Ж.Амарсанаа
/МУИС-ийн Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Рh.D) профессор/
Шинэ толь №33, 2000
Хүний эрхийг бодитой хэрэгжүүлэхэд хамаарах нэг чухал асуудал бол сонгууль юм. Үүнийг дараахь хүчин зүйлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, сонгууль бол ард түмний улс төрийн хүсэл зоригоо илэрхийлэх чухал хэрэгсэл юм; хоёрдугаарт, сонгууль жинхэнэ чөлөөт, шударга явагдах гол нөхцөл нь хүний үндсэн эрхийг сахин хангасан, хүний эрхийн олон улсын стандартад нийцсэн байх явдал юм.
Төрийн үйл хэрэгт оролцох нь хүний үндсэн эрхийн нэг юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйпд: “Монгоп Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцон, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөэлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”\ 16 дугаар зүйлд “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж хуульчлан бэхжүүлжээ. Улсын Их Хурлын, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын, ерөнхийлегчийн сонгуулийн тухай хуульд энэхүү эрхийг улам тодотгон заасан байна.
Төрийн үйл хэрэгт оролцох эрх дэлхийн хэмжээний баримт бичиг ч тусгалаа олжээ. Тухайлбал, Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, бусад гэрээ, тунхаглалд тодорхой эаасан бий. Бүс нутгийн түвшинд гэвэл; Хүн, ард түмний эрхийн тухай Африкийн Харти (зүйл 13), Хүний эрхийн тухай Лморикийн конвенц (зүйл 23), Хүний эрхийн тухай Европын конвенцийн протокол (З)-ыг дурьдаж болно.
Дэлхийн улс түмэн чөлөөт, шударга сонгууль нь ардчилах үйл явцын чухал үзүүлэлт, ард түмний хүсэл эрмэлзлэлээ илэрхийлэх хэрэгсэл, төрийн эрх мэдлийн үндэс гэдгийг нэгэнтээ хүлээн зөвшөөрөөд байгаа билээ.
Сонгууль өөрийн утгаараа ардчилал биш, эцсийн зорилго ч биш. Энэ нь нийгмийг ардчилах, улсаа удирдахад оролцох эрхийг хэрэгжүүлэх нэг шат юм. Хэрэв зорилго, арга хэрэгслийн талаас нь үзвэл ардчилал бол нэг удаагийн сонгуулиас илүү өргөн хүрээтэй ойлголт юм.
Сонгууль явуулах замаар төрийн үйл хэрэгт оролцох иргэний эрх нь олон улсын түвшинд хамгаалсан бусад эрхийг үр нөлөөтэй хэрэгжүүлэхийг нэгэн адил шаарддаг. Үүнд энэ тэргүүнээ итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван цуглаан хийх, айх аюулгүй байх зэрэг эрх, эрх чөлөө хамааралтай. Энэ бүх эрхийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хорөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор үл ялгаварлагдан адил эдлэх боломж нээлттэй байх ёстой. Нөгөө талаар чөлөөт, шударга сонгууль явагдах нөхцөлийг бүрдүүлж байгаа Засгийн газар оорөө хүний эрхийг хангах чухал хүчин зүйл болж байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1991 онд гаргасан шийдвэртээ (46/137): “Жинхэнэ, шударга сонгууль нь иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй зүйл, хүн бүр улс орноо удирдахад оролцох эрх нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын орхийн үр дүнтэй хэрэгжих хүчин зүйл мөн” гэж заасан байна.
Чөлөөт, шударга сонгууль нь зөвхөн тухайн орны дотоод асуудал гэж явцууруулан ойлгож болохгүй. Энэ нь хүний эрхийн салбар дахь олон улсын хэм хэмжээг сахихад чиглэгдэж байдаг учир олон улсын зүгээс дэмжлэг авах, оролцох явдал байдаг. Юуны өмнө НҮБ-ыг энд нэрлэж болно. Ихэнхи тохиолдолд НҮБ-д сонгуульд дэмжлэг үзүүлэхийг хүсч улс орнуудын засгийн газар хүсэлт тавьдаг. Үүний дагуу газар дээр нь төлеелепн илгээж байдал, хэрзгцззг нь судална. Төлөвлөлт нь засгийн газар, улс төрийн нам, төрийн бус байгууллагуудтай зөвлөлдөж сонгууль явуулах эрх зүй, улс төр, санхүүгийн шинжтэй, түүнчлэн сонгуулийн үед хүний эрхийг хангахтай холбогдсон асуудлыг нухацтай судалдаг.
НҮБ, сонгууль зохион байгуулахад янз бүрийн хэлбэрээр оролцдог. Нэгдүгээрт, НҮБ-ын тусламжтайгаар сонгуулийг зохион байгуулж явуулна. Энэ тохиолдолд НҮБ бараг сонгуулийн бүх үйл явцыг гардан хөтөлдөг. Хоёрдугаарт, сонгууль хэрхэн зохион байгуулж буйд хяналт тавина. Гуравдугаарт, сонгуулийн явцад ажиглалт хийж, хэр чөлөөтэй, шударга, болсон талаар санал дүгнэлт өгдөг.
НҮБ-ын зүгээс сонгуулийн явцад ийнхүү оролцохдоо: а) тухайн улсын зүгээс албан ёсны хүсэлт гаргасан байх; б) олон нийтийн зүгээс НҮБ-ыг ийнхүү оролцохыг дэмжсэн байх; в) НҮБ-аас оролцох цаг хугацааны хангалттай боломжтой байх; г) тухайн улсын нөхцөл байдал нь олон улсын хэмжээний анхаарал татахуйц байх, НҮБ-ын аль нэг байтуулпага (Ерөнхий Ассамблей , Аюулгуйн Зөвлөл) нааштай шийдвэр гаргасан байх шалгуурыг баримталдаг.
Сонгууль явуулахад НҮБ-ын оролцох өөр нэг хэлбэр бол техникийн туслалцаа үзүүлэх явдал юм. Үүнд: материаллаг, эрх зүйн, дэд бүтцийн чиглэлийн, хүний эрхтэй шууд холбоотой туслалцааг хамааруулдаг байна.
Сонгууль явуулахад оролцож буй НҮБ-ын үр нөлөөтэй нэг хэлбэр нь сонгуультай холбогдсон хүний эрхийн олон улсын стандартыг тогтоож өгч байгаа явдал юм
Сонгуультай холбоотой олон улсын стандарт нь: а) төрийн үйл хэргийг удирдахад оролцох; б) сонгох, сонгогдох; в) төрийн албанд орох адил боломжтой байх энэ гурван үндсэн эрхийг хамаардаг.
Хүний эрхийн бүх нийтийн тунхаглалын (1948 он) 21 дүгээр зүйлд: “Хүн бүр улс орноо удирдахад шууд, чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй. Хүн бүр улс орондоо төрийн алба хаших тэгш эрхтэй. Ард түмний хүсэл зориг бол төрийн эрх мэдлийн үндэс мөн, энэхүү хүсэл зориг нь бүх нийтэд сонгуулийн тэгш эрх эдлүүпэх үндсэн дээр саналаа чөпөөтэй, нууцаар гаргах явдлыг хангахуйц аливаа хэлбэрийг ашигпах замаар тгтмол, хуурамч бус сонгууль явуулахад илрэлээ олно’’ гэжээ. Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пактын (1966 он) 25 дугаар зүйлд: “Иргэн бүр дараахь эрх, боломжийг ямар нэг хязгаарлалгүйгээр эдэлнэ: а) төрийн хэргийг удирдахад шууд ба чөлеөтэй сонгоссн төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох; б) бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах, сонгогчдоос хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийпэх боломж хангасан, тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох; в) тэгш эрхийн нийтлэг нөхцөлтэйгээр улсдаа төрийн алба хаах” гэсэн байна.
Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн тухай конвенцийн (1952) 1, 2, 3 дугаар зүйлд зааснаар: “Эмэгтэйчүүд аливаа нэг ялгаварлан гадуурхалгүйгээр эрэгтэйчүүдийн нэгэн адип эрх тэгш байдлаар бүх сонгуульд саналаа өгөх эрхтэй; Эмэгтэйчүүд аливаа нэгэн ялгаварлан гадуурхалгүйгээр эрэгтэйчүүдийн нэгэн адил үндэсний хууль тогтоомжийн дагуу тогтоосон бөгөөд нийтээр сонгогдвол зохих бүх байгууллагад сонгогдох эрхтэй; Эмэгтэйчүүд аливаа нэг япгаварлан гадуурхалгүйгээр эрэгтэйчүүдийн нэгэн адил төрийн алба хаших болон үндэсний хууль тогтоомжийн дагуу тогтоосон төрийн бүхий л албыг гүйцэтгэх эрхтэй”.
НҮБ-ын дүрэм, Иргэний ба улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай пакт болон бусад баримт бичигт хүний эрхийг хангах үүднээс сонгуулийн шалгуурыг тодорхойлсон олон заалт тусгагджээ. Үүний заримыг нь хураангуйлан үзье: Чөлөөт сонгууль гэдэг ойлголтод: а) ард түмний хүсэл зориг; б) чөлөөт байдлыг хангах; в) урьдчилсан нөхцөлийг хангах (үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, биө даасан хараат бус шүүх) ялгаварлан гадуурхахгүй байх, сонгуулийн үед онц байдлыг цуцлах г.м.; г) нууцаар саналаа гаргахыг хамааруулсан байна.
Тэгвэл шударга сонгууль гэдэгт: а) тэгш шууд, ялгаварлан шдуурхалгүй сонгуулийн эрх; б) ялгаварлан гадуурхалгүй ба нпаштай арга хэмжээ (арьсны өнгөөр болон эмэггэйчүүдийг үл нлгаварлан гадуурхах, сонгуульд оролцох боломжийн хугацаа, хүн амын янз бүрийн хэсгээс адил төлөөлөлтэй байх г.м.); в) нэг хүн нэг санал; г) эрх зүйн болон техникийн шинж чанартай баталгаа (сонгуулийг аливаа зальгүйгээр зохион байгуулах, ажиглагч, намын төлөөлөгч, нэр дэвшигч, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хүмүүс оролцох боломжтой байх) хамаарагддаг байна.
Эцэст нь тэмдэглэхэд бүх нийтийн, тэгш, шууд, шударга, чөлөөт сонгууль бол тухайн орны хувьд ардчилал, хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх чухал боломж юм.