Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Эдийн засаг > Макро эдийн засаг /Дотоод/ > Бизнесийн дампуурлын үр дагавар
Макро эдийн засаг /Дотоод/Микро эдийн засаг /Дотоод/Шинэ Толь СэтгүүлЭдийн засаг

Бизнесийн дампуурлын үр дагавар

Tagtaa
Нийтэлсэн 2020-04-08
Хуваалцах
11 min унших
Хуваалцах

Loading

Д.Ганболд
/ШУТИС. КтМС. Менежментийн салбар/

Шинэ толь №69, 2010

Сонсохыг хүсвэл – АУИДОБҮҮК

  1. Дампуурлын ойлголт, хуулиар зохицуулах шаардлага

а.         Дампуурлын ойлголт, арга зүйн хандлага

Дампуурлыг зөвхөн бизнесийн түвшинд хамруулан ойлговол бизнесийн үйл ажиллагааны явцад үүсэх төлбөрийн чадваргүй асуудалтай холбогдоно.

Нийгмийн үзэгдэл болохынх нь хувьд авч үзвэл бодит шалтгаан эсвэл хариуцлагагүйн улмаас үр ашиггүй болсон бизнесээс хөрөнгөө татаж, өгөөж өндөртэй бизнест хийх замаар нийгмийн хөгжлийг түргэтгэх зориулалттай хөрөнгийн дахин хуваарилалтын механизм гэж дампуурлыг ойлгож болно.

б.         Үйл ажиллагаа, санхүүжилт ба төлбөр

Эрх зүйн үүднээс авч үзвэл үйл ажиллагааг хууль бус, хуулийн хүрээнд гэж 2 ангилдаг.

Хууль бус үйл ажиллагаа нь:

  • Залилан
  • Мөнгө угаах
  • Татвараас зайлсхийх
  • Санаатай үнэгүйтүүлж, хямдруулж авах

Хуулийн хүрээнд ажиллаж буй хуулийн этгээд болон хувь хүмүүс орчин үеийн бодит шаардлагын дагуу олон талт үйл ажиллагаа явуулж, түншүүдээсээ түүхий эд материал, үйлчилгээ авах хэрэгцээ гардаг. Үүнийг дагалдан санхүүжилт ба төлбөрийн асуудал урган гардаг. Төлбөрөө барагдуулж чадахгүй байх үндсэн 3 шалтгаан байдаг. Үүнд:

  • Удирдлагын алдаа
  • Шударга бус өрсөлдөөн
  • Бодит нөхцөл байдал

в. Сонирхогч талууд /creditor/, тэдгээрийн ашиг сонирхлын шинжилгээ

Сонирхлын бүлэг тус бүрийн эрх, ашиг сонирхлыг ижил тэгш харгалзах, тэнцвэртэй, шударгаар хангах, түүнчлэн дампууруулах процессийг ил тод, шударга, үр ашигтай явуулах зорилгын үүднээс хуулийн зохицуулалтыг бүрдүүлэх ёстой. Онолын хувьд дараах этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэж үздэг:

  • Нэг зээлдүүлэгчийг нөгөө зээлдүүлэгчдээс хамгаалах
  • Зээлдүүлэгчийг зээлдэгчээс хамгаалах
  • Шударга зээлдэгчийг түүний зээлдүүлэгчдээс хамгаалах

Сонирхогч талуудыг нарийвчлан задлаж үзвэл:

Хүснэгт 1

Сонирхогч талын задаргаа

№Сонирхогч талАшиг сонирхол
1Хөрөнгө оруулагчҮнэгүйтлээс хамгаалагдах, ногдол ашиг хүртэх
2Бэлтгэн нийлүүлэгчАвлагаа цагт нь авах
3Үйлчилгээний байгууллагаҮйлчилгээний хөлсөө цагт нь, бүрэн хэмжээгээр авах
4Банкны байгууллагаЗээлээ хүүний хамт авах
5Худалдан авагчБүтээгдэхүүнийг буцаасан тохиолдолд мөнгөө эргүүлэн авах
6ТүрээслүүлэгчТүрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь авах, эд хөрөнгөө бүрэн бүтэн байлгах
7Даатгалын байгууллагуудДаатгалын шимтгэлээ авах
8АжиллагсадЦалингаа цаг хугацаанд нь авах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ шилжүүлүүлэх
9Нийгмийн даатгалын байгууллагаНийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрөө авах
10Эрүүл мэндийн даатгалын байгууллагаЭрүүл мэндийн даатгалын шимтгэлээ цагт нь хүлээж авах
11Татварын албаТатвараа цагт нь төлүүлэх

Байгууллагын санхүүгийн хүндрэлийн түвшин, түүнээс гарах хохирлын хэмжээнээс хамаарч сонирхогч талуудын эрх ашиг хөндөгдөнө.

г. Монгол Улсын эрх зүйн зохицуулалтын эх сурвалж

Монгол Улсад 1990 оны эхэн үеэс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд нийцүүлэн олон хууль шинээр гаргаж эхэлсэн билээ. Тэдгээрийн нэг нь 1991 оны “Дампуурлын тухай” хууль юм. Уг хуулийг шинэчилж, 1997 онд дахин батлан гаргасан бөгөөд өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна.

Зээлдэгч, зээлдүүлэгчийн харилцааг зохицуулсан суурь хууль болохын хувьд Иргэний хууль нь өр авлага, дампуурлын хэрэгт чухал ач холбогдолтой. Иргэний хуулиар иргэн, хуулийн этгээдийн хариуцлага хүлээх чадвар, хөрөнгө, өмчлөх эрх, үүргийн харилцаа, үүрэг гүйцэтгэх арга, дараалал зэрэг өр авлага барагдуулах, төлбөр тооцоо хийх үндсэн нөхцөл журмыг зохицуулдаг. Түүнчлэн, Компанийн тухай хуульд компани болон компанийн хувь нийлүүлэгч, удирдлагын хариуцлага хүлээх хүрээ хязгаар \хязгаарлагдмал хариуцлага задрах боломж\, мөн төлбөрийн чадрарт нөлөөлөх хэлцэл, шийдвэр гаргах журам, өөрийн хөрөнгийн хэмжээ, хөрөнгийн үнэлгээ хийх арга журмыг тодруулан заасан байдаг. Бүх гишүүд нь эсвэл зарим гишүүд нь бүрэн хариуцлага хүлээх нөхөрлөлийн хэлбэр, нөхөрлөлийн гишүүний болон удирдлагын эрх үүргийг нарийвчлан зохицуулсан Нөхөрлөлийн тухай хуулийн заалтыг дампуурлын ажиллагаанд заавал харгалзан үзнэ.

Банк, санхүү, даатгалын салбарын онцлог, эдийн засгийн дам үр дагаврыг харгалзан үзэж энэ салбарын аж ахуйн нэгж, банкны үйл ажиллагаа муудах, төлбөрийн чадваргүй болох, дампуурах харилцааг тусгайлсан хуулиар зохицуулж байна. /бүрэн эрхт төлөөлөгч томилох, төрөөс хадгаламж эзэмшигчдийн эрхийг баталгаажуулах, Ард банк, Анод банкны хэрэг, Зоос банк, Лииман Брадерс компани/.

Залилан мэхлэх зорилгоор санаатайгаар төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах эсвэл дампуурах нь тодорхой болмогц бусдаас нууж, өөрийн хөрөнгө, үнэ цэнэтэй зүйлээ бусдад урьдчилан шилжүүлэх, шударга бус хуурамч, халхавчилсан гэрээ хэлцэл хийх явдал багагүй тохиолдоно. Санаатай дампуурал нь урьдчилан төлөвлөсөн нилээд өндөр түвшний луйврын хэрэг байдаг. Ихэнх улс ийм үйлдлийг эрүүгийн хэрэгт тооцсон зохицуулалтыг Эрүүгийн хуульдаа тусгасан байдаг. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн 165 дугаар зүйлд ийм төрлийн гэмт хэргийг тодорхойлжээ.

Дампуурлын хэрэг үүсгэх Сайн дурын ба албадан дампуурал

Дампуурах өргөдлийг хэн гаргахаас хамааруулан сайн дурын ба сайн дурын бус /албадан/ дампуурал гэсэн ангилалтыг ашигладаг[1]. Үүнд:

  • Тухайн этгээд төлбөрийн чадваргүй болсон учир дампуурсанд тооцохыгөөрөө хүсч шүүх ба харилцагч этгээддээ мэдэгдэхийг сайн дурын дампуурал /Voluntary bankruptcy/ гэнэ.
  • Төлбөрөө төлөхгүй байгаа, төлбөрийн чадваргүй болсон этгээдийг дампуурсанд тооцуулах тухай харилцагч, зээлдүүлэгч этгээдийн нэхэмжлэлээр шүүхээс дампуурлын хэрэг үүсгэхийг албадан дампуурал /Involuntary bankruptcy/ гэнэ.

Өмнө дурдсантай нэгэн адил Монгол Улсын Дампуурлын тухай хуулийн 5.1-д заасан дараах хоёр тохиолдолд шүүх дампуурлын хэрэг үүсгэнэ:

  • үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцагч тал дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэл гаргасан /албадан дампуурал/;
  • хариуцагч үүргээ биелүүлж чадахгүй болсныг өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт гаргасан /сайн дурын дампуурал/.

Дээр дурдсан нэхэмжлэл, хүсэлт хуульд заасан /7 дугаар зүйл/ зохих шаардлагыг хангасан гэж үзвэл 5 хоногийн дотор шүүгч дампуурлын хэрэг үүсгэх тухай захирамж гаргана.

Үүнээс хойш 5 хоногийн дотор шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж, 30 хоногийн дотор хариуцагчийг төлбөрийн чадвартай болох эсэхийг тогтооно. Хариуцагч төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол дампуурлын хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Хэрэв хариуцагчийг төлбөрийн чадваргүй гэж тогтоовол 7 хоногийн дотор шүүх энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Уг мэдээлэлд нэхэмжлэгчдийн анхны хурал хийх он, cap, өдөр, газар, нэхэмжлэгчдээс нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагавар зэргийг заана.

Өргөдөл гаргах этгээд

Дампууруулах нэхэмжлэл гаргагч этгээд. Дампуурлын тухай хуулиар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийн хүрээг нилээд өргөн тогтоосон байна. Тодруулбал, нэхэмжлэгч гэдэгт “хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээд“-ийг ойлгох \ хуулийн 3.1,1\ ба улмаар мөнгөн төлбөрийн үүрэг төдийгүй ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, бараа нийлүүлэх үүргийг шаардах эрх бүхий зэрэг бүх төрлийн үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй болно. Энд ажил гүйцэтгэх чадварыг төлбөр хийх чадвараас ялгаж ойлговол зохимжтой бөгөөд мэдээж шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх үед үүнийг харгалзан үзэх нь дамжиггүй.

Практикт тохиолдож болох нэг ээдрээтэй асуудал бол хуулийн 4.1-д заасан “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй” гэдэг шаардлагыг нэхэмжлэгчийн хувьд хэрхэн харгалзах явдал юм. Жишээ нь, 10 хувь хүргэхийн тулд хэд хэдэн этгээд хамтран нэхэмжлэл гаргаж болох уу, хугацааг хожимдуулсан нөхцөл, шалтгааныг хэрхэн авч үзэх зэрэг асуулт тавигдана.

  1. Монгол дахь дампуурлын өнөөгийн төлөв байдал

Монгол Улсын Дээд Шүүхийн судалгаагаар Монгол улсын хэмжээнд 2001 – 2008 оны хооронд нийт 101 аж ахуй нэгж, байгууллагын дампуурлын хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Үүнээс зөвхөн 1 байгууллагыг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөнд хамруулан хэрэгжүүлсэн байна.

Хүснэгт 2

Монгол Улсын Дээд Шүүхээс гаргасан Дампуурлын судалгаа

ОнДампуурсан ААН, Б-ын тооҮүнээс Улаанбаатар хотын ААН, Б-ын тооДахин хөрөнгөжуулэх шийдвэр гарсам ААН, Б-ын TOO
200175 
200242 
2003бб 
200431 
20056б 
200652121
200762 
2008174 
Нийт101381

Уг судалгаанаас харахад дахин хөрөнгөжүүлэх хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага нийт дампуурсан аж ахуйн нэгжүүдийн тоонд эзлэх хувь хэмжээ 1 хүрэхгүй байгаа нь сонирхогч талууд хэтэрхий оройтсон хойно шүүхэд хандаж байгааг илтгэнэ. Дампуурлаа зарласан аж ахуйн нэгж, байгууллагууд 100% хэргээ шүүхээр шийдүүлсэн нь сайн дураар дампуурлаа зарласан байгууллага гараагүйг харуулж байна.

2006 онд нийт 52 аж ахуйн нэгж дампуурснаас дийлэнхийг хадгаламж зээлийн хоршоод эзэлдэг. 2009 онд 2 банк /Зоос банк, Анод банк/ дампуурсан. Зоос банкны хувьд 636 хувьцаа эзэмшигчдэд тараагдах хөрөнгө үлдээгүй, Анод банкны хувьд 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд нь 526 буцааж олгогдохоор шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгийнхөө тал хувийг алдсан гэсэн үг. Хадгаламж зээлийн хоршоод болон Анод банкны дампуурлаас үүдсэн хохирлын тодорхой хэсгийг төрөөс барагдуулсан явдал нь төрийн болон бизнесийн байгууллагуудын хариуцлага сул байгааг харуулж байна.

Дүгнэлт

Манай орны хувьд дампуурлын тухай ойлголт сул, сөрөг өнгө аястай, хариуцлага тооцдоггүй явдал нь түүнээс гарах хохирлын хэмжээг нэмэгдүүлж байна. Дампуурлыг санхүүгийнх нь хүндрэлийн түвшин, хохирлынх нь хэмжээгээр ангилан, оногдуулах хариуцлагыг шатлалтай болгон, нийгэмд сурталчилан таниулснаар дампуурлаас гарах хохирлыг бууруулж, үр ашигт бизнест хөрөнгө хуваарилах боломжийг нэмэгдүүлнэ.

Ном зүйн жагсаалт

  1. Банкны тухай хууль. Төв банкны тухай хууль. УБ. 1996 он
  2. Дампуурлын тухай хууль. УБ. 1998 он
  3. Д. Дүгэржав. Бизнесийн эрх зүй. УБ., 2008 он
  4. Хөрөнгийн за1; зээл сэтгүүл. УБ. 2006 он
  5. Хууль зүйн Үндэсний төв “Бизнесийн эрх зүй” УБ, 2003 он
  6. Др. Найжель Ашфорд “Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд” УБ, 2007 он
  7. МХАҮТ “МУ-ын гадаад худалдааны арбитрын шийдвэрлэсэн хэргүүд” УБ, 2000 он
  8. The Legal Environment of Buziness, 9 th edition, Roger E. Meiners, Al H. Ringleb, Frances L. Edwards. 2005
  9. Fundamentals of Legal Envorimment of Business. 2006
  10. Comprehensive Business Law, Principles and cases, D.Davidson, B. Knowles, L. Forsythe, R. Jesperson 2007
  11. http://www.mse.mn/

12.       http://www.legalinfo.mn

Хянасан: Б. АРИУНБАЯР

[1]  Д.Дүгэржав. Бизнесийн эрх зүй. УБ., 2008, 110 дугаар тал

Tagtaa 2023-12-12 2020-04-08
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?