Мин-Хуа Хуанг Ph.D.
Азийн Барометр Судалгааны төслийн захирал,
Тайваний үндэсний их сургууль
Азийн улсуудыг хамарч ирсэн Азийн Барометр судалгаа (ABS)1 нь 2000 оноос эхэлсэн ба өнөөдөр томоохон хэмжээний мэдээллийн дата баазтай болсон. 2001 оноос эхлэн энэ судалгаанд Монгол улс хамрагдаж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл Улс төрийн Боловсролын Академи, ноён Д. Ганбат хариуцан гүйцэтгэж ирсэн юм. Академиас зохион байгуулж буй энэхүү хуралд илтгэл хэлэлцүүлж, оролцох болсондоо би их баяртай байна. Миний танилцуулах илтгэлийн нэр нь “Азийн иргэд ардчиллыг хэрхэн ойлгодог вэ” ба Азийн Барометрын мэдээлэлд үүнийгээ тулгуурлан бэлдлээ.
Өнөөдөр ардчилал нь нэгэнт даяаршсан, түгээмэл үзэгдэл болсон. “Ардчилал бол орчин үеийн улс төрийн яриа хэлцэлд дагавал зохилтой “цорын ганц тоглолт”2 юм гэдэг статусаа амжилттай бататгаж чадсан” гэсэн алдартай эшлэл бий. Ардчиллын хөгжил нь дэлхийд давамгайлсан үзэгдэл юм. Гэсэн хэдий ч сүүлийн 30 жилийн дотор ардчилал нь бас олон утгатай маргаан дагуулсан сорилттой нүүр тулж байна. Авторитар зарим нийгэмд иргэд нь тэр “ардчилалдаа” сэтгэл ханамжтай буй байдал ба түүнийгээ дэмжиж буй дэмжлэгийн үзүүлэлт хөгжингүй ардчилсан нийгэмтэй харьцуулахад өндөр гарч байгаа нь манай судалгаанаас харагдана. Ардчилсан бус орнуудад яагаад ийм дүр зураг гарч байгаа нь судалгааны үр дүнд итгэх итгэлийг бууруулж, эргэлзээ төрүүлдэг. Үүнийг нэг үгээр тайлбарлахад хэцүү ба энэ нь бидний өмнө хатуухан асуулт болж байгаа. Үүний бас өөр нэг тайлбар нь ардчиллыг хүмүүс өөр өөр утгаар ойлгодогтой холбож үздэгт оршино. Хүн бүр өөрийн амьдрал, ахуйн онцлогоос хамаарч ардчиллын талаар өөр өөр ойлголттой байдаг.
Энэ илтгэлийн “Ардчиллын хэрэгжилтийн талаарх сэтгэл ханамж” слайд3 нь АБС-ны 5 дах удаагийн дата-д тулгуурласан. Эндээс үзвэл ардчилалд хамгийн их ”сэтгэл ханамжтай буй“ үзүүлэлтээр Хятад, Сингапур, Вьетнам тэргүүлж байна. Авторитар дэглэмтэй Азийн эдгээр улсад иргэд нь яаж яваад ардчилалд ийм өндөр сэтгэл ханамжтай байдаг байна вэ? Гэх мэт асуулт олон нийтийн судалгаанд томоохон сорилт болсоор байна. Бидний хувьд ардчиллын агуулгатай холбоотой ийм асуултанд цаашид анхаарал хандуулах нь зайлшгүй билээ.
Монголын тухайд, ардчилалд “сэтгэл ханамжийн” түвшин доогуур байгааг эндээс харж байна. Энэ байдал мөн бусад судалгаанаас дахин ажиглагдсан ба Монголын хувьд энэ үзүүлэлт тогтмол ийм түвшинд байгаа.
Энэ бүгдийг тайлбарлахад “шүүмжлэлт иргэний байр суурь”4 гэсэн ойлголттой бас холбож үзнэ. П. Ноорис үүнийг 1999 онд дэвшүүлсэн байдаг. Тэрээр, ардчилал дэлхий даяар хамгийн хүсэмжит улс төрийн систем болсон хэдий ч ардчилсан улс оронд амьдарч буй хүмүүс ардчиллын бат бэх байдалд эргэлзэх хандлагатай болж байна гэжээ. Өөрөөр хэлбэл, улам их ардчилалд амьдрах тусам энэ орчинд буй нарийн ширийн бусад асуудлыг иргэд нь байнга гаргаж ирдэг байна.
Азийн Барометр Судалгаа-V (2018-2020)- аас үзэхэд, Азийн либерал ардчилсан улсын хүн амын 65.4 хувь нь өөрийн нийгмээ ардчилсан гэж үнэлж байна. Гэтэл, сонгуульт ардчилал5 бүхий улсад энэ үзүүлэлт түүнээс илүү буюу 67.7 хувь гарсан. Ардчилсан бус улсад энэ нь 75.3 хувьтай байна. Мөн судалгаанд оролцогчдоос ардчиллыг бусад дэглэмээс илүүд үздэг эсэх талаар асуухад дээрх бүлэг улс бүрт 58.7 хувь, 65.2 хувь, 67.1 тус тус хувьтай байга нь харагдана. Либерал ардчилсан орнуудын иргэд ардчилсан системдээ “эргэлзэж” буй үзүүлэлт нь ардчилсан биш бүлэг улсуудтай харьцуулахад илт илүү байгаа нь энэ судалгаанаас гарч байна. Энэ үзэгдлийг бид нар хэрхэн тайлбарлах, мөн цаашид нарийвчлан судлах шаардлагатай юм.
Дараагийн бидний шинжлэвэл зохилтой асуудлыг би “хил хязгаараас давсан танин мэдэхүй”6 гэж нэрлэнэ. Улс төрийн систем нь бүрэн ардчилсан болоогүй улс оронд ардчиллын байр суурь, хандлагын талаарх судалгаа үнэн зөв эсэхэд ноцтой эргэлзээ төрүүлж байна. Урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй зүйлсээ хүмүүс танин мэдэх чадвартай байж чадахгүй гэсэн үндэслэлтэй энэ нь холбогдоно. Гэсэн хэдий ч, миний ойлгож байгаагаар, либерал ардчилал нь хэд хэдэн үзүүлэлтийн нийлмэл үнэлгээг шаарддаг олон талт ойлголт юм. Ардчилал бол тогтчихсон нэгэн ойлголт ерөөс биш.
Орчин үеийн харилцаа холбоо, интернетийн технологи нь хүний танин мэдэхүйг аль хэдийн хил хязгаараас давуулсан. Ардчилсан болон ардчилсан бус орнуудын иргэд ардчилсан болон ардчилсан бус шинж чанаруудын аль алиныг нь ойлгож чаддаг болжээ. Ардчилсан биш нийгэмд амьдарч буй хүмүүс ямар нэгэн сувгаар өөрийн улсын ардчилсан бус шинжийг олж харах боломжтой. Ардчилсан нийгэмд хамт амьдарч буй иргэд хүртэл ардчиллын талаар огт өөр өөр ойлголттой байж бас болно. Энийг “хил хязгаараас давсан танин мэдэхүй” гэж хэлээд байгаа юм.
“Ази дахь ардчиллын тухай ойлголт” гэх слайдан дээр “ардчилал” гэдгийг иргэд юутай холбож ойлгож буйг харуулья. Шууд анзаарагдаж буй зүйл бол эхний баганад буй “эрх чөлөө” гэдэг ойлголт дийлэнх хувьтай байна. Хоёр дугаар баганад, тусгайлсан хариултууд орсон. Тухайлбал, Монголд “тэгш байдал, шудрага ёс ба ахан дүүс ёс” гэдгийг сонгосныг эндээс харж болно.
“Ази дахь ардчиллын тухай ойлголт”-ын талаарх хаалттай сонголт бүхий хариулт судалгаандаа оруулсныг та нарт жишээ болгож харуулья. Өгсөн хариултыг “эрх чөлөө, чөлөөт байдал”, “журам ба процедур”, “нийгмийн тэгш байдал”, “сайн засаглал”7 гэж бүлэгчилсэн юм.
Тухайлбал, АБС-ны асуулгад хариултыг дараах байдлаар томьёолж оруулсан:
А1. (1) Засгийн газар баян хоосны ялгааг багасгадаг (нийгмийн тэгш байдал)
⦁ А рд түмэн шударга, чөлөөт сонгуулиар төрийн тэргүүнээ сонгодог (журам ба процедур)
⦁ Засгийн газар төсвийн мөнгийг дэмий үрдэггүй (сайн засаглал)
⦁ Х үмүүс улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой (эрх чөлөө, чөлөөт байдал)
А2. (1) Хууль тогтоогч нь засгийн газарт хяналт тавьдаг (журам ба процедур)
⦁ Х оол хүнс, хувцас хунар, орон байр зэрэг үндсэн хэрэгцээ бүгд хангагдсан (нийгмийн тэгш байдал)
⦁ Хүмүүс улс төрийн бүлэглэл зохион байгуулах эрх чөлөөтэй (эрх чөлөө, чөлөөт байдал)
⦁ Төр ард түмэндээ чанартай төрийн үйлчилгээг үзүүлдэг (сайн засаглал)
А3. (1) Төр нь хууль, дэг журмыг хангадаг (нийгмийн тэгш байдал)
⦁ Хэвлэл мэдээллийнхэн засгийн газрын хийж байгаа зүйлийг шүүмжлэх эрх чөлөөтэй (эрх чөлөө, чөлөөт байдал)
⦁ Төр нь бүх хүнийг ажлын байраар хангадаг (нийгмийн тэгш байдал)
⦁ Сонгуульд олон нам шударга өрсөлддөг (нийгмийн тэгш байдал)
А4. (1) Хүмүүс жагсаал, цуглаанд оролцох эрх чөлөөтэй (эрх чөлөө, чөлөөт байдал)
⦁ Улс төр цэвэр, авлигаас ангид (сайн засаглал)
⦁ Ш үүх нь төрийн зүгээс эрх мэдлээ урвуулан ашиглахаас иргэдээ хамгаалдаг (журам ба процедур)
⦁ Иргэд ажилгүй бол төрөөс тусламж авдаг (нийгмийн тэгш байдал)
Ингээд, “Азид ардчиллын агуулгыг хэрхэн ойлгож байгааг” АБС-ийн 3 удаагийн судалгаагаар харьцуулья. Хөх багана – АБС 3, яагаан – АБС 4, ногоон – АБС 5 судалгаа юм. 2016 оноос өмнө Азийнхан ардчиллыг “сайн засаглал”, “нийгмийн тэгш байдал”-тай юуны түрүүнд холбож байсан байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдөж, “эрх чөлөө, чөлөөт байдал” ба “журам ба процедур” эхний байранд орж ирсэн.
АБС 3 ыг жишээ болгож “Азийн 13 орны иргэдийн ардчиллын талаарх ойлголт” слайдыг үзүүлье. Эндээс, тухайн улсад ардчиллын тухай аль ойлголт тэргүүлж буйг харж болно. 2016 оны өмнө явагдсан судалгаанд “нийгмийн тэгш байдал” ба “сайн засаглал” хоёр тэргүүлж байсан нь эндээс харагдана. Дараагийн слайданд буй АБС 4 судалгаагаар мөн адил энэ хоёр тэргүүлж байна. Ерөнхийдөө Азийнхны хувьд ардчиллыг энэ хоёр утгаар түлхүү ойлгодог нь тогтвортой ажиглагдаж байсан. Харин АБС 5-ын үеэс тэргүүлэх ойлголтын эрэмбэд өөрчлөлт орж эхэлсэн. Тухайн улс бүрт өрнөж буй улс төрийн амьдралтай энэ нь холбоотой тайлбарлагддаг. Тухайлбал, Монгол улсын тухайд энэ үед авлигын асуудал нэлээд хурцаар яригдаж, олон нийт төр засгийн бодлогод шүүмжлэлттэй хандаж ирсэн. Тийм ч учраас, АБС 5-ын үед “сайн засаглалыг” иргэд илүү хүсэмжилж байгаа нь харагдана.
АБС 5-ын асуулгын хариултын утга
⦁ Хүмүүс улс төрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой (эрх, эрх чөлөө)
⦁ Хоол хүнс, хувцас хунар, орон байр зэрэг үндсэн хэрэгцээ бүгд хангагдсан (нийгмийн тэгш байдал)
⦁ Ард түмэн шударга, чөлөөт сонгуулиар төрийн тэргүүнээ сонгодог (норм ба журам)
⦁ Улс төр цэвэр, авлигагүй (сайн засаглал)
Сүүлийн асуудалд орьё: “Агуулгын ба процедурын ардчилал”8.
Агуулга гэдэгт “нийгмийн тэгш байдал” ба “сайн засаглал” багтаж байгаа бол процедурын гэдэгт “эрх чөлөө, чөлөөт байдал” ба “журам ба процедур” орно. АБС 3-ын дүнгээс харвал агуулга талын ойлголт /хөх өнгө/ бараг бүх улсад давамгайлж ирснийг харна. Мөн АБС 4-ийн үед байдал хэвээр байна. Гэтэл АБС 5-ын үед уг хоёр ойлголтын харьцанд өөрчлөлт орж, процедурын ардчиллын ойлголт давамгайлж эхэлсэн. Азид иргэдийн үнэлэмж, байр суурьт өөрчлөлт орж буйг энэ үзүүлэлтийн динамикаас харж болно.
Энэ бүгдээс товч дүгнэлт хийе. Азийн Барометр Судалгаанаас юу ажиглагдав.
⦁ Дэглэм болон засаглалын хэлбэрээс үл хамааран 2016 оноос өмнө ардчиллыг 40 орчим хувь процедуртай илүү холбож ойлгодог байсан бол 2018 оноос хойш энэ тоо хурдан өсч, 50 хувийн босгыг давсан байна.
⦁ Нөгөөтэйгүүр, ардчиллыг агуулгатай нь холбож ойлгох ойлголт 2018 оноос буурсан. “Нийгмийн тэгш байдал”, “сайн засаглал” гэх хэмжүүр тус тус 5 хувиар буурч байна. Ялангуяа Япон, Солонгос, Тайланд, Хятад, Малайз
⦁ Substantive vs. Procedural Democracy
зэрэг улсад ба Тайвань, Хонг Конгд “сайн засаглал” гол чухал асуудал биш байна. Тайланд, Монгол, Сингапур, Малайз, Вьетнам, Мьянмар зэрэг улсад “нийгмийн тэгш байдлын” асуудал мөн тийм ч чухал асуудал биш болж байна.
⦁ АБС 5-р судалгаанд “сайн засаглал“-ын хэмжүүр нь авлигатай тэмцэх, “цэвэр улс төр”9 гэх утгаар илэрхийлэгдэж, шинэ үг хэллэгтэй холбоотой буурсан байж болох юм. Цэвэр улс төр гэдэг нь Зүүн Азийн орнуудад харьцангуй бага ач холбогдолтой ойлголт.
⦁ “Нийгмийн тэгш байдал“-ын хэмжүүр мөн “үндсэн хэрэгцээг хангах”10 гэдэг утгатай дүйсэн байж болох ба Зүүн Өмнөд Азийн орнуудад энэ үзэгдэл мэдэгдэхүйц сайжирч байгаатай холбоотой байж болно.
Монголын тухайд хэлэх цөөн үгээр илтгэлээ дуусгая.
⦁ “Polity V” болон “Freedom House”-ын үнэлгээгээр Монгол улс либерал ардчилсан орны хувьд сайн үнэлгээтэй байдаг.
⦁ Харин V-Dem ын үнэлгээгэр Монголын ардчилал бага зэрэг буурсан нь Монголын иргэдийн илрэхийлсэн субъектив үнэлгээ бага байгааг харуулж байна.
⦁ Монгол Улс хагас Ерөнхийлөгчийн засаглалын тогтолцооны сорилттой тулгарч байсан ч энэ асуудал 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа үндсэндээ шийдэгдсэн.
⦁ Авлигын тархалт, сонгуулийн хуулийг байнга өөрчилдөг, засаглалын чанар зэрэг бусад сорилтууд танай улсад оршсоор байна.
⦁ “Нүүрсний хулгайг” эсэргүүцсэн сүүлийн үеийн жагсаал нь удирдах албан тушаалтнууд болон хууль тогтоогчид олон нийтийн уур хилэнг хэрхэн зөв шийдвэрлэж чадах эсэх талаар олон улсын анхаарлыг татаж байна.
⦁ Гэсэн хэдий ч, Монгол Улс 1990 оноос хойш 30 гаруй жил ардчиллаа тогтвортой хадгалсаар ирсэн. Монголын ардчиллын ололт амжилт нь Ази дахь хамгийн сайн жишээнүүдийн нэг гэдэгт эргэлзэхгүй байна.
Ингээд, илтгэлээ дуусгахдаа Улс төрийн Боловсролын Академитай цаашид
амжилттай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгааг онцлон тэмдэглэе. Та бүхэнд баярлалаа!
Хавсралт
HOW PEOPLE UNDERSTAND DEMOCRACY IN ASIA
Democracy: A Universal but Contested Value
⦁ Democracy has successfully consolidated its status as the only game in contemporary political discourse.
⦁ Democracy is also a contested concept having numerous connotations.
⦁ Some these authoritarian societies outrank mature democracies in support and satisfaction of democracy
⦁ Results like this raise certain doubts that maybe the survey results from nondemocracies cannot be trusted,
⦁ Another explanation lies in the varying meanings that people may have associated with the D-word.
Satisfaction with the Practice of Democracy
Critical Citizenship
⦁ Political scientists recently found a phenomenon: while democracy has become the most desirable political system around the world, people living in a democratic context tend to question its soundness.
⦁ According to the Asian Barometer Surveys (W5, 2018-2020), 65.4 percent respondents in Asian liberal democracy rated their democracy to be democratic, and this number is even higher in Asian electoral democracy (67.7 percent) and non-democracy (75.3 percent).
⦁ However, the number drops significantly to 58.7 percent, 65.2 percent, and 67.1 percent when the respondents are asked whether they prefer democracy than any other kind of government.
⦁ Greater doubt on the democratic system is more likely to show up in public opinion polls in liberal democracies than others.
Cognition beyond Boundary Restriction
⦁ A serious doubt has been cast on the validity of public opinion polls on democratic attitudes in a country where the political system is not fully democratic.
⦁ This argument dwells on the rationale that people cannot possibly have the cognitive ability to evaluate something they never experienced before.
⦁ However, liberal democracy is a multi-dimensional concept that requires a composite evaluation of many continuous indicators.
⦁ Contemporary telecommunication and internet technology has already made human cognition possibly beyond boundary restriction.
⦁ People could perceive both democratic and non-democratic features in democracies or non-democracies.
⦁ People could also have very different conceptions of democracy in the same society.
Understandings of Democracy in Asia (closed & competitive forms)
Q1. (1) Government narrows the gap between the rich and the poor (social equity)
⦁ P eople choose the government leaders in free and fair election (norms and procedures)
⦁ Government does not waste any public money (good government)
⦁ P eople are free to express their political views openly (freedom and liberty)
Q2. (1) The legislature has oversight over the government (norms and procedures)
⦁ B asic necessities, like food, clothes and shelter, are provided for all (social equity)
⦁ P eople are free to organize political groups (freedom and liberty)
⦁ Government provides people with quality public services (good government)
Understandings of Democracy in Asia (closed & competitive forms)
Q3. (1) Government ensures law and order (good governement)
⦁ M edia is free to criticize the things government does (freedom and liberty)
⦁ Government ensures job opportunities for all (social equity)
⦁ Multiple parties compete fairly in the election (norms and procedures)
Q4. (1) P eople have the freedom to take part in protests and demonstrations (freedom and liberty)
⦁ Politics is clean and free of corruption (good government)
⦁ T he court protects the ordinary people from the abuse of government power (norms and procedures)
⦁ People receive state aid if they are unemployed (social equity)
Meanings of Democracy in Asia
Caveats on Wave-5 Result (Only Implementing One Set of the Questions)
⦁ People are free to express their political views openly. (freedom and liberty)
⦁ Basic necessities, like food, clothes and shelter, are provided for all. (social equity)
⦁ People choose the government leaders in free and fair election. (norms and procedures)
⦁ Politics is clean and free of corruption. (good government)
A Summary of Findings
⦁ Regardless of regime types and governance evaluation, the socieal level of procedural understanding is around 40% before 2016, but the number quick rose and passed the 50% mark since 2018.
⦁ On the other hand, the substantive understanding of democracy drops for 5% for both the dimensions of social equity and good governance after 2018. Specifically for good governance, it is much less the issue in Japan, Korea, Taiwan, Thailand, China, Hong Kong, and Malaysia. For social equity, it is much less the issue in Thailand, Mongolia, Singapore, Malaysia, Vietnam, and Myanmar
⦁ The drop of wave-5 “good governance” measures might be associated with its exact wording on anti-corruption and clean politics, which is relatively less important in East Asian countries
⦁ The drop of wave-5 “social equity” measures might be associated with its exact wording on the fulfillment of basic necessities, which significantly improve in Southeast Asian countries.
A Few Words on Mongolia
⦁ Mongolia enjoys a good rating as a liberal democracy by the Polity V dataset and the Freedom House rating.
⦁ However, Mongolia’s democratic rating drops somewhat in V-Dem rating, which reflects low subjective assessment by the Mongolian people.
⦁ Mongolia used to have the institutional challenge of the semi-Presidentialism, but that issue is mostly resolved after 2019 constitutional amendment.
⦁ Other challenges remains, including the issue of corruption, constant change of electoral rules, and quality of governance.
⦁ Recent protests against “coal theft” also raise international attention regarding how executives and lawmakers can resolve public anger properly.
⦁ Despite this, Mongolia has maintained a steady democracy more than 30 years since 1991. Mongolian democratic achievement is no doubt one of the best examples in Asia.
- www.asianbarometer.org ↩︎
- “Only game in town” ↩︎
- Хавсралтыг үз ↩︎
- Critical citizenship ↩︎
- Electoral democracies ↩︎
- Cognition beyond Boundary Restriction ↩︎
- Freedom and Liberty, Norms and Procedures, Social Equity, Good Governance. ↩︎
- Substantive vs. Procedural Democracy ↩︎
- Clean Politics ↩︎
- Fulfillment of basic necessities ↩︎