Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Эдийн засаг > Олон улсын эдийн засаг > Дорнод Герман дахь эдийн засгийн трансформаци
Олон улсын эдийн засагХөгжлийн бодлогоШинэ Толь СэтгүүлЭдийн засаг

Дорнод Герман дахь эдийн засгийн трансформаци

Tagtaa
Нийтэлсэн 2020-11-24
Хуваалцах
15 min унших
Хуваалцах

Loading

Клаус Шиндлбек
/“Еноптик” ББХК-ын ерөнхий менежерийн зөвлөх/

Шинэ толь №8, 1995

  1. Дорнод Германы эдийн засгийн бүтэц

Герман улс нэгдсэний дараа Дорнод Германы эдийн засаг нь ердийн эдийн засгийн ухааны үлгэр загвараар тайлбарлахад хэцүү трансформацийн үйл явцад орсон бөгөөд энэ үеийн эхэнд юмны үнэ эрс нэмэгдэж, цалин хөлсний цочир өөрчлөлт гарсан. БНАГУ –ын мөнгөн дэвсгэртийг дойч маркаар сольсноор Дорнод Германы бараа уламжлалт худалдан авагчдын хувьд ч, мөн олон улсын зах зээл дээр ч маш их үнэтэй болж сонирхол татахгүй болсон юм. Үүний зэрэгцээ цалин өссөн нь Дорнод Германы үйлдвэрүүдэд ихээхэн дарамт болов. Энэхүү өөрчлөлт нь үйлдвэрлэл экспорт, ажил эрхлэлтэнд нөлөөлснийг 1 дүгээр зурагт харуулж байна. Цалингийн зардал байнга өсч, үйлдвэрлэл зогсонги байдалд байгаа нь Дорнод Германы үйлдвэрүүдийн онцлог шинж чанар болсон хэвээр байна.

Гэхдээ эдийн засгийн нуралтын цар хэмжээг гагцхүү мөнгө сольсноор тайлбарлах нь учир дутагдалтай юм. Дорнод Германы эдийн засаг салбарын болон ажиллагсадын бүтцийн аль алинаар Өрнөд Европийн орчин үеийн үндэсний эдийн засгийн дүр зурагт таарч тохирохгүй байв. Өрнөд Германтай харьцуулахад 1988 онд Дорнод Германд наад зах нь нийт үйлдвэрлэлийн гуравны нэг, үйлдвэрлэлийн салбар дахь ажлын байрны дөрөвний нэг нь бүтцийн илүүдэл зүйл байжээ. 2 дугаар зурагт Дорнод Германд 1989 оноос хойшхи хугацаанд салбарын бүтэц маш эрчимтэй өөрчлөгдснийг харж болно. Үүний үр дүнд гурван сая ажлын байр үгүй болж, боловсруулах салбарын үйлдвэрлэл бараг 50 хувиар буурсан юм.

Зураг 2. Дорнод Германы нийт бүтээсэн өртгийн бүтэц

Аж үйлдвэрийн үйлдвэрлэл буурч, үүнтэй холбогдож ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь бүтцийн зохицолтоос үүдэн гарах хэмжээнээс үлэмж давж байна. Дорнод Германы эдийн засагт улсын өмчийн эзэлж байгаа хувь хэмжээ харьцангуй их, үйлчилгээний ач холбогдол бага байгаа ч гэсэн Герман дахь салбарын бүтэц нь нийлээд жигдэрсэн юм. Гэхдээ Дорнод Германы эдийн засаг одоогоор чанарын талаар үлэмж хоцорч явааг 1 дүгээр хүснэгт харуулж байна. Энэ хоцрогдлыг цаашид арилгах шаардлагатай.

Дорнод Германы эдийн засаг одоо хир нь “Хараат эдийн засаг”-ийн байдлаас гарч чадаагүй бөгөөд нэг хүнд ногдох дотоод бүтээгдэхүүнээр хэмжсэн түүний эдийн засгийн хүчин чадал Өрнөд Германыхаас хоёр дахин бага байгаа юм. Тэгсэн атлаа тэнд төр, хувийн хэрэглээний квот нь Өрнөд Германыхаас ихээхэн өндөр байна. Өрнөд Германтай харьцуулж үзэхэд Дорнод Германд нийт эрэлт хэрэгцээнээс төрийн байгууллагын эрэлт хэрэгцээ хоёр дахин их байна. Дотоодын нийт хэрэглээ нь үйлдвэрлэлээсээ хоёр дахин давж байна. Үүнээс үүдэн цэвэр импортыг улсын төсвөөс л санхүүжүүлж байгаа нь эрүүл бус байдлыг үүсгэж байна. Өрнөд Германаас Дорнод Герман руу улсын төсвөөс жил бүр шилжүүлж байгаа мөнгөний хэмжээ нь Дорнод Германы дотоодын эрэлт хэрэгцээний гуравны нэгтэй тэнцэж байна.

Хүснэгт 1. Өрнөд Германы эдийн засагтай харьцуулсан нь /Дорнод Герман/

Өрнөд Герман = 1001991199219931994
Хүн ам25242424
Аж эрхлэгсэд (дотоодын)26222222
Дотоодын нийт бүтээгдэхүүн (нэрлэсэн өртгөөр)781011
Нэг ажиллагчид ногдох ДНБ28344145
Экспорт/ДНБ квот76686153
Импорт/ДНБ квот439406411332
Хувийн хэрэглээ/ДНБ квот183179166159
Улсын хэрэглээ/ДНБ квот267257245221
Нэг ажиллагчид ногдох нийт байгууламжийн хөрөнгө оруулалт5987112120
Нийт цалин, пүнлүүний нийлбэр496369 
Нэг оршин суугчид ногдох орлого47586264
Цалингийн нэгжийн зардал176162150147

Хүснэгт 2. Дорнод Герман руу шилжүүлсэн мөнгө /тэрбум дойч маркаар/

Он1991199219931994
Нийт139152177174
Цэвэр106115138132

Өрнөд Германы хувьд шилжүүлгийн энэхүү хэмжээ нь өсөлтийн боломжит бодит ашгийн тав орчим хувьтай тэнцэж байгаа юм. Ийм өндөр өсөлт бодитой бус. Өрнөд Германы эдийн засаг зогсонги байдлаас гарч эхэлж байгаа билээ.

Дорнод Германы трансформацийн үйл явц ихэнхдээ зээлээр санхүүжиж байгаа бөгөөд үүнтэй холбогдож Дорнод Германы засаг захиргааны нэгж (муж улс, орон нутгийн байгууллага)- ийн өр нэмэгдэж байна.

2.  Трансформацийн үйл явцийн хэрэгжилт

Дорнод Германы үйлдвэрлэл цочир уналтад орсны дараа доогуур түвшинд тогтворжив. Экспорт бараг тэр чигээрээ зогссон. Экспортын квот нь өрнөд Германы квотын зөвхөн 50 хувьтай тэнцэж байна. Экспортын хэмжээ нь 1993 онд өрнөд Германы экспортын зөвхөн 6 хувьтай тэнцэв. Дорнод Германы бүх бараа солилцооны 90 хувийг дотоодын бараа солилцоо эзэлж байна. Үйлдвэрлэлийн бууралт нь мөн салбарын бүтцийг өөрчилж байгаатай холбоотой юм. Улсын эрэлт хэрэгцээгээр тэтгүүлдэг, олон улсын өрсөлдөөнд оролцдоггүй салбарууд цаашид өсөхгүй болох нь 3 дугаар зургаас харагдаж байна.

Зураг 3. Дорнод Германы аж үйлдвэрийн гол салбарын үйлдвэрлэлийн өсөлтийн байдал (Цэвэр үйлдвэрлэлийн өсөлт 1993 оны хоёрдугаар хасасын байдлыг 1990 оны хоёрдугаар хагастай харьцуулсан хувь).

Барилгын салбар трансформацийн гол хөдөлгүүр болж байна. Энэ салбарын өсөлт нь юуны өмнө хувийн эрэлт хэрэгцээнээс үүсэж байна. Ялангуяа орон сууцны барилгын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна. 1992 онд 11 мянган орон сууц ашиглалтад орж байсан бол 1993 онд 24 мянга болж өсчээ. Орон сууц барихыг хөхүүлэн дэмжих тухай хуулинд заасанчлан нийтийн орон сууцны шинэчлэл, мөн орон сууцны барилгын үйлдвэрүүдийн хуучин өр авлагын зохицуулалт нь эрэлт хэрэгцээг улам нэмэгдүүлэх болно. Хөдөлмөрийн цалин хөлс, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн хоорондын зөрүү барилгын салбарт арилав. Харамсалтай нь барилгын салбарын энэхүү эерэг хөгжил нь үйлдвэрлэлийн бусад салбарын өсөлтөнд тэр болгон нөлөөлөхгүй байна. (3-р зураг үз).

Үйлчилгээний салбар (жишээлбэл худалдаа, чөлөөт мэргэжил) нь бусад салбараас илүү эрчимтэй хөгжиж байгаа нь 2 дугаар зургаас харагдаж байна. Энэхүү салбар нь Өрнөд Германы үйлдвэрлэлийн бүтцэд илүү их зохицсон юм. Гэхдээ энэхүү өсөлт нь чанарын хувьд эргэлзээтэй. Яагаад гэвэл энэ салбарын гол хэрэглэгчид нь худалдан авах чадвар нь төрийн шилжүүлгээр тэтгэгдэж буй айл өрх юм. Аж үйлдвэрийн салбарын эрэлт хэрэгцээ харин бага байна. 1993 оны эхний хагаст Дорнод Германы үйлчилгээний салбарын нэг хүнд ногдох үйлдвэрлэлийн хэмжээ Өрнөд Германы 46 хувьтай тэнцэж байв. Үүний шалтгаан нь нэг талаас өрсөлдөөн байхгүйд, нөгөө талаас үйлчилгээний байгууллагууд нь зөвхөн тухайн орчин тойрондоо үйлчилж байгаа учир ямар нэгэн дарамтад ордоггүйд оршиж байна. Дорнод Германы трансформацийн үйл явцтай холбогдож ажилгүйдэл үлэмж нэмэгдсэн билээ. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажлын байрны гуравны хоёр нь алга болов. 4 дүгээр зураг ажилгүйдлийн хэмжээ, мөн ажилгүйдлийн болон дутуу ажил эрхлэлтийн квотын ялгаагаар хэмжигдэж буй хөдөлмөрийн зах зээлд төрөөс хэрхэн нөлөөлж байгааг харуулна.

Зураг 4. Дорнод Германы ажил эрхлэлтийн бүтэц

Дорнод Германы эдийн засгийн өрсөлдөх чадвар болон ажил эрхлэлтийн байдалд цалин хөлсний бодлого онц чухал ач холбогдолтой билээ. 1993 оныг дуустал цалингийн нэгжийн зардлыг ихэнхдээ хөдөлмөрийг капиталаар орлуулан бууруулж байсан юм. Хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлснээр ажлын байрыг хэмжиж буй салбарт ч ажлын байр нэмэх шаардлага гарсангүй.
1994 оны цалингийн гэрээ нь өсч байсан цалингийн зардлын хувьд эргэлт болов. Цалинг нэмсэн хэдий боловч тэр нь татвар хураамжийг төлсний дараа тогтвортой орлого болж чадсан юм. Тарифын гэрээнд уян хатан байх боломжийг тусгасан нь нааштай шийдэл болов. Нэгж бараанд ногдох цалингийн зардал буурч, хөдөлмөрийн зах зээлд нааштай үзэгдэл гарсны зэрэгцээ тарифын гэрээ нь нийгмийн уур амьсгалд мөн сайнаар нөлөөлөв. Хэрэв цаашдаа ажилгүйдлийн өсөлтийг зогсоож  чадвал энэ нь цалин хөлсний асуудлыг зөв шийдвэрлэсэнтэй холбоотой байх юм.

  1. Түвшинг жигдрүүлэх зорилт

Хөгжлийн түвшинг жигдрүүлэх явдлын гол зорилт нь нэг хүнд ногдох нийгмийн бүтээгдэхүүний хэмжээг адилтгахад оршино. Хэрэв шинэ муж улсуудад 20 жилийн турш эдийн засгийн өсөлт таван хувиар дээгүүр байх юм бол Дорнод, Өрнөд Германы цалин хөлсний зөрүү одоогийн 60 хувиас 20 хувь хүртэл буурна. Энэ бол Өрнөд Германы дотор ч байдаг зөрүү юм. Эдийн засгийн хоцрогдлыг арилгах үйл явцын хурдцад Капиталыг шинэтгэх явдал шийдвэрлэх ач холбогдолтой. Хэрэв Өрнөд Германы Капиталын чадавхийг арван жилийн хугацаанд гүйцнэ гэвэл жил бүр 120 тэрбум дойч маркийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болно. Үүнд байгаль орчны бохирдлыг арилгах, орон сууц барихад зориулсан хөрөнгө оруулалт, үндсэн капиталыг нөхөх хөрөнгө оруулалт зэрэг үл хамаарна.

Хүснэгт 3. Дорнод Германд хэрэгжүүлсэн нийт хөрөнгө оруулалт (тэрбум дойч маркаар)[1]

 199119921993
Улсын сектор141819
Хувийн сектор(айл өрхтэй)7390106
Нийт дүн1991 оны үнээр87108125

1993 онд хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт нь тоо хэмжээний хувьд капитал зэвсэглэмжийг 10 жилийн дотор жигдрүүлэх зорилттой нийцэж байгаа юм. Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт нэг ажилчинд ногдох хэмжээгээрээ Өрнөд Германыхаас давж буйг 5 дугаар зургаас харж болно.

Энэ зураг анхандаа өөдрөг сэтгэл төрүүлж болох боловч түүнийг салбараар авч үзвэл байдал өөр болно. Юуны өмнө улсын эрэлт хэрэгцээгээр амьдарч байгаа болон олон улсын хийгээд Өрнөд Германы өрсөлдөгчгүй, зөвхөн орон нутгийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээг гүйцэтгэдэг салбаруудад хөрөнгө оруулалтын ихэнхи хэсэг зориулагдаж байна. Үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа боловч үүнд өрсөлдөөн багатай орон нутгийн шинж чанартай зах зээлүүд хамаарч байна. Харин боловсруулах үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт зогсонги байдалтай байна. Оруулсан хөрөнгөөс үл хамааран эрэлт хэрэгцээ бүхий шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын Шинэ систем зэрэг бүрэлдэн тогттол тодорхой цаг хугацаа шаардагдана. Хөрөнгө оруулалт зах зээл дээр үр дүнгээ өгөх хүртэл хэд хэдэн жил шаардагдана. Цаг хугацаа болон мөнгө (хөрөнгө оруулалт) нь эдийн засгийн трансформацийн үйл явцыг давж туулахад чухал боловч эдгээр хүчин зүйл нь үнэн бодит байдлын зөвхөн нэг тал юм. Энэ зууны эхний хагаст аж төрж байсан Австрийн эдийн засагч Шумпетер шинэчлэлийн мөчлөгийн өмнө хийх ёстой “бүтээлч нураалт” хэмээх ойлголт дэвшүүлсэн. Дорнод Германы аж үйлдвэрийн бүтэц Өрнөдийн бараа, бүтээгдэхүүний үерт автагдаж ихэнхдээ нурж эвдэрсэн бөгөөд энэ байдал нь нэг их удаж сунжрахгүйгээр өсөлтийн үндэс суурь болж болох юм. Үүний тулд шинэчлэлийг дэмжих уур амьсгалыг бий болгох хэрэгтэй. Ийм нөхцөлд идэвхи, санаачилга бүхий азаа турших зоригтой бизнесменүүд эвдэрч сүйрсэн хуучин бүтцийн оронд Дорнод Германд ирээдүйд өрсөлдөх чадвартай шинэ салбаруудыг байгуулах болно. Өрсөлдөгчид нь үеэ өнгөрөөсөн, хуучирсан үйлдвэрийн тоног төхөөрөмжөө сэлбэх, сайжруулахад цаг хугацаагаа алдаж байхад Өрнөд Германд дэлхийн хоёрдугаар дайны дараа цоо шинэ техник, технологи ашиглаж үйлдвэрлэл явуулсан нь Өрнөд Германы “Эдийн засгийн гайхамшигийн нэгэн үндэс суурь болсон юм. Тийм учраас Зүүн Германд хэрэгжүүлж байгаа шинэчлэлийг зарчмын хувьд түүнд олгогдсон шинэ боломжийн талаас нь ойлгохыг эрмэлзэх нь зүйтэй юм. Хоёр Герман Улс нэгдсэн нь мөн шинэчлэлийн боломжийг нээсэн юм.

4. Ирээдүйн боломж

Их хэмжээний мөнгө шилжүүлсний улмаас Зүүн Германы засаг захиргааны нэгжүүд нь өрөнд баригдаж, Дорнод Германы дотоодын эрэлт хэрэгцээ үйлдвэрлэлээсээ хоёр дахин давсныг бид түрүүн тайлбарласан. Германы дотоодын худалдааны балансаас харахад энэхүү илүүдэл эрэлт хэрэгцээг ихэнхдээ Өрнөд Германы бараа, үйлчилгээгээр хангаж байна.

Зураг 6. Германы дотоодын бараа ба үйлчилгээний солилцоо

Дорнод Германы үйлдвэрүүдэд борлуулах зах зээл нэн даруй шаардлагатай байна. Одоогоор хамгийн боломжтой нь Германы дотоод зах зээл, нэн ялангуяа Дорнод Германы зах зээл болж байна. Энд Дорнод Германы бүтээгдэхүүнд сонирхох явдал их хүчтэй байна. Энд борлуулалтын бүтэц нь гадаадын зах зээл тэй харьцуулахад үнэ өртгийн хувьд илүү ашигтай бөгөөд төрөөс эдийн засгийн бодлогод нөлөө үзүүлэх боломж ихтэй байна. Жишээлбэл, дэд бүтцийг сайжруулах төслүүдийг Дорнод Германы пүүс компаниудад илүүтэй гүйцэтгүүлэх нь бусад салбарт сайнаар нөлөөлөх ач холбогдолтой. Эдгээр төслийг Өрнөд Германы пүүс компаниудыг дэмжих хэрэгсэл болгож болохгүй. Эдийн засгийн бодлогоор орон нутгийн эдийн засгийг хөхүүлэн дэмжих арга хэмжээ хэрэгжүүлэх боломжтой. Үүний хамгийн тод жишээ бол Холбооны засгийн газраас санаачилсан “Дорнод Германаас худалдаж авцгаая” нэрийн дор явуулж байгаа арга хэмжээ юм. Энэхүү хөдөлгөөнийг зохион байгуулагчдын тооцоолсноор, Өрнөд Германы аж үйлдвэр Дорнод Германаас 1991 онд 9.3 тэрбум дойч маркийн үнэ бүхий бараа, үйлчилгээг худалдаж авсан бол энэ жил худалдаж авсан бараа, үйлчилгээний хэмжээ 35 тэрбум дойч мapк хүртэл өсөх ажээ. Өөр нэг арга хэмжээ бол улсын захиалгыг давуутай хуваарилах явдал юм. Энэхүү захиалгын хэмжээ 330 тэрбум дойч мapк хүрдэг (дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэнэ). Дорнод Германы пүүс, компаниудыг улсын захиалгад сонирхолтой болгохын тулд тэдний шаардаж байгаа ажлын хөлс нь Өрнөд Германы хамгийн хямдхан үнээс 20 хувиас хэтрэхгүй байвал захиалгыг Дорнод Германы пүүс, компаниудад өгөх давуу эрхийн зарчмыг хэрэгжүүлж байна. Дорнод Германы пүүс, компани ирээдүйтэй зах зээл дээр өөрийнхөө шинэ бүтээгдэхүүнийг борлуулах чадвартай болох хэрэгтэй. Олон улсын өрсөлдөөнөөс зайлсхийж, зөвхөн дотоодын зах зээл дээр ажиллах стратеги хэрэгжүүлэх нь явуургүй зүйл юм. Ингэснээр тэд мөн бусад салбарт шаардагдах шинэчлэлээс зайлсхийж байна гэсэн үг. Дорнод Германы экспортыг дэмжихүйц удаан хугацааны стратегид мөн урьдын адил нягт хэлхээ холбоотой байгаа шинэчлэл хийж буй Төв ба дорнод Европын орнуудтай гадаад худалдаа хөгжүүлэх явдал багтаж байна. Шинэ үйлдвэрүүд нь өөрийн судалгаа, эрдэм шинжилгээний хүчин чадалтай байх нь нэн чухал ач холбогдолтой.

Зураг 7. Дорнод Германы экспортын статистик

Хянасан: Б. БАТ-ОРГИЛ/Ph.D/

[1] 1991 оны үнээр

Tagtaa 2023-12-12 2020-11-24
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

“Азийн Барометр-VII” Олон улсын судалгаа Монгол улсад амжилттай явагдаж дууслаа
Мэдээ мэдээлэл 2025-11-24
ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД
Шинэ толь №86 2025-11-22
ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ
Шинэ толь №86 2025-11-22

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ЭДИЙН ЗАСГИЙН АМЖИЛТ, ДЭГЛЭМИЙН ТӨРӨЛ БА УЛС ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – ТЭГШ БУС БАЙДАЛ БА ДЭГЛЭМИЙН ДЭМЖЛЭГ. ЗҮҮН АЗИЙН ТОХИОЛДЛУУД

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ №86 – АВЛИГА БА ИТГЭЛЦЛИЙН ХОЛБООСЫГ ДАХИН НЯГТЛАХ НЬ

2025-11-22
Шинэ толь №86

ШИНЭ ТОЛЬ – ЗҮҮН АЗИ ДАХЬ АРДЧИЛЛЫН ЧАНАР

2025-11-22
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?