Д.Баярхүү
/Монгоп Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх/
Шинэ толь №33, 2000
Нэг. Оршил
“Дэлхийн хамгийн том ардчилсан улс” хэмээн БНЭУ-ыг олон улсын хамтын нийгэмлэгт үнэлж ирсэн бөгөөд орчин үеийн ардчилсан институциудын үндэс болох – Вестминстерийн системийг /westmenster statue/ буюу парламентаризм, бүх нийтийн сонгууль, олон намын тогтолцоо, хүний чөлөөт сонголт, бие даасан шүүх эрх мэдэл, чөлөөт хэвлэл гэх мэт/ улс төрийн тогтолцоондоо нэвтрүүлж амжилттай хэрэгжүүлсээр 50 жилийн нүүр үзжээ,
Колоничлолоос чөлөөлөгдсөн гурав дахь ертөнцөд /хөгжиж буй орнууд/ ардчиллыг хамгийн түрүүн ийнхүү” тууштай хэрэгжүүлсэн төдийгүй үндэсний өвөрмөц соёл иргэншлийн уламжлалтай, олон үндэстдн ястны хамгийн том холбооны улсад /хүн ам нь 1 тэрбум/ ардчиллын зарчмуудыг хэлбэрэлтгүй сахисаар иржээ, Тэгээд ч эргэн тойрондоо ардчилсан бус засаглал бүхий /тоталитари, цэргийн дэглэм, шашны дарангуйлал, нэг хүнийг тахин шүтэх гэх мэт/ улс орнуудаар хүрээлэгдэж ирсэн, оршин буй тив нь өөр хоорондоо ижилсэх нийтлэггүй эрзэвэо хураавар, алаг цоог /олон шашин, соёл иргэншлийн уулзвар газар, хөгжил хоцрогдлын дээд доод хоёр туйл/ орнуудаас бүрдсэн гэдэг утгаараа ардчилсан төрт ёсоо сэвтээлгүй тууштай өвлүүлсээр ирсэн Энэтхэгийг ингэж үнэлэх үнэлгээ аяндаа өндөр авдаг юм.
Төр засаг нь ард түмнээсээ сонгогддог, улс төрийн дотоод зөрчлөө хэдийгээр чирэгдэл ихтэй ч ардчиллын замаар шийдэхээс өөр аргагүй гэдгийг нотолж ирсэн энэ орны улс төрийн соёл ба тогтолцоог товчхон таниулах үүднээс 1998, 1999 оноор жишээ авъя.
1996-1998 оны 3 жилд бүх нийтийн 3 сонгууль явуулснаас үүдэн 5 Ерөнхий сайд, 5 засгийн газар солигджээ. Дэлхийн хамгийн их хүнтэй, нүсэр том оронд ардчилсан сонгуулийг ойр ойрхон хийнэ гэдэг зохион байгуулалт, техник талаасаа нэн амаргүй ажип Оегөөд үүнийг таашаах, эс таашаах асуудал ч олон мийтийн дунд байнгын нээлттэй сэдэв байж иржээ.
Түүхийн лавпах: Тус оронд Энэтхэгийн Үндэсний Конгресс Нам засгийн эрх барьсан 45 жилд (1947-1977, 1980-1989, 1991-1996) Ерөнхий сайд бие биеэ залгамжлан тогтвортой ажилласан бол түүний эсрэг намууд нь засгийн эрх авсан дундаа завсартай 8 жилд (1977-1980, 1989 1991, 1996 оноос өнөөг хуртэл) 8 Ерөнхий сайд солигджээ.
Засгийн эрх барьж ирсэнийг нам, ерөнхий сайдуудаар нь үөчилбэл:
- 1947-1977 Конгрөсс нам (Ж.Неру, Л Б Шастри, И.Ганди)
- 1977-1980 Жаната нам (М. Десей, Ч.Ч Сингх )
- 1989-1991 үндэсний фронтын нам” олон намын эвсэл ( В.П .Сингих Чандрашекхар)
- 1991-1996 Конгресс нам (Нарасимха Рао)
- 1996-1998 “Нэгдсэн Фронтын” 13 намын эвсэл (А.Б.Важпай, Деве Говда, И.К.Гүжрал)
- 1998 өнөөг хүртэл БЖП тэргүүтэй (18 нам, дараа нь 25 нам), “Үндэсний Ардчилсан Холбоо” эвсэл (А.Б.Важпай)
1996 оноос хойшхи бүх нийтийн сонгуулиудын статистикаас үзэхэд, дунджаар 600 сая гаруй сонгогч санал өгдөг, зөвхөн саналын хуудас хэвлэн тараахад 8000 тонн цаас хэрэглэх, сонгуулийн тойргуудад 450 мянган хүн (хагас сая хүнийг цалинжуулах) ажиллуулах- шаардлагатай, нэг удаагийн сонгуулийн зардалд дор хаяад 200 сая доллар зарлагаддаг гэхчлэн тооцоо гарч байна (Улсын төсвийн сүйтгэл гэж шүүмжлэгдэх нь бий).
Энэтхэгийн парламентын доод танхим (Лок Сабха буюу Ардын Танхим) нь 544 суудалтай. Спикерийг оролцуулбал 545. Энэ нь сонгуулийн 545 тойрог байна гэсэн үг. Сонгуулийг мажорити системээр явуулна. Том хотуудад нэг тойрог дунджаар 2-3 сая сонгогчтой (Делид 7 тойрогт нэр дэвшүүлнэ). Хамгийн олон санал авсан нь (хувь тогтоохгүй) ялдаг журамтай.
Одоогоор Энэтхэгийн парламентад улс төрийн 39-40 нам төлөөлөлтэй (Сонгуулийн комисст бүртгэл бүхий улс төрийн 551 намаас) бөгөөд хууль тоггоох, төрийн дээд эрх барих, шийдвэр гаргах бүх эрх мэдэл Лок Сабхад харъяалагддаг тул Лок Сабхагийн сонгууль нь улс төрийн гол үйл явдал байж иржээ.
Сүүлийн 10-аад жипд өртөг зардал, чирэгдэл ихтэй бүх нийтийн завсрын (хугацаэнаас нь өмнө парламентыг тарааснаас) сонгуулиудыг олон дахин хийснээс улсын ажил цалгардах, гадаад харилцаа сулрах, ялангуяа здийн засгийн реформ гацаж магадгүй болсон тул нийтээрээ залхах байдалтай байна.
Хоёр. Улс төрийн намууд ба харилцан хамаарал
БНЭУ хэдийгээр олон намын тогтолцоотой орон мөн боловч дээрхи баримтаас өнгөрсөн 50 жилийн түүхийг нь эргэж нэг харвал Кснгресс нам байнга төр, засгийн эрхийг дангаар барьж ирсэн, 1996 оноос л нэг намын дангаараа засаглахыг халах оролдлого хүчтэй өрнөсөн дүр зураг бууж байна. Гэхдээ эвсэхгүйгээр Конгрессыг дийлж чадах улс төрийн ганц хүчтэй нам гарч ирэх магадлал ‘бага, тэр дагуу ч БЖП болон Конгрессыг тойрч улс төрийн хоёр хүчтэй бүлэглэл бүрэлдсэн бөгөөд сонгуулийн дүнгүүдээс үзэхэд хоёр намын байр суурь хол ахисан буюу эрс унасан байдаг үгүй. Ямар ч атугай нэг нам дангаараа засгийн газраа байгуулах буюу дангаараа сөрөг хүчнийг бүрдүүлдэг үе өнгөрч байгаа нь харагдсан юм.
“Эвсэл” хэмээх шинэ нзр томъёо, шинэ үззгдэл өөрөө аяндаа бий болоогуй, нам хагарах буюу салж бутарснадс хүч нь суларч, холбоотноо парламент дотроос, гаднаас хайж эхэлдэг. Хань хамсаатны ганц ч гэлээ санал товчлуур дарах тохиолдолд ихээхэн чухал үүрзгтэйг 1999 оны хавар нийтээрээ мэдэрчээ. 1989 оноос хойшхи эвслийн засгийн газруудын уналт сэргэлтийг ажвал, “гаднаас дэмжих”, “дэмжпэгээ эгүүлж татаж авах” гэгч гаж гэмээр жаяг тогтжээ. Тэрбум хүн амтай дэлхийн томхон орны төрийн машиныг олон дахин бужигнуулаад байх нь буруу гэж хэн ч батлаагүй байгаа ч ийм гаж үзэгдлийн гайгаар Важпайн нэгэн засгийн газар 1996 оны хавар 13-хан хоног оршин тогтносон байна.
“Нэгдсэн Фроктын” засаглалыг 1998.03.28-наар дуусгавар болгож, одоогийн хүчтэй эвсэл сонгуульд ялж гарч иржээ. БЖП, Конгрессыг тойрон хүрээлсэн улс төрийн хоёр хүчтэй эвсэл тэр үед парламентад төлөвшжээ. БЖП тэргүүтэй 18 намын эвсэл эрх баригч болж 277 суудал, Конгресс дэмжигчидтэйгээ 171 суудал, Конгрессын тоглоомын хүүхэлдэй болж огцорсон “Нэгдсэн Фронтынхон” 93 суудалтай, бие даагчид 19 суудалтайгаар БНЭУ-ын 12 дахь Лок Сабхайг бүрдүүлсэн ажгуу.
Гэвч энэхүү тогтвортой байдлыг 1999.04.14-нд гэнэт эвдсэн юм. Энэтхэгт улс төрийн хямрал эхэлж, 13 сар хэртэй ажилласан засгийн газраа унагаж, парламентыг дахин тараахад хүрчээ. Хугацаанаас өмнө ээлжит бус бүх нийтийн завсрын сонгууль зарлаад мөн оны 9 10 дугаар сард багтаан 6 үө шаттай цувуулан януулахаар шийдвэрлэжээ.
Улс төрийн энэ удаагийн хямрап засатал дахь эрх мэдэп хунаахаас болж үүдсэн годийгүй “дэмжлэгээ татаж авах” гэгч үзэгдлийг овжин ашигласан нь энэ байв.
Эрх баригч эвсэлд орсон орон нутгийн АИАДМК нам 18 суудалтай (544-өөс 18 нь) хэрнээ 4 сайдын суудал авсан нь чамлагдаад Батлан хамгаалахын сайдын тушаалыг нэхэж, тэр нь бүтэхгүй болмогц эвслээс гарч, Засгийн газарт итгэл хүлээлгэх асуудлаар санал хураах сэжим гаргаж, түүнийг нь Конгрөсс болон гурав дахь хүчнийхэн дэмжсэнээр Засгийн газар унасан байна. Гэхдээ ингэж уналаа ч “үүрэг гүйцэтгэгч” энэ тэр гэхгуй, ургэлжлээд л шийдвэрээ гаргаад л, энэ чигээрээ ажилласаар шинэ сонгуулиар бий болох парламентыг хүргэдэг уламжлалтай.
Ер нь парламентад олонхи болно гэдэг нь 544 суудлын 50-иас дээш хувийг дангаараа авсан намыг тэгж нэрлэнэ. Гэтэл Энэтхэгт тэгж чадах нам тэр үед алга байв. БЖП нам дангаараа 182 суудалтай, Конгресс нам дангаараа 140 суудалтай байсан нь 50 хувийн хаана ч хүрэхгүй тоо.
Энэ хоёрын аль нь ч дангаараа Засгийн газар байгуулах эрх байхгүй тул бусад жижиг намуудтай сонгуулийн өмнө, мөн парламентад орчихоод яг санал хураахын өмнө эвсэл болцгоохоос өөр зам байхгүй. Засгийн эрхийг хувааж, хуваарилалт хийх үед парламентад ганцхан суудалтай нам тэр ганц депутатаа шууд сайд болгочих тийм болсмж ч тзр үе тохиожээ (Тэр Засгийн газрын Аялал жуулчлалын Төрийн сайд Омак Апанг бол орон нутгийн Аранучал Конгресс намаас ганцаархнаа орж ирээд, шууд сайд болсон аж).
Сонирхуулахад, Энэтхэгийн хэмжүүрээр тус оронд намууд 3 янз байгаа нь: Үндэсний хэмжээний, муж улсын, бүртгэгдсэн төдий гэж ангилагддаг. Үндэсний хэмжээний 6 том нам байх агаад тэдгээр нь сонгогчдын 4-өөс дээш хувийн (босго давна гэсэн үг) санал авч, парламентад 4-өөс дээш тооны суудал авсан байх ёстой. Муж улсын гэдэг хэмжүүрээр 41 нам бүртгэгдсэн (41 дэх нь Жамму ба Кашмирын Ардын Ардчилсан Иам 1999 оны 7 дугаар сарын сүүлчзэр байгуулагджээ). Эдгээр 41 нам нь сонгогчдын 4 хүртэл хувийн санал авч, парламентад 25-ны нэг хувийн суудал авсан байх ёстой. Гурав дахь ангиллын намууд нийт 504 бий. Тэд бол шашны, салан тусгаарлах хөдөлгөөний, Пакистаны тал баримтлагч, цөөнхи үндэстний, арьсны өнгө зэргзэр ялгагдсан жижиг намууд байдаг. Тэдэнд засгийн эрх барилцах нь бүү хэл, орон нутгийн парламөнтад суудал авах боломж тэр бүр байдаггүй. Бас нэг сонирхолтой зүйл бол Энэтхэгт коммунистууд маш хүчтэй байдаг феномен. Ийм хүчтэй, өөртөө итгэлтэй коммунист намууд дэлхийд өөр байхгуй болов уу.
Парламентад хоёр янзын коммунист нам суудалтай байж ирсэн. 1998 оны тэр сонгуулиар ЭКН (Марксист) нь 32, ЭКН нь 9 суудалтай болжээ. Энэ хоөр уг нь нэг бат цул нам байж байтал 1960-аад онд ЗХУКН, ХКН хоёр муудалцмагц хоёр тийшээ харж хуваагджээ (Парламентын гадна “марксист-ленинист” гэсэн тодотголтой бас нэг ЭКН бий. Тэр нь зэвсэглэж цэрэгжсэн улааны террорист бүлэг маягтай).
ХКН-ыг дагасан марксист коммунистууд үлэмж хүчирхэгжиж, Баруун Бенгал мужид 10 намаас бүрдсэн зүүний эвслийг толгойлон тасралтгүй 23 жиг. засгийн эрх барив. Харин урьдын Зөвлөлтийг дагасан ЭКН сайнаар ч, муугаар ч түүхэнд үлдэхгүй нь шиг бололтой.
Хуулиар бол Лок Сабха дахь энэ хоёр коммунист намын хэн нь ч төв засгийн газар байгуулах эрх зүйн үндэс байхгүй. Гэтэл марксист коммунист намын лидер Жойти Бусу 1999 оны хаврын хямралын үед Ерөнхий сайдад нэр дэвшиж, үлэмж дэмжпэг хүлээж нэг үе анхаарлын төвд байв. Тэрээр 86 насыг зооглож буй ч Баруун Бенгал мужийн Засгийн газрын тэргүүн сайд хэвээр, төвд бас нөлөөтэй. Харин төвд яагаад ингэж нөлөөлөх болов оо?
Парламент дахь зүүний ба төвийн намууд дэмжээд гурав дахь хүчний фронт гэгчийг бий болгохыг зорьсноор үүнийг тайлбарладаг. Ухаан нь БЖП-ийн эвслийг унагачихаад Конгресс өөрөө дангаараа дээшээ гарч чадахгүй тул коммунистуудтай эвсвэл олонхи болчих нэг боломж цухасхан бүрдсэн хэрэг. 1999.04.14-17-нд дэлхийн хэвлэл мэдээллийнхний анхаарал Дели рүү чиглээд байсан үед доорхи үйп явц болж өнгөрчээ. Үүнийг схемээр үзүүлбэл:
Энэтхэгийн улс төрийн хүчнүүдийг ийм байдлаар бүдүүвчлэн хуваарилж болохоор дүр зураг харагдсан юм. Өөрөөр хэлбэл, одоогийн Засгийн газар тэр үед нэгхэн саналын дутуугаар огцорчээ Олон намуудын өөр хоорондын, төв болон мужийн засгийн газруудын харилцан хамаарал Энэтхэгийн улс төрийн амьдралд гол хандлага болсныг дээрхи схөм нотлох мэт. Ийм гинжин урвал цаашид олон парламөнтыг тодорхойлж болзошгүй.
Гурав. 1999 он: Үйл явдлын орнол
Энэтхэгт парламөнтыг ийнхуү тарааж, шинэ сонгуулийн товыг дөнгөж зарлаад байтал Конгрөсс намын дотор хагарал гарч, эсрэг этгээддээ томхон олз болжээ. Уг нь сонгуулийн кампанийг сонгууль явагдахаас 45 хоногийн өмнө эхлүулдэг ёстой. Сонгуулийн дүн гарч, түүний дараа засгийн эрхийн асуудал үүсэх учиртай Тэр үөд л бялуу хуваана. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Тэгвэл Энэтхэгт сонгуулийн кампани эхлээгүй байтал Ерөнхий сайдад хэн нэгнээ урьдчилак оноож, бий болоогүй тэр суудлын төлөө үзэлцдэг практик тогтжээ. Сонгуулийн кампани дуусгавар болох өдөр нь тодорхойгүй. 1999 оны намар бүтэн сарын турш цувруулан сонгуулийн санал хураасан бөгөөд санал хураапт явагдаж байх үед ч намууд сонгуулийн сурталчилгааг чөлөөтэй хийсэн юм.
Конгрессын Ерөнхийлөгч хатагтай Соня Гандийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр намаас нь товлосон мөчөөс БЖП намынхан ‘Энэтхэг оркыг харь үндэстний хүнээр удирдуулах ёсгүй” хэмээн хүчтэй суртап ухуулга явуулсан нь сонгогчдод төдийгүй намынханд нь ч сөргөөр нөлөөлсөн юм.
Түүний итали гарлыг үндэс болгон, олон үндэстэн ястан, олон шашинтай Знэтхэгт харь гаралтай энэ эмзгтзй Ерөкхий сайдад тохирохгүй тул нэрээ татаж авна уу гэж тулган шаардсан захидлыг Конгрессын намын нөлөө бүхий гурван лидер – хинду шашинт Шарад Павар, христ шашинт Пурно А.Сангма, лал шашинт Тарик Анвар нар 1999.05.16-нд илгээснээс үүдэн энэ том нам хоёр хуваагдсан юм.
Конгрессын Ажлын Хороо (манайд Улс төрийн Товчоо гэж байсантай адил эрх бүхий) хуралдаад уг захидлыг хэлэлцэж эхэлтэл тэр хурал дээр С.Ганди намын Ерөнхийпөгчөөс огцорсноо зарласан. Гэтэл намын олонхи нь түүний төлөө байгаагаа ипэрхийлэн, муж улсын хэд хэдэн тэргүүн сайд хамт огцорч буйгаа зарлаж, Конгрөссык хоёр ерөнхий нарийн бичгийн дарга П.Мукержий, О.Фөрнандес нар эднийг дэмжиж, нөгөө гурвын эсрэг эвсэв. Ингэснээр нөгөө гурвыг “тэрс үзэлтэн” хэмээн нам дотроо зарлаж, намаасаа 6 жилийн хугацаагаар түр хөөжээ. Өөрөөр хэлбэл, тэр гуравт намаасаа парламентад нэр дэвших зам хаагджээ. Энэ алхам Конгресс нам 1975, 1977 оных шиг хагарах аюултай тулгарч болзошгүйн дохио болсон төдийгүй, өрсөлдөгчийнх нь хүсч байснаар яг хагарчээ. Хөөгдмөл гурав нь Конгрессоос салмагц шинэ нам байгуулахаар Мумбайг зорьж, Махараштра мужид (Энэтхэгийн аж үйлдвэр, санхүү-бизнесийн төв, хүн амын тоогоор 3-т ордог томхон муж) шинээр Үндсэрхэг Конгресс Нам байгуулснаа зарлаж, зохион байгуулах хурлаа хийж Паварыг Ерөнхийлөгчөөрөө тавьж, нөгөө хоёр нь Ерөнхий нарийн бичгийн дарга нар болцгоожээ. Мумбай хотноо төвлерөл энэ нам мужаасаа Конгрессын төлөөллийг шахсан ч юмгүй, бас өөрсдөө ч олигтой суудал аваагүй юм.
Конгресст гарсан энэхүү „хагарлыг ашиглан БЖП нам С.Гандийн харь гарлыг тоочин, түүнтэй Важпайг улс даяар халз маргалдуулах санал дэвшүүлж байв. Гэтэл зүүний эвслийн гол цөм – ЭКН (М) нам Үндсэн хуулиа барин, ардчилсан Үндсэн хуулинд хүнийг яс үндсээр ялгаварлаагүй тул С.Ганди Ерөнхий сайд байж болох бүрэн эрхтэйг нотолж маргаан дэгдээв. С.Гандийн эцэг нь Муссолинийг дэмжигч зтгээд байсан ба эх нь Оросоос очсон цагаач байсан талаар ч мэдээ тараасан юм. Хэрэв харь гарлыг үндэс болговол БЖП-ийн нэг гол лидер Л.К.Адванийн Пакистанд төрсөн асуудал босч ирэх магадлалтай ба Важпайн үндэсний эрх чөлөөний тзмцэлд оруулсан хувь нэмэрт эргэлзсэн, тэр ч бүү хэл Английн нууц албаны мэдээлэгч байсан тухай баримт зөрүүлж гаргаж тавьсан юм.
Эрх баригчдын урьдчилан тооцоолсноор, энэ сонгуульд БЖП нзм дзхип олон суудал авч ултзар суудлаз зхиулна гэдэг дззр итгэлтэй байв. Харин Засгийн газрыг дангаараа эмхлэн байгуулах тийм хэмжээний суудал хүрэх эсэх нь баталгаагүй үлдэв. 1999 оны зуны элдэв санал асуулга, судалгаагаар олон арван таамаглал дэвшигдэн-гарч ирсэний дотор Парламентын дээд танхимын гишүүн, БЖП намын үзэл сурталчдын нэг КР.Малканийн ярьсан зүйп анхаарал татсан юм. Тэрээр энэ сонгуулиар түүний нам 350 суудал баттай авч чадна гэж ярьж байв. Сангмагийн тэр үед тооцоолсноор, ЭҮК нам хуваагдаж, энэ сонгуулиар дор хаяад 100 суудлаа алдах ба харь гаралтай Соня Ганди Ерөнхий сайд болохыг хүсвэл эх оронч олон хүн эвлэрэхгүй учраас тэд бүгдээрээ өөрийнх нь Үндсэрхэг Конгресс Намд санал өгч таарна гэж үзэж байв.
1999 оны зунаас БЖП нам эвслийн намуудтайгаа “Үндэсний Ардчилсан Холбоо” эвсэл байгуулан, ДЯЯ-ны сайд Адванигаар даргалуулан сонгуулийн кампаниа явуулж эхлэв. Энэ эвсэл нь янз бүрийн урсгал бүхий, үндэсний ба орон нутгийн 20 гаруй намаас бүрдсэн боловч Энэтхэгийг баруунжуулахад чиглэсэн шилжилтийн хөндүүр зовиурыг нугалж буй баруун чигийн нэгдмэл бодлого явуулсан юм. Хагас төвлөрсөн зүүн чигийн коммуналиэмаас салж Өуй оронд рөформыг зоригтой хийж буй улс төрийн хүчин болжээ. Энэ утгаар Энэтхэгийн бизнесийн хүрээнийхэн тэднийг эхнээс нь дэмжсэн юм. Энэтхэгийн Худалдаа – аж үйлдвэрийн танхимуудын Холбоо, Энэтхэгийн Аж үйлдвэрийн Холбооноос улс төрийн намуудад хандаж гаргасан нэгэн уриалга үүнийг илтгэх ба Энэтхэгийн Аж уйлдвэрийн Холбооны нээлтийн чуулган дээр Важпайн хэлсэн үг “дэмжлэг-ялалтыг” урьдчилсан зөгнөсөн байх жишээтэй.
Улс төрийн энэ бужигнаан ганцхан Конгрөссыг дайраад өнгөрсөнгүй. Энэтхэгийн цорын ганц социалист нам (Социнтөрнийн ажиглагч гишүүн) гэгддэг Жаната Дал нам дараахан нь хуваагдпаа. Социалист үзэл бодолтой нэг хэсэг нь эвслийн Локшакти, Самата, Бижү Жаната Дал намтай нэгдэж нэгдсэн социалист намаа зарлав. Зохион байгуулалтын хувьд яг нэгдмэл цул нам болчихоогүй ч нэг субъект болж чаджээ. Ирээдүйн нзгэн хүчирхэг социал-демократ намын эхлэл ингэж тавигдав. Гэтэл Жаната Далын хуучинсаг хэсэг нь өрөнхий сайд асан Деве Говдагаар ахлуулан хуучин намаа авч үлдэв. Мен эдний алиныг ч үл дагах хэсэг нь гурав дахь намаа байгуулж эхлэв . Janta-Dal (samata Shakti ) ,Janata Dal United Деве Говда тэргүүтэй Janata Dal ( secular буюу democratic) гэсэн гурван нам тус тусдаа сонгуулийн кампаниа явуулав.
Нам салах, нийлэх нэгдэх, гишүүнчлэлээ солих энэхүү сонин үзэгдэл сонгуулийн өмнө, дараа нь ч үргэлжилдэг. Парламентад суудал авсны дараа засгийн эрх хуваарилах үед хэлж таашгүй байдал үүсдэг. Тийм учраас тзр нь ялна.тзр нь сөрөг болно гэдэг тооцоо Конгресс, БЖП хоёроос бусад аль ч нам дээр урьдчилан төсөөлөгддөггүй юм. Муж улсын болон бусад жижиг намуудын авах суудлын тоог урьдчилан таах боломжгүй.
1999 оны намар санал хураахын босгон дээрхи байдлаар, БЖП цаанадаж 377 хүний нэр дэвшүүлж, түүний холбоотон Самата нам 55, шинээр бий болсон Үндсэрхэг Конгресс Нам 120 гэхчлэн тоон дээрээ тогтож, тойргуудаа сонгосон юм.
Сонгуулийн босгон дээр Олон нийтийн судалгааны төвөөс 16 мужид 10650 хүний дунд явуулсан санал асуулгаас үзвэл, БЖП нь холбоотнуудтайгаа нийт суудлын 279 – 289-ийг буюу сонгогчдын 39,15 хувийн санал авах, Конгресс нам 152 – 162 буюу сонгогчдын 31,15 хувийн санал авах урьдчилан тооцоо гарчээ. Гурав дахь фронтын намууд 63 – 68 суудал, бусад жижиг намууд 34-39 суудал авах магадлалтай байв.
1999.09.05-нд санал хураалт эхлэхэд хот мужуудаар хэд хэдэн үо шаттай цувруулан санал хураасаар 1999.10.08-нд дүнгээ гаргав. Судалгааны урьдчилсан дүн, таамаглалууд ортой байсан нь харагджээ. Аль ч нам дангаараа засгийн газрыг Оүрдүүлэх боломжгүй, эвсэхгүйгээр эрх барьж чадахгүй, бас хүчтэй сөрөг хүчнийг төлөөлж чадахгүй гэдэг нь дахин батлагдлаа. Парламентын 545 суудлыг нам тус бүрээр хуваарилбал:
- БЖП ба түүний холбоотон намуудад 304 суудал
- Конгресс ба түүний холбоотон 5 намд 134 суудал
- Зүүний хүчний 5 намд 42 суудал
- Бусад 3 нам болон бие даагчдад 65 суудал
Эндээс үзвэл БЖП намын эвслийнхэн суудлаа 30 орчмоор ахиулж, харин Конгрессын эвсэл 30 гаруйгаар алджээ. ЭКН (М) суудлаа ахиулсангүй, цөөрүүлсэнгүй, харин ЭКН 4 хүртэл бууруулсан тул босго даваагүйд тооцогдон, нийт үндэсний нам гэж үнэлэгдэх боломжгүй болжээ. Хөл хөөрцөг болж байсан Павар – Сангмагийн шинэ нам хоёр мужид нийт суудал авчээ.
БЖП тэргуүтэй Үндэсний Ардчилсан Холбоо эвсэл ийнхүү нлалт байгуулахад эвслийн доторхи орон нутгийн жижиг намууд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд аль нэг мужид тэдгээр намууд байр сууриа хадгалсаар байх нь тухайн нам, түүний удирдагчдын хувьд төдийгүй үндэсний хэмжээнд ач холбогдолтойг харуулав. БЖП нам ч байдлыг бодитой үнэлж цэгнэн олон гэлтгүйгээр намуудаар өөрийгөө хүрээлүүлж нэг субъект болон эвссэн юм. Конгресс нам дотроо хагаралтай, дээрээс нь Бихар, Тамил Наду мужид холбоотноо буруу сонгосноос үлэмж суудлыг алджээ.
Сонгуулийн үр дүн хэдийгээр БЖП намд ашигтайгаар эргэсэн боловч эвслийн холбоотон нэг томхон нам буюу эсвэл 2-3 жижиг нам нэгдээд байдлыг тогтворгүй болгож засгийн газрыг огцроход хүргэх магадлалтай тул энэ эвсэл задрахгүй гэсэн баталгаа бас байхгүй. Ингүүлэхгүйн тулд Засгийн газрын танхимын хуваарилалтыг зөв хийх хэрэгтэй.
А.Б.Важпай танхимыг 3 дахь удаагаа тэргүүлж байгаа нь энэ бөгөөд танхимын гишүүн 25 сайд, яамдыг шууд захирахгүй, төрийн 7 сайд, төрийн яамдын 37 төрийн сайдыг (өөрийг нь оролцуулаад нийт 70 сайд) санал болгохдоо, өөрийн намдаа гол тушаалын 46 сайдыг үлдээж, Жаната Дал (11) намд 6, ДМК намд 3, Шив Сена намд 3, Тринамул Конгресст 2, МДМК намд 2, ПМК намд 2, БЖД намд 1, Үндэсний Конференц намд 1,
Маиипурын Конгрөсст 1, бие даагм 2 хүнд тус тус сайдын тушаал огчээ. Хэдийгээр 25-уулаа эвсэж сонгуульд ялсан ч улс төрийн 10 нам нь л Засгийн газарт төлөөллөө оруулжээ. Эвсэл дотроо ЬЖП намын дараа орохоор олон (29) суудалтай Тэлэгү Дешам нам Засгийн газарт толөөлөгчөө оруулалгүй үлдсэнийг бодохул хожим “дэмжлэгэа эгүүлэн татаж авч” маневрлах эрхийг оөртөо үлдээсэн (эайж Оолзошгуй. Хэрэв өмнөх оных шигээ госнийн ч юмуу. томхон асуудлаар парламентад санал хунн.ндаж. Заслийн газарг итгэл хүлээлгэх эсэх асуудал босч ирнэл 29 санапаар дутна гэдэг нэн хатуухан тоглоом болох нь мэдээж.