![]()

Лари Даймонд1
Ази дахь сүүлийн гучин жилийн хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг нь ихэнхдээ авторитар байсан энэ бүс нутагт олон тооны ардчилсан улсуудын бүлэг үүссэн явдал болж байна. Зүүн Азид 1980-аад оны дунд үе хүртэл тогтвортой ардчилсан ганцхан улс нь Япон байлаа. Филиппин улс нь хүнд хэцүү, илт либерал бус сонгуулийн ардчилалтай байсан боловч 1970-аад онд бүс нутгийн авторитар хандлагад автсан. Тайланд улс 1970-аад онд ардчиллыг туршиж байсан боловч үүнийг тогтоон барихуйц чадалтай байгаагүй. 1986 онд Филиппинд “Ард түмний хүч” хувьсгалын эхлэлээр энэхүү бүс нутаг нь ардчилал руу илүү шийдэмгий эргэлт хийж эхлэв. Тэр жил Маркосын дарангуйллыг унагаж, Филиппинд Коразон Акиног эрх мэдэлд хүргэсэн сонгуульт хувьсгалын араас 1987 онд Өмнөд Солонгост томоохон жагсаал цуглаан болж, улмаар сонгуулиар ардчиллын шилжилт хийгдэж эхэлсэн. Мөн тэр онд Тайваньд ардчилалруу аажмаар шилжих үйл явц эхлэлсэн бөгөөд 1996 онд анхны шууд Ерөнхийлөгчийн сонгууль болсон билээ. Өнөөдөр Тайвань нь идэвхтэй хоёр намын системтэй, эрч хүчтэй иргэний нийгэмтэй либерал ардчилал юм. Зөвлөлт империд коммунизм задарч байх үеэр Монгол улс 1990 онд ардчилалруу шилжиж эхэлсэн. 1997 оны санхүүгийн хямралаас хойш Индонезид 30 гаруй жил төрийн эрх барьсан Сухарто дарангуйлагч 1998 онд унасан бөгөөд тус улс мөн ардчилал руу шилжсэн. 1990-
ээд оны эхээр Тайланд улс цэргийн дарангуйлалт хагас ардчиллын хүлээснээс ангижирч, бүрэн сонгуульт ардчилалд шилжив. Харин Япон, Солонгос, Тайвань, Монгол, Филиппин, Индонези улсаас ялгаатай нь Тайланд улс нь ардчилал болон цэргийн дарангуйллын хооронд холхисоор байна. Саяхнаас Филиппинд либерал бус, авторитар практик дахин нэмэгдлээ. Эдгээр түүхэн хөгжил нь Зүүн ба Зүүн Өмнөд Азийн долоон улсаас бүрдсэн бүлэгийг бий болгосон бөгөөд эдгээр улс нь наандаж 20 гаруй жилийн турш тасралтгүй ардчилсан байсан эсвэл дор хаяж ардчиллын уг чанартай холбоотой
харьцангуй их туршлага /үүнийгээ эрэлхийлсэн/ хэлбэрээр оршиж ирсэн. Эдгээр улсуудын иргэдийн байр суурь, хандлага, үнэт зүйлс нь ардчиллын өрнөлд ямар хэмжээгээр дэмжлэг үзүүлж байгаа вэ?
Бид энэхүү асуултыг эдгээр долоон улсад ардчилал ба авторитаризмын талаарх байр суурь, үнэт зүйлсийн чиг хандлагыг 2001-2018 оны хооронд 20 орчим жилийн хугацаанд АБС-ны таван удаагийн судалгаанд тулгуурлаж судлан үнэлж болно. Анхны судалгаа /First wave/ нь 2001 онд Тайланд болон Тайваньд, 2002 – 2003 онд Япон, Солонгос, Монгол, Тайландад (Индонезийг хоёр дахь судалгаанд оруулж) явагдсан. Хоёр дахь судалгаа /Second wave/ нь ихэвчлэн 2006 онд (гэхдээ 2005 оны сүүлээр Филиппинд, 2007 оны эхээр Японд) явагдсан. Гурав дахь судалгааг /Third wave/ 2010 онд /2011 онд Японд/ явуулсан. Дөрөв дэх судалгааг /Fourth wave/ 2014-2016 оны эхээр явуулсан бөгөөд тавдугаар судалгаа нь /Fifth wave/ 2018 оны дундаас 2019 оны дунд хүртэл явагдсан юм.
Азийн эдгээр долоон улсын ардчилал (эсвэл зарим үед ардчилсан байсан) хэрхэн илрэн хэрэгжиж буй талаар иргэд нь ямар сэтгэгдэлтэй байв? гэдгээс эхлэе. Бид энэ асуултын хариултыг 3.1-р Зурган дээрээс харж болох бөгөөд эдгээр долоон ардчиллын иргэдийн ихэнх нь өөрсдийн ардчиллын хэрэгжилтэнд сэтгэл “маш” ханамжтай эсвэл “ерөнхийд нь” ханамжтай гэж байнга хэлж байдаг.
Жишээлбэл, Латин Америкийн улсаас (мөн Суб-Сахарын Африк ба Өрнөдийн ардчилал зэргээс) ялгаатай нь сэтгэл ханамжийн түвшин сүүлийн арваад жилд энэ бүсэд өссөөр байгаа бөгөөд одоо мэдэгдэхүйц өндөр байна (ерөнхийдөө 2/3 ба түүнээс дээш хувьтай) (Foa et al. 2020; Chu et al. 2020). Ардчиллын сэтгэл ханамжийн түвшин Японы иргэдийн тал орчим хувиас гуравны хоёрт хүрсэн бол,
Солонгосын иргэдийн хувьд 62%-иас 74%, Тайваньд 53%-иас 69% хүртлээ тус тус өссөн. Тайландын хувьд бууралт гарсан ч онцгой өндөр түвшин буюу 90%- аас 74%-д буурсан. Зөвхөн Монгол улсад л мэдэгдэхүйц, үнэндээ тууштай бууралт ажиглагдсан бөгөөд 70%-аас 48%, тавдугаар судалгаагаар бүр 37% болтлоо буурсан (3.1-р зураг).
Зураг 3.1 Ардчилалд сэтгэл ханамжтай байдлын хандлага.
Багана тус бүр АБС-ны 1-5 дахь судалгааны тоог илэрхийлнэ (Wave 1-5)


Эх үүсвэр. АБС, зохиогч бутээв
Ардчиллыг дэмжих дэмжлэгийн тухайд юу илэрч байна вэ? АБС-ны таван удаагийн судалгаанд Азийн иргэд ардчиллыг “засаглалын хамгийн сайн хэлбэр” гэдгийг хэр хэмжээнд хүлээн зөвшөөрч буйг судлах олон төрлийн асуултыг хэрэглэж ирсэн. Хүмүүсийн дунд “ардчиллыг ямагт илүүд үзнэ” эсвэл заримдаа
ардчилсан бус, авторитар засаглалыг илүү үзнэ”, эсвэл “аль нь ч надад адил хамаагүй” гэдгийг энгийнээр асуух нь хамгийн гол хэмжүүр байсан. Ардчиллыг “ямагт илүүд үзнэ” гэж хариулсан хувь хэмжээ долоон оронд ба цаг хугацааны явцад өөр өөр байсан (Зураг 3.2). Энэ хувь хэмжээ Тайланд улсад ерөнхийдөө 80 хувьтай хамгийн өндөр байсаар ирсэн бөгөөд харин Индонезид 70-75 хувьтай тогтвортой байгаа нь гайхшруулав. Ардчиллыг “ ямагт илүүд үзнэ “ гэсэн итгэлийн түвшин Японд мөн тогтвортой байсан бөгөөд 2019 онд 68 хувьтай байгаа нь 2003 оны анхны судалгаа явуулахад 77 хувьтай байснаас буурсан. Ардчиллын дэмжлэгийн энэ хэмжүүрээр Өмнөд Солонгост 2003 онд хүн амын хагас нь дэмжлэг илэрхийлж байсан бол 2019 он гэхэд 3/4 хувь болж өссөн. Таван судалгаа дараалан Тайвань улсад харин энэ хувь нь 50 орчимд байна. Хоёр оронд, ардчиллын дэмжлэгийн энэ
хэмжүүр сүүлийн хориод жилд байнгын бууралттай байгаа ба Монгол улсад 58-аас 37 хувь, Филиппин улсад 64-өөс 40 хувь болж тус тус буурчээ. Энэ нь хоёр оронд ардчилал ба ардчиллыг дэмжих олон нийтийн дэмжлэг хоёул муудаж байгаагий нэг илрэл, шинж тэмдэг юм (мөн бид бусад шинж тэмдгүүдийг харна). Мөн энэ нь одоогийн Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутертын засаглалын үед олон нийтийн томоохон эсэргүүцэлгүй авторитар дэглэмрүү хурдтай гулсан орж буйг тайлбарлахад туслах болно.
Зураг 3.2 Ардчиллыг “ ямагт илүүд үзнэ “ гэсэн хувь
Багана тус бүр АБС-ны 1-5 дахь судалгааны тоог илэрхийлнэ (Wave 1-5)


Эх үүсвэр. АБС, зохиогч бутээв
Ардчиллын дэмжлэгийг тодорхойлох арга нь энэ тухай хүмүүсээс шууд асуух явдал мөн боловч энэ нь хамгийн найдвартай арга бас биш юм. Нэгт, АБС (мөн бусад судалгаа) нь Ардчилал “D-word” гэдэг үг өөр өөр хүмүүсийн хувьд өөр өөр утга илрэхийлдэгийг харуулсан бөгөөд утга нь улс орон дотроо ч ялгаатай илэрдэг. Зарим хүмүүс ардчиллыг төр засгаас хүсч буй амьдралын аятай байдал эсвэл дэг журам, зохион байгуулалтыг сайн хангаж буй байлаар илүү ойлгодог. Бусад хүмүүс (зөв утгаар) ардчиллыг эрх чөлөөний илэрхийлэл, эсвэл өрсөлдөөнт сонгуулиудыг баталгаажуулдаг улс төрийн процедурын цогцоор ойлгодог байна. Тус үг нь зарим нийгмийн эсвэл түүхтэй нь уялдан сөрөг дүрслэлүүдийг бий болгох боловч тэр нь авторитар системийг хүссэн хүсэлтийг гэхдээ нөхцөлдүүлэхгүй.
Мөн “D-word” хэрэглэж байх үед асуултыг хэрхэн найруулсан аргаас хамааран уг дэмжлэг нь үндсэндээ өөр өөр байж болох юм. Дээр дурдсан “ардчиллыг илүүд үзэхүй” асуултыг гурван боломжит хариулттайгаар асуухын зэрэгцээ, АБС-ны эрдэмтэд (сүүлийн гурван судалгааны үеэр) “Ардчилал нь зарим нэгэн асуудалтай байж болох ч, энэ бол хамгийн сайн төрийн хэлбэр” гэдэгтэй санал нийлж
байгаа эсэхийг мөн асуусан. Энэ нь ардчилалтай холбоотой эхний асуулттай ижил сонсогдож байгаа боловч ардчиллын төгс биш байдлыг хүлээн зөвшөөрөх (“Ардчилал нь зарим асуудалтай байж болох…” гэх мэт) болон хариултын ангиллын ялгаа (маш их санал нэгдэх, санал нэгдэх, санал нийлэхгүй, огт санал нийлэхгүй гэсэн Likert-ийн дөрвөн шатлалт хэмжээ) нь улс орон бүрт илүү эерэг хариултыг үүсгэдэг. Бидний олж мэдсэн зарим ялгаанууд үнэхээр гайхамшигтай. Тав дахь судалгаанд, “ардчилал нь ямагт хамгийн сайн нь” гэсэн хариултуудыг бусадтай нь харьцуулахад, Японд уг дэмжлэг 68 хувиас 94 хувь руу, Тайваньд 47 хувиас 89 хувь руу, Монголд 37 хувиас 75 хувь руу, Филиппинд 40 хувиас 8 хувь руу тус тус нэмэгдсэн байна (бусад гурван улсад өсөлтүүд бага байна; Хүснэгт 3.1).
Мөн бид “ардчилал манай нийгмийн асуудлыг шийдвэрлэх чадвартай юу” гэсэн асуултыг асуусан бөгөөд улс орны хариултууд нь дээрх хоёр хэмжүүрийн дундуур байрлах байдлаар дэмжлэг нь илэрсэн. Бид эдгээр долоон оронд хүмүүсээс улс төрийн удирдагчдыг олон нийтийн сонгууль эсвэл “өгөөмөр чанар”-ын үндсэн дээр сонгох ёстой юу гэж асуусан. Долоон улсаас таван улсад 79-89 хувь нь
“сонгуулиар” гэж хэлсэн бөгөөд тухайлбал Монголд 72 хувь нь энэ сонголтыг сонгожээ. Филиппин улсад л ардчилсан сонгуулиар сонгох дэмжлэг нь тодорхой бус байна (50 хувь).
Хүснэгт 3.1 Ардчиллыг илүүд үзэхүй

Эх үүсвэр. АБС, зохиогч бутээв
Судалгааны асуултын төрлөөс хамаарч ардчиллыг дэмжих дэмжлэг нь мэдэгдэхүйц, зарим тохиолдолд эрс ялгаатай байгааг харгалзан Ричард Роуз (Richard Rose) болон түүний хамтрагчдаас гаралтай судалгааны нэгэн асуудлыг харгалзах нь чухал байна. Ардчилал үнэхээр ноцтой асуудалтай байж болзошгүй ч гэсэн үнэн хэрэгтээ энэ нь засаглалын бусад бүх хувилбараас илүү байдаг гэсэн “Черчиллийн таамаглал”-ыг турших нь утга учиртай гэж тэд үзсэн юм (Rose, Mishler, and Haerpfer 1998). Роуз болон түүний хамтрагчид 1990-ээд оны сүүлээр Төв болон Зүүн Европд хийсэн үндсэн ажлаараа (мөн Афробарометр ч дараа нь хийгдсэн) цэргийн засаглал, нэг намын засаглал, нэг хүний засаглал (“парламент, сонгуулиас татгалзах” ба “хүчирхэг удирдагч аливааг шийддэг”) гэсэн авторитар гурван хувилбарын дэмжлэгийг бид шалгаж үзсэн.
Эдгээр авторитар дэглэмийн хувилбарын талаар өгсөн хариултанд дүн шинжилгээ хийхдээ бид олон нийтийн зүгээс дэглэмүүдийн сонголтын талаар чухал бөгөөд өвөрмөц ойлголтыг олж авдаг. Таван судалгааны явцад бүс нутагтаа хөгжингүй аж үйлдвэржсэн гурван ардчилсан нийгэм болох Япон, Солонгос, Тайваньд авторитаризмаас татгалзсан түвшинд ерөнхийдөө хамгийн өндөр байгааг бид олж харлаа (Зураг 3.3). Тайванийн хүмүүс “D-word”-ийг дурдахад ардчилалд хөндийдүү ханддаг ч ардчилсан бус авторитар бусад хувилбаруудаас эрс татгалздаг. 2000 оны эхний судалгаанаас хойшх хугацааны явцад Тайваньд хүчтэй удирдагчийг сайшаадаг хүмүүсийн хувь 21-ээс 16 хувь, нэг намын
засаглалыг 18-аас 7 хувь, цэргийн удирдлагыг дэмждэг хувь 8-аас 3 хувь болж тус тус буурчээ. Ерөнхийдөө Тайванийн иргэдийн авторитар бүх гурван хувилбараас татгалзсан хувь сүүлийн хорин жилийн хугацаанд 70-аас 81 хувь болж, харин Японд энэ хувь 68-аас 86 хувь болж өссөн байна. Солонгост энэ түвшин бага зэрэг буурсан ч гуравны хоёроос (68 хувь) давсан хэвээр байна. Индонез 51-68 хувийн хэлбэлзэлтэй (тав дахь судалгаанд орсон) байна. Харин Монголд авторитар бүх гурван хувилбараас татгалзсан хувь 46-аас 29 хувь хүртэл, Филиппинд 40-ээс 31 хувь хүртэл тус тус буурчээ.
Зураг 3.3 Дарангуйлагч гурван бүх хувилбараас татгалзсан хувь

Эх үүсвэр. АБС, зохиогч бутээв
Чухамхүү авторитар хувилбаруудад хандах эдгээр хандлага нь долоон улсыг эрс ялгарч салгахад хүргэсэн. 2018-2019 он гэхэд тус улсуудын тав нь (нийгмийн гуравны хоёроос доошгүй нь) бүх авторитар хувилбараас татгалзаж, шийдвэрлэх олонх болсон бол Монгол, Филиппин улсад хүчээ авч буй авторитар популизмыг эсэргүүцэх эсэргүүцэл нь сул байсан (Зураг 3.4). 2014 оны 5-р сард болсон цэргийн эргэлтээс хэдхэн сарын дараа хэрэгжүүлсэн дөрөв дэх судалгаанд цэргийн засаглалыг дэмжсэн хүмүүсийн тоо (54 хувь хүртэл) ажиглагдсан Тайланд нь цаг хугацааны өөрчлөлтийн хамгийн сонирхолтой загвар байж болох юм. Гэсэн хэдий ч тав дахь судалгаа (2018 оны сүүл, 2019 оны эхээр) Тайландад явагдахад цэргийн засаглалыг дэмжих нь АБС-т бүртгэгдсэн хамгийн доод түвшинд (13 хувь) буурч, авторитар бүх гурван хувилбараас татгалзсан нь түүхэн дээд хэмжээнд (70 хувь) хүрчээ. Трендийн бүрэн мэдээллийг Хүснэгт 3.2-оос үзнэ үү.
Зураг 3.4 Авторитар хүчтэй удирдагчийг дэмжсэн дэмжлэгийн хандлага

Эх үүсвэр. АБС, зохиогч бутээв
Хүснэгт 3.2 Авторитар хувилбаруудын дэмжлэгийн хандлага

Эх үүсвэр. АБС, зохиогч бутээв
Ардчилсан үнэт зүйлс
Ардчилсан соёлыг хэмжих өөр арга бол ардчилсан эсвэл авторитар гэх дэглэмийн төрлийн талаарх байр суурь гэхээсээ ардчилсан зарчим, ардчиллын хэрэгжилттэй холбоотой үнэт зүйлсийг чухалчлахтай холбоотой. Азийн Барометрыг урьтаж нөхцөлдүүсэн Тайванийн улс төр судлаачид Hu Fu ба Yun-han Chu (тэрээр дараа нь АБС-г үндэслэж, удирдсан эрхэм) нар хамтын амьдрахуйн үзэл (communitarianism), засгийн эрх мэдлийг хүндэтгэх үзэл (deference to executive authority) болон эрх чөлөө гэхээсээ дэг журмыг илүүд үзэх байдал зэрэг Азийн уламжлалт либерал бус ба авторитар үнэт зүйлсийг дэмжиж буй дэмжлэгийн түвшнийг шинжлэж үзсэн юм (Fu and Chu 1996). Хүснэгт 3.3-т жагсаасан долоон өгүүллийн талаар нийгмүүд ямар байр суурь илэрхийлж буйгаас үүдэн либерал
бус эсвэл авторитар үнэт зүйлсийн баримжаатай байгааг харна. Жишээлбэл, судалгаанд оролцогчид “засгийн газрын удирдагчид өрхийн тэргүүнтй адил тул бид тэдний шийдвэрийг дагах учиртай”? Улс төрийн олон урьгалч үзэл, түүнийг тээгч хэт олон байгууллага байгаад сэтгэл түгшэдэг үү? “Гүйцэтгэх засаглал нь шүүх засаг, хууль тогтоох байгууллагын хяналтын гадуур байх ёстой гэж бодож байна уу?” зэрэг асуултыг шинжилсэн болно. Хүснэгт 3.3 ба Зураг 3.5, Зураг 3.5 нь модернизацийн сэдэвтэй зарим талаар нийцсэн нилээн агууламжтай тохиолдлуудыг илтгэнэ. Сүүлийн хориод жилийн туршид Япон, Солонгос, Тайвань нь улам чинээлэг баян бөгөөд илүү “пост аж үйлдвэржсэн” болж, хүндхэн үед бойжсон ахмад үе өргөн хэрэглээний эрин үед нийгэмшсэн залуу үеэр солигдоход үнэт зүйлс илэрхий өөрчлөгджээ. Авторитар улс төрийн үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрсөн дундаж үзүүлэлт эдгээр гурван улсад тууштай буурчээ. Японд 36 хувиас 29, Өмнөд Солонгост 44-өөс 30, Тайваньд 49-өөс 36 хувь хүртэл тус тус буурсан байна (Зураг 3.5, Хүснэгт 3.3). Эл гурван улс нь зөвхөн ардчилсан систем гэдгийн зэрэгцээ улс төрийн чухал утгаар хувь хүний бие даасан байдал болон эрх мэдэлт шинжийг илтгэх эмансипацийн (emancipative) үнэт зүйлсийг тунхагласан либерал нийгэм юм (Inglehart 1997; Inglehart and Welzel 2005; Welzel and Inglehart 2008, 2019). Гэсэн хэдий ч Зүүн Азийн бусад дөрвөн ардчилсан (эсвэл заримдаа ардчилсан болдог) нийгмийн таван иргэдийн гурав орчим нь либерал бус улс төрийн үнэт зүйлстэй зууралдсан хэвээр байна.
Авторитар үнэт зүйлсийг дэмжих дэмжлэг Монгол, Тайландад ялимгүй буурсан бол Филиппин, Индонезид харин ч өсжээ. Тухайлбал, Индонезид өнгөрсөн хугацаанд уг өсөлт мэдэгдэхүйц болж “тодорхой үзэл санааг нийгэмд хэлэлцэхийг засгийн газар шийдэх учиртай” гэж үзэх хувь 50-иас 65, Филиппинд мөн ижил үзэлтэй иргэдийн хувь 2010 онд 54 хувьтай байсан бол 2018 онд 69 хувьд хүрчээ.
Филиппинд шүүхийн хараат бус байдал болон парламентаас гүйцэтгэх засаглалыг хянах хяналтыг үл дэмжих түвшин нэмэгдсэнээр Ерөнхийлөгч Дутертэгийн авторитар популизмын хандлагыг нөхцөлдүүлжээ.
Зураг 3.5 Авторитар үнэт зүйлсийн дундаж хувийн хандлага

Эх үүсвэр. АБС, зохиогч бутээв
Хүснэгт 3.3 Авторитар үнэт зүйлсийн дэмжлэгийн хандлага


Эх үүсвэр. АБС, зохиогч бутээв
Насны онцлог нөлөө
Модернизацийн онол, ялангуяа Рональд Инглехарт, Кристиан Велцел (Ronald Inglehart and Christian Welzel) нар болон тэдний хамтран ажиллагсдын сүүлийн хэдэн арван жилд хөгжүүлсэнчлэн либерал ардчилсан (эсвэл “эмпансипатив”) үнэт зүйлс нь эдийн засгийн хөгжлийн үр дүнд бий болж, өндөр орлого, амьжиргааны түвшин, илүү их мэдлэг, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг илүү их “үйл ажиллагааны нөөцийг” бий болгодог гэж үздэг. Түүгээр ч зогсохгүй “хүмүүсийн үнэт зүйлс өсвөр насандаа бүрэлдэн тогтдог” (Welzel and Inglehart 2019, 142) нь нийгэмд ерөнхийдөө давамгайлж буй хөгжлийн түвшний үр дүн юм. Иймээс, илүү баян чинээлэг нөхцөлд нийгэмшсэн үеийнхэн нь орлого багатай, боловсрол багатай, мэдээллийн хүртээмж муутай нийгмийн нөхцөлд өссөн өмнөх үеийнхнээс илүү ардчиллын үнэт зүйлстэй байх ёстой. Хэрэв модернизацийн онолын энэхүү нотолгоо зөв бол залуу насны бүлгүүд илүү ардчиллын үнэт зүйлсийг илэрхийлж, авторитар дэглэмийг үгүйсгэх хандлагатай болно гэж бид үзэх ёстой юм. Олон арван жилийн турш хөгжил цэцэглэлтийн өндөр түвшинд хүрсэн Японд өнөөдөр ардчиллын өнгөцхөн дэмжлэг, сул эсвэл огт байхгүй утгаар насны нөлөөлөл тийм ч илэрхий байхгүй байж магадгүй. Гэсэн хэдий ч хэрэв дээрх үндэслэлийг баримтлавал Зүүн Азийн хувьд найдвар төрүүлэхүйц хувилбар нь авторитаризмыг тэр болгон сөрдөггүй, нийгмийн олон ургальч үзлээс болгоомжлох хандлагатай ахмад үеийнхнийг залуу, илүү ардчилсан үеийнхэн аажмаар солиход оршино.
Сүүлийн дөч гаруй жилийн хугацаанд эдийн засгийн хөгжил хамгийн хүчтэй, тогтвортой байсан Өмнөд Солонгос, Тайваньд насны онцлогтой холбоотой онцлог нөлөө хэвээр байна. Гэсэн хэдий ч харьцуулсан нийт зураглал нь илүү нарийн төвөгтэй байгаа ба тухайлбал Филиппиний хувьд энэ нь санаа зовниулж байна. АБС-ны таван судалгааны хугацаанд авторитар үнэлэмжийн индексийн
дундаж оноо (насны бүлэг тус бүрийн энэ талаар санал нийлж буй дундаж тоог илэрхийлнэ) Солонгос, Монгол, Тайвань гэсэн гурван улсад насны ялгаатай холбоотой тогтмол эерэг хамааралтай байв. Энэ хамаарал нь Солонгос, Тайваньд (Монголд арай бага) гайхалтай байсан. Залуу хүмүүсээс (17-29) эхлэн насанд хүрэгчид (30-45), дунд нас (45-65) болон өндөр настан (65 ба түүнээс дээш) хүртэл шат ахих тусам авторитар үнэлэмжийн талаарх өгүүлэмж бүртэй санал нийлэх хандлага нэмэгдэж, энэ илрэц бараг бүх судалгаанд ажиглагдаж байна. Солонгос, Тайванийн өндөр настнууд болон бусад насны бүлгүүдийн хоорондох асар их ялгаа болон бүх насны бүлгүүд, ялангуяа ахмад настнуудын дунд цаг хугацаа өнгөрөх тусам дарангуйллын үнэт зүйлсээс ангижрах өөрчлөлт нь үе дамжин солигдох үйл
явцтай холоотой гэж үзэх үндэстэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Зураг 3.6, 3.7-д Тайвань, Солонгосын насны бүлгүүдийн чиг хандлагыг харуулав. Тайваньд 2001 оноос хойшх судалгаа бүрт ахмад настнууд илүү авторитар, 45-аас доош насныхан харин авторитар уг үнэлэмж багатай байлаа. Гэвч 2018 оны тав дахь судалгаагаар энэ ялгаа эрс багассан нь гол нь 65-аас дээш насныхны дунд авторитар үнэлэмжтэй
санал нийлсэн дундаж хэмжээ 4.19-өөс 2.67 болж огцом буурсантай холбоотой. 65-аас дээш насныхантай харьцуулахад Солонгосын залуучууд мөн ардчиллыг дэмжиж, авторитар дэглэмийн хувилбаруудыг эсэргүүцдэг гэсэн хандлага буурах талтай бол олонх нь ардчиллыг үргэлж илүүд үздэггүй Тайванийн залуучуудын дунд “ардчилал”-ын талаарх санал бодол илүү хүчтэй байна.
Зураг 3.6 Тайвань дахь авторитар үнэт зүйлсийн долоон асуултын дундаж оноо

Зураг 3.7 Солонгос дахь авторитар үнэт зүйлсийн долоон асуултын дундаж оноо

Япон улс 2003 онд анх судалгаа явуулж эхлэх үед эдийн засгийн өндөр хөгжилд аль эрт хүрсэн байсан тул тухайн үеийн болон түүнээс хойшхи хугацаанд насны нөлөөлөл бага байсан. Тайланд мөн илүү холимог дүр зурагтай байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам авторитар үнэлэмж бага зэрэг буурч байна (хамгийн өндөр насны бүлгийн хувьд өөрчлөлтгүй). Үүний эсрэгээр, Индонези, ялангуяа Филиппин улсад либерал бус шилжилт өөрчлөлт ажиглагдсан нь түгшүүртэй хандлагыг харуулсан. Индонезид 2006 онд (2-р судалгааны үеэр) анх судалгаа явуулснаас хойш үнэлэмж нь арай илүү авторитар болсон. Залуучууд ахмад настнуудаасаа нэг бол илүү авторитар, эсвэл ялгаагүй ижил байдалтай. Филиппиний нэг гайхалтай ялгаа нь (5-р судалгаанд) 65 ба түүнээс доош насны хүмүүс авторитар үнэлэмжийн индексээр 65-аас дээш насныхаас дор хаяж хагас пунктээр илүү байгаа бөгөөд өндөр настан бус Филиппинчүүд авторитар үнэлэмжийн долоон өгүүлэмжээр дунджаар хагас пунктээр (ойролцоогоор 4.6 болж) нэмэгдсэн байна. 65-аас дээш насны Филиппинчүүд (5-р судалгаанд) залуу насны бүлгүүдээс (36-42 хувь) ардчиллыг үргэлж илүүд үзэх (51 хувь) магадлал өндөр байдаг бөгөөд тэд бүх авторитар хувилбараас татгалзах магадлал мөн өндөр байдаг (гэхдээ тэдний дөнгөж 38 хувь). Тиймээс, Филиппиний ардчиллаас уруудах хандлага нь зөвхөн элитийн хүрээн дэх үзэгдэл биш юм. Улс төрийн соёлын үүднээс авч үзвэл тус улсын ардчилал эрүүл биш байна. Филиппин дэх авлига, эдийн засгийн тэгш бус байдлын түвшин ядуурлаас гарсан хэдэн арван жилийн хугацаанд Солонгос,Тайваньд байснаас хамаагүй дор хэвээр байгаа бөгөөд Филиппин энэ хоёр улсын (мөн нэг үеийн өмнөх Японы) эдийн засгийн тогтвортой, өргөн тархсан хөгжилд хүрч чадаагүйн нэг шалтгаан байж болох юм. Индонези улс өсөлт, хүртээмжийн хувьд арай дээрдсэн боловч Солонгос, Тайваньтай адилгүй улс төрийн дарамт шахалттай тулгардаг. Филиппин, Индонези хоёрын аль нь ч Солонгос, Тайваньд
үнэт зүйлсийн өөрчлөлтийг өдөөсөн эдийн засгийн хөгжлийн дундаж ангийн түвшинд хараахан хүрээгүй байна.
Дүгнэлт
Зүүн Азийн хамгийн олон ургальч үзэлтэй долоон улс оронд ангарман хорин жилд хийгдсэн олон нийтийн санал асуулгад сайн ба муу мэдээ бий. Олон нийтийн санаа бодлын түвшинд Япон, Солонгос, Тайвань нь нягтарсан, улам бүр либерал ардчилалтай болж байгаа нь харагдаж байна. Тэдний иргэд өөрсдийн улс оронд ардчилал хэрхэн хэрэгжиж байгаад сэтгэл ханамж өндөр байгааг харуулж байгаа
бөгөөд Тайванийн иргэд “ардчилал” гэсэн үгийн талаар зарим талаар эргэлзэж байгаа ч ардчилал өөрийн бэрхшээл, асуудалтай ч “засаглалын хамгийн шилдэг хэлбэр хэвээр” (89 хувь), улс төрийн удирдагчдыг сонгуулиар сонгох ёстой (86 хувь) гэж тэд үзэж байна. Илүү онцлон хэлэхэд, эдгээр нийгэм тус бүрийн хүчтэй олонх нь авторитар дэглэмийн бүх боломжит хувилбараас татгалзаж, сүүлийн
хорин жилийн таван судалгаагаар (мөн Япон, Тайваньд тогтмол нэмэгдэж буй хувь хэмжээгээр) үүнийг нотлож байна. Эцэст нь хэлэхэд, эдгээр гурван улсад авторитар улс төрийн үнэлэмж нь дунджаар олон нийтийн гуравны нэгээс илүү хувийн дэмжлэгийг авахаа больсон.
Бусад дөрвөн улс нь ардчиллын талаар илүү эмзэг, түр зуурын эсвэл зөрчилдөөнтэй хандлагатай аж. Индонези, Тайландад олон нийтийн дийлэнх олонх нь ардчиллыг дэмжиж байгаагаа илэрхийлдэг бөгөөд одоо улс бүрт иргэдийн гуравны хоёр орчим нь дарангуйллын бүх хувилбараас татгалзаж байна. Ийнхүү Тайландад төрийн эргэлт хийсний дараа богино хугацаанд цэргийн засаглалыг дэмжсэнийг эс тооцвол хоёр улс авторитар засаглалд элгэмсэг сэтгэлгээнээс хол байх хандлагатай байгаа бололтой. Гэвч энэ хоёр нийгмийн ардчиллыг дэмжих хандлага нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах, гүйцэтгэх засаглал дахь эрх мэдлийн төвлөрлийг зөвшөөрөх хүсэл эрмэлзэлтэй зэрэгцэн оршиж буй эрс либерал бус эргүүлгийг илэрхийлсээр байна.
Филиппин болон Монголын олон нийтийн санаа бодлын тоо баримт нь илүү сэтгэл зовоосоор байна. Энэ хоёр улсад улс төрийн тогтолцоо авторитар популист чиглэлд замнасан (Филиппинд илт тод, харин Монголд санаа зовоосон хэвээр) хэвээр ба авторитар хүчтэй удирдагчийг дэмжих нь сүүлийн үед нэмэгдэж байна. Ерөнхийдөө (хамгийн сүүлд 2018 онд хэмжсэнээр) энэ хоёр улсын арван иргэн
тутмын гурав нь л авторитар дэглэмийн бүх гурван хувилбараас татгалзаж байна.
Таван судалгааны үр дүнд Филиппин нь дундаж үзүүлэлтээрээ улам либерал бус орон болж байна. Авторитар үнэлэмжийг дэмжих түвшин тав дахь судалгаанд 55- аас 64 хувь хүртэл нэмэгдэв (долоон орны дотор хамгийн өндөр). Төрөл бүрийн хэмжүүрийн чиг хандлагыг харвал Филиппинд ардчилал нь бодитой бөгөөд ноцтой асуудалд орсон бололтой. “Хувь заяаны” учирлаар бус удирдагчдыг ард түмнээс сонгохыг илүүд үзэх энгийн бөгөөд шулуухан асуултанд ч гэсэн Филиппинчүүдийн сонгуулийг илүүд үздэг хувь 2010-2018 оны хооронд 68-аас 50 хувь болж буурчээ.
Солонгосын одоогийн ерөнхийлөгчийн засаг захиргаа либерал бус чиглэлд (Shin 2020) чиглэж байгаа хэдий ч олон нийт авторитар сонголт, үнэт зүйлийг эрс үгүйсгэсэн хэвээр байгаа учир энэ хандлага тогтвортой оршиж чадахгүйг харуулж байна. Япон, Тайвань нь Азийн хамгийн либерал ардчилсан орнуудаар шалгардаг бөгөөд авторитар дэглэмийн үнэт зүйлс, сонголтуудыг үгүйсгэх хандлага үүнийг
нотлож байна. Тайланд, Индонези улс ардчиллын талаарх либерал бус төсөөллийг зарим талаараа дэмжиж байгаа бөгөөд энэ нь өөрсдөд нь (эсвэл Тайландын хувьд) ямар нэгэн хэмжээгээр байгаа юм. Зарчмын хувьд ардчиллыг олон нийт хүчтэй дэмжиж байгаа нь Тайландад одоогийн цэргийнхэн давамгайлсан хуурамч ардчилал нь олон нийтийн эргэлзээтэй хууль ёсны гэх байдалд тулгуурлаж байгааг харуулж байна. Ард түмэн нь ядаж сонгуулийн ардчиллыг хүсч байна. Филиппин улс 1986-2016 оны гучин жилийн ихэнх хугацаанд мөн ийм л байсан боловч хатуу ширүүн зан авир нь харин гайхшралыг төрүүлэхүйц өндөр түвшний дэмжлэгийг авчирсан популист авторитар ерөнхийлөгчийн үед энэ улс тогтвортой бүдгэрч байна (Reuters 2020).
Энэ бүхэн нь Зүүн Азид ардчилал тодорхой хугацаанд маргаантай хэвээр байх бөгөөд либерал, ардчилсан үнэт зүйлсийг дэмжих бат бөх суурийг бий болгох хамгийн найдвартай арга бол тогтвортой, шударгаар хуваарилагддаг эдийн засгийн хөгжил гэдгийг харуулж байна.
Тэмдэглэл
Бид мөн дөрөв дэх хувилбар болох “мэргэжилтнүүдийн засаглалын” талаар асуусан боловч хүмүүс үүнийг ардчиллаас илт ялгаатай авторитар хувилбарын нэг гэж ойлгох үгүй нь ойлгомжгүй байгаа тул би үүнийг энд авч үзэхгүй байна.
Ном зүй
—. 2019. “Political Culture, Mass Beliefs, and Value Change.” In Democratization,
edited by Christian W. Haerpfer, Patrick Bernhagen, Christian Welzel, and
Ronald Inglehart, 127-144. Oxford: Oxford University Press.
Chu, Yun-han, Kai-Ping Huang, Marta Lagos, and Robert Mattes. 2020. “A Lost
Decade for Third-wave Democracies?” Journal of Democracy 31 (2): 166-181.
Foa, Roberto Stefano, A. Claystone, M. Slade, A. Rand, and R. Williams. 2020.
The Global Satisfaction with Democracy Report 2020. Cambridge: Bennett
Institute for Public Policy, University of Cambridge. https://www.cam.ac.uk/
system/ files/report2020_003.pdf.
Fu, Hu, and Yun-han Chu. 1996. “Neo-authoritarianism, Polarized Conflict and
Populism in a Newly Democratizing Regime: Taiwan’s Emerging Mass Politics.”
Journal of Contemporary China 5 (11): 23-41.
Inglehart, Ronald. 1997. Modernization and Postmodernization. Princeton:
Princeton University Press.
Inglehart, Ronald, and Christian Welzel. 2005. Modernization, Cultural Change,
and Democracy. New York: Cambridge University Press.
Reuters. 2020. Philippines’ Duterte Scores Record High Rating, Despite Virus
Crisis. October 5. Accessed March 4, 2021. https://www.reuters.com/article/
us-philippines- duterte/philippines-duterte-scores-record-high-rating-despitevirus-crisis- idUSKBN26Q0YK.
Rose, Richard, William Mishler, and Christian Haerpfer. 1998. Democracy and
Its Alternatives: Understanding Post-communist Societies. Oxford: Polity Press.
Shin, Gi-wook. 2020. “South Korea’s Democracy Decay.” Journal of Democracy
31 (3): 100-114.
Welzel, Christian, and Ronald Inglehart. 2008. “The Role of Ordinary People in
Democratization.” Journal of Democracy 19 (1): 126-140.
- Larry Diamond is a Senior Fellow at the Hoover Institution, the Mosbacher Senior Fellow in Global
Democracy at the Freeman Spogli Institute for International Studies (FSI), and a Bass University Fellow
in Undergraduate Education at Stanford University. He is also Professor by courtesy of Political Science
and Sociology at Stanford and served for 32 years as founding co-editor of the Journal of Democracy.
He leads the Hoover Institution’s programs on China’s Global Sharp Power and on Taiwan in the
Indo-Pacific Region. His book, Ill Winds: Saving Democracy from Russian Rage, Chinese Ambition, and
American Complacency, analyzes the challenges confronting liberal democracy in the United States
and around the world at this potential “hinge in history” and offers an agenda for strengthening and
defending democracy at home and abroad. ↩︎
