Эри П.Гейс
Шинэ толь №22, 1998
Түлхүүр үг: Капиталын нөөц, үйлдвэрлэл, бизнес, удаан хугацааны, менежмент
Юуны өмнө шинэ эдийн засгийн өвөрмөц онцлогийг ялган тодруулах шаардлага зүй ёсоор гарна. Үүний тулд бид эхлээд түүнийг ердөө л шинэ технологийн урсгал хэмээн үзэх үү, эсхүл лавшруулан харах уу гэдгийг ялгах нь зүйтэй болов уу.
1980-аад оны эхээр хэд хэдэн томоохон компаниуд “үйлдвэрлэлд тулгуурласан нийгэм” -ийн талаар сэтгэл түгшицгээж эхэлжээ. Учир нь энэ шинэ нийгэмд ажлын байртай болох эсэх, үйлчилгээнд эдийн засгийн өсөлт гарах, талх, цөцгийн тосны үйлдвэрийн бүтээгдэхүүн сайжрах эсэх нь мэдэгдэхгүй асуултын төдий байлаа. Эдгээр асуултууд чухал биш боловч үл мэдэгдэм түгшүүрийг төрүүлж байна.
“Үйлдвэрлэлд тулгуурласан нийгэм” хэмээх үг гарснаас хойш хэлбэрийн төдий л байв. Өнөөгийн зарлал мэдээлэлүүд бид “мэдээлэлийн зуунд” шилжлээ, боловсорсон нийгэмд орлоо гэсэн санаануудыг агуулсан гарчигтай байна. Эдгээр гарчигууд бага зэрэг түгшүүрийг агуулжээ. Тэд технологийн шинэ урсгал нь ямар нэг муу зүйлд хүргэхийг, Тодруулбал, аливаа эмгэнэлийг үл ойшоовол алдаанд орох болно гэдгийг урьдаас сануулмаар байна. Харин сайн үндэслэл, баталгаатай бизнест сэтгэл түгших хэрэг гардаггүй. Ямар ч компани, бүр зуун жилийн настай компани ч технологийн шинэ урсгалыг нэвтрүүлэх дадлагатай байдаг билээ. Үүний үр дүнд морийг шатах хөдөлгүүртэй машинаар, уурын зуухыг цахилгаанаар сольжээ. Технологийн өөрчлөлт нь аюултай мөчийг сануулах боловч бизнесийн үндсэн асуултыг тодруулах боломжгүй юм.
Иймээс бид шинэ эдийн засгийн ялгарах шинж чанарыг судлан Шинжлэх, байж болох магадлалтай түгшүүрийг урьдаас олж харах нь чухал. Үүний тулд эдийн засгийн хэлийг сайн мэдэж, түүнийг ашигладаг байх хэрэгтэй. Энэ нь үнэн хэрэгтээ шинэ эдийн засаг болон бизнесийн амжилтын мөн чанар, түүний уг сурвалжийн талаарх чухал асуултыг танин мэдэх, түүний шинж чанарыг нээхэд бидэнд туслах болно.
Эдийн засгийн шинжлэх ухаан нь үйлдвэрлэлийн хүчин зүйл болох байгалийн нөөц баялаг, капитал, хөдөлмөр гурвыг хэрхэн холбосноос үйлчилгээ болон бүтээгдэхүүний үйлдвэрлэл шалтгаална гэж тодорхойлдог. Гэхдээ үйлчилгээ болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад үйлдвэрлэлийн энэхүү гурван хүчин зүйл тэнцүү хэмжээтэй байх албагүй.
Мянган жилийн өмнө Дэлхийн баруун хэсгийн үзэл санаанд үндэслэн хүн төрөлхтөн үйлдвэрлэлийн чухал хүчин зүйл болох газар, байгалийн баялагийг түшиглэн түүхий эд үйлдвэрлэх болжээ. Хүн амыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн нэг хүчин зүйл болох газар ноёрхож байсан нь эртний дундад зууны нийгмийн үр дагавар, “хэн газартай байна тэр хүчирхэг баян байна, хэн газаргүй байна тэр ядуу байна” гэсэн үгнээс илт харагдаж байна.
Капиталын нөөцийн хэрэгцээ давуу болж эхэллээ
500 жилийн өмнөөс хүмүүс үйлчилгээ болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцад капиталыг аажмаар нэмж эхэлсэн байна.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад тодорхой хувь хэсэг нь хэмнэгдэж санаандгүй хуримтлагдаж эхэллээ. Энэхүү хуримтлал нь газрын шимд түшиглэсэн, амьдралын хэв маягаа шийдвэрлэх болон үйлдвэрлэлийн явцад бий болжээ. Хөлөг онгоцууд томорч, далайн аялал уртсаж, уул уурхай олширч, Нэхмэл болон даавууны артелажилчид, машинаа нэмэгдүүлсээр байсан нь дундад зууны худалдаачны ажил эд бүгдээр солигдож ирснийг гэрчилнэ. Үйлдвэрлэлийн эдгээр хүчин зүйлүүдийг нэгтгэсэн энэхүү өөрчлөлт нь технологийн үсрэлттэй төстэй юм.
Эдийн засагт сонирхол татсан үр дүн гэвэл хүн төрөлхтний мэдлэг хурдацтай нэмэгдснээр Жохан Гутенбергийн хэвлэх машин зохион бүтээгджээ. Энэ шинэ технологи болон байгалийн нөөц баялаг, капиталыг ашиглах болсноор бүтээмж их хэмжээгээр нэмэгдсэн. Капитал хэмээх ойлголт нь үйлдвэрлэлийн явц дахь хүний хөдөлмөрийн бүтээх чадварыг дээшлүүлэх буюу хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхөд зориулсан баялагийг хамарна.
Ийнхүү капиталын хэрэгцээ хурдан өсч арвилан хэмнэлт (мөнгөн хадгаламж) хийх болсон нь гайхалтай зүйл биш боллоо. Капитал нь үйлдвэрлэлийн хомс хүчин зүйл учир үйлчилгээ болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлд амжилт олоход бэрхшээлтэй асуудал юм. Учир нь капитал эргээд хамгийн их нөхөн төлбөрийг шаарддаг байна. “Хэн капиталтай байна тэр хүчирхэг баян, хэн капитал байхгүй байна тэр ядуу” гэсэн үгээр илэрхийлэгдэх капиталист эрин эхэллээ.
Үйлдвэрлэлийн хамгийн төвөгтэй хүчин зүйл болон капиталын өсөлт нь орчин үеийн худалдааны компаниудыг төрүүлж байна. Энэхүү үйлдвэрлэлийн хомс хүчин зүйлийг хялбар олох хүмүүс бол энэ компанийн дарга, үндэслэн байгуулагчид юм. Дарга болон менежерүүд компанийн таатай нөхцөлийг бий болгодог. Өөрөөр хэлбэл, компанийг дэмжих зорилгоор хамгийн их ашгийг бий болгохдоо өрсөлдөөнийг хамгийн ихээр ашиглана гэсэн үг.
Энэ нөхцөл байдал 500 жил үргэлжилсэн бөгөөд дэлхийн II дайны дараах жилүүдэд ч хэвээр байсан. Гэхдээ энэ үеэс дэлхий даяараа капиталын хуримтлалыг ихэсгэхгүй байхыг зорьж байлаа. Дэлхийн хаа сайгүй хүмүүс хөрөнгө оруулалт болон мөнгөн хадгаламжийг хуримтлуулж эхэллээ. Мөнгөний эргэлтэнд орох хурдаас хамаарч технологи өсдөг билээ.
Одоо, 50 жилийн дараа капиталын хомс байдал бараг зогссон байна. Энэ бүхний үр дүнд үйлчилгээ болон бүтээгдэхүүн үйлдвэрлэлд амжилт олоход бэрхшээлгүй болж, капиталын нөөцийн хэрэгцээ давуу болж эхэлнэ. Банкуудын үр дүнтэй өрсөлдөөн нь хүмүүсийн хүсч байгаа болон төлж чадах мөнгийг кредит карт болгож бүх капиталын оршин тогтнохыг бий болгодог. Жишээ нь 1-2%-иас илүү хүү төлөхөд үнэ өсөхгүй байх санхүүгийн аргыг засгийн газар явуулдаг байна.
1980 оноос дэлхийн санхүүгийн уян хатан чанар алдагдаж, 1929 оны зогсонги байдалтай адил капитал дампуурах үйл явдал болж их цочирдсон ч хямралыг давж чадсан билээ. 1982 оны Мексикийн хямрал, 1986 оны тосны үнийн уналт, 1987 оны 10 дугаар сарын Нью-Йоркийн хөрөнгийн биржийн дампуурлыг санах хэрэгтэй. Ийнхүү хямралыг даван гарснаар капиталист зуун дууслаа.
Эдийн засгийн үйлдвэрлэлийн хүчин зүйлийн бэрхшээлийг бэлэн байгаа капитал болох хүмүүсээр сольдог. Гэхдээ хөдөлмөрийг тийм хялбар өөрчлөн сольж болохгүй. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн хомс хүчин зүйл болох капиталын худалдааны амжилтын түлхүүр мэдлэгийг юугаар ч орлуулж болохгүй.
Иймд бүхий л нийгэмд түүний үр дагавар гарч ирдэг. Энэ нь хэн сайн мэдлэг эзэмшиж, түүнийгээ ашиглаж байна тэр хүн баян, харин хэн мэдлэггүй байна тэр хүн ядуу гэсэн зарчимтай байна. Нийгэм маань капиталист нийгмийг хурцадмал байдалд оруулсан XIX зууны нэр томьёогоо гээгээгүй, хэрэглэсээр байна.
Манай одоогийн нийгмийн үнэн бодит байдалд нийцүүлсэн шинэ хэлийг боловсруулах хүртэл бид хурцадмал байдалд орохгүй. Өөрөөр хэлбэл, мөнгийг дахин хуваарилах нь бүрэн хангалттай шийдвэр болж чадахгүй. Өнөөгийн үйлдвэрлэлийн хомс хүчин зүйл мэдлэгийг дахин хуваарилах нь төвөгтэй асуудал юм. Энэ нь өгөхөд хялбар хямд боловч дахин хуваарилалт нь бэлэн байдал, авьяас чадварыг илүүтэй шаарддаг.
Бизнест мэдлэгээ солилцох нь асар их үр дүнтэй байдаг. Мэдлэг, мэдээлэлийн ачаар бий болсон технологийн үсрэлтийг үйлдвэрлэлийн хүчин зүйлийн өөрчлөлт дагалдана. Нийгмийн томоохон хүрээ болох бизнест шинэ шинэ ялалт, мөн ялагдлыг ч харж болно. Шилжилт өөрчлөлтийн 50 жилд дэлхийн бизнесийн шинэ ялалт нь нөхөрлөл, пүүс компанийн оюуны сэтгэлгээ (олон улсын санхүүгийн шалгалтын алба, хуулийн алба, сурталчилгааны товчоо, шинэ шинэ арга хэрэгсэл)-ээр баяжиж, капиталын ядуурал нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.
Сүүлийн үед ихэсч байгаа технологийн мэдээлэлийн компани нь дээрх албадын үйл ажиллагааны эрч хүчийг бууруулж байна. Менежерүүд хэв маягаа олсон хуучин капиталд Компанийн оюуны баялгийг хэрэглэдэггүй. Зөвхөн тоог л өөрчилдөг. Тэд харин капиталыг сайжруулах, хүмүүсийг боловсронгуй болгох замыг хайдаг. Иймд тэдний хүмүүс мэдлэгтэй учир өрсөлдөөнд давуу байдлыг бий болгодог байна. Өнөөдөр капиталаар баян компаниудын хуучин хэв маяг хуучирч эхэллээ.
Иймээс эдийн засгийн шинжлэх ухаан нь үйлдвэрлэлд тулгуурласан нийгмийн ялгагдах зарим шинж чанарыг олж харахад бидэнд туслах болно. Харамсалтай нь зарим эдийн засагчид “дэлхийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн амжилт олох вэ?” гэсэн асуултанд хариулахаас татгалзаж байна.
Эдийн засагчид бизнесийн тухай ярихдаа хагас зууны тэртээх капитал үйлдвэрлэлийн ажил хаялтын тухай дурьддаг билээ. Хүмүүст зориулан үйлдвэрлэх бүтээгдэхүүн нь үнэ гэсэн ойлголтыг бий болгодог. Компаниуд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэлийн гурван хүчин зүйл болох хөдөлмөр, капитал, газрын зохимжтой хослолыг олох хэрэгтэй Эдгээр хүчин зүйлийн нэгийг нөгөөгөөр нь орлуулах шаардлага гардаг. Капиталаар хөдөлмөрийг орлуулж болох жишээтэй Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зохимжтой хослол нь хамгийн бага зардлаар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж хамгийн их үнээр өндөр ашиг олж худалдах явдал юм. Капитализмын үеийн энэ тодорхойлолт өнөөгийн эдийн засгийн бодит байдлыг үл ойшоож байгаа орчин үед капиталын хомс байдал нь худалдааны амжилтын эх үндэс болж чадахгүй. Энэхүү тодорхойлолтод багтах хамгийн их ашиг нь бизнес дэх амжилтыг тодорхойлдог ашиг олоход хамтран оролцсон хувь нийлүүлэгчид, менежерүүдийнх билээ. Өөрөөр хэлбэл, энэ тодорхойлолт нь хувь нийлүүлэгчдэд зориулагдсан бөгөөд менежерүүдийн уриа юм. Эдийн засгийн тодорхойлолт бол маш ойлгомжтой агуу зүйл билээ.
- оновчтой, зүй зохистой: энэ нь бага зардлаар их ашиг олохыг зорих,
- найдвартай, итгэлтэй, ирээдүйгээ оновчтой илэрхийлэх,
- хяналт шалгалт: капитал болон хөдөлмөрийг харилцан орлуулах, хяналтыг бий болгох, түүнчлэн корпорацийн амжилт гаргах нууцад захирагдах
Эдгээрийг эдийн засгийн компаниуд үндэслэсэн юм. Энэ тодорхойлолт нь оновчтой бөгөөд амжилтанд хүрэхэд нөлөөлнө. Орчин үеийн сэтгэлгээгээр баялаг компани нь хүмүүсийн нэгдэл болон тэдний оюуны авъяас чадлыг хамгийн түрүүнд бэлтгэх хэрэгтэй. Хамт олны нэгдэл нягтралыг бий болгож, дараа нь зохих нөхцөл бололцоогоор ханган нэгдлийн гишүүдийн оюуны чадамжийг холбосноор түүний хүчийг дээд зэргээр ашиглах болно. Гэхдээ хяналт нь уян хатан биш, мөн найдваргүй бол хамгийн их ашгийг оновчтой олж чадахгүй.
Удаан хугацаагаар нэгдэж ажиллахад тодорхой менежментийг шаарддаг
Менежментэд зориулан тогтоосон дүрэм нь тодорхой хүмүүсийн компани байгуулах үндэс болж өгдөг. Үүний тулд Вильсоны гаргасан гурван нөхцөл байдлыг сонирхох нь зайлшгүй юм. Үүнд:
- өөрчлөмтгий чанар (хөдөлгөөн)
- шинэ зүйлийн сэдэлт (санаачлага)
- тархац
эдгээр нь корпорацийг нэгтгэх менежмент болно.
Удаан хугацаагаар үргэлжлэх нэгдмэл ажиллагаа нь залгамж үеийн менежментийг шаарддаг. Компани амжилт гаргах, сайжран дэгжих ёстой. Компанийг гол мөрөнтэй адилтган зүйрлэдэг. Гол мөрөн бол үргэлж өөрчлөгдөн солигдож байдаг байгалийн өвөрмөц үзэгдэл болох усны дуслууд билээ. Менежмент нь корпорацийн голоос хэрхэн гарах, түүн рүү яаж орохыг зохион байгуулдаг. Оролт бол ажлын нэгдлийг хангах шинэ гишүүн юм. Түүнийг бид ажиллах хүчний нэмэлт гэдэг. Гишүүдийг энэхүү нэгдэлдээ үйл ажиллагаагаа чадварлаг гүйцэтгэх чадамжийг нь шалгаж авдаг. Үүнд:
- энэ нэгдэлд үйл ажиллагааг чадварлаг гүйцэтгэх эсэх
- мэдлэг мэргэжлийн байдал
- нэгдлийн холбоог дэмжих, эсэх (гар нийлж ажиллах чадвар)
Менежмент нь авъяас чадварт үндэслэсэн сэлбэлт хийхийг шийддэг. Хэрвээ манай бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага нь Компанийн үйлдвэрлэх чадвараас давуу байвал бид машин техник, ажиллах хүчийг нэмдэг. Үүнд гишүүнийг шинээр элсүүлэн авах нь гол биш харин мэргэшил, ур чадварын чиг баримжааг нэмэгдүүлэх нь чухал юм. Ажиллах хүчний гэрээнд зонхилж буй элемент нь мөнгөн үйлчилгээ билээ. Компанийн болон гишүүдийн үндсэн гэрээ нь хоёр талын харилцан сайн ойлголцол дээр үндэслэдэг.
Компани нь шинэ гишүүний бүхий л чадавхийг боловсронгуй болгох үүрэг хүлээнэ. Учир нь гишүүний чадавхийг боловсронгуй болгосноор корпорацийн чадамжийг дээшлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, хувь хүнийг хөгжүүлж, чадварыг дээшлүүлэхэд компанийн чадамж мөн адил өөрчлөгдөнө.
Мэдлэг бол цаасан дээр биш харин хүмүүсийн толгойд байдаг. Дадлага туршлагатай корпораци болон боловсрогдсон менежментийн тайлан мэдээ нь баталгаатай. Менежмент нь ажлын ээлжийг тохируулан, ажилчдад идэвх, урам өгдөг. Тэдний арга техник бол огтхон ч шинэ зүйл биш. Орчин үед энэ арга барилыг шинэ гэсэн ойлголт өсч буй нь компанийн урт хугацааны амжилтын үндсэн нөхцөл болдогт оршино. Учир нь Компаниудын хүчирхэг байх бодлого “мөнгөний төлөө Мэргэшил” гэсэн уриагаар ажиллах явдал юм. Төвийг сахисан байдлыг багасгаж, хоёр талын үнэнч байдлыг сахихад хүчирхэг хяналттай менежмент хэрэгтэй. Гэвч хүчтэй хяналт нь компанийн авъяас чадварыг багасгаж, шинэ санаачлагыг бууруулдаг. Үйлдвэрлэлд тулгуурласан нийгэмд оюуны чадварыг хэрхэн ашигласнаас амжилт шалтгаална. Өөрөөр хэлбэл, өөрчлөлтийн нөхцөл бололцоог бий болгох, шинэ санааг түгээх болон тархацын үр ашигтай систем нь компанийн гишүүдийн бүхий л чадамжийг сайжруулж, оюуны тасралтгүй үргэлжлэх холбоог сэлбэх, шинэ эдийн засагт суралцах байгууллагын нөхцөл бололцоог бүрдүүлэх ач холбогдолтой.