(Өмнөд Солонгосын харьцуулсан жишээн дээр бэлдэв)
Жүн Ким Ph.D.
Хойд Солонгос судлалын Их сургуулийн судлаач, БНСУ
Судалгааг БНСУ-ын де юре ба де факто хэвтээ чиглэлийн хариуцлагын тогтолцооны механизмуудыг харьцуулж гаргаснаа та бүхэнд толилуулья. Де юре буюу Үндсэн хууль болон бусад хуулиудаар энэ механизмуудыг хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлүүдэд яаж оруулсныг эхлээд танилцуулья.
Хэвтээ чиглэлийн хариуцлагын механизмын де юре байдал. БНСУ-ын харьцуулсан жишээ:
Гүйцэтгэх эрх мэдэл: (1) Хууль санаачлах эрх; (2) Хууль батлах эрх; (3) Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачлах эрх; (4) Онцгой байдал зарлах эрх; (5) Хориг тавих эрх; (6) Бусад хууль үндсэн хуульд нийцэж буй эсэхэд хяналт тавих эрх; (7) Хууль тогтоох институцийг тараах тус тус эрхтэй.
Хэрвээ гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь эдгээр бүх эрх мэдлийг хэрэгжүүлж байвал хамгийн дээд оноо буюу 1, хэрвээ аль ч эрх мэдлийг хэрэгжүүлэх боломжгүй бол хамгийн доод оноо нь 0 байх шатлалаар харьцуулах юм. Өмнөд Солонгосын хувьд гүйцэтгэх эрх мэдлийн энэ оноо 0.43 гэж гарч байна.
Хууль тогтоох эрх мэдэл: (1) Хууль тогтоох институци гүйцэтгэх эрх мэдлийн институцид иүүтэй нөлөөлөх; (2) Хууль тогтоох институци бие даасан байдалтай; (3) Хууль тогтоох институцид хадгалагдах онцгой эрх; (4) Хууль тогтоох институцийн чадамжтай байна. Эдгээр үзүүлэлт бүр дотроо хэд хэдэн дэд үзүүлэлтүүдээр үнэлэгддэгийг нэмж хэлэх хэрэгтэй. Эдгээр үзүлэлтээр мөн адил эрх мэдлийн оноог 0-1 хүртэл үнэлэх бөгөөд Өмнөд Солонгосын хууль тогтоох эрх мэдлийн оноо : 0.59 байна.
Шүүх эрх мэдэл: (1) Шүүхийн бие даасан байдал (2) Шүүхийн чадамж зэргийг юуны түрүүнд онцлоно. Эдгээр үзүлэлтээр Өмнөд Солонгосын шүүх эрх мэдлийн оноо : 0.58 байна.
Энд дурьдагдаж буй үзүүлэлтүүдийн цаад утга учрыг тайлбарлахын тулд би та бүхэнд хэд хэдэн график үзүүлэх хэрэгтэй байх1. Эхний график бол ”гурав дах давлагаанд”2 хамаарах ардчилсан 18 улсын гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын эрх мэдлийн үзүүлэлтийн харьцуулсан оноо юм. Уг давалгааны ардчилсан орнууд гэдэгт 1990 оноос 2000 оны хооронд ардчилал руу шилжсэн орнуудыг оруулж байгаа бөгөөд үүнд мөн БНСУ-г оруулсан юм.
Гурав дах давалгааны ардчилсан 18 улсын гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын эрх мэдлийн үзүүлэлтийн оноог эндээс харж болно. Та бүхэн харж байгаа бол БНСУ энэ графикийн зохистой төв хэсэгт буюу үндсэн хуулийн дагуу гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн зөв хуваарилалтай хэсэгт багтаж байна. Дараагийн графикт ардчилсан 18 улсын гүйцэтгэх болон шүүх засаглалын эрх мэдлийн үзүүлэлтийн оноо харагдана. БНСУ мөн л энэ тал дээр зохист харьцаатай буюу төв хэсэгт байгаа нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, БНСУ-ын гүйцэтгэх эрх мэдлийг шүүх болон хууль тогтоох засаглалын салаа мөчрүүд сайн хянаж чадаж байна гэсэн үг.
Хуулиараа буюу де юре хэвтээ хариуцлагын тогтолцоог сайн бүрдүүлээд өгсөн юм бол яг амьдрал дээр энэ нь хэрэгжиж, хүссэн үр дүнг де факто авчирч байна уу гэдгийг мөн харах хэрэгтэй. Үүнийг харахын тулд би V-Dem3-ийн датаг ашиглалаа.
Де факто хэвтээ чиглэлийн хариуцлагын тогтолцооны хэрэгжилт ба ардчилал. Өмнөд Солонгосын харьцуулсан жишээ гэсэн график зураг хавсралтаас үзнэ үү:
- V-Dem-ийн шинжээчдийн үзэж буйгаар “хэвтээ чиглэлийн хариуцлагын тогтолцооны үзүүлэлт” нь 0-1 хүртэл хэмжээстэй байх ба хэвтээ чиглэл дэх Засгийн газрын хариуцлагыг дараах хэмжүүрүүдээр хэмждэг. Үүнд: (1) V-Dem-ийн шинжээчдийн үнэлгээгээр шүүх засаглал нь гүйцэтгэх засаглалын үзүүлэлтийг хязгаарладаг; (2) Мөн шинжээчдийн үнэлгээгээр хууль тогтоох засаглал нь гүйцэтгэх засаглалын үзүүлэлтээ хязгаарладаг; (3) Шинжээчдийн үнэлгээгээр төрийн бусад институцууд (хяналтын байгууллага, ерөнхий прокурор, эсвэл Омбудсмен) гүйцэтгэх засаглалын үзүүлэлтийг хязгаарладаг.
Үүн дээр нэмээд би ардчиллын чанар ямар байгааг харахаар мөн V-Dem-ийн либерал ардчиллын үзүүлэлтийг ашиглалаа.
- V-Dem-ийн либерал ардчиллын үзүүлэлт нь 0-ээс 1 хүртэл хэмжээстэй байх бөгөөд либерал ардчиллын хэрэгжилтийг хэмждэг.
Гурав дах давалгааны ардчилсан 18 улсын хэвтээ чиглэлийн хариуцлагын үзүүлэлтийн оноо ба либерал ардчиллын үзүүлэлтийн оноог 2000-2004 ба 2005-2009 онуудаар харууллаа.
Та бүхний харж байгаа энэ 45 градусын шугамнаас доод талд БНСУ байгаа нь энэ хугацаанд тус улсын хариуцлагын тогтолцоо ямар нэгэн байдлаар муудсан байгааг харуулж байна. Шугамнаас доор орсон гэдэг нь үзүүлэлт муудсан гэсэн үг юм. Баруун талын буюу либерал ардчиллын үзүүлэлтийн шугам дээр мөн л БНСУ доошилсон байгааг та бүхэн харж байгаа байх. Тэхээр миний хийж буй дүгнэлт бол хэвтээ хариуцлагын тогтолцоо муудсан нь тус улсын ардчиллын чанарыг дордуулсан байх талтай юм.
Харьцуулахад, Монгол улсын тухайд байдал ямар байгааг мөн эдгээр график зурагнуудаас та нар өөрсдөө харж, дүгнэлт хийж болно.
Дараагийн графи дах шугамууд бол мөн адил үзүүлэлтүүд боловч хугацааны хувьд өөр буюу 2005-2009 болон 2010-2014 оныг хамарсан байна.
Гурав дахь давалгааны ардчилсан 18 улсын хэвтээ чиглэлийн хариуцлагын үзүүлэлтийн оноо ба либерал ардчиллын үзүүлэлт оноо (2005-2009 ба 2010-2014).
Та бүхний харж байгаагаар энэ хугацаанд БНСУ-ын хэвтээ хариуцлагын тогтолцоо мөн л уналттай байгаа юм. Баруун талын буюу ардчиллын чанарын шулуун дээр энэхүү уналт нь илүү их харагдаж байна. Үүнээс харахад тус хугацаанд БНСУ-ын хэвтээ хариуцлагын тогтолцоо болон ардчиллын чанар тодорхой хэмжээгээр уруудсан байна.
Гурав дахь давалгааны ардчилсан 18 улсын хэвтээ чиглэлийн хариуцлагын үзүүлэлтийн оноо ба либерал ардчиллын үзүүлэлтийн оноо (2010-2014 ба 20152019)
Энэ хугацаанд БНСУ-ын хэвтээ хариуцлагын тогтолцоо шугамны дээр буюу сайжирсан байгааг харж болно. Энэ хугацаанд цөөн хэдэн улс буюу Тайвань, Аргентин, Перу болон Словак улс л үзүүлэлтээ сайжруулж чадсан байна. Харин ардчиллын чанарын шулууныг харахад зөвхөн 3 улс буюу Аргентин, Тайвань, БНСУ л ардчиллын чанараа сайжруулж чадсан байна. Эндээс, тус хугацаанд БНСУ хэвтээ хариуцлагын тогтолцоогоо сайжруулах замаар ардчиллын ухралтыг зогсоож ардчиллыг бэхжилт рүү чиглэж чадсанг харж байна.
Эцэст нь дүгнэхэд, хэвтээ хариуцлагын тогтолцоо муудах нь ардчиллын чанарыг дордуулдаг, ардчиллаас ухраадаг, харин хэвтээ хариуцлагын тогтолцоог сайжруулж чадвал ардчилал улам бэхждэг буюу чанарын хувьд ахиц гардаг нь тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл, хэвтээ хариуцлагын тогтолцоо болон ардчиллын чанар хоёр хоорондоо шууд холбоотой байгаа нь нотлогдоно.
Та бүхэнд баярлалаа.
Хавсралт
HORIZONTAL ACCOUNTABILITY AND DEMOCRATIC RESILIENCE: THE CASE OF SOUTH KOREA IN COMPARATIVE PERSPECTIVE
De jure horizontal accountability mechanisms: South Korea in comparative context.
- Executive power: (1) the power to initiate legislation; (2) the power to issue decrees; (3) the power to initiate constitutional amendments; (4) the power to declare states of emergency; (5) veto power; (6) the power to challenge the constitutionality of legislation; and (7) the power to dissolve the legislature
- а South Korea’s executive power score: 0.43
- Legislative power: (a) the legislature’s influence over the executive; (b) the legislature’s institutional autonomy; (c) the legislature’s specified powers; and (d) the legislature’s institutional capacity
- а South Korea’s legislative power score: 0.59
- Judicial power: (a) the judicial independence and (b) the judicial capacity
- а South Korea’s judicial power score: 0.58
Executive and legislative power index scores in 18 third-wave democratizers
Executive and judicial power index scores in 18 third-wave democratizers
De facto horizontal accountability performance and democracy: South Korea in comparative context
- V-Dem’s ‘horizontal accountability index’, which ranges from 0 to 1 and captures to what extent the ideal of horizontal government accountability is achieved by aggregating the following indicators: (1) the V-Dem judicial constraints the executive index; (2) the V-Dem legislative constraints on the executive index, and (3) V-Dem other state bodies (comptroller general, general prosecutor, or ombudsman) constraints on the executive index.
- V-Dem’s ‘liberal democracy index’, which ranges from 0 to 1 and captures to what extent the ideal of liberal democracy is achieved.
Horizontal accountability index scores and liberal democracy index scores of 18 third-wave democratizers, 2000-2004
Horizontal accountability index scores and liberal democracy index scores of 18 third-wave democratizers, 2005-2009
Horizontal accountability index scores and liberal democracy index scores of 18 third-wave democratizers, 2005-2009
Horizontal accountability index scores and liberal democracy index scores of 18 third-wave democratizers,2010-2014
Horizontal accountability index scores and liberal democracy index scores of 18 third-wave democratizers, 2010-2014
Horizontal accountability index scores and liberal democracy index scores of 18 third-wave democratizers, 2015-2019