Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Эдийн засаг > Хөгжлийн бодлого > Чөлөөт бүсийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа
Хөгжлийн бодлогоШинэ Толь СэтгүүлЭдийн засаг

Чөлөөт бүсийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-08
Хуваалцах
9 min унших
Хуваалцах

Loading

Д. Ганбаатар
/ШУТИС, КтМС, Марквтинг, үйлдвэрлэлийн профессорын баг, магистр/

Шинэ толь №66, 2009

Түлхүүр үг: Чөлөөт бүс, хүчин зүйл, төрлүүд, зорилго, чөлөөт худалдаа, ажиллагсад, нөлөөлөл

Оршил

Аливаа улс орны чөлөөт бүсийн хөгжилд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Эдгээр хүчин зүйлийг улс орны хөгжил, эдийн засаг; улс төр зэрэг орчныг харгалзан үзэж, эрэмбэлэх хамгийн түрүүнд аль хүчин зүйлийг нарийн судалж, хөгжүүлснээр чөлөөт бүсийг хурдан хугацаанд амжилттай хөгжүүлэх боломжтойг судалж үзэх шаардлагатай байна. Монгол улсын чөлөет бүсийг хөгжүүлэх үзэл баримтлалд чөлөөт бүс байгуулах зорилтыг хангахын тулд бүрдүүлсэн байх эдийн засаг, зохион байгуулалтын 5 угтвар нөхцөлийг тодорхойлсон.

Чөлөөт бүс түүний төрлүүд

Чөлөөт бүс гэж гаалийн болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдох, хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий нутаг дэвсгэрийн хэсгийг хэлнэ.

Чөлөөт бүсийн хэлбэрүүд:

  • Худалдааны чөлөөт бүс
  • Үйлдвэрлэлийн чөлөөт бүс
  • Хөдөө аж ахуйн чөлөөт бүс
  • Аялал-жуулчлал-үйлчилгээний чөлөөт бүс
  • Эдийн засгийн чөлөөт бүс
  1. Худалдааны чөлөөт бүс

Худалдааны чөлөөт бүсэд бараа, бүтээгдэхүүний мөн чанарыг нь алдагдуулахгүйгээр хадгалах, хамгаалах, түүний сав баглаа, боодлыг сайжруулах, борлогдох чанарыг дээшлүүлэх, борлуулах үйл ажиллагааг хэлнэ. Чөлөөт худалдааны бүсүүд нь дэлхийд өргөн тархсан байдаг. АНУ-д энэ нь ихээхэн хөгжсөн. Худалдааны зардлыг хэмнэх худалдааны үйл ажиллагааг хурдасгах худалдааг дэмжих зорилгоор 1934 оноос АНУ-ын тусгай хуулиудад чөлөөт худалдааны бүсүүдийг байгуулахыг тусгасан байдаг.

Эдгээр бүсүүд нь АНУ-ын ерөнхий аж ахуйн үйл ажиллагааны журамтай харьцуулах юм бол аж ахуйн үйл ажиллагааныхаа түүнчлэн гадаад эдийн засгийн ажиллагааныхаа хүрээнд хөнгөлөлттэй журам тогтоолгосон АНУ-ын нутаг дэвсгэрийн хязгаарлагдмал хэсгүүд юм. Хуулиар албан ёсны боомт хотуудад нэг юмуу хэд хэдэн гадаад худалдааны чөлөөт бүсүүд байгуулж болохыг тогтоож өгсөн. 1960-д оны дунд үеэс хөгжиж буй орнуудад гадаадын капитал ихээр орж ирсэн.

  1. Үйлдвэрлэлийн чөлөөт бус

Үйлдвэрлэлийн чөлөөт бүсэд тэргүүний, дэвшилтэт технологи бүхий, экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлнэ.

  1. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс

Хөдөө аж ахуйн чөлөөт бүсэд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн зохистой дэд бүтэц бүхий үйлчилгээний цогцолбор бүрдүүлж, бүх төрлийн үйлчилгээ эрхэлнэ.

  1. Аялал жуулчлал-үйлчилгээний чөлөөт бүс

Аялалжуулчлал-үйлчилгээний чөлөөт бүсэд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн зохистой дэд бүтэц бүхий үйлчилгээний цогцолбор бүрдүүлж, бүх төрлийн үйлчилгээг эрхэлнэ.

  1. Эдийн засгийн чөлөөт бус

Эдийн засгийн чөлөөт бүсэд бусад хэлбэрийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг хосолсон буюу нэгтэсэн байдлаар эрхэлнэ.

Шинжлэх ухааны нийтлэл болон олон улсын байгууллагын тайланд төрөл бүрийн бүсийн тодорхойлолтод. “Эдийн засгийн чөлөөт бус” гэсэн тодорхойлолт, ухагдахууныг хэрэглэдэг.

Чөлөөт бүсийг байгуулахын зорилго юу вэ?

  1. Чөлөөт бүсийг байгуулахын хамгийн гол зорилго нь экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжих юм. Чөлөөт бүсэд байрлалтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх арга хэмжээ авдаг. Үүнд гаалийн татвар, нэмүү өртөгийн албан татвар, орлогын татвар гэх мэт татвараас чөлөөлөгдөх эсвэл хөнгөлөлт эдлэх боломжууд орно. Түүнчлэн чөлөөт бүсэд олсон орлогоо улсын бусад нутаг дэвсгэр болон гадаад руу шууд шилжүүлэх боломжтой.
  2. Тухайн улсад шинээр нэвтрүүлэх үйлдвэрийн болон эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх. Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт үйлдвэр худалдааны маш олон хөнгөлөлт үзүүлдэг болохоор, шинээр үйлдвэр нэвтрүүлэн хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой газар байх болно.

3. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах дээр дурьдсаны нэгэн адил чөлөөт бүсэд үйлдвзр шинээр нээн хөгжүүлэх нь саад бэрхшээл, хүндрэл багатай байх тул гадаадын хөрөнгө оруулагч нар тус бүс нутагт илүү их хөрөнгө оруулалт хийх болно. Үүнтэй уялдан улс оронд шинэ технологи нэвтрэх явдал нь түргэснэ.

Чөлөөт худалдааны бүсгүй орон

Чөлөөт худалдааны бүстэй орон

Аливаа улс орны хөгжилд чөлөөт бүсийн оруулах хувь нэмэр асар өндөр байдаг учраас улс орнууд чөлөөт бүсийн хөгжлийн асуудалд ихээхэн ач холбөгдол өгдөг. Чөлөөт бүсийг хөгжүүлснээр мөнгө болон цаг хугацааг асар ихээр хэмнэдэг. 1997 онд чөлөөт бүсэд ажиллаж байгаа ажиллагсдыг салбараар нь хувийн жинг ангилж үзэхэд удирдлагын болон зөвлөгч мэргэжилтний тоо өндөр байсан байна. Үүний гол шалтгаан нь ихэнх чөлөөт бүсийг дөнгөж эхлүүлж байгаа болон угтвар хүчин зүйлсийг бий болгоход мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, удирдах боловсон хүчний хэрэгцээ өндөр байсан бол 2004 онд удирдлага болон зөвлөх мэргэжилтний эзлэх хувийн жин багасаад хагас мэргэжсэн болон мэргэжээгүй ажиллагсдын тоо өссөн байгаа нь чөлөөт бүсийг тодорхой хугацаанд байгуулаад ажилласны дараа ажиллах хүчний бүтцэд мэргэшсэн болон бусад салбарын мэргэшсэн ажилчид өндөр хувийг эзэлдэг байна. Манай Монгол улсын хүрээнд өнөөдөр ажиллах хүчний бүрэлдэхүүнийг сонгохдоо гадаад, дотоодын байгуулагуудаас тухайн чиглэлээр мэргэшсэн өндөр мэдлэгтэй боловсон хүчнийг сонгох зайлшгүй шаардлагатай байгааг дорх хүснэгтээс харж болно.

Чөлөөт бүсийн нийт ажиллагсдад үйлдвэрийн ажилчдын эзлэх хувь

Чөлөөт бүсийн хөгжилд нөлөөлөх макро орчны хүчин зүйлс

  1. Газар зүй, бүс нутгийн онцлог

Чөлөөт бүсийн хөгжилд газар зүй, бүс нутгийн онцлог нь ихээхэн нөлөөлж байдаг. Бүс нутгийн онцлогийн нөлөөлөх байдлыг дурьдвал:

а) Улирлын байдал, цаг агаар

б) Далайд гарцтай эсэх

Далайд гарцтай байснаар олох давуу талууд

  • Их хэмжээний тээвэрлэлтийг хямд зардлаар
  • Бүх тив рүү бараа бүтээгдэхүүн илгээх боломж
  • Худалдааны хөнгөлөлтүүдэд хамрагдах
  • Гадаад худалдааны өргөн боломж

в) Газрын гадаргын байдал

  1. Тухайн улс орны эдийн засгийн хөгжил
  2. Хүн ам
  3. Хууль эрх зүйн орчин
  4. Зам харилцааны хөгжил
  5. Байгалийн орчны хүчин зүйлс
  6. Ажиллах хүч
  7. Техник, технологийн хөгжил
  8. Бүтээгдэхүүнийг чөлөөт бүсээс экспортлох байдлын нөхцөлүүд
  9. Харилцаа холбооны хөгжил
  10. Эрчим хүч, энергийн эх үүсвэрийн найдвартай, хүртээмжтэй байдал
  11. Улс орны нээлттэй байдал
  12. Гадаад худалдаа, экспорт импорт

Чөлөөт бүсийн хөгжилд нөлөөлөх микро орчны хүчин зүйлс

  1. Түүхий эдийн хангамж, хүрэлцээ
  2. Чөлөөт бүсээс гарах бүтээгдэхүүний хуваарилалтын удирдлага
  • Худалдааны зуучлагчид
  • Логистикийн зуучлагчид
  • Маркетингийн зуучлагчид
  1. Чөлөөт бүсийн удирдлага. менежментийн тогтолцоо
  2. Чөлөөт бүс доторхи дэд бүтэц, хот төлөвлөлт
  3. Чөлөөт бүсд хөрөнгө оруулагчдын санхүүгийн чадавхи
  4. Чөлөөт бүсд хөрөнгө оруулагчдын удирдлага, менежментийн бодлого
  5. Торийн зүгээс тухайн чөлөөт бүсийн талаар баримтлах бодлого
  6. Харилцагчид

Үндэсний аудитын газрын 2005 оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу хийсэн гүйцэтгэлийн шалгалтын чөлөөт бүсийн үзэл баримтлалд тодорхойлогдсон чөлөөт бүс байгуулах зорилтыг хангахын тулд бүрдүүлсэн байх эдийн засаг, зохион байгуулалтын 5 угтвар нөхцөл хэрхэн хангагдсан байдлыг авч үзэхэд дараахь байдалтай байна.

Үүнээс үзэхэд Монгол улсын чөлөөт бүсийг хөгжүүлэх угтвар нөхцөлүүд туйлын хангалтгүй байгаа нь харагдаж байна. Дээрх угтвар хүчин зүйлсийг хөгжүүлсэн нөхцөлд дараагийн алхамууд амжилттай хэрэгжих боломжтой юм.

Ази-Номхон далайн эдийн заса гнийгмийн комиссоос гаргасан 2005 оны илтгэлд чөлөөт бүсийн байршилд нөлөөлөх хүчин зүйлийг гаргасан. Эдгээр хүчин зүйлс нь чөлөөт бүсийг хөгжүүлэхэд чухал 20 хүчин зүйл бөгөөд манай Монгол улсын хувьд эдгээр хүчин зүйлсэд байгаа 5 угтвар нөхцөлийг ач холбогдлоор нь харвал 2, 4, 5, 13, 16 гэсэн хүчин зүйлсийг угтвар нөхцөл болгосон байна. Үүнээс харвал удирдлагын ажилчдыг хөлслөх боломж болон мэргэжлийн ажиллах хүчин бүрдүүлэх асуудлыг орхигдуулсан байгаа нь угтвар нөхцөлийг зөв тодорхойлж чадаагүй байдал харагдаж байна.

Байршилд нөлөөлөх 20 хүчин зүйл

Дүгнэлт

Чөлөөт бүсийг хөгжүүлэхдээ юуны өмнө нөлөөлөх хүчин зүйлийг гадны орны туршлага болон өөрийн улс орны онцлог дээр тулгуурлан тодорхойлох нь зүйтэй. Эдгээр хүчин зүйлийг ач -холбогдол болон үзүүлэх нөлөөгөөр нь эрэмбэлэн ямар асуудлыг нэн түрүүн шийдэх шаардлагатай, тухайн асуудлыг шийдвэрлэснээр чөлөөт бүсийн хөгжилд ямар нөлөө үзүүлэх зэргийг нарийн тооцож үзэх хэрэгтэй. Хамгийн боломжтой болон боломжгүй нь ямар хүчин зүйл болох, түүнийг шийдвэрлэхэд хэдий хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардлагатайг нарийн тооцож үзэх, ингэснээр түүний биелэлтийг хэмжих боломж нэмэгдэнэ.

Ашигласан ном, хэвлэл

  1. Чөлөөт бүсийн тухай хууль, 2002
  2. Үндэсний аудитын газрын 2005 оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу хийсэн гүйцэтгэлийн аудит
  3. Da Ponte, John J., “The Foreign-Trade Zone Act,” remarks on the NAF- TZ, 25t annual seminar/conference and exposition, Tampa, Florida, Oc­tober.
  4. Wyatt, R. Christopher, “Advantages of Operating in a Foreign Trade Zone,” Tax and Financial Incentives-a Trifle Perspective, 1993.
  5. , AZOFRACO: A Free Trade Zone in Private Hands, A Corporate Locations, May/June 1996
  6. Wyatt, R. Christopher, “Advantages of Operating in a Foreign Trade Zone,” Tax and Financial Incentives-a Trifle Perspective, 1993
  7. United nations Mew York, 2005

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-18 2020-04-08
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?