Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Шинэ Толь Сэтгүүл > ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ТОГТОЛЦОО !!!
Шинэ Толь Сэтгүүл

ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ТОГТОЛЦОО !!!

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-06
Хуваалцах
10 min унших
Хуваалцах

Loading

Д.Хишигбуян
/УТБА-ийн захирал асан/

Шинэ толь №24, 1998

Түлхүүр үг: 

Хүний эрхийг хамгаалах нь нь бүх улс орон, хүмүүст өле тутам хамааралтай глобал асуудлын нэг гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нь ХХ зууны том ололтын нэг мөн.

Гэсэн хэдий ч хүний эрхийг хоморголон зөрчих, хүчирхийлэл, ядуурал, нийгмийн ялгарал зэрэг асуудал олон оронд түгээмэл байна.

НҮБ-аас 1993 онд Вен хотноо зохион байгуулсан “Хүний эрхийн олон улсын бага хурал”-аас дэлхийн улс орон, ард түмнүүдэд хандан Тунхаглал гаргаж Засгийн газрууд, төрийн бус байгууллагуудаас тухайн улсын улс төр, эдийн засаг ба соёлын онцлог байдлаас үл хамааран хүний эрхийг бүх нийтээр хамгаалахын төлөө үйл ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг уриалсан.

Хүний эрхийг олон улсын түвшинд хамгаалах тусгайлсан институтууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүний эрхийн холбогдолтой олон улсын баримт бичгүүд, конвенци, пактуудын хэрэгжилтийг хангахын төлөө ажиллаж байна. Одоо хүний эрхийг хамгаалах олон улсын сүлжээний заримаас товч авч үзье.

Олон улсын түвшинд

Хүний эрхийг олон улсын хэмжээнд хамгаалан баталгаажуулах байгууллага нь НҮБ юм. НҮБ-ын дүрэмд заахдаа: “НҮБ-ын гишүүн орнууд хойч үедээ дайн дажингүй, энх тайван амьдралын баталгаа бий болгохын тулд хүний эрхийг хамгаалах ёстой” гэжээ.

НҮБ-ын хүний эрхийн байгууллагууд

Хүний эрхийн асуудлыг олон улсын хэмжээний чухал асуудал болгон дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулахын тулд 1946 онд НҮБ-аас “Хүний эрхийн комисс” байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасныг Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс дэмжин байгуулжээ. Уг комиссын дэргэд хоёр дэд комисс ажилладаг. Үүнд:

  • “Нийгмийн цөөнхийг хамгаалах”
  • “Ялгаварлан гадуурхах явдлаас сэргийлэх”

Мөн доорхи Конвенцийн зөвлөлүүд бий.

  • “Арьсны үзлээр ялгаварлан гадуурхах явдлыг устгах”
  • “Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлыг устгах”

Түүнчлэн НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт “Хүний эрхийн” хэлтэс бий. НҮБ-ын системийн хүрээнд байгуулагдсан дээрх нэгжүүд нь НҮБ-аас явуулж буй хүний эрхийн холбогдолтой дэлхийн хэмжээний бүхий л үйл ажиллагааг зохицуулдаг. Мөн НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар чухал үүрэгтэй.

НҮБ-ын гишүүн орнуудаас хүний эрхийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай үндэсний тайлан илтгэлийг боловсруулж жил бүр НҮБ-д илгээдэг. НҮБ-аас үүнийг хянан үзэж, цаашдын үйл ажиллагаатай холбоотой зөвлөмж гаргадаг. Ийнхүү НҮБ-ын хүний эрхийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа ихээхэн өргөн хүрээтэй юм.

Хүний эрхийн бүсийн түвшинд хамгаалах тогтолцоо

НҮБ нь бүсийн түвшинд хүний эрхийн хэрэгжилтийг хангах институтийн бүтэцтэй. Энэ нь Европ, Америк ба Африкийн бүсийн зөвлөлүүд юм. Одоо эдгээр гурван институтын талаар Товчхон дурдъя.

Европын тогтолцоо

Баруун Европын Хүний эрхийн Конвенц хүчин төгөлдөр болж Европын улсууд түүнд нэгдсэн. Хүний эрхийн Европын Комисс ба Хүний эрхийн Шүүх гэсэн хоёр байгууллага ажиллаж байна. Европын улсууд хүний эрхийг зөрчсөн аливаа маргаантай асуудлаар уг Комисст ханддаг. Европын Конвенц болоод Европын хүний эрхийн байгууллагын үйл ажиллагаанд гарсан нэн чухал шинэлэг зүйл нь гэвэл анх удаа хувь хүнээс эрх нь зөрчигдсөн тохиолдолд засгийн газрынхаа эсрэг гомдлоо Комисст мэдүүлэх эрхийг зөвшөөрсөн явдал юм. Урьд нь хувь хүн эрх нь зөрчигдсөн тохиолдолд НҮБ-д биечлэн хандах эрхгүй байсан учраас зөвхөн харъяалсан улсынхаа засгийн газарт хандах эрхтэй байжээ.

Америкийн тогтолцоо

1978 онд Америкийн хүний эрхийн Конвенц хүчин төгөл болсон. Ерөнхийдөө Европын тогтолцоотой төстэй. Хар” Америкийн Конвенцид тухайн тивийн онцлогтой холбоотой олон шинэ эрхийг оруулж өгсөн байдаг.

Америкийн хүний эрхийн комисс мөн шүүхтэй. Уг комисст зөвхөн засгийн газрууд төдийгүй, хувь хүмүүс хүний эрхийн бүхий л асуудлаар ханддаг.

Одоо Америк улс дахь хүний эрхийн статусын талаар товч авч үзье.

Хүний эрхийн ойлголт АНУ-д

Америкчууд хүний эрхийг ойлгохдоо хувь хүний улс төр ба эдийн засгийн хүрээнд чөлөөтэй сонголт хийхтэй холбогдон тус оронд хэвшин тогтсон уламжлал, хандлага гэж ойлгодог. Хүний эрхийг дээдэлсэн аливаа нийгэмд хувь хүн нь бусдын болоод засгийн газрын аливаа шахалт, оролцоогүйгээр бие дааж үйл ажиллагаа явуулахад чөлөөтэй байх ёстой учраас АНУ-д хувь хүн засгийн газраа шүүмжлэх, нийгмийн амьдралын бүхий л асуудлаар саналаа илэрхийлэн нийтлэх, засгийн газартаа санал нэгтнүүдтэйгээ хамтран хүсэлтээ тавих, улс төрийн албан тушаалтнуудыг огцруулахын төлөө саналаа өгөх, чөлөөтэй шашин шүтэх гэх мэт эрх чөлөөгөөр хангагддаг. Хувь хүний эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандах эрхтэй. Америкт хүний эрх нь бусад улс орнуудтай харьцуулахад хавьгүй өргөн хүрээтэй ойлголт гэж олон улсын түвшинд үнэлдэг байна.

Африкийн тогтолцоо

Африкийн хувьд хүний эрхийг хамгаалах бүсийн тогтолцоо нь дээрхи хоёр бүсийнхээс үйл ажиллагааны хувьд чамлалттай гэж НҮБ үзэж байна. Мөн хүний эрхийн комисстой хэдий ч шүүх одоогоор байхгүй. Аливаа маргаантай асуудлыг засгийн газрын Тэргүүнүүдийн Ассамблейд тавьж шийдвэрлэдэг.

1981 оны 6 сард уг Ассамблейгаас Банжулын дүрмийг баталсан. Уг дүрмийн эхний 18 бүлэг нь хувь хүний эрх, дараагийн найман заалт нь ард түмнүүдийн эрхтэй холбоотой. Уг дүрмийн онцлог нь нэгдүгээрт, хамт олны эрхийг илүүтэй чухалчилсанд оршино. Энэ нь Африкийн уламжлалт соёл, ахуйтай уялдан хувь хүний эрхээс илүү түүнийг харъяалсан бүлэг, хамт олны эрх нь чухал юм. Хувь хүн харъяалсан бүлэг, хамт олныхоо өмнө заавал тодорхой үүрэг хариуцлага хүлээж түүнийгээ биелүүлэх ёстой ажээ. Хоёрдугаарт, гэр бүлийн өв тэгш хөгжил үндэсний эв нэгдэл ба бие даасан байдал Африкийн соёлын үнэ цэнэтэй зүйлүүд ба Африкийн нэгдэл зэргийн талаар уг дүрэмд оруулжээ.

Ийнхүү Банжулын дүрмэн дэх хүний эрхүүдийн дэв зэрэглэлийг Европынхтой харьцуулахад нэлээд өөр дэс дараалалтай юм. Үүнд:

  • Хамт олны эрх
  • Эдийн засаг, нийгмийн эрхүүд
  • Иргэний ба улс төрийн эрхүүд гэсэн дараалалтай байна.

Ийнхүү НҮБ нь өөрийн институтаар дамжуулан хүний эрхийн асуудлыг олон нийтийн анхаарлын түвшинд хүргэж чадсан. Хүний эрхийг зөрчсөн тохиолдолд хувь хүн засгийн газрынхаа аливаа шахалтгүйгээр олон улсын байгууллагуудтай хандаж харилцах боломжтой бөгөөд олон улсын объект байснаа субъект болж чадсан нь өнөөгийн чухал ололтын нэг мөн. Энэ удаа хүмүүнлэгийн интервенц зэрэг олон улсын чухал хэрэгслийн талаар оруулаагүй орхисон гэдгээ дурдъя.

1993 онд НҮБ-аас Хүний Эрхийн Олон улсын Бага Хурлыг зохион байгуулсан. Уг бага хурлаар 1948 оноос хойшхи хугацаанд Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан ололт, өөрчлөлтүүд, бэрхшээлүүдийг тодорхойлж, хүний эрхийн холбогдолтой олон улсын стандартын хэрэгжилтийн явцад үнэлэлт өгөн цаашид НҮБ-аас хүний эрхийг баталгаажуулахад баримтлах үйл ажиллагааны арга, механизмыг тодорхойлсон байна.

Одоо уг хурлаас баталсан Тунхаглалын зарим заалтаас толилуулъя.

1993 оны “Хүний Эрхийн Олон улсын Бага хурлаас гаргасан Венийн тунхаглал”-ын зарим заалтаас

  • Хүний эрхийг хамгаалах хүрээнд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд НҮБ-ын үүргийг өндөржүүлэх
  • НҮБ-ын хүний эрхийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, үр өгөөжийг дээшлүүлэх
  • Хүн бүр өөрийн улс төрийн статусаа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй учраас гадаадын дарлал колонийн нөхцөлд байгаа иргэд нь НҮБ-ын дүрмийн дагуу аливаа хуульд нийцсэн үйл ажиллагаа бие дааж явуулах эрхтэй бөгөөд энэ эрхийг хаа боогдуулахгүй байх
  • Олон улсын хамтын нийгэмлэг нь хүний эрхийг буу нийтээрээ хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулах ёстой. Аливаа улс нь өөрийн улс төр, эдийн засаг ба соёлын системээс үл хамааран хүний эрх, үндсэн эрх Чөлөөг хамгаалахын төлөө ажиллах
  • Ардчиллын замд шилжин орж буй орнуудад, ялангуяа Африкт олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж дэмжлэг үзүүлэх
  • Хөгжиж буй орнуудын Засгийн газруудаас иргэддээ эдийн засаг, нийгэм соёлын эрхийг нь утга төгөлдөр эдлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд өрийн дарамтанд байгаа нөхцөлд нь олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж дэмжлэг үзүүлэх
  • Хүний эрхийг үндэсний, бүсийн болоод олон улсын бүхий л түвшинд баталгаажуулахын тулд засгийн газрууд, олон улсын байгууллагууд, ТББ-ууд хамтран ажиллах
  • Эмэгтэйчүүдийг улс төр, иргэний, эдийн засаг, нийгэм соёлын амьдралд тэгш оролцуулахад онцгой анхаарал хандуулах
  • Улс бүр хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх үндэсний сүлжээ бий болгон хэрэгжүүлэх
  • Хүний эрхийн боловсролыг хөгжүүлэх
  • ТББ-ууд нь үндэсний, бүсийн болоод олон улсын түвшинд хүний эрхийн стандартыг тогтоон хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд үйл ажиллагаагаа чөлөөтэй, өргөн хүрээнд явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах.

Одоо НҮБ-аас гадна хүний эрхийг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулж буй төрийн бус байгууллагуудын талаар авч үзье.

Төрийн бус байгууллагууд

Өнөөдөр хүний эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын, мэргэжсэн төрийн бус байгууллагууд дэлхийн хэмжээнд ажиллаж байна. Эдгээр ТББ-ууд нь аливаа засгийн газрын хяналтаас шалтгаалдаггүй үйл ажиллагаа явуулахаас гадна иргэдийн идэвх, оролцоог олон улсын түвшинд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэдгээрээ онцлог юм.

Одоо зарим нэг байгуулагуудын талаар авч үзье.

Amnesty International

Уг байгууллагаас 1980 онд хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилтыг дүрмэндээ заасан. Amnesty International нь ихэвчлэн хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, шударгаар шүүлгэх эрх, харгислалд өртөхгүй байх эрх, цаазаар авах ялыг хориглох зэрэг эрхүүдийн хэрэгжилтийг олон улсын хэмжээнд хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Олон улсын Улаан Загалмай нийгэмлэг

Уг байгууллага нь ихэвчлэн цэргийн мөргөлдөөнтэй холбоотой, улс төрийн хэргээр шоронд хоригдогсдын эрхийн асуудалд анхаардаг.

Олон улсын хуульчдын Комисс, сүм хийдүүд болоод бусад холбоод, байгууллагууд

Эдгээр байгууллагын үйл ажиллагаа нь аливаа маргаантай асуудлыг нийтийн сонорт хүргэх, олон нийтийн дэмжлэг авах чиглэлээр олон улсын уулзалт, хурал зохион байгуулах, шинжээчдийн хэсэг ажиллуулах зэрэг олон хэлбэрээр явагддаг. Хүний эрхийг нийтээр хоморголон зөрчсөн зарим тохиолдолд ТББ-уудаас засгийн газарт шахалт үзүүлснээр амжилтанд хүрдэг.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-18 2020-03-06
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?