О. Заяа
/”Монгол эд” компанийн захирал, МУННамын дарга/
Шинэ толь №4, 1994
Түлхүүр үг: улс төрийн хүчин, эрх ашиг, ашиг сонирхол, хариуцлага
Сонсохыг хүсвэл – АУДИОБҮҮК
Манай нам байгуулагдаад удаагүй удаагүй байсан болохоор туршлага дутмаг байсан, хуулийг дагуу оролцсон. Энэ нь их туршлага өгсөн. Цаашид намуудын болон Сонгуулийн тухай хуулийн талаар манай нам өөрийн гэсэн байр суурьтай явдаг. Энэ талаараа ч гэсэн идэвхтэй аль нэгэн нам, улс төрийн хүчний эрх ашгийг илэрхийлсэн хууль битгий гаргаасай гэж бодож байна. Хоёр системийн аль нэгийг нь барьж авч энэ манайд тохирно гэж туйлшран авч үзэхийг ач холбогдолгүй гэж үздэг. Ялангуяа Энхмандах гуайн хэлсэн саналтай би хувиасаа санал нэг байна. Монголын улс төрийн амьдралд тохирсон хууль гараасай гэж бодож байгаа.
Сүүлийн үед парламентад суудалтай намууд гэж ярьж хэлэх дуртай болсон. Илүү эрх дархыг эдлэх юман дээр эдэлж болно. Зарим хүмүүс том, жижиг намууд гэж өөрсдөө гаргаж ирсэн. Тухайлбал, Ногоон Намын даргыг би их гайхаж байна. Үнэхээр Монгол Улсын хуулиар батлагдаж Монгол Улсын хуулиннд бүртгэгдэж нам гэсэн эрх авсан нам бол өөрсдийн үйл ажиллагааны шалгарлааар тарж бутраагүй цагт адилхан тэгш эрхтэй гэж би боддог. Ер нь түрүүлж төрсөн болоод ч тэр юм уу тухайн намууд 1992 оны сонгууль явагдаж байхад ард түмний дотор нэр хүндээ олоод авчихсан нам гэдэг ойлголтоо ард түмэндээ хүргэчихсэн, өөрийн гэсэн дадлага туршлагыг хуримтлуулчихсан, аарийн гэсэн хөрөнгө мөнгөтэй байсан. Энэ чигээрээ парламентад суудал эзэлсэн нь үнэн Эзлээд хэр зэрэг үүргээ биелүүлсэн байна вэ гэдгийг бид биш ард түмэн шүүж, үнэлгээ дүгнэлт өгнө. Энэ гарах хууль бол одоогийн парламентад суудалтай намууд одоогийн хурлаар батлагдана. Ямар ч сайхан санал гаргаад өгсөн, төсөл гаргаад өгсөн батлагдахаараа шал өөрөө батлагддаг. Үүнийг нэлээн анхаарч үзээсэй гэж бодож байна
Анхаарал тавьсанд баярлалаа.
Хянасан: Б. АРИУНБАЯР