Д. Алтанчимэг
/УТБА-ийн ажилтан/
Шинэ толь №23, 1998
Түлхүүр үг: аж үйлдвэр,ядуус, залуус,ядуурлын эсрэг
Сонсохыг хүсвэл – АУИДОБҮҮК
Хүн төрөлхтний бүхэл түүхийн туршид орох оронгүй хоцрох аймшиг нүүрэлсээр байлаа. Хүмүүсийн үйл ажиллагаа буюу байгалийн шалтгаанаар гарсан сүйрлийн бүх л үед орох оронгүй эрэгтэй, эмэгтэй, хүүхдээс бүрдсэн бөөн тэнүүлчдийг бий болгож байлаа. Оронгүйдэх нь дайн дажин, өлсгөлөн гуйланчлал зэрэг шалтгаанаар үүсэж байгаа гэж тооцох нь тохиромжтой болно. Өнөөдөр энэ байдал дэлхийн чинээлэг амьдралтай зарим оронд бэрх хэцүү бодит байдал болж байна.
Аж үйлдвэржсэн хөгжилтэй орны олон оршин суугчид хоноглох газаргүй байна. Урьд нь ч ийм л байсан. Одоо ч энэ янзаараа л байна. Аюулгүй найдвартай дулаан газар хайсан хүүхдээ тэвэрсэн мянга мянган хүмүүс баян чинээлэг хотын гудамжаар бөөн бөөнөөрөө явж байна. Найдвар алга.
Европын холбооны 15 орны 3 сая орчим хүн байнгын орон гэргүй байна. Германд орон гэргүйчүүдийн тусгай судалгаа явуулдаггүй боловч, нэгэн төрийн бус байгууллагын саяхны судалгаагаар 850 мянган орон гэргүйчүүд байгаагийн гуравны нэг нь гадаадынхан байна.
Энэ хүндрэл ганцхан Европын холбооны улсуудад учирч байгаа биш юм. АНУ-д шөнө бүр 75 мянган хүн хаа хонохоо мэдэхгүй байна. 1997 оны сүүлчээр Канадын томоохон хот болох Торонтод 6,5 мянган хүн асрамжийн газар хоноглож байсан нь 1996 оныхоос гуравны хоёр хувиар дээгүүр байна.
Эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүд нь материаллаг байдлаараа дор байдгаас чухамхүү эмэгтэйчүүд л орон гэргүй байх нь олон тохиолдоно. Ганц бие өрх тэргүүлсэн эмэгтэй, эсхүл хүчирхийлэл, хэрцгий харьцаанаас шалтгаалж орон гэрээсээ дайжсан эмэгтэйчүүдийн байдал туйлын бүрхэг. Их Британид ажил хийдэг эмэгтэйчүүдийн бараг тэн хагасынхны авдаг цалин хөлс нь ядаж ганц өрөө сууцны хөлсөнд хүрдэггүй. АНУ-д өрх тэргүүлсэн эмэгтэй гэр бүл нийт гэр бүлийн гуравны нэг орчмыг бүрдүүлж байгаагийн тэн хагас нь хувь тавилан муутай гэр бүл байна.
Америкийн 11 хотод явуулсан судалгаанаас үзэхэд: шударга зах зээлийн үнээр 2 өрөө байр хөлсөлж суухын тулд 1 цагт дунджаар 10,73 ам долларын ажил хийх хэрэгтэй байхад одоогийн 1 цагийн доод хөлснөөс (5,15 долл) 2 дахин илүү болж байна. Голдуу эмэгтэйчүүд ажилладаг үйлчилгээний хүрээн дэх ажил нь хамгийн бага цалинтай, нэр хүнд муутай байдаг.
Хэдийгээр хүн амын тооллогоор гэр оронгүй хүмүүсийн тоо тийм ч олон биш боловч, гэр оронгүй балчир хүүхдийн тоог статистик мэдээ бүртгэлд тусгадаггүй байна. 1996 онд АНУ-д 5,5 сая гуйланчлалаар амьдарч байгаа хүүхдийн ихэнх нь гудамжны гэж үзэж болно.
Германд гэр оронгүйчүүдийн гуравны нэг нь хүүхэд, өсвөр насныхан байсныг дээрх тоо бүртгэлд дурьджээ. Зөвхөн 1995 онд гэхэд л Их Британид 16-24 насны 250 мянган залуус гэр оронгүй амьдарч байна. Австралид 12-18 насны 21 мянган залуус байнга гэр оронгүй байна.
Германд гэр оронгүйчүүдийн гуравны нэг нь хүүхэд, өсвөр насныхан байсныг дээрх тоо бүртгэлд дурьджээ. Зөвхөн 1995 онд гэхэд л Их Британид 16-24 насны 250 мянган залуус гэр оронгүй амьдарч байна. Австралид 12-18 насны 21 мянган залуус байнга гэр оронгүй байна.
Сүүлийн 20 жилд Австрали, Канад, АНУ мэт аж үйлдвэржсэн хөгжилтэй оронд эцэггүй буюу бүрэн биш гишүүдтэй гэр бүл ядуу амьдралаар амьдарч байна.
Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 27 дугаар зүйлд “Оролцогч орнууд хүүхэд болгон бие бялдар, оюун ухаан, ёс суртахуун нийгмийнхээ хөгжлийг хангасан амьдралын түвшинд амьдрах эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрлөө” хэмээн тунхаглажээ. Гэхдээ хүн орон сууцгүй бол дээрхийг эдлэх тухай ярих ч хэрэггүй.
Орон гэргүй залуучуудын дунд амьсгалын зам, чихний халдвар, ходоод гэдэсний өвчлөлт зэрэг архаг өвчин, мөн түүнчлэн ДОХ, бэлгийн замын халдвар авах зэргээр өвчлөгчид хоёр дахин их байна. АНУ-д орон гэргүй охид жирэмслэх нь орон гэртэй түүний үе чацуутнуудаас 14 дахин их байна. Бельгид асрамжийн газар амьдардаг орон гэргүй хүүхдүүд бага сургуулиасаа буюу түүнээ төгсмөгц завсардаж байна.
Люксембургт дээрхи үзүүлэлт 10-аас 9 байна. Гудамжны хүүхдүүд бие бялдар, оюун ухаан, ёс суртахуун, нийгмийн хөгжлийн түвшинд амьдрах эрхээ эдлэхгүй байгаа төдийгүй өлсгөлөн, гуйланчлал, гэр бүл салалт зэрэг хүчин зүйлд нэрвэгдэж байна. Хувь хүний хувьд бэхжиж боловсроогүй, өөртэй итгэлтэй байх амьдралын тогтвортой байдлын тулах цэггүй, амьдралын туршлага, боловсрол эзэмшээгүйгээс амьдрах алхамд бие даан эрт орж байгаа залуу хүн биеэ үнэлэх, хар тамхинд донтох, гэмт хэргийн сүлжээнд татагдан орж байна. Амьдралын ийм арга бол зөвхөн өл залгах төдий явдал юм. Ийм Өсвөр насны багачууд итгэж болох насанд хүрсэн хүмүүстэй тааралддаг хэдий ч тэдэнд их болгоомжтой хандаж, туслах гэсэн сайн санаатай хүмүүсийг эрх чөлөөнөөс нь салгах оролдлого хийж байна гэж үзэх нь бий.
Иймээс тэд чухам л тэдэнд хэрэгтэй үйлчилгээ, тусламжаас зугатааж байна. Эдгээрээс олонхи нь энэ хүндрэл, бэрхшээлээс гарах ганцхан замыг харж байна. 1995 онд явуулсан судалгаанаас АНУ-ын асрамжинд амьдрагсдын 26%, гудамжаар тэнүүчлэн яваа хүүхдийн 32 хувь нь нэг бус удаа амиа хорлох оролдлого хийсэн гэж хариулж байна.
Энэ бүгд аж үйлдвэржсэн хөгжилтэй орнуудын баян чинээлэг нөхцөлд болж байна гээд боддоо. Зөвхөн 1980-1995 оны хооронд 12 хөгжилтэй орны нэг хүн амд ноогдох нийт үндэсний бүтээгдэхүүн 2-оос илүү дахин нэмэгдсэн.
Аж үйлдвэрийн хөгжилтэй орнуудын дотор нэг талаас баялаг, нөгөө талаас үгээгүй хоосон нэмэгдэж, боловсролтой өндөр цалинтай оюуны хөдөлмөрийн төлөөлөгчид ашиг орлого ихтэй худалдаа үйлдвэрийн эздийн нөгөө бүлэгт улс төр, нийгэм, эдийн засгийн хувь тавилангүйчүүдийн бүлэг хоёрын ялгаа улам бүр нэмэгдэж байна. Эдгээрийг дагалдан хөдөлмөрийн шинж ийн элдэв өөрчлөлтөөс улбаатай уршгийн золиос гэж үздэг. Ялангуяа аж үйлдвэрийн боловсруулах салбаруудад сонирхолтой, найдвартай, өндөр цалин хөлстэй ажлын байрыг хорогдуулж байна. Хагас ажлын өдөртэй, түр ажиллах нөхцлөөр хөлсөлж ажиллуулахыг илүү гэж үзэж байдаг нь гэр бүл, нийгмийн тогтвортой байдлыг задлахад хүргэх юм.
Ийм тогтвортой биш байдал нь тэртэй тэргүй өөрчлөгдөж байгаа гэр бүлийн бүтцийг сулруулах шалтгаан, үр дүн болж байна. Өл залгах төдий амьдралын түвшинд тогтож байхын тулд хоёулаа ажиллах гэр бүлийн тоо олширч байна.
Түүний хажуугаар “Заяа тавилангүйчүүдэд” засгийн газраас тавих анхааралд сөрөг нөлөө нэмэгдэж байгаа нь нийгмийн хямд төсөв, орон сууц барих, орон нутгийн үйл ажиллагаа, худалдаа наймааны бус олон нийтийн байгууллагуудыг үл санхүүжүүлэх нь хомсдоход хүргэж байна. Энэ удаа ялангуяа Австрали, Канад, Шинэ Зеланд, Их Британи, АНУ тод илэрч байна. Үүнтэй зэрэгцэн нийгмийн эмзэг хэсгийн тавих анхаарал суларч байна. Жишээ нь, нийгмээс тэтгэмж авдаг эмэгтэйчүүдийг “нийгмийн тэтгэмжийн хатагтай нар” гэж ёжлон нэрлэж байна. Энэ нь орон нутгийн байгууллагын зугаа, нийгмийн хамгаалалтгүй иргэдэд тусламж үзүүлэх, хөтөлбөр санхүүжилтыг дур зоргоороо хасахад хүргэж байна.
Ядуусыг зайлуулах
Орон гэргүйчүүд бол тэдний давхаргыг эдийн засгийн хувьсгалд оролцохоос зайлуулж байгаа улсын болон хувийн хэвшлийнхний бодлогын урьдаас хэлж тааж болох үр дүн.
“Глобаль өрсөлдөх чадвар”-ын төлөө нийгмийн аюулгүй байдлын сүлжээ устаж байна. Энэ байдал бэрхшээлийг уг язгуураар нь устгах ямар ч хүсэл байхгүйгээс улам л гүнзгийрч байна.
Нийгмийн гэрээ (хамтын гэрээ), хүмүүсийн холбоо (эвсэл, нөхөрлөл), одоо, ирээдүйн сайн сайхны халамж, тэрч байтугай нийгмийн ёс заншил гэдэг ойлголтууд өнөөдөр мартагдсан.
Зарим нь хагартлаа баяжиж, нөгөө хэсэг нь үгүйрэн хоосорч, гэр оронгүй байгаад хэн ч анхаарахаа больсон. 50 жилийн ойг энэ жил ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байгаа Хүний эрхийн түгээмэл тунхаглал, нийгмийн эрхийн ерөнхий тунхагийн салшгүй хэсэг болох эдийн засаг, нийгмийн эрхийн зарчмуудыг үг дуугүй, хайр найргүй уландаа дэвсэлж байна.
Нийгэм хамт олны дуу хоолойг сонсохоо байсан нь бүр эдийн засгийн өсөлт, орон сууцны үнэ өртгийг эрс нэмэгдүүлж байгаа хувийн хэвшлийн салбарын зохицуулалтгүй нөхцөлд ч Их Британи болон бусад оронд улсын орон сууцыг эсхүл байр (орон сууц хөлслөгчдөд, эсхүл хувийн орон сууц эзэмшигчдэд худалдаж, эгнээ нь өсч байгаа орон гэргүйчүүдэд тусламж үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг хэн ч хүсэхгүй байна.
Түшмэд “хямд орон сууцны” фонд хангалттай бий гэж баталж байгаа боловч үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт нь нийгмийн хангалт багатай хэсэгт толгой хорогдох хямд төсөв байр, баячуудад бүтэн хороолол болгож орон сууцны дүүргүүдийг хувиргалаа. Ажилгүйчүүд, бага цалин хөлстэй, түр ажилтай хүмүүсийн тоо өсч байгаа нь тэднийг улам бүр багасч байгаа нийгмийн тэтгэмжээр амьдрахаас аргагүйд хүргэж байна. Олон оронд бас л нөгөө залуучууд үүнээс болж нэрвэгдэж байна. Жишээ нь, 1998 оноос Их Британи улсад 16-17 насны иргэд нийгмийн тэтгэмж эдлэх эрхгүй байх бодлого явуулж байна. Энэ бол залуучуудын дунд орон гэргүйчүүд байх нэг шалтгаан болж байна.
Сэтгэл зүйн өвчлөл, хар тамхины донтолт, архидан согтууралт нь хүний амьдралыг хамгийн түрүүнд сүйтгэнэ. Гэтэл эдгээр асуудлыг шийдэх хөрөнгө улам бүр багассаар байна. АНУ-д сэтгэл мэдрэлийн эмнэлгүүдийг хааж өвчтөнгүүдийг орон нутгийн улсын албадад шилжүүлж байгаа боловч эдгээрийн санхүүжилт хангалтгүй байна. Эмчлүүлж байсан олон өвчтөн эрүүл хүмүүсийн дунд амьдрах нь аз жаргал боловч тэдэнд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг хангалттай биш учраас тэд гудамжинд гарах нь олонтоо байна.
Өнөөдөр аж үйлдвэрийн хөгжилтэй орны оршин суугчид өөрсөдтэйгээ холбоотой үйл ажиллагааны өөрчлөлтийн үр дүнг улам бүр мэдрэх боллоо. Грек, Ирланд, Испани, Итали, Люксембург, Португалд ядуугийн түвшингээс доош амьдрагчдын тоо, нийгмийн зориулалттай улсын орон сууц эзэмшигчдийн тооноос үлэмж хэмжээгээр олон байна. Жишээ нь, Испанид улсын орон сууцанд 200 мянган гэр бүл амьдарч байхад ийм орон сууцанд амьдрахыг хүсэгч нийгмийн бага хангамжтай хоёр сая өрх гэр байна. Грект 650 мянган гэр бүл гуйланчлалаар амьдарч байхад, тэдэнд олгох орон сууц ерөөсөө алга.
Өнөөдөр нэр нөлөө багатай ажлаас гарч гудамжинд гарахад тун төвөггүй байна. Алдсан статусаа эргүүлж авах бараг боломжгүй, саад бэрхшээл нэн их. Ажил хайж олон удаа нааш цааш явахад тээврийн зардалд өгөх мөнгө, ажилд орох өргөдөлдөө утасныхаа дугаарыг заавал бичих хэрэгтэй болдог. Гэр оронгүй хүн чинь хаанаас үүнийг олох вэ? Одоо эдгээр саад бэрхшээл улам ч нэмэгдэнэ. Засгийн газрууд нийгмийн тусламжийн программд мөнгө төсөвлөхгүй, ажил хийдэг л бол тэтгэмж олгодог, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажиллахыг шаарддаг. (Хүүхдээ асрамжлах нөхцөлгүйгээр)
Эдийн засаг, нийгмийн гарцаагүй уналтанд нүдээ аньж, гэр оронгүй хэсгийг арай л гэмт хэрэгтнүүд гэж нүд үзүүрлэх нь холгүй байдаг. Ямартай ч эрээ цээрээ алдсан хүмүүсийн зэрэг үзнэ. 1996 оны сүүлчээр АНУ-ын 50 томоохон хотын дөрөвний гурав нь гуйланчлалын эсрэг хууль гаргасан байна. Сиэтлед орон нутгийн засаг захиргаа хотын явган хүний гудамжинд биеэ авч явах ба эзэмшил газрын заагийг зөрчих тухай хуулийг амьдралд хэрэгжүүлж байна. Үүний үрээр гэр оронгүйчүүд хотын төвийн районуудын сандал дээр суух эрхгүй ажээ. Энэ нь тэдний эрхийг хасах төдийгүй хүн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг юм.
Хүний эрхийн тэр тусмаа орон сууцтай байх эрхийг тунхаглах амархан. 50 жилийн өмнө Хүний эрхийн түгээмэл тунхаглалд: Хүн бүр өөрийг нь ба гэр бүлийнхний сайн сайхан, эрүүл мэндийг хамгаалахад чухал болох хоол хүнс, хувцас хунар орон сууц зэргийг хангасан амьдралын түвшинд амьд эрхтэй гэж заажээ. Түүнээс хойш зохистой орон сууцтай байх эрхийг хүний эрхийн тухай 11 гэрээгээр баталгаажуулсан байна.
Хэрэг дээрээ эдгээр хуулийг амьдралд хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй. Аргагүйн эрхэнд толгой хорогдох ором нь өнөөдөр хангалттай биш. Жишээ нь, Лос-Анжелес хотод 1986-1996 онд асрамжийн газарт амьдрагсдын тоо 3500-10000 хүртэл өссөн бол, өнөөдөр энэ хотын асрамжийн нэг газарт 5-8 орон гэргүй хүмүүс оногдож байна.
НҮБ-ын хүн ам зүйн Хоёр дугаар бага хурал (Хабитат ІІ. Стамбул, 1996) ба дэлхийн хүнсний саммита-д (Рим. 1996 он) оролцогчид иргэдийн хүнс, орон байрны эрхийг засгийн газруудаар хүлээн зөвшөөрүүлэхэд багагүй чармайлт гаргасан билээ. Бараг бүх аж үйлдвэрийн хөгжилтэй орон орон сууц эзэмших эрхийг зохистой нэгэн гэж үзэх боловч, алс хэтдээ үлдээдэг. Энэ асуудлыг ташаа ойлгосноос болдог байж магадгүй: орон сууц эзэмших эрхийг албан ёсоор бэхжүүлнэ гэдгийг эхлээд орон сууц барих өргөн хэмжээний программыг хэрэгжүүлэх үүрэг хүлээх, дараа нь тэр орон сууцны фондонд хөрөнгө гаргана гэж ойлгодог бололтой.
Үнэн хэрэг дээрээ энэ нь цалин хөлсний доод түвшин, боломжийн орон сууцны үнэ хоёрын зөрүүг арилгах, орон гэргүйчүүдийн нөхөрлөл үйлчилгээ үзүүлдэг пүүс, дэмжих групп, орон нутгийн төрийн болон олон нийтийн байгууллага зэргийг бий болгож ингэснээрээ бүгдийг орон сууцаар хангах нөхцлийг бий болгох шийдмэг ажиллагаа явуулна гэсэн үг юм.
Харамсалтай нь энэ асуудлыг шийдвэрлэхэд цөөн биш, олон удаа оновчтой санал дэвшүүлж тавьдаг хувийн хэвшлийнхэн бидний хийх ажил биш гэсэн хандлагаар тогтвортой ажиллахгүй байна. Гэхдээ тэд орон сууц бол ирээдүйн хүүхдийн эрүүл энх байх чухал хүчин зүйлийн нэг гэдгийг ухаарч, аль нэг хэлбэрээр боломжийн үнэ өртөг бүхий орон сууц барих ажилд оролцох ёстой.
Дээрх арга хэмжээг авдаггүй орнууд орон гэргүйн бэрхшээлтэй холбоотой эцэс төгсгөлгүй сүйрэлд хүрнэ. Жишээлэхэд, АНУ Маккиннигийн хуулийн хүрээнд орон гэргүйчүүдэд тусламж болгож 10 тэрбум доллар зарцуулжээ. Энэ хуулиар гачигдал дутагдалд нэрвэгдсэн орон гэргүйчүүдэд хоол хүнс, эмнэлгийн үйлчилгээ олгох онцгой арга хэмжээний хажуугаар орон гэрээсээ дайжсан өсвөр насныхан, шинэ сууц авах, гэр оронгүй хүүхдүүдэд боловсрол олгох программуудыг санхүүжүүлж байна.
Маккиннигийн хуулийг 1987 онд баталсан. Энэ хуулиар өнгөрсөн үеүдэд хэдэн зуун мянган орон гэргүй америкчууд орон байртай болох арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Гэвч эдгээр арга хэмжээ нь орон гэргүйчүүдийн асуудлыг түр зуур арилгах шинжтэй, “гал унтраах” төдий бөгөөд урьдчилан сэргийлэх арга бус учраас, тоо нь улам өсч байна.
Гэлээ ч асуудалд өөдрөг хандах үндэс байна. Европын аж үйлдвэрийн хөгжилтэй орнуудаас энэ асуудалд бүтээлчээр хандах боллоо. Бельги, Финлянд, Нидерланд, Португали, Испанид орон сууц эзэмших эрхийг үндсэн хуулиар баталгаажууллаа. Энэ нь хуулийн тунхаглал хэдий ч орон гэргүйчүүдийн асуудалд хандах хандлага нь улам бүр бодитой, энэрэнгүй шинжтэй болж байна. Бусад орон ч зохистой орон сууц эзэмших хүний эрхийг хангах тууштай, бодитой, чиглэл зорилготой арга хэмжээг авч явуулж байвал зохино.
Бельгид хүнгүй, хоосон орон сууцны эзэд нь ашиглалтын хэвийн байдалд байлгах, ашиг хонжооны сонирхолгүй байлгах зорилгоор татвар ноогдуулсан байна. Генте хотод энэ санаачилгын ачаар бүртгэгдсэн хоосон сууцны тоо 5 жилийн дотор 2 дахин хорогдсон байна. Францад хамгийн хувь тавилангүйчуудад орон сууц барих өргөн хэмжээний программыг зарлаж, байгууллагуудын хоосорсон байрыг хурааж авдаг байна.
Австрид орон байрнаасаа албадан нүүсэн хүмүүст тусламж үзүүлэх тусгай товчоо ажилладаг. Тусгай зөвлөгч нар тэдэнд гэр бүлийнхээ төсвийг яаж ухаалаг төлөвлөх вэ гэдэгт зөвлөлгөө өгдөгийн ачаар сууц хөлслөгч нар, сууцныхаа хөлсний өрийн 60 хувийг төлдөг байна. Иймээс орон сууцны эзэд татвар төлөгчид орон сууцнаасаа албадан нүүлгэхээс зайлсхийж чаддаг болсон байна.
Финляндад орон гэргүй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой, цэгцтэй арга хэмжээ авч байна. 1987 онд орон гэргүй гэр бүлийг хамгаалах олон улсын жилд энэ орны засгийн газар орон сууц барих, эмнэлэг, нийгмийн үйлчилгээ үзүүлэх, мөн түүнчлэн бүх орон гэргүйчүүдийг тодорхой хангамжтай орон сууцаар заавал хангах тал бүрийн иж бүрэн программыг боловсруулсан байна. Үүний ачаар 10 жилд орон сууцгүйчүүдийн тоо хоёр дахин хорогдов.
Энэ програмын хүрээнд орон сууцгүй залуу хүмүүст зөвхөн дөрвөн хана, тааз төдий сууц хангалттай биш гэж үзээд Финляндын засгийн газар өсвөр үеийнхнийг “дэмжих гэр бүл” өөрөөр хэлвэл тэднийг амьдралынхаа анхны замдаа хөлөө олоход туслах гэр бүлтэй хөрш байрлуулах программыг боловсруулжээ.
Орон гэргүйчүүдийн асуудал бол огт шийдэж болохгүй зүй биш, харин тохиолдож болох саад бэрхшээлийг арилгах бүтээлч шийдвэрийг хэрэгжүүлэхэд улс төрийн зориг эрмэлзлэл хэрэгтэй гэдэг нь тодорхой асуудал.
Хэрэв бид шинэ санаа, шинэ төлөвлөгөө боловсруулахгүй юм бол хүн төрөлхтнийг сүүдэр мэт дагасан орон гэргүйтлийг шийдвэртэй төгсгөл болгохгүй юм бол хүн төрөлхтөн шинэ зуунд тийм ч их баяр баясгалантай байж чадахгүй. Бидний тэмүүлж байгаа энэ зорилтыг энэ зууны эхэнд америкийн гарамгай их сурган хүмүүжүүлэгч Жон Дьюи дэвшүүлжээ: өөрийнхөө төрсөн хүүхдүүдээ энхрийлэн халамжилдаг шилдэг, мэргэн ухаант эцэг эхчүүд шиг санаа тавих эрмэлзэлтэй байх ёстой.
Хүүхдийн үхэл хорогдож байна
Аж үйлдвэржсэн оронд хүүхэд багачуудын нас баралтын коэффициент өндөр биш, цаашид хорогдуулахад их ажил шаардагдахгүй мэт санагдана. Сүүлийн 10 жилд 20 хүртлэх насны залуучуудын нас баралтын коэффициент нэлээд буурч байна. 1993 онд охид, хөвгүүдийн нас баралт 1970 оныхтой харьцуулбал бараг 50 хувиар хорогдов. Гэвч хөвгүүдийн нас баралт, охидынхоос дунджаар 50 хувиар их байна. Хөвгүүдийн нас баралтын коэффициент 1970 онд 100 мянган хүн тутамд 184 байсан бол 1993 онд 84 болж буурав. Охидынх энэ хугацаанд 100 мянган хүн тутмаас 126 байснаа 57 болов. Бүх аж үйлдвэржсэн оронд хөвгүүдийн нас баралтын коэффициент охидынхоос өндөр байна.
Хамгийн их ялгаатай нь Португалид 1993 онд хөвгүүдийн нас баралтын коэффициент охидынхоос 72 хувиар өндөр байв. Хамгийн бага ялгаа нь Израйлд хөвгүүдийнх охидынхоос 25 хувь байна.
Энэ үзүүлэлт янз бүрийн оронд өөр өөр байдаг. Румынд энэ коэффициент хамгийн өндөр. Энд 100 мянган хүн ам тутамд 179, охидынх 127 байна. Хамгийн бага коэффициент 100 мянган хүн тутамд хөвгүүдийнх 54, охидынх 35 байна. 20 хүртлэх насны залуусын нас баралтын коэффициентын бууралтын ихэнх хувийг 5 хүртлэх насны хүүхдүүд эзэлж байна. Энэ нь эмнэлэг ариун цэврийн тусламж сайжирсны үр дүн юм. 15-19 насны охид хөвгүүдийн нас баралтын Коэффициентын бууралтын тал хувь нь 5 насныхан болж байна.
Багачуудын нас баралтын гол шалтгаан нь ихэвчлэн тээврийн аваар осол, буу зэвсэгтэй болгоомжгүй харьцах зэрэг юм.
Охидоос хөвгүүдийн үхлийн коэффициент өндөр байна (0-19 нас)
Тугалгыг зайлуулах
Тугалганаас хордолт авах нь хүний ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд их нөлөө үзүүлж, эмчилгээ авах нь хүнд байдаг аж насанд хүрэгчдийн организмын найрлага дахь түүний хэмжээг багасгахад нөлөөлсөн. Мэдээ тайлан өгсөн 11 орноос АНУ-д хүний цусан дахь тугалгын найрлага сүүлийн 15 жилд 82 хувиар хорогдсон байна. Дараа нь Канад, Итали, Швед орно. Энэ амжилт нь бензинд тугалгын орцыг багасгаснаас гадна хүнсний бүтээгдэхүүний лааз, сав суулгыг тугалгын гагнуур хийдэг байсныг болиулсан зэрэгтэй холбоотой. АНУ-ын байгаль хамгаалах удирдах газрын гаргасан мэдээгээр бензин дэх тугалгын нэмэлтийг хассанаар, түүний уршгаар гарсан өвчлөлтийг анагаахад зарцуулагдах байсан 400 сая ам.долларыг хэмнэжээ.
Тугалга нь тархи, бөөр, хүүхдийн нөхөн сэргээх системд хөнөөх үйлчилгээтэйгээс гадна их тун нь татагнуур өвчин, үхэлд ч хүргэнэ. Тэр бүү хэл, цусан дахь багахан тун нь оюуны хөгжил, анхаарал төвлөрөлтийн коэффициентийг бууруулж, сурах чадвар, өсөлтийг сулруулж, дүлийрэлд хүргэнэ. Тугалгын эх үүсвэр нь бензин дэх тугалгын нэмэлт, будаг, ус дамжуулах ган хоолой, хүнсний бүтээгдэхүүний лааз савны тугалган гагнуур, вааран эдлэлийн паалан, гоо сайхны хэрэгсэл, тугалган идэмхий аккумулятор, мөн түүнчлэн үйлдвэрийн газрын хаягдал зэрэг болно. Сүүлийн жилүүдэд эмнэлэг-хяналтын байгууллагууд хүний цусан дахь байж болох тугалгын хэмжээг багасгаж халдварлах боломжийг хорогдууллаа. 1991 онд АНУ хүүхдийн цусан дахь нэг дицилитрт 10 микрограмм тугалга байхаар тогтоож, бусад улс энэ хэмжээг мөрдөж байна. Гэхдээ одоогоор аюулгүйн хэмжээний заагийг тогтоогоогүй байна.
Хөгжиж байгаа орнуудын хүүхдийн цусан дахь тугалгын хэмжээ их байгааг шинэчилж тогтоосон нь хөгжилтэй орнууд цусан дахь тугалгын аюултай үйлчилгээг багасгахаар явуулж байгаа ажлын амжилт энэ талаар өргөн хэмжээний программ явуулахын чухлыг гэрчилж байна.
Ядуурлын эсрэг
Ядуурлын эсрэг тэмцлийг нийгэм ахуйн албад тэргүүлэн явуулж байна. Тэд хүн ардад боловсрол олгох, эмнэлэг-ариун цэврийн үйлчилгээ үзүүлэх, хоол ундаар цатгалан байх, гэр бүлийн төлөвлөлтөнд туслах, аюулгүй ундааны устай, хэвийн ариун цэврийн нөхцөлтэй амьдрахад туслах тавилантай байдаг.
ЮНИСЕФ болон бусад хүн амын хөгжилд туслалцаа үзүүлэх байгууллагууд хөгжиж байгаа орнуудын засгийн газар, донор орнууд үндэснийхээ төсвийн 20 хувийг нийгэм ахуйн албадыг бэхжүүлэхэд төлөвлөхийг уриалсан 20/20 гэдэг санаачилга дор хамтран ажиллаж байна.
Донор орнууд нийгэм ахуйн албадын талаар хамтран ажиллаж байгаа тухай дэлгэрэнгүй, ил тод тоо баримтыг гаргаж байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас үзүүлж байгаа тусламжийн жил бүрийн тайланг гаргадаг болоод гурван жил болж байна. Энэ тайланд эрүүлийг хамгаалах ба суурь боловсролын салбарт хоёр талын (улс улстай тусламжийн тоо баримтыг тусгадаг. 5-аас бусад 21 донор орнууд эдгээр ажлын аль нэгийн мэдээг илтгэлдээ оруулжээ.
1995 онд мэдээ баримтаа ирүүлсэн орнуудаас АНУ хоёр талын тусламжийн 5,3 хувийг эмнэлэг-ариун цэврийн тусламж үзүүлэхэд зориулсан байна. Герман 4,0 хувийг суурь боловсролд зориулжээ.
Нийгмийн гол салбарт үзүүлэх тусламж
Тусламж үгүй дээр л бууж байна даа
Таван жилийн турш хөгжилтэй орнуудын тусламжийн хөрөнгө буурсаар 1996 онд 1995 онтой харьцуулахад 4 хувь буюу 55,5 тэрбум ам.доллараар, хэрэв 1992 онд хүрсэн хамгийн өндөр үзүүлэлттэй харьцуулвал 16 хувиар буурлаа. Одоогийн бууралтын явцыг хадгалах юм бол 2015 онд оргүй болох нь.
Энэ хандлага нь донор орнуудын “юмтай” ба “хоосон”-ы хоорондох ялгааг арилгах гэсэн үүрэг улс дотроо, улс хооронд биелэгдэхгүй аюулд тулж очих нь. Донор орнууд 2015 онд өдөрт 1 ба түүнээс доош доллараар амьдардаг үнэмлэхүй ядуучуудын тоог 50 хувиар хорогдуулахаар амласан байна.
Дани, Нидерланд, Норвеги, Швед зэрэг 4 орон л төсвийн хяналтын үзүүлэлтийг тогтмол дээшлүүлж байна. Дани 1996 онд хөгжүүлэлтэнд 1,05 хувь төсөвлөж байхад АНУ 0,12 хувиар хааж байлаа. Дани нэг хүнд 338 доллар төсөвлөсөн байхад Португали хамгийн багаар нэг хүнд 22 ам.доллар төсөвлөжээ. Хэрэв бүх донор-орнууд төсөвлөсөн тусламжийн хяналтын үзүүлэлтүүдийг биелүүлсэн бол жил бүрийн хөгжилтийн албан ёсны тусламж одоогийнхоос 100 тэрбум доллараар давж байх байлаа. Хэрэв энэ хөрөнгийг сүүлийн 10 жилийн турш хэрэглэж байсан бол хөгжиж байгаа орнуудын хүн бүрт суурь боловсрол олгох, эмнэлгийн тусламж үзүүлэх, гэр бүлийн төлөвлөлтөнд туслах, хүрэлцээтэй хоол хүнс, аюулгүй ундааны ус уух, ариун цэврийн нөхцлийг сайжруулах зэрэг ахуйн нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд хангалттай байх байлаа.
Тусламж: буурсаар, буурсаар…