэдлэг олгож эмэгтэйчүүдийн нас бие гүйцээгүй байхдаа буюу хэт ойрхон төрөхөөс сэргийлэхэд чиглэсэн сурталчилгаа, эмнэлэг, үйлчилгээг өөрийн орны онцлогт тохируулан явуулна.
Нөхөн үржихүйн эрх ба нөхөн үржихүйн эрүүл мэнд
Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн нөхөн үржихүйн эрхтэн, тогтолцооны эрүүл мэндийн асуудал бий бөгөөд бие бялдар, оюун ухаан, нийгмийн талаар бүрэн төгс эсэн мэнд байхыг хэлнэ,
Нөхөн үржихүйн эрүүл мэнд нь хүмүүсийн хангалуун аюулгүй бэлгийн харьцаа, дахин үржих бололцоо, хүссэн цагтаа хүүхэдтэй болохоо чөлөөтэйгээр шийдвэрлэх утга санааг мөн агуулж байгаа юм.
Нөхөн үржихүйн эрх гэдэг нь гэр бүлийн хос, эрэгтэй эмэгтэйчүүд төрүүлэх хүүхдийн тоо, төрөлт хоорондын зай, хугацааг чөлөөтэй сонгож шийдэх, үүний тулд шаардлагатай хэрэгсэл хэрэглэх, мэдээлэл авах эрхтэй байхыг хэлнэ.
“Хүн ам ба хөгжил” олон улсын бага хурлын материалаас
“Нөхөн үржихүйн эрүүл мэнд”
Нөхөн үржихүйн эрүүл мэнд нь хэд хэдэн зүйлийг багтаасан цогц асуудал юм. Үүнд:
- Эсэн мэнд амаржихуй
- Гэр бүл төлөвлөлт
- Үр хөндөлт
- Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд
- Үргүйдэл
- Бэлгийн замаар дамжин халдварлах өвчин
Нөхөн үржихүйн эрүүл мэнд, үндэсний хөтөлбөр
Нэг. Хөтөлбөрийн үндэслэл, хамрах хүрээ
Хоёр. Хөтөлбөрийн зорилго ба зорилтууд, хэрэгжүүлэх арга зам, хугацаа
Гурав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хамтын ажиллагаа
Дөрөв. Хөтөлбөрийн үйл ажиллагаа
(Монгол улсын Засгийн газар, ЭМНХЯ, ГЯ, СЯ, ГХЯ, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын тамгын газар, хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд гэх мэт), (Нөхөн үржихүйн чиглэлээр ажиллах боломж бүхий төрийн бус байгууллагууд)
Тав. Хөтөлбөрийн хяналт, үнэлгээ гэсэн бүлгүүдээс бүрдэж байна.
Хөтөлбөрийн зорилго ба зорилтууд, хэрэгжүүлэх арга зам, хугацаа
Хөтөлбөрийн зорилго
Монгол улсын хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдлыг сайжруулахад энэхүү хөтөлбөрийн хэтийн зорилго оршино.
Хөтөлбөрийн зорилт:
Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлж байна.
А. Жирэмсэн, төрөлт, төрсний дараахь үед эхэд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн чанарыг сайжруулан эх, ураг нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах нөхцлийг бүрдүүлэх
Б. орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагын чадавхи, бололцоог дайчлан дэмжих замаар хүн амын нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэн шаардлагатай хэрэгцээг хангахад чиглэсэн нөхөн үржихүйн багц тусламжийг сум, баг дүүргийн түвшинд бий болгох
В. жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн үр дүнтэй аргын хэрэглээг нэмэгдүүлэн хүсээгүй жирэмслэлт ба үр хөндөлтийг бууруулах
Г. бэлгийн замын халдварт болон бэлгийн замын үрэвсэлт өвчний урьдчилан сэргийлэлт, оношлогоо эмчилгээний чанарыг сайжруулснаар өвчлөл, түүнээс шалтгаалсан үргүйдлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх
Д. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сургалт мэдээллийн хүртээмжийг сайжруулах үндсэн дээр нийт хүн ам, ялангуяа өсвөр үеийнхэн, залуучуудыг нөхөн үржихүйн мэдлэгтэй болгох
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжийн удирдлага МОН /97/ ПОЗ
Аймаг, хотын НҮЭМ-ийм эрүүл мэндийн дэд хөтөлбөрүүд
- Үйл ажиллагааны төлөвлөгөө
- НҮЭМ-ийн аймаг, хотын зохицуулах зөвлөл
- ГБТ-ийн кабинетийг НҮЭМ-ийн кабинет болгон өргөтгөв
- НҮЭМ-ийн хөтөлбөрийн зохицуулагч нарыг ажиллуулж байна
- УАЗ – 469 автомашин 23-г нийгмийн эрүүл мэндийн төвүүдэд олгов
- НҮЭМ -ийн ХУМТ-ны сургалтыг бүх аймагт зохион байгуулав
- НҮЭМ-ийм хангамжийм өнөөгийн байдалд судалгаа хийв
- НҮЭМ-ийм зонхилох өвчний онош, эмчилгээний стандарт, протоколыг боловсруулах ажил ид хийгдэж байна
МСС
- Мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлын хэрэгцээг үнэлэх сургалт,
- Сурталчилгааны материал боловсруулах сургалт,
- Аймаг, хотын НЭМТ-төвийг компьютер, кодескол, дэлгэц, примтер, дүрс буулгагч, цаас бичгийн хэрэгсэл зэргээр хангахад зориулж нийт 146,000 ам.доллар зарцуулах болно.
НҮЭМ-ийн судалгаа МОН /97/ П04
Гүйцэтгэгч нь : Үндэсниий статистикийн газар
- НҮЭМ-ийн судалгааны 3 бүлэг (Өрх, гэр, эхнэр, нөхөрт зориулсан) асуумжийг боловсруулж 150 өрхөд туршиж судлав
- 75 судлаачдыг оролцуулсан сургалт зохион байгуулсан
- 10-12 дугаар сард мэдээлэл цуглуулах судалгааг хийсэн.
- 1999 оны 1 дүгээр сараас эхлэн цуглуулсан мэдээллийг компьютөрт оруулж боловсруулах ажлыг хийж байна
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар эмнэлэг МОН 97/ПОб
Гүйцэтгэгч нь: Мари-Столсын олон улсын байгууллага:
НҮЭМ-ийм загвар эмнэлгийг байгуулсан доорх үйлчилгээг явуулж байна. Үүнд:
а) БЗХӨ-г оношлох, эмчлэх,
б) ГБТ-ийм зөвлөгөө үйлчилгээ
в) үр хөндүүлсний дараах зөвлөгөө,
г) жирэмсэн эхчүүдийг үзэж зөвлөгөө өгөх
д) НҮЭМ-ийн тусламжийн чиглэлээр 6 удаа сургалт зохион байгуулж хувийн хэвшлийн эмнэлэгийн эмч, бага эмчийг хамруулав.
Өсвөр үеийнхний НҮЭМ-ийг сайжруулах төсөл МОН/97/ПО6
Гүйцэтгэгч нь: Маргарет-Сангерийн олон улсын байгууллага төслийн газрыг байгуулсан.
- Оролцох засгийн газрын болон сайн дурын байгууллагуудтай холбоо харилцаа тогтоон хэд хэдэн аймаг, сумдаар очиж нөхцөл байдалтай танилцжээ.
- Өсвөр үеийнхний НҮЭМ, бэлгийн амьдралын талаар төрийн төв хэвлэлд өгүүлэл бичин, радио нэвтрүүлэг хийснээс гадна өсвөр үеийнхэнд зориулсан
- “Үерхэл” хэмээх анхны сонинг хэвлэн гаргалаа. Төслийн мастер сургагч нарын сургалтыг зохион байгуулав.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах төсөл МОН/97/П07
Гүйцэтгэгч нь: Олон улсын AVSC байгууллага.
- Техникийн зөвлөхүүдийн зөвлөлдөх уулзалтыг хийж нөхөн үржихүйн эрүүл мэндийн байдлыг судлах судалгааны асуумж, НҮЭМ-ийн багц тусламжийн тойм загварьн хэлэлцэв.
- НҮЭМ-ийн байдлыг үнэлэх судалгааг хийж тайлан Монгол, Англи хэл дээр бичсэн.
- Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр хийх сургалтыг хэрэгцээг тогтоогоод одоогоор сургалтын материал боловсруулж байна.
- Эх барихын нэн шаардлагатай эм, жирэмслэхээс хамгаалах эмийн 1999 оны захиалгыг хийсэн.
- НҮЭМ-ийн багц тусламжинд шаардагдах багажны захиалгыг хийсэн.
- НҮЭМ-ийн сургалтанд шаардагдах техник хэрэгслийг захиалсан.
НҮЭМ-ийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа МОН/97/П08
Гүйцэтгэгч нь: ЭМНХЯ
- НҮЭМ-ийн эрүүл мэндийн МСС-ны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, Улсын Их Хурал, төрийг бус байгууллагын удирдах ажилтан бодлого боловсруулагч нарын оролцоог эрчимжүүлэх ажлыг зохионо.
- Нөгөө талаар төслийг хэрэгжүүлэхэд оролцох олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, төрийн бус байгууллагынхныг оролцуулан төслөө танилцуулах сургалт, семинарын ажлыг хийсэн.
- НҮЭМ-ийн чиглэлээр үндэсний ухуулагч нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.
- Төслийн газрыг байгуулж техникийн хэрэгслээр тоноглох ажлыг хийж байна.