Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Academy.edu.mnAcademy.edu.mn
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Search
  • Нүүр
  • Мэдээ мэдээлэл
  • Судалгаа
  • Шинэ Толь
  • Хадгалсан
Биднийг дагах
Academy.edu.mn > Нийтлэл > Хууль эрх зүй > Үндсэн хууль > Эрх зүйн тухай шинжлэх ухааны төсөөлөл
Үндсэн хуульФилософиХууль эрх зүйШинэ Толь СэтгүүлЭрх зүйн

Эрх зүйн тухай шинжлэх ухааны төсөөлөл

Tagtaa
Нийтэлсэн 2020-03-01
Хуваалцах
10 min унших
Хуваалцах

Loading

Ж. Амарсанаа
/Хуульч, Дэд Доктор, Дэд профессор, Хууль зүйн сайд асан/

Шинэ толь №3, 1994

Түлхүүр үг: Ром-Германы эрх зүй, Нийтлэг эрх зүй, Жам ёсны эрхийн онол, Эрх зүйн тухай түүхэн үзэл,  Нормативизмийн урсгал, Психологийн онол, Материализм

Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК

Монгол Улсын шинэ Үндсэн хуулиас өмнө монголын эрх зүй материалист онолд тулгуурлаж байсан билээ.

Шинэ Үндсэн хууль хүн итгэл үнэмшилтэй байх үзэл бодлоо илэрхийлэх хийгээд олон ургальч үзлийг анх удаа хүлээн зөвшөөрч, хуульчлан тунхаглав.

Олон ургальч зарчимд тулгуурлан эрх зүйн тухай янз бүрийн үзэл, онол, урсгалыг судлах, заах их боломж нээгдэв. Гэхдээ Монгол улсын эрх зүйн систем нь дэлхийд нэгэнт бүрэлдэн тогтоод, хөгжиж байгаа системийн алинд нь түлхүү хамаарагдах вэ? гэдэг нь тулгамдсан асуудал хэвээр байна.  Шинэ Үндсэн хууль үндсэндээ Ром-Германы (иргэний) эрх зүйн системд үндэслэсэн боловч сүүлийн үед гарч байгаа хуулиуд англи-америкийн (нийтлэг) эрх зүйн системтэй ч хутгалдаж байна. Түүгээр ч үл барам Үндсэн хуулийн заалтыг материалист ойлготоор тайлбарлаж тодотгосон хууль гаргах эрмэлзэл ч байна. Иймд өнөө үед  эрх зүйн үзэл онолын тухай ойлголт, мэдлэг хэн хүнгүй  хэрэгтэй байх шиг байна. Үүнтэй уялдан эрх зүйн тухай ямар онол дэлхийн улс оронд бий болоод байгаа талаар энэхүү бяцхан өгүүлэлд бичив.

Эрх зүйг ойлгох ойлголт түүнд хандах хандлага нь нийгэм урагшлан хөгжихийн хэрээр шинжлэх ухааны дэвшлийн нөлөөгөөр өөрчлөгдсөөр ирсэн, өөрчлөгдөж ч байна.

Эрх зүйн тухай олон үзэл онол байгаа боловч эдгээр нь эцсийн дүндээ дараахь асуудалд ойролцоо байр суурьтай байна Үүнд:

  1. Эрх зүй нь түүнгүйгээр соёл иргэншилт нийгэм оршин тогтнох бололцоогүй нийгмийн үзэгдэл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байна
  2. Эрх зүй нь нийгмийн шударга ёсны шаардлагыг илэрхийлж, нэг талаас хэсэг бүлгийн бус нийгмийн нийтлэг ашиг сонирхолд үйлчлэх, нөгөө талаас нийгмийн анхдагч үндэс болсон хувь хүний хэрэгцээ, ашиг сонирхлыг харгалзан үзэх ёстой гэдэгтэй санал нэгдэж байна
  3. Хүний бүх эрхийн үндсийн үндэс нь хувийн өмчийн эрх гэж үзэж байна.
  4. Эрх зүй нь төрөөс тогтоосон төрөөс хамгаалж байдаг зан үйлийн журам гэсэн нэгдмэл байр суурьтай байна.

Эрх зүйн тухай нилээд  дэлгэрмэл үзэл нь эрх зүй иь аливаа эрх чөлөөний хэм хэмжээ гэж үздэг явдал юм. Эрх зүйн талаар дараахь үзэл онолын чиглэл байна.

  1. Жам ёсны эрхийн онол.    Шинжлэх ухааны урсгалын хувьд энэ онол түүхэн урт үеийг элээжээ. Энэ онолын уг чанар нь төрөөс батлан тогтоосон эрхээс гадна түүний дээр байдаг, бүх хүнд нийтлэг хамааралтай жам ёсны эрх гэж байдаг хэмээн үздэг явдал юм.  Жам ёсны эрх бол хүнд байгалиас заяамал , салшгүй эрх гэж үздэг.  Бүр эртний сэтгэгч Цицерон жам ёсны эрхэд харшилсан төрийн хуулийг хууль гэж үзэх аргагүй гэж бичиж байжээ.

Жам ёсны эрхийн онолын  үндсийг тавигчид нь Локк, Руссо, Монтескью, Гольбах нар юм.  Тэдний гаргасан үзэл нь анх Америкийн тусгаар тогтнолын тунхаглал (1776 он) Францын иргэний эрх, эрх чөлөөний тунхаглалд тусгалаа олсон байна. Хүний жам ёсны заяамал эрх нь орчин үеийн ардчилсан улсуудад үндсэн хуулийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн юм.

  1. Эрх зүйн тухай түүхэн үзэл.     Дундад эртний үед бий болсон байна. Энэ үзлийнхний эрх зүй нь хууль тогтоох эрх мэдлийнхний субъектив үзэл санаанаас ангид, түүхэн хөгжлийн явцад хэлний адил бүрэлдэж бий болдог ард түмний оюуны бүтээл гэж үздэг. Иймээс ч хууль тогтоогч нь нэгэнт бүрэлдэн тогтсон эрх зүйг хэлбэржүүлэн бэхжүүлэх үүрэгтэй гэж үздэг. Тухайлбал Г. Гроций эрх зүйг төр бүтээдгийн зэрэгцээ тэр нь бурхнаас ч хайрлаагүй, гэрээгээр ч бий болоогүй хэлний адил ард түмэн өөрсдөө бий болгосон хэм хэмжээ юм гэсэн байдаг.  Энэ үзлийн төлөөлөгчид нь Густав Гуго, Карл Савиньи, Фридрих Пухта, Шталь зэрэг германы хуульчид байв. Энэ үзлийн нэг хязгаарлагдмал тал нь нийгмийн амьдралд шинэ хуулийн ач  холбогдол, эрх зүй бүтээх субъектив үйл ажиллагааны үүрэг, ач холбогдлыг үгүйсгэж байсанд оршино. Түүхэн үзлийнхэн нийгмийн харилцааг зохицуулахад заншлыг хуулийн дээр тавьж байсан юм.  Гэхдээ энэ үзлийн нэг сайн тал нь гэвэл хууль тогтоогч субъектив бодол санаагаараа хэм хэмжээ бүтээж болохгүй гэж үзэж байсан явдал юм.
  2. Реалист үзэл. Хэрэв түүхэн үзлийнхэн эрх зүй хувьслын замаар, дотоод учир шалтгаанаар хөгждөг гэж үздэг бол реалист үзлийнхэн эрх зүй гадаад хүчин зүйлийн дүнд үүсч хөгждөг гэж үздэг.

Энэхүү хүчин зүйл нь сонирхол гэж үздэг байна.  Рудольф Ивринг “Ромын эрх зүйн үзэл санаа”,  “Эрх зүйн төлөө тэмцэл”, ‘Эрх зүйн зорилго” зэрэг бүтээлдээ реалист онолын үндсийг тавьсан.  Ирвинг эрх зүй бол төрөөс хамгаалсан ашиг сонирхол юм. Янз бүрийн ашиг сонирхлын тэмцлийн дүнд бий болсон эрх зүй нь нэг хэсгийн хүсэл зоригийг нөгөө хэсэгт тулгах хүч болдог гэж үздэг. Энэ үзэл нь эдийн засгийн, сэтгэл зүйн, жам ёсны эрхийн, бүтцийн онолын зарим шинжийг өөртөө агуулж байдаг.  Эрх зүйн шинжийг эмх цэгцтэй, зохион байгуулалттай байлгах тухай хэрэглүүр бөгөөд эрх зүйг хэрэгжүүллэг албадлагын төргүй бол эрх зүй нь хоосон цуурай юм гэж үздэг.

  1. Социологийн үзэл.      XX зууны үеийн эрх зүйн нэг гол урсгал болох социологийн үзэл нь эрх зүйн хүрээнд хүмүүсийн зан үйлийг судалдаг.  Хууль зүйн шинжлэх ухаанд социологийн урсгалыг оруулсан хүн нь Эрпик (Эрх зүйн социологич 1911 он) юм.  Социологийн урсгалд багтах солидаризмын онолыг үндэслэгч нь Францын хуульч Леон Дюги юм.  Дюги нийгэмд олонхи нь нэг хүнд тушаах эрх байхгүй,  хувь хүн өөрийгөө олонхийн, бусад иргэний эсрэг тавих эрх байхгүй.  Ингэхлээр бүх хүн эв нэгдлээс эх үүдэлтэй нийгмийн хэм хэмжээг сахин мөрдөх ёстой гэж үздэг. Эрх зүйд төр ч, иргэн ч захирагдах ёстой бөгөөд эрх зүй нь нийгмийн амьдралд тэнцвэржүүлэгч үүрэгтэй гэдэг байна.
  2. Нормативизмийн урсгал.       Нормативизмийн онолын үндсийг анх Штаммлер “Wirtshafl und Recht”бoтээлдээ гаргажээ.  Уг бүтээлдээ: Эрх зүй нь хүний хэрэгцээг хангах зорилго бүхий нийгмийн амьдралыг зохицуулагч хэрэгсэл юм” гэжээ. Австрийн хуульч Г.Кельзен Хууль зүйн шинжлэх ухаан нь эрх зүйг “цэвэр байдлаар нь”улс төр, ёс суртахуун болон нийгмийн бусад үнэлэмжээс ангид судлах ёстой. Эс тэгвээс шинжлэх ухаан бодит шинж чанараа алдаж үзэл суртал болж хувирахад хүрнэ” гэж бичжээ.

Кельзен эрх зүйн хэм хэмжээ нь нийгмийн бусад хэм хэмжээтэй харьцуулбал үндсэн суурь хэм хэмжээ байх үндэс болно гэж үздэг.  Уг онолын ёсоор эрх зүй нь шаталсан тогтоцтой байна. Иймд хамгийн дээд шатны хууль зүйн хувьд дээд хүчин чадалтай хэм хэмжээнд бусад нь нийцэж буйг тодорхойлох учиртай.  Энэ үзлийнхэн эрх зүйт төрийн тухай үзлийг хүлээн зөвшөөрдөг.  Өөрөөр хэлбэл, төр нь эрх зүйн харилцаанд оролцогч бусад субъектын адил эрх зүйг удирдлага болгох ёстой гэж үздэг байна.

  1. Психологийн онол.       XX зууны эхэн үеэс бий болсон энэ онол эмпирик шинжлэх ухааны үүднээс эрх зүй бол сэтгэхүйн нэг хэлбэр гэж үздэг. Хүний үйл ажиллагаа нь эрх чөлөөнд үндэслэнэ. Хүн үүргээ хэрхэн ойлгох нь түүний дотоод итгэл үнэмшил, ёс зүйн ухамсраас хамаарна.  Хүн ямарваа үйлдэл хийх дотоод хүчин зүйл нь эмоци юм.  Аливаа үүрэг нь хууль зүйн үүрэг, ёс суртахууны үүрэг гэсэн хоёр талтай гэж номлодог байна. Нийгмийн амьдралын эрх зүйн үзэгдлийг хэт явцуу хүрээнд тавьснаараа дутагдалтай боловч орчин үөийн эрх зүйд уг онолын дэвшилт, нийтлэг (бие хүний халдашгүй байдал, үг хэлэх, шүтэх бишрэх эрх чөлөө зэрэг) ололтыг хүлээн зөвшөөрсөн юм.
  2. Материалист онол.      Марксизмын үндэслэсэн энэ сургаалийн гол утга учир нь эрх зүй, эдийн засагт ноёрхогч ангийн хүсэл зориг гэж үздэгт оршино.  Марксизм эрх зүй нь төрөөс үүсмэл, төрийн хүсэл зоригоос бүрэн хараат байдаг гэж үзсэнээр тоталитар дэглэм тогтоох хууль зүйн үндсийг зөвтгөдөг байна.

Бид эрх зүйн тухай үзэл онолын талаар товч авч үзлээ.  Бид хүн төрөлхтний бий болгосон оюуны өв сангаас суралцах асар их боломж нээгдсэн өнөө үед олон ургальч үзлийг удирдлага болгон авах гээхийн ухаанаар дээрх үзэл, онолоо хандаж Монголын нөхцөлд тохирсон, ардчилал, хүний эрх, төрт ёсны дэлхийн нийтлэг зүй тогтолд дүйцсэн эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэн тогтоох шаардлагатай байгаа юм.

Хянасан: Б. АРИУНБАЯР

Tagtaa 2023-12-18 2020-03-01
Мэдээг хуваалцах
Facebook Twitter Линк хуулах Хэвлэх

Шинэ мэдээ

[ADRN Working Paper] Vertical Accountability in Mongolia: The Power of the People (Interim Report)
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-08-06
“АЗИЙН БАРОМЕТРЫН СУДАЛГАА: ОНОЛ, АРГА ЗҮЙ, ҮР ДҮН” СЭДЭВТ СЕМИНАРТ ОРОЛЦОВ
Мэдээ мэдээлэл 2024-04-09
Horizontal Accountability in Mongolia: The Challenges of (Counter) Balancing
Мэдээ мэдээлэл Судалгаа 2024-03-12
АНУ-ын Конгрессын Номын санд “Шинэ толь” сэтгүүлийг хадгалууллаа
Мэдээ мэдээлэл 2024-02-07

Цахим холбоос

Facebook Like
Twitter Дагах
Youtube Subscribe

Таньд таалагдаж магадгүй

ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИ 30 ЖИЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
ТүүхШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ БА БОГД ХААН ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
СонгуульШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

КЛИЕНТЕЛИЗМ, ХЭЭЛ ХАХУУЛЬ БА АРДЧИЛАЛ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
Улс төрийнХувь хүний хөгжилШинэ толь №85Шинэ Толь Сэтгүүл

МОНГОЛЧУУДЫН УЛС ТӨРИЙН ҮНЭТ ЗҮЙЛС: ТҮҮНИЙ УЛАМЖЛАЛТ БОЛОН МОДЕРН ШИНЖИЙН ТУХАЙ ШИНЭ ТОЛЬ №85

2025-05-12
  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Хамтарч ажиллах
© 2023 Tagtaa solution Co.,Ltd All Rights Reserved.

Accessibility

Accessibility modes

Epilepsy Safe Mode
Dampens color and removes blinks
This mode enables people with epilepsy to use the website safely by eliminating the risk of seizures that result from flashing or blinking animations and risky color combinations.
Visually Impaired Mode
Improves website's visuals
This mode adjusts the website for the convenience of users with visual impairments such as Degrading Eyesight, Tunnel Vision, Cataract, Glaucoma, and others.
Cognitive Disability Mode
Helps to focus on specific content
This mode provides different assistive options to help users with cognitive impairments such as Dyslexia, Autism, CVA, and others, to focus on the essential elements of the website more easily.
ADHD Friendly Mode
Reduces distractions and improve focus
This mode helps users with ADHD and Neurodevelopmental disorders to read, browse, and focus on the main website elements more easily while significantly reducing distractions.

Online Dictionary

    Readable Experience

    Content Scaling
    Default
    Text Magnifier
    Readable Font
    Dyslexia Friendly
    Highlight Titles
    Highlight Links
    Font Sizing
    Default
    Line Height
    Default
    Letter Spacing
    Default
    Left Aligned
    Center Aligned
    Right Aligned

    Visually Pleasing Experience

    Dark Contrast
    Light Contrast
    Monochrome
    High Contrast
    High Saturation
    Low Saturation
    Adjust Text Colors
    Adjust Title Colors
    Adjust Background Colors

    Easy Orientation

    Mute Sounds
    Hide Images
    Virtual Keyboard
    Reading Guide
    Stop Animations
    Reading Mask
    Highlight Hover
    Highlight Focus
    Big Dark Cursor
    Big Light Cursor
    Cognitive Reading
    Тавтай морил!

    Бүртгэлээрээ нэвтрэх

    Нууц үгээ мартсан уу?