Ц.Өнөрцэцэг
/ЭМНХЯ-ны Бодлого зохицуулалтын газрын ажилтан, магистр/
Шинэ толь №27, 1999
Түлхүүр үг: хүүхдийн эрх, хүн амын өсөлт, нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, нийгмийн халамж, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, хараа хяналтгүй хүүхэд, хүүхдийн эрхийг зөрчил
Манай ЭМНХЯ-ны Бодлого зохицуулалтын газрын ажилтан, магистр улсын нийт хүн амын 40 хувийг 0-16 хүртэлх насны хүүхэд эзэлдэг. Хүн амын жилийн дундаж өсөлт 1.4 хувь байгаа нь зарим оронтой харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Социализмын үед хүн амын өсөлтийг урамшуулах бодлогыг явуулж байсны үр дунд 1960 – 1970 онд хүн амын өсөлтийн “тэсрэлт” болж жилийн дундаж өсөлт 2.91 хувьд хүрч байв.
Манай улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш хүний эрхтэй холбоотой 20 гаруй конвенцид нэгдэн орсон ба Монгол улсын Ерөнхийлөгчийн 1990 оны 126 дугаар зарлигаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг албан ёсоор хүлээн зөвшөөрч түүнд нэгдэн орсон.
Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрх ашиг, тэдний ирээдүйн асуудал төр засгийн бодлогын хүрээнд зохих байрыг эзэлж, Конвенцийн заалт шаардлагыг тус улсын хуулиуд болон бусад эрх зүйн актуудад тусгах чиглэлээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлж ирлээ. Монгол Улсын Их Хурал 1996 оны 5 дугаар сард Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталж уг хууль батлагдсантай холбогдуулан Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт өөрчлөлтүүдийг оруулав.
Хүүхдийн эсэн мэнд өсч бойжих нөхцлийг хангах, хамгаалах, хөгжүүлэх тухай дэлхий дахины Тунхаглалын үзэл санаа, зорилтуудыг хэрэгжүүлэхээр “Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны Үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрт хүүхдийн эрүүл мэнд, хоол хүнс, боловсролын асуудал, бага насны тахир дутуу хүүхэд, хүнд нөхцөлд байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах болон усан хангамж, эрүүл ахуйн асуудлуудыг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тусгасан юм.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Монгол улсын хуулиар байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, нийтийг хамарсан гэнэтийн осол, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдийг онцгой нөхцөлд байгаа хүүхэд гэж үзэж ийм нөхцөлд байгаа хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх асуудлыг Засгийн газар тухай бүр шийдвэрлэж ирсэн. Харин бүтэн өнчин, тахир дутуу, нэн ядуу, хараа хяналтгүй, садар самуун, хүчирхийлэл, доромжлолын улмаас сэтгэл санааны болон бие махбодийн хохирол хүлээсэн хүүхдийг хүнд нөхцөлд байгаа хүүхэд хэмээн үзэж халамж хөнгөлөлт, тусламж үзүүлж байна.
Хүүхдийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж хөнгөлөлт, нийгмийн даатгалд хамруулах асуудлыг Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулж ирлээ. Нийгмийн халамжийн сангийн тайлангаас үзвэл 1998 онд олгосон халамжийн нийт тэтгэмжийн 99.9 хувь буюу 3.7 тэрбум төгрөгийг жирэмсний, амаржсаны, хүүхэд асарсны, ихэр болон нярай хүүхдийн арчилгааны бүтэн өнчин хүүхэд үрчлэн авч өсгөсөн тэтгэмжид зарцуулав. Түүнчлэн, нийгмийн халамжийн тэтгэврийн 44.0 хувь асрамж үйлчилгээний зардлын 37.4 хувь тахир дутуу иргэдийн хөнгөлөлт үйлчилгээний зардлын 20.8 хувийг тус тус хүүхдэд зориулан зарцуулсан байна.
Монгол улсад зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үе эхэлснээр хүн амын амьжиргааны түвшин доошилж ажилгүйдэл, ядуурал ихэссэн явдал хүн амын эмзэг хэсэг болох хүүхдэд хүнд туссан юм. Амьдрал ядуурсан, ёс суртахууны хуучин тогтолцоо алдарсан боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ муудсан зэргээс архидан согтууруулах, гэр бүл сарних, хүүхэд сургууль завсардах хүүхдийн эрүүл мэнд доройтох, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих зэрэг сөрөг үзэгдэл түгээмэл болж байгаа нь хүүхэд гэр орноосоо дайжих, тэнэмэл бопох, улмаар гэмт хэрэгт холбогдох, осолд орж тахир дутуу болох явдлын шалтгаан болж байна.
Хүнд нөхцөлд байгаа хүүхэд гэж хэн бэ?
Хүнд нөхцөлд байгаа хүүхдийн асуудлыг хөндөхийн өмнө хүнд нөхцөлд байгаа хүүхэд гэж хэн бэ гэдгийг тогтоож, нэгдсэн нэг ойлголтод хүрэх нь чухал. Хүнд нөхцөлд байгаа хүүхэд гэдгийг янз бүрээр ойлгож, хараа хяналтгүй хүүхэд, гудамжны хүүхэд, тэнэмэл хүүхэд, эмзэг бүлгийн хүүхэд, нэн ядуу өрхийн хүүхэд гэх мэтээр нэрлэж байна.
Улсын статистикийн газраас хүнд нөхцөлд байгаа хүүхдийн тоог гаргадаггүй бөгөөд зарим нэгэн түүвэр судалгаагаар энэ тоог тогтоодог. Гадаад, дотоодын байгууллагууд ч тус тусын ойлголтын хүрээнд янз бүрийн судалгаа хийж байгаа ба тэдгээр судалгааныхаа үндсэн дээр тусламжийн болон халамжийн үйл ажиллагаа явуулж байгаа нь тусламж нэн тэргүүнд шаардлагатай бүх хүүхдийг тэр бүр хамарч чадахгүйд хүргэдэг.
Монгол улсын “Хүүхдийн эрхийн тухай хууль-ийн 15 дугаар зүйлд “Хүнд нөхцөлд байгаа хүүхэд” гэсэн ойлголтыг тогтоож өгсөн байдаг. Үүнд хүнд нөхцөлд байгаа хүүхэд гэсэн ойлголтод дараахь нөхцөлд орсон хүүхэд хамрагдана гэх заажээ.
- Нэн ядуу өрхөд амьдарч буй хүүхэд
- Хараа хяналтгүй хүүхэд
- Доромжлол буюу хүчирхийлэлд өртсөн хүүхэд
- Бүтэн өнчин хүүхэд
- Тахир дутуу хүүхэд
Гэвч энэ тодорхойлолтыг нарийсгах шаардлагатай нь харагдаж байлаа. Тухайлбал, хараа хяналтгүй хүүхэд гэж ямар хүүхдийг хэлэх ва?
- Амь зуухын эрхээр гудамжинд бүхий л өдрийг өнтөрөөж байгаа хүүхдүүд, энэ ангилалын хүүхдүүд гэр бүлийнхэндээ өчүүхэн ч болов мөнгө олж ирэхийн тулд өдрийн турш ажил хийж шөнийн бор хоногт гэртээ харьдаг.
- Гэр бүлтэйгээ байдаг ч тодорхой хугацаагаар гадуур хэсүүчлэн хоноглодог хүүхдүүд. Эд гэр бүлтэйгээ байнгын холбоотой, гэртээ байх дуртай ч гэр бүлийн таагүй нөлөөнөөс дайжин явдаг
- Энэ ангилалын хүүхдүүд гэр бүлээсээ бүр мөсөн холбоо тасарсан, жилдээ 1 – 2 удаа эцэг эх, дүү нартайгаа уулздаг, байнгын тэнүүлч амьдралд орсон, гэр орондоо буцах сонирхолгүй, эцэг эх нь ч тэднийг хайхрахаа больсон байдаг.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 5-д заасньг хараа хяналтгүй хүүхэд гэдэг ойлголтыг тодруулсан гэж ойлговол дээрх ангилалын 3 дугаартай илүү ойр дөхөм очих тул хараа хяналтгүй хүүхэд гэж хаяг нь тодорхойгүй буюу гэр бүлдээ өсч хүмүүжих, суралцах боломжгүй болсон хүүхдийг тооцож болох юм.
Дээрх тодорхойлолтод хамрагдах хүүхдийн тоог Улаанбаатар хотын Дүүргүүд. аймаг сумын нийгмийн асуудал хариуцсан ажилтнуудаас авсан тоо баримт, Улсын статистикийн мэдээ болон бусад байгууллагын хийсэн судалгааны тоо баримттай харьцуулан авч үзвэл 360 орчим байна гэж үзэж болно. Харин хүчирхийлэл болон доромжлолын улмаас бие махбодь, Сэтгэл санааны хохирол хүлээсэн хүүхдийн талаар тоо баримт маш хомс, бодит байдлыг бүрэн харуулж чадахгүй байна.
Нэн ядуу өрхөд амьдарч буй хүүхдийн тоог гаргахын тулд 1996 оны 7 дугаар сарын байдлаар амьжиргааны баталгаажих доод түвшингийн 40 хувийг хангаж чадахгүй байгаа 24.1 мянган өрхийн 116 мянган хүн амын тооноос харьцуулан бодож гаргахад нэн ядуу өрхийн гишүүдийн 49.0 хувь 15 хүртэлх насны хүүхэд байжээ. 1998 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар нэн ядуу 60.7 мянган өрхөд 273 мянган хүн хамрагдаж байгаагаас дээрх хувиар хүүхдийн тоог гаргавал 133840 болж байна.
Өнөөдөр хүүхэд гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд орж томчуулын элдэв нөлөөнд автсан санаатай ба санамсаргүй байдлаар далд хэлбэрээр хүчирхийлэлд өртөж байна. Согтуу эцгийн гаж араншин, хойт эхийн хатуу гар, гэр орны байнгын хэрүүл, маргаан зодуур, өлсөх цангахын зовлон нь тэднийг тэнүүлч амьдралд оруулах, гэмт хэргийн ертөнц рүү татагдах, эсхүл амь нас, эрүүл мэндээ хохироох байдал руу түлхэж байна.
Зөвхөн 1996 онд гэмт хэргийн улмаас 136 хүүхэд нас барж, 474 хүүхэд гэмтсэн бол 1997 онд 187 хүүхэд нас барж, 553 хүүхэд гэмтжээ.
16 хүртэлх насны хүүхдийн дотор гэмт хэрэгт холбогдох явдал өссөөр байгаа бөгөөд 1991 онд 640 байсан бол, 1994 онд 1197 болж, 1996 онд 1355, 1997 онд 1504-д хүрч 10.5 хувиар өсчээ. Хүүхдүүд согтуудаа гэмт хэрэг үйлдэх явдал нэмэгдэж, 1996 онд хэрэгт холбогдсон 1355 хүүхдийн 114, 1997 онд 1504 хүүхдийн 126 нь согтуудаа гэмт хэрэг үйлджээ. Мөн 1996 онд 20 хүүхэд хүн амины хэрэг үйлдэж байсан бол 1997 онд 22 болжээ.
Хүүхдийн гэмт хэрэг өсөж байгаа нь ядууралтай хэдий холбоотой боловч гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдийн ихэнх нь 14-өөс доош насандаа хулгай, дээрмийн хэрэгт холбогдож байсан ядуу өрхийн хүүхдүүд байдаг. Нэгэнт хуулинд 14-өөс доош насны хүүхдэд хуулийн хариуцлага хүлээлгэдэггүй учир хүмүүжлийн доголдолтой болсон эдгээр хүүхэд хууль бусаар мөнгө олох аргад бага наснаасаа мэргэшиж амждаг байна.
Мөн насанд хүрэгчдийн зүгээс бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан хүчирхийлэх, амь насыг нь бүрэлгэх, зодох, эрхшээлдээ оруулах, мөнгө олох хэрэгсэл болгон ашиглах явдал түгээмэл байна.
Статистихийн баримтад 1996 оны байдлаар бүтэн өнчин 4197, хагас өнчин 57395, тахир дутуу 10 гаруй мянган хүүхэд байгааг дурьдсан ба 1997 оноос хойш энэ талаар ямар нэг судапгаа хийгдээгүй байгаа тул тоог хэвээр авч үзлээ.
ЦЕГ-ын Хүүхдийн хаяг тогтоон, шалган хуваарилах тасагт 1997 онд нийт гэр орноосоо дайжсан 3133 хүүхэд бүртгэгдсэн байна.
Ингээд хүнд нөхцөлд байгаа хүүхдийн нийт тоог 1998 оны 12 дугаар сарын байдлаар 140000 орчим гэж үзэж байна.
Монгол улсын түүхэнд шинэ гэмээр энэхүү үзэгдлийг өнөөгийн эдийн засгийн байдлын хүндрэл, гэр бүлийн ахуй байдлын доройтолтой холбон үзэх нь зүйн хэрэг боловч өмнөх нийгмийн тогтолцооны уршиг, үр дагавар гэдгийг ч хүлээн зөвшөөрөх учиртай. Социализмын үед хүн амын төрөлтийг дэмжих хүчтэй бодлого үйлчилж, хүүхдийг нийгмийн өмч мэт үзэн, хүүхэдтэй холбоотой бүхий л асуудлыг улс нуруундаа үүрч, гэр бүлийн зүгээс үр хүүхдийнхээ төлөө бүрэн хариуцлага хүлээх нийгэм сэтгэл зүй, эдийн засгийн чадавхийг мөхөсдүүлэхэд хүргэж байлаа. Гэтэл эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж, улсын өмч задарсантай холбогдон төрийн зүгээс хүүхдэд үзүүлж байсан хөнгөлөлт, үйлчилгээний хүрээ хумигдаж, хүүхдийн асуудал орхигдох хандлага бий болсон нь гэр бүлд хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Эцэг эх нь амьдралынх нь наад захын хэрэгцээг хангаж чадахгүй болсон хүүхдүүд арга буюу хэн нэгнээс амь зуулга хүсэмжлэн гудамжинд гарч эхэлсэн билээ. Эхний хүүхдүүд гудамжинд амь зуух боломжтой болохыг батлан харуулмагц хүнд амьдралтай хүүхдүүд гудамжны амьдралыг сонгох боллоо. Энэ нь Монгол улсад гудамжны хүүхэд бий болох анхдагч түүхэн нөхцөл байсан юм.
Өнөөдөр гудамжны нэр зүүсэн хүүхэд бүрийн ард өнчирсөн, хүчирхийлэлд өртсөн, гэр бүл салсан, сургууль завсардсан, гэмт хэргийн золиос болсон, ажилгүйдэл, ядуурлын улмаас гэр бүл нь хямралд орж үр хүүхдээ харж хамгаалж дийлэхээ больсон зэрэг өөр өөр шалтгаан, өөр өөр зовлонт байдал үүсэн бий болж хараа хяналтгүй хүүхдийн эгнээ өргөжсөөр байгаа билээ.
Ийнхүү гудамжны гэж нэрлэгдэх хүүхдийн тоо 90-ээд оноос бий болж, тоо нь жил дараалан өсч, өнөөдөр 3700 орчимд хүрсэн бөгөөд тэдгээрийн 30 хувь нь эмэгтэй, 80 хувь нь сургуулиасаа бүр мөсөн завсардсан, 50 орчим хувь нь ямар нэг өвчин эмгэгтэй байна.
Хоёрхон жилийн өмнө хүүхэд гудамжинд гарах үзэгдэл зөвхөн төмөр замын дагуух бүх аймгууд тэнэмэл хүүхэдтэй болж, тэдгээр нь аймаг, хот дамжин хэсүүчлэх боллоо. Хүүхдийн төлөө үндэсний төвөөс хийж байгаа бүртгэл судалгаагаар өнөөдөр Улаанбаатар хотод гудамжинд байгаа нийт хүүхдийн 25 орчим хувь нь хөдөө орон нутгийн (15 аймгийн) хүүхэд байна.
Гудамжны хүүхэд тооны хувьд өсч, хамрах хүрээ нь тэлж байгаа төдийгүй тэд гудамжны амьдралд дасан зохицож, амьжиргааны арга нь нарийсан нийгмийн элдэв сөрөг үзэгдлүүдэд өртөх нь ихэслээ. Хүүхдийг бэлгийн замаар ашиглах, охид биеэ үнэлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих, гэмт хэргийн золиос болгох зэрэг хүүхдийн эрхийг зөрчсөн ноцтой хэргүүдэд хамгийн түрүүнд тэд өртөж байна.
Огт орон гэргүй буюу эцэг эх, асран хамгаалагчгүй, эсхүл гэр орондоо байх боломжгүй 360 орчим хүүхэд Улаанбаатар хотын байр сууцны орц, хонгил, муу усны нүх, хогийн цэгүүдээр хоног төөрүүлж, хулгай хийх, гуйлга гуйх, хог ухах зэргээр өл залган амьдарч байна. 500 орчим хүүхэд гэр оронтойгоо тодорхой хэмжээнд холбоотой байдаг бөгөөд тэдгээрийн нэлээд хэсэг нь гудамжинд гутал тослох, ундаа, тамхи, сонин зарах зэргээр жижиг хөдөлмөр эрхэлж олсон орлогоороо өөрийгөө төдийгүй гэр орныхныгоо тэжээх хүнд ачааг хүүхэд насандаа үүрэн амьдарч байна. Хүүхдийн хөдөлмөрийн орлогыг эцэг эх нь архи болгон уух, хүүхдийг зохион байгуулалттайгаар ажил хийлгэн хөлсийг завших үзэгдэл ил далд газар авч байгаа нь нууц биш боллоо.
Улаанбаатар хотод гудамжны хүүхдийг харж хамгаалах зориулалттай нийслэлийн төсвөөс санхүүждэг Сургалт – үйлдвэрлэл, халамжийн төв, Хүүхэд хамгаалал төв, Хаяг тогтоох тасаг болон олон улсын ба гадаадын байгууллагуудын төслөөр санхүүждэг нийт 20 орчим төв 854 хүүхэд байрлуулах хүчин чадалтайгаар ажиллаж байгаа бөгөөд 1999 оны 4 дүгээр сарын байдлаар тэдгээрт 533 хүүхэд хамрагдан байрлаж байлаа. Эдгээр хүүхэд нь гудамжинд хоног төөрүүлж байгаа хүүхдүүдээс харьцангуй сайн нөхцөлд амьдарч байгаа боловч төслийн хугацаа дуусах буюу насанд хүрсний дараа тэд хэрхэн амьдрах нь тун тодорхойгүй байна.
Түүнчлэн, халамжийн төвүүдэд байгаа бүх хүүхдийн нутаг дэвсгэрийн харъяаллын асуудал тодорхойгүй, тухайн халамжийн төвд албан ёсоор хүүхдийг халамжлуулах тухай засаг захиргааны байгууллагын эрхийн акт байдаггүйгээс хүүхэд хүссэн үедээ ирж дуртай үедээ явдаг, төвөөс төв дамжин хэсүүчилдэг ямар ч хариуцах эзэнгүй чөлөөт иргэдийг бий болгох нөхцлийг бүрдүүлж байна. Нэг төвөөс оргон нөгөө төвд очих хооронд хүүхэд аваар осолд орвол хэн хариуцах вэ? гэдэгт хариулт өгөх эзэн өнөөдөр байхгүй л байна.
Хараа хяналтгүй хүүхдийн ихэнх нь төрсний гэрчилгээ, иргэний паспорт, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг иргэний баримт бичгээ аваагүй буюу хаяж үрэгдүүлсэн байдаг тул хөдөлмөрийн гэрээ хийх, үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах зэрэг хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Өнгөрсөн онд ХТҮТ, Нийслэлийн хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн газартай хамтран Улаанбаатар хотын нийт дүүргүүдэд хийсэн судалгаагаар 460 орчим хүүхэд төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний паспортгүй болохыг тогтоогдсоны дөнгөж 126 хүүхэд нь Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, Улсын архивын бүртгэлд орсон байна. Үлдсэн 300 гаруй хүүхдийн овог нэр, нас, төрсөн газраа зөв мэддэггүй, мэдсэн ч буруу мэдүүлдэг, эсхүл эдгээр хүүхдүүд Монгол улсын иргэний харъяалалд огт ороогүй хүүхдүүд байна гэж хэлэх үндэстэй юм. Энд Нярайн клиник сувиллын нийт хүүхдийн бараг тал хувийг эзэлж байгаа хаягдсан, гээгдсэн, гологдсон гэх огт эцэг эх нь тогтоогдохгүй байгаа хүүхдүүд хамаарагдахгүй байгаа гэдгийг зориуд цохон тэмдэглэж байна. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенци, Монгол улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар баталгаажсан хүүхдийн төрмөгцөө нэр авах, Монгол улсын харъяат байх үндсэн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа энэ асуудал бидний санааг зовоохоос өөр аргагүй.
Хүүхэд иргэний болон засаг захиргааны харъяалалгүй, иргэний ямар ч бичиг баримтгүйгээр гудамжны хэмээн нэрлэгдэн яваа нь хүүхдийн боловсрол эзэмших, эрүүл мэндээ хамгаалуулах болон нийгмийн халамжаас хувь хүртэх зэрэг бусад олон эрхээ эдлэх нөхцлийг хязгаарлаж байна.
Харьцангуй хараа хяналттай байгаа гэгдэх Халамжийн төвүүдийн хүүхдүүдийн хувьд ч байдал тийм сайн биш байгааг энэ оны 3 дугаар сарын 26-аас 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийн газартай хамтран хийсэн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн дүн харуулж байна. Үзлэгт нийт 17 төвийн 376 хүүхэд хамрагдсанаас 125 буюу 35.9 хувь нь хүүхдийн, 37 буюу 4.2 хувь нь арьс өнгө, нүдний, 221 буюу 58.7 хувь нь шүдний, 125 буюу 33.2 хувь нь чих хамар хоолойн өвчтэй гарсан байна. Үзлэгийн явцад 2 охин жирэмсэн болох нь тогтоогдсон байна. Үзлэг орсон нийт хүүхдийн дунд хүнд хэлбэрийн тураал илрээгүй боловч хөнгөн хэлбэрийн тураалтай хүүхэд цөөнгүй байгааг илрүүлэн топоосон байна.
Монголын боловсролгүй иргэдийн дийлэнх нь хараа хяналтгүй хүүхдийн дундаас төрөн гарах нөхцөл байдал бий болоод байна. Хараа хяналтгүй хүүхдийн боловсролын өнөөгийн байдал нь 17 хүртэлх насанд нь хүүхдэд суурь боловсролыг сургуулиар олгох тухай хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгааг харуулах нэг үзүүлэлт гэж үзэж болох юм. Гудамжны гэгдэх хүүхдийн ихэнх нь өнөөдөр Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхээ эдэлж чадахгүй байна. Оршин буй хаяг нь тодорхойгүйгээс аль сургууль эдгээр хүүхдийг сургаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нь ойлгомжгүй байна. Өнөөдөр халамжийн төвд байгаа хүүхдээс 189 нь ЕБС-д хамрагдаж, 220 хүүхдийг эдгээр төвүүд өөрсдийн боломж нөхцлөө ашиглан хөрөнгө хүч гарган албан бус сургалт явуулж, бичиг үсэг тайлах, 4 аргын тоо бодуулах хэмжээнд сургахаас хэтрэхгүй байна.
Анх эдгээр хүүхдэд туслах арга хэмжээг төрийн болон гадаад, дотоодын төрийн бус байгууллагуудын санаачилгаар авч явуулж ирсэн. Гэвч бидэнд ийм зохион байгуулах туршлага дутагдаж хүүхдийн асуудлыг зөвхөн халамжийн төвд төвлөрүүлэн шийдэж ирсэн нь хүүхэд эцэг, эхчүүдийг бэлэнчлэх сэттэлгээнд дасгах, хүүхдийг гэр бүлийн биш орчинд төлөвших, хөрөнгийг үр ашиг багатай зүйлд зарцуулах зэрэг сөрөг үр дагаварт хүргэж байв. Мөн үр хүүхдийнхээ төлөө хүлээх эцэг эхийн хариуцлагыг бууруулах, хүүхдийн хувьд ч ялих ялихгүй шалтгаанаар гэрээсээ дайжин халамжийн төвүүд дамжин хэсүүчлэх муу зуршилд дасгаж эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдийн тоог нэмэгдүүлсээр байв. Ер нь бид хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдийн дотроос зөвхөн гудамжны хүүхдийн талаар нэлээд түлхүү ярьж, анхаарч ирсэн нь бидний алдаа болсон байж болох юм.
1997 оны УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дэргэд байгуулагдсан Гудамжны хүүхдийн талаар бодлого боловсруулах ажлын хэсгийн бодлогын чиглэлийг боловсруулж ЭМНХ-ын сайдын тушаалаар батлан мөрдөж байна. Бодлогын чиглэл тодорхойлогдсоноор эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдэд зориулсан нийгмийн хамгааллын бодлого дараахь үндсэн үйл ажиллагаанд чиглэгдэх болов. Үүнд:
- Гэр бүлд чиглэгдсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
- Халамжийн төв болон орон гэргүй хүүхдийн байрлаж буй газарт төвлөрсөн хүүхдийг халамжлах, гэр бүлтэй нь холбоо тогтоон буцаах, халамжлах үйл ажиллагаа
- Дарамт хүчирхийлэлд өртсөн, олон жил тэнүүчилсэн, хорих газраас суллагдсан хүүхдүүдэд зориулсан нөхөн сэргээх чиглэлийн үйл ажиллагаа зэрэг болно.
Манай улс Хүүхдийг 2000 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг боловсруулах хэрэгжүүлээд нэлээд хэдэн жилийн нүүр үзсэн болов ч хөтөлбөрт заагдсан зорилтуудыг хзрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгаж байсангүй. НҮБ-ын Хүүхдийн сангийн хөрөнгийн дэмжлэгтэй хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтээр хязгаарлагдаж байв. Гэвч уг хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг Засгийн газар хэлэлцсэний дараа УИХ 1997 оны хаврын чуулганаараа хүүхдийн зөрчигдөж байгаа эрхийг сэргээх үйл ажилпагаанд зориулж 150 сая төгрөгийг улсын төсөвт тусгасан билээ. Үүний дагуу Засгийн газар 1997 оны 193 дугаар тогтоолоор өнчин, ядуу, эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийн нийгмийн хамгааллын сайжруулахад баримтлах үйл ажиллагааны чиглэлийг зааж уг хөрөнгийн зарцуулалтыг тодорхойлов.
Хүүхэд эцэг эхийн хараа хяналтаас гарч гудамжинд харж хандах хүнгүй, тэнүүчлэх үзэгдлийг багасгах гол арга нь тэднийг гэр бүлд нь эргүүлэн ойртуулж, гэр бүлийг ивээн тэтгэх явдал байна. Хүүхдийн эрхэд хортойгоор нөлөөлөхөөс бусад тохиолдолд хүүхэд өөрийн эцэг эхтэй амьдрах эрхтэй гэж Конвенцийн 9 дүгээр зүйлд заасан бий.
Эцэг эхийн хараа хяналтаас гарсан, орон гэрээсээ дайжсан, хөдөө орон нутгийн хүүхдүүд ихэвчлэн хот суурин газрыг бараадан ялангуяа, нийслэлд төвлөрч нэлээд бэрхшээл учруулдаг билээ.
Иймд дээрх тогтоолоор эцэг эхийн хараа хяналтаас гарч төв суурин газарт ирсэн хүүхдийг орон нутагт нь буцаах, үүнтэй холбогдож гарах зардлыг санхүүжүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэж байхыг аймаг нийслэлийи Засаг дарга нарт үүрэг болгосон юм. Орон нутгийн засаг захиргаа өөрсдийн харъяаллын иргэдийн төлөө, гэр бүл, иргэд бүр өөрсдийн хүүхдийн төлөө хариуцлагыг ухамсарлаж чадвал хандах хүнгүй хүүхэд олноор бий болохгүй билээ. Тэнэмлээс төрсөн тэнэмлийн армийг бий болгохгүй байхад бидний хамтын ажиллагаа, хүчин чармайлт зайлшгүй хэрэгтэй.
Эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдүүд ихэвчлэн ядуу, нэн ядуу, бүрэн бус болон хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээх чадвараар дорой гэр бүл, иргэдийн хүүхэд байдаг. Тэднээс хаана амьдрах хүсэлтийг асуухад 70-80 хувь нь гэртээ эргэж очих хүсэлтэй гэдэг хариултыг өгдөг. Иймд бид хүүхдийг гэртээ байх боломжоор хангах болон хүүхдийг гэр бүлд нь ивээн тэтгэх үйл ажиллагаанд бүх хүч анхаарлаа хандуулан ажиллах нь зүйтэй.