Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Эдийн засаг > Олон улсын эдийн засаг > АДГУУСЛАГ ЧАНАР БУЮУ ХҮНИЙ СЭТГЭЛЗҮЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭРХЭН ЖОЛООДДОГ, МӨН ЭНЭ НЬ ЯАГААД ДЭЛХИЙН КАПИТАЛИЗМД ЧУХАЛ ТУХАЙ
Олон улсын эдийн засагХөгжлийн бодлогоШинэ Толь СэтгүүлЭдийн засаг

АДГУУСЛАГ ЧАНАР БУЮУ ХҮНИЙ СЭТГЭЛЗҮЙ ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭРХЭН ЖОЛООДДОГ, МӨН ЭНЭ НЬ ЯАГААД ДЭЛХИЙН КАПИТАЛИЗМД ЧУХАЛ ТУХАЙ

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-08
Хуваалцах
8 min унших
Хуваалцах

Loading

Др. Д. Бадамдаш

/МУИС-ийн Улс төр судлалын тэнхим/

Шинэ толь №66, 2009

Authors: Robert Schiller & George Akerloff 

Нарын бүтээлд хийсэн шинжилгээ

Сонсохыг хүсвэл – АУИДОБҮҮК

Зохиогч Жорж Акерлоф, Роберт Шиллер нар уг бүтээлдээ өнөөгийн эдийн засгийн амьдралыг ойлгохын тулд хүний “адгууслаг чанар” (animal spirits) буюу хүний сэтгэлийн хөдөлгөөн, рационал бус хүчин зүйлс эдийн засгийн шийдвэр гаргалтад хүчтэй нөлөөтэй байдгийг тайлбарлажээ. Эдгээр хүчин зүйлийн дотор төсөөлөл итгэл, шударга харьцааны тухай эрмэлзэл, завшигч буруу сэдэл, мөнгөний талаарх ташаа ойлголт зэргийг дурдсан байна. Жирийн иргэдийн хувьд эдгээр хүчин зүйлс эдийн засгийн аливаа шийдвэр гаргах үйл явцад байнга нөлөөлж байдаг аж.

Эхний шинж болох төсөөлөл итгэл (confidence) гэдэг нь адгууслаг чанарын хамгийн гол бүрдэл нь бөгөөд бусад хүмүүс юу бодож, итгэж, юу хийхээр төлөвлөж байгаа тухай төсөөлөл, итгэлийг оруулна. Энэ нь хүнээс хүнд дамжин “халдварлах” чадвартай бөгөөд эцсийн дүндээ асар хүчтэй далайцыг бий болгодог байна. Тухайлбал, ихэнх хүмүүс үл хөдлөх хөрөнгө, орон сууцны үнэ үргэлж л өсч байна гэдэгт итгэх хандлагатай бөгөөд үүнийг хамгийн найдвартай хөрөнгө оруулалт гэж үздэг. Гэтэл ийм үзэл хандлага өнөөгийн хямралыг эхлэхэд нөлөөлсөн билээ.

Хоёрдугаар шинж нь шударга харьцааг (fairness) эрхэмлэж байдаг бөгөөд ажилтан, ажил олгогчийн хооронд ч ийм харьцаа байх ёстой гэж үзэж шаардлага тавьж байдаг ажээ. Ийм үед цалингийн хэмжээ гол шалгуур болдог бөгөөд хямралын үед цалин нь оруулж буй хувь нэмэртэй нь харьцуулахад шударга тогтоогдсон байх ёстой гэж үздэг аж. Мөн ажил олгогчдын зүгээс сайн ажилтнуудыг зах зээлийн хувьд хамгийн шаардлагатай доод түвшний цалин өгөх биш түүнээс өндөр цалин өгч ажиллуулах хандлага байдаг нь туршлагаас харагддагийг өгүүлсэн байна.

Гуравдугаар шинж нь завшигч буруу сэдэл (corruption and bad faith) гарах, түгэн дэлгэрэх боломж байнга байдаг төдийгүй зарим үед бүр гаарч эдийн засгийн уналт, хямрал уруу хөтөлдөгөж. Үүнийг томоохон улс төр, эдийн засгийн шилжилт хийж буй орны жишээнээс харж болдог. Манай орны хувьд ч санхүүгийн пирамид, хадгаламж зээлийн хоршооны луйвар зэрэг үүний тодорхой жишээ юм. Өнөөгийн хямралд ч гэсэн хүмүүсийн ийм хандлага томоохон үүрэг гүйцэтгэснийг дээрх зохиогчид болон бусад ажиглагчид цохон тэмдэглэдэг.

Дөрөвдүгээр шинж нь монетарист онолын зарчмын эсрэгээр олон хүмүүс мөнгөний ханшны өөрчлөлтийг яг таг мэдэрч шийдвэр гаргахдаа харгалзаж чаддаггүй (money illusion).

Цалин нэмэх нь чухал боловч, үнэ өсөх бүрт тэгж шаарддаггүй. Мөн үүний адилаар үнэ буурах үед цалингаа хасахыг бас хүлээн зөвшөөрдөггүй. Цалин бол зөвхөн өсч байх ёстой зүйлээр төсөөлж байдаг гэжээ.

Мөн дээрх дөрвөн шинжээс гадна, нийгэмд чухал үүрэгтэй байдаг янз бүрийн хүүрнэл (stories) чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Тухайлбал, дээр дурдсан байшингийн үнэ үргэлж л өсч байдаг гэсэн хүүрнэлээс болж маш олон хүмүүс байр, орон сууцанд хөрөнгө оруулалт хийхэд хүрсэн аж.

Бүтээлийн хоёрдугаар хэсэгт зохиогчид дээрх адгууслаг шинжүүд эдийн засгийн тодорхой үйл явцад хэрхэн нөлөөлж ирснийг харуулж, тодорхой жишээн дээр тайлбарлажээ. Үүнд, эдийн засгийн уналт, хямралд эдгээр шинжүүд хэрхэн нөлөөлдөг, ажилгүйдлийн шалтгаан, ажилгүйдэл инфляцийн хооронд яагаад сонголт хийх болдог тухай, ирээдүйн тухайн хүмүүс ухаалагаар шийдвэр гаргадаггүй тухай, хөрөнгийн үнэ болон хөрөнгө оруулалтын урсгал яагаад савлаад байдаг, үл хөдлөх хөрөнгийн зах зээл яагаад үнийн өсөлт бууралтын орчилоор явдаг, угсаатны цөөнхийн хувьд илүү ядуу байх хандлагад эдгээр шинжүүд нөлөөлдөг тухай тайлбарлан өгүүлжээ.

Тухайлбал, өнөөдөр дэлхий дахиныг хамарсан хямрал бусад эдийн засгийн хүндрэлийн адилаар тодорхой зүйлийн үнэ өснө гэсэн нийтийн итгэл төсөөлөл газар авч, хөрөнгө оруулалтыг өсгөсөн бөгөөд энэ нь их хэмжээний ашиг олох гэсэн завшигч сэдлийн үйлдлүүд ихээр гарахад хүргэж эцэст нь итгэл гэнэт үгүй болж нийтийг сандралд хүргэснээр бий болжээ.

Зохиогчид дүгнэхдээ, орчин үеийн шинэ либерал эдийн засгийн ухаан эдийн засгийн зүй тогтлыг тайлбарлахдаа зөвхөн нэг явцуу хэсгийг л тодорхойлон харуулдаг юм. Рационал болон рационал бус, эдийн засгийн болон эдийн засгийн бус сэдлүүдээс рационал бөгөөд эдийн засгийн сэдлийг л хамардаг. Үүнийг хүснэггээр харуулбал (хүснэгт 1-г харна уу) зөвхөн зүүн дээд талын хэсгийг (сүүдэртүүлсэн) л харуулдаг байна. Зохиогчдын дүгнэж буйгаар тэдний дэвшүүлж буй санаа нь үлдсэн гурван нүхийг бөглөх анхны оролдлого хийж байгаа ажээ.

Хүснэгт 1.

Үнэхээр ч эдийн засгийн оролцогч бүр ашгийг максимум түвшинд байлгаж, зардлаа хамгийн минимум түвшинд хадгалах рациоиал (оновчтой) шийдлийг гаргагч гэсэн үндэслэлд тулгуурлан эдийн засгийн онол, загварыг боловсруулах өнөөгайн хандлага учир дутагдалтай юм. Учир нь энэ зарчмаар тодорхой нөхцөлд хүн бүр адилхан бөгөөд хамгийн рационал шийдвэрийг гаргаж чаддаг гэсэн хуурмаг төсөөллийг бий болгодог.

Зохиогчид дүгнэхдээ иррационал шийдэл, үйл ажиллагаа давамгайлдаг эдийн засгийн орчинд төр зохистой оролцон тэдгээр адгууслаг чанарыг туйлшралд хязгаарлалт тогтоож, дүрэм журмаар зохицуулан, жаазанд барих замаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах, урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ гэж үзжээ. Төр амжилттай оролцож ирсэн нэг жишээг хадгаламжийн түвшин дээр дурьдсан байна. Орлогоосоо тодорхой хувийг ирээдүйд зориулан хадгалах талаар хамгийн хүчирхэг гүрний иргэд сайнгүй байна. Харин зарим Зүүн Азийн орнууд жишээлэн Сингапур, Малайз, БНХАУ-ын иргэд энэ талаар хол давуу байдаг ажээ. Энэ нь нэг тапаар уламжлалт соёл, үнэт зүйлстэй холбоотой боловч төрийн үүрэг тодорхой нөлөө үзүүлснийг үгүйсгэж болохгүй юм. Сингапур улс 1955 оноос Засгийн газрын шийдвэрээр иргэдийн цалингийн тодорхой хувийг нэгдсэн санд хадгалуулж иржээ, Эхлээд цапингийн 5% байснаа 1983 он хүртэл шатлан өсгөж иржээ. Харин БНХАУ-ын хувьд хадгаламжийг дэмжсэн хүчтэй уриа лоозон, кампанит ажил өрнүүлж иржээ[1]. Харин америкчуудын хувьд хэрэглээнд үндсэн орлогоо зарцуулах хандлага хүчтэй байдаг. Үүнийг тэдний эзэмшиж байгаа зээлийн картны тооноос харж болно. 300 гаруй сая хүн амд өнөөгийн байдлаар 1.3 тэрбум зээлийн карт байхад Хятадын 1.2 тэрбум хүнд үндсэндээ 5 сая зээлийн карт л хэрэглэгдэж байна[2]. АНУ-ын эр, эм, хүүхэд хөгшидгүй нэг хүнд дөрвөөс дээш зээлийн карт ногдож байна.

Иймд зохиогчдын үзэж буйгаар төр засаг инфляц, ажилгүйдлийг хянах, ядуурлыг бууруулахаас гадна эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд санхүүгийн салбарт нарийвчилсан хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгох, цаашлаад улс оронд санхүү зээлийн зорилтот түвшинг тодорхойлон түүнийг хангах хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах нь туйлын чухал гэж үзжээ.

Энэхүү бүтээл нь дэлхийн эдийн засгийн хүндрэлтэй үед гарах арга зам эрэлхийлсэн чухал санаа дэвшүүлж, цаашид эдийн засгийн үйл явцыг удирдан залах талаар сонирхолтой шийдлийг санал болгож чаджээ. Дэвшүүлсэн үндэслэл, нотолгоо нь үнэмшилтэй бөгөөд хангалттай олон баримтыг цуглуулжээ. Цаашид энэ талаар судалгаа хийх, адгууслаг хүчин зүйлийн үүргийг харгалзах нь бодит байдлыг дүрслэн харуулахад чухал ач холбогдолтой юм.

Ном зүй

Akerlof, G.A. & R.J. 2009. Animal Spirits: How Human Psychology Drives the Economy, and Why It Matters for Global Capitalism Princeton University  Press.

Хянан, нийтэлсэн: Б. АРИУНБАЯР

[1] 124-125 тал

[2] 128 тал

Tagtaa 2023-12-12 2020-04-08
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?